Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0113

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Э” ХХК /РД:/         

Хариуцагч: рын хяналтын улсын байцаагч А.Т

Гуравдагч этгээд: “Р******* *******” ХХК /РД:/ нарт холбогдох улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.П, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Г, хариуцагч А.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Г нар оролцов.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Э” ХХК-иас тус шүүхэд хандан “рын улсын байцаагч А.Тийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоот “Э” ХХК-ийг 3 000 000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 102 904 500 төгрөгийг улсын орлого болгож хураах тухай” шийтгэлийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай” гомдлын шаардлага гаргасан.

1.2. Шүүх хуралдаан дээр тодруулснаар, “рын улсын байцаагч А.Тийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагаар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч “Э” ХХК нь өөрийн дүрэмд зааснаар цайны газар, түргэн хоолны үйлчилгээ, кофе шоп ажиллуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг.[1]

2.2. Дээрх үйл ажиллагааны хүрээнд тус компани нь “Р******* *******” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ажил үйлчилгээний тэмдгийн онцгой эрх “R*******” сүлжээ ресторан нэрийг ашиглуулах гэрээ /франчайз/”-г 2 жилийн хугацаатайгаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл байгуулсан.[2]

2.3. Мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаанд дахин байгуулсан.[3]

2.4. “Р******* *******” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Гоос 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/49 тоот албан бичгээр арт гомдол гаргасан бөгөөд гомдлын агуулга нь “Э” ХХК нь барааны тэмдгийн онцгой эрхийг эзэмших, франчайзийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусаж, цуцлагдсаныг мэдсээр байж кассын программын үйлчилгээ үзүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хууль бусаар орлого олж байгааг шалгаж зөрчлийг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгатай байна.[4]

2.5. Дээрх гомдлыг үндэслэн рын хяналтын улсын байцаагч А.Т 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.[5]

2.6. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дугаартай шийтгэлийн хуудсыг гаргаж, “Э” ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалтыг зөрчиж, барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлого гэж үзэн 121 904 500 төгрөгийг хураан авахаар шийдвэрлэжээ.[6]

2.7. Гомдол гаргагчийн зүгээс “... улсын байцаагчаас манай компанийг барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. “Р*******” ХХК-тай байгуулсан франчайзийн гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусаад үйл ажиллагаа зогссон байгаа. Тухайн үед 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр франчайз эзэмшигчийн гэрээ дуусгавар болсон боловч Э.Г захирал бид хоёр 12 дугаар сард 2 удаа биечлэн уулзаж манай ажлын байран дээр нягтлан, гүйцэтгэх захирал бид 4 сууж байгаад 7 сар сунгаад явъя гэсэн байдлаар Э.Г захиралтай тухайн үед аман гэрээгээр харилцан тохиролцсон. 7 сарын хугацаатай болохоор бичгийн гэрээгээр биш, аман гэрээгээр тохиролцоод явъя гэсэн. 7 сарын төлбөр мөнгийг easygo буюу миний өөрийн үндэсний үйлдвэрээс мах нийлүүлэхээр тохиролцсон махаа нийлүүлээд, махны төлбөрөөс 3 140 000 төгрөгийг франчайзийн төлбөрт суутгахаар харилцан тохиролцоод 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж дууссан. Өөрөөр хэлбэл, бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусаагүй, харин сунгагдаад 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “... гомдол гаргагч компанийн захирал Ц.П нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад авсан мэдүүлгээр гэрээг аман гэрээгээр сунгасан, гэрээ сунгасан талаар нотлох баримт байгаа юу гэхэд одоогоор алга байна зэргээр хариулдаг. Иргэний хуулийн 336 дугаар зүйлийн 336.3 дахь хэсэгт "Гэрээнд заасан хугацаа дууссан боловч аль нэг талын санаачилгаар талууд харилцан итгэлцэх, хамтран ажиллах зарчмыг удирдлага болгон ажил хэргийн харилцаа дуусгавар болох хүртэл гэрээгээ тодорхой буюу тодорхой бус хугацаагаар тухай буюу шинэчилсэн нөхцөлөөр сунгаж болно" гэж заасан байх боловч Р******* ХХК-ийн захирал Э.Г нь франчайзийн гэрээ дууссан байхад Р******* барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлыг Э******* ХХК-д холбогдуулан ар гаргасан. Тухайн франчайзийн гэрээг сунгагдсан эсэх талаарх маргаан бол шүүхийн маргаан бөгөөд тухайн гэрээг сунгасан талаар бичгээр нотлох баримт байхгүй. Мөн Р******* ХХК-ийн үлдэгдэл төлбөр болох 3 140 000 төгрөгийг Э******* ХХК төлж барагдуулсан нь тухайн франчайзийн гэрээг 2022.08.01-ний өдөр хүртэл сунгасан нотлох баримт гэж үзэхэд хангалтгүй байсан тул барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг хамгаалж шийдвэр гаргасан болно ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.9. Гуравдагч этгээдийн зүгээс “... 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бидний хооронд байгуулсан франчайзийн гэрээ дуусгавар болсон. Сунгаагүй шалтгаан нь бид нар өмнөх франчайзийн 3 сарын төлбөрөө авч чадаагүй учраас сунгагдаагүй. Албан бичгээр өөрсдөд нь компанийн хаягаар албан бичиг явуулсан. Албан бичигт гэрээ сунгагдаагүй, өмнөх гэрээний төлбөрийг төлж барагдуулсны дараа үйл ажиллагаа явуулахаар бол сунгана уу, гэсэн утгатай явуулсан. Манай явуулсан албан бичиг хавтас хэрэгт байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компанийн зүгээс гэрээ хүчин т явагдаж байсан гэж үздэг. раас гэрээний хугацаа дууссан байхад ажилласан 7 сарын хугацаанд 121 сая төгрөгийн борлуулалт хийсэн түүн дээр торгууль тавьсан байсан. Үүнийг үгүйсгэж байгаа. Гэрээний хувьд хүчин т явж байгаад 08 дугаар сарын 01-ний өдрөөр дууссан. Манайх Зайсан хилл цогцолборт түрээсийн байранд 4 жил үйл ажиллагаа явуулж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээний хугацаа дуусаад үйл ажиллагаа зогссон байгаа. Тухайн үед 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр франчайз эзэмшигчийн гэрээ дуусгавар болсон боловч бид хоёр 12 дугаар сард 2 удаа биечлэн уулзаж манай ажлын байран дээр нягтлан, гүйцэтгэх захирал бид 4 сууж байгаад 7 сар сунгаад явъя гэсэн байдлаар Э.Г захиралтай тухайн үед аман гэрээгээр харилцан тохиролцсон. 7 сарын хугацаатай болохоор бичгийн гэрээгээр биш, аман гэрээгээр тохиролцоод явъя гэсэн. 7 сарын төлбөр мөнгийг easygo буюу миний өөрийн үндэсний үйлдвэрээс мах нийлүүлэхээр тохиролцсон махаа нийлүүлээд, махны төлбөрөөс 3,120,000 төгрөгийг франчайзийн төлбөрт суутгахаар харилцан тохиролцоод 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж дууссан.” гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ гэрээг цаасан дээр дууссан байсан ч Иргэний тухай хууль дээр харилцан тохиролцож, ямар нэгэн байдлаар хэлцэл тохиролцоонд хүрээд хөлс мөнгө шилжүүлсэн байгаа. Энэ суутгасан үндэслэл нь Иргэний хууль дээр байдаг. Тэгэхээр гэрээ цааш үргэлжилж байсан гэж үзэх боломжтой. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар тохиролцсон, тохиролцооны дагуу 08 дугаар сар хүртэл ажиллахыг зөвшөөрсөн. Энэ талаар мөнгө махны төлбөрт суутгах асуудлыг харилцан тохиролцсон учраас гэрээ цааш үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй. Тэгэхээр гэрээ сунгагдаагүй байна гэж торгууль тавьсан асуудал нь хууль зөрчиж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Олсон орлогыг 100 хувиар торгосон байгаа  юм. Бизнесийн байгууллага ажилчдаа цалинжуулна, түрээс мөнгийг төлнө. Эдгээр зардлыг суутгалгүйгээр бүх олсон орлогоор торгоод байгаа асуудал нь хуульд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өгсөн нотлох баримтын хувьд гэвэл франчайзийн гэрээнд заахдаа хувийн дансаар мөнгө татаж авах талаар дурдагдаагүй. Гэтэл Э.Г захирал хувийн дансаар хүлээж авдаг. Өөр янз бүрийн асуудал байдаг. Хуулийн дагуу асуудал явагдах ёстой. Тэгэхээр хууль зөрчсөн асуудал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг байгуулсанд тооцох гэж байгаа. 196.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гээд заасан байгаа. Тэгэхээр бид гэрээг цааш үргэлжилж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн хуулийн 196.1.5 дахь хэсэгт нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэж заасан. Үүний талаар хоёр гэрч байна. н.О*******, н.Э******* гэдэг хоёр хүнийг гэрчээр асуувал бүр зүйл тодорхой болно. Э.Г захирлын хувийн зан байдлыг тогтоох нь чухал юм. Яагаад гэвэл гэрээгээ тулгадаг. Дарамт шахалт үзүүлдэг. Энэ асуудлыг тодруулах гэсэн юм. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна, тийм учраас  гэрчийг асуугаад шийдсэн нь шударга үнэний зарчимд нийцнэ гэж үзэж байгаа юм.”  гэжээ.

3.3.  Хариуцагч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э******* ХХК-ийн Оюуны өмчийн улсын байцаагчийн 2022.10.22-ны өдрийн №0020294 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд Р******* ХХК-ийн захирал Э.Гтой 2022.08.01-ны өдрийг хүртэл гэрээг мөн төлбөрт нь Р******* ХХК-ийн *******ийн мах авсан үлдэгдэл төлбөрийг 3.140.000 төгрөгийг Э******* ХХК нь гэрээ сунгасан төлбөрт шилжүүлсэн болно гэжээ. Нэхэмжлэгч Ц.П нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад авсан мэдүүлгээр гэрээг аман гэрээгээр сунгасан, Гэрээ сунгасан талаар нотлох баримт байгаа юу гэхэд  одоогоор алга байна зэргээр хариулдаг. Иргэний хуулийн 336 дугаар зүйлийн 336.3 дах хэсэгт "Гэрээнд заасан хугацаа дууссан боловч аль нэг талын санаачилгаар талууд харилцан итгэлцэх, хамтран ажиллах зарчмыг удирдлага болгон ажил хэргийн харилцаа дуусгавар болох хүртэл гэрээгээ тодорхой буюу тодорхой бус хугацаагаар тухай буюу шинэчилсэн нөхцөлөөр сунгаж болно" гэж заасан байх боловч Р******* ХХК-ийн Захирал Э.Г нь Франчайзийн гэрээ дууссан байхад Р******* барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлыг Э******* ХХК-д холбогдуулан ар гаргасан байдаг.Тухайн франчайзийн гэрээг сунгагдсан эсэх талаарх маргаан бол шүүхийн маргаан бөгөөд тухайн гэрээг сунгасан талаар бичгээр нотлох баримт байхгүй. Мөн Р******* ХХК-ийн үлдэгдэл төлбөр болох 3.140.000 төгрөгийг Э******* ХХК төлж барагдуулсан нь тухайн франчайзийн гэрээг 2022.08.01 нь хүртэл сунгасан нотлох баримт гэж үзэхэд хангалтгүй байсан тул барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг хамгаалж шийдвэр гаргасан болно. Э******* ХХК-ийн Зайсан Хилл-д байрлах Р******* гэх газар нь Э******* ХХК гэх газрын кассын системийг ашигладаг нь тогтоогдсон тул Э******* ХХК- aac 2022.01.21-2022.08.21-ны өдрийг хүртэлх посын системээр дамжуулах хийгдсэн борлуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авсан. Үүнээс Франчайзийн гэрээний 2.3-т тусгагдсан 9 нэр төрлийн *******ийн нэрсийг Р******* ХХК-аас гаргуулан авч Triple babies/23.5007/, shrooms/22.5007/, Aloha/21.5007/, The Mexican/23.500#/, Baconator/23.5007/, All blacks/23.500F/, BBQ/22.5007/, OG/22.500#/, Monster/28,900 / гэх 9 *******уудын борлуулалтыг тоолж хууль бус орлого 131.970.100 гэж тогтоон холбогдогч Ц.Пийг 2022.10.07-ны өдөр дуудан мэдүүлэг авч асуухад "... Мен манайхаар зарагдсан Monster burger бол давхар ******* Р*******ээс гаргаж өгсөн Monster burger нь давхар ******* биш анх 2021.11.04нд Гоос технологийн картыг мэйлээр явуулж байсан тэдний Monster burger нь 1 махтай манайх болохоор давхар махтай тул ******* тул Р******* ХХК-ийн ******* биш юм. Monster burger-ээс бусад дээр дурдсан 8 *******ийг нь бол Франчайзийн гэрээний дагуу хийдэг байсан...” гэсэн бөгөөд Monster/28,9007/ *******ийг хасч бусад 8 *******ийн орлого тоолж 121.904.500 төгрөгийг хууль бусаар олсон орлого хэмээн хураахаар шийдвэрлэсэн олно. /Дээрх 8 *******ээс бусад бүтээгдэхүүн үйлчилгээний орлого ороогүй болно./ Эцэст нь дүгнэхэд Э******* ХХК-г франчайзийн гэрээний хугацаа дууссан айхад улсын бүртгэлийн 40-0018392 дугаартай "R*******" барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан тул Барааны тэмдэг газарзүйн заалтын тухай хууль зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 төгрөгөөр торгож хууль бусаар олсон орлого 121.904.500 төгрөг хураан авахаар шийдвэрлэж № дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, № дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр франчайзийн гэрээ дуусгавар болсон. Сунгаагүй шалтгаан нь бид нар өмнөх франчайзийн 3 сарын төлбөрөө авч чадаагүй учраас сунгагдаагүй. Албан бичгээр өөрсдөд нь компанийн хаягаар албан бичиг явуулсан. Албан бичигт гэрээ сунгагдаагүй, өмнөх гэрээний төлбөрийг төлж барагдуулсны дараа үйл ажиллагаа явуулахаар бол сунгана уу, гэсэн утгатай явуулсан. Манай явуулсан албан бичиг хавтас хэрэгт байгаа, шаардлагатай бол бичиг хэргээсээ аваад өгч болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагад дурдсан рын хяналтын улсын байцаагч А.Тийн гаргасан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:” гээд, мөн зүйлийн 12.3.1 дэх заалтад “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;” гэж заажээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, барааны тэмдгийн онцгой эрхийг шилжүүлэн авсан этгээд нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар барааны тэмдэг эзэмшигчид олгосон онцгой эрхийг зөрчихгүй байх үүргийг хүлээсэн байна.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд болох “Р******* *******” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Гийн нэр дээр улсын бүртгэлийн 40-0018392 дугаарт “R*******” барааны тэмдэг бүртгэгдэж, Монгол Улсын барааны тэмдгийн гэрчилгээ авсан[7] байх бөгөөд тус барааны тэмдгийг гомдол гаргагч “Э” ХХК нь “Р******* *******” ХХК-тай анх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ажил үйлчилгээний тэмдгийн онцгой эрх “R*******” сүлжээ ресторан нэрийг ашиглуулах гэрээ /франчайз/”-г байгуулж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ашигласан үйл баримт тогтоогдож байна.

5. Харин талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл нь гомдол гаргагч талаас “Р******* ******* ХХК-тай байгуулсан “Ажил үйлчилгээний тэмдгийн онцгой эрх “R*******” сүлжээ ресторан нэрийг ашиглуулах гэрээ /франчайз/” нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгагдсан” гэж, хариуцагч талаас “тухайн гэрээг сунгасан талаар бичгээр нотлох баримт байхгүй. Мөн Р******* ХХК-ийн үлдэгдэл төлбөр болох 3 140 000 төгрөгийг Э******* ХХК төлж барагдуулсан нь тухайн франчайзийн гэрээг 2022.08.01-ний өдөр хүртэл сунгасан нотлох баримт гэж үзэхэд хангалтгүй байсан” гэж, харин гуравдагч этгээдийн талаас “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр франчайзийн гэрээ дуусгавар болсон. Сунгаагүй шалтгаан нь бид нар өмнөх франчайзийн 3 сарын төлбөрөө авч чадаагүй учраас сунгагдаагүй. Албан бичгээр өөрсдөд нь компанийн хаягаар албан бичиг явуулсан[8]” гэж маргаж байна.

6. Өөрөөр хэлбэл дээрх эсрэг тэсрэг тайлбаруудын агуулгыг нэгтгэн үзвэл, “Ажил үйлчилгээний тэмдгийн онцгой эрх “R*******” сүлжээ ресторан нэрийг ашиглуулах гэрээ /франчайз/” нь сунгагдсан эсэх, эсхүл дуусгавар болсон бол хэзээ дуусгавар болсон эсэхэд маргааны гол зүйл оршиж байна.

7. Хэдий тийм боловч уг захиргааны хэрэгт Захиргааны хэргийн шүүх талуудын хооронд байгуулсан Франчайзийн гэрээ нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сунгагдсан эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй байна.

8. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж Захиргааны хэргийн шүүх нь зөвхөн нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхээр заасан.

9. Харин Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1 дэх хэсэгт “Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” хэмээн франчайзийн гэрээг тодорхойлсон байх бөгөөд тиймээс энэ агуулгаараа иргэний эрх зүйн харилцаагаар тодорхойлогдох франчайзийн гэрээтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, тийм эрх хэмжээгүй.

10. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа дээрх үйл баримтыг тогтоох үүрэгтэй, тийм боломжтой байжээ гэж шүүх дүгнэлээ.

11. Дээрх дүгнэлтээ дараах эрх зүйн үндэслэлүүдэд тулгуурлан тайлбарлаж байна. Тодруулахад:

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 1.5 дахь заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

13. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.”, 2 дахь хэсэгт “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

14. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс харахад, хууль тогтоогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтанд зөрчлийг нотлох анхдагч үүргийг оногдуулсан байх бөгөөд тэр агуулгаараа хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үүргийг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, нотолгооны энэ үүргийг шүүх шууд хүлээгээгүй байна.

15. Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа талуудын маргаад буй “франчайзийн гэрээ сунгагдсан эсэх” асуудлыг холбогдох нотлох баримтуудыг цуглуулах замаар тогтоох боломжтой байсан гэж шүүх үзлээ.

16. Тодруулбал, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараас үзэхэд, гомдол гаргагчийн зүгээс тайлбарлаж буй франчайзийн гэрээг сунгах талаар амаар хэлэлцэн тохирохдоо “Э” ХХК-ийн байран дээр Ц.П, Э.Г нар уулзсан гэх бөгөөд тухайн уулзалтад гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал гэх н.О*******, тус компанийн нягтлан бодогч гэх н.Э******* нар хамт байлцсан гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд дээрх үйл баримтын талаар мэдээлэл бүхий эдгээр хүмүүсийг гэрчээр дуудан оролцуулах боломжтой байна.

17. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбаруудаас үзэхэд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК-ийн захирал Ц.Поос “гэрээг сунгах талаар амаар ярилцсан бичлэг байгаа” гэж хэлж байсан талаар хариуцагч тайлбарлаж байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн бичлэгийг зөрчилд холбогдогчоос дахин шаардах, шаардсаны дагуу бий болсон үр дүнг тэмдэглэлд бичиж бэхжүүлэх замаар тухайн бичлэг байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, үнэлэх шаардлагатай байжээ.

18. Түүнчлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Р******* *******” ХХК-ийн захирал Э.Гоос “Э” ХХК руу явуулсан гэх 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/41 тоот албан бичгийг[9] “Э” ХХК-ийн эрх бүхий этгээд хүлээн авсан эсэх үйл баримтыг хариуцагч тодруулаагүй байгаа нь алдаа болжээ.

19. Учир нь, гомдол гаргагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр “франчайзийн гэрээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгагдсан” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд дээрх үйл баримтыг тодруулах нь зөрчлийг нотлоход чухал ач холбогдолтой байсан байна гэж шүүх дүгнэлээ.

20. Иймд шүүхээс дээр дурдсан эргэлзээ бүхий үйл баримтуудыг цаашид хариуцагч эрх бүхий албан тушаалтан нягтлан тодруулах нь зүйтэй буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхэд хамааралгүй байна гэж үзэж, маргаж буй тоот шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, хариуцагчийг 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахаар тогтоож шийдвэрлэлээ.

21. Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нь энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж байна.

22. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин т болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.5 дахь заалт, 5 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагад дурдсан рын хяналтын улсын байцаагч А.Тийн гаргасан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 13 дахь тал

[2] 1Хх 29-31 дэх тал

[3] 1Хх 26-28 дахь тал

[4] 1Хх 63 дахь тал

[5] 1Хх 57 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 46 дахь тал

[7] Хх 70 дахь тал

[8] Хх 65 дахь тал

[9] 1Хх 65 дахь тал