Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/00602

 

 

 

 

 

 

                                  2023       01          25

                    101/ШШ2023/00602

           

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  О. С/рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Г /рд/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Снь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Г нь хот тохижуулалтын газар гэрээ эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11, 12-р саруудад 500,000-7,000,000 төгрөгийг зээлэн авч тухай үедээ буцаан өгч итгэл олж байгаад хамгийн сүүлд 2021 оны 12-р сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 12-р сарын 24-ны 500,000 төгрөг тус тус авсан. Мөнгө авахдаа би найзтайгаа байгууллагын дугуйн тендерт орсон юмаа хил хаасан учир дугуй оруулж ирэх боломжгүй тул Өгөөмөр захаас бэлэн мөнгөөр худалдан аваад байгууллагад өгөөд байгууллагаас мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгье гэхэд нь цуг ажилладаг хуулийн мэдлэгтэй хүн худлаа ярихгүй байх гэж бодсон мөн надад мөнгө байхгүй гэхэд олоод өгөөч гэсний дагуу өөрийн аав Д.Огоос 1,000,000 төгрөг, найз Ц.Өоос 2,000,000 төгрөг тус тус зээлсэн. Дараа дахин 500,000 гуйхад нь өгсөн. Шинэ жилийн өмнө 200,000 буцаан авсан. Одоогоор 3,300,000 төгрөг үлдэгдэлтэй байгаа. Г нь 2022 оны байгууллагын бүтцийн өөрчлөлтөд орохоо мэдээд надаас мөнгө авч мөрийтэй тоглоом тоглодог байсныг хожим мэдсэн. Тухайн үед ажлын газрын эрүүл ахуйч Дарьсүрэн, эдийн засагч Оюун-Эрдэнэ нараас мөнгө авсан байсныг ажлаас гарсан хойно мэдсэн. Өөрөөр бүтэц орон тооны өөрчлөлт дээр ажиллаж байсан учраас урьдчилан төлөвлөн мөнгө авсан болов уу гэж бодож байна. 2022 оны 3-р сарын 22 өдрөөс ажлаас чөлөөлөгдөж ажлаас гарсан билээ. Энэ өдөр уулзаад өөрийнх нь гараар өрөө төлж барагдуулах бичиг хийлгэсэн боловч энэ баримт шүүх дээр ямар ч нотлох баримт болохгүй гэж хэлсэн. Иймд иргэн Л.Гоос гаргуулж өгнө үү.

            Хариуцагч бид 2 цуг ажилладаг байсан. 2021 оны 11 сард надаас багаар мөнгө зээлээд өгдөг байсан. Сүүлд нь 2 сая, мөн 1 саяыг зээлсэн боловч өгөөгүй. Мөн дахиад 500 000 төгрөг нэмж аваад өгөөгүй. 2022 оны 3 сард хариуцагч нь ажлаасаа гарахдаа тэтгэмж орж ирэхээр өгнө гэсэн боловч өгөөгүй. Утсыг блоклоод холбогдох боломжгүй болсон. Иймд зээлсэн 3 300 000 төгрөгийг гаргуулна. Энэ мөнгөний заримыг өөрөөсөө биш бусдаас авч өгсөн гэв.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд: гараар бичсэн баримт /хх4/, Хаан банк дахь Ц.Өын дансны хуулга /хх7/, Д.Огийн дансны хуулга /хх25/, О.Сийн дансны хуулга /хх26/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч О.Снь зээлийн гэрээний үүрэгт нийт 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Шүүх хариуцагч Л.Гт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

            Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Би очих боломжгүй, нэхэмжлэлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзахгүй, би хөдөө байгаа” гэсэн тайлбар гаргасан байна. /хх24/

            Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

            Энд шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

            Хаан банк дахь Ц.Өын данснаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, Д.Огийн данснаас мөн өдөр 1,000,000 төгрөг,   тоот дансанд, О.Сийн данснаас 28-ны өдөр 500,000 төгрөг,  тоот дансанд тус тус шилжигдсэн байна. /хх7, 25, 26/

            Хариуцагч нь эдгээр мөнгөн хөрөнгийг хүлээн авсан дансыг эзэмшдэг эсэх талаар маргаагүй.

            Иймд нэхэмжлэгч нь өөрийн шилжүүлсэн 500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

            Харин 3,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь бусдын өмнөөс шаардах эрхтэй гэдэг нь нотлогдохгүй байна. Тодруулбал, мөнгө шилжүүлсэн хүмүүсийн шаардах эрх нээлтэй юм.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Харин мөнгөн хөрөнгө олгосон этгээд энэ асуудлаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.Гоос 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД