Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/372

 

                       

 

 

 

 

2025            08        19                                                          2025/ШЦТ/372

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ж.Ануужин тэмдэглэл хөтлөн,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

иргэдийн төлөөлөгч Б.Мөнгөнчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ***Л.Бэд  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                                  Холбогдсон хэргийн агуулга:

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Стаарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:  

Шүүгдэгч Л.Б:

“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэж,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О:

“...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би ажлаасаа чөлөө аваад эмнэлэг рүү явж байсан. Манай том эгч тэр өдөр залгаад “аавын бие муудаад эмнэлэгт хүргэгдсэн байна. Хордлого авсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд удаачгүй Чанцал эгч залгаад “ 2024 оны 03 дугаар сарын 19-нд ажил хийнэ гэж яваад хүнтэй архи уугаад хүнд зодуулсан. Тэр өдрөөс хойш аавын чинь бие тааруу байсан. Бөөлжөөд байсан болохоор хоолны хордоло л гээд байсан. Хүүхдүүдэд битгий хэлээрэй.  хоолны хордлого авчихсан байна л гэж бодсон” /уйлав/ гэж хэлсэн. Түргэний эмчтэй ярисан чинь “аав чинь Улаанбаатар хотын гэмтэл рүү явах шаардлагатай байна. Замын ая даахгүй ч байж магадгүй шүү” гэсэн. Тэгээд 3 дугаар эмнэлэг дээр ирсэн чинь аавын минь бие хөшчихсөн байсан. Харвалт байх гэсэн чинь харвалт биш гэмтэл болж таарсан. Тэр үед л хүнтэй зодолсон талаар нь мэдсэн. Бүгд л Багануураас ирээд Билгүүн ахтай хамт ажилладаг болохоор ахыг ч мөн адил дуудсан. Тэгээд бөөндөө гэмтэл рүү явсан. Шөнө 01 цагийн үед хагалгаанд орсон. 03 цагийн үед гарч ирээд эмч нь “амьдрахын хувьд амьдранаа чадлаараа л зүтгэлээ. Гэхдээ тахир дутуу л хүн болох байх” гэж хэлсэн. Бид нар тахир дутуу байсан ч хамаагүй босгоод өгөөч дээ л гэсэн /уйлав/. 10 хоног аавын эмнэлэг дээр  сахихад зөвхөн гар, хөл нь хөдөлж байсан болохоор босоод ирэх болов уу гэж их бодсон. Миний аав үнэхээр зовлон үзсэн хүн. Тэтгэвэртээ гарчих юм бол аав нь чамаас мөнгө авахгүй. Өөрөө өөрийгөө болгочихно гэж хэлдэг байсан. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө ээлжил асарч байгаад бид хэд гэртээ харьчихсан байсан. Чанцал эгч эмнэлэг дээр яаралтай ирэх хэрэгтэй байна гэхэд нь яваад очиход нас барчихсан байсан...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ***дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Л.Бийн согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Стаарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-10 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-18 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О“...Миний хувьд тухайн үед нь хажууд нь байгаагүй бөгөөд сүүлд буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн үедээ над руу аав залгаад хоолны хордлого л авчихсан юм шиг байна аав нь зүгээрээ гайгүй болоод элгээд ярина гэж хэлээд утсаа салагсан боловч 5 минутын дараа над руу Чгэж хамтран амьдрагч нь залгаад аав чинь ухаангүй болчихлоо ир гэж хэлхээр нь юу болсон талаар тодруулан асуухад 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Л.Б гэдэг хүнд зодуулаад гудманд хэвтэж байхад нь манай хүү олж авч ирсэн гэж хэлж байсан. Тэрнээс хойш гэртээ байсан сүүлийн хоёр хоногийн өмнөөс дотор нь муухайраад даралт нь ихэссэн гэж сонссон тэрнээс биш яг хажууд нь бол байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г “...Лавлагаанаас харахад дээрх Р.С нь хөнгөлөлтөөр тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30 тал/,

Гэрч Р.А“...Би 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гэртээ байж байх үед миний төрсөн дүү Сын охин Нэргүй миний утас руу залгаад аавын бие муу байна 3 дугаар эмнэлэг дээр үзүүлсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэж байна гэж ярьсан. Тэгээд дараа нь ярихдаа аав гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орохоор боллоо зүүн шанаа нь хавдартай хөхөрсөн байна гэж ярьсан. Тэгээд би 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирээд С ахын охин Оюун-Эрдэнээс юу болсон талаар асуухад аав хүнтэй урд өмнө нь зодолдсон тэгээд аавыг хаячихсан байхад нь хүн очиж авсан юм шиг байна. Тэгээд би С ахын эхнэр Чэгчээс юу болсон талаар асуухад 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд хүмүүстэй архи уугаад зодолдсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/,

Гэрч Б.Л“... Би 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 14 цагийн үед манай эхнэр Золзаяа нь миний утас руу залгаад С бид хоёр Сүрэнжав эгчийнд төмс ялгаж байсан чинь С ах бөөлжөөд байна ирээд авчих гэсэн. Тэгээд би ээжтэй хамт очоод С ахыг аваад сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт эмчилгээ хийлгээд байж байтал 16 цаг өнгөрч байх үед бие нь муудаад ухаан алдсан. Тэгээд орой нь сумын эмнэлэгийн машинаар Улаанбаатар хотод 3-р эмнэлэгт ирж үзүүлхэд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн тэгээд гэмтлийн эмнэлэг ирээд яаралтай хагалгаанд орсон одоо ухаан ороогүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 тал/,

Гэрч А.Ч“...Миний нөхөр Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө бага хүү Схамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багт байдаг Сүрэнжав гэх айлд очиж ялгасан төмс хиллэнэ гээд явсан. Өдөр 13 цагийн үед миний утас руу залгаад Сын даралт ихсээд байх шиг байна. Сая өдрийн хоол идээд бөөлжөөд байна гэхээр би хүү Лхамт очиж аваад гэрээрээ орж хувцасыг нь солиод сумын эмнэлэгт үзүүлсэн. Би эмнэлэгт очоод хоолны хордлогонд орчих шиг боллоо даралт нь ихсээд бөөлжөөд байна гэж хэлсэн. Тэгээд эмч нар үзээд оголтын эсрэг болон даралт буулгах тариа хийсэн. Хэсэг хугацааны дараа даралт нь буугаагүй байсан болхоор шээс хөөх фурсамед, магнизмтай тусал зэргийг хийсэн. Тэгээд ойр ойрхон 2-3 удаа шээгээд даралт нь бага зэрэг буугаад дахиад ихсээд тогтворгүй байгаад байсан. Бие нь сулбайгаад унтах гээд байсан. Тэгтэл Бадамцэцэг гэдэг эмч хордлого тайлан рингер дусал хийсэн. Би Бадамцэцэг эмчид манай хүн цэргийн баярын үеэр шанаандаа цохиулчихсан хавдаж, хөхөрсөн байсан түүнээс болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд тархины үйл ажиллагаа сэргээх эмчилгээ хийсэн тэгтэл ухаангүй болчихсон. Хэсэг харж байгаад Улаанбаатар хот руу эмнэлэгийн машинаар тээвэрлэж Улсын нэгдсэн 3-р эмнэлэгт ирээд толгойны томо графикт үзүүлхэд бэртлийн улмаас харвалт өгсөн байна гэж хэлсэн. Гэмтэл согог судалын үндэсний төвд ирээд хагалгаанд орсон одоо ухаангүй биеийн байдал муу байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,

Гэрч Ц.З“...Би 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 30 минутын үед Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багт байдан гэрээсээ хадам аав Сын хамт тус багт байдан Сүрэнжав гэх айлд төмс явгахаар явсан юм. Сүрэнжав эгчийнд очоод хашаанд нь би төмс ялгасан, хадав аав С ялгаж шуудайлсан төмсийг хиллаж амыг нь боох ажил хийж байсан. Өдөр 13 цагийн үед өдөр хоолоо идэж байтал хадам аав С хоол идэж байгаад бөөлжсөн. Тэгэхээр нь би нөхөр Срүү утсаар залгаад хадам аав бөөлжөөд байна ирж ав гэх хэлсэн. Удалгүй Лувсандүрэв, хадам ээж Чанчалдулам хоёр хамтдаа ирээд хадам аавыг аваад сумын эмнэлэг явсан. Орой нь эмнэлэгт ухаангүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,

Гэрч Ө.Т“...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим миний төрсөн дүү болох Төмөртулга надад хэлээд төмс ачаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд хажуу талынхаа айлд болох Дорсон юмаа. Дүү Ттөмс нь Д зооринд байсан бөгөөд тухайн төмс ачих үед С хоёр бандитайгаа, мөн эхнэр бэр нарынхаа хамтаар тэгээд би болон дүү Төмөртулга нар төмс ачисан юмаа. Төмсөө гялс ачаад цаг шахуу л болсон байх тэгээд Сын нэг банди нь манай дүү Тхамтаар Улаанбаатар хот руу төмсөө аваад явсан би Сыг аваад гэр лүүгээ явсан бусад нь тэндээсээ салцгаасан юмаа. Ингээд би Ст нэг үеийнхэн найзууд юм чинь манайд ганц юм байгаа цэргийн баяраар уулзаж чадаагүй юм чинь ганц юм уучихъяа гэж хэлээд дагуулаад гэртээ ойролцоогоор 13 цагийн орчим байсан байх орсон юмаа. Тэгээд бид хоёр манай гэрт ороод би гэрт байсан 0,5-тай Агар нэртэй архиа задлаад бид хоёр юм Вяриад С дуу дуулаад ууж дуусагсан юмаа. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй юмаа. Ингээд архиа 1 цаг шахуу ууж дуусгаад би гэрт байсан толгой шийрийг гадаа хуйхалхаар болоод хамт гараад хашааны урд талын нүүр хэсэгт байх зуухны хажууд очоод тэнд байсан урт сандал дээр суугаад толгой шийрээ хуйхалж эхэлсэн бөгөөд тэр үед С дахиад нэг шил архи авна гээд машинтай явсан бөгөөд нэг их удалгүй хагас шил Чингэс нэртэй архи бариад ороод ирсэн ирэхдээ замд хүмүүс таараад задалчихлаа гэж хэлсэн юмаа. Тэгээд бид хоёр тэр архийг уугаад юм ярингаа толгой шийрээ хуйхлаад сууж байтал гаднаас нутгийн дүү болох Л.Б ороод ирсэн юмаа. Л.Б С нар бие биенээ таньдаг өмнө нь алтанд хамт явж байсан гээд их л найрсаг юм яриад нөгөө архинаас хувааж ууж байсан юмаа. Тэгж байсан чинь гэнэт л Л.Б С хоёр зууралдаад босоод ирсэн бөгөөд Л.Б нь Сын нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиад авсан харин С нь Л.Бийг цохиж амжаагүй байж байхад нь би дундуур нь ороод салагсан тэгтэл С шарлахсандаа хажууд хайс түшүүлээд тавьсан байсан хүрзийг аваад Л.Бийг цохих гэхээр нь би хүрзийг нь барьж аваад болиулсан. Яг энэ үед манай төрсөн дүү Ганзориг өвөртөө бас нэг жижиг архи хийчихсэн орж ирхээр нь би уурлаад яв зайл гээд хөөгөөд гарагсан. Тэгээд би Л.Бийг чи хөгшин хүнийг яах гээд байгаа юм яв эд хөөсөн чинь манай хойд талын хашаа давах гэж байхдаа хашааны хоёр ширхэг банз сугалж аваад над руу шидсан тэрийг нь би барьж аваад хаясан тэгээд эргээд толгой шийр хуйхалж байсан газраа ирсэн чинь Л.Б тойроод араас ороод ирсэн тэгээд Л.Б С хоёр гараад явсан бөгөөд манай баруун талын хашааны Д урд талд очоод зодолдсон байсан тэрийг нь Даваасүрэн харсан гэж хэлсэн харин би Төмөртулга руу утсаар залгаад болсон асуудлыг хэлсэн чинь хотод явж байна гэхээр нь Сын эхнэр лүү нь залгаад танай нөхөр Л.Бтэй маргалдаад байна ирж ав гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед толгой шийрээ хуйхалж байсан болхоор сүүлийн зодооныг нь бол очиж хараагүй С Л.Б нартай уулзаагүй юмаа. Миний мэдэх зүйл ийм л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,

Гэрч Д.Г“...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13-14 цагийн орчим байсан байх яг сайн цагийг нь сайн санахгүй байна би нэг шил архи уучихсан байхдаа төрсөн ах болох Ө.Төмөр-Очирийнд очиж усны талон авах гээд гэрт нь ирсэн юмаа тэгтэл ах хашаан дотроо үүд хэсэгтээ толгой шийр хуйхлаад байж байсан бөгөөд мөн тэнд Л.Б С нар байсан тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан намайг орж ирхэд Л.Б С хоёр зөрөөд гарсан тэгтэл ах намайг чи архи уусан байна яв гээд байхаар нь хашаанаас нь гарсан чинь хашааны үүдэнд Л.Б С хоёр хоорондоо зодолдоод дээр доороо ороод байж байхаар нь очоод салагсан тэгтэл зүгээр болохгүй дахиад бие биенийхээ нүүр хэсэгт цохисон мөн Сыг газар унагаад дээрээс нь хөлөөрөө толгой Фруу нь мөн мөр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн шиг санагдаж байна. Тэгээд би хөөш наадах чинь хөшин хүн шдээ гэж орилоод очоод салагсан тэгээд С босоод иртэл дахиад Л.Б татаад газар унагчихсан тэгээд зодоон цохион дуусаад Сыг Л.Б босгоод байж байтал Сын хүүхэд нь машинтай ирээд Сыг аваад явсан. Миний харсан зүйл бол энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,

Гэрч Д.Гдахин өгсөн “...Намайг ахын хашаанд ороход өөдөөс зөрөөд гарч явсан тэгээд ах намайг хөөгөөд гаргасан чинь хашааны хажуу талд хоорондоо зууралдаад авчихсан байсан намайг гарч ирэхээс өмнө нь хэн хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй тэгээд би салгаад явуулсан чинь баруун талын хашааны урд талд дахин очоод Л.Б Сыг нүүр хэсэг рүү нь гараараа цохиж унагаад газар унахлаар нь дээрээс нь нүүр болон цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан тэгээд би наанаас нь хөөш чи наад настай хүнээ боль гэж хэлээд очиход дээр доороо ороод давхралдаад унасан тэгээд би босгож ирээд харахад Сын хамраас нь цус гарчихсан байсан тэгээд Л.Б хамраас гарсан цусыг нь арьчиж өгч байхад Сын хүүхэд нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/,

Гэрч Б.Д “...Манай хашаанд Төмөртулга төмсөө зоорилсон байсан юмаа улмаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төмсөө ачих гээд Сыг хүүхдүүдтэй нь ямар ч байсан авч ирсэн байсан тухайн үед би 1 нас 5 сартай ачаа харж байсан учир гэрээс гараагүй юмаа. Иргээд төмсөө ачиж дуусгаад явцгаасан миний хувьд цаг хараагүй болхоор хугацааг нь сайн санахгүй байна. Тэгээд нилээн байж байсан чинь хашааны гадаа хүн наадах чинь хөгшин хүн шдээ гэж хэлээд чангаар орлох шиг болхоор нь цонхоороо хартал Л.Б Сыг татаад унагаж байсан. Тэгээд С нь газар унаад босож чадахгүй байхаар нь би Төмөртулга руу залгаад та нар энэ хүнээ аваачээ гэж хэлээд утсаар Сярьж байхад Л.Б босгоод авсан юмаа тэр үед Ганзориг хажууд нь байсан юмаа. Тэгээд би тэр талаар Төмөртулгад хэлж байтал машин нь ирээд Сыг аваад явсан энэ асуудал ойролцоогоор 5-10 минут л болсон байх миний хувьд хашааны гадна болсон асуудлыг хашаан дотор байх байшингийхаа цонхоор л харсан юмаа. Миний мэдэх зүйл гэвэл энэ л байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,

Гэрч С.С“...Би Төв аймгийн Жаргалант суманд хувиараа төмс таридаг юм. 2024 оны 03 дугаар сарын эхээр манайх хашаандаа хураасан төмсөө ялгаж байсан бөгөөд хүн хүч дутаад байсан учир Энхтөр, Оюунбат, Доржпүрэв, Оюун, Лхагва, Золоо, Батдолгор нарыг ажиллуулж төмсөө ялгаж байсан юм. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагийн үед санагдаж байна С манай хашаанд хүрээд ирсэн бөгөөд ирэхээр нь би "Манайд ажиллах уу?" гэхэд С зөвшөөрөөд манай хашаанд жинлэх дээр ажиллаж эхэлсэн. Уг өдрийн 13 цагийн үед манай ажилчид хашаанд дотор байдаг гэрт хоолондоо орсон. С хоолонд их сайн бөгөөд тухайн үед хоол бага идээд байхаар нь би "Яагаад хоолонд муу болчихоо вэ?" гэхэд "Хоол идэх хүсэлгүй байна" гэж байсан. Тэгээд 18 цагийн үед ажил тарцгаагаад гэр гэрлүүгээ явсан. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн үед дээр дурьдсан манай ажилчид манай хашаанд ирээд ажилдаа орсон бөгөөд 11 цагийн үед С над дээр ирээд "Толгой өвдөөд байна, толгойны эм байвал өгөөч" гэхээр нь би цитармон гэдэг эм өгсөн. 12 цагийн үед С над дээр дахин ирээд "Толгойны өвчин намдахгүй байна яах уу?" гэхээр нь Полдамин гэдэг толгойны эм өгөөд даралтыг нь үзэхэд даралт нь өндөр гарсан. Даралт нь өндөр гарахаар би "Чи яваа, харь" гэсэн чинь "Үгүй би ажиллана, яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ?" гээд байхаар нь би Лориста гэдэг даралтны эм өгөхөд С ажилруугаа гарсан. Тэгж байгаад 13 цагийн үед манай ажлийнхан хоолондоо орсон бөгөөд С бас л хоол бага идээд сууж байгаад хоолны ширээн дээрээ надтай хамт үлдсэн, бусад хүмүүс ажилдаа орсон. Тэгсэн С надад хандаж "Намайг хүн зодчихсон юм аа" гэхээр нь би "Хэн зодсон юм бэ? Зодуулснаас чинь болж толгой чинь өвдөөд байгаа юм биш үү?" гэсэн чинь С надад хандаж "Намайг Л.Б зодсон" гэхээр нь би "Чи Гэмтлийн эмнэлэгрүү явж тархины зургаа авхуул ингэж байж болохгүй, эмнэлэг яв" гэсэн чинь "Яадаг юм билээ" гэж байгаад гэрээс гараад ажилчид дээр очоод төд удалгүй огиод эхлэсэн чинь Доржпүрэв эмнэлэгрүү явуулах гээд Лувсанпүрэвлүү залгаад дуудсан. Үүний дараа би Сыг дагуулж гэртээ оруулаад орон дээр хэвтүүлэхэд хэдэн минутын дараа Лувсанпүрэв, Сын эхнэр Чанцалдуламтай машинтай ирсэн бөгөөд гэрт орж ирээд Сыг аваад Жаргалант сумын эмнэлэгрүү явсан. Тухайн үед 14-15 цагийн үед байсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60 тал/,

Гэрч М.О“...Би тухайн үед Сүрэнжав гэдэг хүний хашаанд төмс ялгах ажил хийж байсан юм. Тус өдрийн өглөө 09 цагт хашаанд ирэхэд Доржпүрэв, Схойд аав С, манай дүү Лхагвасүрэн, Сын бэр болох Золзаяа, Батдолгор нар цай уугаад сууж байсан. Тэгээд би очоод мөн цай ууж байтал С "Толгой өвдөөд байна" гэж байсан. Тэгсэн чинь Сүрэнжав Ст хандаж "Даралтаа үзүүлсэн юм уу?" гэж асууж байсан. Удалгүй бид нар ажилдаа гарсан С төмс хиллэж, шуудайны ам боодог ажил хийж байсан ба 10 цагйн үед С "Толгой өвдөөд байх чинь ээ" гэхээр нь Доржпүрэв "Та ээжээр даралтаа үзүүлээд гэртээ очоод хэвтэх үү?" гэсэн чинь С "Гайгүй байх" гэж байсан. 10-11 цагийн үед С, Сүрэнжаваас эм авч ууна гээд Сгэрлүү орсон ба удалгүй "Толгойны эм уучихлаа" гээд гарч ирээд ажлаа үргэлжлүүлж хийсэн. 13 цагийн үед бид нар хоолондоо орхоор Сгэрт ороод хоол идэж байтал С "Толгой өвдөөд байна" гээд хоол бага идэж байсан. Бид нар хоолоо идэж дуусаад ажилдаа гарсан бөгөөд С, Сүрэнжавтай хамт гэрт үлдсэн. Удалгүй хэдэн минутын дараа С Сгэрээс гараад ирсэн бөгөөд "Сүрэнжавд даралтаа үзүүлчихлээ” гээд гараад ирсэн. Тэгээд байж байтал хүн огих чимээ гарахаар нь манай ажлийнхан хартал С хашааны буланд бөөлжөөд зогсож байсан Тэгхээр нь бид нар Сыг "Нааш ир, ирж суу" гэхэд С хүрээд ирсэн бөгөөд ирэхээр суулгахад Доржпүрэв Сыг эмнэлэгрүү явуулах зорилгоор Лувсанпүрэвийг утсаар дуудсан. Дуудсаны дараа гэрээс Сүрэнжав гарч ирээд Сыг сугадаж гэрлүүгээ оруулсан. Хэдэн минутын дараа Смашинтайгаа ирээд машинаа хашааны гадна орхиод ганцаараа хашаан дотор орж ирээд Сыг аваад гараад ирсэн. Хашааны үүдэнд С бас бөөлжиж байгаа харагдсан. Тэгээд машинд суугаад яваад өгсөн, эмнэлэг явсан байх гэж бодож байна. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/,

Гэрч М.Л“...Би Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багт байдаг Сүрэнжав гэдэг хүний хашаанд 2024 оны 03 дугаар сарын дундаас 04 дүгээр сарын эхэн хүртэл төис ялгах ажил хийсэн. Ажиллаж байх хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж санагдаж байна. Уг өдрийн 09 цагт манай нутгийн зүс таних С гэдэг хүн ажиллахаар ирсэн бөгөөд Сын хүү Доржпүрэв, бэр нь Золзаяа, миний эгч Оюун, зүс таних Батдолгор бид нар ажиллаж эхэлсэн. Уг өдрийн 13 цагийн үед бид нар Сгэрт хоолондоо орсон бөгөөд С ах хоолны дуршил муу бага идэж байсан ба уг өдөр эннээс өөр зүйл анзаараагүй 18 цагийн үед ажил тараад гэр гэрлүүгээ явсан. Маргааш нь мөн 09 цагт ажил цуглаад бид нар цай ууж байтал С "Толгой өвдөөд байна" гээд байсан ба удалгүй бид нар ажилдаа гарсан, С төмс хиллэж, шуудайны амыг уяаад зоорины хажууд хураадаг ажил хийдэг байсан. 13 цагийн үед бид нар Сгэрт хоолондоо орж байхад С хоолоо бага идээд "Толгой өвдөөд байна" гээд байхаар нь Сүрэнжав, Сын даралтыг нь хэмжиж үзээд "Даралт чинь өндөр байна" гээд эм өгсөн. Тэгээд бид нар 13 цаг 30 минутын үед ажилдаа гарсан бөгөөд С гэрт байж байгаад бид нарын араас гараад ирсэн. Хүн огих дуунаар хартал С хашааны буланд бөөлжөөд зогсож байсан. Тэгхээр нь бид нар Сыг газар суулгаад эмнэлэгрүү аваачих зорилгоор хүү Лувсанпүрэвийг нь Доржпүрэвээр дуудуулсан. Дараа нь Сүрэнжав гарч ирээд Сыг гэрлүүгээ оруулсан ба удалгүй Смашинтайгаа ирээд Сыг аваад хашаанас гарсан. Машиндаа суухаас өмнө С дахин бөөлжиж байгаа харагдсан. Өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64 тал/,

Гэрч Г.Ц“...Би Р.С2010 оноос хойш найзалж байна. Р.С нь төлөв, түвшин зантай, нийтэч, ажилд их сайн хүн байгаа юм. Р.С архи дарс хэрэглэхээ болиод 7-8 жил болж байна. Өмнө нэг эхнэртэй байж байгаад салсан гэж сонссон, хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, хэзээ гэдгийг нь санахгүй байна сүүлд Чгэх эмэгтэйтэй суусан бөгөөд 3 дагавар хүүхэдтэй, Р.С нь Чанцалдуламтай хоёулахнаа амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66 тал/,

Гэрч О.Э“...Би Р.Снэг нутгийн хүмүүс бөгөөд зүс танина. Хаа нэг таархаараа мэнд устай явдаг юм. Архи дарс огт хэрэглэдэггүй, даруухан, ажил төрөл хийхдээ их сайн, голцуу гэртээ байж байдаг юм. Р.С нь Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт дагавар хүүхдийнхээ хашаанд хамтран амьдрагч Чхамт тусдаа амьдардаг байсан. Өөр хувийн зүйлийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 тал/,

Гэрч Б.С“...Би Р.С1996 оноос хойш санагдаж найзалж байгаа юм. Манай газар тариалангийн ажилд их тусалдаг, тусархуу, ажилсаг, хүнтэй муудалцаж маргалдаад байдаггүй, архи дарс болон тамхи огт хэрэглэдэггүй, ихэнхдээ гэртээ байж байдаг бөгөөд Сэлэнгэд төрсөн хүүхдүүд нь байдаг гэж яриж байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна нэлээн олон жилийн өмнө Чгэдэг эмэгтэйтээ гэр бүл болоод амьдарч байгаа 3 дагавар хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70 тал/,

Гэрч Д.Т“...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед би Улаанбаатар хот руу оруулах гээд Даваасүрэн гэх хүний зоорьноос Спортер маркийн машинд төмсөө ачих гэсэн хүн хүч дутаад байхаар нь ах Тгэрт очоод ачаад өгөөч гэхэд Төмөр-Очир ах зөвшөөрсөн бөгөөд Төмөр-Очир ах, мөн зүс таних С ах, түүний дагавар хүү Снар ирж надад туслаад миний машинд төмс ачиж өгсөн. Тэгээд 13 цагийн үед санагдаж байна миний машинд төмсөө ачиж дуусаад Доржпүрэв машинаа бариад би хажууд нь суугаад Улаанбаатар хотруу хөдөлдсөн. Улаанбаатар хотод төмсөө борлуулж байхад 15 цагийн үед санагдаж байна Даваасүрэн надруу залгаад "Сыг Л.Б газарт унагачихсан дэвсээд зодоод байна, хөгшин хүнийг ингэж зодож болохгүй шүү дээ, Лувсанпүрэвд хэлээч" гэхээр нь би Лувсанпүрэврүү залгаад "С ахыг хүн зодоод байна гэнээ, очиж аваач" гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод төмсөө борлуулж дуусаад 18 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан бөгөөд Жаргалант суманд 22 цагийн үед Схамт ирсэн. Намайг Доржпүрэв гэрт буулгаад гэрлүүгээ яваад өгсөн. Би гэртээ ороод хоол идчихээд 23 цагийн үед эхнэр Мягмарсүрэнгийн хамт С ахын биеийн байдлыг асуух зорилгоор гэрт очиход С ахын зүүн талын шанаа хэсэг халцарч, хөхрөөд улаан хүрэн болчихсон байхаар нь асуутал "Л.Б намайг зодсон зодсон" гэж байсан. Тэгхээр нь би "Эмнэлэгт үзүүлээрэй" гэж хэлчихээд гэрлүүгээ хариад өгсөн. Үүнээс хойш би С ахтай уулзаагүй, яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72 тал/,

Гэрч Д.Б“...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад би ажилруугаа ороход яаралтай тусламж дээр эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан бөгөөд эмэгтэй нь "Даралтыг нь үзээд өгөөч энэ хүн огиод байна" гэхээр нь би хүлээн авах руу ороод байж бай гээд хэлчхээд өрөөнөөсөө чагнуурын аппаратаа авчихаад буцаад яаралтайруу очтол Буянаа эмч ирчихсэн даралтыг нь үзэж өгөхөд ихэссэн байна гээд даралтны бууруулах онилтын эсрэг тариа хийчхээд Улаанбаатар хотруу төрөх хүн аваад явсан. 15 цаг 20 минутын үед сувилагч над дээр хүрж ирээд "Нөгөө хүн ахиад огиод байна" гэхээр нь хүлээн авах дээр очиход эрэгтэй нь хувин дотор шар ногоон зүйлээр бөөлжсөн байхаар нь амин үзүүлтүүдийг нь үзэж, хаван буулгаж шээс хөөх тариа хийхэд 20 орчим минутын дараа тухайн эрэгтэй шээсэн байсан. Эхнэрээс нь "Стүжин их хэмжээгээр идсэн, тэрнээс болоод ингээд байх шиг байна, нэг идэхдээ их хэмжээгээр иддэг юм, тэрнээсээ болоод хордлого болох гээд байдаг юм “гэхээр нь би "Архи уудаг уу" гэж асуухад тэр эмэгтэй "Ерөөсөө архи уудаггүй" гэхээр нь хоолны хорлогонд орсон байх гэж бодоод хорлого тайлах шингэн, эм өгсөн. Би буцаж өрөө рүүгээ ороод 20-30 орчим минут болж байхад сувилагч дахиж ираад "Дахиад опиод байна" гэхээр нь би доторын их эмч Бадамцэцэгийн хамт хулааг авах дээр очик узакад тухайн эрэгтэй унтаарсан байдалтай хэвтэж байсан. Бадамаа эмч тухайн эрэгтэйгийн рефлексийг нь уззад, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван хевк, зүрхний цусан хангамж, бодисийн солилцоо сайжруулаах тарианууд хийгээд хүнээ ажигласан. Тэгээд хажуу айлынх нь хүн гаад наг эгч ирчихсан байсан бөгөөд "2024 оны 03 дугаар сарын 20-ны едер хүн архи уулгаад гэртээ авчраад зодчихсон юм шиг байна лээ" гэж байсан ба уг эрэгтэй хүний зүүн нүднийх нь доор хөхөрсөн байсан ба бүдэгрээд эдгэж байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Эхнэр нь гэх эмэгтэй анх бидэнд хунд зодуулсан гэж хэлээгүй хоолны хорлого байна гээд хураад ирсэн юм. 22 цаг хүртэл дээрх эмчилгээнүүдийг хийсэн бөгөөд хөршийнх нь хэлснээр гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод манай эмнэлэгт тоног төхөөрөмж байхгүй учир Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгрүү Угтахбаяр гадаг эмч эмнэлгийн машинаар авж явсан бөгөөд 3 дугаар эмнэлэгт ирээд тархины зураг авхуулахад "Гэмтлийн дараах байна" гэмтэл рүү яв гэхээр нь гэмтэлд ирж үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулна гээд аваад үлдсэн. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/,

Гэрч Х.Г“...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Р.С гуай манай худгаас ус авах гэж ирээгүй. Ууг нь бол Р.С гэрийнхээ усыг байнга авдаг юм. Уг өдрөөс хойш бэр нь болох Золзаяа байнга усаа авдаг болсон. Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гадуур явж байгаа харагдаагүй, гэрээсээ гараагүй байх гэж бодож байна. Хүмүүс худаг дээр Р.С ахыг нь 2024 оны 03 дугаар сарын 20-нд Төмөрөө ахын гэрт хүнд зодуулсан гэж яриж байсан. Тэрнээс болоод гэрээсээ гараагүй байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 тал/,

Гэрч Ж.А“...Би танина Л.Б бол миний нөхөр бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 81 тал/,

Гэрч Б.Б“...Би танина Л.Б бол миний төрсөн аав байгаа юм аа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84 тал/,

Гэрч Г.А“...Л.Б нь ажил төрөлдөө сайн зан байдлын хувьд сайн зарчимч хүн байгаа юмаа. Хаад нэг архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг. Архи уусан үедээ хүнтэй маргалдаад байдаггүй миний хажууд байхдаа лав хүнтэй маргалдаад муудалцаж байсан зүйлгүй уг ажилдаа арав гаруй жил болж байгаа туршлагатай сайн ажилчин байгаа юмаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90 тал/,

Гэрч Д.Н“...Л.Б нь их хүнд тусархуу зантай, даруу төлөв, тусч хүнлэг чанартай болж өгвөл хүнд туслахыг бодоод л явдаг хүн байгаа юм аа. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг. Архи уучхаад ааш авир гаргаад байдаггүй гайгүй л байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 тал/,

Шүүгдэгч Л.Бийн сэжигтнээр өгсөн “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101 тал/,

Шүүгдэгч Л.Бийн дахин сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд өдрийн 12 цагийн үед Төмөр-Очир ахын гэрт орход Төмөр-Очир, С хоёр нэг шил 0.5 грамм агар нэртэй архи уугаад сууж байсан. Би тэр архинаас нь 3 хундага уусан. Тэгээд архи нь дуусаад Төмөр-Очир ах бид хоёр Төмөр-очир ахын хашаанд нь гал түлээд хонины толгой хуйхалсан. С ах дэлгүүр яваад 0.75 грамм чингэс нэртэй архи авч ирээд Төмөр-Очир ах, С ах бид гурав хувааж уугаад архи дуусаж байх үед С ах намайг хэл үгээр доромжлоод бид хоёр маргалдсан. Тэгтэл С ах хүрз бариад намайг ална гээд хөөсөн би Төмөр-Очир ахын хашааг даваад зугтсан. Хашааны гадна гараад хашааны унасан байсан нэг ширхэг банзыг аваад хашаа давуулаад С ах руу шидсэн. Миний шидсэн банз С ахыг оноогүй хажууд нь унасан. Төмөр-Очир ах бид хоёрыг бол гэсэн. Би буцаж Төмөр-Очир ахын хашаанд орсон. Тэгтэл С ах надтай хашааны гадна гарч замерт зодолдоё гэсэн тэгээд бид хоёр Төмөр-Очир ахын хашааны урд хаалгаар гарсан. Хашааны гадна гараад С ах миний зүүн шанаанд гараараа 2 удаа цохисон. Би С ахын зүүн шанаа руу гараараа 2 удаа цохисон. С ахын зүүн шанаасаас цус гарсан байсан. Би С ахын шанааны цусыг арчиж цэвэрлэж өгөөд байж байтал С ахын хүү Смашинтай ирээд С ахыг аваад явсан. Би Лувсанпүрэвт С ах бид хоёр муудалцаад зодолдсон шүү гэж хэлэ явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 тал/,

Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №186 дугаартай “...Р.Сын биед дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Улсын III төв эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний шинжилгээгээр өдрийн тодосгогч бодисгүй компьютерт томографийн оношлогдож, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 108-109 тал/,

Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай “...Амь хохирогч Р.Сын цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины зүүн талбөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авч чөлөөлсөн мэс заслын дараах байдал 12024.03.30), аалзан хальсан доорх тархмал цус харвалт, голын бүрдэлийн баруун тийш хэлбийлт, их тархины зүүн зулай, чамархай, дагз, чамархайн суурь хатуу хальсан доорх цусан хураа, дөрөвдүгээр ховдол дарагдсан, гуравдугаар ховдол, зүүн хажуугийн ховдол нарийссан, тархины хаван, тархины хүнд зэргийн няцрал, тархины шаантаглалт, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 204.03.20-ны өдөр үүссэн байх боломжтой. Зүүн талбөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авч чөлөөлсөн мэс заслын дараах байдал \2024.03.30), аалзан хальсан доорх тархмал цус харвалт, голын бүрдэлийн баруун тийш хэлбийлт, их тархины зүүн зулай, чамархай, дагз, чамархайн суурь хатуу хальсан доорх цусан хураа, дөрөвдүгээр ховдол дарагдсан, гуравдугаар ховдол, зүүн хажуугийн ховдол нарийссан, тархины хаван, тархины хүнд зэргийн няцрал, тархины шаантаглалт бүхий гэмтлүүд нь тус тусдаа болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацар ясны нумны хугарал, элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шок болж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Р.Ст хийсэн задлан шинжилгээгээр гемангиома, судас хатуурах өвчин, уушгины хатгалгаа гэх архаг хууч өвчин тогтоогдлоо. Амь хохирогч Р.С нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ. Амь хохирогч Р.С нь 2024.03.20-ны өдөр гэмтэл авсан бол түүнээс хойш гэмтэлтэй 29-ний өдрийг хүртэл буюу 9 хоног явах боломжтой. Дээрх гэмтлийн авсан тохиолдолд хатуу хальсан доорх цусны хэмжээ 35 мл түүнээс дээш болоход цусан хураа нэмэгдэх тусам эзлэхүүнээрээ тархийг дарж гавлын дотоод даралт ихсэж эмнэлзүйн толгой өвдөх, эргэх, бөөлжих, унаж татах, зүрхний цохилтын тоо цөөрөх зэрэг мэдрэлийн голомтот гэмтлийн шинж тэмдгүүд илэрнэ...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 118-127 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135-136 тал/,

Шинжээч Л.Л“...Амь хохирогч Р.Сын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтлээс гадна элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тийм ээ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Дээрх элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй гэмтлүүд юм. Дээрх элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтлүүд авсан тохиолдолд хэвлийгээр базлана, хатгуулна, хөндүүрлэж өвдөнө, огиулна, бөөлжинө, зарим тохиолдолд шээс гарахгүй зэрэг шинж тэмдэг илэрнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143 тал/,

Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө гэртээ байж байгаад Баянмөнх гэдэг айл руу очих санаатай гэрээсээ 12 цагийн орчим байсан байх яг цаг бол харсан зүйлгүй тэгээд ганцаараа явган явж байх замдаа хуурай ах Төмөр-Очирийн мэндийг мэдэх зорилгоор хашаа руу нь ард талаас нь яваад ортол Төмөр-Очир ах байшиндаа Схамт нэг шил архи уугаад дуусаж байсан бөгөөд би ороод мэнд мэдээд нөгөө архинаас нь хамт уулцаж дуусгасан. Тэгж байтал Төмөр-Очир ах хонины толгой хуйхална гээд гэрээсээ гарсан С ах гараад би нэг юм олж ирнэ гээд өөрийнхөө хамаатан Жак гэдэг хүний /бүтэн нэрийг нь мэдэхгүй Тдүү явсан тэр хооронд Төмөр-Очир ах бид хоёр толгой хуйхлаад үлдсэн тэгээд нилээд удаж байгаад 0,75-тай Чингэс нэртэй дээрээс нь уучихсан архи барьж орж ирсэн. Тэгээд бид гурав гадаа толгой хуйхалж байсан газраа нөгөө авч ирсэн архийг нь уугаад дуусаж байтал гэнэт би чамайг хоёр хүүхдээрээ алуулна гээд над руу хашаа түшүүлсэн хүрз бариад далайсан тэгэхлээр нь би босоод зугтсан тэгээд хойшоо хашаа давтал сул банз байхлаар нь айлгах санаатай шидсэн чинь онолгүй хажуу талд нь унасан тэгээд би буцаад хашаа даваад ороод иртэл байшин тойроод намайг хөөсөн тэгээд хүрзийг нь хаяулаад бид хоёр тэр зууртаа эвлэрсэн тэгтэл С ах хамт хашааны гадаа камерт гарна гээд бид хоёр хамт Тхашаанаас хаалгаар нь гарсан. Тэгээд хашааны гадаа дөнгөж гарангуутаа намайг С ах баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэгт хоёр удаа цохисон тэгэхлээр нь би С ахыг баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нь хоёр удаа цохисон тэгээд барилцаж аваад газар унасан газар унахдаа С ах миний доор дээшээ хараад би дээд талд нь унасан. Тэгээд хартал зүүн хацар хэсгээс нь цус гарчихсан байхлаар нь би тэрийг нь цэвэрлэж өгөөд сууж байтал Сын дагавар хүү нь ирээд аваад явсан. Би Лувсанпүрэвт С ах бид хоёр маргалдаж муудалцсан шүү гэж хэлээд суулгаад явсан. Би үлдээд буцаад Төмөр-Очир ахынд орсон. Уг асуудлаас хойш бид хоёр ахин уулзаагүй. Би эргэж ороод толгой хуйхлаад үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 тал/,

Гэрч Д.Гдахин өгсөн “...Би яг ямар санаа сэдэлтээр хэрэг үйлдэгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач Л.Б хоёр хоорондоо зууралдаад дээр доороо ороод байхаар нь би салгасан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230 тал/,

Шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 997 дугаартай “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сын О /РД:МЮ93111426/-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” талаар дүгнэлт /2-р хх-ийн 240-241 тал/ болон шүүгдэгч Л.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

“...Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Хөшиг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Стухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь "... дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа..." бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэх хэрэгт холбогдсон. Хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Чанцалдулам, Р.Алтанмөчир, Б.Лувсанпүрэв, Д.Ганзориг, Б.Даваасүрэн, Б.Төмөр-Очир гэхчилэн гэрч нараас мэдүүлэг авсан байдаг. Энэ мэдүүлгүүдээс гэрч Ганзориг нь “амь хохирогч нь Л.Бтэй маргалдан зодолдсон. Энэ зодоонийг би эхлээд салгасан. Гэтэл зүгээр болохгүй ахин бие биенийхээ нүүр хэсэг рүү цохисон. Мөн Сыг газар унаган дээрээс нь хөлөөрөө тоглой болон нүүр хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн санагдаж байна. Тэгээд би хүүш наад хүн чинь хөгшин хүн шүү дээ гэж орилж очиж салгасан. Үүний дараа ахин хохирогчийг газар унагаах үйлдэлүүдийг гаргасан” гэх мэдүүлэг өгсөн байгаа. Энэ нь тухайн үед хохирогчид учруулж байгаа гэмтэл бол шүүгдэгч Л.Б нь шууд санаатайгаар цохиж зодсоныг харуулж байна. Хажуу талаас нь гэрч салгах оролдлого хийсэн хэдий ч ахин зодож цохих үйлдэлээ давтан хийсэн байна. Тэгэхээр энэ нь шүүгдэгч Л.Б нь хохирогчид учруулсан гэмтэлийн  санаа зорилго нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулахыг мэдэж байсан болон санаатайгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна гэж дүгнэж байна. Мөн шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн “хохирогчийг би хоёр удаа цохисон, хохирогчтой маргалдан зугатаагаад хашааны гадна байхдаа банз аван хохирогч руу хашаа давуулан чулуудсан” гэх мэдүүлэг байдаг. Тухайн банз нь хохирогчийг оноогүй хэдий ч шүүгдэгчийн банз аван хохирогч руу шидэж байгаа үйлдэл нь тухайн үйлдэлдээ хандаж байгаа санаа зорилго буюу санаатайгаар тухайн хүний амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахаар хийсэн үйлдэл гэж харуулж байна Хоёрдугаарт хүнийг алах гэмт хэрэг бол хүнийг алсанаар буюу хүний амь нас хохирсоноор төгсдөг гэмт хэрэг байдаг. Хохирогчид учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахуйц гэмтэл учруулсан байдаг. Амь хохирогчийн амь нас нь шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас учирсан гэмтлээс үүдэн нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Мөн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан хойшилсон захирамж дээр “Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай  тогтоолоор хүнийг алах гэмт хэргийг тайлбарласан байдаг. Тухайн тайлбар дээр “Хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн зүйлчлэл амь хохирогч хэзээ, тэр даруйдаа, хэсэг хугацааны дараа нас барсан болох нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй” гэсэн байна. Шүүгдэгч тал нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсанаар хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн зүйлчлэл дээр маргасаар байдаг. Энэ хоёр гэмт хэргийн гол зүйл нь санаа зорилго, тухайн хохирогчид учруулсан гэмтлийг ямар байдлаар учруулсан байна гэх зэрэг зүйлсийг тал бүрээс нь дүгнэсэн байдаг. Иймд шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтэл дээр гаргасан үйлдэл, санаа зорилго нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн санаа зорилгыг бүрэн хангасан байна. Хохирогчийн амь нас хохирсон хор уршиг нь шүүгдэгчийн хохирогчийг зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Л.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатайгаар алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь оршуулгын зардалтай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14,000,000 төгрөг төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд амь хохирогчийг эмчлүүлсэнтэй холбогдуулан учирсан зардал болох  4,847,500 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 83,333,179 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд ирж, очсон замын зардал 351,000 төгрөг, амь хохирочгийн нас барсны 1 жилийн ойг хураахад гарсан зардал 347,179 төгрөг, өндөөрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 135,000 төгрөг зэрэг санал гаргасныг дэмжиж шүүгдэгчээс эдгээрийг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О:

“...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ:

“...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн хувьд тусгайлан гаргах саналтай байна гэсэн нь зүйлчлэл дээр мэтгэлзэж байна харж байна. Энэ хэрэг дээр бол шүүх хуралдаанаар 2 удаа гэм буруутай эсэхийг хэлэлцэж байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Лханаагийн Л.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсгээр зүйлчилж оруулж ирсэн байдаг. Шүүх хуралдааны явцад талуудын хоорондын мэтгэлцээн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Л.Бийн үйлдэлд зүйлчлэл тохироогүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 60 хоног нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхийн тогтоолоор хэргийг буцаасан. 6 сар гарангийн хугацаанд Л.Бийг гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна. Өмнө нь зүйлчлэлтэй холбоотой анхан шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Үүнтэй холбогдуулан холбогдох ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагааны явцал хийсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Лханаагийн Л.Бийн амь хохирогч Сын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлтэй тохирч байна гэж үзэж байна. Иймд энэ хэрэгийн зүйлчлэл зөв байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд бол өмнөх шүүх хуралдаан буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Бийн хувьд оршуулгын болон эмчилгээний зардалд нийт 14,000,000 төгрөг төлсөн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд 197,000 төгрөг төлсөн баримтыг өгсөн. Иймд шүүгдэгч нийт 14,197,000 төгрөг өнөөдрийн байдлаар хохирогчид төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хэнтий аймаг болон Төв аймаг хооронд явсан замын зардал болон, амь хохирогчийн 1 жилийн хоног хураасантай холбогдуулан 833,179 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Үүн дээр нэмээд сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Үүн дээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцал шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 997 дугаартай шинжээчийн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэт учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт гарсан байдаг. Хэдий шинжээчийн дүгнэлт гарсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс энэ дүгнэлт маань хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Үндэслэл нь Улсын дээд шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлав” тухай тогтоолын 3.3-т хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн  511.5-т мөн адил хуульчилан зохицуулж өгсөн байдаг. Дээд шүүхийн тогтоол болон, Иргэний хуульд заасны дагуу Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогчид ашигтайгаар шийднэ гэсэн байх тул бидний зүгээс сэтгэцэд учирсан гэмтлийн зэргийн 5 дугаар зэргийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож гаргаж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэг бол 2023 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсны доод хэмжээ нь 550,000 төгрөг байсныг 150 дахин нэмэгдүүлэн 82,500,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гаргуулах, мөн өмнө дурдсан 833,179 төгрөг, нийт 83,333,179 төгрөгийг шүүгдэгч Лханаагийн Л.Бээс гаргуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Д.Гансүх:

“...Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээдэг. Би бол хуульч хүний хувьд зүйлчлэлийг зөвтгүүлэх гэсэн юм. Прокурор, мөрдөн байцаагч зэрэг бусад хуульч нар хууль хэрэглээний хувьд алдах гээд байдаг юм. Шүүгч гэдэг бол хуульч нарын дээд оргил тул хууль хэрэглээн дээр шударга, зөв шийдвэр гаргах хүмүүс нь шүүх бүрэлдэхүүн тул хэргийг үнэн, зөв зүйлчилж өгөөсэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулаад, зарим зүйлүүд дээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр тогтоосон байдаг. Нэгдүгээрт бол сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох, хоёрдугаарт гэмт хэргийн зүйлчлэлийн эргэлзээг тайлахын тулд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасны дагуу тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх шалтгаант нөхцөлийг дахин шалгаж ирүүл гэснийг прокурорын зүгээс хангалттай шалгаж ирүүлээгүй. Учир нь хийсэн ажиллагаа нь ердөө Ганзориг гэх хүнээс дахин гэрчийн мэдүүлэг авсан, шүүгдэгч Л.Бээс яллагдагчаар дахин мэдүүлэг авсан ийм л ажиллагаа хийгдсэн. Энэ хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг тогтоохын тулд шүүхээс гарсан тогтоолоор заасан ажиллагааг гүйцэлдүүлж хийсэн нь ажиллагаа нь ердөө ийм 2 хүнээс л дахин мэдүүлэг авчихсан. Иймхэн ажиллагаа хийснээ өмнөх зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсгээр зүйлчилсэн байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж оруулж ирсэн. Энэ бол буруу юм. Л.Б нь хуульд нийцсэн шийтгэлээ авах ёстой. Иймд энэ зүйлчлэлийг зөвтгүүлэх саналтай байна. Бараг хүчингүй болсон Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор дандаа хүндрүүлэх шинжүүдийг заасан тогтоол юм. Удирдлага болох хэсэг дээр нэг өгүүлбэр байдаг “хүнийг санаатай алах гэмт хэрэг гэдэг бол тэр дариудаа нас барах, хэсэг хугацааны дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэсэн. Энэ тогтоол бол тухайн үеийн ганц хугацаагаар шалгуур болгон буруу зүйлчилж байсныг залруулж ийм тогтоол гаргаж байсан. Энэ хэргийн нөхцөл байдлын хувьд Л.Б нь Сүхбаатрыг санаатайгаар алсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж хэлж чадахааргүй байна. Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасны дагуу тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх шалтгаант нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдсон гэж үзэхгүй байна. Бүрэн гүйцэт ажиллагаа хийлгүй хүний эрх зүйн байдлыг хүндрүүлэх нь буруу юм. Энэ хүн бол зөв зүйл заалтаар зүйлчлэгдэх эрхтэй юм...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Б:

“...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Стаарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч Л.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасны дагуу тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэх шалтгаант нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдсон гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж оруулж ирсэн. Энэ бол буруу юм...” гэх дүгнэлтийг гаргадаг. 

 

Шүүгдэгч Л.Бэд холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Үүнээс шалтгаалан “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа, зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас буюу ухамсарлаж байгаа аюулаа “цохиж, зодох” санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсч үйлдсэн гэдгийг нотолж байна.

 

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

 

Мөн амь хохирогч Р.Сын “духны яс цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул шүүгдэгч Л.Бийг үйлдэлдээ санаатай хандсан байна.

Тиймээс шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Стаарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгч Л.Бийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнгөнчимэг нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Л.Бийг “...Гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оршуулгын зардалд 14.000.000 төгрөгийг, бусад зардалд 197.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч Л.Б нь бүрэн барагдуулсан байна.

 

Харин шүүхийн шатанд: Амь хохирогчийн 1 жилийн хоног хураасантай холбогдуулан 833,179 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу 82.500.000 төгрөгийн нийт 83,333,179 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

 

Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Л.Бийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, шүүх гэм буруутайд тооцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.

 

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан тооцоолоход амь хохирогч Р.С нь гэмт хэрэг болох үед 62 настай, Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын хүн амын дундаж наслалт эрэгтэй 67 байх ба үүний зөрүү /5/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдрийн хурлаар тогтоосон/-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /550,000x22.99=12.644.500/ төгрөг байх тул шүүх шүүгдэгч Л.Бээс амь хохирогчийн 1 жилийн хоног хураасантай холбогдуулан 833,179 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 12.644.500 төгрөг, нийт 13.477.679 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Од олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь сэтгэл заслын эмчилгээ хийсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсний дараа шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт танилцуулах шатыг үргэлжлүүлэхийн өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх талаар хүсэлтийг гаргасан бөгөөд улсын яллагч тайлбар гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шийдвэрт завсарлах хугацааг зааж, шүүх хуралдаан хэзээ үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар шийдвэр гаргаж,

Шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Л.Б нь хохиролд нийт 4.000.000 төгрөгийг төлж, үлдэх 9.477.679 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь сэтгэл заслын эмчилгээ хийсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Бээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

“...Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нь завсарлагааны хугацаанд хохирлоос 4.000.000 төгрөг төлсөнөөс үлдэгдэл хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нь 3 сар буюу 90 хоног цагдан хоригдсон. Үүнийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Энэ хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О:

“...Өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ:

“...Улсын яллагчийн зүгээс Л.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан. Дээрх санал дээр нэмж тусгайлан гаргах санал алга байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх:

“...Энэ хэрэг дээр анх Л.Б биш би хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсгээр зүйлчлэх боломжтой гэж маргасан. Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн үеэсээ л гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргадаггүй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцалагын дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн санал, тайлбар зэргээс доогуур буюу хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх байр суурьтай байна. Нэгдүгээрт шүүгдэгч Л.Б нь хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруу дээрээ маргаан үүсгээгүй. Л.Бийн ар гэрээс хохирогч талд оршуулгын зардалд 14.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад сайн дураараа барагдуулсан. Мөн амь хохирогчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байх үед нь ар гэрийнх нь зүгээс эргэж тойрч санаа тавьж байсан. 2024 ны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 200.000 төгрөг, 300.000 төгрөг, 500.000 төгрөг зэрэг мөнгийг хохирогчийн эхнэр Чданс руу шилжүүлсэн /1 дүгээр хх-ийн 204-207/-д авагдсан.  Амь хохирогчийн ажил явдал нь Хөвсгөл аймагт болсон. Хөвсгөл рүү ажил явдалд нь очиход амь хохирогчийн ар гэрийнхэн Л.Бэд дургуйцэн оролцуулаагүй. Энэ нь хэрэг үйлдэхийн өмнө, хэрэг үйлдсэнийх нь дараах сэтгэхүйн харьцааны шинж чанар, нөхцөл байдал зэрэг нь харагдаж байна. Энэ зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байх тул хөнгөрүүлж өгнө үү. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар зүйл тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл заалт дээр Л.Б нь өмнө нь шүүхээр орж шийтгэл авч байгаагүй тул энэ зүйл заалт нь хамаарах байх гэж үзэж байна. Л.Б болон талийгаач хоёрын хооронд ямар нэг өр, авлага өс, хонзонгийн зүйл огт байдаггүй. Тухайн хэргийн нөхцөл байдалд архи согтууруулах ундааны зүйл хувааж уун, бие биенийхээ үгийг даалгүй маргалдсаны улмаас хоорондоо харилцан зодолдоод Л.Б нь амь хохирогчийн биед гэмтэл учруулсан нь тохиолдлын шинжтэй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн тогтоох болон удиртгал хэсэгт “тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдож” гэж бичсэн нь миний яриад байгаа тохиолдлын шижтэй гэх зүйлийг баталж байна. Гуравдугаарт Л.Бийн хувийн байдлыг авч үзвэл улсад 25 жил ажилласан байдаг. Түүний дотор 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Жаргалант суманд цэцэрлэгт тасралтгүй 16 жилийн турш жижүүр хийсэн нийгмийн идэвхи сайтай, тусархуу, хөдөлмөрч хүн айдаг 1 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар хуудаст авагдсан цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтод тусгагдсан байна. Эхнэртэйгээ 2011 онд гэр бүл болон 14 настай хоёр ихэр хүүхэдтэй. Хүүхдүүдийн ирээдүй зэргийг харгалзаж үзнэ үү гэв. Хэргийн гол гэрч болох Ганзориг нь Л.Бийг их тусархуу, найзархаг зэрэг гэж хэлсэн байдаг. Дөрөвдүгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж тухайн хэргийн төгсгөл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед гэмтэл авчхаад эмнэлэгт хандсан бол амь насаар хохирохгүй байсан...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Б:

“...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыгхаргалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Л.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Учир нь шүүгдэгч Л.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсаэн хүний хувийн байдал зэргийг дүгнэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар:

  Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Бээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Л.Б энэ хэрэгтээ нийт 90 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***Л.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***Л.Бийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Бээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Бээс сэтгэцэд учирсан хохирол 9.477.679 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Од олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О нь сэтгэл заслын эмчилгээ хийсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***Л.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

   

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.  Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***Л.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

 

                                       ШҮҮГЧИД                          Т.БАТЖАРГАЛ

 

 

 

                                                                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН