Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2023/00009

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2023/00009

Увс аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Д ХК-ийн,

Хариуцагч: Б ургийн овогт Т-ийн Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг, нийт 69,840,230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З /цахимаар/,

Хариуцагч Т.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д,

Иргэдийн төлөөлөгч Ч.Батмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Д ХК нь хариуцагч Т.Б-д холбогдуулан гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг, нийт 69,840,230 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.Д ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг тус компанийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б-ийн хэрэгцээнд зориулж, түүнд итгэмжлэн хариуцуулсан бөгөөд уг автомашины ашиглалт болон бүрэн бүтэн байдлыг Т.Б хариуцахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл манай компанийн өмч болох 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг Т.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Б-д шилжүүлж, улмаар Б.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх нэртэй газарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө М.Д ХК-ийн Увс аймаг дахь салбарын 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.6, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Х.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, иргэн Д.Ц-ы амь насыг хохироосон ба уг үйлдэлд Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар иргэний хариуцагч М.Д ХК-иас 34,740,230 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

1.2. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол, болон магадлалд М.Д ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг амь хохирогч Д.Цогтсайхан шүүгдэгч Б.-д шилжүүлснийг мэдсээр байж М.Д ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ гэж дүгнэсэн нь эзэмшигч буюу Т.Б-ийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг Б.Б жолоодсон, Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй гэм буруутай болохыг тогтоосон байна. Т.Б нь хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тус тус заасан үүргээ зөрчсөний улмаас М.Д ХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан тул буруутай этгээд Т.Бгаас гэм хорын хохирлыг шаардах үндэслэлтэй.

1.3. Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар иргэний хариуцагч М.Д ХК-аас 34.740.230 төгрөгийг гаргуулсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтад М.Д ХК нь гэм буруугүй бөгөөд 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашины жолоог тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Б шилжүүлсэн нь эд хөрөнгө эрхлэн хариуцсан Т.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас манай компанид 34,740,230 төгрөгийн хохирол учирсан.

1.4. Мөн Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр уг автомашины үнэлгээг 35,100,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд цаашид уг автомашиныг засварлах, ашиглах боломжгүй болсон тул М.Д ХК-ийн өмчид 35,100,000 төгрөгийн хохирол учирсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ", мөн зүйлийн 132.2-т Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох ... гэж тус тус заасныг үндэслэн Т.Б нь М.Д ХК-д учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Т.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг нийт 69,840,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Осол болох үед тухайн автомашиныг албан томилолтоор явсан Д.Цогтсайхан, Лхагва-Очир нар хариуцан явж байсан. Би тэдэнтэй албан томилолтгүй хамт явсан. Энэ нь тухайн үеийн албан томилолт болон тээврийн хэрэгслийн албан даатгалд даатгуулсан баримт зэргээс харагддаг. Тухайн үед автомашины хойд талын суудалд Х.Лхагва-Очир бид хоёр унтаад явсан эхлээд зогссон болохыг мэдэхгүй, сүүлд харанхуйд нэг газар зогссон бөгөөд зогсоход манай машиныг автотээврийн Б.Бат-Оргил гэх залуу барьж явж байсан. Д.Цогтсайхан ах хэлэхдээ надад би нойр хүрээд энэ залуугаар автомашинаа бариулж байна гэж хэлсэн. Тэр үед би Х.Лхагва-Очиртой шахцалдаад тухгүй байхаар нь Автотээврийн төвийн фургон руу ороод хойд талын суудал дээр ганцаараа унтаад явахаар болсон. Осол болох үед автомашиныг Б.Бат-Оргил жолоодож явсан. Lada загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашин нь М.Д ХК-ийн Увс аймаг дахь салбарын хэрэгцээнд зориулж олгосон автомашин. Түүнээс биш Т.Бд зориулсан автомашин биш бөгөөд салбарын бүх ажилчид албан хэрэгцээнд ашиглаж байсан. Иймд тухайн үед автомашиныг хариуцаж, албан томилолтоор явж байсан Д.Цогтсайхан нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Ч.Б Хариуцагч Т.Бд холбогдох хэрэгт түүнийг гэм буруугүй гэж үзэж байна гэх дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс М.Д ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19/15026 дугаар хөдөлмөрийн гэрээ, хавсралт, Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлал, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Т.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ъомпанийн нууцыг задруулахгүй байх тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, М.Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас итгэмжлэл, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Цогтсайхан, Х.Лхагва-Очир нарын албан томилолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Т.Бгийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүд, мөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус тус иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүд, Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 5 ширхэг зураг зэрэг баримтуудыг, хариуцагч талын хүсэлтээр Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, тус автомашины 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын автомашин хүлээлцэх акт, Д.Цогтсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, албан томилолт, удирдамж зэрэг баримтуудыг, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Ариунтуяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

1. Нэхэмжлэгч М.Д ХК-ийн хариуцагч Т.Бд холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг, нийт 69,840,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. М.Д ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг тус компанийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Бн хэрэгцээнд зориулж, түүнд итгэмжлэн хариуцуулсан бөгөөд уг автомашины ашиглалт болон бүрэн бүтэн байдлыг Т.Б хариуцахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл манай компанийн өмч болох 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг Т.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Бат-Оргилд шилжүүлж, улмаар Б.Бат-Оргил нь автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.6, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Х.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, иргэн Д.Цогтсайханы амь насыг хохироосон ба уг үйлдэлд Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар иргэний хариуцагч М.Д ХК-иас 34,740,230 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болжээ. Дээрх шүүхийн шийтгэх тогтоол, болон магадлалд М.Д ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг амь хохирогч Д.Цогтсайхан шүүгдэгч Б.Бат-Оргилд шилжүүлснийг мэдсээр байж М.Д ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ гэж дүгнэсэн нь эзэмшигч буюу Т.Бгийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг Б.Бат-Оргил жолоодсон, Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй гэм буруутай болохыг тогтоосон байна. Т.Б нь хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тус тус заасан үүргээ зөрчсөний улмаас М.Д ХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан тул буруутай этгээд Т.Бгаас гэм хорын хохирлыг шаардах үндэслэлтэй. Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар иргэний хариуцагч М.Д ХК-иас 34.740.230 төгрөгийн гаргуулсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтад М.Д ХК нь гэм буруугүй бөгөөд 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашины жолоог тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Бат-Оргилд шилжүүлсэн нь эд хөрөнгө эрхлэн хариуцсан Т.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас манай компанид 34,740,230 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр уг автомашины үнэлгээг 35,100,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд цаашид уг автомашиныг засварлах, ашиглах боломжгүй болсон тул М.Д" ХК- ийн өмчид 35,100,000 төгрөгийн хохирол учирсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ", мөн зүйлийн 132.2-т Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох ... гэж тус тус заасныг үндэслэн Т.Б нь М.Д ХК-д учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Т.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохиролд 35,100,000 төгрөг нийт 69,840,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Осол болох үед тухайн автомашиныг албан томилолтоор явсан Д.Цогтсайхан, Лхагва-Очир нар хариуцан явж байсан. Би тэдэнтэй албан томилолтгүй хамт явсан. Энэ нь тухайн үеийн албан томилолт болон тээврийн хэрэгслийн албан даатгалд даатгуулсан баримт зэргээс харагддаг. Тухайн үед автомашины хойд талын суудалд Х.Лхагва-Очир бид хоёр унтаад явсан эхлээд зогссон болохыг мэдэхгүй, сүүлд харанхуйд нэг газар зогссон бөгөөд зогсоход манай машиныг автотээврийн Б.Бат-Оргил гэх залуу барьж явж байсан. Д.Цогтсайхан ах хэлэхдээ надад би нойр хүрээд энэ залуугаар автомашинаа бариулж байна гэж хэлсэн. Тэр үед би Х.Лхагва-Очиртой шахцалдаад тухгүй байхаар нь Автотээврийн төвийн фургон руу ороод хойд талын суудал дээр ганцаараа унтаад явахаар болсон. Осол болох үед автомашиныг Б.Бат-Оргил жолоодож явсан. Lada загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашин нь М.Д ХК-ийн Увс аймаг дахь салбарын хэрэгцээнд зориулж олгосон автомашин. Түүнээс биш Т.Бд зориулсан автомашин биш бөгөөд салбарын бүх ажилчид албан хэрэгцээнд ашиглаж байсан. Иймд тухайн үед автомашиныг хариуцаж, албан томилолтоор явж байсан Д.Цогтсайхан нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.Бат-Оргил нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх газар М.Д ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Цогтсайханы амь нас хохирсон, Х.Лхагва-очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Б.Бат-Оргилыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, М.Д ХК-аас 39,136,580 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нямсүрэнд олгож, нэхэмжлэлээс 55,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар дээрх шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Бат-Оргил, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, Б.Энхболд, Ц.Баяртогтох, иргэний хариуцагч М.Д ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мядагмаа нарын давж заалдах гомдол гаргасныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, давж заалдсан гомдлуудын үндэслэлээр нэмэлт ажиллагаанд буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн тэдний гомдлыг хангахгүй орхиж, гэм хорын хохиролтой холбоотой тооцооллын алдааг зөвтгөж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын ...39,136,580 гэснийг 34,709,230 гэж, ...55,000,000 гэснийг 59,427,350 гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор М.Д ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг зам тээврийн осол гарах үед Б.Бат-Оргил жолоодож явсан боловч дээрх хуульд зааснаар хохирлыг өмчлөгч М.Д ХК-аас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нямсүрэнд олгож шийдвэрлэсэн байна.

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан.

Б.Бат-Оргил нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ М.Д ХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Цогтсайханы амь нас хохирсон гэх үйлдэл, нэхэмжлэгч М.Д ХК нь хариуцагч Т.Бгаас нэхэмжилж байгаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн хохирлын хооронд шалтгаант холбоогүй байна.

Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг тус компанийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Бн хэрэгцээнд зориулж, түүнд итгэмжлэн хариуцуулсан тул хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй гэж заасан тул Т.Бг эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн тухайн үед автомашиныг Д.Цогтсайхан эзэмшиж байсан, 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашин нь М.Д ХК-ийн өмчлөлийн автомашин тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нямсүрэнд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч М.Д ХК хариуцах нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д нийцнэ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн зүйлийн 132.2-т Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй гэж тус тус заасан байх ба М.Д ХК, Т.Б нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.3-т Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил олгогчид хохирол учруулбал хохирлын хэмжээнээс шалтгаалан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ гэж, ажлын байрны тодорхойлолтын албан тушаалтны хүлээх хариуцлага хэсэгт ...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж, хариуцлага хэсэгт ...Эд хөрөнгийн хариуцлага гэж тус тус заажээ.

М.Д ХК болон Т.Б нарын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд Ажилтан эд хөрөнгийн бүртгэлийн картад тусгагдсан эд хөрөнгийг тоолох, бүртгэхэд биечлэн оролцож, бүртгэсэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулан эд хөрөнгийг хүлээн авна. Ажилтан хариуцсан, хүлээн авсан эд хөрөнгө, мөнгө, бусад зүйлийг зориулалтын дагуу хэрэглэж бүрэн бүтэн байдлыг хангана... гэж заасан байх боловч тус компани нь хариуцагч Т.Бд 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын автомашиныг хүлээлгэн өгөөгүй байх тул хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ...Эд хөрөнгийн бүртгэлийн картад тусгаж баталгаажуулаагүй, тухай бүрт хүлээлгэж өгөөгүй эд хөрөнгө, мөнгө, бусад зүйлсэд учирсан хохирлыг ажилтан хариуцахгүй гэж зааснаар автомашинд учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.Б нь хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тус тус заасан үүргээ зөрчсөний улмаас М.Д ХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан тул буруутай этгээд Т.Бгаас гэм хорын хохирлыг шаардах үндэслэлтэй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягтаас үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочийн нэр хэсэгт Т.Б, Д.Цэвээндорж гэж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочийн нэрийг хязгаарлаагүй байна. Энэ талаар гэрч Н.Ариунтуяа 99-96УВХ улсын дугаартай, Lada загварын автомашиныг М.Д ХК-ийн Увс салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд болон ослын дуудлаганд ашиглагдаж байсан. Уг машиныг Т.Б захирлаас гадна бүх ажилчид л ашигладаг байсан гэж мэдүүлсэн байх тул 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын автомашиныг Т.Б эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр Lada загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх зардлыг 13,010,708 төгрөг, автомашины үнийг 35,100,000 төгрөг гэж тус тус тодорхойлсон байх ба шинжээчийн дүгнэлтэд тус автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх буюу засварлах боломжтой эсэх талаар тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр уг автомашины үнэлгээг 35,100,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд цаашид уг автомашиныг засварлах, ашиглах боломжгүй болсон тул хариуцагчаас автомашины хохиролд 35,100,000 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

7. Эцэст нь дүгнэхэд М.Д ХК нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд зааснаар 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг хариуцагч Т.Бд хүлээлгэн өгөөгүй, Б.Бат-Оргилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ М.Д ХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Цогтсайханы амь нас хохирсон гэх үйлдэл, нэхэмжлэгч М.Д ХК нь хариуцагч Т.Бгаас нэхэмжилж байгаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн хохирлын хооронд шалтгаант холбоогүй тул нэхэмжлэгч М.Д ХК нь эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг, гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, нийт 69,840,230 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Бд холбогдох гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг, нийт 69,840,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Д ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Иргэдийн төлөөлөгч Ч.Батмөнхийн Хариуцагч Т.Бд холбогдох хэрэгт түүнийг гэм буруугүй гэж үзэж байна гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Д ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1476 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Бгийн өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 2/30 байр, 17 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү1520004204 дугаартай, 45.2 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр снийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Бд холбогдох гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34,740,230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35,100,000 төгрөг, нийт 69,840,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Д ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Д ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.БОЛОР

                ШҮҮГЧИД                        О.БАТДОРЖ

                                                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ