Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

 

2025          09             16                                             2025/ШЦТ/239

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын х***алтын прокуророос хялбаршуулсан журмаар х***ан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***жингийн ***д холбогдох эрүүгийн 2539004760261 дугаартай хэргийг  2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, х***ан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн ***гийн өмчлөлийн *** улсын дугаартай “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, эд хөрөнгөөр нь хохироон бусдын эд хөрөнгөд 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч *** овогт ***жингийн *** нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн ***гийн өмчлөлийн *** улсын дугаартай “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, эд хөрөнгөөр нь хохироон бусдын эд хөрөнгөд 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч ***ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн гэртээ ээжийн хамт байж байсан. Тэгээд хашаан дотроо гадаа гараад байж байхад зүүн талын айлын үүдэнд нэг машин ирээд сигналдаад байсан. Тэгээд би хашааны хаалгаар гараад яваад очиход *** 3 дугаар багийн иргэн *** гэх өвгөн өөрийн эзэмшлийн цагаан саарал өнгийн машинтай явж байсан. Тэгээд би *** ахад “Наад айлд чинь хүн байхгүй байгаа даа” гэхэд *** ах “Заа дүү архи ууж байна уу? танайд орж мэнд мэдье” гэсэн. Тэгэхээр нь би уухгүй байгаа гэсэн. Тэгээд би *** ахад “Дэлгүүр ороод танд аваад өгье” гээд дэлгүүр ороод би “Хараа” нэртэй 0,5 граммын шилтэй архи аваад *** ах бид хоёр манайд ирээд бид хоёр хамт архиа ууж дуусгаад би *** ахыг гэрээс гаргаж өгье гэхэд “Хэрэггүй ах нь өөрөө гарчихна” гэхээр нь дагаж гараад машинд суухад *** ах надад “За ах нь чамд нэг шил архи авч өгье” гээд бид хоёр засмалаар явж байхад *** ах дэлгүүрүүдийн хойд талд явж байхад гэнэт зогсоод намайг машинаас буу гэсэн. Тэгэхээр нь би буухгүй “Та нэг шил архи авч өгнө гэсэн биз дээ. Та аваад өгөөч” гэсэн. Тэгэхэд “Би ер нь чамд архи авч өгөх өртэй юм уу?” гээд бид хоёр маргалдаад би машины доторх х***ах, салхины шил, машины хөгжмийг нь хөлөөрөө өшиглөж хагалсан юм аа. Тэгээд *** ах “Чи миний машиныг эвдлээ” гээд машинаасаа бууж ирээд зорчигч талын хаалгыг онгойлгоод намайг буулгаад машиндаа суугаад явах гэхээр нь би машиных нь урдуур ороод явуулахгүй гээд зогсоход баруун гар талын их гэрлийг нь хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд *** ах машинаасаа мөн бууж ирээд намайг арагш түлхээд машинаа унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг  (хх-ийн 18-20),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн “...Би тухайн өдөр сумын төв дээр ирээд сумын төвийн зүүн хотонд өөрийн эзэмшлийн “X-trail” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцоод *** колонкын хажууд явж байхад шороон зам дээр нэг хүн гараа өргөхөөр нь зогсоод уулзтал сумын төвийн ***жин овогтой *** гэх залуу байсан. Тэгээд миний хажуу талын зорчигчийн суудал дээр орж ирээд суусан. Тухайн үед *** их хэмжээний согтолттой байсан. Тэгээд би “Чи хариач. Дандаа архи ууж байх юм- гэж хэлэхэд “За яах вэ уугаа биз дээ” гэсэн. Тэгээд *** намайг “Манай гэрээр очъё” гэсэн. Тэгэхээр нь би “Танай гэрээр ах нь очиж яах вэ дээ” гэхэд “Та ядуу айлаар очдоггүй хүн үү” гэсэн. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгөөд гэрт нь ороход ***ын настай ээж ***жин хөгшин байсан. Тэгээд би мэнд усыг нь мэдээд ***жин хөгшинтэй юм ярих гэсэн юм яриулахгүй хажуугаас орж ирээд намайг архи уугаад нэг архи хундагалаад надад өгсөн. Тэгэхээр нь би талыг нь уугаад гэрээс нь гараад хашааны үүдэнд нь машиндаа сууж байхад миний араас гарч ирээд мөн миний хажуу талын зорчигчийн суудал дээр суухад нь “Чи одоо орж унт аа. Ах нь явлаа” гэхэд “Би буухгүй. Та намайг хүн гэж ойшоосонгүй” гээд буухгүй, намайг хэл амаар доромжлоод “Муу хөгшин монгол минь” гээд *** баруун хөлөөрөө миний авто машины салхины шилийг 2-3 удаа өшиглөөд салхины шилийг хагалчихсан. Дараа нь машины голын жижиг толийг сугалж аваад намайг цохих гэхээр нь би хоёр гарыг нь барьж авахад баруун гарынхаа тохойгоор миний зүүн хацарт 1 удаа тохойлдсон. Тэгээд миний нүүр лүү шүлсээр нулимаад мөн баруун хөлөөрөө авто машины дотор талын х***ах самбар болон машины хөгжмийн шилэн нүүрийг хөлөөрөө өшиглөөд хагалчихсан. Тэгээд би “Чи машинаас буу. Наад хаалгаа онгойлгоодох. Машины хамаг юм эвдлээ, хоёулаа машинаас буугаад ярилцъя” гэхэд машины хаалга онгойлгохоор нь би цааш нь түлхээд машинаас буулгаад би өөрөө машинаас буугаад тойроод очиход *** босож ирээд миний баруун гуя хэсэгт *** зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би ***ыг цааш нь түлхэж унагаагаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг  (хх-ийн 15-17),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 321 дугаартай “...1. ***гийн биед зүүн хацар, баруун гу***д цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 28-29),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШД-238 дугаартай “...*** улсын дугаартай Nissan X-trail тээврийн хэрэгслийн эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 520,000.0 /таван зуун хорин м***га/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 31-34), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7), ***гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 8), шилжүүлгийн баримт (хх-ийн 45), ***гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 46, 47), ***ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 89) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг х***ан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ***ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ***гийн эд хөрөнгөд 520,000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч *** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг х***ан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эд хөрөнгөд 520,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...хохиролгүй, гомдол, саналгүй болох нь үнэн болно.” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг х***ан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун м***га) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг х***ан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг х***ан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***жингийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***жингийн ***д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун м***га) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг х***ан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг х***ан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг х***ан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР