| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Г.Ганбагана,
хохирогч Н.*******,
хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүрэг, хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* аймаг, сум, баг, дын хаягт оршин суух, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжээр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар,
******* аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн
******* овогт *******ы ******* /РК:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ө.******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчим 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн Н.*******ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулгаж явсан ба улмаар Н.******* нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
П.*******ыг ******* дүүргийн хороо, ын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэр 01 цагийн орчимд шөнө хүүхдийн памперс авах гээд гарсан. Тэгээд аас уруудаад явж байсан чинь энэ эгч таараад гараа өргөөд зогсож байсан. Би зогсоод та хаашаа явах юм бэ? зам дагуу явна гэвэл авъя гэж хэлэхэд ын тийшээ явна гэсэн. Тэгвэл зам дагуу юм чинь авчихъя гээд авсан. Би дэлгүүр орж, хүүхдийн памперс авна гэж хэлээд дэлгүүр рүү ороод памперс авах гэж байхад манай эхнэр машины багажид памперс байгаа юм байна гэсэн. Тэгсэн манай эхнэр нэг жимстэйг авчхаарай гэхээр нь нэг пиво авсан. Тэгээд цэргийн анги өнгөрөөд Энгэр-шанд руу зүүн эргэдгээр эргээд энэ хавьд мөн үү? хаана байна бэ гэсэн чинь гэрээ мэдэхгүй байсан. Би буцаад засмал руу гараад энэ улаан худгийн энүүгээр юм уу? гэхэд тийм гэсэн. Тэр айлуудаасаа 10-20 метрийн зайтай харалдаа явж байхад за ийшээ зогсчих би угаасаа пивоо уучхаад бууна гэсэн. Би ч тэгээд хүн амьтан хүнтэй маргаад яах вэ дээ гэж бодсон. Машинаа зогсоочхоод машинаасаа буугаад эхнэртэйгээ утсаар яриад тамхи татаж зогсож байгаад за эгч ээ буугаарай гэсэн чинь буух гэж байсан. Би түшээд буулгасан. Би буулгачхаад хаалгыг чинь нүдээд өгөх үү? гэхэд зайл пизда минь, лалар минь гэсэн. Би тэр үедээ хүүхдээ алдаад удаагүй байсан. Ихэр хүүхдийн маань нэг нь хэдхэн сартай жоохон байсан. Эхнэр хүүхэд чинь уйлаад байна гэж залгасан гэр рүүгээ яарсан. Явж байх замдаа нэг зогсоод толиндоо харсан. Хөдөлгөөн хийгээд явж байх шиг байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ орчхож байгаа юм байна гэж бодоод хөдлөөд яваад өгсөн.” гэв.
Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би архи уугаагүй байсан. Гэрээсээ 23 цаг өнгөрөөгөөд гэрийнхээ замын цаад талын дэлгүүр орох гэсэн чинь хаалттай байсан. Тэгэхлээр нь доошоо уруудаж алхсан. Үнэндээ миний өмссөн бойтог аягүй халтирдаг байсан. Гутал өмсөөд халтираад намайг согтуу гэж харсан юм уу? яасан юм сайн мэдэхгүй байна. Доод талын Мөнх ундарга дэлгүүр хүртэл өөрөө алхаж яваад дэлгүүрээс би тараг, шүүс аваад буцаад би гараад явахад аягүй салхитай хүйтэн байсан. Би анхнаасаа гэж хэлсэн болохоос биш гэж хэлээгүй. Машин ерөөсөө олдохгүй байсан. Би тортой юм барьчихсан гараа өргөөд цэргийн анги руу дээшээ дөнгөж өгсөөд автобусны буудал арай хүрээгүй явж байхад дээрээс машин ирээд зогссон. Энэ хүүхэд ирэхдээ хүүш ээ гадаа ийм хүйтэн байхад чинь та юу хийж яваа юм бэ? гэсэн таксинд явах уу? гэхэд явна гэсэн. Манайх ад байдаг. Эгчийгээ хүргээд өгчхөөч гээд тэгсэн чинь би эхлээд дэлгүүр ороод юм авна. Тэгээд би таныг хүргээд өгчихье болох уу? гэхээр нь би тэг гэсэн. Би яг машинд нь орж суугаад, энэ хүүхэд яг миний юм авсан дэлгүүр рүү ороод юм аваад гарч ирээд машинаа хөдөлгөөд явахдаа шууд чигээрээ хөдлөөд явахлаар нь би гээд андуурчхаж гэж бодоод манайх биш гэж хэлэхэд энэ хүн нүүр рүү цохисон. Би чинь өөрөө аймаар айчихсан, балмагдчихсан байсан. Тэр яриад байгаа пиво хувьд та пиво уух уу? гэхээр нь 1,2 балгаад тэнд нь тавьсан. Хэрвээ би үнэхээрийн тийм согтуу, алхаж чадахааргүй, явж чадахааргүй байсан бол эрүүлжүүлэх нь юм уу? эмнэлэг дээр аваачаад тавьчихгүй яасан юм. Тэр камерын бичлэг дээр хүртэл байгаа. Намайг аягүй ойрхон газраа буулгасан гээд байна. Чи намайг хог хаяж байгаа юм шиг татаж хаячхаад, машинаа хөдөлгөөд цаана очиж зогсож намайг нэг ажиглачхаад яваад өгсөн. Би янз бүрийн хараалын үг хэлдэггүй. Би зайл пизда зэрэг харааллын үг огт яриагүй…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 10-13, 33-37, 40-43 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 17-32 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуудас /2 хавтаст хэргийн 134-180 дахь тал/,
Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад 00 руу орох гэж яваад гэнэт кино үзэх юм чинь дэлгүүр ороод ойр зуурын ундаа юм авах гээд 353 дугаар ангийн чиглэлтэй алхсан. сүлжээний дэлгүүр орохгүйгээр цайзын “” дэлгүүр үү орж тараг, ундаа аваад жижиг торонд хийгээд буцаад алхсан. Миний өмсөж явсан гутал аймар хальтардаг гутал бас тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул гуйваад унаж босоод яваад байсан болохоор таксины мөнгө ч байна гээд гараа өргөөд такси барихад саарал өнгийн маркын машин ирээд хаашаа явах вэ суучих гэхэд за гээд суусан. Тухайн жолооч би дэлгүүр эхлээд орж болохуу гээд буцаад миний орсон дэлгүүр рүү жолооч орсон. Удалгүй дэлгүүрээс тортой зүйлийг машины хойд суудал дээр тавихад шилтэй зүйл дугарсан. Тэгээд машины жолооч за хаашаа явах вэ гэхэд ын гэхэд тухайн дэлгүүрээс их хурдтай хөдлөөд явсан. Тэгээд шууд чингээрээ руу явахад би руу явна гэхэд утсаараа хүнтэй Том тэргээ засварт өгсөн, чиний машин яаж байна, би хэд хоногийн дараа ажилдаа гарна гэж утсаар ярьж байхдаа намайг дуугүй байгаач пицда минь гээд нүүр рүү гараараа хүчтой цохиход миний ухаан балартаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би жолоочийн яг хажууд сууж урд суудал дээр явсан... тухайн үед хүчиндэх гэж оролдоогүй. Машинаас чирээд буулгасан уу яасан эсэх талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлгүүд /1-хавтаст хэргийн 62-76 дахь тал/,
Хохирогч П.*******ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би 25-ны өдрийн орой 21 цагийн үед танил гийн гэр болох ад очсон юм. гийн гэрт очсон чинь танихгүй 2 залуу байсан. Бид нийлээд 4 шил вино, 2 литрийн Нийслэл уусан. Тэгээд тэнд байсан нэг залуу намайг явна гэхээр нь би явахгүй гэсэн чинь тэр залуу миний толгой руу алгадаад миний баруун нүд рүү цохиод зугтаасан юм. Би бүдүүн гийн гэрээс 00 орлоо гэж хэлээд гарсан би руу гэр лүүгээ харих гэж яваад ын худгийн орчим явж байсан чинь миний толгой эргээд би газарт унасан юм сэрсэн чинь эмнэлэг дээр байсан...” гэх мэдүүлэг /1 р хавтаст хэргийн 80 дахь тал/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэж дууддаг. Би 02 дугаар сарын 25-ны өдөр хороо гахайн ферм дээр хамтран амьдрагч тай хамт байсан. Гаднаас өөр хүн байгаагүй. П.******* гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ү.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өглөө хотоос гэр рүүгээ очиж хувцас сольж өмсөөд буцаад ажил руугаа явах гээд гэр рүүгээ машинтай явж байтал ******* дүүргийн цэргийн ангийн дэргэд байрлах гүний худгийн дэргэд цайвар шаргал өнгийн куртиктэй эмэгтэй хүн сууж байх үед зөрж яваад гэртээ орж хувцсаа сольж өмсөөд эргээд гартал тухайн эмэгтэй нөгөө газраа байсаар байхаар нь дэргэдүүр нь өнгөрөх үедээ хартал зүүн хөлийн гутлаа тайлчихсан цайвар өнгийн оймстой сууж байхаар нь 08 цаг 22 минутад эмнэлэг, цагдаад дуудлага өгчхөөд явсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би манаачийн ажил хийж байгаа гахайн фермд байсан. Би Ганцэцэгтэй байсан. Би ******* гэх хүнтэй 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хамт архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, би Ганцэцэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 91 дэх тал/,
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж маань 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутад гэр болох ын оос 00 ороод ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд холбоо барихгүй сураггүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 45 минутад ******* дүүргийн цагдаагийн хэлтсээс танай байна, танай гэрийн хаягаа хэлээд өгөөч ээжийг тань хүргэж өгье гэж хэлсэн. Манай эмээ цагдаагаас ярьсан хүний утсыг аваад ярьсан чинь манай ээжийг эмнэлэг дээр хайрагдсан байна гэж хэлсэн. Бид нар эмнэлэг дээр очоод ээжийгээ харсан чинь хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...хэрүүл маргаан хийхгүй унтаад өгдөг, янз бүрийн агсам согтуу тавьдаггүй, 2013 оноос аав нь нас бараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...25-ны өдрийн орой манай нөхөр ******* шөнийн 00 цагийн үед хүүхдэдээ памперс авахаар ганцаараа улсын дугаартай машинаараа явсан. Ингээд шөнө 01 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ ирсэн ба 5 ширхэгтэй памперс авчирсан. Надад ямар нэгэн юм яриагүй тэгээд унтсан...” гэсэн мэдүүлэг, /1 р хавтаст хэргийн 106 дахь тал/,
******* Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тархины тодосгогч бодисгүй компьютерын томографын шинжилгээ /1хавтаст хэргийн 115 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1258 дугаар:
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024.04.30-ны өдрийн 01/367 дугаар “...2024 оны 02 дугаар сарын 26-27-нд ******* дүүрэг орчмоор цас ороогүй, салхи баруун хойноос 3-4 м/с, шөнөдөө -27 градус, өдөртөө -13 градус хүйтэн, тухайн өдрийн цаг уурын хэмжилтээр цасны зузаан 19 см байсан болохыг тус газрын харьяа Улаанбаатар хотын “Тэрэлж” өртөөний бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов...” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 229 дэх тал/,
Шүүгдэгч Ө.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнө шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Би гэрээсээ 01 цагийн үед машинаа унаж гараад дэлгүүр орж хүүхдэдээ юм авахаар ганцаараа явсан. Ингээд руу уруудаад явж байхад автобусны буудал дээр үл таних цайвар цагаан өнгийн зузаан куртиктэй 40 нэлээн гарсан насны эмэгтэй ганцаараа такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад руу явна гэхээр нь би суучих гээд тэр эгч арын суудал дээр суусан. Би тэр эгчийг суулгаад цэргийн ангийн урд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр орж жижиг лаазтай жимстэй 1 ширхэг пиво эхнэртээ аваад машинаа жолоодоод явах гэтэл нөгөө эмэгтэй миний авсан пивийг уучих уу гэхээр нь би мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд өгсөн. Тэр эгч шууд задлаад уусан. Би ын зүг яваад хурд сааруулагч өнгөрөөд хойшоо эргэх үү гэхэд нөгөө эгч үгүй ээ цаашаа яв гэсэн. Ингээд улаан худгийн хавиар хойшоо эргээд шороон замаар яж байхад нөгөө эгч ингээд зогсчих гэхээр би замаас дөнгөж гарч зогсоод нөгөө эгчийг буугаарай гэхэд арын сандал дээр пиво асгачихсан байхаар манай эхнэрийн машин шүү дээ эхнэр уурлана наад пивоо ороод уу таксиныхаа мөнгийг өгчих гэсэн чинь нөгөө эгч мөнгөө хайгаад шалавч дээр унагасан 5000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд буухгүй суугаад байхаар нь пивоо гэртээ орж уу гэсэн чинь байж бай гээд байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлгож тэр эгчийг буу гэхэд тэр эгч өөрөө миний машинаас буусан. Тэгэхээр нь би даруй машиндаа суугаад ирсэн. Замаараа буцаад шууд нэгдүгээр хорооны хажуугийн шинэ замаар ороод шууд гэртээ хариад машинаа тавиад унтсан. Тэр эгч надад хэлэхдээ ын нүүрний эгнээнд буна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 145 дахь тал/,
Хохирогч П.*******ын хохирол төлбөртэй холбоотой баримт /2хавтаст хэргийн 14-31, 81-83, 2 хавтаст хэргийн 222-250, 3 хавтаст хэргийн 01-16 дахь тал/,
Хохирогч П.*******ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* дүүргийн эмнэлэгт яаралтай тусламж авсан тухай хуудас,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, оршин суух газрын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байх замдаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан хохирогч П.*******ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгслээ суулгаж, улмаар П.******* нь очихоор тохиролцсон газраас өөр зүгт явж байгаа талаар байсныг мэдэж манай гэр биш байна гэж хэлэхэд түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. ******* дүүргийн хороо, ын задгай тоотод тээврийн хэрэгслээс хүчээр буулгаж орхиж явсан болгоомжгүй үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд нь 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан үйл явдал учруулсан болох өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг түүнчлэн камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Ө.*******д хэлэлцсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагчтай санал нэг байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж зүйлчлээд байгаа чинь өөрөө зүйлчлэл бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Гагцхүү миний үйлчлүүлэгч согтуу байсан юм цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх ёстой байсан юм байна. Мөн дээрээс нь би хүний хаягийг буруу тогтоогоод буулгачихсан нь миний буруу байсан юм байна гэж энэ бүх зүйлийг нь хүлээн зөвшөөрч байгаа огт маргаагүй. Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж заасан үйлдэл нотлох баримт тогтоогдохгүй учраас энэ хэсэгт холбогдох зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ө.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуулийн дагуу цуглуулагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 10-13, 33-37, 40-43 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 17-32 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуудас /2 хавтаст хэргийн 134-180 дахь тал/,
Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул гуйваад унаж босоод яваад байсан болохоор таксины мөнгө ч байна гээд гараа өргөөд такси барихад саарал өнгийн маркын машин ирээд хаашаа явах вэ суучих гэхэд за гээд суусан. Тэгээд машины жолооч за хаашаа явах вэ гэхэд ын гэхэд тухайн дэлгүүрээс их хурдтай хөдлөөд явсан. Тэгээд шууд чигээрээ руу явахад би руу явна гэхэд утсаараа хүнтэй утсаар ярьж байхдаа намайг дуугүй байгаач пизда минь гээд нүүр рүү гараараа хүчтэй цохиход миний ухаан балартаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би жолоочийн яг хажууд сууж урд суудал дээр явсан...” гэх мэдүүлгүүд /1-хавтаст хэргийн 62-76 дахь тал/,
Гэрч Ү.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
******* Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тархины тодосгогч бодисгүй компьютерийн томографийн шинжилгээ,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1258 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 126-137 дахь тал/,
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024.04.30-ны өдрийн 01/367 дугаар албан бичиг,
Шүүгдэгч Ө.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... руу уруудаад явж байхад автобусны буудал дээр үл таних , цайвар цагаан өнгийн зузаан куртиктэй 40 нэлээн гарсан насны эмэгтэй ганцаараа такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад руу явна гэхээр нь би суучих гээд тэр эгч арын суудал дээр суусан... Тэгэхээр нь би машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлгож тэр эгчийг буу гэхэд тэр эгч өөрөө миний машинаас буусан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар
Хохирогч П.******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим дэлгүүрээс эд зүйл худалдан авахаар гэрээсээ гарч яваад 02 цагийн орчим дэлгүүр ороод согтууруулах ундаа хэрэглэн буцаж явах замдаа шүүгдэгч Ө.*******ы жолоодож явсан 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гар өргөн суусан байх ба замдаа тухайн тээврийн хэрэгсэлдээ Н.******* нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь шүүгдэгч Ө.******* нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар ******* дүүргийн хороо, ын задгайд буюу хүнгүй газар тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явснаас түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “ би ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан “ гэж мэдүүлсэн ч түүний 2024.04.14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” би 2024.02.25 өдрийн орой 19 цаг өнгөрч байхад өөрийн гэртээ байхдаа сэтгэл санаагаа засах гээд 0.5 литр лаазтай боргио пивоноос 2 ширхэг лаазтайг уусан. Миний өмсөж явсан гутал аймар халтирдаг гутал бас тухайн үед архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан тул гуйваад унаж босоод яваад байсан...” гэх мэдүүлэг, Хохирогч П.*******д үзлэг хийсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүүргийн эмнэлэгт яаралтай тусламж авсан тухай хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хохирогч нь гэмт хэрэг болох тухайн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдож байх бөгөөд улсын яллагчийн хохирогчийн байдлыг дүгнэсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүгдэгч Ө.******* нь хохирогч П.*******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр рүү нь гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин шүүгдэгчийн хохирогчийг зам дээрээс гэрт нь хүргэх зорилгоор харилцан тохирон суулгасан үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэлцлийн харилцаа бөгөөд энэхүү хэлцлийг биелүүлэх явцад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шөнийн 02:17 цагт цельсийн -27 градусын хүйтэнд хүргэх ёстой газарт нь хүргээгүй, улмаар хаяг тодорхойгүй, хүнгүй, тусламж хүсэх боломж нь хязгаарлагдмал газар хүчээр буулгасан нь “хэлцлээр тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Шүүгдэгчийн өвлийн хүйтэнд машинаасаа хохирогчийг хүчээр буулгаснаар хүний эрүүл мэндэд хохирол хор уршиг учруулж болно гэдгийг мэдэх боломжтой байсан ч гэртээ харих байх гэж найдан орхиж явсан үйлдлийн гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийг удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн, хохирогчийн тухайн шөнө хаана юу хийж байсан цаг хугацааг тодорхой болгох“ дүгнэлтээ танилцуулсныг шүүх хянаад Хохирогч П.*******ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг Гэрч Г., Гэрч А. нарын мэдүүлгүүдээс гадна, хэрэгт авагдсан хэрэг болсон гэх газрын дүрс бичлэгүүд, шүүгдэгчийн үйлдлийн талаар хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ няцаасан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд автомашин дотроо хохирогчтой таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан талаар шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл нотлох баримт тогтоогдоогүй учир энэхүү үйлдлийг хийгээгүй талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэх, үндэслэх боломжгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон төлбөртэй холбогдуулан 1,035,622 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нөхөн төлөгдсөн бөгөөд энэхүү шүүх хуралдаанаар тухайн шүүх хуралдаанаас хойш гарсан зардалтай холбогдуулан хохирогчийн талаас сэтгэцэд учирсан хохирлын 30,353,400 төгрөгийн, эмчилгээ, шатахуун, хувцастай холбоотой 3,288,009 төгрөг, нийт 33,641,409 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага шүүгдэгчид холбогдуулан нэхэмжилснийг шүүх хянаад тухайн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай хамааралтай байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсантай холбогдуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 5,085,000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.
Мөн хохирогч нь энэхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэн буюу 30,353,400 төгрөгийг Иргэний хуулийн 51 зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилснийг шүүх хянаад хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1488 дугаар “...П.*******ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас дасан зохицохын эмгэгийн шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн 4-р зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан ба шүүхээс хохирогчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, хохирогчийн эрүүл мэндийн сэргээгдэх боломжгүй хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 30 дахин үржүүлэн 19,800,000 төгрөгөөр сэтгэл санааны хохирлыг тооцож шүүгдэгчээс гаргуулж, илүү нэхэмжилсэн 10,553,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Ингээд шүүгдэгчээс энэ хэргийн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирол нь 3,288,009 төгрөгийн шаардлагыг хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой 1,422,162 төгрөгийн, хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцасны зардал 568,000 төгрөгийн, шатахуунтай холбоотой 1,247,575 төгрөгийн зардлын бичгэн баримтуудыг үндэслэн нийт 3,237,737 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, хэрэгт баримтгүй, шаардлага тодорхойгүй 50,272 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх хурлаас шүүгдэгчид холбогдуулан нийт /19,800,000+3,237,737/ 23,037,737 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс шүүгдэгчийн талаас хохирол төлөхтэй холбоотой завсарлагын явцад 1,500,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 21,537,737 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулан, нэхэмжлэлийн шаардлагаас /50,272+10,553,400/ 10,603,672 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогч учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болон 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ хэргийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал прокурорын зүгээс байхгүй гэж үзэж байна. Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт 650 нэгжээр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнчлэн Ө.******* энэ хэргийг үйлдэх шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр -уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр мөн Эрүүгийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжээр торгуулсан. Тэр ялын биелэлт биелэгдээгүй байгаа. Тухайн ялыг мөн энэ хэрэгт нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 хоногийг 15 нэгжээр тооцож, түүний цагдан хорих нийт хугацааг 1 жил 8 сар 20 хоногийн хугацаанд нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Энэ хүн эдийн засаг, эрүүл мэнд бүх юмаараа зөндөө их хохирч дуусаж байна. Иймд эрүүгийн хариуцлагын дүгнэлт прокурорын гаргасан саналтай нэг байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ ... Одоо учирч байгаа хохирлыг заавал төлөх үүрэг хүлээх ёстой. Хорих ял эдлээд одоо байгаа эмчилгээний мөнгийг шууд төлөх ямар ч боломж байхгүй болчхож байгаа юм. Тийм учраас зорчих эрх хязгаарлах ял өгөөд, хөдөлмөрлөх боломжийг олгоод ажил хөдөлмөрөө эрхлээд хохирогчид зүй ёсных нь эмчилгээнийх мөнгийг нь өгөөд, мөн дээрээс нь анхаарал халамж тавих үүрэг хариуцлага оногдуулах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий хэргийн 7.3 дугаар зүйлд заасан. Тэгэхээр учруулсан гэм хороо арилгуулах үүргийг чинь шүүхээс даалгаж болж байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харгалзаж шүүх шийдвэрлэж өгнө үү гэсэн санал байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн 11.3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, харин энэ хугацаан дээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар одоо учруулсан хохирлоо нөхөн төлөх, цаашид учирч байгаа хохирлыг нөхөн төлөх үүргийг оногдуулах ёстой. Энэ чинь өөрөө хохирогчийн эрх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл анги дээр хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч маргасан ч гэсэн шүүх нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл ангитай холбоотой үйлдлийг гэм буруутайд тооцсон учраас үүнтэй холбогдуулж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа талуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн шүүхийн шатанд хэрэг шалгагдах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгийн торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 1 жилийн хугацаатай хорих ялыг тус тус сонгон эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул тухайн торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгийн торгох ял нийт 1,500 нэгжийн торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн 100 хоног буюу 3 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар тогтоох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих ангид эдлүүллээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан бичлэг бүхий 4 ширхэг СД-ыг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37. зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД