Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/411

 

 

 

 

 

 

 

  2025         09        11                                                       2025/ШЦТ/411

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Ж.Мөнхзул,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****С.Мт холбогдох эрүүгийн ****дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.М нь Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутагт Монгол хорооллын 4 дүгээр гудамжинд баруунаас зүүн тийш шороон зам дээр 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2.93 хувийн согтолттойгоор ****улсын дугаартай Тоёота приүс-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч С.М:

“...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн ****дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.М нь Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутагт Монгол хорооллын 4 дүгээр гудамжинд баруунаас зүүн тийш шороон зам дээр 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2.93 хувийн согтолттойгоор ****улсын дугаартай Тоёота приүс-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Гэрч Ж.Г“...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны 13 цаг 12-ны минутадын Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутаг Монголын хороооллын гудамжинд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд шороон зам дээр албан үүрэг гүйцэтгэх үед Грегистрийн дугаартай Сайнхүүгийн С.М нь согтууруулах ундаа хэргэлсэн үедээ приус 41 маркийн 4790УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсаныг илэрүүлсэн. Торгуулийн багжаар Сайнхүүгийн С.Мийг шалгахад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2024/ЗШ/478 дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шийтгэлтэй байсан. С.Мийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэргэлсэн шинжтэй байсан тул цагдаагийн албаны байранд авчир ч драгер багжаар үлээлгэж согтууруулах ундаа хэргэлсэн эсэхийг шалгахад 2,93 хувийг зааж байсан. Мөн тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын ард сэнгүүр нэртэй пиво байсаныг зураг авч бэхжүүлсэн. Мөн С.Мөндэлгэр нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын шүүхээс 03 тоот тогтооолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилээр хасуулж, 2 сая 900 мянган төгрөгөөр торгуулах ял шийтгэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

Гэрч М.Г“...Би Ж.Пүрэвдоржийн хамт Төв аймгийн Бүрэн сумын Хайрхан Монгол хорооллын гудамжинд С.Мийн Мөнх-Ундрал дэлгүүрт өдрийн 13 цагийн орчимд очиж уулзсан. Ж.Пүрэвдорж, С.М бид гурав С.Мийн аспалтан өнгийн приус 41 маркийн машин дотор пиво уусан. Ж.Пүрэвдорж бид хоёр пиво уусан, С.М пиво уудаггүй гээд 280 грамын хараа нэртэй архийг ганцаараа уусан. Ж.Пүрэвдорж хот явах ажилтай гээд бид хоёр пиво ууж дуусаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Шүүгдэгч С.Мийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Ж.Мөнхзул:

“...Шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулъя. Учир нь С.М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулж, 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Дахин энэ гэмт хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

“...С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан үйлдэл гаргасан. Төв аймаг дахь Сум дундын шүүхээр орж шийдүүлсэн. Энэ шийдвэр нь хүчингүй болж орж ирсэн учраас дахин шийдүүлэх гэж байна. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.М:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.М болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч С.М урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С.Мийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч С.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж

байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Ж.Мөнхзул:

“...Шүүгдэгч С.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл ангид заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг 2 удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Энэ гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 4 төрлийн ял шийтгэл оногдуулж болохоор хуульд хуульчилсан. Мөн нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан. Торгох ял оногдуулчхаад байхад дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас торгох ял тохиромжгүй гэж үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг тавьж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Мийн өмнө үйлдсэн гэмт хэргийн нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 12 хоногийн үлдэгдэл хугацаа байсан. Үлдэгдэл хугацаа дээр 3 жилийн  хугацааг нэмэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгээд нийт 5 жил 3 сар 12 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

“...Шүүхээс С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар улсын яллагчаас ял шийтгэлийн саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн саналыг дэмжиж оролцож байгаа. С.Мийн хувьд өмнө нь торгуулийн ял авсан. Давтан орж ирсэн учраас зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг оруулж байна. Энийг дэмжиж оролцож байна. Харин хязгаарлалтын бүсийн тухайд, С.Мийн хувьд Төв аймгийн Бүрэн сумын нутагт оршин суудаг. Цөөн тооны хэдэн малтай учраас бүсчлэлийг Эрдэнэсант, Бүрэн сумаар тогтоож өгөхийг хүсэж байна. Мал нь Эрдэнэсант сумын нутагтай ойрхон бэлчээртэй байдаг. Өмнөх хурлаар Бүрэн, Дэлгэрхаан сумаар тогтоосон байсан. Гэтэл мал нь Дэлгэрхаанаас хол учраас ойролцоогоор Эрдэнэсант, Бүрэн сумаар хязгаарлалтын бүсийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Бусад саналын тухайд улсын яллагчтай санал нэг байна. Жолооны эрхийн нэмэгдэл ялын тухайд, 5 жил 3 сар 12 хоног. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар өнөөдрийн байдлаар 2 жил 3 сар 12 хоног байсан...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.М:

“...Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч С.Мт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Тодруулбал шүүгдэгч С.М нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2.900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан байна.

 

Дахин шүүгдэгч С.М нь Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутагт Монгол хорооллын 4 дүгээр гудамжинд баруунаас зүүн тийш шороон зам дээр 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2.93 хувийн согтолттойгоор ****улсын дугаартай Тоёота приүс-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй, харин эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал бий болсон.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

шүүгдэгч С.М нь 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Бүрэн сум болон Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №1/381 дугаартай албан бичгээр шүүгдэгч С.М нь 2.900.000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч С.М өмнөх буюу Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын үлдэгдэл ял болох 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна..., тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус заасан учраас шүүгдэгч С.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ****дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

               36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                      зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                   болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч ****С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****С.Мт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Бүрэн сум болон Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****С.Мт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ****С.Мт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

6. Эрүүгийн ****дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ****С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН