| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/06497/И |
| Дугаар | 101/ШШ2022/05317 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/05317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, Эрх чөлөөний талбай МN tower 19 дүгээр давхарын 000тоот хаягт байрлах, Ц капитал ББСБ ХХК/РД:000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0дугаар хороо, 0 дугаар хороолол, Нарны зам гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 хороолол, 0 тоот хаягт оршин суух, М овогт М.Ө РД:000/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,546,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Анар оролцов.
Хариуцагч М.Ө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц капитал ББСБ ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч М.Ө (РД:*******) нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №1140 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 1,260,000 (нэг сая хоёр зуун мянга ) төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 45,000 (дөчин таван мянган) төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлдүүлсэн.
Зээлийг М.Ө-ийн хүлээн авахыг хүссэн ХААН банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан.
Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.
Гэтэл зээлдэгч М.Ө нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Түүнийг зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй, сүүлдээ холбоо барих утасны дугаарыг дуудлага хүлээж авахгүй болгосон. Манайх Ковидын хоригийн үеийн хүү тооцож нэхэмжлээгүй, зөвхөн хориг тавигдаагүй үеийн хүү нэхэмжилсэн бөгөөд гэрээний 2.1 дугаар зүйлийн 2.1.7-д зээлийн шимтгэлийг тусгасан.
Зээлдэгч М.Ө-ээс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,260,000 төгрөг, шимтгэл 45,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 241,282 төгрөг, нийт 1,546,282 төгрөг нэхэмжилсэн.
Тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргасан, түүнийг эс зөвшөөрсөн тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа зэргийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд М.Ө-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,546,282 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгчээс ирүүлсэн итгэмжлэгдсэн олгосон итгэмжлэл, Монголын татварын албаны төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 00001140 дугаар зээлийн гэрээ, зээлийн хүүний тооцоолол, Ц******* ББСБ ХХК-ийн 2022.02.18-ны өдрийн Хаан банкны депозит дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-10/,
Хариуцагчаас ирүүлсэн М.Ө-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 22/,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Ө-ийг шүүхэд дуудан ирүүлэхтэй холбоотой хийгдсэн ажиллагаа, хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүрэг, нөлөөлөлийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан болон шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаарх баримт /13-32/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц капитал ББСБ ХХКнь хариуцагч М.Ө-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,546,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараа үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Тус шүүх хариуцагч М.Ө-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,546,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч М.Ө-т 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 23-25/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Ө нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн М.Ө-т 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан, шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр түүний шүүхэд мэдэгдсэн 88024424 дугаартай утсанд мэдэгдэхэд тэрээр За гэсэн байхаас гадна уг дугаарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн мессежийг илгээсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. /хх-ийн 26, 32-33/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч М.Өнь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,260,000 төгрөг, шимтгэл 45,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 241,282 төгрөг, нийт 1,546,282 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Ц капитал ББСБ ХХКнь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээгээр 1,260,000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 45,000 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй байхаар М.Ө-т зээлдүүлэх,
зээлдэгч нь зээлийг, түүнд ногдох шимтгэлийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүү төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээл, хүүгийн тооцоолол, депозит дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6-8/
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагчийн баталгаажсан данс болох ХААН банк ХХК-ийн 0 тоот дансанд гэрээний зүйл болох 1,260,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 8/
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар маргаагүй, гэрээний оролцогч харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, зээл олгох хэлбэр зэргийг тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасантай нийцсэн байна. /хх-ийн 18-19/
Дээрх байдлаас үзэхэд Ц капитал ББСБ ХХКболон М.Ө нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 60 хоног, тодруулбал 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, тогтоосон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.
Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.6, 2.1.7-т зээл, түүнийг ашигласны хариу төлбөр болох шимтгэл, хүү төлөхөөр тохиролцсон байх ба зээлдэгчийг энэхүү гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч М.Өлзийчимэгээс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №00001140 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,260,000 төгрөг, шимтгэл 45,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 241,282 төгрөг, нийт 1,546,282 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагч М.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамжид 39,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Bottom of
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зааснаар хариуцагч М.Ө-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,260,000 төгрөг, шимтгэл 45,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 241,282 төгрөг, нийт 1,546,282 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц капитал ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Өлзийчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 39,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ