Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/04829

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:ХХБ-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.У

Хариуцагч:Б.А

Хариуцагч:С.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 92,929,751.43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, өмгөөлөгч М.Шаравнямбуу нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОЛТ:

1.Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Б.У, Б.А. С.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,929,751.43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Зээлдэгч Б.У ХХБтай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн№ЗГВСС200113011-1 тоот зээлийн гэрээ, №ЗБ/ВСС200113011-1-1, №ЗБ/ВСС200113011-1-2, №ЗБ/ВСС200113011-1-3 тоот Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 78,800,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан.Зээлдэгч Б.У нь №ЗБ/ВСС200113011-1-1, №ЗБ/ВСС200113011-1-2, №ЗБ/ВСС200113011-1-3 тоот Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 0дүгээр гудамж, 00тоот хаягт байршилтай 00кв.м тайлбай бүхий хувийн сууцын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Г-00дугаарт бүртгэгдсэн 00м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.00өмчлөлийн Ү-00дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 00дугаар хороо, 00дүгээр хороолол, С.00гудамж, 00тоот хаягт байршилтай 00м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс охйш нийт 487 хоног зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 4/4172 тоот мэдэгдлээр мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах 14 хоногийн хугацааг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу ХХБны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.Хуулийн 26.1-т заасан Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг хүлээнэ. Хуулийн 26.2-т зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ. гэж заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 20.1-д ҮҮргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлдэгч Б.У нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Зээлдэгч Б.Ут холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгчийн №ЗГВСС200113011-1 тоот зээлийн гэрээ, №ЗБ/ВСС200113011-1-1, №ЗБ/ВСС200113011-1-2, №ЗБ/ВСС200113011-1-3 тоот, зээлийн нэмэлт гэрээний 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 76,809,239.97 төгрөг, зээлийн үндсэн хүү 15,881,420.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,591.43, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 30,500 төгрөг нийт 92,929,751.43 төгрөгийг гаргуулж өгөн үү. Зээлдэгч гэрээнй үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд №ЗБ/ВСС200113011-1-1, №ЗБ/ВСС200113011-1-2, №ЗБ/ВСС200113011-1-3 тоот Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 00тоот хаягт байршилтай 00кв.м тайлбай бүхий хувийн сууцын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Г-00дугаарт бүртгэгдсэн 689 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.Б-ийн өмчлөлийн Ү-00дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шын гудамж, 129 тоот хаягт байршилтай 00м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын өмгөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.У зээл авсан, мөнгө авсан гэдэг дээр маргадаггүй. Гадаадаас бараа бүтээгдэхүүн нь орж ирсэн боловч тэр нь гацсан байгаа тул ХХБ ХХК-д зээлээ хойшлуулаач гэх хүсэлтийг өгч байсан. Б.У зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Хариуцагч нь 84,854,246 төгрөгийг төлж барагдуулах саналтай байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8,075,505 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй, ХХБ ХХК нь ковид цар тахлыг харгалзаж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

3. Нэхэмжлэгч талаас:зээлдэгчийн хүсэлт(хх-ийн12), мэдэгдэл(хх-ийн13-16), зээлийн гэрээ(хх-ийн17-20), барьцааны гэрээ(хх-ийн21-27), зээлийн нэмэлт гэрээ(хх-ийн28-35), 2019.12.06-ны итгэмжлэл(хх-ийн36-38),ҮХЭХӨЭУБ гэрчилгээ(хх-ийн39-41), зээлийн тооцоолол(хх-ийн42-43), нэхэмжлэл(хх-ийн44), ХХБанкны дансны депозит хуулга(хх-ийн64)зэрэг баримтыг шүүхэд бүрдүүлж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, үндсэн зээл 76,809,239.97 төгрөг, үндсэн хүү 15,881,420.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,591.43 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 30,500 төгрөг, нийт 92,929,751.43 төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нар үндсэн зээл 76,809,239.97  төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, Ковид цар тахалтай холбоотой санхүүгийн байдал хүндэрсэн тул зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг төлөхийг зөвшөөрнө, үлдэгдлийг төлөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

5.Нэг. Зээлийн гэрээний үүрэгт 92,899,251.43 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.Зээлдүүлэгч ХХБ ХХК болон зээлдэгч Б.У нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр№ЗГ/ВСС200113011-1тоот зээлийн гэрээ байгуулан, 78,8000,000 төгрөгийг, жилийн 22.80 хувийн, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.(хх-ийн12,17-20)

7.Талууд дээрх гэрээний хүчин төгөлдрийн, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч авч ашигласан талаар маргаагүй, зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн хариуцагч хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан, хариуцагч 2021 оны 101 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн үүргийг зөрчсөн тул гэрээнээс татгалзан шаардах эрхтэй. (хх-ийн64)

8.Хариуцагч    Б.У нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Шүүхээс удаа дараа эрх, үүргийг тайлбарласан. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлийн талаар тайлбарыг өгөөгүй болно.

9.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талын өмгөөлөгч .......зээлийн гэрээ байгуулсан, гэрээ байгуулсан, зээл авсан талаар маргахгүй. Үндсэн зээлийг төлөхөд татгалзахгүй, зээлийн хүү 15,881,420.03 төгрөгийн болон нэмэгдүүлсэн хүү 208,591.43 төгрөгийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Ковид цар тахалтай холбоотой санхүүгийн байдал хүндэрсэн тул үлдэх 50 хувийг төлөхгүй гэж тайлбарласан.

10.Талууд харилцан тохиролцож үндсэн зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-1, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-2, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-3 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулж, зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон байна. Хариуцагч Б.У энэ талаар маргаагүй.(хх-ийн 28-34)

11.Хариуцагч гэрээний эргэн төлөлтөд хугацаа хэтрэлт үүссэн, дэлхийн нийтийг хамарсан ковид 19 цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл үүсэж зээлийн эргэн төлөх хуваарийг хэтрүүлсэн гэж тайлбарлах боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

12.  Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

13.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус  хуульчилсан.

14.Талууд харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр№ЗГ/ВСС200113011-1тоот үндсэн зээлийн гэрээнд 3 удаа нэмэлт өөрчлөлтийг тохиролцож, тэдний сүүлчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-3 тоот зээлийн гэрээнд гэрээний:

-2.Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр№ЗГ/ВСС200113011-1тоот Зээлийн гэрээний 4.1-дэх хэсгийг доор дурдсан байдлаар өөрчлөв.;

-4.1.-д зээлийн хугацаа 54 сар гэж өөрчлөв.;

-3.Гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр№ЗГ/ВСС200113011-1тоот Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан №ЗБ/ВСС200113011-1-1, №ЗБ/ВСС200113011-1-2, №ЗБ/ВСС200113011-1-3 тоот Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-1, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-2, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗНГ/ВСС200112011-1-3 тоот Зээлийн нэмэлт гэрээнүүд нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаагаар хэвээр үйлчилнэ.;

-5. Банк зээлдэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу үндсэн зээл төлбөрийг 151 хоног хойшлуулж Хавсралт-1 заасны дагуу төлбөрийн хуваарийг шинэчлэн тохиролцов. Хэрэв зээлдэгч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлөх тохиолдолд төлбөр төлөх өдрөөр хойшлуулсан үндсэн зээлийн хуримтлагдсан хүүг төлүүлсний дараа үлдэх зээлийн үндсэн төлбөрт төлүүлнэ. гэж тохирчээ.

15.Зээлдэгч зээлийг буцаан төлөх үүргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зөрчсөн, нэхэмжлэгч тал үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн талаар талууд маргаагүй.

16. Иргэний хуулийн 225 дугаар зүлйийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 226 дугаар зүйлийн 226.1.Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заанаар хариуцагч зохих хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

16. Иймд хариуцагч Б.У-аас  Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76,809,239.97 төгрөг, үндсэн хүү 15,881,420.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,591.43 төгрөг нийт 92,899,251.43  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож шийдвэрлэв.

17.хоёр. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

18.Хариуцагч Б.А 2019 оны 10 дугаар сарын 24, хариуцагч С.Б- 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, зээл авах, захиран зарцуулах, гэрээнд холбогдох баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг итгэмжлэн Итгэмжлэл-ийг хариуцагч Б.Ут олгожээ. (хх-ийн 36-38)

19. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны №ЗБ/ВСС200113011-1-1, №ЗБ/ВСС200113011-1-2, №ЗБ/ВСС200113011-1-3 тоот гэрээг зохигчид байгуулан хариуцагч Б.Агийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Хужирбулан 0дугаар хэсэг, 0дүгээр гудамж, 0тоот хаягт байршилтай, 144 м.кв тайлбай, хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 0дүгээр гудамж, 0тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаарт бүртгэгдсэн, 0м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 0хороо, 0дүгээр хороолол, С.Шын гудамж, 0дугаар байрны 0тоот хаягт байршилтай 0м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай   үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус  байгуулжээ. (хх-ийн39-41),

20.  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

20.  Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуулийн шаардлагад хангасан байна.(хх-ийн 21-27)

21.   Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга хариуцагч Б.Агийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 0тоот хаягт байршилтай, 144 м.кв тайлбай, хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Хужирбулан 0дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 0тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаарт бүртгэгдсэн, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шын гудамж, 0дугаар байрны 0тоот хаягт байршилтай 0м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай   үл хөдлөх   хөрөнгийг  үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

22. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Б.А, С.Б- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

23. Гурав. нотариатын зардал 30,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

24.Хэрэгт  2012 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн  мөнгөний  ХХБанд  гаргасан нэхэмжлэлд 30,500 төгрөгийг шилжүүлэх талаарх  баримт  авагджээ.

25.   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д :Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нараас 26,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

26. Иймд, хариуцагч Б.Уаас үндсэн зээл 76,809,239.97 төгрөг, зээлийн хүү 15,881,420.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,591.43 төгрөг нийт 92,899,251.43  төгрөг нотариатын зардал 30,500 төгрөг нийт 92,929751.43 төгрөгийг гаргуулж ХХБанд олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Уас  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76,809,239.97 төгрөг, зээлийн хүү 15,881,420.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,591.43 төгрөг нийт 92,899,251.43  төгрөг нотариатын зардал 30,500 төгрөг нийт 92,929,751.43 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  хариуцагч Б.Агийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Хужирбулан 0дугаар хэсэг, 0дүгээр гудамж, 0тоот хаягт байршилтай, 0м.кв тайлбай, хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 0дүгээр гудамж, 0тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаарт бүртгэгдсэн, 0м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч С.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, 0дүгээр хороолол, С.Шын гудамж, 48 дугаар байрны 0тоот хаягт байршилтай 0м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай   үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629,618.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ГАНЧИМЭГ