2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2407 00487 0060 дугаартай хэргийг 2025 оны 08 дугар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ХХК-д ажилтай, ам бүл 2, ээжийн хамт *******, *******, *******, ******* тоотод оршин суух, урьд

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

******* овогт *******гийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.******* нь Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ын задгай тоотод 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч С.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас “миний архи авч зугтлаа “ гэх шалтгаанаар маргалдаж согтуурсан байдалтай байхдаа толгойд гараараа цохиж, цээжинд хөлөөр өшиглөж биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүдэнд цус хуралт, зүүн чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, эрүүнд зулгарсан шарх, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз ясанд шугаман хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагз хамарсан хатуу хальсны доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа ухаарч, ойлгож байна” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-124-127 дахь тал/,

Хохирогч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр хорооллын замаар алхаж байхад ******* гэх хүнтэй таарсан. Таарахдаа эхлээд намайг ахаа хаа хүрэх нь үү гэхээр нь гэрээсээ гараад ойрхон явах гэж байна гэхэд ганц архи аваад өгөөч гэхээр нь би өө ах нь завгүй явж байна гэхэд шууд ааш зан нь сонин болоод надад архи авч өгөхгүй болбол ална шүү гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр рүү явж байх замдаа *******г замдаа хүнтэй юм яриад зогсож байхаар нь араар нь зугтаагаад ойрхон айлын хашаа руу ороод нуугдаад 10 мин хавьцаа хашаан дотор нь нуугдаж байгаад одоо явсан байлгүй дээ гэж бодоод гараад иртэл намайг хүлээгээд зогсож байсан юм шиг урдаас шууд гараад ирсэн. Тэгээд баригдчихаад яахын аргагүй дэлгүүр хамтдаа ороод би 2 лааз пиво аваад 1 шил архи авсан...Гордокын гэр хорооллын автобусны буудал дээр тухайн 2 хүнтэй хамт буугаад гэр хороолол руу алхаж явах замдаа *******тай таарчихсан. Гэтэл намайг чи надаас зугтдаг хэн бэ миний архийг аваад зугтчихлаа гээд намайг хараагаад эхлэхээр нь би үнэнээ хэлсэн цагдаа нар намайг хэлтэс рүү аваачаад тэгээд би авсан архиа машинд нь үлдээчихсэн байна гэхэд чи тэгвэл ахиж архи авч өг гээд авч өгөхгүй бол би чамайг ална гээд сүрдүүлсэн. Тэгэхээр нь би *******г их хэрцгий айхтар хүн гэдгийг нь хүмүүсээс сонсож байсан учир айгаад дагаад явчихсан. Тэгээд найзынх нь гэрт нь очоод бид нар хамтдаа гэр лүү нь орсон. Тэгээд намайг архи уу гээд шахаад байхаар нь би 1, 2-г уучихсан. Тэгээд ******* над руу дайраад миний архийг авч зугтсан гэдгийг л санаж байна. Тэгээд намайг 1, 2 цохиход би ухаан алдаад уначихсан. Тэрнээс хойшоо би юм санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байсан. Манай эхнэр намайг эмнэлэг оръё гэхэд нь би үгүй гээд хэсэг зөрсөн гэсэн. Өөр зүйл би санахгүй байгаа... ” гэх мэдүүлэг /хх-13, 16-18 дахь тал/,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад архи уухаар яваад гудамжинд Городокын хүмүүстэй таараад 2-3 шил архи уусан. Тэгээд ганцаараа явж байгаад *******ны гандан уулын тоглоомын саадны ойролцоо гэх танил ахтайгаа таарсан. Тухайн үед цаг хэд болж байсныг би мэдэхгүй байна. Би тэй таараад ийн гэрт цуг орсон. Тэгээд хамт архи уусан. Тухайн үед архи уух юмыг ******* авсан байх. Би нэлээн халсан байсан. Нэг хартал *******, ахтай маргалдаад дуул гээд загнаад дээрэлхээд байсан ба би тухайн үед ахын дүү болохгүй гэж хэлж байсан. Тэгээд удалгүй би тасарсан. Тэгээд би унтаж байгаад бостол бид 2 хэвтэж байсан ба би босоод гэр рүүгээ алхсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 10 цагийн үед гэртээ байж байхад ******* манай гэрт орж ирсэн. Тухайн үед би урд хашааны Тэмүүжин ахтай хамт байж байсан. Тэгээд ******* орж ирээд манай гэрт уугаагүй нэг том пиво байсныг бид 3 хувааж уусан. Тэгээд уугаад дуусаж байтал ах гаднаас орж ирсэн. ах гаднаас орж ирэхдээ эрүүл шартсан байна гэж байсан. Тэгээд нэмж архи уухаар *******, нар хамт дэлгүүр явсан. Тэгээд 30-40 минутын дараа Тэмүүжин ах бид 2 араас нь гарсан. Тэгэхэд хашааны үүдэнд *******тай таарсан. Тухайн үед ******* ганцаараа явж байсан ба т архи авч өгөөд явуулсан гэж байсан. Тэгээд би ирээгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 манай гэрт орж сууж байгаад ******* дахин ганцаараа дэлгүүр яваад 0.33 литрийн архи авч ирсэн. ******* нь гэрт байхдаа " миний юмыг авч зугтдаг яасан овоо пизда вэ, ална аа" гээд уурлаад байсан. Тэгтэл гаднаас орж ирэхэд ******* ийг “Би чамайг ална, чи миний архийг авч зугтдаг хэн бэ” гээд дайраад байсан. Тухайн үед ахаас асуухад дэлгүүрийн үүднээс цагдаа ирээд аваад явсан гэж байсан. Тэгээд дахиад , ******* нар хамт дэлгүүр явж 0.75 литрийн архи болон пиво дэлгүүрээс авч ирсэн. Тэгээд тэр архиа уугаад сууж байтал ******* баруун гараараа ийн нүүр рүү нэг цохиод авсан. Тэгээд бид нар боль гээд сууж байтал толгой руу нь 2-3 удаа хүчтэй алгадаад байсан. Тэгээд архи дуусаад унтахаар болоод унтсан. Тэгээд унтаж байтал гэнэт газар унтаж байсан нэг нь /би хэн гэдгийн санахгүй байна/ тухайн үед ах бас нэг нь газраар унтаж байсан. Тэгээд бүгд сэрсэн байхад айлд шээлээ гээд ******* нь ахыг нэг удаа цохих шиг болоод газар унагасан байхад би салгасан. Тэгээд би шээсэн гэх хивсийг гэрээс гаргасан. Тухайн үед ах явна гэж дайраад согтуу байсан учир тогооны сав руу нэг удаа унасан, бас угаалтуурын хажууд нэг унасан. ахыг гараад явахад бид нар хэвтэж байсан. Тэгээд удалгүй араас нь би гарахад хашаан дотор байхгүй байсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. ******* тухайн үед манайд хоноод өглөө нь явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-32-34 дэх тал/,

Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ надад ах нь яг шартаж үхэх гээд байна ганц юм аваад егчих гэхээр нь за тэгье гээд хамтдаа гэрийнхээ тэнд байдаг дэлгүүр ороод архи болон ундаа ус авчаад т өгөөд энийг манай гэрийн наана байдаг ахын гэрт нь оруулаад өгчхөөрэй гээд би өөрөө хүнтэй уулзаж юм ярьж зогсож байгаад 10 гаруй минутын дараа ахын гэрт очсон чинь ирээгүй байсан юм. Тэдний гэрт байж байгаад оройхон талийгаач Баярсайханы гэрт очсон чинь болон Баярсайхан нар гэрт нь байж байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн үед ийг 1,2 цохичхоод гарч яваад эргэж ийн гэрт ирээд болон тэдний найзтай гурвуулаа хамт уугаад сууж байсан чинь гадаа нэлээн харуй бүрий болчихсон хойно гаднаас ганцаараа орж ирсэн юм. Тэгээд бид нартай  нийлж хамт архи уугаад би өдрийн болсон асуудлаасаа болоод ууртай байсан болохоор ийн хөл хэсэг руу 2,3 удаа өшиглөсөн. Тэгээд уугаад сууж байтал тасраад уначихсан юм. Тэгээд айлын гэрт өмдөндөө шээчихсэн юм. Тэгээд дуудаад гаргах гэсэн чинь босож явж байх хугацаандаа айлын зуухны урд хэсгийг толгойгоороо мөргөөд шургаад уначихсан юм. Шургаж уначхаад өөрөө босоод тэр чигтээ гадагшаа гараад явсан. Тэр хооронд нь би эхнэр рүү нь яриад нөхөр чинь айлд согтуу өмдөндөө шээчихсэн гэсэн чинь наад хүн чинь надад хамаагүй гээд утсаа тасалсан. Тэгээд би гадаа гарч хашаан дотор хайхад харагдахгүй байсан. Тэгээд нэлээн орой ийн эхнэр нь над руу залгаад гараад ир гэхээр нь би гарч очоод уулзсан чинь манай нөхрийг чи зодлоо гээд над руу орилж хашхичиж дайрч эхэлсэн юм...би архи аваад алга болчихлоо гэсэн шалтгаанаар тэй маргалдаж, түүний нүүр хэсэгт нь 2, 3 удаа гараараа алгадаж, баруун гуя хэсэгт нь 2, 3 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг /хх-160-161 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 561 дугаартай “...С.ийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүдэнд цус хуралт, зуүн чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, эрүүнд зулгарсан шарх, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз ясанд шугаман хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагз хамарсан хатуу хальсны доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Хатуу мохоо зүйлийн цохих, нидрэх, цохигдох үйлдлээр үүснэ. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна...Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-40-42 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаартай “...С.ийн сэтгэцэд гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндэд гэмтэл авч удаан хугацаанд өвдөлт зовуурь мэдэрч өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд оролцоход хүндрэл бэрхшээлтэй болж, ажилгүйдлийн улмаас санхүүгийн бэрхшээл үүсэж сөрөг стресс өртөх, сэтгэл хөдлөл тогтворгүй болж хямрах, амархан ядарч сульдах, нойр ихсэх, ижил төстэй нөхцөл байдал Дахин давтагдахаас айж сэрэмжлэх, санаа зовних зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдэг нь түр зуурынх эсхүл байнгынх уу? Гэдэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, үндсэн оношны эмчилгээ, эдгэрэл, гэр бүл нийгэм хамт олны дэмжлэгт орчин, сэтгэц болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс шалтгаална. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-43-45 дахь тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-72-80 дахь тал/,

Хохирол, төлбөр, эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-81-123, 129-144  тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-08 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Т.******* нь Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ын задгай тоотод 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч С.тэй хувийн таарамжгүй харилцааны миний архи авч зугтлаа гэх шалтгаанаар маргалдаж согтуурсан байдалтай байхдаа толгойд гараараа цохиж, цээжинд хөлөөр өшиглөж биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүдэнд цус хуралт, зүүн чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, хацар, эрүүнд зулгарсан шарх, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз ясанд шугаман хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагз хамарсан хатуу хальсны доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч С., гэрч Ц., Б., шүүгдэгч Т.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн  хохирогч С.ийг эсрэг уурлан гар , хөлөөрөө ээлжлэн удаа дараа  цохиж  зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсний улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Т.******* болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан эсэх талаар эсрэг санал , дүгнэлт гаргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хавтаст хэргийн авагдсан Хохирогчийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан:”...С. нь 2024.11.14-ний өдөр Т.******* гэх иргэнд зодуулж цагдаад өргөдөл гаргасан. 4 сарын хугацаанд эмнэлгийн байгууллагаар эмчлэгдсэн. Тус эмчилгээний төлбөрийг Т.******* төлж барагдуулсан тул сэтгэл санаа болоод эдийн засгийн талаар хохиролгүй нь үнэн болно” гэсэн хүсэлт,  шүүгдэгч нь хохирогчийн гэр бүлийн гишүүнд 3,900,000 төгрөгийг нөхөн төлсөн бичгэн баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 4,489,506 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.*******д гэм буруутайд тооцсонтой холбогдуулан   улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Т.******* нь үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял оногдуулж, дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Яллагдагч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж, танилцмагц таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх саналтай байна...” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцтай. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай байгаа учраас түүнд арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг оногдуулж өгнө үү. Тухайн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөртэй байгаа. За энэ төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа тул тухайн төлбөрийг шүүгдэгч Т.*******гаас гаргуулж, улсад учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд тухайн зүйл ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан талуудын дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д 12,000/ арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгчээс 4,489,506 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД