| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00525/И |
| Дугаар | 152/ШШ2023/00018 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2023/00018
| 2023 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 152/ШШ2023/00018 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х ургийн овогт Б-ын Г-ын,
Хариуцагч: Х ургийн овогт Д-ийн Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 34,000,000 төгрөг, хүү 4,080,000 төгрөг, нийт 38,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Хариуцагч Д.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь хариуцагч Д.Дд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 34,000,000 төгрөг, хүү 4,080,000 төгрөг, нийт 38,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний ах Б.М 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Д-д 1 кг-ыг нь 98,500 төгрөгөөр бодож, нийт 455,7 кг ноолуурыг 44,886,500 төгрөгөөр худалдсан. Д.Д тухайн үед 10,886,500 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэх 34,000,000 төгрөгийг ноолуураа борлуулаад өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй байх тул ноолуурын үнийн үлдэгдэл 34,000,000 төгрөгийг Д.Д-ээс гаргуулж өгнө үү. Энэ үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй. Мөн хариуцагч Д.Д нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөнгийг чинь өгнө хүнээс хүүтэй ч хамаагүй мөнгө зээлж бай гэж хэлээд тухайн үедээ ямар ч мөнгө өгөөгүй тул Б.М хүнд их хэмжээний мөнгө төлсөн. Иймд хариуцагчаас хүү 4,080,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хүүг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 34,000,000 төгрөгт 2 хувиар тооцож байна гэжээ.
2. Хариуцагч Д.Д хариу тайлбартаа: Миний бие Б.М-оос 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 455,7 кг ноолуур 44,886,500 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд тухайн үед 10,886,500 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Мөнхболдод 2,000,000 төгрөгийн тооцоо хийсэн бөгөөд үлдэгдэл 32,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хуваагаад төлж барагдуулна. Хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй бол надад байгаа 50,000,000 төгрөгийн үнэтэй, 5 метр урттай, гурван үйлдэлтэй, ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн газар боловсруулах техникийг 32,000,000 төгрөгөөр зараад төлбөрөө барагдуулж болно. Би өөрөө дээрх техникийг борлуулах арга хэмжээ авч байгаа болно. Хүү 4,080,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын хариуцагч Д.Дд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 34,000,000 төгрөг, хүү 4,080,000 төгрөг, нийт 38,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 32,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 6,080,000 төгрөг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний ах Б.М 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Д-д 1 кг-ыг нь 98,500 төгрөгөөр бодож, нийт 455,7 кг ноолуурыг 44,886,500 төгрөгөөр худалдсан. Д.Д тухайн үед 10,886,500 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэх 34,000,000 төгрөгийг ноолуураа борлуулаад өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй байх тул ноолуурын үнийн үлдэгдэл 34,000,000 төгрөгийг Д.Дгээс гаргуулж өгнө үү. Энэ үнийн дүнгээс 2,000,000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй. Мөн хариуцагч Д.Д нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөнгийг чинь өгнө хүнээс хүүтэй ч хамаагүй мөнгө зээлж бай гэж хэлээд тухайн үедээ ямар ч мөнгө өгөөгүй тул Б.Мөнхболд хүнд их хэмжээний мөнгө төлсөн. Иймд хариуцагчаас хүү 4,080,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хүүг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 34,000,000 төгрөгт 2 хувиар тооцож байна гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 32,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6,080,000 төгрөгийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Миний бие Б.М-оос 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 455,7 кг ноолуур 44,886,500 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд тухайн үед 10,886,500 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Б.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.М-д 2,000,000 төгрөгийн тооцоо хийсэн бөгөөд үлдэгдэл 32,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хуваагаад төлж барагдуулна. Хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй бол надад байгаа 50,000,000 төгрөгийн үнэтэй, 5 метр урттай, гурван үйлдэлтэй, ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн газар боловсруулах техникийг 32,000,000 төгрөгөөр зараад төлбөрөө барагдуулж болно. Би өөрөө дээрх техникийг борлуулах арга хэмжээ авч байгаа болно. Хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд ноолуур худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Д-д 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1 килограммыг нь 98,500 төгрөгөөр тооцож нийт 455,7 кг ноолуурыг 44,886,500 төгрөгөөр худалдсан, тухайн үед хариуцагч 10,886,500 төгрөгийг бэлнээр өгсөн, 34,000,000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон байна. Улмаар 34,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна.
Иймд хариуцагч Д.Д-ээс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхболдод олгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч Д.Д 34,000,000 төгрөгийн хүү 4,080,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заасан.
Гэвч зохигчид худалдах-худалдан авах гэрээний аль нэг тал нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүү тооцох талаар тохиролцоогүй байх тул хүү 4,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-ээс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,080,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 32,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 317,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-ээс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,080,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ээс 317,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ