Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/00721

 

 

 

 

 

 

 

 

                            2023        02          01

            101/ШШ2023/00721

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д. Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  “И” ХХК /рд:/-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 119,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Э.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн М.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №2020/1001-1 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” /2гэрээ/-г “И” ХХК-тай байгуулж, тус компанийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Ботаникийн гудамж хаягт барьж буй “Б” орон сууцны цогцолбор  блок барилгын дугаар давхар дахь  тоот 43,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, тоот 31 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцын хамт захиалсан байна. Ингээд өөрийн захиалсан дээрх 2 ширхэг орон сууцны захиалагчийн эрхийг Монгол Улсын иргэн Д.Бд дараах гэрээний үндсэн дээр шилжүүлж, талууд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн болно. Үүнд:

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №0233 “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”;

2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №0234 тоот “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”.

Улмаар иргэн Д.Б нь “И” ХХК-ийн захирал Д.Гтой уулзахад, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №210131/01 дугаартай “Тодорхойлолт”-оор  тоот  м.кв 2 өрөө орон сууцны төлбөрт 69,760,000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн N«0329/01 дугаартай “Тодорхойлолт”-оор  тоот 31 м.кв 1 өрөө орон сууцны төлбөрт 49 600 000 төгрөгийг М.Э нь тус тус төлсөн төлбөрийн үлдэгдэлгүй талаар мэдэгдэж, тухайн 2 орон сууцыг биечлэн үзүүлснээс гадна иргэн М.Эээс гэрээний эрхийг иргэн Д.Бд шилжүүлэхийг зөвшөөрч, орон сууцны төлбөрүүдийг М.Эт төлснөөр тус компанитай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г шинэчлэн байгуулах боломжтой гэсэн байна. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дээрх 2 орон сууцны үнэ болох нийт 119,360,000 /нэг зуун арван есөн сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг М.Эийн Хаан банк дахь ,,, тоот дансанд төлж, “И” ХХК-ийн захирал Д.Ган- Очиртой №2021/0527-01 тоот болон №2021/0527-02 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулсан болно. Гэвч тус компанитай иргэн Д.Баттулгын байгуулсан дээрх гэрээгээр “2021 оны II, III улиралд багтаан ашиглалтад оруулна” гэж тохиролцсон орон сууцууд нь өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй бүтэн 1 жилээр хугацаа хэтэрч, цаашид хэзээ улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад орох нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс гадна иргэн Д.Бд хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохиролцсон 2 өрөө орон сууцыг иргэн Баатарцогтын Баярсайханд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №72 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр давхардуулан худалдаж, иргэн Д.Баттулгын хууль ёсны эрх ашгийг хохироосон байна. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах, асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор тус компанитай уулзахаар удаа дараа утсаар холбогдож, ажлын байранд нь очиж байгаа боловч тус компанийн захирал Д.Г нь уулзахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрснээс гадна хариуцагч компанитай холбоотой захиалагч иргэдийн маш олон гомдлууд шийдвэрлэгдэхгүй үргэлжилсээр байна. Иргэн Д.Бгын зүгээс “И” ХХК-тай байгуулсан №2021/0527-1, №2021/0527-2 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээс татгалзаж байгаа болохыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, “Мэдэгдэл”-ийг Монгол Шуудангаар хүргүүлсэн боловч тус компани өнөөдрийг хүртэл хариу огт өгөөгүй болно.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу Монгол Улсын иргэн Д.Б болон “И”ХХК нарын оронд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №2021/0527-1 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”. №2021/0527-2 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээс татгалзаж, “И” ХХК-с нийт 119.360.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205.1, 227.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2 орон сууц захиалга бариулах гэрээнээс татгалзаж нийт 119 360 000 төгрөг гаргуулна. Хариуцагч нь Этэй 2 орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Улмаар нэхэмжлэгчид эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиралтай уулзахад 2 орон сууцны төлбөр төлж үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолт олгосноор эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд гэрээг шинэчлэн байгуулж төлбөрийг Эт төлсөн. Гэвч хариуцагч нь 2021 оны 2-3 улиралд орон сууц ашиглалтад оруулах байсан боловч улсын комисс хүлээн аваагүй байна. Мөн хариуцагч нь бусдад орон сууцыг давхардуулан худалдсан байдаг. Хариуцагчтай уулзахаар удаа дараа оролдсон боловч хариу өгөөгүй. Гэрээнээс татгалзах тухайгаа шуудангаар мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Мөн шүүхэд тайлбар ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: М.Эийн орон сууц захиалан бариулах 2 ширхэг гэрээний хуулбар /хх6-9/, эрх шилжүүлэх 2 ширхэг гэрээний хуулбар /хх10, 12/, “Ин” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 210131/01 дугаар албан тоотын хуулбар /хх14/, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 0329/01 дүгээр албан тоотын хуулбар /хх15/, Хас банкны төлбөрийн баримтын хуулбар /хх16/, өөрийн орон сууц захиалгаар бариулах 2 ширхэг гэрээний хуулбар /хх17-20/, Монгол шуудан компанийн төлбөрийн баримт /хх21/, мэдэгдэл /хх22/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 119,360,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б нь орон сууц захиалан бариулах 2 гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр нийт 119,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Ин” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай утсаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч “Ин” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр М.Этэй 69,760,000 төгрөг болон 49,600,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. /хх6-9/

Улмаар М.Э нь гэрээнд заасны дагуу 69,760,000 төгрөг болон 49,600,000 төгрөг, нийт 119,360,00 төгрөг төлсөн болох нь хариуцагч “Ин” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 210131/01 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 0329/01 дүгээр албан тоотын хуулбарын тогтоогдсон. /хх14, 15/

Цаашлаад, нэхэмжлэгч нь М.Этэй эрх шилжүүлэх гэрээ байгуулж, түүнд 119,360,000 төгрөгийн төлбөр төлжээ. /хх10,12, 16/

 

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчтай 69,760,000 төгрөг болон 49,600,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулсан байна. /хх17-20/

            Эдгээр гэрээний 3.1-д зааснаар хариуцагч нь 2 орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

 

            Нэхэмжлэгч нь 2 орон сууцыг өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан ба хариуцагч энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

            Улмаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухай саналыг 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчид хүргүүлжээ. /хх21, 22/

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

            Нэгэнт гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийн буцаан өгөх үүрэгтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “Ин” ХХК-с 119,360,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 754,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 754,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД