| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/05034/И |
| Дугаар | 182/ШШ2023/00515 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2023/00515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, Р сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: хаягт байрлах, Б ХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 5,086,980 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Энхтөвшин,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Нармандах
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б ХК-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 5,086,980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд болон төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Р СӨХ-ны харьяа дугаар байрны тоот орон сууцны өмчлөгч Б.З 2006 оноос хойш дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд сар бүр 170,000 төгрөг төлж байсан боловч уг байрыг банкны барьцаанд шилжсэн гэсэн шалтгаанаар 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр төлөгдөөгүй байна. Бны захиралд албан хүсэлт илгээж, дээрх орон сууц Бны өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д зааснаар сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ СӨХ-нд мэдэгдэх заалтыг зөрчсөн, мөн хуулийн 13.3.сууц худалдан авагч нь өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч уг үүргийг холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна" гэж заасан. Иймд дугаар байрны тоот орон сууцны 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр болох 5,086,980 төгрөгийг Б ХК-иас гаргуулна гэв.
2.Хариуцагч Б ХК шүүхэд болон төлөөлөгч Б.Нармандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүрэг, хороо, дугаар байрны тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн Б.З бөгөөд зээлдэгч Б.З нь Б ХК-тай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/06 тоот Зээлийн гэрээ, БГ/13-ЗГ/06 тоот Барьцааны гэрээг байгуулж 200,000 ам.долларыг 12 сарын хугацаатай зээлж авсан. Б.З нь ЗГ/06 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22** дугаартай, Дүүрэг, хороо, Залуучуудын 24/Б гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай 4-н өрөө орон сууцыг барьцаалсан. Тэрээр 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2-5a/8633 тоот албан бичгээр тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/00785 тоот шийдвэрээр Б.Зыг эрэн сурвалжилж, Б.З нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байна. Б ХК нь дээрх 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч биш тул дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээхгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууц өмчлөгч Б.З дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй байна. Б ХК нь дээр барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр шилжүүлж аваагүй бөгөөд өмчлөгч Б.З бүртгэлтэй болох нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Р сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, Оршин суугчдын анхдугаар хуралдааны тэмдэглэл, хүсэлт, Б ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, нэхэмжлэх, төлбөрийн тооцоолол зэрэг баримтыг,
хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Б.Зын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 25/8799 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2-5а/8633 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00785 дугаар шийдвэр, хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дүүргийн хороо, Р хотхоны дугаар байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагаа, түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэсгүй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б ХК-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт 5,086,980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б ХК-нь Р хотхоны дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцыг бусдад түрээсэлж сард 3,500,000 төгрөгийн ашиг олж байгаа тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Б ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 1934 дугаар лавлагаагаар Б.З өмчлөгчөөр бүртгэлтэй байна. Б ХК нь барьцаалагч тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Р сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, дүрэм, Оршин суугчдын анхдугаар хуралдааны тэмдэглэл, Хүсэлт, Б ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, нэхэмжлэх, төлбөрийн тооцоолол, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Б.Зын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 25/8799 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 2-5а/8633 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн182/ШШ2019/00785 дугаар шийдвэр, Дүүргийн хороо, Р хотхоны дугаар байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагаа, түрээсийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн холбоо нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 1934 дугаар лавлагаагаар Дүүргийн хороо, Р хотхоны дугаар байрны тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22** дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б-ы З өмчлөгчөөр бүртгэлтэй байгаад маргаагүй.
8.Сууц өмчлөгчдийн холбооны эрх, зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй” гэж, 13.2.3 дахь заалтад “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
9.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00785 дугаар шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ** регистрийн дугаартай Зурхайч овогт Б-ы Зыг эрэн сурвалжилсугай” гэж шийдвэрлэжээ.
10.Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2-5а/8633 тоот албан бичигт Б-ы З /**, ПД:**/ нь Буянт Ухаа агаарын замын боомтоор 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр УБ-Сөүл чиглэлийн Ом 30 аялалын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэжээ.
11.Хариуцагч Б ХК-ийн төлөөлөгч Б.Нармандах нь зээлдэгч Б.З нь УБ-Сөүл чиглэлийн Ом 30 аялалын онгоцоор улсын хилээр гарсан тул Зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргаагүй бөгөөд барьцаалагчийн хувьд зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор дээрх орон сууцыг түрээсэлж байгаа гэх тайлбар нь илүү үндэслэл бүхий байна.
12.Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан сууц өмчлөгчийн үүрэг нь хариуцагч Б ХК нь хамааралгүй байх тул нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт 5,086,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
13.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,341 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б ХК-нд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 5,086,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р сууц өмчлөгчдийн өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,341 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ