Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/04374

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 21 101/ШШ2022/04374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:000 дүүрэг, 00 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 0 гудамж, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Б-н Б /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Гэрч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Б.Б-гийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Б нь Хас банк- тай 2015 оны 04 сарын 10-ны өдөр 1 тоот зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийг, жилийн 27,6 хүүтэй, 24 сарын хугацаатай, бичил зээл хэлбэрээр авсан. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл дүн болох 13,125,000 төгрөгт гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний дуусах хугацааг сунгаж, данс өөрчилсөн.

Гэрээний хугацаанд үндсэн зээлд 12,595,000 төгрөг, зээлийн хүүнд 8,819,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,972 төгрөгийг төлсөн. Уг зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-000 дугаартай Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Баруун Алтан-Өлгий, 0угаар гудамж 0 тоотод байрлах 0м.кв талбай бүхий хувийн сууц, Улсын бүртгэлийн Г- 2 дугаартай Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Баруун Алтан-Өлгий, 0 дугаар гудамж 0 тоотод байрлах 0м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан.

Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, тогтсон хугацаандаа зээлийн төлбөрөө төлж чадаагүйн улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 05 сарын 03-ны өдөр 101/ШШ2019/01301 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Улмаар 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 19261712 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Миний өмчлөлийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудастай танилцаад үнэлгээний дүнтэй санал нийлэхгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгий, 0- дугаар гудамж 0тоотод байрлах 0м.кв талбай бүхий хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-20 дугаартай Баянзүрх дүурэг, 0дугаар хороо, Баруун Алтан-Өлгий, 0дугаар гудамж, 00 тоотод байрлах 00м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 51,500,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Дээрх 2 хөрөнгө нь тус тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй байтал газар, үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь 51,500,000 төгрөгөөр үнэлсэн, газрыг орлогын хандлагын аргаар үнэлээгүй мөртлөө зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн, зах зээлийн жишиг үнийн аргаар байшинг үнэлэхдээ арилжааны мэдээлэл хомс учраас зах зээлийн хандлагын аргыг ашиглаагүй, орлогын аргаар байшинг 51,382,000 төгрөг, газар үнэлээгүй үнэлэгдэх гэж байгаа газар 5 дугаар бүсчлэлд хамаарч байтал 7 дугаар бүсчлэлийн газрын үнэ буюу тухайн бүсчлэлд хамаарахгүй газартай харьцуулсан, нийт үнээс зуучлалын хөлс 2,2 хувийг хасч тооцсон нь зах зээлийн ханшаас хэт бага үнэлэгдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Үүнээс үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу үнийг тодорхойлоогүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байтал газар, байшингийн үнэлгээг тусад нь биш хамт үнэлснийг зөвшөөрөхгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дээрх хөрөнгийг үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1301 дугаар захирамжаар Б.Б, Р.Д нараас 8,405,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 149,430 төгрөгийг тус тус гаргуулж .... банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.Б, Р.Д нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Б /0000/-ийн өмчлөлийн эрхийн улсын Г-0000, Ү-000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн0дугаар Алтан өлгийн 0дугаар гудамжны 0 тоот хаягт байрлах 0м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 4 .кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000 дугаар тогтоолоор хөрөнгийг Б.Б-т хадгалуулж битүүмжилсэн. Төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 19261712/08 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Б.Бадамцэцэгийг байлцуулж, түүний охин Д.Н-д хөрөнгийг хадгалуулж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Б.Б, Р.Днарт 2022 оны 4-243/9922, 4-243/9923, 4-243/10790 дугаар албан бичгээр, төлбөр авагч Хас банк руу 2022 оны 4-243/9923, 4-243/10970 дугаар албан бичгээр тус тус барьцаа хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагч Хас банкнаасс барьцаа хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчтэй харилцан тохиролцохгүй, шинжээч томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн бол төлбөр төлөгч Б.Б-гээс 150,000,000 төгрөгөөр хөрөнгүүдийг үнэлсэн үнийн саналыг ирүүлсэн.

Талууд үнийн санал нийлээгүй, харилцан тохиролцож чадаагүй тул 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/160 дугаар тогтоолоор Виннэр вэй ХХК-ийн шинжээч О.Б-д эрх, үүрэг танилцуулж, хөндлөнгийн шинжээчээр томилоход 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг 51,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн.

Төлбөр төлөгч Б.Бг, Р.Днарт 2022 оны 4-243/11572 албан бичиг, төлбөр авагч    банк ХХК-д 2022 оны 4/243/20523 дугаар албан бичгээр тус тус хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, хавсралтаар тайлангийн хууллбарыг гардулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан.

Барьцаа хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаагаар 2022 оны 07 сарын 08-ны өдөр худалдан борлуулахаар нийтэд зарлаж, төлбөр төлөгч Б.Бадамцэцэг, Р.Дагва нарт 2022 оны 06 дугаар сары 22-ны өдрийн 4-243/12858 дугаар албан бичиг, Хас банкинд 2022 оны 4-243/12859 дугаар албан бичиг, 7/46 дугаар тогтоолыг тус тус мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан.

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, хөрөнгө худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааны товыг 2022 оны 08 сарын 05-ны өдөр худалдан борлуулахаар нийтэд зарлаж, төлбөр төлөгч Б.Б, Р.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4-243/13825 дугаар албан бичиг, Хас банкинд 2022 оны 4-243/13824 дугаар албан бичиг, 8/30 дугаар тогтоолыг тус тус мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан.

Дээрх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Виннэр Вэй ХХК-ийн шинжээч О.Б үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу 3 төрлийн аргаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон талаарх үндэслэлээ тайларлаж байна.

Шүүхийн шийдвэр 2019 онд гарсан боловч төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлөлт огт хийгээгүй, тэрээр эрх зүйн чадамжтай, бусдын байнгын асаргаанд байдаг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргаж байгаагүй болно.

Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь үнэлэх бөгөөд газар, байшинг салгаж үнэлэх боломжгүй учир үнэлгээг хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажллагааг хуулийн дагуу явуулж, Виннэр вэй ХХК-ий үнэлгээний тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон тул уг үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хариуцагчийн төлөөлөгч С.Б-н тус шүүхэд гаргасан тайлбар, С.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын газрын ажилтны үнэмлэхийн хуулбар, Б.Бадамцэцэгээс Б.Х-д олгосон итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4-23/11572 дугаартай үнэлгээний тайлан хүргүүлэх тухай албан тоот, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4-243/9922 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримт, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайбарласан тухай баримт, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-6/2 тайланг хүлээлцсэн баримт, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргалын хүсэлт, Б.Б-с Б.Х-д олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б.Халиунжаргалын хүсэлт, Д.Н-ын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Б-гээс Б.Б-д олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б.Х-ын хүсэлт, /2-46, 61, 136-137, 150, 152/, зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас: С.Б-д олгосон итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ээлжийн амралтын хуваарь батлах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаалын хуулбар /хавсралтууд/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хоёр дах албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1301 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн --- банк ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хас банк ХХК-ийн Б.А-оог шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн тогтоолын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн хуулбар, тус хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариу хүргүүлсэн албан бичгийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4-243/9922, 4-243/9923 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хас банк ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан албан бичгийн хуулбар, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.05.24-ний өдрийн 4-243/10789 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022.05.24-ний өдрийн 4-243/10790 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022.05.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Шүүхийн шийдвэрт үнийн санал гаргах тухай Б.Бадамцэцэгийн хүсэлтийн хуулбар, 2022.05.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2022.05.27-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022.05.27-ны өдрийн шинжээчид хууль тайлбарлсан тухай бичгийн хуулбар, 2022.05.27-ны өдрийн шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай бичгийн хуулбар, 2022.06.02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2022.09.30-ны өдрийн С.Бямба-Эрдэнийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, 2022.05.25-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалын хуулбар, /хх-ийн 51, 62, 63, 67-70, 71-135, 158-159 / зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч О.Бат-Эрдэнийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан,

тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/000 угаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад

Эрхийн улсын бүртгэлийн Г-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 000 дугаар хороо, Алтан Өлгий 00  дугаар гудамжны, 0 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0.кв талбайтай газар,

Мөн хаягт байршилтай, Ү-0 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ш-6/2 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01301 дугаартай захирамжаар :

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б, Р.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,332,823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нэхэмжлэлийн шаардлага 11,332,823 төгрөгийн 2,917,823 төгрөгөөс татгалзаж, 8,405,000 төгрөгийг хариуцагч нар 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,905,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд Хас банкны зүгээс албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах, 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0000  тоот баталгаат ипотекийн гэрээ мөн өдрийн 0002 баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан Улсын бүртгэлийн Y-0000 угаартай Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Баруун Алтан өлгий, 0 дугаар гудамж,

0 тоотод байрлах 0 мкв талбай бүхий хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, баруун Алтан өлгий, 00 дугаар гудамж, 00 тоотод байрлах 00 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газраар тус тус хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,476 төгрөгийг тал хувийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 149,430 төгрөгийг, хариуцагчаас 149,430 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 16-19, 72-75/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б.Б,...нар сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/13008 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2019/01084 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 69-137/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Б.Бадамцэцэгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний өмчлөлийн,

Эрхийн улсын бүртгэлийн Г-0000дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан Өлгий 26 дугаар гудамжны, 381 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 482 м.кв талбайтай газар,

Мөн хаягт байршилтай, Ү-000 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 76 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр битүүмжилсэн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй нь уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 81-84, 89-94/

 

Төлбөр төлөгч нь битүүмжилж, хураагдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц болон газрыг 150,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан, талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Виннэр Вэй ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шинжээчээр томилсон. /хх-ийн 99-100, 104-106/

 

Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээг шинжээчээр тогтоолгох үндэслэл бүрдсэн, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан журмаар явагджээ.

 

Шинжээч Виннэр Вэй ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий Эрхийн улсын бүртгэлийн Г-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Алтан Өлгий 00 дугаар гудамжны, 00 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 000 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, Ү-000 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 51,500,000 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 109-130/

 

Хариуцагч нь шинжээчийн үнэлгээний тайланг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байх ба тэрээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулах талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/15692 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасан хугацааны дотор гэж үзнэ. /хх-ийн 4-6, 131-132, 134-135/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч Виннэр Вэй ХХК-д Б.Бадамцэцэгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0дуга ар хороо, Алтан Өлгий 0 дугаар гудамжны, 0 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0 м.кв талбайтай газар,

Мөн хаягт байршилтай, Ү-000 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор даалгасан байна.

 

Шинжээч дүгнэлтийнхээ зорилгыг үнэлэгдэх гэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоох гэх боловч үл хөдлөх хөрөнгийн хувьд зах зээлийн жишиг үнийн аргыг ашиглаагүй, газрын хувьд уг аргыг ашиглаж 51,657,027 төгрөг,

өртгийн хандлагаар үл хөдлөх хөрөнгө 19,606,860 төгрөг, газар 31,853,452 төгрөг, өртгийн хандлагаарх үнэлгээний дүн 51,460,312 төгрөг,

орлогын хандлагаар үл хөдлөх хөрөнгө 51,381,116 төгрөг,

зах зээлийн хандлагаар газар 51,657,027 төгрөг, үнэлгээний нэгтгэлээр 51,501,060 төгрөг, дээрх 2 хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 51,500,000 төгрөг гэж тэгшитгэн тогтоожээ./хх-ийн 24-36/

 

Үүнээс үзэхэд дээрх дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Төлбөр төлөгч нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар, түүн дээр баригдсан байшин байтал дээрх хөрөнгө тус бүрийг хуульд заасны дагуу өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан үнэлээгүй, газрын үнэнд үл хөдлөх хөрөнгийн үнэ шингэсэн гэсэн нь зах зээлийн ханшаас хэт бага үнэлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарласан байх бөгөөд үнэлгээчин нь барьцааны зүйл тус бүрийг бус, хамтад нь нэгтгэн үнэлсэн болох нь үнэлгээний тайлан, үнэлгээчний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

  Барьцааны хөрөнгө болох 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр барьцааны хөрөнгө 76 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт заасан эд юмсын бүрдэл хэсэг болох ба эдгээр хөрөнгийг үнэлэхийг шинжээчийн тогтоолд заасан байтал тэдгээрийг бүхэлд нь үнэлснийг үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01301 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн,

Эрхийн улсын бүртгэлийн Г-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Алтан Өлгий 0 дугаар гудамжны, 0 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 0 м.кв талбайтай газар,

Мөн хаягт байршилтай, Ү-000 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 00 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 0000 төгрөгөөр үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ш-6/2 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Ба-ийн нэхэмжлэлийг хангаж, уг үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн,

Эрхийн улсын бүртгэлийн Г-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Алтан Өлгий 0угаар гудамжны, 00 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 00 м.кв талбайтай газар,

Мөн хаягт байршилтай, Ү-0 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 51,500,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ш-6/2 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/18042 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээний үйлчлэл хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ