Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/04781

 

2022 11 11 101/ШШ2022/04781

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б   дүүрэг, 00 дугаар хороо, 0 бичил хороолол, Хасбаатар гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, А овогт Б.А/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 000 дугаар хороо, Д хороолол, 108 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Д.М /РД:0000/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,793,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 16,777,009 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г /Ү№0656/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч А.Ганбатын хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.А миний бие нь хувиараа Нарантуул-2 худалдааны төвийн хүнсний тасагт махны худалдаа эрхлэн лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Миний таньдаг н.Мөнхтуяа гэдэг хүн миний ээж байгаа юм. Анагаах ухааны дээд сургууль дээр гуанз ажиллуулдаг юм гэж Д.Мгэдэг хүнтэй уулзуулсан.

Ингээд 2019 оноос хойш нилээн олон удаа мах өгч мөнгийг нь авч байсан.

Д.Мажигсүрэнгийн 2019 онд авсан махны мөнгө төлөгдөхгүй хуримтлагдсаар, үлдэгдэл нь 5,972,000 төгрөг, 2020 онд авсан махны үлдэгдэл нь 5,745,000 төгрөг, 2021 онд 4,076,000 төгрөг, нийт 15,793,000 төгрөгийг төлөөгүй байна.

Тэрээр 2019-2020 онд АУДэС-ийн цайны газрыг, 2020.3 сараас 3 дугаар цахилгаан станцын цайны газрыг одоог хүртэл ажиллуулж байгаа болно.

Тухайн үед бид зах дээрх махны үнээс арай хямд буюу 100 төгрөгийн хямдаар махныхаа үнийг тохиролцсон юм. Д.Мнь ажиллуулж байга цайны газар нь 3 дугаар цахилгаан станц учраас НӨАТ-ын баримт шивүүлэх ёстой юм байна гэсэн мөртлөө сарын эх, эцэст нэхэмжлэх, кодоо өгөөгүй.

Бид падаанаас падааны хооронд, 1 өнжөөд өмнө өгсөн махны мөнгөө буцааж төлдөг байхаар тохиролцсон.

Иймд Доосүрэн овогтой Мажигсүрэнгээс төлөгдөөгүй үлдсэн махны үнэ болох 15.793.000 төгрөгийг нэхэмжилж байна. Төлөгдөөгүй үлдсэн махны үнэ нь 156 ширхэг зарлагын баримтаар нотлогдоно гэв.

 

 

Хариуцагч Д.Мшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа :

Хариуцагч иргэн Д.М би 2015 оноос өнөөдрийг хүртэл Нарантуул захын махны ченж ажилтай Б.Атэй өөрийн хувиараа болон гэрийн эзэмшлийн ДБМБ ХХК-ны хариуцан ажиллуулж буй цайны газруудад нойтон мах худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцоод нийлүүлдэг, авдаг байсан.

Гэвч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын уршгаар 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс манай бүх үйл ажиллагаа минь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүрэн хаагдсан. Үүнээс өмнөх тооцоог 3 падааны үлдэгдэлтэйгээр цаг тухайд нь тохиролцсон ёсоор барагдуулж байсан. Энэ үед үйл ажиллагааг гэнэт хаасан учир 4 хоногийн падааны нөөц мах хөргөгчид үлдэж нийтийн хоолны чанарын шаардлага хангахгүй болсон. 2020 оны 8 дугаар сарын 21-нд үйл ажиллагаагаа эхлээд урьдах тооцоо үлдэгдэлээ нөхөж явсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын Онцгой Комиссын гэнэтийн шийдвэрээр дахин хорио цээрийн дэглэм тавигдаж хаагдахад доорхи үлдэгдэл байсан. Үүнд: АШУҮИС-ийн төв байрны цайны газрын тооцооны үлдэгдэл нь: 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1,222,100 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 906,000 төгрөг, 2020 оны 11дүгээр сарын 06-ны өдрийн 908,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1,788,100 төгрөг, нийт 4 падааны үлдэгдэл дүн нь 4,824,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн.

Ингээд дээрх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үйл ажиллагаа хаагдаж энэ өдрөөс УОК-ын шийдвэрийн дагуу заал дүүргэлтийг 30-50 хувьд барин ажиллагаагаа эхлүүлсэн боловч танхимын сургалт хийгдээгүй учир цайны газрын заалаар үйлчлүүлэх хүнгүй болсон, мөн 2021 оны 11 сараас цахимаар хичээллэх, улирлын амралт зэргээр 2022 оны 2 дугаар сарын 14-ны өдөр хүртэл хаагдсан. Нийтийн хоолны газрын үйл ажиллагаа нь цар тахлын хорио цээрийн улмаас эдийн засгийн бүрэн алдагдалд орж нийлүүлэгч нарт бараа бүтээгдэхүүний төлбөрөө барагдуулах боломжгүй байгаа бөгөөд дахин бүх үйлчилгээ хэвийн байдалд орж үйл ажиллагаа хэвийн горимд шилжих хүртэл маш хүнд байна. 2021 оны 3 сард нэхэмжлэгч Б.Атэй уулзахдаа 4,824,200 төгрөгийн үлдэгдэл байгаа гэдгээ хэлсэн.

Нэхэмжлэл дээр дурдсан бусад төлбөрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2021 оны 3 сарын 15-ны өдрөөс ДЦС-3 ТӨХК-ны тендэрт шалгарч тус байгууллагын цайны газрыг түрээсээр ажиллуулж эхлэхдээ нэхэмжпэгч Б.Атэй бас хамтран ажиллаж нийлүүлэлтийг хийлгэж байсан боловч чанарын шаардлага хангаагүй, үнэр орсон мах нийлүүлж, 2 удаа хоолны хордлого гарч бид өнөөдөр гэрээгээ цуцлах албан тоот аваад дараагийн байгууллагад ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. ДЦС-3 ТӨХК нь сард хоёр удаа гэрээний төлбөрийг хийдэг бөгөөд бид нийлүүлэгч нартаа бас ийм хэлбэрээр төлбөрийг бүрэн барагдуулж байгаа. Энэ салбараас одоогийн үлдэгдэл тооцоо нь 4,997,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Нийт 4,824,200+4,997,000=9,821,200,00 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгч талаас авч барагдуулах болно.

Цар тахлын хорио цээрийн дэглэм бүрэн дуусч үйл ажиллагаа хэвийн болох сүртэл 6 сарын хугацаанд шатласан хэлбэрээр 9,821,200.00 (ёсөн сая найман зуун хорин нэгэн мянга хоёр зуу) төгрөгийн төлбөрийг барагдуулна гэжээ. /1 хх-ийн 190-192/

 

Хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хэдийгээр Д.Мнь дээрх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь 2019,2020,2021 онд хичнээн төгрөгний мах нийлүүлсэн болох нь тодорхойгүй, түүний шүүхэд ирүүлсэн зарлагын баримтад хэн хүлээн авсан талаарх гарын үсэггүй байх ба уг баримтуудад тэрээр зөвхөн өөрийнхөө гарын үсгийг зурсан байгааг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Эдгээр баримтаас нь зөвхөн хэдхэн ширхэг баримтад манай ажилтнууд болох А, М гээд гарын үсэг зурсан баримтыг зөвшөөрнө.

Тэрээр 2019 онд 75,392,100 төгрөгийн мах нийлүүлснээс 69,420,100 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 5,972,000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч дансны хуулгаар түүнд 66,442,800 төгрөг төлчихсөн, нэхэмжлэгчийн төлсөн гэж байгаа дүн нь хариуцагчийн төлсөн дүнгээс илүү байгаа тул хариуцагч 2019 онд төлөх махны үлдэгдэл төлбөр байхгүй гэж үзэж байна.

2000 онд 38,401,800 төгрөгийн мах өгснөөс 32,656,800 төгрөг төлсөн, үлдэгдэл 5,745,000 төгрөг нэхэмжилсэн боловч дансны хуулгаар 34,424,800 төгрөг төлсөн тул зөрүү болох 3,977,000 төгрөгийг зөвшөөрч байна.

2021 онд 73,037,600 төгрөгийн мах өгснөөс 68,961,800 төгрөг төлсөн, үлдэгдэл 4,076,000 төгрөг нэхэмжилсэн боловч дансны хуулгаар 79,702,500 төгрөг төлсөн болох нь тогтоогдоно. Нэхэмжлэгч нь шүүхэд өөрөө баримтаа дутуу гаргаж өгснөөс хариуцагчийн төлсөн дүн нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн үнийн дүнгээс илүү гарч байна.

2021 онд 79,702,500 төгрөгийн мах авсан, үүнийгээ бүрэн төлсөн тул үлдэгдэл төлбөр байхгүй. Ингээд нийтдээ махны төлбөрт 180,570,100 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа болно.

Иймд Б.Аийн нэхэмжлэлээс 3,977,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Мнь Анагаах ухааны их сургууль болон Дулааны 3 дугаар цахилгаан станц дээр ажилчдын цайны газар ажиллуулдаг байсан ба шаардлагатай махаа Б.Аээс худалдан авдаг байсан.

Түүнээс 2019 оноос 2021 оны хугацаанд 184,547,000 төгрөгийн мах худалдаж авсан. Ингэхдээ 2019 онд 66,442,800 төгрөгийн үнэ бүхий мах, 2020 онд 38,401,800 төгрөгийн үнэ бүхий мах, 2021 онд 79,702,500 төгрөгийн үнэ бүхий, нийт 184,547,000 төгрөгийн мах болно.

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ-нд татвар ногдуулна, 11.1 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1.1-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасан.

Энэхүү хуулинд заасны дагуу Б.А 184,547,000 төгрөгт дүйцэх 16,777,009 төгрөгийн НӨАТ-н баримтыг бараа бүтээгдэхүүн худалдагч тал нь худалдан авагчид өгөөгүй байна.

2016 оноос нэмүү өртгийн албан татварын шинэ хууль батлагдсанаас хойш НӨАТ баримт шивж өгөхийг Д.Алтанцэцэгээс шаардаж байсан боловч тухай бүрт ямар нэгэн шалтгаан тоочоод өгдөггүй байсан. Үүнээс болоод НӨАТ-ын өрөнд орж, уг 16,777,009 төгрөгийг төлсөн. Тухайн үед махыг зээлээр авч байсан учраас тухай бүрт нь баримт авч байгаагүй.

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 5.1-т албан татвар суутган төлөгч нь хэрэглэгчийн системийг заавал ашиглана гэж заасан.

Гэтэл Б.А нь 184,547,000 төгрөгийн худалдаа хийсэн мөртлөө түүнд ногдох төлбөрийн баримтыг өгөөгүйгээс бид түүнийг төлж, өрөнд орчихоод байна. 184,547,000 төгрөгийн НӨАТ-ын баримт 16,777,009 төгрөг гэдгийг нягтлан бодогч нар тайлбарлаж өгснөөр нэхэмжилж байгаа юм.

Иймд Д.А-с 16,777,009 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.А өмгөөлөгч А.Г хамт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. Алтанцэцэг би Д. М-гийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь НӨАТатварын буцаан төлөлт төлөөгүй гэх үндэслэлээр 16,777,009 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг сарын эхэнд буюу сарын сүүлээр нэхэмжлэлээ явуулж харъяалагдах татварын албанд тушаадаг ба өдийг хүртэл НӨАТатварын нэхэмжлэлийн асуудал огт яригдаж байгаагүй нь худалдан борлуулсан бараа, бүтээгдэхүүн нь НӨАТатвар шингээгүй болохыг илэрхийлж байна. 2021 оноос хойш НӨАТ яригдсан боловч Д.М нэхэмжлэх, код огт ирүүлж байгаагүй болно. 184 сая гаруй төгрөгийн махыг Д.Мн ь ямар ч баримтгүй авсан гэх боловч Б.А нь хувь хүнийхээ хувьд түүнд зарлагын падаан өгч байсан.

Түүнд худалдсан бараа нь НӨАТатваргүйгээр зах зээлийн ханшнаас хямд өртгөөр борлуулдаг байсан.

НӨАТатварын тухай хуульд зааснаар үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөг хүрсэнээр албан татвар суутган төлөгч байна.

Мөн хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг билээ.

Түүнээс гадна Б.М нь өрөнд ороод татвар төлсөн гэх баримтгүйгээс гадна тухайн үед мах өгөлцөж, авалцах үед энэ талаар огт яригдаж байгаагүй болно.

Иймд Д.М 16,777,009 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан :

Нэхэмжлэгчээс ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн 12-р хорооны засаг даргын тодорхойлолт, 2018.11.20-ны өдрийн Нарантуул-2 худалдааны төвд махны жижиглэнгийн лангуу, павилон ажиллуулах түрээсийн гэрээ, Нарантуул 2 Анагаах гэх нэр бичигдсэн 2019.06.21, 2019.06.26, 2019.07.02, 2019.08.04, 2019.08.08, 2019.08.20, 2019.08.23, 2019.09.10, 2019.09.06, 2019.09.04, 2019.08.30, 2019.08.29, 2019.08.27, 2019.09.20, 2019.09.19, 2019.09.18, 2019.09.17, 2019.09.13, 2019.09.12, 2019.09.11, 2019.10.04, 2019.10.03, 2019.10.02, 2019.10.01, 2019.02.26, 2019.09.25, 2019.09.24,2019.10.16, 2019.10.15, 2019.10.11, 2019.10.10, 2019.10.10, 2019.10.09, 2019.10.08, 2019.10.31, 2019.10.30, 2019.10.29, 2019.10.25, 2019.10.22, 2019.10.17, 2019.11.13, 2019.11.12, 2019.11.08, 2019.11.07, 2019.11.06, 2019.11.05, 2019.11.01, 2019.11.29, 2019.11.28, 2019.11.21, 2019.11.20, 2019.11.13, 2019.11.15, 2019.12.11, 2019.11.10, 2019.12.06, 2019.12.06, 2019.12.05, 2019.12.04, 2019.12.03, 2019.12.25, 2019.12.24, 2019.12.20, 2019.12.19, 2019.12.18, 2019.12.17, 2019.12.12, 2019.12.30, 2019.12.27, 2019.12.26, 2019.12.26-ны өдрүүдийн зарлагын баримт,

2020.01.03, 2020.01.07, 2020.01.08, 2020.01.09, 2020.01.16, 2020.01.17, 2020.01.21, 2020.01.22, 2020.01.23, 2020.01.24, 2020.01.14, 2020.01.15, 2020.09.23, 2020.09.24, 2020.09.25, 2020.09.22, 2020.09.18, 2020.09.24, 2020.10.02, 2020.10.02, 2020.10.06, 2020.10.07, 2020.10.08, 2020.10.09, 2020.10.13, 2020.10.16, 2020.10.20, 2020.10.21, 2020.10.22, 2020.10.23, 2020.10.23, 2020.10.27, 2020.10.28, 2020.10.30, 2020.11.03, 2020.11.04, 2020.11.05, 2020.11.10, 2020.11.03-ны өдрүүдийн зарлагын баримт,

2021.03.23, 2021.03.25, 2021.03.26, 2021.03.28, 2021.3.31, 2021.04.01, 2021. 04.02, 2021.04.06, 2021.04.07, 2021.04.08, 2021.05.08, 2021.05.16, 2021.05.28, 2021.06.02, 2021.06.04, 2021.06.06, 2021.06.08, 2021.06.10, 2021.06.11, 2021.05.13, 2021.06.16, 2021.06.18, 2021.06.20, 2021.06.23, 2021.06.27, 2021.06.29, 2021.07.01, 2021.07.03, 2021.07.06, 2021.07.28, 2021.08.10, 2021.07.28, 2021.09.04, 2021.07.01, 2021.09.14, 2021.09.16, 2021.09.16, 2021.09.18, 2021.09.21, 2021.03.13, 2021.03.17, 2021.03.19-ны өдрүүдийн зарлагын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Аийн Худалдаа хөгжлийн банкны 456111339 тоот дансны 2019.01.01-нйи өдрөөс 2021.12.28-ны өдрийн дансны хуулга /хх-ийн 2-178, 217-233/,

Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, 2020.11.04, 2020.11.05, 2020.11.10, 2020.11.06-ны өдрүүдийн зарлагын баримт, 2021.05.21-ний өдрийн 1/817 дугаартай Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн шаардлага, хоолны чанарын талаарх гомдол бичигдсэн хуулбар, Д.Мажигсүрэнгийн 2018.11.26-ны өдрөөс 2019.08.19-ний өдрийг хүртэл хугацааны Хаан банкны 5027450613 тоот дансны дипозит дансны хуулга хуулга, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.05.13-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ, түрээслэгч, жижиг худалдаа эрхлэгчдийн даатгалын баталгаа, 2022.08.02-ны өдрийн Д.Мажигсүрэнгээс Б.Бадамхандад олгосон итгэмжлэл, 2022.10.11-ний өдрийн Б.Бадамхандын хүсэлт, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж, Б.Баярчимэгийн тодорхойлолт, ДБМБ ХХК-ийн 2020.10.09-2022.10.20-ны өдрийг хүртэл хугацааны Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, ДБМБ ХХК-ийн тодорхойлолт, Д.М-ийн махны тооцоо хийдэг дэвтэр /1 хх-ийн 190-197, 2 хх-ийн 19-22, 44-59/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн Шүүхийн шинжилгээнй үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2045 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 241-245, 2хх-ийн 1-18/ зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,793,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М эс зөвшөөрч 16,777,009 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Зохигчийн тайлбар, зарлагын баримт, банкны дансны хуулга зэрэг баримтаар Б.А нь махыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.Мнь махыг хүлээн авч, тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөхөөр тохирсон үйл баримт бий болжээ.

 

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй тул тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Аийн Худалдаа хөгжлийн банкны 456111339 тоот дансанд хариуцагч Д.Мнь 2019 онд 66,442,800 төгрөг, 2020 онд 34,424,800 төгрөг, 2021 онд 79,702,500 төгрөг, нийт 180,570,100 төгрөгийг махны үнэнд тооцон шилжүүлсэн байх ба зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны махны үлдэгдэл төлбөр 5,972,000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 5,745,000 төгрөг, 2021 оны үлдэгдэл төлбөр 4,076,000 төгрөг, нийт 15,793,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж,

 

Хариуцагч нь махыг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй зарлагын баримтыг зөвшөөрөхгүй, эдгээр баримтаас хүлээн авсан талаарх гарын үсэг зурсан баримтыг хүлээн зөвшөөрөх бөгөөд хэдэн төгрөгний махыг хүлээлгэн өгсөн баримтгүй, 184,547,000 төгрөгийн үнэ бүхий махыг хүлээн авч, үнэнд 2019 онд 66,442,800 төгрөг, 2020 онд 34,424,800 төгрөг, 2021 онд 79,702,500 төгрөг, нийт 180,570,100 төгрөг төлсөн тул үлдэх 3,977,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэргийн 19-174 талд авагдсан зарлагын баримтууд нотолно гэжээ.

Эдгээр зарлагын баримтын 2020.09.23-ны өдрийн 1,021,500 төгрөгийн, 2020.09.24-ний өдрийн 753,000 төгрөгийн, 2020.09.25-ны өдрийн 829,500 төгрөгийн, 2020.09.22-ны өдрийн 1,248,300 төгрөгийн, 2020.09.18-ны өдрийн 1,714,000 төгрөгийн баримтад хүлээн авагч гарын үсэг зурсан, бусад баримтуудад хүлээн авагч гарын үсэг зурагдаагүй байна. /1хх-ийн 105-109/

 

Дээрх зарлагын баримтаар нэхэмжлэгч нь 2019, 2020, 2021 он тус бүрт хичнээн төгрөгийн үнэ бүхий, хичнээн хэмжээний махыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох, ийнхүү хүлээлгэн өгсөн махаас хичнээн хэмжээний махны хичнээн төгрөгийг хариуцагчаас хүлээн авснаас 2019 онд 5,972,000 төгрөг, 2020 онд 5,745,000 төгрөг, 2021 онд 4,076,000 төгрөг, нийт 15,793,000 төгрөг төлөгдөөгүй гэдгийг тодорхойлох боломжгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019, 2020, 2021 онд хичнээн төгрөгийн үнэ бүхий махыг хариуцагчид нийлүүлсэн болох, үүнээс төлөгдөөгүй гэх 15,793,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж буй шаардлагатай холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч Д.М-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,977,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,816,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 75,582 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Д.М нь 16,777,009 төгрөгийг нэхэмжлэгч Б.Аээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үүнтэй зохигч маргаагүй байх ба Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж заажээ.

 

Д.Мнь 184,547,000 төгрөгийн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын 16,777,009 төгрөгийн баримтыг Б.А өгөөгүйгээс түүнийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж,

Б.А нь төлбөрийн баримтын талаар шаардлага гаргаж байгаагүй, тэрээр сарын эх, эцэст нэхэмжлэх, код зэргийг ирүүлж байгаагүй, дээрх 16,777,009 төгрөгийн татвар төлсөн талаар баримтгүй, албан татвараас чөлөөлөх бараа бүтээгдэхүүн худалдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7 дугаар зүйлийн 7.1-т хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасан.

 

Д.Мнь дээрх онуудад буюу 2019, 2020, 2021 он тус бүрт ногдох буюу нийт 184,547,000 төгрөгийн дүнг харьяалах татварын албанд тайлагнасан болон ийнхүү тайлагнасны үндсэн дээр түүнд 16,777,009 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, үүний үндсэн дээр уг татварыг төлсөнтэй холбоотой баримтыг ирүүлсэнгүй.

 

Үүнээс үзэхэд Д.Мнь 16,777,009 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал буюу Б.А нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөөгүйгээс нөгөө тал буюу Д.Муг дүнд ногдох татвар төлснөөс түүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Д.Алтанцэцэгээс 16,777,009 төгрөг гаргуулах тухай Д.Мажигсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.М-ээс 3,977,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,816,000 төгрөгт холбогдох хэсгийг болон Б.А ээс 16,777,009 төгрөг гаргуулах тухай Д.М-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,915 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,835 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ