Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/415

 

 

 

 

 

 

 

2025       09          11                                               2025/ШЦТ/415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга А.Т

Улсын яллагч Т.Т

            Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-т холбогдох эрүүгийн 2525000000090 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э овгийн О-ын Ө

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт байрлах хойд эцэг Ц.Э-н гэрт очиж гар утсыг нь гуйж аваад Худалдаа хөгжлийн банкны дансруу нь нэг удаагийн кодыг ашигладаг нэвтэрч Samsung S22 загварын гар утсандаа худалдаа хөгжлийн банкны интернэт банкийг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ө-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.

 

Хохирогч Ц.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Э-н “Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд баг ** тоотод миний "Худалдаа хөгжлийн банкны данс"-аас 2025 оны 01-р сарын 13-ны өдрөөс эхэлж нийт 8,000,000 төгрөгийн зарлага гарч хадгаламж барьцаалан зээл авсан байсан. Уг гүйлгээнүүдийг би өөрөө хийгээгүй бөгөөд үнэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гэртээ эхнэр Жаргалын хамт амьдардаг 2025 оны 01-р сарын 13-нд миний хүү Ө  маань гэрт ирээд явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

2. Гэрч Б.М-н  “Би 2022 оны зунаас эхэлж Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах City караокед зөөгчөөр ажиллаж эхэлсэн. Харин энэхүү гүйлгээний учир нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ажил дээр 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Тухайн хүмүүс нь үйлчилгээний төлбөр болох 110,000 төгрөг, 90,000 төгрөгийн гүйлгээг хийж байсан. Харин миний дансанд орсон мөнгийг би захирал Б-н   данс руу шилжүүлсэн. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Харин таньж чадна. Тухайн эрэгтэй хүн 25 орчим настай, туранхай, 170-175 орчим өндөртэй хүн байсан" гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

3. Яллагдагч О.Ө ын "Тэр үед Ц.Э нь надаас миний банкнаас мөнгө зээл авч алга болсон байна. Чи энэ талаар мэдэх үү? гэж асуухаар нь би мэдэхгүй. Та наад банкныхаа ажилтан руугаа залгаад банкаа хаалга гэж хэлсэн. Тэгээд би шууд эхнэр хүүхдээ аваад явсан. Би Ц.Э-н дансаар нийт 2,800,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус зээлээр авсан. Харин би 3,000,000 төгрөгийг нь данснаас нь авч хэрэглээгүй. Харин үлдсэн мөнгөнөөс 506,276 төгрөгийг зээлийн төлөлтөд, 607,400 төгрөгийг дэлгүүрийн зээлэнд өгсөн. Харин яг хэрэглэсэн нь 3,886,324 төгрөг хэрэглэсэн" гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах сити караокены 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 28 минутад хийгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт байрлах хойд эцэг Ц.Э-н гэрт очиж гар утсыг нь гуйж аваад Худалдаа хөгжлийн банк руу нэвтрэн орж нэг удаагийн кодыг гар утсаар нь дамжуулан авч өөрийн ашигладаг Samsung S22 загварын гар утсандаа худалдаа хөгжлийн банкны интернэт банкийг оруулж хадгаламж барьцаалсан зээл авч 8,000,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хулгайлах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Э-н “Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд баг ** тоотод миний "Худалдаа хөгжлийн банкны данс"-аас 2025 оны 01-р сарын 13-ны өдрөөс эхэлж нийт 8,000,000 төгрөгийн зарлага гарч хадгаламж барьцаалан зээл авсан байсан. Уг гүйлгээнүүдийг би өөрөө хийгээгүй бөгөөд үнэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. 2025 оны 01-р сарын 13-нд миний хүү Ө  маань гэрт ирээд явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н  “2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ажил дээр 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлсэн. Тухайн хүмүүс нь үйлчилгээний төлбөр болох 110,000 төгрөг, 90,000 төгрөгийн гүйлгээг хийж байсан. Харин миний дансанд орсон мөнгийг би захирал Б-н   данс руу шилжүүлсэн. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Харин таньж чадна. Тухайн эрэгтэй хүн 25 орчим настай, туранхай, 170-175 орчим өндөртэй хүн байсан" гэх мэдүүлэг, яллагдагч О.Ө ын "Би Ц.Э-н дансаар нийт 2,800,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус зээлээр авсан. Харин би 3,000,000 төгрөгийг нь данснаас нь авч хэрэглээгүй. Харин үлдсэн мөнгөнөөс 506,276 төгрөгийг зээлийн төлөлтөд, 607,400 төгрөгийг дэлгүүрийн зээлэнд өгсөн. Харин яг хэрэглэсэн нь 3,886,324 төгрөг хэрэглэсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах сити караокены 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 28 минутад хийгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт Ц.Э-н гэрт очиж гар утсыг нь гуйж авч Худалдаа хөгжлийн банкны дансруу нь нэг удаагийн код ашиглаж нэвтрэн орж хадгаламж барьцаалсан зээл авч 8 000 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ө нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 8 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ө-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-д 8 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овгийн О-ын Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан 1 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А