2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,

Хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.*******,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2407 00000 0316 дугаартай хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/900 дугаар магадлалаар *******ингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний өдөр од төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* *******ний ******* дугаар д - ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд томилогдон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цэргийн даа эргэж ирээгүй, “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би авсан нь үнэн учир төлнө....2 бага насны хүүхэдтэй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...Авлигатай тэмцэх газраас нийслэлийн прокурор руу шилжчихсэн байж байгаад нийслэлийн прокуророос буцаж авлигатай тэмцэх газарт ирээд одоо буцаад нийслэлийн прокурор руу хэрэг нь шилжчихсэн байгаа... 9,158,055 төгрөгийг цалинг манай санхүүгийн баримт авлигатай тэмцэх газар тулгалт хийгээд 9,139,242 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж гарсныг  цалин төлсөн хүмүүс хувааж төлсөн. Хохирол төлбөрийг төлсөн хүмүүс иргэний журмаар нэхэмжлэх байх. Цэргийн д учирсан хохирол төлөгдсөн ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч байгууллагын төлөөлөгч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сараас хойш ******* *******ний *******-р йн захирагч даргаар ажиллаж байна. 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Г.******* нь манай байгууллагын командын байрны дарга хошууч Баатар гэх хүн ажиллаж байх үед Г.******* чөлөө авмаар байна гэж хэлүүлж байсан. Тухайн үед "би чөлөө авах өргөдлөө бичээд ороод ир" гэж хэлүүлсэн. Г.******* удаан хугацаагаар цалинтай чөлөө авч хувиараа хэлний бэлтгэл, сургалтад сууна" гэх яриа өрнүүлж өргөдөл бичиж орж ирсэн. Ажлын байрны тодорхойлолтоороо би 1 сарын хугацаатай цалингүй чөлөө, 5 хоногийн цалинтай чөлөө олгох эрх байдаг энэ талаараа Г.*******эд тайлбарлаж хэлсэн. Г.******* "Чөлөө олгож өгнө үү” гэсэн утгатай өргөдөл байсан би “юунд ямар шалтгааны улмаас хэдий хугацаатай чөлөө авах гэж байгаа чинь тодорхойгүй байна, бичсэн өргөдлөө засаад тодорхой болгоод ороод ирээрэй” гэж хэлээд гаргасан боловч бичиж орж ирсэн өргөдлөө миний үүдний нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд яваад өгсөн байсан. Би Г.*******ийг өөрийг нь ирэхээр өргөдлийг нь шийдэж өгнө гэсэн боловч Г.******* өөрөө бол ирээгүй.... Г.*******ийн үлдээгээд явсан өргөдлийн дагуу би Г.*******эд цалинтай 10 хоногийн чөлөө олгосон.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг дуусгаж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орохоор байсан боловч ажилдаа ирээгүй...” гэх мэдүүлэг /1хх-57-58, 214 дэх тал/,

Хохирогчийн байгууллагын төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ....Ахлагч Г.******* 2024 он 04 дүгээр сард...чөлөө хүссэн өргөдөл бичсэн байсан. Гэхдээ өргөдөл дээр хэд хоног, ямар шалтгааны улмаас чөлөө авах гэж байгаа талаараа бичээгүй байсан. Тухайн чөлөө хүссэн өргөдлөө захирагч даргын үүдэнд үлдээгээд яваад өгсөн байсан. Тухайн өргөдөл нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захирагч дарга цохолт хийж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусаж 05 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй.... Г.******* өргөдөл бичээд захирагч дарга руу оролгүй үүдэнд нь үлдээгээд яваад өгсөн байсан. Сүүлд нь өргөдөл цохогдож хүний нөөцийн ажилтанд очсон байсан учраас ажил тасалснаар бүртгээд явсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч байгууллагын төлөөлөгч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын ерөнхийлөгчийн баталсан Цэргийн нийтлэг дүрэм, йн дотоод журамд заасны дагуу үндэслэж чөлөө олгодог. Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаа аваад ирэхэд хорооны командын байрын сургагч ахлагч Б нь тухайн үедээ “Г.*******тэй Хэд хэдэн удаа холбоо барих гэж үзсэн холбоо барьж чадаагүй” гэж хэлж байсан. Миний ойлгосноор өөр ямар нэгэн сургалтад хамрагдаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сараас хойш ******* *******ний ******* дугаар йн хүний нөөцийн офицерын ажил хийж байна... Г.*******ийг ирцийн бүртгэлд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлаа хийснээр бүртгэж 05 дугаар сарын 06-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл 10 хоногийн чөлөөтэйгөөр бүртгэж 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тасаар бүртгэж явсан. Захирагч дарга, хурандаа Ч. нь ахлагч Г.*******эд 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. ******* *******ний ******* дугаар йн Командын байрын алба хаагчдын ирц цагийн бүртгэлийг би бүртгэж хөтөлдөг. Г.*******ийг ажилдаа огт ирэхгүй байсан учраас л тасалснаар бүртгэж байсан алба хаагчийн ажилдаа ирсэн ирээгүйг ялгах гэж л цагийн бүртгэл хөтөлж байгаа. Албан тушаалд томилогдон цэргийн цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй, тасалсан тохиолдолд цэргийн алба хаагчид цалин хөлс олгох ёсгүй...” гэх мэдүүлэг /1хх-210-211 дэх тал/,

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 05 дугаар сарын эхээр 5 cap дөнгөж гарсан байсан байх үед Г.******* цаас бариад нарийн бичгийн өрөөнд орж ирсэн. Даргатай уулзах хүмүүс их байсан учир Г.******* тухайн барьж байсан цаасаа “түр тавьчихъя” гээд нарийн бичгийн ширээн дээр тавиад гарсан. Тухайн үед захирагч дарга өрөөндөө байсан. Тухайн өдрөө Г.******* эргэж орж ирж ширээн дээр үлдээсэн цаасаа аваагүй байх...миний сууж байсан нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд ямар нэгэн зүйл хэлээгүй “энд тавьчихъя” гэж байсан. Өөр зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /1хх-92-93 дахь тал/,

Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хамгийн анх ажлаа хүлээн авч байх үед *******ын *******ийг гадаад хэлний бэлтгэлд 3 сарын цалингүй чөлөө аваад явж байгаа гэж хамт ажиллаж байсан хүмүүс хэлж байсан. Би дараагаар хүний нөөцийн мэргэжилтнээс асуухад “Үгүй, надад бол тийм зүйл хэлээгүй” гэж хэлж байсан. Тэгээд би даргыг ажлаа хүлээн авч байх үед “ахлагч *******ын ******* ажилдаа ирэхгүй байна, та дарга нараас асууж тодруулаарай” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-13-14 дэх тал/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дотоод журамд зааснаар йн захирагч даргын эрх мэдлээр цаад хугацаа нь 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгодог... Жанжин ын даргын тушаалаар тайван цагийн орон тоо батлахад тухайн албан тушаалыг төрийн тусгай алба хаагчдын цалингийн зэрэглэлд зааснаар цалин хөлс олгодог. Ажилласан цагийн тооцоогоо оруулаад хоногоо бодож цалингаа боддог...” гэх мэдүүлэг /1хх-206-207 дахь тал/,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас надад өгөөд Г.******* ажилдаа ирэхгүй байгаа учир намайг холбогдож мэдэгдэх хуудас өгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгд гэсэн би Г.*******тэй фейсбүүк мессенжер чатаар холбогдож мэдэгдэх хуудсыг явуулж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгдэхэд Г.******* “од гэртээ байна за ойлголоо” гэж хэлсэн тэгээд ажилдаа дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /1хх-231-232 дахь тал/,

******* *******ний ******* дугаар йн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаартай албан бичгүүдээр тодорхойлсон шүүгдэгчийн ажил үүрэгтэй холбоотой бичгэн баримтууд /1хх-38-51 дахь тал/,

 Эд зүйл / баримт , бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-84/,

Эд зүйл / баримт , бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-107-112/,

 ******* *******ний ******* дугаар йн 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “ Ахлагч Г.*******эд мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-113/,

3эвсэгт *******ний ******* дугаар йн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/81, 01/82 дугаартай албан бичиг /2хх-219-220 дахь тал/,

******* *******ний ын даргын 2023.10.17-ны өдрийн А/570 дугаартай “Мэргэжил олгох сургалт зохион байгуулж явуулах тухай “...мэргэжил олгох сургалтыг 2 үе шаттайгаар 2023.11.01-ний өдрөөс 12.11, 2024.03.11-ний өдрөөс 04.19-ний өдрийг хүртэл зохион байгуулсугай...” тушаалын хуулбар /2хх-221-228/,

******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаартай тушаалын хуулбар /2хх-50/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, албан үнэмлэхийн хуулбар бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...******* нь гэмт хэргийг үйлдсэн буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт *******ний ******* дугаар д хорооны командын байрын албан тушаалд томилогдсон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ буюу 2024  оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байсан зэвсэгт *******ний ******* дугаар даа эргэж ирээгүй  гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж тухайн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.  Мөн ******* дугаар ас иргэний нэхэмжлэгчээр  оролцсон тухайн *******эд цэргийн албанаас оргон зайлсан байх хугацаанд нь олгосон буюу 9,139,242 төгрөгийн цалинг гаргуулж,  төрийн санд олгуулах нь зүйтэй юм.  Дараа үүсэх үр дагаврын асуудлыг цэргийн нь дотооддоо шийдвэрлэх нь зүйтэй юм гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа учраас *******ээс 9,139,242 төгрөгийг гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн  хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Шүүгдэгч Г.******* нь  ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд томилогдон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ  чөлөө авсан гэх шалтгаанаар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш  буюу йн захирагчаас олгосон чөлөө дууссан өдрөөс хойш цэргийн даа эргэж ирээгүй болох нь шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хохирогчийн төлөөлөгч Ч., Хохирогчийн төлөөлөгч Б., Хохирогчийн төлөөлөгч О., Гэрч Т. , Гэрч Э. Гэрч Б., Гэрч Б.  Гэрч Б. нарын мэдүүлэг, ******* *******ний ын даргын 2023.10.17-ны өдрийн А/570 дугаартай тушаал, Эд зүйл / баримт , бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ******* *******ний ******* дугаар йн 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “ Ахлагч Г.*******эд мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.******* нь  яллагдагчаар өгсөн: “ажлаа хийж байгаад 2024 оны 06 дугаар сарын сүүлээр дахиж би хувиараа Орос англи хэлний сургалтанд суух зорилгоор йн захирагч хурандаа тай биечлэн өрөөнд нь орж уулзаад сургалтын чөлөө хүссэн өргөдлөө өгөөд дахин 3 сарын чөлөө авсан. Ингээд 2024 оны 08 дугаар сард чөлөөгөө дахиж сунгах зорилгоор генерал йн захирагчид хэлүүлж 3 сарын чөлөө аваад 2024 оны 11 дүгээр сард ажилдаа орохоор байсан. Албан ёсны чөлөө олгосон тушаал олгосон эсэхийг мэдэхгүй байна “ гэсэн мэдүүлгээр үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн ч түүнийг өргөдлөө зохих ёсоор шийдүүлээгүй атлаа өөрийгөө ажлаас албан ёсны чөлөөтэй гэж ойлгосон гэх мэдүүлгээр  шүүгдэгчийн  дээрх гэмт хэргийг үйлдсэн байдал үгүйсгэгдэхгүй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэргийн субъектийн байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд Монгол улсын Цэргийн алба нь Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд “цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл” албанаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ алба нь “хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр тус тус заасан байна.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.7-д “ахлагчийн алба" гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг” гэж хуульчилсан бөгөөд   шүүгдэгч Г.******* нь ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд цэргийн ахлагч цолтойгоор томилогдсон байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий йн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай д заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй” гэх үндсэн шинжийг, “офицер, ахлагч үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Шүүгдэгч нь “йн захирагчаас чөлөө хүссэн өргөдлийн дагуу ажлаасаа чөлөөтэй байсан “ гэж мэдүүлсэн ч түүнд 2024 оны 05 дугаар сарын 20 ны өдрөөс хойш  хугацаанд ахлагчийн албанаас ажлын чөлөө олгосон талаар эрх бүхий этгээдээс шийдвэрлээгүй , шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгээгүй талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ахлагч цэргийн , байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  өгсөн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой ******* *******ний ******* дугаар д хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүнгийн акт, төрийн банкны мөнгөн шилжүүлэг бүхий 10 хуудас бүхий бичгэн баримтуудыг шинжлэн судлуулсныг шүүх хянаад 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сар хүртэлх хугацаанд шүүгдэгчид олгосон цалин болох 9,158,055 төгрөгийг цалин олгосон асуудалтай холбогдуулан ******* *******ний Жанжин Штабаас ******* *******ний ******* дугаар д хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүнгийн актаар Ч. /3,046,414 төгрөг/, Х.Мягмардорж /2,531,301 төгрөг/,  П.Аззаяа /515,114 төгрөг/, О. /3,046,414 төгрөг/ нараас гаргуулахаар шийдвэрлэснийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* *******ний ******* дугаар йн төрийн сан банк дахь дансанд бүгд 9,139,243 төгрөгийг дээрх нэр бүхий этгээдүүд нөхөн төлсөн байна.

Цалингийн зөрүү болох 18,812 төгрөгийн талаар Хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид хамааралгүй талаар тайлбарласан тул тухайн төлбөрийг шүүгдэгч нөхөн төлөхгүй болно.

Харин шүүгдэгчид олгосон цалинг нөхөн төлсөн Ч., Х.Мягмардорж,   П.Аззаяа, О. нар нь шүүгдэгчид холбогдуулан дээрх зардлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нь Ч., Х.Мягмардорж, П.Аззаяа, О. нарын нэхэмжлэлийг гаргах төлөөлөх эрх нь тодорхойгүй учраас шүүгдэгчид холбогдох энэ шийтгэх тогтоолоор тогтоох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр үлдээх нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай йн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

  Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий йн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгчид  тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг *******ингүй болгож ял оногдуулахыг дурдах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг түүний байнга оршин суугаа газар болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй,  оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг  баримтлан мөн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шүүгдэгч Г.*******эд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан шүүгдэгч Г.*******эд тэнсэн хянан харгалзах хугацаанд нь “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг *******ингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* *******ний ******* дугаар д цалин хөлстэй холбоотой төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол *******ин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор *******интэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД