Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/638

 

 

 

     2021           6            30                                        2021/ДШМ/638                               

 

Э.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ, М.Очбадрах, Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, 

хохирогч Б.Э,

Иргэний хариуцагч Н.Ц, З.Э, Б.А нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Иргэний хариуцагч Я.Ч, К.Д, Т.К, Д.А, Э.А, Б.Д, Д.Ж, Г.У, А.У, О.А, Б.Б, Г.У, Л.О, Б.Н, С.Д, Л.Б, Г.О, Ч.Ж, А.Г, Ч.Т, Н.Г, Б.Ц, Д.С, Ж.О, Н.Б, Ж.Ү, Б.Г, Д.Х, Н.О, Д.М, Т.Ц, Х.А, Ж.Т, М.М, М.Д, А.Ц, Ш.А, А.А, Ц.Б, Д.Д, Х.О, С.Б, Ж.Х нарын өмгөөлөгч С.Батсайхан,

Иргэний хариуцагч Л.Мгийн өмгөөлөгч Б.Булгантамир,

Иргэний хариуцагч Р.Э, түүний өмгөөлөгч Д.Мандхай,

Иргэний хариуцагч У.Г, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

Иргэний хариуцагч Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мядагбадам, 

Иргэний хариуцагч С.Агийн өмгөөлөгч Б.Э,

Иргэний хариуцагч Г.М, Б.Х, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Иргэний хариуцагч Ж.Ү, Я.Ч нарын өмгөөлөгч Д.Бүрнээ,

Иргэний хариуцагч Н.Мгийн өмгөөлөгч Э.Даваасүрэн,

Иргэний хариуцагч Э.Ц, Р.Онарын өмгөөлөгч Г.Ганбаяр,

иргэний хариуцагч Ж.Л, М.А, Д.Мнарын өмгөөлөгч Б.Анхбаяр,

иргэний хариуцагч М.А,

иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, Д.Энхтунгалаг,

иргэний хариуцагч Н.Т, Б.Б, Т.Б, С.Б, С.Р,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.С, хохирогч Ж.К, хохирогч П.Ц, хохирогч Л.Ц, хохирогч Л.Ж, хохирогч Д.Ж, хохирогч Н.Ц, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан, хохирогч Г.Б, иргэний хариуцагч Б.У, хохирогч Д.Б, шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч Ж.Гантулга, иргэний хариуцагч М.С, шүүгдэгч Э.О, хохирогч Д.О, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтран гаргасан, хохирогч П.Д,  хохирогч Ч.Г, хохирогч П.Б, хохирогч Н.А, иргэний хариуцагч Ц.Ц, иргэний хариуцагч Ж.Л, М.А, Д.М нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Э.Ц, Ө.Б нарын хамтран гаргасан,  иргэний хариуцагч С.Р, иргэний хариуцагч Р.О, иргэний хариуцагч Н.Цын өмгөөлөгч С.Төмөрбаатар, иргэний хариуцагч Я.Ч, иргэний хариуцагч Д.Н, иргэний хариуцагч М.У, иргэний хариуцагч С.С,  иргэний хариуцагч К.Д, Т.К, Д.А, Э.А нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Б.Ө, хохирогч Б.Б, хохирогч Т.Баярсайхан, иргэний хариуцагч С.Б, Б.Д, Д.Ж, Г.У,  А.У, О.А, Б.Б, Г.У, Л.О, Б.Н,  С.Д, Л.Б, Г.О, Ч.Ж, А.Г, Ч.Т,  Н.Г, Б.Ц, Д.С, Ж.О, Н.Б, Ж.Ү, Б.Г,  Д.Х, Н.О, Д.М, Т.Ц, Х.А, Ж.Т,  М.М, М.Д, А.Ц, Ш.А, А.А, Ц.Б,  Д.Д нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, иргэний хариуцагч Т.Г, хохирогч Х.Энхжаргал, иргэний хариуцагч З.Э,  Б.Анарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, иргэний хариуцагч Ж.Х, иргэний хариуцагч Ц.Б, иргэний хариуцагч Б.С, иргэний хариуцагч З.Э, Б.Анарын өмгөөлөгч С.Төмөрбаатар, иргэний хариуцагч Х.О, иргэний хариуцагч Ч.М, иргэний хариуцагч Р.Э, иргэний хариуцагч Т.Э, иргэний хариуцагч Ц.С, иргэний хариуцагч, хохирогч С.Ц, иргэний хариуцагч Ж.Ү, иргэний хариуцагч Л.Б, иргэний хариуцагч Н.Эрдэнэчимэг,

иргэний хариуцагч Л.М, иргэний хариуцагч Р.А, иргэний хариуцагч А.У, иргэний хариуцагч Л.Н, иргэний хариуцагч С.Д, иргэний хариуцагч Б.Г, иргэний хариуцагч Н.М, иргэний хариуцагч Д.А,  иргэний хариуцагч С.Б, иргэний хариуцагч Х.А, иргэний хариуцагч А.Н, иргэний хариуцагч Т.Ц, иргэний хариуцагч Н.Б, иргэний хариуцагч Х.Э, иргэний хариуцагч Ч.Т, иргэний хариуцагч А.Г,  иргэний хариуцагч Н.Г, иргэний хариуцагч Ж.О, иргэний хариуцагч О.А, иргэний хариуцагч Ц.Б, иргэний хариуцагч Г.О, иргэний хариуцагч Ч.Энхтөр, иргэний хариуцагч А.Ц, иргэний хариуцагч Д.С, иргэний хариуцагч Б.Д, Б.Хнарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Л.А, иргэний хариуцагч Б.Б, иргэний хариуцагч А.А, иргэний хариуцагч Б.Ц, иргэний хариуцагч Н.О, иргэний хариуцагч Д.Х, иргэний хариуцагч М.Д, иргэний хариуцагч Ч.Ж, иргэний хариуцагч Ч.О, иргэний хариуцагч Ж.Т, иргэний хариуцагч Б.Г, Г.Б, Б.Б нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Д.М, иргэний хариуцагч М.М,  иргэний хариуцагч Ц.Н, иргэний хариуцагч Г.Б, иргэний хариуцагч Н.Т, Г.Б нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Т.Б,  иргэний хариуцагч Б.Б, иргэний хариуцагч М.Б, иргэний хариуцагч Н.С, иргэний хариуцагч Ш.А, хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, иргэний хариуцагч С.Б, Ц.С нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Б.Х, иргэний хариуцагч Г.М, иргэний хариуцагч Ж.С,  иргэний хариуцагч Э.Б, иргэний хариуцагч Г.Б, иргэний хариуцагч С.Б, хохирогч Л.Б, иргэний хариуцагч Б.Ц, хохирогч П.Ц, иргэний хариуцагч Д.Г, хохирогч С.М,  иргэний хариуцагч М.Х, иргэний хариуцагч А.С, иргэний хариуцагч А.Ц, иргэний хариуцагч Т.Ч, иргэний хариуцагч Н.М, иргэний хариуцагч Г.Д, иргэний хариуцагч Д.Д, иргэний хариуцагч С.Э, хохирогч Г.Д, иргэний хариуцагч О.С, иргэний хариуцагч С.Ж, иргэний хариуцагч Н.Т, иргэний хариуцагч Р.Н, иргэний хариуцагч Ц.Ц, иргэний хариуцагч Э.У, иргэний хариуцагч Д.Б, иргэний хариуцагч Ч.А, иргэний хариуцагч Д.Ч, иргэний хариуцагч П.Г, иргэний хариуцагч Э.М, иргэний хариуцагч Д.О, иргэний хариуцагч Б.Б, иргэний хариуцагч Э.Б, иргэний хариуцагч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.От холбогдох эрүүгийн 201701000037 дугаартай 591 хавтас хэргийг 2021 оны 5 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Эрдэнэцогтын Э.О, 1956 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, охин, 3 зээгийн хамт .............. /РД:.................../;

 

            Шүүгдэгч Э.О нь Бүгд Найрамдах Казахстан Улсын “Жи тайм корпорейшн” ХХК-д нөхөрлөлийн явуулдаг төсөл хөтөлбөрүүдэд урьд элссэн байсан Монгол Улсын иргэдийг дахин элсүүлэх, шинээр хүн нэмж элсүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М.М.М гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн Бүгд Найрамдах Казахстан Улсын “Жи Тайм корпорейшн” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн Монгол Улс дахь салбарыг байгуулж. Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрийдлээр 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай, 1 гишүүнтэй, 100.000 ам.долларын дүрмийн сантай “Жи тайм корпорейшн” ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж,

            Бүгд Найрамдах Казахстан Улсад үйлдвэрлэсэн Шунгит гэх чулуулгийн элемент агуулсан нүүрний тос, гуужуулагч тос, маск, саван болон энергийн шалавч, соронзон долгион сарниулагч наалт болон бугуйн цаг зэрэг барааг 130.000, 390.000, 779.000,  2.300.000 төгрөгөөр тус тус худалдан авах “Хуримтлал”, “Үндсэн”, “Паст”, “Ви Ай Пи”, “Авто” гэсэн 5 үе шаттай багц хөтөлбөрийг иргэдэд санал болгож,

“Жи Тайм корпорейшн” ХХК нь эдийн засгийн хямралд өртөөд байгаа нийгмийн дундаж давхаргын хүмүүст туслах зорилгоор Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэмжлэгээр 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөг хүртэл дэлхийн 78 оронд амжилттай хэрэгжиж байгаа эдийн засгийн хямралын эсрэг олон улсын хамтарсан төсөл, төслийн үйл ажиллагааны үр дүнд богино хугацаанд 8.000 ам.долларын урамшууллыг хэдэн ч удаа авах боломжтой, доороо хүн урьж гишүүнээр элсүүлснээр багцаасаа хамаарч 268.000 төгрөгөөс 20.000.000 төгрөг хүртэлх болон автомашины урамшуулал олгоно, хамгийн бага хөрөнгө оруулалтаар, хамгийн богино хугацаанд бүх боломжуудыг ашиглан санхүүгийн эрсдэлгүйгээр урьд өмнө байгаагүй амжилтанд хүрэх боломжтой, хууль ёсны, найдвартай” гэсэн мэдээллийг олон нийтэд тараан сурталчилж буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.4 дэх заалтад “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хуулиар хориглосон үйл ажиллагааг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө “8-Ви Ай Пи” центр төвийн байранд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг явуулж,

Аудитын дүгнэлтээр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473018711 тоот, Хаан банкны 5112114777 тоот дансанд 11.762 удаагийн орлогын гүйлгээгээр 40.046.486.664.94 төгрөгийг бараа захиалгын үнэ нэрээр төвлөрүүлж, 20.732.256.769 төгрөгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр урамшуулал болгон олгож, 10.059.554.975.06 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улс руу барааны үнэ нэрээр шилжүүлэх, гааль, нэмэгдсэн өртгийн, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал зэрэгт нийт 2.484.728.485 төгрөгийг төлөх зэргээр зарцуулсан нь тогтоогдсон.

  Мөрдөн шалгах ажиллагаагаар “Жи тайм корпорейшн” ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж 38.161.778.857 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийн улмаас нийт 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

Нийслэлийн прокурорын газраас: Э.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э.О-ийг “зохиомол  байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.От 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,  4 дэх хэсэгт зааснаар Э.От оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Оийн цагдан хоригдсон нийт 74 хоногийг түүний эдэлсэн ялд нь оруулан тооцож, Э.Оээс 11.830.053.841.8 төгрөгийг гаргуулж шийдвэрийн хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, хавсралтад нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6.881.661.229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7.089.588.699.37 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 11.352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.Оээс 50.486.591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  70.742.120 төгрөгийг Э.Оээс гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.От  авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Д.Төмөрбаатарын ТВ-9 телевизийн “Тодруулга мэдээллийн хөтөлбөр”-т өгсөн ярилцлага бүхий Ди-Ви-Ди-1 ширхэг /6хх 191/, “Лайк” телевизээр гарсан нэвтрүүлгийн бичлэг бүхий Си-Ди-1 ширхэг /6хх 202/, “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Лидерүүдийн зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд /5хх 65-95/, “Жи тайм корпорейшн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Ай Пи центр” төвийн байрнаас хураан авсан Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Platinum  гишүүний гэрчилгээ /цэнхэр өнгийн жаазтай/ 1 ширхэг, “Жи тайм корпорейшн” ХХК-д багуудаас урамшуулал авахаар ирүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт, складын бүртгэл бүхий 1 хавтас баримт, “Жи тайм корпорейшн” ХХК-иас урамшуулал олгосон банкны шилжүүлгийн баримтууд бүхий 1-12 дугаартай хавтасууд, “Жи тайм корпорейшн” ХХК-иас Монгол улсын хилээр импортоор оруулж ирсэн барааны бүртгэл, гаалийн мэдүүлэг бүхий 2 хавтас баримт, “Жи тайм корпорейшн” ХХК-ийн 5112114777, 473018711 дугаартай дансны хуулга бүхий баримт 1 хавтас, “Жи тайм корпорейшн” ХХК-ийн дотоод шилжүүлгийн төлбөрийн даалгавар бүхий 3 хавтас баримт, “Жи тайм корпорейшн” ХХК-ийн гэрээ хэлцэл, харилцахын баримтууд бүхий 1 хавтас баримт, “Жи тайм корпорейшн” ХХК-иас урамшуулал авахаар багуудаас ирүүлсэн иргэдийн бүртгэл 1 хавтас, “Жи тайм корпорейшн” ХХК-д багуудаас бараа захиалсан иргэдийн бүртгэлийн хуудас 4 хавтас, бараа олгосон зарлагын баримт 1 хавтас, нэгжлэгийн үеэр 411 тоот өрөөнөөс хураан авсан бичиг баримтууд 1 хавтас /Дээд, доод хэсгийг хайчилсан сертификат, цахим түншлэлийн гэрээнүүд, түрээсийн гэрээ, багуудын байршлын судалгаа, Лхагвадулам Нанжиндулам гэсэн бичээстэй эрхийн бичиг-12 ширхэг, ХХБ 473018711 дугаарын дансанд мөнгө төлсөн баримт 7 ширхэг, 67 хүний овог нэр бүхий 2 хуудас баримт, иргэдээс ирүүлсэн хүсэлтүүд/, Шагдарсүрэнгийн Э.О, С.О, Ч.С, Д.Ц, Х-О Г, Т.А, Г.Д, Ч.С, С.Э, Ц.Б, Ч.Б, Б.О, Ж.О, Б.Б, Б.Э, А.У, Ц.Т, С.А, С.Ж, С.А нарын татвар төлөгчийн дэвтэр, Х.А, Ж.Г, С.Т нарын нийгмийн даатгалийн шимтгэл төлөгч, эрүүл мэндийн даатгалын дэвтэр тус бүр 1 ширхэг, журнал G-TIME  гарчигтай А5 хэмжээтэй Монгол хэл дээр бичигдсэн өнгөт сэтгүүл 1 ширхэг, журнал G TIME  гарчигтай А4 хэмжээтэй Орос хэл дээр бичигдсэн өнгөт сэтгүүл 1 ширхэг, гадаад шилжүүлгийн баримтууд 1 хавтас /гялгар ууттай/, G-TIME корпорацийн товч танилцуулга 2 хуудас /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичигдсэн/, хүрэн өнгийн 2008 гэсэн гарчигтай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр гэсэн гарчигтай, цагаан өнгийн дэвтэр 1 ширхэг, складын бүртгэл гэсэн гарчигтай, цагаан өнгийн дэвтэр 1 ширхэг, журнал учеста и выдачи продукции тоо G-Time corporation гэсэн гарчигтай хар хөх өнгийн бүртгэлийн дэвтэр 1 ширхэг, бараа олгосон хүмүүсийн нэрс, 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 22 гэсэн гарчигтай, цэнхэр өнгийн дэвтэр 1 ширхэг, дутуу олгосон барааны бүртгэлийн дэвтэр 2016 оны 9-11 дүгээр сар гэсэн гарчигтай дэвтэр 1 ширхэг, агуулахын бүртгэл гэсэн гарчигтай, цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр 1 ширхэг дэвтэр, G-Time corporation гэсэн дардастай санхүүгийн тэмдэг 1 ширхэг, На 3000000 тг гэсэн бичвэртэй Сертификат 70 ширхэг, Nakop бүртгэл гэсэн гарчигтай, цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр 1 ширхэг, бараа олгосон падаанууд №1, №3 дугаартай дэвтэр 2 ширхэг, Л.Бямбагаас хурааж авсан 2 ширхэг дэвтэр, Д.Лхамсүрэнгээс хурааж авсан 1 ширхэг дэвтэр, Д.Дугараас хураан авсан G-Time corporation  гэсэн гарчигтай, цэнхэр дэвтэр 1 ширхэг, Л.Дэмбэрэлсайханаас хураан авсан “Cam pap” гэсэн гарчигтай дэвтэр 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны бичигдээгүй чек АА0002759218-220,  АА0002759181-200 хүртэл дугаартай, Н.Тоос хурааж авсан 1 ширхэг дэвтэр, 76 ширхэг банкны орлогын ордер, Н.Ганчимэгээс хурааж авсан 7 ширхэг дэвтэр, банкны орлогын ордер. Г.Э.Оээс хураан авсан “DOGI” гэсэн гарчигтай дэвтэр 1 ширхэг, Д.Баярчимэгээс хураан авсан ягаан, ногоон өнгийн хавтас бүхий дэвтэр 2 ширхэг, Б.Байгалмаагаас хураан авсан цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр 1 ширхэг, багийн гишүүдийн бүртгэл 1 хуудас, Ж.Оюунжаргалаас хураан авсан хавтасгүй дэвтэр 1 ширхэг,  Г.Болормаагаас хураан авсан шар өнгийн хавтас бүхий дэвтэр 1 ширхэг, орлогын ордер,  А4 хэмжээтэй бичгийн цаас, Д.Оюундаваагаас хураан авсан цагаан өнгийн хавтас бүхий дэвтэр 2 ширхэг болон хохирогч нарын хохирлын болон иргэний хариуцагч нарын төлөх төлбөрийн дэлгэрэнгүй тооцоог гаргасан файл, “Их монгол хөлөг Аудит” ХХК-ийн гаргасан аудитын шинжилгээний хавсралт файлыг тус тус 1 ширхэг компакт диск зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн Монел брэндийн WD-908, WD-1010 загварын ус цэвэршүүлэгч, ус буцалгагч 4 ширхэг, хүрэн өнгийн, 12 хаалгатай, 3 хэсэг бүхий ажлын шүүгээ 1 ширхэг, цагаан өнгийн, панасоник брэндийн КХ-FP701 загварын факсын аппарат 1 ширхэг, 4 дугуйтай, хар өнгийн хиймэл арьсан бүрээстэй, түшлэгтэй сандал 1 ширхэг, хүрэн өнгийн, 85 см өргөн, 17 см урт хэмжээтэй, 2 ширхэг тумба, 40 см урт туслах ширээтэй, ажлын ширээ 1 ширхэг, хүрэн өнгийн, 1 метр өргөн, 180 см урт хэмжээтэй угтвар ширээ 1 ширхэг, төмөр хөлтэй, хар даавуун бүрээстэй түшлэгтэй сандал 18 ширхэг, 90 см өргөн, 180 см өндөр, 5 хаалгатай, шилэн нүүртэй, төмөр саарал шүүгээ 1 ширхэг, 120 см өргөн, 180 см өндөр, 5 хаалгатай, шилэн нүүртэй, саарал өнгийн төмөр шүүгээ 1 ширхэг, 75 см өргөн, 130 см урт, 3 шургуулга бүхий тумбатай, хүрэн өнгийн ажлын ширээ 1 ширхэг,  Back-UPS650 загварын хүрэн өнгийн тог баригч 1 ширхэг, Asus брэндийн, хар өнгийн 300 мbps wireless router 1 ширхэг, хүрэн өнгийн 75х100 см хэмжээтэй, ажлын ширээ 2 ширхэг, 5 дугуйтай, хар даавуун бүрээстэй түшлэгтэй сандал 2 ширхэг, 90х180 см хэмжээтэй, шилэн хаалгатай, саарал өнгийн төмөр сейф 1 ширхэг, 180х160 см хэмжээтэй, дотроо бага хэмжээний сейф бүхий, 5 хаалгатай ажлын сейф 1 ширхэг, 90х180 см хэмжээтэй, хүрэн өнгийн угтвар ширээ 1 ширхэг, 80х1160 см хэмжээтэй, 3 шургуулга бүхий тумба, жижиг туслах ширээ бүхий ажлын ширээ 1 ширхэг, 5 дугуйтай, хиймэл арьсан хар бүрээстэй түшлэгтэй сандал 1 ширхэг, Epson L300 маркийн өнгөт хэвлэгч 1 ширхэг, 75х30 см хэмжээтэй, хүрэн өнгийн ажлын ширээ 2 ширхэг, TP-LINK150 MBPS wireless router 1 ширхэг, аser брэндийн компьютерийн дэлгэц 1 ширхэг, 130 см урт, 180 см өндөр, 5 хаалгатай, шилэн нүүртэй, саарал өнгийн төмөр шүүгээ 1 ширхэг, ногоон өнгийн модон хийцтэй, шилэн тавцан бүхий лангуу 2 ширхэг, Double A4 бичгийн цаас 8 хайрцаг, Atlantic гэсэн хайрцагтай, шар металл хийцтэй эрэгтэй бугуйн цаг 17 ширхэг, EPSON L-45 маркийн принтер 1 ширхэг, Ерson L850маркийн өнгөт хувилагч 1 ширхэг, Sony брэндийн intel core2 duo cpu E4600, 2.40GHZ-3072 mb ram үзүүлэлтэй хар өнгийн процессор 1 ширхэг, Sony брэндийн intel core 2 duo cpu E4600, 2.40GHZ-3072 mb ram үзүүлэлтэй хар өнгийн процессор 1 ширхэг, Dell брэндийн intel core 13-4160 CPU 3.60GHZ 4096MB ram  үзүүлэлтэй хар өнгийн процессор 1 ширхэг, Dell брэндийн intel core 13-4170 CPU 3.70GHZ 4096MB ram  үзүүлэлтэй хар өнгийн процессор 1 ширхэг, Dell брэндийн хар өнгийн keyboard 2 ширхэг, Smartbuy гэсэн бичигтэй, хар өнгийн keyboard 1 ширхэг, Dell брэндийн хар өнгийн дэлгэц 3 ширхэг, LG брэндийн хар өнгийн дэлгэц 1 ширхэг, Асеr брэндийн iter core I3-5005U CPU 2.00GHZ 4096 MB ram үзүүлэлт бүхий зөөврийн компьютер, цэнэглэгч залгуурийн хамт 1 ширхэг, HP брэндийн intel Celeron cpu N3060 1.60GHZ 4096 MB ram үзүүлэлт бүхий саарал өнгийн зөөврийн компьютер, цэнэглэгч залгуурын хамт 1 ширхэг, 62445.43.61G гэсэн код бүхий файзтай, цагаан, шаргал металл бүхий хийцтэй, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, 29017.45.63 гэсэн код бүхий файзтай, шар металл оосортой бугуйн цаг 1 ширхэг, 22346.45.21 гэсэн код бүхий файзтай, шар металл оосортой, бугуйн цаг 1 ширхэг, 29030.45.65 гэсэн код бүхий файзтай гар металл оосортой, бугуйн цаг 1 ширхэг, 62455.43.61G гэсэн код бүхий файзтай саарал металл цаг 1 ширхэг, Shungite beauty line гэсэн бичиглэлтэй хайрцаг, дотроо silk way гэсэн бичиглэлтэй Paradise саван 695 хайрцаг 33.354 ширхэг, баруун зүүн талдаа G-TIME гэсэн шошготой бор, ногоон, хар, улаан, хөх, боронз, цагаан өнгийн цүнх 87 хайрцаг 2089 ширхэг, “Антиэлектро магнитная пластин” гэсэн бичигтэй гар утасны гоёл чимэглэлийн наалт 5 хайрцаг 1700 ширхэг, резинэн шалавч 60 шуудай 900 ширхэг, “Natural skin care product” гэсэн бичигтэй шаргал өнгийн гоо сайхны бараа хийх зориулалт бүхий 14 хайрцаг 196 ширхэг, “Защитно Шунгитовый экран” гэсэн бичигтэй шалавч хийх зориулалттай жижиг цаасан уут 2 хайрцаг 315 ширхэг, “Защитно Шунгитовый экран” гэсэн бичигтэй шалавч хийх зориулалттай том цаасан уут 1 хайрцаг 260 ширхэг, “Хар өнгийн Atlantic” гэсэн бичигтэй цагны цаасан уут 5 хайрцаг 500 ширхэг, “Atlantic” гэсэн бичигтэй хар өнгийн дөрвөлжин цагны хайрцаг 16 хайрцаг 477 ширхэг, Михайл Москвин үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг 9 хайрцаг  2135 ширхэг, цаасан хайрцагтай гаднаа Shungite beauty line гэсэн бичиглэлтэй хайрцаг,  дотроо silk way  гэсэн бичиглэлтэй paradise саван 503 хайрцаг 24144 ширхэг, баруун зүүн талдаа G-TIME гэсэн шошготой бор, ногоон, хар, улаан, хөх, боронз, цагаан өнгийн цүнх 108 хайрцаг 2592 ширхэг, “Антиэлектро магнитная пластин” гэсэн бичигтэй гар утасны гоёл чимэглэлийн наалт 3 хайрцаг 469 ширхэг, Михайл Москвин үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг 17 хайрцаг 5010 ширхэг, Paradise soap нэртэй саван /1 хайрцагт 4 ширхэгтэй/ 1125 ширхэг, дөрвөлжин хэлбэртэй,баруун хажуу хэсэгт G TIME гэсэн бичигтэй цүнх 6 ширхэг, аtlantic гэсэн хайрцагтай, шар металл хийцтэй эрэгтэй бугуйн цаг 20 ширхэг, Михал Москвин гэсэн нэртэй эрэгтэй, эмэгтэйн бугуйн цаг 29 ширхэг зэрэг эд зүйлсийг худалдан борлуулж хохиролд тооцохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж. “Шунгитовый увлажняющий крем” гэсэн бичигтэй чийгшүүлэгч тос 27 хайрцаг 1944 ширхэг, “Шунгитовый для проблемной кожи” гэсэн бичигтэй эмзэг арьсны тос 33 хайрцаг 2376 ширхэг, “Шунгитовый омолаживающий крем” гэсэн бичигтэй залуужуулах үйлчилгээтэй нүүрний тос 13 хайрцаг 936 ширхэг, “Крем для ног” гэсэн бичигтэй хөлийн тос 23 хайрцаг 2760 ширхэг,  “Крем Разогревающий” гэсэн бичигтэй судасны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тос 6 хайрцаг 720 ширхэг, “Крем От Ушибов и ссадин” гэсэн бичигтэй үе мөчний тос 6 хайрцаг 720 ширхэг, “Крем для рук” гэсэн бичигтэй гарын тос 10 хайрцаг 720 ширхэг, “Скраб очишающий” гэсэн бичигтэй нүүрний арьс гуужуулагч 26 хайрцаг 2340 ширхэг, “Маска очишающий” гэсэн бичигтэй нүүр цэвэрлэх маск 23 хайрцаг 2070 ширхэг, “Маска увляжняющий” гэсэн бичигтэй чийгшүүлэгч маск 20 хайрцаг 1800 ширхэг, “Шунгитовый увлажняющий крем” гэсэн бичигтэй чийгшүүлэгч тос 48 хайрцаг, задгай 48 ширхэг-3504 ширхэг, “Шунгитовый для проблемнойкожи” гэсэн бичигтэй эмзэг арьсны тос 47 хайрцаг, задгай 48 ширхэг-3432 ширхэг, “Шунгитовый омолаживающий крем” гэсэн бичигтэй залуужуулах үйлчилгээтэй нүүрний тос 46 хайрцаг, задгай 44 ширхэг-3356 ширхэг, “Крем для ног” гэсэн бичигтэй хөлийн тос 15 хайрцаг, задгай 100 ширхэг, нийт 2500 ширхэг, “Крем для рук” гэсэн бичигтэй гарын тос 15 хайрцаг, задгай 100 ширхэг, нийт 2500 ширхэг, “Скраб очишающий” гэсэн бичигтэй нүүрний арьс гуужуулагч 37 хайрцаг, задгай 32 ширхэг, нийт 3362 ширхэг, “Маска очишающий” гэсэн бичигтэй нүүр цэвэрлэх маск 38 хайрцаг 3420 ширхэг “Крем для лицаомолаживающий” нүүрний тос  /гр бичигдээгүй / 1606 ширхэг, “Скраб очищающий” нүүрний арьс гуужуулагч / 100 гр хэмжээтэй / 207 ширхэг, “Маска очищающая” нүүрний тос / 100 гр хэмжээтэй / 59 ширхэг, “Крем для лицапроблемной” нүүрний тос / гр бичигдээгүй / - 404 ширхэг, “Крем для лицаувлажняющий” нүүрний тос / гр бичигдээгүй / 1297 ширхэг зэргийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаартай захирамжийн дагуу-96-93 ОРА улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19478 арлын дугаартай, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, хар хөх өнгийн, 3803 км заалттай, автомат хурдны хайрцагтай, бензин хөдөлгүүртэй, “Форд Фокус” маркийн автомашин, 73-41 УНП улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19481 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгийн, 139 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, “Форд Фокус” маркийн автомашин, 93-87 ОРА улсын дугаартай, Z6FAXXESMAGK46243 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгийн, 4110 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, “Форд Куга” маркийн автомашин, 94-05 ОРО улсын дугаартай, Z6F5XXEEC5GK19482 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгийн, 4110 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, “Форд Фокус” маркийн автомашин, 97-64 УНП улсын дугаартай, Z6FAXXESMAGK45593 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, саарал өнгийн, 818 км заалттай, автомат хурдны хайрцаг, бензин хөдөлгүүртэй, “Форд Куга” маркийн автомашин, 66-78 УБЛ улсын дугаартай, Z6F4XXEEC4GA15150 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад орж ирсэн мөнгөлөг саарал өнгийн “Форд Фокус” маркийн автомашин буюу нийт 6 ширхэг автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан борлуулж, орлогыг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 17-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолын:

5 дахь заалтын: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар  “Э.Оээс 11.830.053.841.8 төгрөгийг гаргуулж шийдвэрийн хавсралтад дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, хавсралтад нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6.881.661.229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дах 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7.089.588.699.37 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 11.352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.О-ээс 50.486.591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулсугай. ...” гэснийг “шүүгдэгч Э.О-ээс 11.842.465.231 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирогч нарт олгож, хавсралтад дурдсан 906 иргэний хариуцагчаас  6.629.955.026 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулж, Мөрдөн байцаах албаны төрийн сан дах 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7.089.588.699.37 төгрөгийг хавсралтад дурдсан нэр бүхий 11.350 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгож, иргэний хариуцагчийн хувьд Э.О-ээс 50.486.591 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулсугай. ...” гэж өөрчилж,

 

8 дахь заалтад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар гэж,

            Мөн магадлалын хавсралтын  жагсаалтад буй  нэр бүхий иргэний хариуцагч хохирогч нарын  үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хуульд зааснаар шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж даалгасугай гэсэн заалтыг нэмж,

Мөн  шүүхийн шийтгэх тогтоолын  иргэний хариуцагч нарын хохирлын жагсаалтын хавсралтын:

            -694 дугаарт буй иргэний хариуцагч Ц.Н-гаас 21.327.293 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 11.477.293 төгрөг гаргуулахаар, 

            -245 дугаарт буй иргэний хариуцагч Т.Б-аас 12.993.996 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 8.461.996 төгрөг гаргуулахаар,

            -219 дугаарт буй иргэний хариуцагч Э.Б-аас 41.682.223 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 27.851.251 төгрөг гаргуулахаар,

            -757 дугаарт буй иргэний хариуцагч Б.Цг-аас 23.251.408 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 2.452.528 төгрөг гаргуулахаар,

            -660 дугаарт буй иргэний хариуцагч С.Б-аас 12.725.291 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 20.364.519 төгрөг гаргуулахаар,

            134 дугаарт буй иргэний хариуцагч Ч.А-ээс 19.655.586 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 10.443.286 төгрөг гаргуулахаар,

96 дугаарт буй иргэний хариуцагч Д.Н-гаас 176.921 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 139.425 төгрөг гаргуулахаар тус тус өөрчилж,

532 дугаарт буй иргэний хариуцагч Т.Г-гаас 1.083.780 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч нарын жагсаалтын хавсралтын:

5077 дугаарт буй хохирогч Р.Сс / нийт 2.436.200 төгрөг  компаниас 669.410.20 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 1.766.789.80 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 9.735.200 төгрөг, компаниас 669.410.20 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 9.065.789.80 төгрөг гэж,

6641 дугаарт буй хохирогч П.Цаас нийт 390.000.  компаниас 107.162.79 төгрөг,  иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 282.837.21 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 1.560.000 төгрөг, компаниас 107.162.79 төгрөг,  иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 1.452.837.21 төгрөг,

2229 дугаарт буй хохирогч Н.А нийт 73.350 төгрөг, компаниас  20.154.85 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 53.195.15 төгрөг төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 905.740 төгрөг, компаниас 20.154.85 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 905.704 төгрөг,            

4799 дугаарт буй хохирогч Б.Б нийт 135,000.00 төгрөг, компаниас 37,094.81 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 97.905.19 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 2.425.000 төгрөг,  компаниас 37.094.81 төгрөг, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 2.387.905.19  төгрөг,

6638 дугаарт буй хохирогч Б.С нийт 410.000  төгрөг, компаниас 112.658.31 төгрөг,  иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 297.341.69 төгрөг олгохоор заасныг давж заалдах шатны шүүхээс нийт 1.230.000 төгрөг, компаниас 112.658.31 төгрөг,  иргэний хариуцагч болон шүүгдэгчээс 1.117.341.69 төгрөг,

Лхагваагын Баяр-ийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...............регистрийн дугаартай Л.Б гэж хохирогч нарт хохирол гаргуулсан жагсаалтын хавсралтын 10036 дугаарт буруу бичсэн байх тул регистрийн дугаарыг ................ гэж,

С.М-ийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.М гэж хохирогч нарт хохирол гаргуулсан жагсаалтын хавсралтын 3871 дугаарт буруу бичсэн байх тул нэрийг С.Мгэж,

М.Билэгт-ийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ............. регистрийн дугаартай М.Б ................регистрийн дугаартай Х.Б гэж хохирогч нарт хохирол гаргуулсан жагсаалтын хавсралтын 9283 дугаарт буруу бичсэн байх тул нэрийг М.Билэгт, регистрийн дугаар ................гэж,

11233 жагсаалтад Г.Б-д иргэний хариуцагч нар болон шүүгдэгчээс 4.623.000 төгрөгийг  гаргуулж олгуулахаар,

11350 дугаартай жагсаалтаар Н.Б-д 1.150.000 төгрөг иргэний хариуцагч нар болон шүүгдэгч нараас гаргуулж олгуулахаар тус тус өөрчилж нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хариуцагч Б.У, И.Ц, Ж.Д, М.Л, Д.М, М.А Д.Б, М.С, Э.Ц, Ө.Б, С.Р, Р.О, Б.Д, Л.А, Б.Б, А.А, Б.Ц, Н.О, Д.Х, Н.Ц, Я.Ч, М.У, С.С, Д.А, К.Д, Т.К, Э.А, Б.Ө, З.Э, Ж.Х, Ц.Б, Б.А, Х.О, Ч.М, Р.Э, Т.Э, Ж.Ү, Л.Б, Н.Э, Р.А, А.У, Л.Н, С.Д, Б.Г, Н.М, Д.А, С.Б, Х.А А.Н, Н.Б, Х.Э, Ч.Т, А.Г, Н.Г, Ж.О, О.А, Ц.Б, Г.О, Ч.Э, А.Ц, Д.С, М.Д, Ч.Ж, Ж.Т, Б.Г, Д.М, М.М, Г.Б, Г.Б, Н.Т, Б.Б, Н.С, Ш.А, С.Б, Ц.С, Т.Х, Г.М, Г.Б, У.Г, С.А, М.Х, А.С, А.Ц, Т.Ч, Н.М, Г.Д, Г.Д, О.С, Д.Г, С.Ж, Н.Т, Ц.Ц, Э.У, Д.Б, Ч.С, Д.Ч, П.Г, Э.М, Д.О, Б.Б, Б.Б, Ч.О,

Хохирогч Л.Ц, Д.Ж, Д.Ж, Г.Б, Н.Ц, Д.О, П.Д, Ч.Г, П.Б, Т.Б, Х.Э, М.Б, Т.М, Ж.С, П.Ц, Ж.К, С.Ц, Р.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 348 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                                   Д.МӨНХӨӨ

 

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

 

                                          ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ