| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/0195/Э/222/2025/0027 |
| Дугаар | 2025/ШЦТ/228 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 05 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , ээжийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 34 дүгээр хороо, ******* *******-******* тоотод оршин суух үндсэн хаягтай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Тахилт дугаар хороо, 13 дугаар гудамжны 1*******- тоотод түр оршин суух, РД:АЮ780481*******, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04 оны 0******* дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "" гэх газарт Subaru Forester маркийн - УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр "”-ын уурхайгаас өглөөний 7 цагт ажлаасаа бууж Баруун-Урт сум руу сэлбэг авах гэж гурвуулаа орж ирсэн. Сэлбэг аваад гарахдаа 75 литрийн хэмжээтэй Агар нэртэй шил архи авч уусан. Би газрыг нь сайн мэдэхгүй, Баруун-Урт сумаас 40 километр орчим яваад үүрээр төөрч яваад осол гарсан. Тэр үед зүг чигийн баримжаагаа алдсан байсан. Би суудлынхаа бүсийг бүсэлсэн байсан. аль цонхоор шидэгдсэнийг нь би мэдээгүй, одоо хүртэл мэдэхгүй байгаа. -Очир миний цээжин дээр дарсан байсан. Хажуу хаалганд цаасны хутга байсан түүгээр суудлынхаа бүсийг тасалж -Очирыг арын цонхоор гаргасан. 0 гаруй метрийн цаанаас Мөөгий ахаа би энд байна, та зүгээр үү? гэж асуухад бид зүгээр ээ гэсэн. Би очоод та сууж бай, ойрхон айл байна, би утсаа цэнэглээд ирье гээд тэр айлаас тусламж гуйсан. Тэр айлын залуучууд ирж машиныг хажуу тийш нь буулгаж өгөөд, “та нар даарчихна, урд суудлыг налуулаад өгье, та нар хэвтэж бай” гэсэн. Би - захирлыг дуудаж, бид 3 Сүхбаатар аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн гэв.
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:
“...04 оны 0******* дугаар сарын -ны өдөр хамт ажилладаг Л.-Очир, ын хамт бид гурав аймгийн төв рүү машины сэлбэг авах зорилгоор орж ирсэн юм. Тухайн өдөр "” уурхайгаас бид гурав миний эзэмшлийн - УНЭ улсын дугаартай, улаан өнгийн Subaru Forester маркийн машинтай явцгаасан юм. Бид гурав аймгийн төв рүү үдийн өмнө ороод авто зогсоол дээрээс Улаанбаатар хотоос явуулсан байсан сэлбэгээ хүлээж байгаад авчихаад буцаж уурхай руугаа явахаар болсон. Бид гурав замаараа аймгийн зүүн урд захад байх хүнсний дэлгүүрээс Агар нэртэй 0.75 литрийн шил архи аваад шууд гарсан. Аймгаас гарч яваад холдоогүй жаахан явж байгаад бид гурав нэг шил архиа хувааж уусан. Тэгээд цаашаа 0 цаг өнгөрч байх үед уурхай руугаа хөдлөөд нэлээн явж байгаад дахиж зогсоод үлдсэн нэг шил архиа бид гурав талд нь ортол нь хувааж уугаад хөдөлсөн. Тэгээд цаашаа хөдөлж яваад замаа олохгүй төөрсөн. Төөрч явсаар үүр цайж байсан миний санаж байгаагаар өглөөний *******-7 цагийн орчим замгүй явж байтал гэнэт хөндлөн зам орж ирэхээр нь би сандраад машинаа буруу тал руугаа дарсан чинь машин шарваад -3 удаа бөмбөрөх шиг болсон. Тэгээд би Л.-Очир миний цээжин дээр дараад ухаан алдчихсан байсан. Би өөрөө түрүүлж гараад арын хаалгыг нээгээд Л.-Очирыг татаж гаргасан. Гаргаж ирээд айгаад хамар дээр нь гараа тавиад үзсэн чинь амьсгаатай байсан. Тэр үед цаанаас " ахаа гайгүй юу" гэж бахирч байсан. цонхоор шидэгдсэн юм шиг байсан. Машинаас 10 гаруй метрийн цаана газар шидэгдсэн байсан. бие нь гайгүй бололтой өөрөө босоод гүйгээд ирсэн. Тэгсэн Л.-Очир ухаан ороод "гайгүй ээ ахаа" гэсэн. Тэгээд би яаралтай эмнэлэг, цагдаад мэдэгдье гэсэн чинь манай хоёр амьд гарсан юм чинь гээд үлдсэн байсан тал архиа гурвуулаа хувааж уусан. Тэгээд ойрхон харагдаж байсан хөдөөний айл руу гурвуулаа очиж тухайн айлын утсаар нь Л.-Очир уурхай руу хүнтэй ярьсан. таньдаг хүн нь бид нарыг ирж авсан. Тэгээд аймгийн төв рүү орж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс осол болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Тэгээд бид нар цагдаад шалгагдаад би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн. , Л.-Очир бид гурав шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэх шаардлагагүй, учирсан гэмтэл, зовуурь байхгүй гэж мэдүүлгээ өгөөд би Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгуулж зөрчлийн хэргээр шийдүүлсэн байсан юм...” гэх / хх 145-14******* дугаар хуудас /
- Хохирогч Л.-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...04 оны 0******* дугаар сарын -ны өдөр хамт ажилладаг ах нар болох *******, ын хамт бид гурав ******* ахын эзэмшлийн - УНЭ улсын дугаартай улаан өнгийн Subaru Forester маркийн машинтай Сүхбаатар аймгийн төв рүү том машины сэлбэг авч ирэхээр явсан. Бид гурав машиныхаа сэлбэгийг аймгийн авто зогсоол дээрээс Улаанбаатар хотын унаанаас авсан. Тэгээд үдээс хойш 15 цаг өнгөрч байх үед бид гурав буцах болоод аймгийн төвөөс зүүн урд байх “Тэс петровис” шатахуун түгээх газрын хойд талд байх хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн архи -ыг аваад шууд уурхай руугаа хөдлөөд явсан. Аймгийн төвөөс 10 гаруй километрт зогсоод бид гурав авсан архинаасаа нэгийг нь задлаад гурвуулаа хувааж уусан. Тэгээд 18 цагийн орчим цаашаа хөдлөөд явсан. Би өмнөх өдөр нь нойргүй байсан учраас амархан тасраад унтчихсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Гэнэт их дуу чимээ гарахаар нь би сэрээд ******* ахаас "яагаад байгаа юм бэ" гэсэн чинь ******* ах "онхолдчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Нэг сэрээд ухаан ороход би эмнэлэгт ирчихсэн байсан. Энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Миний зүгээс ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй....” гэх мэдүүлэг /хх 1*******-17, 0-1 дугаар хуудас/,
- Гэрч ын “... Би 04 оны 0******* дугаар сарын 3-ны өдөр Баруун-Урт сумын төвөөс уурхай руу явж байсан. ******* авто машин жолоодож, Л.-Очир арын суудалд унтаад явж байхад гэнэт авто машин шарваж онхолдсон ...” гэх /7-9 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн 04 оны 0******* дугаар сарын 3-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 54-*******1 дугаар хуудас/
- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч 05 оны дугаар сарын 1-ны өдрийн магадлагаа /хх 13-135 дугаар хуудас/
- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч , цагдаагийн дэслэгч н 04 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт /хх 38-39 дугаар хуудас/,
- Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэл хүлээж байсан шийтгэвэр /хх, 151 дүгээр хуудас /,
- Шүүгдэгч *******ийн “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” /хх 155-15******* дүгээр хуудас/,
- Шүүгдэгч *******ийн “Жолоочийн лавлагаа” /хх 157 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 05 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 3/53 дугаартай албан тоот, хохирогч Л.-Очирт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /хх 1*******3-1*******4 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 04 оны 0******* дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "" гэх газарт Subaru Forester маркийн - УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:
б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:
3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
1.3. "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Булган аймгийн Хялгант тосгоны тоотод оршин суух хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Л.-Очир, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн 05 оны дугаар сарын 1-ны өдрийн магадалгаа, шүүгдэгч *******ийн “Жолоочийн лавлагаа”, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, хохирогч Л.-Очирт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1..1. “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэдэгт: Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулахыг ойлгоно.
Хүний эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн хохиролд амь насанд аюултай гэмтэл, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр (35-100 хувь) тогтонги алдагдсаныг хэлнэ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож, зам тээврийн осол гаргаж зорчиж явсан хохирогч эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1... Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг шууд санаатайгаар жолоодож, бусдын эрүүл мэндэд “гавлын яс баруун зулай араас лямбадад заадас хүрсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан нимгэн хатуу хальсан доорх цусан хураа, дух суурийн тархины эдийн тархмал няцрал, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт” бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1..3. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн *******.5, *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
.1. Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т заасан гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах саналыг гаргасан.
.1.1. Улсын яллагч: Шүүгдэгч ******* нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1, .3 дахь хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр тогтоох саналыг тус тус гаргаж байна гэв.
.. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь дэх хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх”-ийг 3 жил, сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар “Зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Л.-Очир нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Миний зүгээс ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” /хх 0-1дүгээр хуудас/ гэжээ.
Хохирогч Л.-Очир нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3.. Хохирогч Л.-Очир өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 1,349,*******40 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 1,349,*******40 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар бүлгийн 3*******., 3*******.3, 3*******.5, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* ийг “согтуурсан үедээ, тээврийн тээврийн хэрэгсэл жолоодож “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, (хоёр) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 1,349,*******40 (нэг сая гурван зуун дөчин есөн мянга зургаан зуун дөч) төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
*******. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.-Очир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг дурдсугай.
7. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА