| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Б.Манлайбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, *******гийн 2 дугаар хороо, *******ийн ******* тоотод оршин суух, Урьд
-Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
-Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
-Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр тойргийн шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дах хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
-Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
-Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
******* овогт *******ы ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бор үзүүрийн хороолол ******* тоотод хохирогч М.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газарт ир үзүүртэй зүйлээр хатгаж биед нь “нуруу, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...5 дугаар сарын 23-ны өдөр М.тай маргасан. Намайг очиход тэд нар гүү барьчихсан байж байсан. Намайг гэр лүү нь ороход нэг шил юм тавьчихсан дээшээ суу гээд архи хийж өгөх үед М. наадахдаа яах гэж архи хийж өгсөн юм бэ гэж хэлээд маргасан. Тэгээд би н.ийн гэрт барьж байсан хутгаа барьж очоод нуруунд нь хатгачихсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас ******* орж ирээд шууд миний нуруу руу цохих шиг болсон. Тэгсэн чинь нуруунаас халуу оргиод цус гараад эхэлсэн. Би яаж байна гэхэд дахиад дайрах үед гараараа хаасан чинь зүүн гарын эрхий хурууны ар руу хутга орсон. яаж байгаа юм бэ гээд *******ийг бариад авсан. Тэгсэн ******* гүйцээчье гээд дайраад байсан. Би *******аас шууд зугтаасан. Тэгээд ах намайг гэрт хүргэж өгөөд ээж маань эмнэлэг болон цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг /хх-18-19 дэх тал/,
Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* согтуу орж ирээд над руу хаагуур яваад байгаа пизда вэ гэж хэлээд , хоёрын хажууд суух шиг болсон. Тэгсэн босоод ахаа намайг ******* шаачлаа гэсэн. дээгүүрээ өмссөн хувцсаа тайлаан харуултал шилэн хүзүүний доод хэсэг нурууны ар хэсэгт зүсэгдсэн шархтай цус гарч байсан. ******* цагаан өнгийн иштэй хутга баруун гартаа атгасан байсан. Наад хутгаа аваад ир гэхэд шууд халаасандаа хийсэн. Тэгээд шууд д хандаж “пизда минь чи зүгээр байгаарай, чи их өдөөд байгаа шүү аятайхан байгаарай” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-22 дахь тал/,
Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нэлээд халамцуу орж ирээд архи тойруулан ууж сууж байгаад тай адуу, мал хөрөнгө яриад надад тэдэн азарга, адуу байгаа чамд юу байгаа юм би баян, чи ядуу гуйлгачин гээд хэрэлдэж хоорондоо маргалдаад эхэлсэн...******* гаднаас орж ирээд гийн хажууд суугаад орилоод босоод ирсэн. гийн нурууг үзэхэд нуруунаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 дахь тал/,
Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гаднаас архи уугаад халамцуу орж ирээд гэнэт над руу орон дээр байсан төмөр савыг аваад шидээд чи муу янхан банзал ш дээ би чамайг мэднэ ш дээ гэж хэлж байсан. Энэ үед намайг өмөөрч энэ чинь эмэгтэй хүн ш дээ болиоч гэж хэлсэн. Тэр үед ангийнхаа Энхмягмарыг дуудаад найзаа намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйгаад гэртээ хүргүүлсэн. Намайг гарч явах үед Б.******* тэдний гэрт үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-29 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн НАЛ0725/291 дугаартай “...Б.*******ийн биед баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-35-36 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн НАЛ0725/307 дугаартай “...М.гийн биед нуруу, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дуурх нуруу, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-40-43 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0325/4626 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгээс цусны ул мөр илэрсэн. Уг хутганаас илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн М. гэж хаягласан цус нь А(II), ******* гэж хаягласан цус нь В(II) бүлгийн харьяалалтай байна. Хутганаас илэрсэн цусны ул мөр нь хэний цус болохыг биологийн шинжилгээгээр тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-48-50 дахь тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-44 дэх тал/,
Хохирогчийн эмчилгээний түүх, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-132-148, 169-170 дахь тал/,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******гийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бор үзүүрийн хороолол ******* тоотод хохирогч М.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нуруун тус газарт ир үзүүртэй зүйлээр хатгаж биед нь “нуруу, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.г биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөрт 610,607 төгрөгийг нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД