Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0070

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

1. С.Б /РД:/,

2. Ш.Б******* /РД:/,

3. Д.Мө /РД:/,

4. Ш.Б /РД:/,

5. Д.Б /РД:/,                                         

Хариуцагч: Нд холбогдох газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн зохих хэсгийг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улс, ОХУ болон Армени Улсын нэр бүхий 23 иргэн тус шүүхэд хандан “Нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 17 дугаарт “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд байрлах” гэж байршил тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн тодруулгадаа[1] дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дахин бичиж ирүүлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “Маргаж буй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд байрлах гаражуудыг Улаанб хотын Захирагчийн ажлын албаны 1995 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр шийдвэрийн дагуу дугаарласан бөгөөд нэхэмжлэгч нар 1995 оноос хойш дээрх байрлалд байрлах гаражуудыг эзэмшиж, ашиглаж ирсэн” гэж тайлбарладаг.

2.2. Маргаан бүхий гаражуудын эргэн тойронд 1968-1980 оны хооронд баригдсан гэх “Оросуудын байр” гэгдэх 7-9 дүгээр байр байдаг бөгөөд эдгээр байрууд нь анх баригдахдаа гаражийн төлөвлөлт хийгдээгүй, автомашины зогсоол байхгүй байсан тул дээрх нэхэмжлэгч иргэд гаражуудыг өөрсдийн хөрөнгөөр барьж, тохижуулан, улмаар цаашид өөрсдийн хөрөнгөөр шинэчлэн тохижуулахаар төлөвлөж байсан гэж тайлбарладаг.

2.3. Нас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/ дугаартай захирамжийг гаргасан.[2]

2.4. Тус захирамжийн хавсралт хэсгийн 60.17-д маргаж буй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд байрлах гаражуудыг буулгаж, газар чөлөөлөх байршлын жагсаалтад оруулсан.[3]

2.5. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч нарын нэр бүхий 42 иргэнд хандан “... Нигын 2022 оны А/ дугаар захирамжийн хүрээнд гарааш, контейнер чөлөөлж нийтийн эзэмшлийн газарт тохижилт хийх нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Н*******,*******раас 2022 оны 04 сарын 12-ны өдөр МЗХ/ дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо хуучин сургуулийн баруун талд байрлах газарт “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга”-ын ажил хийхээр төлөвлөгдсөн байна ...” гэсэн хариуг өгсөн.[4]

2.6. Нэхэмжлэгч нар оролцсон нэр бүхий оршин суугчдаас 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нд хандан оршин суугчид хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс гаражуудыг ашиглаж байгаа иргэд өөрсдөө хөрөнгө гарган тухайн орчныг тохижуулах, гаражуудыг ижил загвараар засаж сайжруулах, ойр орчмын газарт ногоон байгууламж бий болгох талаар, мөн тухайн чөлөөлөгдсөн газар дээр ногоон байгууламж барих бол доороо авто зогсоолтой ногоон байгууламжийг төлөвлөж барих, энэ тохиолдолд эхний ээлжид газраа чөлөөлсөн иргэдэд давуу эрхээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр авто зогсоол олгох талаар хүсэлт[5] гаргаж байсан.

2.7. Дээрх хүсэлтэд Б*******наас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариу өгөхдөө “... авто гарааш ашиглаж буй иргэд нь газар эзэмшиж, ашиглах эрхийн хүчин төгөлдөр зөвшөөрөлгүй ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгийг зөрчиж байна. Мөн 2022 оны газар чөлөөлөх байршлын төлөвлөгөөнд орсон байна.” гэжээ.[6]

2.8. Нэхэмжлэгч нарын зүгээс “... маргаан бүхий А/ дугаар захирамж дээр нийтийн зориулалтын орон сууцны байшингийн сууц өмчлөгчдөд зориулсан ногоон зүлэг мод, бут, сөх, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон авто машины замыг хаагаагүй, хаасан гэдэг зүйл яриад байгаа юм. Эдгээрийг хаагаагүй. Яагаад гарааш барьсан бэ, гэхээр Д.Г******* гэдэг хүнийг гэрчээр оруулаад ирсэн бол асуух байсан. Би өөрөө утсыг хайж олоод асуухад тэр үеийн оросуудын барилга, гараашнуудыг нэгдсэн журмаар барьсан. Дараа нь гараашийг худалсан гэдгийг Д.Г******* гэдэг хүнд хэлдэг. Д.Г*******ын ах Д.Р хамт гаргасан. н.Ц******* нь Д.Р гэх хүнээс нь гараашийг худалдан авсан байдаг. Нд гомдсон 42 хүн, шүүхэд нэхэмжлэл гаргаад итгэмжлэлээ өгсөн 23 хүн байгаа. Тэр дотроос н.Ц*******, н.Л нарт гэрчилгээ байна.  Гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гээд үүнийг нь сунгаж өгөөгүй. 2008 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжтай гэрчилгээнүүд байгаа. Энэ нь явсаар байгаад 2018 онд бүх гараашнуудаас газрын төлбөр авч байгаад 2019 оноос хойш авахаа больсон гэж байгаа юм. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гээд Баянзүрх дүүргийн газрын албатай гэрээ хийгээд хамгийн ард талд гарын үсэг зурах эсэх дээр гараашны газрын байршил гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2 байрны урд талын дугаар 7 гэх зэргээр бичээд гэрээг хийгээд газрын төлбөр тооцоо барагдуулсан тэмдэглэл гэдгээр 2010 оноос хойш 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө тушаасан баримтыг хэрэглээд яваад байсан. Өнөөдөр бол баримт байхгүй. 1995 онд захирагчийн албаны шийдвэр байна. Нийслэлийн төв архивд төрийн бичиг баримт хадгалагдаагүй байна. Шинээр хийсэн гэх архитектурын даалгаврын дагуу доороо авто зогсоолтой барих боломжгүй. Яагаад гэвэл үнэхээр хээрийн судалгаа хийсэн бол, шүүхэд хариу тайлбар гаргасан бол тухайн газар дээр очиж үзсэн бол хоёр талаараа ганцхан замтай тэрүүгээр хоёр машин зөрдөггүй. Үүнийг судалгааны үндсэн дээр хийсэн бол иргэд гомдохгүй байх байсан. Хээрийн судалгаа хийгээгүй болохоор баримт хавсаргагдаагүй. Хийсэн бол тэр хавьд зогсоол барих боломжгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс “... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад Н нь газар эзэмшигч, ашиглс газар, түүний баялгийг хууль т*******оомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/ дугаар захирамжийг гаргасан. Нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, хууль ёсоор газар эзэмшиж, ашиглаагүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч Б.О шүүхэд ирүүлж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 23 иргэн байгаа. Нигын 338 дугаар захирамж дээр дунд сургуулийн баруун хойд  талын 93 гарааш байгаа, бид нарын маргаж байгаа газар 60 гарааш байгаа. Хотын даргад анх хүсэлтээ өгч байх үед иргэд бүгд гарын үсгээ зураад өгсөн. Зөрчил арилгах талаар авсан арга хэмжээний тухай А дугаар захирамжийн 17 дугаар хүснэгтийг хүчингүй болгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. 1995 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/ дүгээр шийдвэрийн дагуу гараашнууд баригдаж дугаарласан байгаа юм.  Анх Д.С даргад 43 иргэн гарын үсэг зурж өгсөн байдаг. Түүний хариулт нь 43 иргэдийн гараашийг буулгаад дээрээ тохижил бүхий газар доор зогсоолыг барина гэж хэлсэн. Энэ шаардлагыг тавьсны дагуу бид  нар нэхэмжлэлдээ дурдсан. 30 жилийн хугацаанд улс газраа хурааж авна гэж бодоогүй учраас анх худалдаж авсан баримтаа цуглуулж байсангүй. Зарим нь тухайн газраас нүүхдээ бэлэглээд явсан байна. Жил болгон газрын төлбөрөө төлөөд эхэлсэн. Гараашаа буулгахгүйн тулд шат дараатайгаар газрын албанд, засаг даргад, бүгдэд  нь хандахад гурван газрын хариу өөр ирсэн. Тийм учраас эргэлзээтэй санагдсан. 60 гараашийг буулгаад тэндээс гарсан газар нь нэлээн том хэмжээний газар байгаа юм. Социализмын үед мөсөн каток байсан газар одоо задгай авто зогсоолоор ашиглаж байгаа. сургуулийн хүүхдүүдийн автобусны буудлаас сургууль орох зам хүртэл тээгэлдээд байгаа газрыг авахгүй байж яагаад хойд талд нь байгаа газрыг авах гээд байгаа вэ, гэдэг асуудлыг тавьсан юм. Газрын зөрчлийг арилгах гэсэн захирамж дээр ямар зөрчил гаргасан бэ, гэдэг дээр явган хүний зам, авто зам, ногоон байгууламж, хүүхдийн сууц өмчлөгчдөд зориулсан ногоон зүлэг, бут, сөх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний болон авто машины зам гэх мэт зүйлийг хаагаагүй. Улаанб хотын хөгжил цэцэглэлтэд саад болоод байвал бид нар өөрсдийн зардлаар баръя гээд зураг төсөв хийгээд хотын даргын Баянзүрх дүүргийн Засаг даргатай очиж уулзаж байсан тэгэхэд хүлээж аваагүй. Тийм учраас нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол Улсын үндсэн хууль дээр мөн газар эзэмших эрхтэй гэж заасан байгаа. Бид нар энэ газрыг давуу эрхээр авах ёстой. 30 жилийн өмнө Баянзүрх дүүргийн Улаанб хотын ажлын захирагчийн албанаас нэгдсэн журмаар гарааш барьж өгөөд хүмүүст худалдсан байна. Тэрийг 30 жилийн турш хэрэглэж байгаа. 338 дугаар захирамжийн бид нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг гаргасан. Бид  нар 1995 оноос хойш тухайн газрыг ашиглаж байгаа учраас газраа авч үлдэхийг хүсэж байна. 

Шүүхэд 23 иргэн нэхэмжлэл  гаргаж байгаа боловч цаана нь 42 иргэн нийт гараашны тоо 60 байсан гэдгийг харж үзнэ үү гэж хүсэж байна. 1995 оны захирамжаар гарааш бариад тэрийг нь худалдаж аваад 30 жилийн турш ашиглаж хэрэглэж байгаа. Энэ газрыг давуу байдлаар эзэмшиж ашиглах ёстой гэдгийг нотлохын тулд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байж байгаад газрыг хураагаад авсан байгаа юм. Шүүхэд гаргасан нотлох баримт бол 30 жилийн хугацаанд энэ газрыг эзэмшиж байсан давуу эрхээрээ бидний газар гэдгийг нотлохын тулд гаргаж өгсөн баримт юм. Нэхэмжлэл гаргасан хүмүүс дотор газрын гэрчилгээгүй хүн байгаа. Энийг зөвшөөрнө гэхдээ төрийн бодлого, Улаанб хотын хөгжил дэвшлийг дэмжээд тухайн газрыг ашиглая гэсэн хүсэлтийг гаргахад шийдээгүй. А/ дугаар захирамж дээр нийтийн зориулалтын орон сууцны байшингийн сууц өмчлөгчдөд зориулсан ногоон зүлэг мод, бут, сөх, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон авто машины замыг хаагаагүй, хаасан гэдэг зүйл яриад байгаа юм. Эдгээрийг хаагаагүй. Яагаад гарааш барьсан бэ, гэхээр Д.Г******* гэдэг хүнийг гэрчээр оруулаад ирсэн бол асуух байсан. Би өөрөө утсыг хайж олоод асуухад тэр үеийн оросуудын барилга, гараашнуудыг нэгдсэн журмаар барьсан. Дараа нь гараашийг худалсан гэдгийг Д.Г******* гэдэг хүнд хэлдэг. Д.Г*******ын ах Д.Р хамт гаргасан. н.Ц******* нь Д.Р гэх хүнээс нь гараашийг худалдан авсан байдаг. У******* сургууль нь гараашны ертөнцийн зүгээр зүүн талд нь байгаа. Энэ хавьд зогсоол байхгүй байсан учраас А/ захирамжийн гол бариад байгаа дээр дурдсан газруудыг хаагаагүй газар барьсан. Газрыг ашиглаж байтал гэнэт хураагаад авчихсан. Бид нар давуу эрхээрээ энэ газар гараашаа бариад байх ёстой гэсэн үүднээс хандаж байгаа юм. Нөхөн төлбөр шаардахгүй, яагаад гэвэл давуу эрхээрээ эзэмших ашиглах эрхтэй. 30 жилийн хугацаанд ашигласныг гэрч дуудаад асуусан ч болно. Доороо зогсоолтой байгууламж барихыг зөвшөөрье гэж ярьж байсан. Гэтэл социализмын үеийн каток 0.5 га газар том тэр газар хөндөгддөггүй. Тухайн газар нь Солонгосчуудын газар бөгөөд хойшоогоо бид нарын газрыг авах гэж байна гэсэн яриа гараад байсан. Гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Надад тэгж хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А/ дугаар захирамжийн бид нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох гээд байгаа юм. Газар чөлөөлөх ажлыг хийхдээ ямар үндэслэлээр газрыг буулгаж байна вэ, гэхээр А/ дугаар захирамжийг барьдаг. Хэрэгжүүлэх ажлаа хийхдээ Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дүгээр зүйл заалтуудыг барьдаг. Энэ зүйл заалт нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон. Засаг дарга бол тэр газрыг булааж авч буулгаад, хэрвээ буулгахгүй байгаа хүмүүс дээр хариуцлага аваарай гэсэн заалт байсан. Тэгэхээр тайлбар дээрээ захирамжаа түрүүлж гаргаад араас нь нэмэлт өөрчлөлт оруулсан захирамжаа бариад шүүхэд тайлбар ирүүлсэн байсан. Энэхүү газрыг чөлөөлж гарааш буулгах тухай шийдвэр гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлсэн шат шатынх нь байгууллагад нь манай үйлчлүүлэгч нар гомдол гаргажээ. Гомдлуудын хариу хоорондоо зөрүүтэй байсан. Энэ нь бид нарын хөрөнгө юм. Үүн дээр мөнгөний асуудал яригдана. Архитектурын даалгаврын дагуу доороо авто зогсоолтой барих боломжгүй. Яагаад гэвэл үнэхээр хээрийн судалгаа хийсэн бол, шүүхэд хариу тайлбар гаргасан бол тухайн газар дээр очиж үзсэн бол хоёр талаараа ганцхан замтай тэрүүгээр хоёр машин зөрдөггүй. Үүнийг судалгааны үндсэн дээр хийсэн бол иргэд гомдохгүй байх байсан. Хээрийн судалгаа нь нотлох баримтаар авагдаагүй, хээрийн судалгаа хийгээгүй болохоор баримт хавсаргагдаагүй. Хийсэн бол тэр хавьд зогсоол барих боломжгүй. Тийм учраас давуу эрхээрээ тухайн газрыг эзэмших, ашиглах ёстой гэж үзэж байгаа юм. Нигын тооцоо судалгаагүй хийгдсэн ажлын үр дүнд авто машинаа байршуулах газаргүй болж авто машины зам дээр, цэцэрлэгийн талбай, сургуулийн талбай гэх зэрэг тавьж болох газарт машинаа байрлуулж байна. Иймд Нигын А/ дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хуульд заасан үндэслэл байгаагүй  гэсэн үндэслэлийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас захиргааны актын бидэнд холбогдох 17 дугаар хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 17 дугаар Баянзүрх дүүргийн 5-р хороо, цогцолбор сургуулийн баруун, баруун урд талд байрлах гэж байршил т*******оосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад Н нь газар эзэмшигч, ашиглс газар, түүний баялгийг хууль т*******оомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/ дугаар захирамжийг гаргасан. Төрийн өмчийн газрыг ашиглаж, ашигтай чанарыг гаргаж хэрэглэж байгаа бол хуульд заасны дагуу төлбөр төлөх нь тухайн этгээдийн үүрэг тул захиргааны байгууллагаас холбогдох хугацаанд төлбөр авч ашиглуулж байсан. Одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашнууд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар н нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/ дугаар захирамжид тусгасан болно. Иймд нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/ дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Маргаан бүхий захиргааны актын зорилго нь нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах зорилгоор зөрчил арилгах талаарх зарим арга хэмжээ гэсэн захиргааны акт гаргасан. Тухайн маргаж байгаа гараашнуудад нийт 23 иргэний гомдол байгаа боловч эдгээр иргэдийн хэд нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байгаа  вэ, гэдгийг шүүгч харгалзаж үзнэ үү гэж бодож байна. Сургуулийн орчин бөгөөд хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь ноцтой зөрчигдөж байгаа, мөн тухайн орчинд 23 машинтай иргэн ирдэггүй. Өнгө үзэмж сайтай гарааш байсныг нураасан гэж байна. Тийм байгаагүй. Нигын хэрэгжүүлж байгаа ажлын гол зорилго нь бүх нийтээрээ тухайн газрыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд, ахмад настнуудыг тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой ажил байгаа. Үүнийг мөн харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Эдгээр гарааш эзэмшигч иргэд нь түр барих байгууламж буюу ТҮЦ, контейнер, өргөтгөл, гарааш, павильон шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр газрыг чөлөөлөх үүрэгтэй гэсэн газрын төлбөр тодорхойлсон актын 4, 5 дугаар хэсгийг хүлээн зөвшөөрч эдгээр иргэд гарын үсэг зурж газрын төлбөрөө төлж байсан. Газрын төлбөрийг төлсөн баримтуудыг үзэхэд актад заасан болзол шаардлагыг хангаж хугацаандаа төлсөн иргэн байхгүй байгаа. Төлбөр тодорхойлох актын үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй иргэд байгаа учраас эдгээрийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Хамгийн гол нь нийтийн эрх ашиг сонирхол энд байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/ дугаартай захирамжийн хавсралт хэсгийн 60.17-д “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд” гэсэн хэсгийг хариуцс дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж, 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.

2. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж заасан байна.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшиж, ашиглахдаа гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр ашиглах эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон, тийнхүү зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан, бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол холбогдох Засаг дарга тухайн газрыг чөлөөлөхөөр хугацаатай мэдэгдэл өгөхөөр зохицуулжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлахад, маргаж буй Нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/ дугаартай захирамжийн эрх зүйн үндэслэлүүдээс үзэхэд голлох үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг байх бөгөөд тус захирамжийн зорилго нь нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар т*******оожээ.

5. Мөн дээрх захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс Б*******ны газар зохион байгуулагч Д.Бээс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий байршилд байрлах гаражуудыг чөлөөлөх талаар хугацаатай мэдэгдэл[7] өгсөн байна.

6. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд, нэр бүхий 23 нэхэмжлэгч нараас зөвхөн иргэн Г.Ц******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай шийдвэрээр 18 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар гараж зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж байсан байх бөгөөд харин бусад нэхэмжлэгч нарын тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж байсан үйл баримт т*******оогдсонгүй.

7. Гэхдээ нэхэмжлэгч нараас иргэн С.Б 2014, 2015 онд нийт 190040, Д.Мө 2008, 2010, 2012-2016, 2018-2019 онд нийт 950600, Д.Б 2008-2009, 2011-2013, 2016 онд нийт 633160, ОХУ-ын иргэн .В.С 2018 онд 95040, .П.И 2019-2020 онд нийт 260040, .А.В 2011, 2014 онд нийт 190080, Г.Ц******* 2008-2010, 2012-2016, 2020 онд нийт 621480 төгрөгийг нийтийн эзэмшлийн зам, талбай ашигласны газрын төлбөрт төлж байжээ.[8]

8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нар Газрын тухай хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр, эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж, ашиглаж байсан гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл, хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд биш байх боловч бодит байдал дээр тухайн гаражууд байрласан газрыг өөрсдийн бодит эзэмшилдээ “де факто /de facto/” байлгаж байсан үйл баримт үгүйсгэгдэхгүй.

9. Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

10. Харин нэхэмжлэгч нарын зүгээс тайлбарладаг “... А/ дугаар захирамж дээр нийтийн зориулалтын орон сууцны байшингийн сууц өмчлөгчдөд зориулсан ногоон зүлэг мод, бут, сөх, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон авто машины замыг хаасан гэдэг нь үндэслэлгүй ...” гэх агуулгатай үндэслэлийн тухайд шүүх тухайлан дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд, мөн зүйлийн 4.2.5 дахь заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ... байх” зарчмыг хуульчилжээ.

12. Захиргааны эрх зүйн онолд, энэхүү зарчмыг “харьцангуй тэнцвэртэй байх” шаардлага гэж тайлбарладаг бөгөөд агуулгын хувьд, аливаа захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн, тэдний хууль ёсны эрх, эсхүл ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа тодорхой зорилготой, тухайн шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байхыг шаарддаг.

13. Шүүх энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д нэхэмжлэгч иргэд нь хууль ёсоор газар эзэмших эрхгүй этгээд гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд харин нэхэмжлэгч нар нь бодит байдал дээр тухайн гаражууд байрласан газрыг өөрсдийн бодит эзэмшилдээ “де факто /de facto/” байлгаж байсан агуулгаараа тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд гэж үзнэ.

14. Маргаж буй Нигын А/ дугаартай захирамжийн зорилго нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газар чөлөөлөх явдал байжээ.

15. Гэтэл шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн маргаан бүхий гаражуудын байршил нь орон сууцуудын дунд байрлалтай, нэг орц гарцтай[9] буюу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдал т*******оогдоогүй.

16. Тодруулбал, маргаж буй захиргааны актад нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулаагүй байршлыг буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучнаар дунд сургууль/ баруун, баруун урд байрлах гаражуудыг оруулсан нь тухайн захиргааны актын зорилгод нийцээгүйгээс гадна бодит нөхцөлд тохироогүй байна.

17. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нд хандан “оршин суугчид хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс гаражуудыг ашиглаж байгаа иргэд өөрсдөө хөрөнгө гарган тухайн орчныг тохижуулах, гаражуудыг ижил загвараар засаж сайжруулах, ойр орчмын газарт ногоон байгууламж бий болгох талаар, мөн тухайн чөлөөлөгдсөн газар дээр ногоон байгууламж барих бол доороо авто зогсоолтой ногоон байгууламжийг төлөвлөж барих, энэ тохиолдолд эхний ээлжид газраа чөлөөлсөн иргэдэд давуу эрхээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр авто зогсоол олгох” агуулгатай хүсэлт гаргахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч нарын нэр бүхий 42 иргэнд хандан “... Нигын 2022 оны А/ дугаар захирамжийн хүрээнд гарааш, контейнер чөлөөлж нийтийн эзэмшлийн газарт тохижилт хийх нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Н*******,*******раас 2022 оны 04 сарын 12-ны өдөр МЗХ/ дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо хуучин сургуулийн баруун талд байрлах газарт “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга”-ын ажил хийхээр төлөвлөгдсөн байна ...” гэсэн хариуг өгчээ.

18. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэг талаас нэхэмжлэгч нарын зүгээс тухайн маргаан бүхий гаражууд байрлах газар дээр төлөвлөлт хийх, түүнд оролцох хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн, нөгөө талаас захиргааны байгууллага төлөвлөлт хийж МЗХ/ дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар[10] баталсан байгаагаас үзэхэд тухайн байршилд Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан “Төлөвлөлт”-ийн үйл ажиллагаа хэрэгжсэн байна.

19. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:” гээд, мөн зүйлийн 73.1.2 дахь заалтад “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх;” гэж зохицуулжээ.

20. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх асуудал нь захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамаарч байх бөгөөд Н*******,*******раас 2022 оны 04 сарын 12-ны өдөр МЗХ/ дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж байгаа үйл ажиллагаа нь төлөвлөлтийн нэг хэсэг болно.

21. Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн болон эсрэг санал гаргасан бүх оролцогчид 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна.” гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

22. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, холбогдох захиргааны байгууллага нь хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын төлөвлөлт хийхдээ цогц төлөвлөгөө боловсруулах, тухайн төлөвлөгөөгөө ашиг сонирхол нь хөндөгдсөн, хамаарал бүхий этгээдүүдэд танилцуулах, саналыг нь авах, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүргийг хүлээжээ.

23. Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс тухайн маргаан бүхий гаражууд байрлах газар дээр төлөвлөлт хийх, түүнд оролцох хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн, тэдгээр иргэдийг төлөвлөлтийн үйл ажиллагаандаа татан оролцуулах боломжтой байсан байхад үүнийг газар зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргасан хариуцагч Н болон хот байгуулалтын асуудлаар МЗХ/ дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан Н*******,*******ар анхаарахгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

24. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “тухайн маргаан бүхий газар дээр хээрийн судалгаа хийгдсэн” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар гаргасан шийдвэрийнхээ эрх зүйн болон бодит үндэслэлийг хамгаалах үүднээс тухайн үйл баримтыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

25. Мөн нэхэмжлэгч нарын эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан “хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах” агуулгатай, тэр хүрээнд маргаж байх атлаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсаныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

26. Тиймээс шүүх дээрх үндэслэлүүдээр эргэлзээ бүхий үйл баримтуудыг цаашид хариуцагч захиргааны байгууллага нягтлан тодруулах нь зүйтэй буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхэд хамааралгүй байна гэж үзэж хариуцагчийг 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

27. Шүүхээс т*******оосон дээрх хугацаанд хариуцагч нь энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй А/ дугаартай захирамжийн Нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 17 дугаар “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд байрлах” гэж байршил тодорхойлсон хэсэг хүчингүй болохыг дурдаж байна.

28. Шүүхээс т*******оосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.5 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, 73.1.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.3 хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, Ш.Б*******, Д.Мө, Ш.Б, Д.Б, ОХУ-ын иргэн *******.В.С, ОХУ-ын иргэн .Б.А, ОХУ-ын иргэн .П.И, ОХУ-ын иргэн .А.В, Армени Улсын иргэн С, ОХУ-ын иргэн .А.Е, П.А, Б.Б, Э.Болд, М.Б, Д.Г, С.Э, Б.Мө*******, Б.Х, Р.Э, О.Б*******, Ч.А*******, Г.Ц******* нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нигын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/ дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 17 дугаарт “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд байрлах” гэж байршил тодорхойлсон хэсгийг хариуцс дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс т*******оосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/ дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын 17 дугаарт “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “” цогцолбор сургуулийн /хуучин дунд сургууль/ баруун, баруун урд байрлах” гэж байршил тодорхойлсон хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 75-77 дахь тал

[2] Хх 135-136 дахь тал

[3] Мөн тэнд

[4] Хх 32 дахь тал

[5] Хх 102-104 дэх тал

[6] Хх 106-107 дахь тал

[7] Хх 25 дахь тал

[8] Хх 207 дахь тал

[9] Хх 126-130 дахь тал

[10] Хх 138-141 дахь тал