| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03007/И |
| Дугаар | 102/шш2023/00020 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 102/шш2023/00020
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дүгээр хороо, Э гудамж, өөрийн байранд байрлах, Х банк ХХК /РД:263****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э гудамж, 00 дугаар байр, үйлчилгээний 0-00 тоот хаягт байрлах, Ч ХХК /РД:******/,
Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, т 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Ц овогт Л.Н/РД:ХД*******/,
Хариуцагч: Х дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар хэсэг, 00 орон сууц 00 тоот хаягт оршин суух, Ховогт Э.А /РД:ХД*******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 956,658,452 төгрөг 31 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ч ХХК нь Х банктай дараах гэрээнүүдийг байгуулан зээл авсан. Үүнд:
1.2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/RСС180418006-2 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №ЗБ/ RСС180418006-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/ RСС180418006-2-2 тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/RСС180418006-2-3 тоот Баталгааны гэрээ, №БГ/RСС180418006-2-4 тоот Баталгааны гэрээ,
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ЗЭННГ/СС180604014-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, №ЗБ/СС180604014-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС180604014-1-4 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/СС180604014-1-5 тоот Баталгааны гэрээ, №БГ/СС 180604014-1-6 тоот Баталгааны гэрээ,
2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ/СС200427022-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №ЗЭННГ/СС201231015-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ-г байгуулан 700,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 54 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар,
2. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №ЗЭННГ/СС190802002-4 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, №ЗБ/СС190802002-4-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №БГ/СС190802002-4-2 тоот Баталгааны гэрээ, №БГ/СС190802002-4-3 тоот Баталгааны гэрээ-г байгуулан 100,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар,
3. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №ОЭГ/СС191016002-3 тоот Овердрафтын эрх нээх гэрээ-ний дагуу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр№ЗГ/СС201223010-3 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/СС201223010-3-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС201223010-3-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС201223010-3-7 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/СС201223010-3-5 тоот Баталгааны гэрээ-г байгуулан 80,000,000 төгрөгийг 20.40 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Ч ХХК нь зээлийн гэрээний барьцаа болгож Ч ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай Нийслэлийн Бдүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол Э гудамж 00 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай 142.51 мк.в талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Э.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180-н м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Л.Н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, тойруу гудамж, 00а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗБ/RCC180418006-2-2-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ЗБ/СС180604014-1-4-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №ЗБ-СС191016002-3-1-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗБ/СС201223010-3-7-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого барьцаалсан.
Х банкны зүгээс Ч ХХК-ийн захирал Л.Нгээс Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичгээр удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/RСС180418006-2-н тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний 10.2 дахь заалт, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ЗЭННГ/СС180604014-1-н тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ- ний 10.2 дахь заалт, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №ЗЭННГ/СС190802002-4-н тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ-ний 10.2 дахь заалт, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/СС201223010-3-н тоот Зээлийн гэрээ-ний 10.2 дахь заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу Х банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно.
Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Зээл 1: Үндсэн зээл 699,997,300.59 төгрөг, зээлийн үндсэн хүү 76,030,865.14 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,902,537.01 төгрөг, нийт 777,930,702.74 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээл 2: үндсэн зээл 99,977,507.32 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,613,178.15 төгрөг, нийт 102,590,685.47 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээл 3: үндсэн зээл 68,301,089.79 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,344,876.17 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 426,098.14 төгрөг, нийт 76,072,064.10 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 65.000 төгрөг байна.
1. Х банкнаас Зээлдэгч Ч ХХК-тай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/ RСС180418006-2-н тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ЗЭННГ/СС180604014-1-н тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №ЗЭННГ/СС190802002-4-н тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/СС201223010-3-н тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд 956,658,452.31 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-д олгуулж өгнө үү.
2. Хариуцагч нар нь Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Х банктай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗБ/RСС180418006-2-1-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ЗБ/СС 180604014-1-3-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №ЗБ/СС190802002-4-1-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЭБ/СС201223010-3-3-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС201223010-3-4-н тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан Ч ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /16051/ Э гудамж 00 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай 142.51 мк.в талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, З гудамж, 00а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргаж байсан хариуцагчийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй. Мөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болон тооцоолол дээр маргахгүй. Тухайн зээлийн барьцаанд 3 үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан байгаа болохыг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг алдаатай, дахин тооцох шаардлагатай гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Нэхэмжлэгч тал нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-8-9/, итгэмжлэл /хх-10-11/, Зээлийн хүсэлт /хх-12/, Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл /хх-13/, Зээлийн хүсэлт /хх-14/, Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл /хх-15/, Зээлийн хүсэлт /хх-16/, Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл /хх-17/, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ/RCC180418006-2 Зээлийн эрх нээх гэрээ /хх-18-19/, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №ЗЭНГГ/СС180604014-1 Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ /хх-20-23/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-24/, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-25/, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/СС200427022-1 Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ /хх-26-27/, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗЭННГ/СС201231015-1 Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ /хх-28-29/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №ЗЭНГ/СС190802002-4 Зээлийн эрх нээх гэрээ /хх-30-33/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-34/, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-35/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ОЭГ/СС191016002-3 Овердрафтын эрх нээх гэрээ /хх-36-37/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/СС201223010-3 Зээлийн гэрээ /хх-38-39/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-40/, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗБ/RCC180418006-2-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-41-42/, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №ЗБ/СС180604014-1-3 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-43-44/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №ЗБ/СС190802002-4-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-45-46/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗБ/СС201223010-3-3 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-47-48/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗБ/СС201223010-3-7 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-49/, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗБ-RCС180418006-2-2 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-50-51/, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №ЗБ-СС180604014-1-4 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-52-53/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ЗБ-СС191016002-3-1 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-54-55/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗБ-СС201223010-3-4 /хх-56/, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/RCC180418006-2-3 Баталгааны гэрээ /хх-57/, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №БГ/RCC180418006-2-3 Баталгааны гэрээ /хх-58/, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №БГ/СС180604014-1-5 Баталгааны гэрээ /хх-59/, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №БГ/СС18060414-1-6 Баталгааны гэрээ /хх-60/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №БГ/СС190802002-4-2 Баталгааны гэрээ /хх-61/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №БГ/СС190802002-4-3 Баталгааны гэрээ /хх-62/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №БГ/СС191016002-3-3 Баталгааны гэрээ /хх-63/, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №БГ/СС191016002-3-2 Баталгааны гэрээ /хх-64/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №БГ/СС201223010-3-5 Баталгааны гэрээ /хх-65/, Барьцаалбарт өөрчлөлт оруулах /хх-66-69/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-70-72/, Х банк ХХК-ийн албан бичиг /хх-73-78/, Ч ХХК-ийн албан бичиг /хх-79-85/, Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /хх-86-89/, нэхэмжлэх /хх-90/, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-91-95/, зэрэг нотлох баримтыг өгсөн байна.
5. Хариуцагч талаас хэрэгт итгэмжлэл /хх-111/ нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ч ХХК, Э.А, Л.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 956,658,452 төгрөг 31 мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х банк ХХК нь зээлдэгч Ч ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №ЗБ/RCC180418006-2 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ЗЭННГ/СС180604014-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №ЗЭННГ/СС190802002-4 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/СС201223010-3 тоот Зээлийн гэрээг тус тус байгуулан, нийт 880,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй тул дээрх зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 06 дугаар сарын 10-н өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 868,275,897 төгрөг 7 мөнгийг, зээлийн үндсэн хүүний төлбөрт 85,988,919 төгрөг 46 мөнгийг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,328,635 төгрөг 15 мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 65,000 төгрөг, нийт 956,658,452 төгрөг 31 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 880,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай болон зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл дээр маргаан байхгүй төлнө. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг дахин хийх шаардлагатай гэж үзэж байна. Манай зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргаагүй боловч алдаатай тооцсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүнд болон нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗБ/RCC180418006-2 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №ЗЭННГ/СС180604014-1 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №ЗЭННГ/СС190802002-4 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ/СС201223010-3 тоот Зээлийн гэрээ,
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №ЗБ/RСС180418006-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №ЗБ/СС180604014-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №ЗБ/СС190802002-4-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №ЭБ/СС201223010-3-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС201223010-3-7 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Х банк ХХК нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй хуулийн этгээд байна.
4.2. Хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэгчээс дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нийт 880,000,000 төгрөгийг зээлж авч, зээлийн барьцаанд
Хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /16051/ Э гудамж 00 байр, үйлчилгээний 0-00хэсэг тоот хаягт байршилтай 142.51 мк.в талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Хариуцагч Э.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Хариуцагч Л.Н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, З гудамж, 00а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.
4.3 Хариуцагч Ч ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчээс 880,000,000 төгрөгийг зээлийг авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй.
4.4 Хариуцагч Ч ХХК нь дээрх зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан гэх мэдэгдлүүдээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр дээрх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүйгээс гадна зээлийн үндсэн төлбөрт 868,275,897 төгрөг 7 мөнгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна.
4.5. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүний төлбөрт 85,988,919 төгрөг 46 мөнгийг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,328,635 төгрөг 15 мөнгийг тус тус нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх бөгөөд үндэслэлээ ...тооцооллын хувьд алдаатай гэх агуулгаар тайлбарласан.
5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
6. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар зохигч маргахгүй байна.
7.Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчид 880,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч уг зээлийн төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч ХХК-д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичиг болон мэдэгдэх хуудсаар нотлогдож байхаас гадна хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэгчид зээлийн эргэн төлөлт хийх хугацаа тогтоосон хүсэлтүүдийг гаргаж байсан байх тул нэхэмжлэгчийг хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.
Гэвч хариуцагч Ч ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээг цуцлах хүртэл хугацаагаар тооцон зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 868,275,897 төгрөг 7 мөнгийг нэхэмжилснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
9.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрч болохгүй гэжээ.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан хэмжээгээр хүүгийн тооцооллыг гаргаж, зээлийн хүүнд нийт 85,988,919 төгрөг 46 мөнгийг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 2,328,635 төгрөг 15 мөнгийг тус тус нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ ...тооцооллын хувьд алдаатай гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцооллын алдаатай гэх үндэслэлээр эс зөвшөөрч байх боловч хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг өөрөө хийгээгүй байхаас гадна нэхэмжлэгчийн тооцоолол алдаатай болохыг нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
10. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд 65,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү зардал гарсан болох нь хэрэгт авагдсан нотариатч Ю.Бгийн Х банк ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 6-ны өдөр нотариатын үйлчилгээ үзүүлсний төлбөрт 65,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх болон уг мөнгийг хүлээн авсан бэлэн мөнгөний тасалбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 65,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчаас 65,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
11. Дээрх үндэслэлээр хариуцагч Ч ХХК-аас талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №ЗБ/RCC180418006-2 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №ЗЭННГ/СС180604014-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №ЗЭННГ/СС190802002-4 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС201223010-3 тоот Зээлийн гэрээнүүдийн зээлийн үндсэн төлбөрт 868,275,897 төгрөг 7 мөнгийг, зээлийн үндсэн хүүний төлбөрт 85,988,919 төгрөг 46 мөнгийг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,328,635 төгрөг 15 мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 65,000 төгрөг нийт 956,658,452 төгрөг 31 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
12. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №ЗБ/RСС180418006-2-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №ЗБ/СС180604014-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №ЗБ/СС190802002-4-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №ЭБ/СС201223010-3-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/СС201223010-3-7 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ зэргийг байгуулсан байх бөгөөд уг гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл дээрх барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд дээрх барьцааны гэрээнүүдийн зүйл болох хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 46 байр, үйлчилгээний 6-13 хэсэг тоот хаягт байршилтай 142.51 мк.в талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Э.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Л.Н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, З тойруу гудамж, 00а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байна.
Иймд хариуцагч Ч ХХК нь зээлийн гэрээний үүрэгт төлөх 956,658,452 төгрөг 31 мөнгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай Нийслэлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /16051/ Э гудамж 00 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай 142.51 мк.в талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Э.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Л.Н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, З тойруу гудамж, 00а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-аас 956,658,452 төгрөг 31 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ч ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /16051/ Э гудамж 00 байр, үйлчилгээний 0-00 хэсэг тоот хаягт байршилтай 142.51 мк.в талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Э.А-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Л.Н өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Х дүүргийн 00 дүгээр хороо, Згудамж, 00а байр, 00 тоот хаягт байршилтай 93.01 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 5,011,442 төгрөг 26 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,011,442 төгрөг 26 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА