| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0131/Э/Н |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
Иргэдийн төлөөлөгч Б.,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.ээгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58/х дугаартай яллах дүгнэлттэй эрүүгийн 2213 0028 20283 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/773 дугаартай магадлалаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт *******, *******, *******, тоотод оршин суух,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн,
******* овогт н ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцсон хохирогч Х.аас 280,000 төгрөг, Х.аас 200,000 төгрөг, Ц.аас 45,000 төгрөг, Б.аас 45,000 төгрөг, Ц.эгээс 200,000 төгрөг, Г.аас 300,000 төгрөг, Э.ээс 110,000 төгрөг, Я.гаас 110,000 төгрөг, Г.гээс 45,000 төгрөг, Л.аас 45,000 төгрөг, Б.гээс 45,000 төгрөг, А.гээс 45,000 төгрөг, Б.ээс 365,000 төгрөг, М.ээс 50,000 төгрөг, Б.ээс 50,000 төгрөг, Х.ээс 100,000 төгрөг, Э.аас 95,000 төгрөг, З.аас 50,000 төгрөг, М.аас 120,000 төгрөг, Б.өөс 110,000 төгрөг, Г.гаас 360,000 төгрөг, Б.нээс 120,000 төгрөг, З.ээс 402,000 төгрөг, Т.гээс 175,000 төгрөг, Д.аас 180,000 төгрөг, Б.аас 716,000 төгрөг, Т.ээс 130,000 төгрөг, Э.иас 100,000 төгрөг, Б.иас 50,000 төгрөг, М.гаас 120,000 төгрөг, М.гаас 95,000 төгрөг, М.ээс 25,000 төгрөг, Н.ээс 140,000 төгрөг, П.гаас 120,000 төгрөг, Ц.гаас 250,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Н.гоос 139,000 төгрөг, Б.ээс 23,000 төгрөг, У.ээс 80,000 төгрөг, Ц.аас 540,000 төгрөг, Д.ээс 45,000 төгрөг, Н.ээс 25,000 төгрөг, Ц.гаас 90,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, Д.оос 13,000 төгрөг, Ж.гээс 13,000 төгрөг, Б.гаас 58,000 төгрөг, Б.гаас 80,000 төгрөг, Г.ээс 571,000 төгрөг, Р.аас 205,000 төгрөг, Я.аас 310,000 төгрөг, Б.ээс 800,000 төгрөг, Ж.ээс 40,000 төгрөг, С.аас 150,000 төгрөг, Б.аас 205,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.аас 100,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөг, О.гаас 5 удаагийн үйлдлээр нийт 1,000,000 төгрөг, Г.аас 70,000 төгрөг, Э.гээс 385,000 төгрөг, Д.өөс 80,000 төгрөг, С.ээс 350,000 төгрөг, Д.ээс 150,000 төгрөг, Б.гаас 250,000 төгрөг, Э.аас 195,000 төгрөг, З.аас 230,000 төгрөг, Ж.ээс 180,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.ээс 172,000 төгрөг, Д.аас 250,000 төгрөг, М.аас 100,000 төгрөг, Э.оос 272,000 төгрөг, Ц.гээс 60,000 төгрөг, Х.ээс 90,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Б.аас 125,000 төгрөг, Э.гаас 200,000 төгрөг, Д.ээс 100,000 төгрөг, Б.аас 520,000 төгрөг, Э.ээс 120,000 төгрөг, Э.гаас 155,000 төгрөг, Н.гаас 150,000 төгрөг, Ц.ээс 150,000 төгрөг, С.иас 100,000 төгрөг, Б.аас 40,000 төгрөг, Г.оос 180,000 төгрөг, А.гаас 56,000 төгрөг, Э.гаас 150,000 төгрөг, Ш.аас 200,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөг, Б.аас 200,000 төгрөг, Д.гаас 700,000 төгрөг, А.аас 200,000 төгрөг, Н.аас 150,000 төгрөг, Д.гаас 4 удаагийн үйлдлээр 720,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
Мөн Б.ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,600,000 төгрөг, С.аас 2,491,000 төгрөг, Д.ээс 400,000 төгрөг, Г.ээс 75,000 төгрөг, А.аас 750,000 төгрөг, Д.ээс 350,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Г.ээс 400,000 төгрөг, Э.оос 150,000 төгрөг, Э.ээс 500,000 төгрөг, Г.ээс 607,000 төгрөг, Л.ээс 800,000 төгрөг, З.гаас 150,000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдад итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, дээрх нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтэйгээ маргахгүй. Бүх хэргүүдийг нэгтгэсний дараа мэдүүлэг авна гэсэн боловч мэдүүлэг аваагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ын өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд тоглуулах хийлдэг тоглоом авахаар гэх фейсбүүк хаягт байршуулсан зарын дагуу холбогдож тоот “” гэх данс руу 280,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5180/491 дугаартай “... тоот дансны эзэмшигч, хатагтай ...” албан бичиг /1хх-50-52 дугаар тал/,
Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5180/508 дугаартай “... тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 09 минутад салбарын 5758 кодтой...******* 1-р хороо, Налайх зах Уурхайчин тооцооны төвд... 100.000 төгрөг, 180.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн...” албан бичиг/1хх-54 дүгээр тал/,
Хяналтын камерын дуу дүрсний бичлэг буюу Хаан банкны 5180/508 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн сиди бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-14-16 дугаар тал/,
Хохирогч Х.аас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь “” гэх хэрэглэгчийн “Ээжүүдийн зарын нэгдсэн групп’’-д бичсэн зар болон түүнтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /1хх-72-100 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-112 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* н дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгаар 200.000 төгрөг шилжүүлсэн болон бусад нэр бүхий хохирогчдын төлбөр тооцооны шилжүүлгийн талаарх дансны хуулга /1хх-114-116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...Би фейсбүүк цахим худалдаанаас “ ” гэх хаягтай чатаар холбогдоод 45.000 төгрөгийн өмд захиалгаар авахаар болсон. Тэгээд дугаарын данс руу өмдний төлбөр болгож 45.000 төгрөгийг, гүйлгээний утган дээр нь утасны дугаар, овог нэрээ бичээд шилжүүлсэн... Уг хүн нь “мөнгө орж ирэхээр унаанд хийчихнэ” гэсэн боловч над руу өмдөө явуулаагүй....” гэх мэдүүлэг /1хх-159-160 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон М.н дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгаар 45.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-115 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр годон гутал авна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн. Би уг хүнтэй тухайн үед зарын дагуу чат бичиж байгаад залилуулсан байгаа. Данс эзэмшигч нь М. гэх нэртэй хүний данс байсан..” гэх мэдүүлэг /1хх-185 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* н дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгаар 45.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-115 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Н.эгийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Бөөний бараа гэсэн групп дээрээс харж байгаад өмд захиалсан. Нийт 10 ширхэг өмд захиалсан ба 200.000 төгрөг шилжүүлсэн. Захиалсан бараагаа хүлээн авч чадаагүй ба фейсбүүкээр захиалсан...” гэх мэдүүлэг /1хх-200-201, 204 дүгээр тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* н дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгаар 200.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-115 дугаар тал/;
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “...Бөөний барааны хамгийн том нэгдсэн групп гэх зарын дагуу 15 ширхгийг худалдаж авахаар тохиролцоод Төрийн банкны дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Нэг ширхэг өмдийг 22.000 төгрөгөөр бодсон...” гэх мэдүүлэг /1хх-227-235 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүкээр эмэгтэй хүний өмд зарна гэх зарын дагуу 4 ширхэг өмд захиалахаар 110,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-8 дугаар тал/,
Хохирогч Г.аас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /1хх-ийн 230-235 дугаар тал/
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* н дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгаар 300.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-115 дугаар тал/,
Хохирогч Э.ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк дээр “эмэгтэй хүний өмд зарна” гэсэн зарын дагуу өмд захиалан дугаарын данс руу 110.000 төгрөгийг “, ” гэх утгаар шилжүүлсэн. Тэгтэл уг захиалга авсан хүн нь “удахгүй явуулна, маргааш явуулна, өнөөдөр явуулна” гээд чатаа блоклоод алга болсон... Дорноговь аймгийн Хөвсгөл суман дээрээс мобайл банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 8 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “ ’ гэсэн гүйлгээний утгаар 110.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.гийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэг фейсбүүк хаягаас бараа захиалаад залилуулсан. Над руу дугаартай данс өгөөд энэ данс руу 110.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд надад хэлэхдээ миний захиалсан зүйлийг унаанд хийгээд явуулна гэж хэлсэн. Утга дээр нь ээжийнхээ дугаарыг бичсэн ба нимгэн өмд 5 ширхэг захиалсан...” гэх мэдүүлэг /2хх-23-25 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дугаарын данснаас “” гэсэн гүйлгээний утгаар 110.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.гийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн охин Б.гийн гэх дугаарын дансанд байсан 45,000 төгрөгийг годон гутал зарна гэх зарын дагуу холбогдож байгаад Төрийн банкны дугаарын дансанд шилжүүлж залилуулсан... Данс эзэмшигч нь ******* гэх нэртэй хүний данс байсан...” гэх мэдүүлэг /2хх 41-42, 44-45 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дугаарын данснаас “ " гэсэн гүйлгээний утгаар 45.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн дугаартай дансаар өмдний мөнгө болох 45.000 төгрөгийг дугаарын дансанд шилжүүлсэн юм... Б.******* гэсэн хүний дансанд мөнгө шилжүүлж хохирсон...” гэх мэдүүлэг /2хх-58-59 дүгээр тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дугаарын данснаас “umd mongo" гэсэн гүйлгээний утгаар 45.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн фейсбүүкээр орж байгаад “өмд зарна” гэх зар оруулсан фейсбүүк чатаар холбогдож байгаад эмэгтэй хүний 1 ширхэг өмд авахаар дансыг өгөөд 45.000 төгрөг авсан. Тухайн барааг хүлээж аваагүй...” гэх мэдүүлэг /2хх-74-75, 81 дүгээр тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 45.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.гийн өгсөн: “...Тухайн фейсбүүк хуудсанд “даашинз захиалгаар авч ирнэ” гэсэн зар байсан. Тэгээд хувь чатаар нь холбогдоод ягаан өнгийн даашинз авахаар болоод өөрийн Хаан банкны дугаарын данснаас 45.000 төгрөг шилжүүлсэн...Тэгтэл нөгөө захиалсан хүнээс даашинз ирээгүй, хувь чатаар нь холбогдсон боловч хариу өгөөгүй болохоор орхичихсон...” гэх мэдүүлэг/2хх-96-97, 103 дугаар тал/,
Төрийн банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг болон ******* дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “ ” гэсэн гүйлгээний утгаар 45.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 116 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 1 хайрцаг буюу 96 ширхэг хүүхдийн хөөс, 1 хайрцаг буюу 1,000 ширхэг коланы аяга худалдаж авахаар захиалга өгч тоот данс руу 365,000 төгрөг шилжүүлсэн...Би тухайн ******* гэх хүнтэй холбогдож өөрийн шилжүүлсэн мөнгөө 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 260,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 105,000 төгрөгийг буцаан авсан...” гэх мэдүүлэг, /2хх-124-132 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ийн өгсөн: “...Би фейсбүүкээс “хийлдэг гудас хямд зарна” гэсэн зарын дагуу утасны дугаараар нь залгаж захиалсан. Тухайн үед “манайх албан байгууллага юм, төлбөрөө урьдчилж авдаг” гээд би 50,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гүйлгээ амжилттай болсны дараа хүргэж өгдөг гэж байсан ба би 50,000 төгрөг шилжүүлээд 3 хоног хүлээгээд ирээгүй...” гэх мэдүүлэг /2хх-208 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “HIILDEG GUDAS” гэсэн гүйлгээний утгаар 50,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2 дугаар хх-ийн 205 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сард фейсбүүкээр машины хийлдэг гудастай, яаралтай хямдхан зарна гээд утасны дугаар байсан. Тухайн үед зар дээр байсан дугаар луу холбогдох үед 30 гаран насны залуу эмэгтэй утас аваад “хүргэлт хийгээд явж байна, та Төрийн банкны данс руу 50,000 төгрөг шилжүүлчих, хүргээд өгнө" гэсэн. Тэгээд би шууд өөрийн гэсэн данснаас мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй, намайг залилаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /2хх-215 дугаар тал/,
Төрийн банкны ******* дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “" гэсэн гүйлгээний утгаар 50,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-204 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 1 ширхэг тогоо, 1 ширхэг аяны гудас авахаар 100,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед “” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн байсан. гэсэн гар утасны дугаартай байсан. Би захиалсан бараагаа одоог хүртэл хүлээж аваагүй байгаа ба цахим хэлбэрээр захиалсан...” гэх мэдүүлэг /2хх-225-231 дүгээр тал/,
Хохирогч Х.ээс гаргаж цахим зурвас бүхий мэдээллүүд /2хх-ийн 227-231 дугаар хуудас/,
Төрийн банкны ******* //-н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “DARXANRUU GUDAS TOGOO " гэсэн гүйлгээний утгаар 100,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-ийн 203 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хийлдэг буйдан авахаар 95,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр 2 цаг хүлээгээд ирээгүй..” гэх мэдүүлэг/2хх 244-246 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 95,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-203, 246 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сард хөдөө Дундговь явах гээд машинд дэвсэх гудас хэрэгтэй болсон. Тэгээд фейсбүүк зарын дагуу доор нь өөрийн rap утасны дугаараа тавьсан. Тэр үед нэг хүн холбогдоод гудас зарж байгаа талаараа хэлсэн. Тухайн үед 50.000 төгрөг гэсэн. Би “танайх яагаад ийм хямд зарж байгаа юм бэ” гэхэд “манайх гадаадаас бараа оруулж ирдэг, худалдааны эргэлтээ сайжруулах гээд хямд зарж байгаа" гэсэн... Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны дугаартай данснаас Б.******* гэх хүний Төрийн банкны дугаартай данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш тухайн эмэгтэй шалтаг, шалтгаан хэлээд сүүл рүүгээ миний утсыг авахгүй алга болсон ...” гэх мэдүүлэг /3хх 17-18 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “" гэсэн гүйлгээний утгаар 50,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-ийн 203 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ын өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өглөө 08 цаг хүртэл элжинд гарсан. Тэгэхдээ “Бүх төрлийн барааг бөөнөөр, бөөний үнээр зарах нээлттэй групп" гэсэн групп руу ороод “хийлдэг гудас бөөндөнө” гэсэн зарын дагуу “” гэсэн хүнтэй холбогдож гэсэн утасны дугаарыг нь авсан. Ярихад эмэгтэй хүн авсан ба “өнөөдөр амарч байгаа, гэхдээ унаанд тавиад өгье” гэсэн. Тэгээд гэсэн Төрийн банкны данс руу гүйлгээний утга дээр нь “ , 2ш аяны гудас” гэж бичээд 120.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /3хх-26-31 дүгээр тал/,
Хохирогч М.аас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /3хх-ийн 28-32 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “ 2Ш АЯНЫ ГУДАС” гэсэн гүйлгээний утгаар 120,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-ийн 202 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дугаарын данс руу 110.000 төгрөгөөр “ BAYNHONGOR” гэх утгаар шилжүүлсэн. Би нийт 10 ширхэг давсан цэцгийг 110.000 төгрөгөөр захиалж авахаар болсон...” гэх мэдүүлэг /3хх-51-52 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр “ BAYNHONGOR” гэсэн гүйлгээний утгаар 110,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-ийн 202 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.гийн өгсөн: “...Би 20 ширхэг 18.000 төгрөгийн хүүхдийн хослол бөөндөж авахаар гэсэн фейсбүүк хаягтай чатаар харилцсан ба гэх утсаар холбогдсон. Фейсбүүк чатаар холбогдож захиалга өгсөн ба захиалсан бараагаа хүлээн аваагүй. Би Хаан банкны тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Алтай сумаас Хаан банкны интернэт банкаар “******* ” гэсэн нэртэй данс руу 360.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-70-71, 74-76 дугаар тал/,
Хохирогч Г.гаас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /3хх-ийн 74-77 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 360,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-201 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.нийн өгсөн: “...Фейсбүүк зар дээр “хүүхдийн хувцас зарна” гэсэн зарын дагуу дугаар руу нь залгасан. Тэгэхэд “та захиалгаа баталгаажуулах мөнгө 100% хийчих, манай Төв аймагт байдаг юм, хотоор явж тараадаг" гэж байсан. Тэгэхэд гэж Англиар бичсэн фейсбүүк хаягтай байсан. Тэр өдөр бараагаа хүргэж ирээгүй, очиж бараагаа харья гэхэд “манай хүргэлтээр гардаг” гэж байсан. Би 120.000 төгрөгийн 5 ширхэг хүүхдийн хувцас захиалсан...” гэх мэдүүлэг болон /3хх-88-89 дугаар тал/,
Хохирогч Б.нээс гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /3хх-92-93 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 120,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-200 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ийн өгсөн: “...Би фейсбүүкийн бөөний барааны группт “хүүхдийн хувцас бөөндөж зарна” гэсэн зарын дагуу холбогдсон... 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн трико болон гадуур хувцас авахаар 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш нэмж бараа авахаар нийт 402.000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд над руу 1 эмэгтэй хүн залгаад “барааг чинь ачаанд хийгээд явууллаа” гэж ярьж байсан. Тэрнээс хойш огт холбоо барилгүй намайг залилан мэхлээд алга болчихсон...” гэх мэдүүлэг /3хх-104 дүгээр тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 02-ноос 08-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр “ ANSA" гэсэн гүйлгээний утгуудаар нийт 402,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2 хх- ийн 198-200 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.н өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цацагтай оймс зарна гэсэн зарын дагуу фейсбүүкээр холбогдож 175,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Төв аймгаас ирнэ гээд ирээгүй бөгөөд мөнгө хийснээс 2 хоногийн дараа ирнэ гэж байсан..” гэх мэдүүлэг /3хх-107 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “ 311 OIMS" гэсэн гүйлгээний утгаар нийт 175,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-199 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Д.ын өгсөн: “...Фейсбүүк цахим орчинд “Бөөнөө бараа зарна” гэсэн нэгдсэн групп дотор “ ” гэсэн хаягтай хүнээс “оймс, трико бөөнөөр зарна” гэсэн зарын дагуу холбогдсон. Над руу дугаараас холбогдоод ‘‘хүргэлтэд гарах гэж байна, та тооцоогоо хийчих" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Төрийн банкны дугаарын ******* гэсэн данс руу 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 180.000 төгрөг шилжүүлэн хохирсон...” гэх мэдүүлэг /3хх-121-125 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “” гэсэн гүйлгээний утгаар нийт 180,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-ийн 199 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк хаягаар зар үзээд байж байхад “Batbayr Duulim” гэх нэртэй фейсбүүк хаягаар хаягаар “хүүхдийн хувцас зарна" гэсэн зар байсан. Тэгээд холбогдоход 30 орчим насны эмэгтэй хүн байсан ба “захиалгын дагуу хүргэж өгнө, барааны урьдчилгаа 150.000 төгрөгийг Төрийн банкны тоот данс руу шилжүүл" гэхээр нь уг данс руу хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Данс эзэмшигч нь ******* гэсэн нэртэй данс байсан. Маргааш нь уг дугаар луу залгаад “өчигдрийн бараа яасан бэ” гэхэд “одоо хүргэж өгнө, нэмээд хүүхдийн хувцас байна, авах уу” гэсэн. Тэгээд нэмж авахаар болоод 566.000 төгрөгийг өмнө нь шилжүүлж байсан Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Нийт 716.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг, /3хх-139-148 дугаар тал/ ,
Хохирогч Б.аас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /3хх-ийн 139-148 дугаар тал/,
Төрийн банкны ******* дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр “ Бараа” гэсэн гүйлгээний утгуудаар нийт 716,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-198 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.ийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тоот дахь гэртээ байж байтал фейсбүүк зараар “ ” гэсэн нэртэй хэрэглэгч “трико зарна” гээд бараа бүтээгдэхүүний зурагтай пост оруулсан байсан. Тэгээд чатаар харилцаж түүний өгсөн Төрийн банкны тоот дансанд 130.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот данснаас “ BARAA” гэсэн гүйлгээний утгаар 19 цаг 04 минутад шилжүүлсэн. Үүнээс хойш бараагаа тухайн хүнээс авч чадаагүй. Хааяа чатаар холбогдохоор “унаанд тавьсан байгаа” гэх мэтээр хугацааг хойшлуулж, сүүлдээ бүр огт хариу бичихээ больсон...” гэх мэдүүлэг /3хх243-244 дүгээр тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “ BARAA” гэсэн гүйлгээний утгаар 130,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-198 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк хаягаар дэлгүүр дотор бараа зарах зорилгоор лайв хийж байгаа бичлэг гарч ирсэн... Тэгээд тус хүний зарах гэж байгаа бараанууд нь надад таалагдсан тул би чатаар холбогдож бичсэн... Тэгээд Төрийн банкны дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би 10 ширхэг хүүхдийн унтлагын хувцсыг нийт 100.000 төгрөгөөр захиалахаар тохиролцсон...Захиалсан бараагаа одоо хүртэл хүлээж аваагүй....” гэх мэдүүлэг /4хх-20, 23 дугаар тал/,
Хохирогч Э.иас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /4хх-22-23 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “ " гэсэн гүйлгээний утгаар 100,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-196 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...фейсбүүк үзэж байгаад “хүүхдийн гутал зарна” гэсэн зар байхад нь зарын дагуу холбогдож чатласан. Ингээд 1 ширхэг хүүхдийн гутал захиалж авахаар болж гэсэн утсаар эмэгтэй ярьсан. Тэгээд тоот данс руу өөрийнхөө данснаасаа 50.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь миний захиалсан бараа ирэх ёстой байтал ирээгүй бөгөөд нөгөө дугаар луу залгахад “амжсангүй, өглөө хүргэж өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө ярихад утас нь холбогдохоо больчихсон...” гэх мэдүүлэг /4хх-45 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр " 26 RAZMER" гэсэн гүйлгээний утгаар 50,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2 дугаар хх-ийн 193 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр , гэх ажил дээрээ байхдаа фейсбүүк үзэж байгаад хүүхдийн гутал зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдсон. Тэгээд 3 ширхэг хүүхдийн гутал захиалахаар болж тоот данс руу өөрийнхөө тоот данснаасаа төлбөр болох 120.000 төгрөгийг 12.000 төгрөг, дараа нь 108.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Одоо хүртэл захиалсан бараагаа авч чадаагүй залилуулсан...” гэх мэдүүлэг /4хх 48 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр “ CHULUUN OVOO” гэсэн гүйлгээний утгуудаар нийт 120,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2 дугаар хх-ийн 193 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...Фейсбүүк зар дээр “хүүхдийн өвлийн хувцас зарна” гэсэн зар байхаар нь коммент дээр нь “авъя” гээд утасныхаа дугаарыг үлдээсэн... Тэгээд "одоо цөөхөн байна, та мөнгөө бүтнээр нь хийчих” гэхээр нь би данс руу 95.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт байдаг Номин Холдинг байран дээрээ байхдаа шилжүүлсэн... Фейсбүүк чатаар захиалсан бараагаа аваагүй...” гэх мэдүүлэг /4хх 54-55 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 09 дугаар сарын 16-ны өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 95,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-193 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байхдаа гар утсаараа фейсбүүк үзэж байхад “хүүхдийн хослол зарна” гэсэн зар байхаар нь холбогдож, чатаар харилцсан. Тэгээд хүүхдийн мөнгөний данс болох тоот данснаасаа 25.000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Орой нь захиалсан бараагаа авах гэтэл нөгөө хүн нь холбогдохгүй, утас болон фейсбүүкээр хариу бичихгүй алга болчихсон. Ингээд би бусдад залилуулснаа ойлгосон....” гэх мэдүүлэг /4хх-73 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 09 дугаар сарын 18-ны өдөр 25,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-193 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 ооны 09 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүкт тавьсан хямд үнэтэй хүүхдийн хувцас зарна гэх зарын дагуу холбогдож хүүхдийн гадуур хувцас 2 ширхгийг авахаар тоот Б.******* гэх хүний данс руу 140,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /4хх87-90 дугаар тал/,
Хохирогч Н.ээс гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /4хх-91-92 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 09 дугаар сарын 19-ний өдөр 140,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-192 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буйдан зарна гэх фейсбүүк тавигдсан зарын дагуу холбогдож Б.******* гэх хүний тоот данс руу урьдчилгаа 120,000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан юм. Одоо хүртэл захиалсан бараагаа авч чадаагүй, шилжүүлсэн мөнгөө ч буцааж авч чадаагүй...” гэх мэдүүлэг /4хх-102 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 09 дугаар сарын 26-ны өдөр “БУЙДАН " гэсэн гүйлгээний утгаар 120,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /12хх-192 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкт тавьсан ор зарна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Захиалсан бараагаа аваагүй..” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /4хх-108-110 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 250,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-191 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк дээрх зарын дагуу гэрийн цоохор бүрээс зарна гэсэн зар хараад тухайн хүнээс 1 ширхэг цоохор бүрээс худалдан авах зорилгоор мөнгө шилжүүлсэн. 1 ширхэг цоохор эрээн бүрээсийг 350.000 төгрөгөөр худалдан авахаар мөнгө шилжүүлсэн. Би бараагаа хүлээж аваагүй, харин мөнгөний 150.000 төгрөгийг нь буцааж авсан..” гэх мэдүүлэг /4хх-135 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “-с ” гэсэн гүйлгээний утгаар 300,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-191 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.гийн өгсөн: “...Би тухайн үед “” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “хүүхдийн өвлийн хувцасны захиалга авч байна” гэсэн зар байршуулсны дагуу холбогдсон...Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нийт 139.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн хувцас, өвлийн куртик зэрэг 3, 4 ширхэг хувцас захиалж шилжүүлсэн. Тэгтэл “унаанд тавиад хэлнээ" гээд л алга болсон...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас, мөнгө шилжүүлсэн баримт /4хх-156-161 дүгээр тал/,
Хохирогч Н.гоос гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд/4хх-159-160 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “ ” гэсэн гүйлгээний утгаар 139,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-190 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхдаа гар утсаараа фейсбүүк үзэж байгаад пиджакийн дотуур өмсдөг хослол зарна гэсэн зар байхаар нь холбогдоод урьдчилгаа 23.000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд бараа маань ирээгүй, утсаа авахгүй, чатаар хариу бичихгүй таг чиг алга болчихсон. Би одоо хүртэл захиалсан бараагаа болон мөнгөө буцаан авч чадаагүй...” гэх мэдүүлэг /4хх-179 дүгээр тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “" гэсэн гүйлгээний утгаар 23,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-190 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор У.ийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байхдаа фейсбүүк үзэж байгаад буйдан зарна гэсэн зар байхаар нь холбогдсон. Тэгээд урьдчилгаа 80.000 төгрөгийг өөрийнхөө тоот данснаасаа тоот данс руу шилжүүлж залилуулсан. Одоо хүртэл захиалсан бараагаа болон 80.000 төгрөгөө буцаан авч чадаагүй...” гэх мэдүүлэг /4хх-182 дугаар тал/,
Төрийн банкны ******* н дугаарын дансанд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 80,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /2хх-189 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд ажил дээрээ байхад...“Чийгний гудас Дархан-Уул аймаг руу хүргэлтээр гарах гэж байна. Та 30 ширхэг гудасны мөнгө болох 540.000 төгрөгийг Хаан банкны дугаарын данс руу шилжүүлчих” гэхээр нь дугаарын данснаас тоот гэх хүний данс руу 540.000 төгрөгийг “ 30 chiig gudas darkhan” гэсэн утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /4хх-204, 206 дугаар тал/,
Гэрч Д.гийн “...Тэгээд Дархан-Уул аймагт буцаж ирэхэд найз залгаад “би чийгийн гудасны мөнгө болох 540.000 төгрөг шилжүүлсэн, харин чиний чат руу машины дугаар болон утас дугаарыг явуулна гэсэн явуулсан уу” гэж асуусан. Чатаа шалгахад надад ямар нэг зүйл ирээгүй байсан... Утас руу нь залгахад утсаа авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-209 дүгээр тал/,
Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай депогүй дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-234-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “...Би фейсбүүк цахим орчинд “өмд зарна” гэсэн зар байхаар нь холбогдсон. Тэгээд худалдан авалт хийхээр болоод тухайн авсан бараагаа хүргүүлэхээр болж тоот данс руу 45.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд захиалсан барааг авч чадаагүй, хүргэлт их байна гэж байгаа утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг, /5хх 15-16, 17-19 дүгээр тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “ ” гэсэн гүйлгээний утгаар 45,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк дээр цүнх зарна, захиалгаар хүргэж өгнө гэсэн зар байхаар нь нэрийг нь мэдэхгүй хүнтэй чатаар харилцсан...Тэгээд өөрийнхөө тоот данснаас 25.000 төгрөг шилжүүлсэн ба орой хүргэлтэд гарна гэж байсан...Дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /5хх-31 дүгээр тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “monhtsetseg ” гэсэн гүйлгээний утгаар 25,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Ц. гэх фейсбүүк хаягт байхдаа “Бөөний бараа Бүх төрлийн" гэх фейсбүүк нэртэй зарын групп дээр чийгний гудас 1 ширхгийг 18.000 төгрөгөөр бөөндөнө гэж зар байршуулсан дагуу 5 ширхэг чийгний гудас худалдаж авахаар болж дугаартай данс руу 90.000 төгрөгийг өөрийн дугаартай данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /5хх-46-47 дугаар тал/,
Хохирогч Ц.гаас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /5хх-49-58 дугаар тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ийн дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Chiignii gudas” гэсэн гүйлгээний утгаар 90,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк дээр зар харж байгаад нэг эмэгтэй хүнтэй чатлаж байгаад бүтээлэг авахаар тохиролцон урьдчилгаа 120.000 төгрөгийг “еп” гэх утгаар шилжүүлснийхээ дараа хэд хэдэн удаа залгахад “хүргэлтээр гарч байна, очиж байна” гэж хэлж байгаад алга болчихсон...” гэх мэдүүлэг, /5хх-71-72 дугаар тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “enhee 8982-2304” гэсэн гүйлгээний утгаар 120,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын “...Би 2022 оны 06 дугаар сард фейсбүүкээс 13.000 төгрөгөөх 1 ширхэг хүүхдийн баривч захиалаад бараагаа хүлээж аваагүй, ажилтай байсан тул залгаж асуугаагүй... Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-86-87 дугаар тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “8050-2235" гэсэн гүйлгээний утгаар 13,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.гийн “... Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өглөө “майк зарна" гэх зарыг хараад пост бичсэн хүнтэй холбогдож, авахаар тохиролцсон...тухайн фейсбүүк хэрэглэгч “танай байрны доод талд байрлах дэлгүүрт ирчихлээ” гэхээр нь би дугаартай данснаас 13.000 төгрөгийг “” гэх утгаа явуулсан...” гэсэн мэдүүлэг /5хх-99 дүгээр тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “” гэсэн гүйлгээний утгаар 13,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.гийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк групп дээр “өмд зарна" гэх постыг хараад чатаар холбогдож 33.000 төгрөгийг гэх данснаас “” гэх утгаар шилжүүлсэн. Маргааш өглөө нь хүргэлт юу болж байгаа талаар асуухад “одоо очно, би энэ хэдийг зарж байгаа" гээд чатаар хэд хэдэн хувцасны зураг явуулсан. Тэгэхээр нь би 3 ширхэг топ авахаар дансыг нь асуугаад гэх данснаас 25.000 төгрөгийг “” гэх утгаар гэртээ байхдаа шилжүүлсэн. Би дараа нь холбогдож өөрийн захиалсан хувцсаа авах гэхэд “хүргэлтийн жолооч нь алга болчихлоо, би өөрөө аваачаад өгье" гэж хэлээд алга болсон..." гэсэн мэдүүлэг /5хх-111 дүгээр тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “" гэсэн гүйлгээний утгуудаар 33,000, 25,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.гийн “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “гишгэдэг бөмбөг зарна” гэсэн зарын дагуу холбогдож нэг нь 8000 төгрөг гэхээр нь 10-г захиалж өөрийн дугаартай данснаас тоот данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-125 дугаар тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “9483-7104 erdenet” гэсэн гүйлгээний утгаар 80,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр онлайнаар плажнууд захиалж 110.000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 123.000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдрийн 338.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...би чатаар буцаж холбогдоод “яагаад бараагаа явуулахгүй байгаа юм” гэхэд “Баян-Өлгий аймаг руу таны барааг явуулсан байна, удахгүй явуулна” гэсэн. Тэгээд “мөнгөө буцааж авъя” гэхээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөгийг буцааж шилжүүлээд үлдсэн мөнгийг нь удаахгүй хийнэ гээд одоог хүртэл миний 271.000 төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /5хх-139-140 дугаар тал/,
Хохирогч Г.ээс гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /5хх-143-148 дугаар тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 06 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд “ plaj, baynkhongor” гэсэн гүйлгээний утгаар нийт 571,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.ын “...Би дэлгүүрийнхээ бэлэн хувцсыг цахимаар захиалж авдаг ба 2022 оны 07 дугаар сард цахимаар бэлэн хувцас зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдон явуулсан данс руу нь 205.000 төгрөгийг шилжүүлсэн... Би захиалсан бараагаа аваагүй...” гэх мэдүүлэг /5хх-161 дүгээр тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “9939-3099" гэсэн гүйлгээний утгаар 205,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4хх-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.ын “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Бүх төрлийн бөөний бараа” гэх группт “хүүхдийн тоглоом зарж байна” гэх зарын дагуу чат бичээд сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөгийг бөөнөөр нь авахаар тохиролцсон. Тухайн бөмбөгнүүдийн тус бүрийн үнэ нь 8000 төгрөгөөр бодож 38 ширхгийг нийт 310.000 төгрөгөөр захиалж дугаартай данс руу шилжүүлтэл “таны захиалгыг авлаа, Хэнтий аймгийн Дадал сумын унаанд суулгана” гэсэн. Тэгээд хүлээж байтал унаанд суулгахгүй байсан...” гэх мэдүүлэг /5-хх-ийн 176 дугаар тал/,
Хохирогч Я.аас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /5хх-177-179 дугаар тал/,
Хаан банкны, эзэмшигч М.ын дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “9811-7749” гэсэн гүйлгээний утгаар 310,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4хх-ийн 237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4 ширхэг цаа бугийн гутал захиалж 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэсэн дугаартай Б.*******агийн данс руу 500.000 төгрөг, мөн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус данс руу 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Тэгтэл ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр над руу “гутал чинь ирчихсэн, каргоны мөнгө 50.000 төгрөг өгөөд аваарай” гэж хэлэхээр нь би тухайн данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш “гутал чинь орой задална, ажил явдал гараад очиж чадахгүй байна, хүүхдийн бие муу байна" гэсэн шалтаг шалтгаан хэлсэн...Харин 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 100.000 төгрөгийг ******* нь өөрийн данснаасаа надруу явуулсан. Одоог хүртэл миний үлдэгдэл мөнгийг огт өгөөгүй залилаад алга болсон..." гэсэн мэдүүлэг /5хх-191 дүгээр тал/,
Хохирогч Б.ээс гаргаж өгсөн Хаан банкны дугаарын дансны хуулга, мөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /5хх-193-206 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед “huuchin tawilga awna zarna" гэсэн фейсбүүкт “Batuukh Sondor” гэх хаягаас “180к awah hun baiwal awaaraa sew zuraas yuch baihgve” гэсэн буйдангийн зураг байршуулсан байсан...Би урьдчилгаа гээд 40.000 төгрөгийг гэсэн дугаартай ******* ******* гэх хүний данс руу гэсэн дансны дугаараас шилжүүлсэн. Тэгээд Хужир булангаас машиндаа бензин хийгээд хүргээд өгье гэж хэлээд надтай дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /5хх-218 дугаар тал/,
Хохирогч Ж.ээс гаргаж өгсөн Хаан банкны дугаарын дансны хуулга, мөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /5хх-220-225 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.ы “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр цахим орчинд “” гэсэн хаягаас нийтэлсэн “Сүүдрэвч зарна, хүргэлтээр орон нутгийн унаанд хүргэж өгнө” гэсэн зарын дагуу чатаар холбогдож 150.000 төгрөгийг тоот тоот данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Гэвч мөнгө шилжүүлснээс хойш хувийн фейсбүүк хаяг руу хариу өгөхгүй, харилцаа тогтоох боломжгүй болгосон...” гэх мэдүүлэг /6хх-9-10 дугаар тал/,
Хохирогч С.аас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /6хх-13-24 дүгээр тал/,
Гэрч Х.ын “...Би ******* гэх хүнийг таньж мэднэ, манай хорооны хүүхэд байгаа юм... Хаан банкны дугаарын данс нь миний ашигладаг данс юм... 2022 оны 7 дугаар сарын дундуур Б.******* гэх эмэгтэй миний таксинд суугаад Баянзүрхийн гол руу хүргүүлсэн. Тэрний өмнө миний дансыг гуйгаад “мөнгө орох болно, та таксины зардлыг аваад үлдэгдэл мөнгийг надад бэлнээр аваад өгөөч" гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дансыг өгтөл миний дансанд 150.000 төгрөг орсон. Тэгээд би такси зардал болох 15.000 төгрөгийг авч үлдээд, үлдэгдэл 135.000 төгрөгийг Б.******* гэх хүүхдэд бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг /6хх-31 дүгээр тал/,
Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5180/434 дугаартай албан бичиг болон дугаартай дансны хуулга /6хх-33-35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр маникюрын хэрэг гэсэн нэртэй группт “маникюрын хэрэгсэл авна” гэсэн утгатай зар оруулсан байсан. Тэгээд маникюрын хэрэгсэл авахаар болж тохироод өөрийн эзэмшлийн тоот данснаас Ц. гэх хүний эзэмшлийн “” тоот дансанд урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлсэн...Мөнгө шилжүүлснийг дараа хаана аваачиж өгөх вэ гэхэд Ховд аймаг руу явах унаанд тавьж явуулна гэсэн. Тэгээд одоо машинд тавьж явуулах гээд байна гэхээр нь дээрх дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа утсаа авахгүй, хариу өгөхгүй, хүргэж өгнө гэж хэлээд одоо хүртэл хүргэж өгөөгүй...” гэх мэдүүлэг /6хх-57-58 дугаар тал/,
Хохирогч Б.ээс гаргаж өгсөн фейсбүүк цахим орчин дахь хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /6хх-60 дугаар тал/,
Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 546 дугаартай албан бичиг болон дугаартай депогүй дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-62-66 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн “Б.” гэх цахим хаягаас маникюрын хэрэгсэл сэт будаг авна гэх утгатай пост оруулсан дагуу “А..А” гэх цахим хаягаас маникюрын хэрэгсэл зарна гэж миний цахим хаяг руу чат бичсэн. Тэгээд Хаан банкны дугаарын данс руу 150.000 төгрөг шилжүүлсний дараа над руу холбогдоод “Дархан-Уул аймаг явах дугаартай тээврийн хэрэгсэлд чиний захисан барааг дайсан, тосоод аваарай” гэж чат бичсэн..." гэх мэдүүлэг/6хх-123 дугаар тал/,
Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5045/23/06 дугаартай албан бичиг болон дугаартай дансны хуулга /6хх-62-66 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ын “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк дээр хүүхдийн хувцас хийдэг хайрцаг зарна гэсэн зар байхаар нь чатаар холбогдсон...Тэгээд урьдчилгаа 100.000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд захиалсан бараа ирэхгүй байхаар нь дахиад чат бичсэн чинь удахгүй өгнө, цагаан сараар хүн луйвардахгүй...” гэх мэдүүлэг /6хх-165 дугаар тал/,
Гэрч Б.гаас гаргаж өгсөн Хаан банкны дугаарын дансны хуулга /6хх-171 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк дээр Ш. нэртэй хаягаас “ширээ сандал 250, ком 100” гэх утгатай зар оруулсан байхаар нь чатаар холбогдсон. Тэгээд ширээ сандлыг авъя гэхэд “эхлээд 100.000 төгрөг шилжүүлчих, манай хүүхэд 3 дугаар эмнэлэгт тархины хагалгаанд орж байгаа, гэрийнхээ хамаг юмыг зараад дуусаж байна” гэхээр нь адилхан эмэгтэй хүн юм гэж бодоод 100.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй дахиад 70.000 төгрөг шилжүүлчих, эм тариа авах хэрэгтэй байна гэхээр нь би дугаараар нь фейсбүүк дээрээс хайсан чинь “энэ хүн луйварчин юм байна, цагдаад өгсөн байгаа” гэж зар оруулсан байсан...маргааш нь би нөгөө хүн рүү “чи ямар сонин хүн юм бэ, мөнгө явуул” гэсэн чинь “өө найз нь одоо л хүүхдүүдээ янзлав дууслаа, танай д хүргээд өгье” гэж хэлээд сураггүй болсон...” гэх мэдүүлэг /6хх-186 дугаар тал/,
Хохирогч Б.ээс гаргаж өгсөн дугаарын дансны хуулга /6хх-171 дүгээр тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны , тоот данснуудын хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-3-8, 11-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.гийн “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байхдаа facebook үзэж байхад “Гэр авна зарна” гэсэн группт Б. гэсэн нэртэй хаягаас 600,000 төгрөгт 5 ханатай гэр яаралтай зарна гэсэн байсан. Би тэр хүнтэй хувь чатаар нь ярилцаад Багануур дүүргээс нэг гэр худалдан авахаар болоод “урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлээд гэрээ ав” гэхээр нь өөрийн Хаан банкны дугаарын данснаасаа тэр хүний гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Тэр эмэгтэй маргааш Багануураас хот орно тэгээд гэрийг ачаад очно гэхээр нь би тухайн хүнээс дахиад гэр байна уу гэж асуухад манайх амралтын газар бууж байгаа тул 30 ширхэг гэр байна гэж надад хэлсэн. Би бүх гэрийг чинь авъя гэхэд урьдчилгаа хий гээд дахиад 200,000 төгрөг аваад, нийт 1,000,000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр тухайн дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, О.гийн тоот данс руу 5 удаа, 200,000 төгрөгөөр нийт 1,000,000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл /10 дугаар хх-ийн 37-41 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ын “...Би энэ данс руу хумс буддаг хэрэгсэл авах гээд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 70,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Захиалгын дагуу бараа ирээгүй алга болчихоор нь өөр утсаар ярьж байгаад 70,000 төгрөгөө буцааж авсан..." гэх мэдүүлэг /10хх-48-49 дүгээр тал/,
Хохирогч Г.ын Хаан банкны тоот данс руу 70,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /10хх-53 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.гийн “...Би Хаан банкны тоот данс руу өөрийн эзэмшлийн тоот данснаас 385,000 төгрөгийг шилжүүлсэн ба хүүхдийн унтлагын хувцас, эмэгтэйчүүдийн дотуур хувцасны хослол авна гэж мөнгө шилжүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн дотуур хувцас 25, хүүхдийн унтлагын хувцас 20-г авахаар С. гэх цахим хаягаар холбогдоод мөнгө шилжүүлсэн. Мөн гэсэн дугаараас 4-5 удаа залгаж байсан. Бараа захиалсны дагуу надад ямар ч бараа, материал ирээгүй...” гэх мэдүүлэг /10хх-63-64 дүгээр тал/,
Э.гээс гаргаж өгсөн фейсбүүк хэрэглүүрийн чатын зураглал бүхий баримт /10хх-67-68 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн “...“Б.” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс "Бараа бүтээгдэхүүн хямд зарна" гэх зарын дагуу холбогдож том майхан захиалахаар өөрийн данснаас тухайн хүний дугаарын данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн. Захиалсны дараа захиалга өгөхгүй удаад байхаар нь араас нь авах гэж холбогдох болгонд ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж одоог хүртэл бараа ирээгүй, мөнгөө ч аваагүй...” гэх мэдүүлэг /10хх-76-77 дугаар тал/,
Д.өөс гаргаж өгсөн Хаан банкны тоот данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээлэл /10хх-82 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.ийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк хаягаар орж байгаад зарын дагуу холбогдож аяны сандал, аяга тавгийн ком шорлогын зуух 3 төрлөөс нь тус тус захиалж өөрийн тоот данснаас дугаарын дансанд 300,000-400,000 төгрөг шилжүүлсэн. Надтай эргэж холбогдоогүй, хариу өгөөгүй..." гэх мэдүүлэг /10хх-93-94 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн “...2023 оны 08 дугаар сард би фейсбүүк дээрээс “Хүүхдийн ком зарна” гэх зар харчхаад “Б." гэх зар байршуулсан хаягтай чатаар холбогдож мэдээлэл авахад хүргэлт хийнэ, захиалгаа баталгаажуулахын тулд мөнгийг нь гүйцэт хийчих гэсэн. Тэгэхээр нь би дугаар Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны данс болох дугаарын данснаас 150,000 төгрөгийг гэх утгатайгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа манай хүргэлт одоо гарж байна, өнөөдөртөө амжуулаад хүргэж өгнө гэсэн. Орой 21 цагийн үед негөө фейсбүүк хаяг руу яагаад захиалсан бараа маань ирэхгүй байгаа талаар асуухад хүргэлт хийж байгаа машин маань болохгүй байна, маргааш хүргээд өгнө гэсэн. Маргааш нь чат бичихэд огт холбогдохгүй байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг буцааж авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /10хх-103 дугаар тал/,
Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /10хх-105 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.гийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Facebook зарын дагуу хувцасны шүүгээ авахаар өөрийн дугаартай данснаас 250,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Би гэх Facebook хаягаар харилцсан...бараа ирээгүй тул нөгөө хүн рүү холбоо барихад намайг блоктойд алга болсон...” гэх мэдүүлэг/10хх-112-113 дугаар тал/,
Б.гаас гаргаж өгсөн Хаан банкны тоот данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн хуулга, фейсбүүкийн чатын баримт /10хх-116-125 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ын “...Би 2023 оны 08 дугаар сарын эхээр сурагчийн цэнхэр цамц 10 ширхэг, цагаан подвалд 5 ширхгийг авахаар багт байх гэрээсээ 195,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ гэсэн нэртэй фейсбүүк байсан. Бараа авах гэсэн чинь цэнхэр, цамц байгаа гэж байсан тэгэхээр нь би фейсбүүк чатаар залгаад харах гэсэн чинь одоо завгүй байна 30 минутын дараа залгаад хараарай гэж байсан. Удалгүй өөрөө над руу фейсбүүкээр залгаад харуулсан. Надад царайгаа харуулаагүй эмэгтэй хүн байсан. Захиалгын дагуу захиалсан бараа ирээгүй. Би мөнгөө буцааж аваагүй..." гэх мэдүүлэг /10хх-131 дүгээр тал/,
Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүкийн чатын зураглал бүхий баримт/10хх-134, 137-159 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.ын “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас өөрийн ашигладаг гэсэн утасны дугаарыг гүйлгээний утга хэсэгт бичээд шилжүүлж байсан. Тэр үед “Бөөний бараа худалдаа” гэх фейсбүүк хаягтай цахим зурвасаар холбогдоод хүүхдийн хувцас захиалж байсан. Тэгээд мөнгөө шилжүүлсний дараа хүргэлттэй гээд байсан. Мөнгөө шилжүүлсэн боловч хүргэлт ирээгүй, дахиж холбоо бариагүй. Тэр үед "Бөөний бараа худалдаа” гэсэн хаягаар харилцаж байсан бөгөөд одоо харахад нэрээ өөрчлөөд “Тэнгэрийн Зайран” болсон байна. Би нийт 230,000 төгрөгийн 10 нэр төрлийн хүүхдийн хувцас захиалсан боловч бараа ирээгүй. Мөнгөө огт буцааж аваагүй..." гэх мэдүүлэг /10хх-165 дугаар тал/,
Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-167 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.ийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “ ” гэсэн хаягтай хэрэглэгч “Хөшиг зарна, хүргэж өгнө” гэсэн утгатай зарын дагуу холбогдож зарагдаж байгаа хөшигнүүдийг нь сонирхон хээтэй шар өнгийн хөшгийг худалдан авахаар болсон. Хүргэлтээр өөрийн эгч ы хаяг болох Баянгол дүүргийн 29-1 тоотыг зааж өгсөн. Тэгээд дугаарын данс руу “ Хөшиг” гэсэн гүйлгээний утгатай 180,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/10хх-176-177 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ын "...Би 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувцасны шүүгээ худалдаж авах зорилгоор тоот данснаас данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Нэг ширхэг хувцасны шүүгээ авахаар захиалга өгсөн боловч бараа ирээгүй, мөнгөө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг /10хх-185-186 дугаар тал/,
Б.ын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны тоот дугаарын данснаас тоот дугаарын данс руу гэсэн утгатай 150,000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх-188 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед 172,000 төгрөгийг хүүхдийн хувцас худалдаж авахаар “ ” гэх нэртэй фейсбүүк хаягаар зурвас бичээд өөрийн тоот данснаас тоот дугаарын данс руу 172,000 төгрөг шилжүүлсэн. Би 540,000 төгрөгийн бараа захиалсан. Урьдчилгаа 172,000 төгрөгийг шилжүүлсэн боловч ямар нэгэн бараа ирээгүй...” гэх мэдүүлэг/10хх-197-198 дугаар тал/,
Ц.ийн “ " гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Хаан” банкны тоот дугаарын данснаас дугаарын тоот данс руу 172,000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх-201-203 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын “...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчноос “Б.” гэсэн хаягаас “Сандал ширээ зарна" гэсэн зар харчхаад цахим зурвасаар холбогдоход мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм. Үнийн хувьд хямдхан зарна, хүргэлт хийж болно, 450,000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн. Тэгээд хэрвээ худалдаж авна гэвэл 250,000 төгрөгөөр зарлаа, мөнгөө шилжүүлчих юм бол өнөөдөртөө хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны тоот данснаас 250,000 төгрөгийг “ширээ, сандал” гэсэн утгатайгаар тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Шилжүүлсний дараа “одоо хүргэлт гарлаа" гэж хэлээд алга болсон. Миний захиалсан бараа огт хүргэгдэж ирээгүй, мөнгөө буцааж аваагүй...” гэсэн мэдүүлэг /10хх-208 дугаар тал/,
Д.ын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хаан” банкны тоот дугаарын данснаас “" тоот дугаарын данс руу “shiree sandal” гэсэн утгатай 250,000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх-211 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Б.” гэсэн хаягаас “сандал, ширээ, буйдан, гоо сайхны хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу холбогдож урьдчилгаа 50,000 төгрөг данс руу шилжүүлчих” гэхээр нь би өөрийн “Хаан” банкны дугаарын данснаас "" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Шилжүүлсний дараа мөнгө чинь ороод ирлээ, одоо хүргэлт гарлаа гээд алга болсон. Орой 23 цагийн үед холбогдоход цагдаа зогсоочхоод торгох гээд байна, дахиад 50,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дахин 50,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /10хх-216- 217 дугаар тал/,
М.ийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт /10хх-221 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ийн “...Тухайн данс руу 2023 оны 07 сард 50,000 төгрөг шилжүүлсэн. Фейсбүүкийн Б. гэх хаяг руу сурагч цүнх 10 ширхгийг захиалсан. Тэгээд эхлээд гэх хүний данс руу 220,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь таны захиалсан барааг унаанд тавьсан унааны төлбөр өг гэж хэлээд 50,000 төгрөгийг тухайн дансаар надаас авсан. Би мөнгө шилжүүлэхдээ Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд ажлаар явж байсан. Миний зүгээс өгсөн мөнгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /10хх-229-230 дугаар тал/,
Э.ийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу 200,000 төгрөг, 22,000 төгрөгийг, тоот данс руу 50,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гүйлгээний баримт, “Б.” нэртэй фейсбүүк хэрэглэгчийн чатын мэдээлэл /10хх-233-243 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.гийн “...Фейсбүүк дээр аяны ком, сандал зарна гэсэн зар байхаар нь мөнгө шилжүүлсэн. Над руу нэг юнителийн дугаараас залгаад та урьдчилгаа төлбөр хийчих үү тэгвэл барааг хүргэлтээр явууллаа гэхээр нь шилжүүлсэн. Тэнгэрийн зайран нэртэй фейсбүүк хаяг байсан. , гэсэн данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг/10хх-247 дугаар тал/,
Мөрдөгчийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-249 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.ийн “...Би 2023 оны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 31 минутад тоот данс руу 90,000 төгрөг “комууд шүүгээ” гэсэн утгаар шилжүүлсэн. Би хүүхдийн хувцасны шүүгээ захиалсан боловч авч чадаагүй, мөнгөө ч аваагүй...” гэсэн мэдүүлэг /11хх-6 дугаар тал/,
Х.ийн “ ” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт, Хаан банкны тоот дугаарын данснаас тоот данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн баримт/11хх-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.аагийн “...2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк дээр гал тогооны тавилга зарна гэсэн “.Ш" гэх фейсбүүктэй хүн зар тавьсан байхаар нь авахаар тохиролцоход 150,000 төгрөг болно, дугаарын данс руу хийчих гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд эмээлтээс манай нөхөр хүргээд өгнө гэхээр нь хүлээгээд чатаар ирж байна уу гэж бичихээр өгнө гэж хэлээд 3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блоклоод алга болсон. Би мөнгө болон бараагаа алийг нь ч аваагүй...” гэх мэдүүлэг /11хх-19-20 дугаар тал/,
Мөрдөгчийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Хаан” банкны ATM орж, өөрийн дугаартай данснаас 100,000 төгрөгийг зүс таних *******д зээлүүлэх зорилгоор гэх нэртэй тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Миний *******д мөнгө зээлэх болсон шалтгаан нь анх 2023 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн , тоот хашаандаа айл буулгана гэсэн зар байршуулсан. Зарын дагуу ******* гэх эмэгтэй нь нөхөр хүүхдийн хамт ирж гэрээ буулгасан. Тэгээд 8 дугаар сард мөнгө зээлээч гээд 100,000 төгрөг авсан. Дараа нь миний мөнгийг өгөөгүй...Би нийт 1,600,000 төгрөгийг ******* гэх эмэгтэйд өгсөн. Эхлээд 1,500,000 төгрөгийг манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь өрөвдөөд өгсөн. Дараа нь нөхрийнхөө бөөгийн хуяг, дуулгыг өөр айлд тавьчхаад надаас залилж авсан. Удалгүй нүүгээд явахдаа надад миний мөнгийг огт өгөөгүй. Манай нөхөр *******д АТМ-ээс аваад бэлнээр 1,500,000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /11хх-28-29 дүгээр тал/,
Б.ийн Хаан банкны тоот дугаарын данснаас тоот дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн баримт /11хх-32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ы “...Би 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Facebook зараар буйдан зарна гэх зарыг хараад худалдаж авахаар урьдчилгаа 100,000 төгрөгийг дугаартай шилжүүлж дахиад 19 цагийн орчимд 25,000 төгрөгийг тухайн хүний гэх нэртэй данс руу шилжүүлж залилуулсан.” гэх мэдүүлэг /11хх-37-39 дүгээр тал/,
Б.ы Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга /11хх-42 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.гийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүүхдийн хийлдэг тоглоом зарна гэсэн цахим хаяг байхаар нь чатаар холбогдож тоот данс руу 200,000 төгрөг өөрийн тоот данснаас “тоглоом урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Тэгээд Баянхонгор аймгийн т суманд ирээд авчих гэсэн....” гэсэн мэдүүлэг /11хх-49-50 дугаар тал/,
Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-52 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би фейсбүүк утсаараа үзэж байгаад “Б." гэсэн хаягаас байршуулсан “Сандал ширээ зарна” гэсэн зарын дагуу цахим зурвасаар холбогдож үнийн талаар асуухад 200,000 төгрөгөөр хямдхан зарна гэсэн. Тэгээд би сонирхоод худалдаж авахаар болж урьдчилгаа 100,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дугаарын данснаас “” гэсэн утгатайгаар “Хаан” банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Миний захиалсан бараа нь гал зуухны цагаан өнгөтэй 4 ширхэг сандал, 1 ширхэг ширээ байсан. Уг бараа нь хүргэлтээр ирээгүй...” гэх мэдүүлэг /11хх-58-59 дүгээр тал/,
Д.ийн “Б.” гэх фейсбүүкээр холбогдож чат бичсэн талаарх баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /11хх- 62-68 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээс “хүүхдийн шүүгээ зарна” гэх зар харчхаад чатаар холбогдож захиалга өгөхөөр болоход мөнгөө бүрэн шилжүүлж байж захиалга чинь баталгаажна гэж хэлсэн. Миний өөрийн данс ажиллахгүй байсан. Тэгээд би охин дүү Гэрэлмаагийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу 180,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 3 ширхэг хүүхдийн шүүгээ захиалж, нийт 3 удаагийн гүйлгээгээр 520,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Би хохирлын мөнгөнөөс буцааж авсан удаа огт байхгүй...” гэх мэдүүлэг /11хх-73 дугаар тал/,
Б.аас гаргаж өгсөн Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, “” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх-76-81 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б. гэх фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу холбогдож “Поло цамц” авахаар урьдчилгаа болгож өөрийн дугаарын данснаас 120,000 төгрөгийг З. гэх хүний дугаарын данс руу шилжүүлсэн. Тэр өдрөө мөнгө шилжүүлсэн даруйд холбоо барихаа болиод фейсбүүк хаягийнхаа нэрийг өөрчлөөд, утасны дугаар руу залгахад авахаа болиод дахиж холбоо барьж чадахгүй болсон. Надад ямар нэгэн бараа материал ирээгүй. Би гомдолтой байна, мөнгөө эргүүлж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /11хх-88-90 дүгээр тал/,
Иргэн З.гийн Хаан банкны тоот хуулга /11хх-95 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.гийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк зар дээр “шүүгээ зарна” гэсэн зарын дагуу чатаар холбогдоод 155,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дугаарын дансаар гэх нэртэй тоот данс руу шилжүүлж залилуулсан. Би “ " гэх хаягтай хүнтэй шүүгээ захиалахаар чатаар харилцсан. Тухайн фейсбүүк хэрэглэгч “та мөнгөө шилжүүлж байж бараа баталгаажих тул данс руу мөнгөө хийгээрэй” гэж бичсэн. Би хувцасны шүүгээ захиалж 155,000 төгрөг шилжүүлсэн боловч бараа ирээгүй...” гэх мэдүүлэг /11хх-100- 101 дүгээр тал/,
Э.гаас гаргаж өгсөн Хаан банкны тоот данс руу 155,000 төгрөг шилүүлсэн талаарх баримт, " ” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх-104-109 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.гийн "...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк зар дээрээс бөөний бараа гэсэн цахим хаяг дээрээс хувцасны шүүгээ хараад тухайн “ ” гэсэн нэртэй хаяг руу чатаар дансыг нь аваад данс руу 150,000 төгрөгийг нөхөр Ю.Жанчивын голомт банкны дугаартай данснаас шилжүүлсэн. Миний чат руу холбогдоод 2 шкафын зураг явуулаад аль нэгийг нь авах уу гэсэн. Би нэгийг нь сонгож захиалаад данс руу нь мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/11хх-116-117 дугаар тал/,
Н.гаас гаргаж өгсөн Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл, Фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх-120-124 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн “...2023 оны 07 дугаар сард би Facebook цахим орчноос “Б.” гэх хаягаас “Плаж зарна” гэсэн зар харчхаад Facebook чатаар холбогдож лавлан асуухад таван ширхэг плаж 150,000 төгрөгөөр хямдхан бөөндөж зарна гэсэн. Тэгэхээр нь худалдаж авахаар болоход хүргэлт хийж өгнө захиалгаа баталгаажуулахын тулд эхлээд мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас “Palaj ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Шилжүүлсний дараа одоо хүргэлт маань гарлаа гээд манай гэрийн хаягийг авсан. Хүргэлт нь ирэхгүй байхаар нь холбогдох гэхэд хариу бичихгүй утсаа авахгүй байсан. Миний захиалсан бараа огт хүргэлтээр ирээгүй, мөнгө буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /11хх-129-130 дугаар тал/,
З.гийн дансны дэлгэрэнгүй хуулга /11хх-132 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.ийн “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би фейсбүүк дээрээс "Хуванцар шүүгээ зарна” гэх зар харчхаад “Б.” гэх зар байршуулсан хаягтай чатаар холбогдож үнийн талаар асуухад “200.000” төгрөгийн үнэтэй, хэрвээ захиална гэвэл урьдчилгаа болох 100,000 төгрөгийг шилжүүлчих гээд Хаан банкны дугаарын дансыг өгсөн. Тэгэхээр нь мөнгийг шилжүүлтэл хүргэлтээр очно, одоо хөдөлж байна гэж хэлчхээд сураггүй алга болчихсон. Би өөрийн “h” гэх фейсбүүк хаягаас холбогдож захиалга өгсөн. Би хуванцар шүүгээ худалдаж авах зорилгоор өөрийн Хаан банкны дугаарын данснаас “Хуванцар шүүгээ” гэх утгатайгаар 100,000 төгрөг шилжүүлсэн. Би ямар нэгэн мөнгө төгрөг буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /11хх-137 дугаар тал/,
С.ийн “Б.” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх-140-147 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ын “...2023 оны 08 дугаар сард фейсбүүк цахим орчинд зар харж байгаад “Б." гэх фейсбүүк хаягаас байршуулсан “Хүүхдийн сорочкин цамц зарна" гэх зар харчхаад холбогдож асуухад цамц байгаа хүргэлт хийнэ, мөнгөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд захиалга хүлээн авч хүргэлт хийгдэнэ гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн тоот данснаас 40,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсний, дараа өнөөдөртөө хүргэлт хийгдэнэ, одоо хүргэлтийн машин маань хөдлөх гэж байна гэчхээд эргээд холбогдоход хариу өгөхгүй алга болчихсон. Миний захиалсан бараанаас огт хүргэлтээр ирээгүй. Огт мөнгө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг /11хх-152-153 дугаар тал/,
З.гийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /11хх-155 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ын “...2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт өөрийн гэртээ эхнэр гийн хамт байж байтал оймс бөөндөж зарна гэсэн зарын дагуу фейсбүүкээр холбогдож чатаар эхнэр бид хоёр ярилцахад казак эмэгтэй хүн байх шиг байсан. Тэгээд бид хоёрт оймснууд харуулсан. 200 ширхэг оймс авахаар болоод тухайн эмэгтэй Хаан банкны дугаарын дансанд өөрийн дугаарын данснаас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 36 минутад “Дархан ” гэсэн утгатай 180,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй удахгүй оймсыг чинь Дархан явах унаанд тавьчхаад хэлнэ гэж хэлээд, ирэхгүй болохоор нь нөгөө эмэгтэйн фейсбүүк рүү чат бичтэл блоколчихсон байсан. Тухайн эмэгтэйн фейсбүүк хаягийг санаж байна гэсэн хаягтай байсан. 1 ширхэг оймс 1000 төгрөг, 200 ширхгийг авбал 180,000 төгрөгөөр өгнө гэсэн. Би хохирлын мөнгө огт аваагүй...” гэх мэдүүлэг /11хх-161 дүгээр тал/,
Г.оос гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, “” гэсэн фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон чат бүхий баримт /11хх-166-170 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.гийн “...Би 2023 оны 07 сарын 20-ны өдөр машины гудас авихаар харилцаж өөрийн хаан банкны тоот данснаас тэр хүний тоот данс руу өөрийн интернэт банкаар шилжүүлсэн. Би тэр хүнтэй гэсэн цахим хаягаар харилцаж байгаад гэсэн утасны дугаарыг өөрөөс нь авч утсаар ярьсан. Хатгал тосгоны цахим зар мэдээлэлд дээр тавьсан байсан тэгээд утсаар ярихад тэр хүн надад би Хужирт гэх газар явж байна одоо төв рүү орлоо, ороод бараа захиалсан хүмүүсийн бараатай хамт явуулъя гэж хэлээд, дараа нь холбоо барьж чадаагүй алга болсон. Би 1 төрлийн машины гудас 2 ширхгийг захиалсан нэг бүрийн үнэ 28,000 төгрөг гэж байсан, тэгээд 2 ширхгийг захиалаад 56,000 төгрөг шилжүүлсэн. Миний захиалсан бараа ирээгүй Би шилжүүлсэн мөнгөнөөс буцаан авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /11хх-177-178 дугаар тал/,
А.гийн Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга, “” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх-182-186 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.гийн “...Би 2023 оны 06 дугаар сарын үед фейсбүүк цахим орчинд бүх төрлийн бөөний барааны группээс хүүхдийн малгай бөөндөнө гэсэн зар байхаар нь үнэ болон загварыг нь чатаар хараад 20 ширхэг хүүхдийн малгай, 10 ширхэг хүүхдийн углааш захиалахаар болсон. Хүргэлттэй гэхээр нь Жаргалант сумын шууданд тавиулахаар тохиролцсон. Мөнгөө 100 хувь шилжүүлсний дараа хүргэлтийг чинь хийж өгнө гэсэн. Тэгээд би 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэсэн нэртэй тоот “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн хүнтэй өөрийнхөө “Мөнх Заяа” гэсэн фейсбүүк хаягаар бөөний барааны групп дээр “хүүхдийн малгай хямд үнээр бөөндөнө” гэхээр нь зурвас бичиж харилцсан. Миний захиалсан бараа иргээгүй, гэх хүний гэх данс руу 150,000 төгрөг шилжүүлээд буцааж аваагүй...” гэх мэдүүлэг /11хх-194-196 дугаар тал/,
Иргэн Э.гаас гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн талаарх баримт, “Б." гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй чат бичсэн талаарх баримт /11хх-199- 200 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.ын “...Би фейсбүүк цахим орчинд 1 ширээ, 4 сандалтай зарна. Ширээ сандал нь Ховд аймгийн Үенч суманд байгаа гэсэн зарын дагуу холбогдож 200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тоот данс руу өөрийн тоот данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. Харин тоот манай эмэгтэй дүүгийн данс руу данснаас буцаалт гээд 200,000 төгрөг шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /11хх-208-209 дүгээр тал/,
Ш.ын 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Хаан” банкны тоот дугаарын данснаас “" тоот дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-211 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк зар дээр нохой зарна гэх зарын дагуу өөрийн дугаартай данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн. Миний захиалсан бараа ирээгүй. Би хохирлоо барагдуулж аваагүй...” гэх мэдүүлэг /11хх-216-217 дугаар тал/,
Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-219 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ы “...2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Тэнгэрийн Зайран” гэх фейсбүүк хаягтай хүнтэй холбогдон ширээ, сандал, гоо сайхны хэрэгсэл худалдан авахаар тохиролцсон юм...шуудангаар явуулна гээд зураг явуулаад байсан. Захиалсан барааны нийт үнэ 350,000 төгрөг болоод урьдчилгаа болгож дугаарын данснаас дугаартай З. гэх хүний данс руу “ GOO SHAN YMIIN MONGO” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа унаанд тавьж явуулна гэж хэлсэн боловч унаанд тавиагүй, бараа ирээгүй, мөнгөө ч буцааж аваагүй. 200,000 төгрөг шилжүүлсний дараа миний дугаарыг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг /11хх-227- 228 дугаар тал/,
Б.ы “Тэнгэрийн Зайран" гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх-231-237 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.гийн “...Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ширээ, сандал фейсбүүк цахим орчинд хайж байхад Б. гэх хаягаас зар байршуулсан байсан. дугаараас эмэгтэй хүн холбогдож захиалгыг чинь авч байна гэж хэлсэн. Би дансыг нь асуутал Хаан банкны тоот дансыг өгөхөөр нь өөрийн тоот данснаас 700,000 төгрөгийг // утгаар хийсэн. Мөнгө шилжсэний дараа бараа ирээгүй алга болсон. Нөгөө хүний хаяг бол Тэнгэрийн Зайран гэж байсан...” гэх мэдүүлэг /11хх-243-244 дүгээр тал/,
Д.гаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, фейсбүүк чатын зураглал бүхий баримтууд /11хх-250, 12хх-1 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ шинэ ширээ сандал худалдаж авахаар фейсбүүк цахим орчинд хайж байхад Б. гэх хаягаас зар байршуулсан байсан. Би тухайн хүний зарын доор дугаараа бичтэл дугаараас эмэгтэй хүн холбогдож захиалгыг чинь авч байна гэж хэлсэн. Мөнгөө бүрэн хийх юм бол хүргэлт гарлаа гэж хэлсэн. Би дансыг нь асуутал Хаан банкны тоот дансыг өгөхөөр нь өөрийн тоот данснаас 200,000 төгрөгийг/Shiree sandal/ гэсэн утгаар хийсэн. Мөнгө шилжсэний дараа бараа ирээгүй алга болсон...” гэх мэдүүлэг /12хх-8-9 дүгээр тал/,
А.аас гаргасан өгсөн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, фейсбүүк чатын зураглал бүхий баримтууд /12хх-12-14 дүгээр тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /12хх-23-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.ын “...2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байх үедээ өөрийн 2 хүүхдэд хувцсыг нь хийхээр 6 хаалгатай татлага фейсбүүк хаягаар захиалсан юм. Б. гэх хаягтай хүнтэй холбогдож захиалга өгсөн. Тэгсэн бараагаа одоо ачуулах гэж байна, мөнгөө бүрэн шилжүүлчих гэсэн. Өөрийн тоот данснаас нөгөө хүний тоот дансанд 150,000 төгрөгийг гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд одоог хүртэл бараагаа авч чадаагүй байна. Надад холбоо барих дугаарыг өгсөн. Би тухайн дугаар руу холбогдоход эмэгтэй хүн авч байсан...” гэх мэдүүлэг /12хх-29-30 дугаар тал/,
Н.аас гаргаж өгсөн фейсбүүк чатын зураглал бүхий баримтууд /12хх-33-40 дүгээр тал/,
Иргэн Д.гаас гаргасан гомдол, хавсралт баримтууд /14 дүгээр хх-ийн 9-15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.гийн “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк ороод С. гэх хаягаас онлайн бараа зарч байна гэхээр нь гэр ахуй, аяллын бараанаас нийт 720,000 төгрөгийн бараа авахаар болж тоот данс руу уг мөнгийг шилжүүлж 5 дахь өдрийн автобусаар явуулна гэхээр нь зөвшөөрч, бараагаа авах гэтэл ирээгүй байхаар нь чат бичээд асуухад таны барааг андуурч Өмнөговь аймаг руу явуулсан байна. Буцаан аваад тань руу явуулна гэсэн. Зөвшөөрч хүлээхэд уг бараа ирээгүй. Тэгээд гэсэн утас руу залгаад асуухад одоо ажил дээр очоод хэлнэ гэж хэлээд одоог хүртэл бараагаа авч чадаагүй байгаа. Би мөнгөө 4 удаагийн шилжүүлгээр өөрийн тоот данснаас гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /14хх-19 дүгээр тал/,
Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29/10906 дугаартай албан бичиг /13хх-191 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.ын “2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.******* нь холбогдож “Манай эгчийн бие муу байгаа юм хагалгаанд орох ёстой чамд боломж байвал тэтгэврийн зээл дараад егөөч буцаагаад мөнгө нэмж зээл аваад мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би *******т ирж *******тай уулзаж интернэт банкаар З. гэх хүний зээлийг 2,491,000 төгрөгөөр төлж хаасан. Тэгээд шууд буцаагаад зээл авах гэсэн чинь зээл гарах боломжгүй гээд маргааш нь зээл авахаар болсон учраас би *******гийн гэрийг нь мэдэж аваад хот руу явсан. Гэтэл тэр өдрөөс хойш утсаа огт аваагүй алга болсон” гэх мэдүүлэг /16хх-7-8 дугаар тал/,
Хас банкны данснаас шилжүүлэг хийсэн хуулга /16хх-9 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн “Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “" гэх фейсбүүк хаянгаас хөргөгч зарна гэсэн зар оруулсан байхыг хараад чатаар холбогдож зар дээр байршуулсан хөргөгчөөс нь авахаар болж дугаар гэх дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрөө маргааш нь хүргэлтээр гарна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний надад өгсөн дугаарын утсаар нь өөрийн дугаарын утсаараа залгаж холбогдсон чинь Хүргэлт очно, одоо гарчихсан замдаа явж байгаа гэж хэлэхээр нь би итгээд тэр өдрөө ирчих байх гээд хүлээсэн боловч ирээгүй, маргааш нь би дахин тухайн хүний rap утас руу залгаж ярьсан боловч өчигдөр ёстой амжсангүй ээ, маргааш өнөөдөр яг хүргэл очно гэж хэлсэн тул би дахин хүлээсэн боловч ирээгүй.” гэх мэдүүлэг /16хх-67-68 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ийн “Би 2024 оны 01 сарын 19-ний өдөр фейсбүүк дээрх дээл зарна гэсэн зарын дагуу дугаартай холбогдон нөхөртөө 300.000 төгрөгөөр дээл авах гэж байгаад урьдчилгаа 75.000 төгрөгийг шөнө 22 цаг 12 минутад өөрийн Хаан банкны дугаартай данснаас тоот гэх эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн" гэх мэдүүлэг /16 хх-136 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.ын “Би Фейсбүүк цахим хаяг руу орж байгаад гэсэн хаягтай хун ор болдог буйдан, ширээ, сандал зарна гээд зар тавьчихсан байсан бөгөөд тус зарын дагуу би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр чатаар холбогдож захиалга өгсөн. Тухайн хүн надад манай байгууллагын машин шөнө л явдаг, та одоо урьдчилгаа 750,000 төгрөгийг өгөхгүй бол өөр хүн авъя гээд байна, урьдчилгаа шилжүүлбэл шууд руу машинаар явууллаа гэж чат бичсэн. Тэгээд би өөрийн дугаарын данснаас гэсэн данс руу 750.000 төгрөгийг шилжүүлсэн. Надаас мөнгө аваад алга болчихсон.” гэх мэдүүлэг /16хх-203 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ийн “2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр С.р.и.З гэх хаяг руу холбогдож Хаан банкны дугаарын данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрийн чинь гадаа ирчихлээ 150,000 төгрөгийг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /17хх-14 дүгээр тал/,
Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29/280 дугаартай албан бичиг, хавсралт мэдээлэл /17хх- 31-33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын “2024 оны 01 сарын 11 өдөр “Буйдан зарна" гэх фейсбүүк зарыг сонирхоод сэтгэгдэл хэсэг рүү нь ортол тухайн зарын доор “" гэсэн фейсбүүк хаяг ийм буйдан 300.000 гээд зураг оруулан сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байхаар нь сонирхоод чатаар холбогдсон...би дугаараа өгтөл миний дугаар руу гэгэн дугаараас залгахаар нь яриад тэр эмэгтэйн фейсбүүк чатаар явуулсан тоот дугаарын З. гэх данс руу би өөрийн тоот данснаас 300.000 төгрөгийг 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад шилжүүлж буйдангаа захиалсан...” гэх мэдүүлэг /17хх-77-79 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ийн “2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аяллын групп дээр явж байсан “Майхан зарна” гэсэн шар өнгийн гэр майхан зураг үзүүлэхээр нь зар тавьсан эзэн нь болох А. Наанадна гэх фейсбүүк хаягаар холбогдоход “Таны өмнө нэг хүн авах гээд захиалчихсан байгаа. Төлбөрөө хийхийг нь хүлээж байна” гэхээр нь би “Захиалсан хүн нь төлбөрөө хийгээгүй байгаа бол түрүүлж төлбөрөө хийгээд авъя” гээд тухайн майхныг авахаар тохиролцож 400.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн...” /17хх-137 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ын “...Z гэх фэйсбүүк хаягаас "Нийлүүлээд 150к шинэ" гэх гарчигтай хүүхдийн тэрэгний зурагтай пост байхаар нь тухайн хаяг руу мессенжерээр “Энэ тэрэг байгаа юу? Бүгдийг нь нийлүүлээд 150 юм уу” гээд асуухад “Байгаа. Дугаараа үлдээгээрэй” гэж чат бичсэн. Дугаараа мессенжерээр явуулахад гэх дугаараас яриад 30 орчим хүн үзэж хараад холбогдсон. Удахгүй зарагдах юм шиг байна гэж хэлэхээр Хаан банкны данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /17хх-201 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ийн “... гэх фейсбүүк хаягаас “монгол гэрийн тавилга зарна”... гэж ярьж тавилга үзүүлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр 500.000 төгрөгөөр гал тогооны тавилга, стинк зэрэг авахаар тохирсон. Тухайн хүн нь гадаад руу явах гэж байгаа юм гэрийн тавилгаа хэрэгтэй хүнд нь хямдхан зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 итгээд гэх данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18хх-7-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ийн “Миний бие 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртэй фейсбүүк ороод үзэж байхад “” гэх хаягаар гэрийн бараа бүтэгдэхүүн зарна гэж баахан халуун сав, халуун тогоо, үндэсний хувцас гэх мэт зүйл тавьж оруулсан байсан. Тэгээд бараа захиалахаар чат бичиж бараа захиалсан болно. Миний бие “Халуун сав, халуун тогоо, аяга тавгийн ком” энэ 3-г нийт ачаа болон барааны мөнгө гэж 607,000 төгрөгийг миний өөрийн гэх данснаас тоот данс руу 312,000 дараа нь 160,000, 90,000, 45,000 төгрөг тус тус шилжүүлсэн” гэх мэдүүлэг /18хх-83-85 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.ийн “Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 9 цагийн үед фейсбүүкийн зар ухаж байтал хямдрал зарласан гээд годон гутал 800,000 төгрөг гэж байсан. Тэгээд би доор нь 35 размер байгаа юу гээд коммент бичтэл шууд зар тавьсан гэх фэйсбүүк хаягаас “сайн байна уу 35 размер байна”...төлбөр гэх 800,000 төгрөгийг тоот дансаар дамжуулж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18хх-156 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.гийн “2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк үзэж байгаа хүүхдийн хугацаа дууссан сүү олон ширхгээр зарна гэх зарын дагуу хөдөө хурга ишиг угжихаар зар тавьсан хүн рүү холбогдоход 200 ширхэг байгаа 1 ширхгийг 1,500 төгрөг байгаа газар чинь хүргээд өгнө гэж хэлсэн...150,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18хх-226-227 дугаар тал/,
“Мобиком Корпораци” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/7033 дугаартай албан бичиг, “- *******, ” гэсэн хавсралт мэдээлэл /13хх-153-154 дүгээр тал/,
Гэрч Б.ын “...Би охин ын эзэмшлийн дансыг ашиглаж гүйлгээ хийгээгүй. Мобикомын дугаарыг манай эхнэр ******* барьж байсан, одоогоор эрх нь хаагдсан байгаа.. Би Төв аймгийн Эрдэнэ суманд эгчийндээ очиж мал маллаж мөнгө авдаг юм. Б.*******аг залилан хийгээд байна гэж бол мэдээгүй, Б.******* нь мөнгөтэй байгаад байдаг ба асуухаар “хүүхдийн ивээн тэтгэх байгууллага, тэрнээс мөнгө cap болгон өгдөг” гэж надад хэлдэг. Тэрнээс Б.******* нь надад ямар нэгэн байдлаар утас болон фейсбүүк хаяг үзүүлдэггүй...” гэх мэдүүлэг /1хх-29, 149 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Г.агийн өгсөн: “…Г.а би З.гийн төрсөн охин нь болно. Миний ээжид дугаартай Хаан банкны данс байдаг боловч төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэг мэдэхгүй тул ашиглаж чадахгүй. Одоо Б.******* эгч ашиглаж байгаа...” гэх тайлбар, хөгжлийн бэрхшээлтэй гэх баримт /4хх-246-247 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч М.ын "...Би 2022 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарыг хүртэл би төрсөн эцэг Б.ынд, Б.******* тэр хоёртой хамт амьдарсан. Хаан банкны дугаартай данс нь миний нэр дээр байдаг...2022 оны 04 дүгээр сараас эхлэн Б.*******атай хамт амьдарч байхад надаас миний картыг түр авч ашиглаж байгаад 2022 оны 07 дугаар сард картыг маань буцааж надад өгсөн...Уг 540.000 төгрөгийг би ерөөсөө үрж ашиглаагүй. Надтай бол ямар ч хамааралгүй, тухайн үед миний банкны карт нь надад биш Б.*******ад байдаг байсан...” гэх мэдүүлэг /4хх-247-248 дугаар тал/,
Гэрч Б.гийн “...Би Хаан банкны данс ашигладаг. Үйлчлүүлэгчид картгүй орж ирээд эд зүйл худалдан аваад гүйлгээ хийхдээ миний данс руу шилжүүлж хийдэг. Налайх дүүргийн 1 -р хороо, Уурхайчид 17-626 тоотод байрладаг, Дэвжих 4 Эрдэнэ гэсэн дэлгүүр байгаа. Тухайн өдөр үдээс хойш болж байсан нэг өндөр махлагдуу бор царайтай бүлтгэр нүдтэй эгч манай дэлгүүрт орж ирээд “данс руу чинь мөнгө орно, юм авъя” гээд 10 орчим минут хүлээгээд дэлгүүрийн дансанд 100.000 төгрөг орж ирсэн утга дээр нь 2 тоо бичсэн байсан...” гэх мэдүүлэг /6хх-167 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6хх-168-169 дугаар тал/,
Гэрч П.гийн “...Хаан банкны данс нь нөхөр Ц.гийн данс бөгөөд манай дэлгүүр үйл ажиллагаандаа хэрэглэдэг... Манай дэлгүүр нэг өндөр, бор царайтай, махлагдуу Казах эмэгтэй орж ирэхдээ манай нөхөр самарт явсан, мөнгө шилжүүлэх байх гэж хэлээд манай дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад дэлгүүрийн “” данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх-76 дугаар тал/,
Гэрч Д.гийн “...Би дугаарын дансыг 2016 оны үеэс тогтмол ашиглаж байгаа. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" нэртэй дэлгүүртээ сууж байхад байнга үйлчлүүлдэг, нэрийг нь мэдэхгүй Казах эмэгтэй ирээд 150.000-г шилжүүлээд бүх мөнгөндөө хүнс, ахуйн хэрэглээний зүйл аваад гарсан...” гэх мэдүүлэг /6хх-129 дүгээр тал/,
Гэрч А.Жамъяндоржийн “...Хаан банкны дугаар данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Тухайн дансыг надаас өөр хүн бол ашигладаггүй...Би Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-д худалдагч хийдэг. Тухайн өдөр гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд гурил, тос зэрэг бараа авсан... Ямар ч байсан миний дансыг аваад “мөнгө удахгүй орно” гэж хэлээд нэлээн байж байгаад мөнгө нь орж ирээд хүнсээ аваад явсан. Би тухайн мөнгийг ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /6хх-186 дугаар тал/,
Гэрч Д.гийн “...Би Хаан банкны тоот дансыг ашигладаг. Гэхдээ энэ данс нь манай гэр бүлийн ажиллуулдаг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний дэргэд байх “Тэрэлж маркет” дэлгүүрийн ашигладаг данс байгаа юм. Дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн гуйгаад үйлчлүүлэхдээ ашиглуулсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /12хх-57 дугаар тал/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар “...Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар /6хх-203-206 дугаар тал/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар “...Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар /6хх 207-210 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч нь 109 хохирогчид цахим хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр амьдралын эх үүсвэр болгон залилж 26,518,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэх дүгнэлтийг ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “шүүгдэгч нь үйлдсэн хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг хуурамч олон хаягуудаас “эд зүйл, бараа материал худалдана, урьдчилгаа мөнгө авч хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон Х.аас тоглоом худалдахаар тохиролцон 280,000 төгрөг, Х.аас эмэгтэй хүний өмд худалдахаар тохиролцон 200,000 төгрөг, Ц.аас эмэгтэй хүний өмд худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, Б.аас годон гутал худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, Ц.эгээс 10 ширхэг өмд худалдахаар тохиролцон 200,000 төгрөг, Г.аас 15 ширхэг өмд худалдахаар тохиролцон 300,000 төгрөг, Э.ээс 4 ширхэг өмд худалдахаар тохиролцон 110,000 төгрөг, Я.гаас 5 ширхэг өмд худалдахаар тохиролцон 110,000 төгрөг, Г.гээс годон гутал худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, Л.аас өмд худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, Б.гээс өмд худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, А.гээс ягаан өнгийн даашинз худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, Б.ээс 96 ширхэг хүүхдийн хөөс, 1000 ширхэг коланы аяга худалдахаар тохиролцон 365,000 төгрөг, М.ээс хийлдэг гудас худалдахаар тохиролцон 50,000 төгрөг, Б.ээс хийлдэг гудас худалдахаар тохиролцон 50,000 төгрөг, Х.ээс 1 ширхэг тогоо, 1 ширхэг гудас худалдахаар тохиролцон 100,000 төгрөг, Э.аас 1 ширхэг хийлдэг гудас, 1 ширхэг ахуйн газ худалдахаар тохиролцон 95,000 төгрөг, З.аас машины хийлдэг гудас худалдахаар тохиролцон 50,000 төгрөг, М.аас 2 ширхэг аяны гудас худалдахаар тохиролцон 120,000 төгрөг, Б.өөс 10 ширхэг давсан цэцэг худалдахаар тохиролцон 110,000 төгрөг, Г.гаас 20 ширхэг хүүхдийн хослол худалдахаар тохиролцон, 360,000 төгрөг, Б.нээс 5 ширхэг хүүхдийн хувцас худалдахаар тохиролцон 120,000 төгрөг, З.ээс хүүхдийн тирко болон гадуур хувцас худалдахаар тохиролцон 402,000 төгрөг, Т.гээс оймс худалдахаар тохиролцон 175,000 төгрөг, Д.аас оймс, тирко бөөнөөр худалдахаар тохиролцон 180,000 төгрөг, Б.аас хүүхдийн хувцас худалдахаар тохиролцон 716,000 төгрөг, Т.ээс трико зарна” бараа худалдахаар тохиролцон 130,000 төгрөг, Э.иас 10 ширхэг хүүхдийн унтлагын хувцас худалдахаар тохиролцон 100,000 төгрөг, Б.иас хүүхдийн гутал худалдахаар тохиролцон 50,000 төгрөг, М.гаас 3 ширхэг гутал худалдахаар тохиролцон 120,000 төгрөг, М.гаас хүүхдийн өвлийн хувцас худалдахаар тохиролцон 95,000 төгрөг, М.ээс “хүүхдийн хослол худалдахаар тохиролцон 25,000 төгрөг, Н.ээс 2 ширхэг хүүхдийн гадуур хувцас худалдахаар тохиролцон 140,000 төгрөг, П.гаас буйдан худалдахаар тохиролцон, 120,000 төгрөг, Ц.гаас ор худалдахаар тохиролцон 250,000 төгрөг, Д.аас гэрийн цоохор бүрээс худалдахаар тохиролцон 300,000 төгрөг, Н.гоос хувцас худалдахаар тохиролцон 139,000 төгрөг, Б.ээс пиджакийн дотуур өмсдөг хослол худалдахаар тохиролцон 23,000 төгрөг, У.ээс буйдан худалдахаар тохиролцон 80,000 төгрөг, Ц.аас 30 ширхэг гудас худалдахаар тохиролцон 540,000 төгрөг, Д.ээс өмд худалдахаар тохиролцон 45,000 төгрөг, Н.ээс цүнх худалдахаар тохиролцон 25,000 төгрөг, Ц.гаас 5 ширхэг гудас худалдахаар тохиролцон 90,000 төгрөг, Б.ээс бүтээлэг худалдахаар тохиролцон 120,000 төгрөг, Д.оос баривч худалдахаар тохиролцон 13,000 төгрөг, Ж.гээс майк худалдахаар тохиролцон 13,000 төгрөг, Б.гаас “өмд худалдахаар тохиролцон 58,000 төгрөг,Б.гаас 10 ширхэг бөмбөг худалдахаар тохиролцон 80,000 төгрөг, Г.ээс плаж худалдахаар тохиролцон 571,000 төгрөг, Р.аас хувцас худалдахаар тохиролцон 205,000 төгрөг, Я.аас 38 ширхэг бөмбөг худалдахаар тохиролцон 310,000 төгрөг, Б.ээс 4 ширхэг цаа бугын гутал худалдахаар тохиролцон 800,000 төгрөг, Ж.ээс буйдан худалдахаар тохиролцон 40,000 төгрөг, С.аас 3x3 хэмжээтэй сүүдрэвч худалдахаар тохиролцон 150,000 төгрөг, Б.аас маникюрын хэрэгсэл худалдахаар тохиролцон 150,000 төгрөг, Б.аас маникюрын хэрэгсэл худалдахаар тохиролцон 150,000 төгрөг, Ц.аас хүүхдийн хувцасны хайрцаг худалдахаар тохиролцон 100,000 төгрөг, Б.ээс ширээ сандал, комод худалдахаар тохиролцон 100,000 төгрөг, О.гаас 5 удаагийн үйлдлээр нийт 600,000 төгрөгт 5-н ханатай гэр худалдахаар тохиролцож 1,000,000 төгрөг, Г.аас хумс буддаг хэрэгсэл худалдахаар тохиролцож 70,000 төгрөг, Э.гээс хүүхдийн унтлагын болон эмэгтэй хүний дотуур хувцас худалдахаар тохиролцож 385,000 төгрөг, Д.өөс майхан худалдахаар тохиролцож 80,000 төгрөг, С.ээс аяны сандал. аяганы ком, шорлогын зуух худалдахаар тохиролцож 350,000 төгрөг, Д.ээс хүүхдийн шүүгээ худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, Б.гаас хувцасны шүүгээ худалдахаар тохиролцож 250,000 төгрөг, Э.аас сурагчийн цэнхэр цамц 10 ширхэг, цагаан футболк 5 ширхгийг худалдахаар тохиролцож 195,000 төгрөг, З.аас хүүхдийн хувцас худалдахаар тохиролцож 230,000 төгрөг,
Ж.ээс хөшиг худалдахаар тохиролцож 180,000 төгрөг, Б.аас нэг ширхэг хувцасны шүүгээ худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, Ц.ээс хүүхдийн хувцас худалдахаар тохиролцож 172,000 төгрөг, Д.аас сандал, ширээ, худалдахаар тохиролцож 250,000 төгрөг, М.аас сандал, ширээ буйдан, гоо сайхны хэрэгсэл бараа хүргэхээр тохиролцож 100,000 төгрөг, Э.оос 10 ширхэг сурагч цүнх худалдахаар тохиролцож 272,000 төгрөг, Ц.гээс аяны ком, сандал худалдахаар тохиролцож 60,000 төгрөг, Х.ээс хүүхдийн хувцасны шүүгээ худалдахаар тохиролцож 90,000 төгрөг, Б.аас тавилга худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, Б.аас буйдан худалдахаар тохиролцож 125,000 төгрөг, Э.гаас хүүхдийн хувцас худалдахаар тохиролцож 200,000 төгрөг, Д.ээс сандал, ширээ худалдахаар тохиролцож 100,000 төгрөг, Б.аас нярай хүүхдийн шүүгээ худалдахаар тохиролцож 520,000 төгрөг, Э.ээс поло цамц худалдахаар тохиролцож 120,000 төгрөг, Э.гаас хувцасны шүүгээ худалдахаар тохиролцож 155,000 төгрөг, Н.гаас хувцасны шкаф худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, Ц.ээс 5 ширхэг плаж худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, С.иас шүүгээ худалдахаар тохиролцож 100,000 төгрөг, Б.аас хүүхдийн цамц худалдахаар тохиролцож 40,000 төгрөг, Г.оос 200 ширхэг оймс худалдахаар тохиролцож 180,000 төгрөг, А.гаас гудас 2 ширхгийг худалдахаар тохиролцож 56,000 төгрөг, Э.гаас хүүхдийн 20 ширхэг малгай, 10 углааш худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, Ш.аас сандал, ширээ худалдахаар тохиролцож 200,000 төгрөг, Б.ээс нохой худалдахаар тохиролцож 100,000 төгрөг, Б.аас гоо сайхны бараа худалдахаар тохиролцож 200,000 төгрөг, Д.гаас ширээ сандал худалдахаар тохиролцож 700,000 төгрөг, А.аас ширээ сандал худалдахаар тохиролцож 200,000 төгрөг, Н.аас шүүгээ худалдахаар тохиролцож 150,000 төгрөг, Д.гаас 4 удаагийн үйлдлээр 720,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан, Мөн Б.ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,600,000 төгрөг, С.аас тэтгэврийн зээл дараад өгөөч, буцаагаад мөнгө нэмж зээл аваад мөнгийг нь буцаагаад өгнө ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2,491,000 төгрөг, Д.ээс хөргөгч зарж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 400,000 төгрөг, Г.ээс эрэгтэй дээл захиалж урьдчилгаа мөнгө авч байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 75,000 төгрөг, А.аас ор болдог буйдан, ширээ, сандал зарж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 750,000 төгрөг, Д.ээс ширээ зарж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 350,000 төгрөг, Д.аас буйдан зарж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 300,000 төгрөг, Г.ээс майхан зарах гэм байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож 400,000 төгрөг, Э.оос хүүхдийн тэрэг зарж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 төгрөг, Э.ээс монгол гэрийн тавилга зарж байгаа мэт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 500,000 төгрөг, Г.ээс гэр ахуйн бараа худалдахаар тохиролцон 607,000 төгрөг, Л.ээс годон гутал захиалгаар хүргэж байгаа мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 800,000 төгрөг, З.гаас хүүхдийн сүүг хүргэж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 150,000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн авч, нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч нарын мэдүүлэг, Хаан, Төрийн банкны дансны хуулгууд, хохирогч нартай харилцаж байсан гэх цахим зурвасыг бэхжүүлсэн бичгэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.
Шүүгдэгч нь хохирогч нараас хуурч мэхлэх аргаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг “... гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан” байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг шунахайн сэдэлт, зорилгоор 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл 2 жил гаруй хугацаанд залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл /фейсбүүк/ ашиглан “хүүхдийн хувцас зарна, захиалга авна, хүргэлтээр хүргэж өгнө, бараа материал зарах захиалга авна” гэх зарыг зургийн хамт нийтэлж өөрт байхгүй бараа, материалыг байгаа мэтээр зохиомол байдлыг байнга зориудаар бий болгож, барааны гэх мөнгийг өөрийн хамаарал бүхий дансаар шилжүүлэн авч захиран зарцуулж, улмаар “бараа удахгүй очно, машинд ачуулсан” гэх байдлаар бусдыг хуурч, нэр бүхий 109 хохирогч нарт нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Энэхүү гэмт хэрэг үйлдэх аргаар олсон мөнгийг өөрийн болон гэр бүлийн ахуй амьдрал, зээлийн төлбөр зэрэгт хэрэглэж амьдралын орлогын эх үүсвэр болгон, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нь “хохирогч Д.ээс 1,500,000 төгрөг аваагүй” гэх боловч хохирогч Д., гэрч Б.ын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд түүний дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэхгүй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэдийн төлөөлөгч: “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруутайд нийцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн 109 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс хохирогч Б.д 125,000 төгрөг, Ш.т 200,000 төгрөг, Б.т 365,000 төгрөг, Э.ад 95,000 төгрөг, Г.т 300,000 төгрөг, Б.эд 100,000 төгрөг, Ц.д 100,000 төгрөг, Г.д 70,000 төгрөг, Б.т 230,000 төгрөг нийт 1,355,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөхтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөр төлөөгүй ба шүүгдэгч Б.*******гаас нийт 25,163,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д 280,000 төгрөг, Х.ад 200,000 төгрөг, Ц.д 45,000 төгрөг, Б.т 45,000 төгрөг, Н.эгт 200,000 төгрөг, Г.д 300,000 төгрөг, Э.т 110,000 төгрөг, Я.д 110,000 төгрөг, Г.д 45,000 төгрөг, Л.ад 45,000 төгрөг, Б.д 45,000 төгрөг, А.д 45,000 төгрөг, М.эд 50,000 төгрөг, Б.эд 50,000 төгрөг, Х.т 100,000 төгрөг, З.д 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, Б.т 110,000 төгрөг, Г.д 360,000 төгрөг, Б.нэд 120,000 төгрөг, З.ьд 402,000 төгрөг, Т.д 175,000 төгрөг, Д.ад 180,000 төгрөг, Б.д 716,000 төгрөг, Т.т 130,000 төгрөг, Э.ьд 100,000 төгрөг, Б.ьд 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, М.д 95,000 төгрөг, М.эд 25,000 төгрөг, Н.д 140,000 төгрөг, П.д 120,000 төгрөг, Ц.д 250,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Н.д 139,000 төгрөг, Б.т 23,000 төгрөг, У.д 80,000 төгрөг, Ц.д 540,000 төгрөг, Д.т 45,000 төгрөг, Н.т 25,000 төгрөг, Ц.д 90,000 төгрөг, Б.т 120,000 төгрөг, Д.од 13,000 төгрөг, Ж.д 13,000 төгрөг, Б.д 58,000 төгрөг, Б.д 80,000 төгрөг, Г.т 271,000 төгрөг, Р.т 205,000 төгрөг, Я.ад 310,000 төгрөг, Б.эд 700,000 төгрөг, Ж.д 40,000 төгрөг, С.д 150,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, О.д 1,000,000 төгрөг, Э.д 385,000 төгрөг, Д.өд 80,000 төгрөг, С.т 350,000 төгрөг, Д.эд 150,000 төгрөг, Б.д 250,000 төгрөг, Э.д 195,000 төгрөг, З.д 230,000 төгрөг, Ж.т 180,000 төгрөг, Б.ад 150,000 төгрөг, Ц.т 172,000 төгрөг, Д.ад 250,000 төгрөг, М.т 100,000 төгрөг, Э. 272,000 төгрөг, Ц.д 60,000 төгрөг, Х.т 90,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 1,600,000 төгрөг, Э.д 200,000 төгрөг, Д.т 100,000 төгрөг, Б.т 290,000 төгрөг, Э.т 120,000 төгрөг, Э.д 155,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Ц.д 150,000 төгрөг, С.ьд 100,000 төгрөг, Б.т 40,000 төгрөг, Г.т 180,000 төгрөг, А.д 56,000 төгрөг, Э.д 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, Б.д 200,000 төгрөг, Д.д 700,000 төгрөг, А.д 200,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Д.д 720,000 төгрөг, С.т 2,491,000 төгрөг, Д.т 400,000 төгрөг, Г.т 75,000 төгрөг, А.т 750,000 төгрөг, Д.т 350,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Г.эд 400,000 төгрөг, Э.од 150,000 төгрөг, Э.эд 500,000 төгрөг, Г.т 607,000 төгрөг, Л.эд 800,000 төгрөг, З.д 150,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч: “...Б.*******г залилах гэмт хэргийг харьцангуй тогтвортой байнга үйлдэж улмаар гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогыг эд хөрөнгөд эзэмшил тогтоон үүнээс ашиг хонжоо олж амьдралын эх үүсвэр болгосон зэрэг санаатай гэмт хэрэг дахин дахин үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэдийгээр 109 хохирогч ч гэсэн 1 хүнд учирсан хохирол хор уршгийн хэмжээ харьцангуй бага байдаг. Түүнчлэн хохирлын хэмжээ 26,000,000 төгрөг буюу их хэмжээнээс доогуур хохиролтой. Ар гэрийн болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлуудыг нь харгалзан үзээд түүнд 5 жил болгож багасгаж мөн нээлттэйгээр эдлүүлэхээр шийдэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоогдоогүй ч шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******аг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон 329 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь Б.тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан хэдий ч Б.*******агийн хүү М., Э., Э. нар нь одоо эцгийн хамт амьдарч байгаа гэх нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох М. /РД:/, Э. /РД:/, Э. /РД:/ нарт асран хамгаалагч тогтоож, тэдний эрх ашиг сонирхлыг хамгаалахыг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.*******гийн цагдан хоригдсон 329 /гурван зуун хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас нийт 25,163,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д 280,000 төгрөг, Х.ад 200,000 төгрөг, Ц.д 45,000 төгрөг, Б.т 45,000 төгрөг, Н.эгт 200,000 төгрөг, Г.д 300,000 төгрөг, Э.т 110,000 төгрөг, Я.д 110,000 төгрөг, Г.д 45,000 төгрөг, Л.ад 45,000 төгрөг, Б.д 45,000 төгрөг, А.д 45,000 төгрөг, М.эд 50,000 төгрөг, Б.эд 50,000 төгрөг, Х.т 100,000 төгрөг, З.д 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, Б.т 110,000 төгрөг, Г.д 360,000 төгрөг, Б.нэд 120,000 төгрөг, З.ьд 402,000 төгрөг, Т.д 175,000 төгрөг, Д.ад 180,000 төгрөг, Б.д 716,000 төгрөг, Т.т 130,000 төгрөг, Э.ьд 100,000 төгрөг, Б.ьд 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, М.д 95,000 төгрөг, М.эд 25,000 төгрөг, Н.д 140,000 төгрөг, П.д 120,000 төгрөг, Ц.д 250,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Н.д 139,000 төгрөг, Б.т 23,000 төгрөг, У.д 80,000 төгрөг, Ц.д 540,000 төгрөг, Д.т 45,000 төгрөг, Н.т 25,000 төгрөг, Ц.д 90,000 төгрөг, Б.т 120,000 төгрөг, Д.од 13,000 төгрөг, Ж.д 13,000 төгрөг, Б.д 58,000 төгрөг, Б.д 80,000 төгрөг, Г.т 271,000 төгрөг, Р.т 205,000 төгрөг, Я.ад 310,000 төгрөг, Б.эд 700,000 төгрөг, Ж.д 40,000 төгрөг, С.д 150,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, О.д 1,000,000 төгрөг, Э.д 385,000 төгрөг, Д.өд 80,000 төгрөг, С.т 350,000 төгрөг, Д.эд 150,000 төгрөг, Б.д 250,000 төгрөг, Э.д 195,000 төгрөг, З.д 230,000 төгрөг, Ж.т 180,000 төгрөг, Б.ад 150,000 төгрөг, Ц.т 172,000 төгрөг, Д.ад 250,000 төгрөг, М.т 100,000 төгрөг, Э. 272,000 төгрөг, Ц.д 60,000 төгрөг, Х.т 90,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 1,600,000 төгрөг, Э.д 200,000 төгрөг, Д.т 100,000 төгрөг, Б.т 520,000 төгрөг, Э.т 120,000 төгрөг, Э.д 155,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Ц.д 150,000 төгрөг, С.ьд 100,000 төгрөг, Б.т 40,000 төгрөг, Г.т 180,000 төгрөг, А.д 56,000 төгрөг, Э.д 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, Б.д 200,000 төгрөг, Д.д 700,000 төгрөг, А.д 200,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Д.д 720,000 төгрөг, С.т 2,491,000 төгрөг, Д.т 400,000 төгрөг, Г.т 75,000 төгрөг, А.т 750,000 төгрөг, Д.т 350,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Г.эд 400,000 төгрөг, Э.од 150,000 төгрөг, Э.эд 500,000 төгрөг, Г.т 607,000 төгрөг, Л.эд 800,000 төгрөг, З.д 150,000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар *******, *******, Дэнжийн 12 дугаар гудамжны 378 тоотод оршин суух шүүгдэгч ******* овогт н *******а /РД:/-ийн төрсөн хүүхдүүд болох М. /РД:/, Э. /РД:/, Э. /РД:/ нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалаахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ