| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/07500/И |
| Дугаар | 101/ШШ2023/00161 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2023/00161
2023 01 03 101/ШШ2023/00161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг,0 дугаар хороо, Б 00 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Ц овогт Д. М. /РД:000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг, Их дарь эх, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Бн овогт А.У /РД:0000/,
Хариуцагч : Б дүүрэг, 0 дугаар хороо, Туул 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Б овогт О-ын Э /РД:000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.М,
Хариуцагч А.У,
ХариуцагчО.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Доёддорж овогтойм Маналжав миний бие Ариунбилэг овогтой Урангоод 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6,700,000 төгрөгийг, өдрийн 1 хувийн хүүтэй,5 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулаагүй бөгөөд энэ зээлээс ямар ч төлбөр төлөөгүй.
Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тооцоо хийгээд үзэхэд 1 өдрийн 1 хувийн хүү нь 6,000,000 төгрөг болоод байсныг А.У,О.Э хоёр зөвшөөрөхгүй гээд үндсэн зээл 6,700,000 төгрөг, хүү 2,300,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг болсон гэж тохиролцсон.
Ингээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 /арван сая төгрөг/-ийг 3 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэл зээлүүлэх зээлийн гэрээ байгуулсан.
Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатчаар батлуулсан, энэ гэрээг тооцоо нийлээд байгуулсан, 10,000,000 төгрөгийг энэ өдөр хүлээлгэж өгөөгүй.
Гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Ариунбилэгийн Урангоо, Очирбатын Эрдэнэчимэг нар зээлийн гэрээний дагуу графикт эргэн төлөлтийн төлбөр болох сарын 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна.
2022.07.01-ний өдрийн зээлийн гэрээнд А.У нь өөрөөО.Эийг оролцуулна, ганцаараа гэрээний хариуцлагыг хүлээмээргүй байна, хамтран зээлдэгчээр оруулж өгөөч гэхээр нь түүнийг хамтран зээлдэгчээр оролцуулсан.
А.У өөрийн болон хүүхдийнхээ өмчлөлд байдаг газрыг барьцаалахыг хүссэн боловч хүүхдийн нэр дээрх газрыг нотариатч зөвшөөрөөгүй учир түүний газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл Багануур дүүрэгт өмчлөгч өөрөө очиж бүртгүүлэх ёстой гэсэн, гэвч А.У бүртгүүлээгүй.
Иймд 2022.07.01-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг хариуцагч Ариунбилэгийн Урангоо, Очирбатын Эрдэнэчимэг нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.У миний бие нь Д.Маас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 6,700,000 төгрөгийг, өдрийн 1 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлж авсан. Гэрээнд миний ХААН банкны 5035282319 тоот дансаар хүлээж авна гэсний дагуу уг дансаар хүлээн авсан. Эрхэлж байсан ажил маань амжилттай болоогүйгээс зээлийг эргүүлэн төлж чадаагүй.
Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.М нь дээрх 6,700,000 төгрөгийн хүү, алданги 3,300,000 төгрөг гэж тооцоод 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг түүний шахалтаар хийсэн юм. Тэгээд барьцааны гэрээ байгуулсан боловч уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй.
Дээрх 2 зээлийн гэрээний дагууО.Э мөнгөнөөс аваагүй.О.Э эгч зараас Д.Мыг олж, түүнтэй утсаар ярьж биднийг хооронд нь холбож өгсөн юм.
Д.М бидний хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ сунгагдаагүй, уг зээлийг буцааж төлөөгүй, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй юм.
Иймд Д.Мын 14,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, харин 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 6,700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ХариуцагчО.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.Эрдэнэчимэг миний бие Д.М гэдэг хүнээс нэг ч төгрөгний зээл аваагүй. Харин манай ажлын дүү болох А.У нь 2022 оны 4 сард 6,700,000 /зургаан сая найман зуун мянган / төгрөгийг газрын гэрчилгээгээ барьцаалан зээлж авсан. Энэ 2 газрын 1 нь А.Угийн нэр дээр, нөгөө нь хүүхдийнх нь нэр дээр байсан.
А.У нь үйл ажиллагааны доголдлоос болоод 6,700,000 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас Д.М нь энэ 6,700,000 төгрөгийг хүү, алднгийн хамт тооцоод газрынх нь гэрчилгээг барьцаалан албан хүчээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг наториат дээр хийгээд намайг заавал батлан даах ёстой гэж тулгаад гарын үсэг зуруулсан.
Энэ гэрээндээ сарын 1,000,000 төгрөг төлөх, төлөхгүй бол алданги тооцно гэж бүхнийг тулгаж гэрээ хийсэн болохоор өнөөдрийг хүртэл зээлээс төлөөгүй. Энэ нэхэмжилж байгаа мөнгийг 6,700,000 төгрөгийг дүү А.У өөрийнхөө дансаар авсан, бас нотариатаар хийсэн гэрээтэй байсан.
Анх апплейкшний зээл авах гээд хөөцөлдөж байгаад Д.Мтай утсаар ярьсан, тийм болохоор намайг зээл авсан гэж хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй.
2022.07.01-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр ямар ч мөнгийг Д.Маас хүлээж аваагүй, өмнөх 4 сарынхаа 6,700,000 төгрөг, түүний хүү 3,300,000 төгрөг нэмж бичээд ийм гэрээ байгуулсан.
Энэ гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах шалтгаан нь А.Угийн өмчлөлийн газар Д.Мын зээлийн өрөнд тооцогдож дуусна гэсэн юм. Гэтэл энэ барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан гэдгийг одоо мэдэж байна.
ИймдО.Э миний бие 2022.04.08-ны өдрийн болон 2022.07.01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Маас нэг ч төгрөг аваагүй тул түүний нэхэмжилж байгаа 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, А.У-гийн Нийслэлийн Бр дүүргийн 0хороо, Т булаг, 2 хэсэг, 5 гудамж, 305 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн гэрчилгээ,О.Э, А.У нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгч Д.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2-7/,
ХариуцагчО.Эээс ирүүлсэн түүний жолоочийн үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар /хх-ийн 12,18-20/,
Хариуцагч А.Угоос ирүүлсэн хариу тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.М, А.У нарын хооронд байгуулагдсан 6,700,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар, А.У-гийн ХААН банк ХХК-ийн 5035282319 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21, 27-29, 32-34/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А.У,О.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
хариуцагч А.У нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,700,000 төгрөгийг зөвшөөрч,О.Э бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Хэрэгт, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлэгч Д.М, зээлдэгч А.У, хамтран зээлдэгчО.Э нарын хооронд 10,000,000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 10 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ,
Энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож Д.М болон А.У нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №0дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлдүүлэгч Д.М, зээлдэгч А.У нарын хооронд 6,700,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 7 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн зээлдүүлэх зээлийн гэрээ тус тус авагдсан. /хх-ийн 3-7,27-28, 32-33/
-Дээр дурдсан талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 10 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх,
Зээлдэгч А.У, хамтран зээлдэгч О.Э нар сар бүрийн 25-ны өдөр үндсэн төлбөрөөс 1,000,000 төгрөг, хүүгийн хамт зээлдүүлэгчийн ХААН банк ХХК-ийн 5076345963 тоот дансанд төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 3/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №0463 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр зээлдэгч А.У нь Эрхийн улсын бүртгэлийн Г-0дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Б дүүрэг, 0 дүгээр хороо, Тариан булаг 0 дугаар хэсэг, 0 гудамж, 0тоот хаягт байршилтай, 00 нэгж талбарын дугаартай, 00 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрыг талуудын нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан. /хх-ийн 4-5/
-Харин 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.М нь 6,700,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 7 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлдүүлэх,
Зээлдэгч А.У нь 4 өдрийн хүү, гэрээний төлбөр нийт 6,968,000 төгрөгийг зээлдүүлэгчийн 5076345963 тоот дансаар 2022.04.11-ний өдөр төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 27-28,32-33/
Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үүрэг шаардах үндэслэлтэй гэж,
Хариуцагч А.У нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хүлээн аваагүй тул 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 6,700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж,
ХариуцагчО.Э нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.
Үүнээс үзэхэд зээлдэгч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг хариуцагч А.У,О.Эийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх байдал нь тогтоогдохгүй байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг хариуцагч А.У,О.Эийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч А.Утой байгуулсан зээлийн гэрээний 3.4-т заасан ХААН банк ХХК-ийн 000 тоот дансанд 6,700,000 төгрөгийг А.Уд шилжүүлэн өгсөн нь талуудын тайлбар, тус банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба үүнтэй зохигч маргаагүй. /хх-ийн 34/
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Д.М нь 6,700,000 төгрөгийг хариуцагч А.Угийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр тэдний нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин Д.М болон О.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасантай талуудын хүү төлөхөөр бичгээр тохиролцсон нь нийцжээ.
Иймд хариуцагч А.У-гоос 2022.04.08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,700,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон 7 хоногийн хүү 469,000 төгрөг, нийт 7,169,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,831,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч О.Эт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
/6,700,000төгрөгх1хувь=67,000төгрөгх7хоног=469,000төгрөг/
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу хариуцагч А.У-гоос 7,169,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 129,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.У-гоос үндсэн зээл 6,700,000 төгрөг, хүү 469,000 төгрөг, нийт 7,169,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,831,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчО.Эт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А.Угоос улсын тэмдэгтийн хураамжид 129,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ