| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
Улсын яллагч Г.Ганбагана,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгч С.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ийн ******* /РД:*******/
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, т ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ын ******* //.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 02 цагийн орчим хохирогч Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Налайх дүүргийн нд байрлах голын гүүрний орчим түүний толгой тус газар нь 2-3 удаа мөн цээж, гар, нүүр лүү мөргөх, цохих зэргээр “...Б.*******ийн биед хамрын ясанд хажуугийн ханын хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, цээж, хоёр бугалгад цус хуралт, дух, цээж, баруун шуунд зулгаралт...” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Яг юунаас болж хэрүүл үүссэн талаар мэдэхгүй байна. Би машин дотор Б.*******ийн найз охинтой юм яриад сууж байсан. Тэгтэл гадаа орилоод байхаар нь буугаад очсон чинь найз н., найз охин н. хоёр Б.******* рүү дайраад байсан. Тэгээд би яасан гээд асуусан чинь сая бид хоёрыг янхан гээд дуудсан гэж хэлэхэд нь нэг их юм бодоогүй. Би Б.*******тэй зүгээр худлаагаасаа маргалдчихъя гэсэн дүр эсгээд цаашаагаа аваад явсан. Тэгсэн Б.******* би тэгж дуудаагүй гэж хэлсэн. Бид хоёр буцаад зүгээр маргалдаж байгаа юм шиг болчхоод больчихсон. Би буцаж галын дэргэд сууж уусан. Б.******* машин руугаа буцаад орчихсон. Тэгтэл жоохон байж байгаад буцаж Б.******* гарч ирэнгүүтээ н., н. хэнд юу яриад яваад байгаа юм. Ярих юмаа бодож яриарай гээд орилоод байсан. Хоорондоо ноцолдсон...” гэв.
Хохирогч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би бүгдийн бүрэн гүйцэт санахгүй байна. Хоорондын маргаан үүсээд миний хамар хугарсан нь үнэн. Зодуулсан нь үнэн. Хохирол, нэхэмжлэлийн хувьд өөрөөсөө гаргасан нөгөө зардлын мөнгө гаргаж авах хүсэлттэй байна. Тэрнээс илүү мөнгө төгрөг нэхэхгүй. Өөрийн биед хохирсон учирсан эм тарианы зардлын мөнгө, машинд учирсан хохирлын мөнгийг авчихвал болно. Би 701,700 төгрөг гаргуулах хүсэлттэй нэхэмжилж байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04 дэх тал/,
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэнд ирээд д танай найз охиныг чинь ******* янхнаар нь дуудаад байна ш дээ чи зүгээр суугаад байгаа юм уу гээд түүнийг хатгаад байхад нь ойлгоод босож ирээд 2- лаа ийшээ яваад худлаа зодолдож байгаа юм шиг больё гэхээр нь би яагаач үгүй ш дээ гэж хэлэхэд тэр яах ёстой юм бэ гээд өөрийнхөө машиныг цохиж аваад байхаар нь би түүнийг боль гээд хойш нь түлхсэн. Тэгтэл хажуугаас намайг чи яг яах гээд байгаа юм бэ гээд миний хамар хэсэгт мөргөөд, гараараа мөн хамар хэсэгт нэг удаа цохисон тэгэж байхад мөн хажуугаас нь гараараа миний толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон... Би гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэсэн мөн в хэлбэрийн мурийлттай байна яаралтай хамрын хагалгаад ор гэсэн... Би ГССҮТ болон Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд миний хамар хугарсан байна гэсэн энэ хамрын хугарлыг ******* миний хамар луу мөргөхөд хамраас цус гарсан бөгөөд тэр мөн гараараа миний хамрын зүүн талд цохисон. Бусдыг нь тэй ноцолдож байхад тэр намайг толгой руу болон цээж гар луу цохиж учруулсан. Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-7-9, 11-12 дахь тал/,
Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид 2 галынхаа хажууд суутал ******* ирээд найз охинтойгоо маргалдсан юм шиг байна лээ бид 2-ыг янхан гээд хараагаад байсан. Би түүнээс яасан юм бэ гэж байтал сонсож хүрч ирээд яагаад найз охиныг янхан гээд байна гэхэд ******* яадаг юм бэ гээд агсраад байхад нь ******* очоод салгах гэхэд ******* ******* лүү бас агсам тавиад байхад нь ******* *******ийн хамар луу мөргөөд хамраас нь цус гарсан. Тэгэхэд ******* *******той бас барьцалдаж аваад *******ыг газар унагаагаад цохиод байсан. Тухайн үед *******, ******* нар ноцолдоод салахгүй болохоор нь би *******ийн машин дээр очоод найз охинд нь чи *******ийг авчих тэр 2 зодолдоод байна гэж хэлтэл арын суудлаас гэдэг охин нь бууж ирээд яагаад хаалга нүдээд байгаа юм бэ гээд намайг үсдээд авахад урд сууж байсан *******ийн найз охин бууж ирээд тэр 2 нийлээд намайг газар унагаагаад өшиглөөд буцаад машиндаа суучихаар нь би газраас жижиг чулуу аваад арын суудалд сууж байсан гэдэг охин руу шидсэн чинь машины цонх хаалттай байж таараад жолоочийн арын цонхыг хагалчихсан юм. Түүнээс би санаатайгаар машины цонх хагална гэж чулуу шидээгүй юм. Тэрийг би мэдэхгүй тэд нар өөрсдөө ноцолдож байгаад тэгсэн байх би зөвхөн хойд хаалганы цонхыг хагалсан. Миний биед учирсан гэмтэл шарх байгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-20-21 дэх тал/,
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* найз охин руугаа машиндаа орж хэсэг сууж байгаад бууж ирээд болон ******* нар луу босоод ир гээд агсам тавиад байхад нь ******* болиулах гээд очих гэхээр нь би *******ыг яах гэсэн юм хэрэггүй чи *******тэй муудалцаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл ******* ******* чамайг янхан гэж хэлсэн биз дээ би чамайг өмөөрөхгүй бол болохгүй гээд миний үгэнд орохгүй болохоор нь би цаашаа голын хажууд суусан. Би голын хажууд утсаараа оролдоод нэлээн удаан суусан бөгөөд намайг хайгаад ирээд араас нь , ******* нар ирсэн. Тэгэхэд ******* надад *******ийн хамар луу мөргөөд би араас нь 2 цохисон гэж хэлсэн. *******ын нуруу нь халцарсан хүзүү, шанаа хэсэг нь хавдсан байсан мөн тохой хэсэг нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 дэх тал/,
Шүүгдэгч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...******* найз охинтойгоо муудалцаад хэрэлдээд байснаа ******* уурлаж , хоёрыг янхан гичий гээд хэлчихсэн. Тэгтэл *******т очоод “яагаад байгаа юм бэ” гэхэд “наад янхныг чинь юу гэсэн ч яадаг юм” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгасан чинь ******* намайг чи бас яах гээд байгаа юм бэ гээд дайраад миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би хамар хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл *******ийн хамраас цус гараад тэр хүн хүн рүү үсчээд дайраад байхаар нь ******* тэр хоёр барьцалдаж аваад газар унасан...” гэх мэдүүлэг /хх-62-63 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..., нар ******* рүү орилоод байхаар нь би яасан бэ гээд очтол бид нарыг ******* янхан гэж хэлээд байна гэсэн. Тэгэхэд ******* уучлаарай би г янхан гээд хэлчихсэн юм аа гэхээр нь би хоёулаа худлаагаасаа муудалцаж байгаа юм шиг болоод эвлэрье гэж хэлсэн. Тэгээд ******* машиндаа ороод би буцаж суугаад юм ууж байтал ******* машинаасаа бууж ирээд ******* босоод ир, хэн юу яриад байгаа юм бэ гээд орилоод ******* түүн дээр очоод чи түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ гээд хамар хэсэгт нь нэг удаа мөргөхөд нь *******ийн хамраас цус гараад ******* рүү орилоод агсраад байхаар нь би очоод *******ийн шанаа, мөр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд ******* цустай гараараа бид хоёрын нүүр хувцсанд хүрээд ингээд зод гээд дайраад байсан...******* түрүүлж маргаан үүсгэж биед халдсан. Гэхдээ бидэнд ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-70-71 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн НАЛ0725/272 дугаартай “...Б.*******ийн биед хамрын ясанд хажуугийн ханын хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, цээж, хоёр бугалгад цус хуралт, дух, цээж, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-27-28 дахь тал/,
2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-29-дэх тал/,
Медтравма эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-30 дахь тал/,
Вендо ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “...авто машин техникийн үнэлгээ 355,400 төгрөг..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-41-42 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-02 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******, Б.******* нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч Б.*******ийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч н.ийн мэдүүлэг, гэрч н.ийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна...Хохирогчтой эвлэрсэн. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл. Энэ хэргийг явж байхад мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 600 нэгжээр торгох...Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...Энэ хэрэгт эрүүл мэндийн даатгалын санд учирсан 180,354 төгрөг, хохирогч Б.*******т учирсан 701,700 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү гаргуулах, цаашид эмчилгээний зардалтай холбогдуулж гаргах зардлыг мөн нээлттэй иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч Б.*******т нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна..” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч С.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч С.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2025 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 02 цагийн орчим хохирогч Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Налайх дүүргийн нд байрлах голын гүүрний орчим түүний толгой тус газар нь 2-3 удаа мөн цээж, гар, нүүр лүү мөргөх, цохих зэргээр “...Б.*******ийн биед хамрын ясанд хажуугийн ханын хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, цээж, хоёр бугалгад цус хуралт, дух, цээж, баруун шуунд зулгаралт...” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч М., гэрч Т., хохирогч Б.*******, шүүгдэгч С.*******, Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.*******, Б.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч Б.*******ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн гараараа толгойн тус газар цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгч нарт холбогдуулан хохирол төлбөрт 701,700 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан хохиролтой холбоотой бичгэн баримтыг үндэслэн шүүгдэгч С.*******, Б.******* нараас тус бүр 350,850 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 180,350 төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр 90,175 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжээр мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Б.******* нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч нараас тус бүр 350,850 төгрөг, нийт 701,700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгч нараас тус бүр 90,175 төгрөг, нийт 180,350 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД