Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0085

 

 

                                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б******* /РД:/

Нэхэмжлэгч: Ч.Б /РД:/

Нэхэмжлэгч: Г.Б /РД:/                       

Хариуцагч: А, газрын Г, уул уурхайн к дарга

Гуравдагч этгээд: “Ө” ХХК /РД:/ нарын хооронд үүссэн А, газрын К даргын аын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгч Ч.Б, Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Б.Б өмгөөлөгч Ш.Ч нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.Б*******, Ч.Б, Г.Б нараас “А, газрын к даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Ө ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон аын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Б******* нь Өвөрхангай аймгийн Угын 2014 оны А/161 дүгээр захирамжаар Б гэх газар өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай 700 м.кв газрыг[1], Ч.Б нь Өвөрхангай аймгийн Угын 2019 оны А/242 дугаар захирамжаар Шивээ овоо 3 дугаар багийн Ц гэх газарт хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг[2], мөн Засаг даргын 2016 оны А/36 дугаар захирамжаар Ц гэх газарт Өвөлжөөний зориулалтаар 700 м.кв газрыг[3], Г.Б нь сумын Засаг даргын 2022 оны А/213 дугаар захирамжаар А гэх газарт өвөлжөө хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг тус тус эзэмшсэн.

2.2. “Ө” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг К-02 маягтын дагуу гаргасан.[4]

2.3. А, газрын Г, хуул уурхайн к даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр NM- дугаар өргөдлийг үндэслэн Өвөрхангай аймгийн У сумын нутаг дахь А нэртэй 1392.01 гектар талбай бүхий ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ө ХХК-д олгожээ.[5]

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас 2 жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, байгал орчин нөлөөлөх байдлын үнэлгээг өргөдөлд хавсаргаагүй байхад шийдвэр гаргасан, Усны тухай хуульд заасан сав газрын захиргаанаас санал аваагүй, малчдын амжиргаа б******* сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан...” гэх зэргээр маргаж байна.

2.5. Хариуцагчийн зүгээс “... өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон холбогдох ажиллагааг хийсэн, ковид-19 цар тахлын улмаас хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй, Өвөрхангай аймгийн Угын бичиг, сумын б******* хариуцсан мэргэжилтэн тодорхойлолт, Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, өргөдөл хүлээж авч бүртгэх тухай 29 тоот тушаал зэрэг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах баримтуудыг шалгаад хэлтсийн дарга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй тул шийдвэр гаргасан...” гэж тайлбарлаж байна.

2.6. Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн зүгээс “...хууль журмын хүрээнд өргөдлийг гаргаж, холбогдох материалыг хавсаргаж өгсөн бөгөөд захиргааны байгууллагаас шүүлт хийж, татгалзах үндэслэлгүй гэж үзэж тусгай зөвшөөрөл олгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэх зэргээр маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид бүхэн 1993 оноос 2023 он гээд сүүлийн 30 жилийн хугацаанд өөрсдийнхөө амьдарч байгаа нутаг дэвсгэрээ төр засгийн алдаатай бодлого шийдвэр мөн хараа хяналтгүй уул уурхайн халдлагад өртөж байна. Жирийн 3 малчин иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Зөвхөн нутаг усаа хамгаалах амьдрах орчноо авч үлдэх гэсэн үүднээс нэхэмжлэл гаргаагүй. Аргаа бариад шүүхэд хандах зайлшгүй шаардлага гарсан учир нэхэмжлэл гаргаж байна. Эдгээр хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн байр сууринаас эхний тайлбараа хоёр зүйл дээр тогтож хэлье.  Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль батлаад тус Үндсэн хуулийн 19 дүгээр бүлэгт иргэний өмнө төрийн хүлээх үүргийг хуульчилж өгсөн. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т иргэний эдлэх эрхийг хуульчилж өгсөн. Энэ үүрэг нь өнөөдөр аын тусгай зөвшөөрөл олгох асуудал дээр иргэдийн эрх үүрэг төрийн хүлээх хариуцлага бол юу ч биш цаасан дээр бичигдсэн хэлбэр төдий тунхаглал болоод 30 жилийн дараа энэ хүмүүс аргагүй эрхэнд төр засгийг алдаатай бодлогыг залруулна уу, бодлого шийдвэр буруу байх юм бол хараа хяналтгүй уул уурхайн өмнө жирийн хэдэн малчин иргэд сөхөрч дууслаа. Энэ талаарх үзэл бодлыг төрийн байгууллагад илэрхийлж хүлээж авахгүй асуудал шүүх дээр байна. Хоёр дах асуудал бол нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг түрүүн би тодруулж хэлсэн. Энэ зүйлээс үзэхэд нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг хоёр зүйл дээр хэлнэ. Эхний тайлбар дээрээ хариуцагч байгууллагын даргын нэхэмжлэлд дурдаж байгаа маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Энэ зарчмыг хэрэгжүүлсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24.2-т заагдсан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэдэг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллаагүй. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д хуульчлагдсан эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны акт гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хууль зүйн тайлбараа хэлнэ. Ийм учраас гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгож өгнө  үү гэсэн заалтын дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна.

Төрийн байгууллага иргэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр газар а болон бусад байдлаар эзэмших, ашиглалтын зөвшөөрөл өгөх нь хуулиар олгогдсон эрх юм. Гэхдээ хуулиар олгогдсон эрхийг төрийн захиргааны төв байгууллага хууль нийцүүлж энэ эрхээ эдлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д заагдсан зарчим мөн хуулийн 4.1.2-т заагдсан хуульд үндэслэх гэсэн зарчим зайлшгүй хэрэгжих ёстой. Үндсэн хуулийн 19-д заасан Монгол Улсын иргэний өмнөх хүлээх нийгэм, эдийн засаг, улс төрийн эрхийг баталгаатай эдлүүлэх хуулийн зарчим зохицуулалт хэрэгжих ёстой. Аын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлт гаргаад ирэх юм бол өгөх нь бид нарын эрх. Тийм учраас тухайлсан хуулийн зохицуулалт бид нарт хамаагүй мэтээр аашилж хандаж захиргааны хууль бус акт гаргах боломжгүй юм. Буцаагаад иргэдийн Үндсэн хуулиар хамгаалсан эрхийг зөрчиж байна. Иргэдийн цаашид амьдрах оршин байх хэрэглэлүүрээс салгах хүртэл алдаатай буруу бодлого шийдвэр гараад байна. Энэ зүйлийг төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргаад шийдэж өгөхгүй байгаа тохиолдолд аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх бодит нөхцөл байдалд тулаад байна. Нотлох баримт шинжлэн судалж асуулт асуулаа. Талууд хариултаа хэлсэн. Тодорхой нөхцөл нотлох баримт шинжлэн судлахад тодорхой тогтоож байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д зааснаар маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гарсан гэж үзэж байгаа. Тухайлбал  Усны тухай хуулийн 17.2-т заасан зохицуулалтыг авч хэрэгжүүлээгүй. Өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч би мэдэх боломжгүй зөвхөн шүүлт хийж байгаа хүмүүсийн хамааралтай талаар хэлэх боломжгүй. Тухайлсан бие даасан хуулиар зохицуулсан сав газарт аын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэн гэдэг бол өнөөдөр нотлох баримтаар тусгагдаж баримтаар үнэлэгдсэн онги сав газрын захиргаа болон Б*******,наас Байгаль орчны ерөнхий зөвлөлийн тэргүүн н.Ат хүргүүлсэн албан тоотоос тодорхой харагдаж байгаа. Хэрвээ Усны тухай хуулийн 17.2 дах заалтыг хэрэгжүүлсэн бол баримтуудыг тухайн үед нь аваад зохицуулах боломжтой байсан. 

Дараагийн зөрчигдсөн хуулийн заалт бол Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт а хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглоно гэж заасан 2009 оны 7 сарын 16-ны өдөр батлагдсан хууль юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2005 онд олгогдсон боловч 2020 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргаж байхад энэ хууль бүхэлдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хайгуулын талбайд 18 булаг 2 гол байгаа талаар хариуцагч болон гуравдагч этгээд нар мэдэж байсан. Улмаар гол горхи байхгүй болохоос сэргийлээд талбайгаа багасгасан гэдэг гуравдагч этгээдийн тайлбараас харахад мэдэж байсан гэдэг нь тодорхой болж байна. Бие даасан хуулийн зохицуулалтыг хариуцагч, гуравдагч этгээд анхаараагүй. Талбайг багасгасан ч гэсэн 6 булаг 2 гол хамрагдсан байна. Үүнийг тухайн үедээ Б*******,наас давхцалгүй гэж тайлбар шүүхэд ирүүлж байсан боловч 2023 оны 01 сарын 06-ны өдрийн албан тоотоор Онги сав газрын захиргааны 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр ирүүлсэн бусад цэгийн 18 булаг мэдээллийг бүртгэж хамгаалалтын бүс тогтоосон болно. Ийм учраас хуулийн 4.3, Засгийн газрын 289 тоот тогтоолын усны сан бүхий газрын энгийн хамгааллын бүсийн хилийн заагтай давхцалтай байна гэдгийг тогтоогоод өгсөн.

Дараагийн асуудал бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмших тусгай зөвшөөрөл олгох асуудалтай хамаагүй гэж хэлж байна. Энэ бол иргэний шууд зөрчигдөж байгаа эрх юм. 2005 онд нэр бүхий иргэд маргаан бүхий талбай дээр өвөлжөөний газар эзэмших болон н.Б******* гэх иргэний эзэмшиж байгаа газар нь лиценз болон тусгай зөвшөөрөлтэй талбайд голд нь байх зүйл юм. Төрийн байгууллагын  хоорондын уялдаа холбоо байхгүй гэж харагдаж байна. Ковид өвчний үед 2020 оны 02 сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг 2022 оны 3 сард шийдэж байгаа нь ковид өвчний асуудал болон төрийн байгууллагын үйл ажиллагааны доголдолтой холбоотой тайлбар хэлдэг. Нэгэнт тусгай зөвшөөрөл олгох хүсэлт гаргаад улмаар 21-ний өдөр гаргаж байгаа тусгай зөвшөөрөл дээр шүүлт хийхэд түрүүн нотлох баримт судалж байхад илүү тодорхой харагдсан. Тухайлбал б*******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй байна. Энэ асуудлыг хэрвээ 2 жилийн хугацаанд шалгасан бол яагаад тусгай зөвшөөрөл олгохдоо энэ асуудлыг тодруулж болохгүй вэ? Хоёр жил хойшлуулж байна. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэзээ та бүхэн б*******д нөлөөлөх байдлыг үнэлгээг хийлгэсэн бэ гэхэд 2021 оны 10 сарын 20-ны өдөр хийлгэсэн гэж байна. Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан өдөр 2020 оны 02 сарын 21, б*******д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн нь 2021 оны 10 сарын 20, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь 2022 оны 3 сарын 16-ны өдөр гээд эдгээр үе шатуудад яагаад хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох  хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан гэж байгаа бол зөвхөн яагаад энэ асуудалд анхаарч ажиллаагүй вэ? Усны тухай хуулийн 17.2 дах заалт нь бие даасан хуулиар зохицуулсан харилцаа байхад 2 жилийн хугацаанд яагаад үүнийг к дарга бүртгэж шүүлтээ хийсэн бэ? Энэ хууль юунд нийцэж юунд нийцээгүй байгаа вэ гэдэг асуудал байна. Энэ талаар яагаад хуульд зааснаар нотлох баримт цуглуулаад ажиллаж болоогүй вэ? Энэ бүх зүйл өөрөө эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргахад нөлөө болсон байна. Ийм учраас нотлох баримт шинжлэн судалсан баримтыг үндэслэж мөн хуульд тухайлан заасан харилцааг хэрэгжүүлээгүй талаар үндэслэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Улмаар тодорхой хэлсэн нотлох баримтаар тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн нутагт байрлах хайгуулын лиценз нь 2018 онд Аын тухай хуулийн 49.2 дах заалтыг үндэслээд шилжүүлэг хийгдээд Ө******* компанид шилжиж ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар а ашиглах тусгай зөвшөөрөл болгож А лиценз авах өргөдлийг 2020 оны 02 сарын 21-ний өдөр өгсөн байдаг. Өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэгдээд Аын тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийгдэх ёстой. Маргаан бүхий акт нь 2022 оны 3 сарын 16-ны өдөр дүгээр шийдвэрээр Аын тухай хуулийн 26.3.2 дах заалтыг үндэслэж Ө******* компанид аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Г уул уурхайн к шийдвэр гарсан байна. Аын тухай хуульд зааснаар шийдвэр гарсан. Өвөрхангай аймгийн Угын бичиг, сумын б******* хариуцсан мэргэжилтэн тодорхойлолт, Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, өргөдөл хүлээж авч бүртгэх тухай 29 тоот тушаал зэрэг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах баримтуудыг шалгаад хэлтсийн дарга нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байна гээд Аын тухай хуулийн  26.3.2 дах заалтыг үндэслэж шийдвэр гаргасан. Энэ бол хуулийн үндэслэл бүхий шийдвэр юм. Би бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Шийдвэрийг гаргасан хүн бол н.Батмагнай дарга шийдвэр гаргасан. н.Батмагнай дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон кадастрын даргын шийдвэр дээр юуг үндэслэсэн талаар бичсэн. Аын тухай хуулийн 26.3.2 дах заалтыг тодорхой тавьсан. Аын тухай хуулиар Х зөвшөөрөлтэй байж байгаад нөөцөө тогтоолгоод мэргэжлийн зөвлөлөөр ороод нөөцөө тогтоосон аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлээд ирсний дараа өргөдлийн бүртгэлд авсны дараа холбогдох ажиллагаа хийнэ. Ганцхан н.Батмагнай дарга сууж байгаад шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахад дотоод хяналтын хуудсыг шинжлэн судалсан. Тус хуудас бүх хэлтсээр тойрдог. Усан сан хязгаарлалттай байна гэх юм бол шийдвэрийг гаргахгүй. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт а хайх ашиглахыг хориглох хуультай давхцалтай байна гэх юм бол бас шийдвэрийг гаргаж болохгүй. Ганц к дарга биш дотоод хяналтын хуудас тойроод холбогдох баримтууд бүгдээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байна. Энэ бол хуульд заасан ажиллагаануудыг хийсэн, улмаар шаардагдах баримтууд байна гэсэн бүх баримт бүрдэж ирсэн учраас маргаж байгаа дүгээр шийдвэрийг гаргасан. Би бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Миний хувьд хуульч мэргэжилтэн байгаа. дүгээр шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17.2 дах заалт мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт а хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 дэх заалтыг баримтлаагүй гэж одоо хэлэх боломжгүй. Дотоод хяналтын хуудсаар усны сантай давхцалтай гэсэн бол шийдвэр гарахгүй. Холбогдох шүүлт хийгдээд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзахгүй байсан учраас сүүлийн шийдвэрийг гаргасан…” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Усны тухай хууль зөрчигдсөн асуудал байхгүй гэж ойлгогдож байна. Өнөөдрийн өгсөн албан бичиг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Шүүхэд албан ёсоор яамнаас ирүүлсэн албан бичиг бол нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж ойлгож байна. Үүн дээр ямар нэгэн байдлаар усны сан бүхий энгийн хамгаалалттай хилийн зааг, усны тусгай хамгаалалттай газар нутагт тус тус давхцалгүй байна гэдэг утгатай гол албан бичгийг баримтаар үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн ойн газрын захиргаа гээд н.Д******* гэх хүний гарын үсэгтэй албан бичиг нь өөрөө тэдний газраас Б*******,анд явуулсан албан бичиг хавсралттай хоорондоо зөрчилдөж байна. Хамгийн гол нотлох баримт бол Б*******,наас ирсэн 2022 оны 8 сарын 17-ны өдрийн 1/7201 дугаартай албан бичгийг нотлох баримтаар үнэлээсэй. Төрийн байгууллагын үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоогүй гэж байна. Улмаар тийм гэдэг зүйл харагдаж байна. Хайгуулын тусгай лиценз 2005 онд олгогдож байхад тус тусдаа тэр газрын хүмүүсд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаа зүйл дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой байх. Иймд шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлд захиргааны актыг хууль бус гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт хууль бус болох талаарх 7 заалт байгаа. Дээрх 7 заалтаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ энэ 7 заалтыг үгүйсгэсэн зүйл яриагүй. Үгүйсгэсэн нотлох баримт ирээгүй. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн байх ёстой. Зөрчигдсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байна. Гэхдээ нэхэмжлэлд дурдагдсан булаг шанд ширгэсэн булаг шанд байдаг талаар ярьдаг боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд булаг шанд байдаг улмаар ширгэсэн гэдэг нотлох баримт авагдаагүй байдаг. Үндсэн хуульд заасан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж ярьдаг. Аын тухай хуулийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч б*******д хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол цуцлах үндэслэл болох талаар заасан. Энэ талаарх дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг хэлнэ гэж заасан. 2022 оны 9 сарын 07-ны өдрийн албан бичгээр давхцалгүй гэсэн. Улмаар эрх зүйн зөрчилгүй гэж хавтаст хэрэгт баримт авагдсан. Сүүлд давхцалтай байна гэсэн нотлох баримт оруулж ирдэг. Тухайн үед үнэхээр давхцалгүй гэдэг зүйл яригдсан бол энэ шийдвэр ярихгүй байх байсан. Б*******,ны албан тоотыг үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ч.Б, Г.Б нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч нарын субьектив эрх хөндөгдсөн буюу нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлийн талаар:

1.1. Г*******,******* газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/54 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар Б.Б*******ы нэр дээр бүртгэлтэй ******* дугаар нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газар нь Ө ХХК-ийн MV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй нь тогтоогдож байна.[6]

1.2. Харин нэхэмжлэгч Ч.Б, Г.Б нарын эзэмшил бүхий газар нь маргаан бүхий шийдвэрээр олгосон тусгай зөвшөөрлийн талбайн гадна оршиж байх тул А, газрын к даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Ө ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон аын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж дүгнэлээ.

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу Ч.Б, Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

1.4. Харин нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгч, хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх дараах үндэслэлүүд тогтоогдлоо.

Хоёр. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Хариуцагч А, газрын Г, уул уурхайн к даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр Ө ХХК-д аын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Ө ХХК-ийн өргөдөл болон Аын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэжээ.

2.2. Дээрх тусгай зөвшөөрлийг олгохдоо Ө ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн NM- дугаар өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн болон хуульд заасан холбогдох ажиллагааг хийж, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй гэж үзжээ.

2.3. Маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл болох, Аын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гээд, мөн зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заажээ.

2.4. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд, мөн зүйлийн 25.1.7-д “б*******д нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заажээ.

2.5. “Ө” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг К-02 маягтын дагуу гаргасныг[7] 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А, газрын ажилтан Ц.Б******* хүлээн авч, өргөдөл бүртгэснээс хойш ажлын 30 хоногийн дотор хариу хүргүүлэх талаар баримт үйлджээ.[8]

2.6. Дээрх өргөдөлд хавсаргах баримт бичгийн жагсаалтад өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт, татварын албаны тодорхойлолт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, булангийн цэгүүдийг солбицол, хилийг буулгасан зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд зэрэг баримтыг хавсаргаж, хүлээлгэн өгсөн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, Б******* нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хүлээлгэн өгөөгүй талаарх тэмдэглэлийг өргөдлийн маягтад үйлдсэн байна.[9]

 

 

2.4. Иймд маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө .................. гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А, газрын к даргын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож мөн Ө******* ХХК-д 2022 оны 3 сарын 17-ны өдөр олгосон аын ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Г.Б нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 28-29 дэх тал

[2] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 31-32 дахь тал

[3] Хх 34-35 дахь тал

[4] Хх 52 дахь тал

[5] Хх 46 дахь тал

[6]

[7] Хх 52 дахь тал

[8]

[9] Хх 52 дахь тал