| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/227 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/227
2025 08 27 2025/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогч ***
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч ***
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч ***
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***, *** овогт ***ын *** нарт холбогдох эрүүгийн 2539000000023 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг *** гэх газарт хашаатай байсан ***ын бог малаас 1 хонь, 3 ямаа, ***гийн малаас 2 тооны ямаа, нийт 1 хонь, 5 ямааг машин механизм ашиглан хулгайлсан,
Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн үед Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг *** гэх газарт хашаатай байсан ***ын бог малаас 1 хонь, 3 ямаа, ***гийн малаас 2 тооны ямаа, нийт 1 хонь, 5 ямааг машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ***ыг ээж, аав руугаа явъя гэхээр нь хамт яваад энэ хэрэгт холбогдсон. Ээж, ааваасаа авна гэхээр нь хамт явсан. Тэгээд хулгайн мал болж таарсан...” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...*** гэдэг хүнд миний 60-70-аад тооны мал байдаг. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгаас тариа хийх гээд очсон юм. Тэгэхэд мал дутуу юм шиг байна гээд хот руу ороод харахад хэдэн эр хонь бүгд байхгүй байсан. Нөгөө залуу өчигдөр орой бүгд байсан гэж хэлсэн. Тэгээд л асуудал үүссэн. Хойноос нь хөөцөлдсөөр байгаад эзэн нь гарч ирээгүй. ***гийн дүү нь надтай хамт яваад малаа байхгүй гэдгийг мэдээд эрж хайгаад олоогүй. 2024 оны 12 дугаар сарын 25, 26-ны хавьцаа үеэс хойш 2 цагийн үед над руу утсаар яриад энд байгаа таны хонь, ямаа мөн үү? Та ирээд хар даа гэж хэлсэн. Тэгээд очоод харахад мөн байсан. Цагдаад мэдэгдээд бүртгүүлсэн. Гомдол саналын хувьд ***ыг сайн танихгүй. Аавынх нь мал байгаа айлын зүүн талд 1 км хүрэхгүй газар байгаа. Би ***ыг 1 удаа аймгийн төвд авчирч өгч байсан. Аавыг нь сайн танина. Аав, ах, дүү нараараа очоод явдаг. Намайг очоогүй байх үед эргэж тойрч судалгаа хийсэн байна. Ер нь намайг очиход хонь, ямаа тоолоход ганц нэг дутдаг байсан. Одоо бодоход бага багаар аваад байсан юм байна лээ. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэв.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай мал *** сумын 8 дугаар багийн нутаг “***” гэх газарт байдаг. Манай малыг *** гэдэг хүн малладаг. 2024 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө манай малын хотноос хүмүүс хулгай хийсэн байна. Учир нь би болон манай малчны ах дүү нарын хамтаар дөрвүүлээ 12 дугаар сарын 21-ний өдөр малдаа тарилга хийх гээд очиход *** малаа алдчихлаа гээд байж байсан. Юу болов яав ийв гээд тодруулахад уржигдар орой байсан ямаанууд өчигдөр өглөө босоход байхгүй болчихсон байна гэж ярьсан. 12 дугаар сарын 19-ний орой малаа хотлуулахад тухайн ямаанууд байсан байгаа юм ... Хар халзан хонь зүүн чих урд хойноосоо догол, баруун чих урдаасаа догол имтэй буюу шоргоолж имтэй гэж бас ярьдаг. Миний алдсан ямаанууд болохоор зүүн чих шоргоолж, баруун чих урдаасаа ухам, араасаа ухам имтэй ч байгаа. Шоргоолж имийг болохоор зарим хүмүүс урд хойноосоо ухам гэж ярьдаг ... *** бид хоёр дахиж малаа тоолоод нийт алдсан 24 тооны хонь ямаанаас хонь ямааны нийт тоог гаргалаа. Манайх 7 ямаа 1 хонь, *** 16 тооны ямаа алдсан байна. Манай алдсан нийт 24 тооны хонь ямааг *** өөр хүмүүстэй нийлж хулгай хийсэн талаар нутгийн хүмүүс ярьж байна. *** бид хоёр алдсан 24 хонь ямаанаас 6 тооны хонь ямааг нядлагдсаныг мэдлээ. Тэгээд 6 толгойны 4 нь миний хонь ямаа, 2 нь ***гийн алдсан ямааны толгойнууд байна. *** түүний эхнэр Сарнай хоёр 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой малаа хотлуулахад нь бүх мал нь байсан байгаа юм. Учир нь ***гийнд манай хонь ямаа байдаг хоёр айлын хонь ямаа нийлээд 200 гаран толгой мал байгаа. Тэндээс 24 тооны хонь ямаа хулгай аваад явахаар өглөө нь ямар ч малчин нүдээр хараад мэднэ. Ингэхээр манай малыг хулгайлсан хүмүүс 24 тооны хонь, ямаа авч явсан байна. Бид нар хулгай хийсэн хүмүүсээс 24 тооны хонь ямааг эргүүлэн нэхэмжилнэ.” гэжээ. (1-р хх-ийн 36-37, 40-41),
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний орой би хонь ямаагаа хотлуулахад манай хонь, ямаа бүрэн байсан. Өглөө нь босоход мал дутуу байсан. Тэгээд малаа тоолоход 24 тооны ямаа голдуу ганц хоёрхон хоньтой нийлж 24 тооны мал алга болсон байсан. Манайх 200 гаран тооны хонь ямаатай. Тэрнээс өглөө босоход 20 гаран дутуу байсан нь нүдэнд илт байсан. Тэгээд манайд мал нь байдаг *** ах ирээд бид хоёр малаа бүртгэсэн. Тэгэхэд *** ахын малаас 8 тооны хонь ямаа буюу 7 ямаа, 1 хонь дутуу байсан. Манайхаас 16 тооны мал буюу 14 ямаа, 2 хонь алга байсан. Ингээд 2 айлын 24 тооны хонь, ямаа алга болсон байсан...” гэжээ. (1-р хх-ийн 44-46),
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Иргэн *** нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *** улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа уг тээврийн хэрэгслийг барьцаалж манай байгууллагаас 9.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Сарын 3.3 хувийн хүүтэй зээл. Уг зээл нь сардаа 552.570 төгрөгөөр төлөлт хийдэг бөгөөд зээлийн хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр төлөлт хийж дуусна. Өнөөдрийн байдлаар 1.560.130 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллага иргэн ***ын зээлийн гэрээний дагуу тухайн зээл төлөгдөж дуусах хүртэлх хугацааны мөнгөн дүнгээр нэхэмжилж байна. *** нь зээлээ хуваарийн дагуу төлдөг бөгөөд одоогоор хугацаа алдсан зүйл байхгүй байна ... Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 49-50),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ээлжтэй байсан. 12 дугаар сарын 20-ны өглөө ээлжээс буухад зөрөөд *** ах, Пэлжээ, Дэндэв нар цуваад ирцгээсэн. Тэгээд буух гэж байтал *** ах машины ард хонь ямааны толгой байгаа авах нь аваарай гэсэн. Тэгэхээр нь би авъя аа гэсэн. Тэгээд би машиных нь араас 5 ямааны толгой, 1 хонины толгой авсан. Тухайн толгойнууд
1. Улаан зүстэй зүүн чих ардаасаа цуулбар, урдаасаа догол, баруун чих ац имтэй ямааны толгой
2. Халтар зүстэй зүүн чих хойноосоо догол, баруун чих ац имтэй ямааны толгой
3. Сартай ухаа зүстэй зүүн чих урд хойноосоо догол имтэй, баруун чих урдаасаа догол, хажуу талаасаа цуулбар имтэй ямааны толгой
4. Ухаа зүстэй зүүн чих хойно урдаасаа догол имтэй, баруун чих урдаасаа догол имтэй эвэртэй ямаа толгой
5. Хүрэн зүстэй зүүн чих урд хойноосоо догол имтэй, баруун чих цуулбар имтэй ямааны толгой
6. Хар халзан зүүн чих урд хойноосоо догол, баруун чих урдаасаа догол имтэй хонины толгойнууд байсан. Хаанаас яаж авсан талаар *** ах надад хэлээгүй. *** ах өөрийнхөө цагаан өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн ард ачиж авч ирсэн ... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би уурын зуухандаа нөгөө толгойнуудаа хуйхлах гээд авч ирсэн юм. Тэгтэл надтай хамт гараанд гардаг *** гэдэг залуу “Манай ах хэд хоногийн өмнө 20 гаран тооны ямаа хулгайд алдчихсан байна. Явж хайхаас” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Надаа *** ах ямааны толгойнууд өгсөн. Чи эд нарыг харах уу?” гэтэл харъя гэсэн. Тэгээд *** тухайн толгойнуудыг хараад “Манай ахын хулгайд алдсан ямааны толгойнууд мөн байна. Им нь таарч байна” гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хэлсэн.” гэжээ. (1-р хх-ийн 53-55),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг манай 10 дугаар уурын зууханд ажилладаг *** гэх залуу бас *** гэдэг хоёр залуу над руу утасдаад *** ярихдаа “Би зээл төлөх гэсэн юм ахаа. Та машинтайгаа хамт хөдөө яваад хэдэн хонь ямаа аваад ирээч тэгэх үү гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн. Харин та хоёр бензинээ хийгээрэй гэсэн. Тэгээд тэр хоёр залуу миний машинд 100.000 төгрөгөнд бензин хийгээд хамт хөдөө явсан. Хөдөө явахдаа *** сумын 8 дугаар багийн нутаг *** тосгон руу явсан. Аймгаас 16 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд *** тосгоноос зүүн хойшоо 10 орчим км яваад нэг айлаас 200 орчим метрийн зайтай зогс гэсэн. Би тийшээ газар мэдэхгүй, нэг ч айл танихгүй болохоор машиндаа байж байсан. ***, *** хоёр машинаас буугаад тэр айл руу явсан. Тэр хоёр явахдаа “Та эндээ байж бай” гэсэн. Тэгээд тэр хоёр яваад удалгүй *** буцаад ганцаараа ирсэн. “*** мал туугаад ирж яваа. Хоёулаа энд эзэнгүй өвөлжөө байгаа. Тэнд очоод малаа ачна” гэсэн. Тэгэхээр нь би “Айлаас нь ачиж болдоггүй юм уу?. Яагаад тууж байгаа юм бэ?” гэж асуухад “Айл нь эзэнгүй байна. Би малаа ялгачихсан байсан юм” гэж хэлсэн. Тэгээд доошоо 1 км орчим явсан байх, нэг айлын эзэнгүй хаваржаан дээр очсон. Тэгээд араас *** 4 ямаа 1 хонь тууж ирсэн. Тэгээд тэр эзэнгүй хаваржаанд хашаад ***, *** хоёр бариад миний машины ард хийсэн. Энэ үед цаг 21 цаг болж байсан. Тэгээд бид гурав малаа ачаад буцаад аймаг руу хөдлөөд явсан. Тэгээд аймаг руу явахдаа *** даваагаар даваад явсан. Энэ нь засмал замд орохгүй гэж ингэж явсан. *** даваагаар даваад уруудаж байтал миний машины дугуй хагарчихсан. Тэгээд запас дугуй хийгүй байсан болохоор ойрхон нохой дугараад байхаар нь айлд очсон. Тэр айл нь эзэнгүй байсан. Тэр айлын гадаа машиндаа бид хэд хоносон. Өглөө нь би босоод дугуй олохоор хойшоо хоёрдугаар ферм буюу *** тосгон руу явган явсан. Би ферм дээр очоод *** гэдэг хүүгийнд очсон. Тэр хүнийг би таньдаг байсан юм. Фермээс дугуй олдохгүй байсан. Тэгээд аймаг руу Очирбат гэдэг найз руугаа утсаар яриад запас дугуй явуулаач гэсэн чинь чиний машиныг унаад ***, *** хоёр аймгийн төвд ороод ирсэн байна ш дээ гэсэн. Тэгтэл тэр хоёр хоносон айлынх нь хүмүүс ирээд дугуй өгсөн байна лээ. Тэгээд миний машиныг унаад аймаг орсон байсан. Тэгээд 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өдөр 15 цаг өнгөрч байхад *** *** хоёр намайг миний машинтай очиж *** тосгоноос очиж авсан. Тэгээд юу болов яав ийв гэсэн чинь хонь ямаагаа борлуулчихаад ирлээ гэсэн. Тэгээд аймаг орж ирсэн. Миний машины ард 4 ямааны толгой, 1 хонины толгой байсан. Би тэрийг толгойнуудыг 7 дугаар зуухан дээр очоод авах хүн байвал ав гэхэд *** гэдэг залуу аваад үлдсэн. Бас ууттай өөх, элэг зүрх гээд байсан юмнуудыг бас аваад үлдсэн. Би тэр толгойнуудын им зүсийг хараагүй. Хонины толгой нь хар халзан байсныг санаж байна...” гэжээ. (1-р хх-ийн 58-60),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Өглөө 10 цаг өнгөрч байхад цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу ирсэн. Нэг нь ***гийн *** гэдэг залуу байсан. Нэгийг нь танихгүй залуу байсан. “Хонь, ямаа ачиж яваа юмаа, цонх хагалчих гээд байна. Энд нядлаад явах гэсэн юм” гээд манайхаас хутга гуйсан. Тэгээд би 2 хутга өгсөн. Тэгээд манайхаас зайдуу хогон дээр очоод нядалсан. 5-6 тооны хонь, ямаа байх шиг байсан. Удалгүй манай хутгыг өгөөд явсан...” гэжээ. (1-р хх-ийн 63-64),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх гэдэг айл хотондоо ямар ч нохойгүй юм. 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой нөхөр *** бид хоёр орой малаа хотлуулаад хоносон. Малаа хотлуулахад манай хонь, ямаа бүрэн байсан. Маргааш өглөө нь нөхөр бид хоёр босоод малаа гаргах гэтэл манай хоттой хонь ямаанаас илтэд дутсан байсан. Тэгээд бид хоёр малаа тоолоход нийт 24 тооны хонь, ямаа дутсан байсан. Дандаа том эр ямаанууд дутсан байсан. Үүнээс манай 16 тооны ямаа, *** ахын 7 ямаа 1 хонь байхгүй болсон байсан...” гэжээ. (1-р хх-ийн 67-68),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5 ямаа, 1 хонь надад *** гэдэг залуу зарсан. Тухайн мах нийт 989.400 төгрөг болсон. Би *** гэх залуугийн *** гэдэг Хас банкны дансанд мөнгийг нь хийсэн. Надад хэлэхдээ гарал үүслийн бичгийн талаар манай малын эмч байхгүй байна. Утас нь холбогдохгүй байна. Удахгүй би авч ирж өгнө. Эсвэл таны утас руу явуулчихъя гээд миний утасны дугаарыг авсан боловч надад код ирээгүй...” гэжээ. (1-р хх-ийн 71-72),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2025 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Хэнтий аймгийн төвөөс хамт ажилладаг ***, *** нартай хамт ***ын цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй *** сумын 8 дугаар баг “***” тосгон руу явсан. Би хөдөө явахдаа аав ***тэй утсаар яриад “Хэдэн хонь ямаа авах хэрэгтэй байна” гэж ярихад аав “Би мал дээгүүр нэг их очоод байдаггүй. Очоод авахгүй юу даа. *** ахынх чинь 10 гаран тооны ямаа алдсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд хөдөө аавын дүү *** ахын малчин *** гэх айлын гадаа орой 20 цагийн үед очиход хүнгүй байсан. Тэгээд *** бид хоёр хашаатай байсан хонь, ямаанаас 5 ямаа, нэг хонийг хашаанаас гаргаад тухайн гаргасан хонь ямааг *** баруун хойд зүгт явган туугаад явсан. Би баруун урд зүгт зам дээр үлдсэн *** руу очоод машинтай айлын хаваржаан дээр очиход бид хоёрын араас *** 5 ямаа, 1 хонио туугаад ирсэн. Тэгээд хаваржаан дээр байх хашаанд 5 ямаа, 1 хонийг хашаад барьж аваад хөлийг нь боогоод ***ын машинд ачаад баруун урд зүгт замаар яваад “***” тосгоны төвөөр дайраад “***” гэх даваагаар даваад явж байхад машины дугуй хагарсан. Солих дугуй байхгүй байсан бөгөөд бид нарын байсан газраас зүүн урд зүгт нохой дуугараад байсан бөгөөд тухайн зүгт явж айлын гадаа очиход хүнгүй байсан. Тухайн айлын хашаанд 5 ямаа, 1 хонио хашаад бид гурав машиндаа унтсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар 19-ний өглөө 07 цагийн үед *** солих машины дугуй олж ирнэ гээд зүүн хойд зүгт явган явсан. *** бид хоёр машиндаа сууж байтал гэрийн эзэн болох *** гэх хүн “Приус-20” маркийн машинтай ирсэн. *** гэх хүний хамт түүний машинтай ***ын араас яваад 2 айлаар орсон боловч *** ахыг олоогүй. Тэгээд эргэж *** ахын гадаа ирээд *** ахын машины запас дугуйг авч ***ын машинд тавиад *** бид хоёр Хэнтий аймгийн төвд 12 цагийн үед ирсэн. *** бид хоёр *** гэх айлын гаднаас хөдлөөд аймгийн төв явах замдаа замын хажууд байсан айлаас хутга гуйж аваад 5 ямаа, 1 хонио нядалж арьсыг нь хуулж гулууз мах болгосон. Тухайн айл хэн гэдэг айлынх байсныг мэдэхгүй. Аймгийн төвд *** бид орж ирээд аймгийн зүүн захад замын урд талд байх “Цагаан Чулуут” гэх нэртэй газар нэг эмэгтэй эгчид 1 хонь, 5 ямааны гулууз махаа өгсөн. Нийт 900.000 орчим төгрөг болсон. Мөнгө нь миний дансанд орсон. Энэ үед *** утсаар яриад “*** тосгон” дээр байна гэхээр нь машинд бензин хийгээд *** бид хоёр хамт яваад ***ыг аваад эргээд аймгийн төвд 16 цагийн үед ирээд нэгдсэн эмнэлгийн урд талын уурын зууханд *** бид хоёр бууж үлдсэн. Тэгээд л тэндээс тарцгаасан. Нэг хонь, 5 ямааны толгой, гэдэс, шийр нь *** ахын машины хойд талд үлдсэн. Би уг нь аавынхаа хонь ямаанаас авах гэж хөдөө очсон боловч очоод дур мэдэж айлын хонь, ямааг авсан нь миний буруу...” гэжээ. (2-р хх-ийн 143-145),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө гэж санаж байна. *** “Манай хөдөө гэр лүү хамт яваад ирье” гээд би ***, *** гэх хоёр залуугийн хамт ***гийн “Приус” маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймаг *** сум 8 дугаар баг *** тосгоноос арагшаа нэг газар луу очсон. Цаг нэлээд орой болсон байсан. Би цагийг нь яг сайн санахгүй байна. Хэнтий аймгийн төвөөс гарахад 18 цаг болж байсан байх. Тэгээд хөдөө нэг гэрээс 100 метр орчим зайтай зогсоход “Энэ манай гэр” гээд намайг “Хоёулаа хамт ороод ирье” гэхээр нь би бие засахаар суухад *** надад “Чи байж бай даа. Би очоод ирнэ” гэсэн. Тэгээд удалгүй гэрийн тэр хавиас 5 хонь, 1 ямаа туугаад ирсэн. Ирээд баригдахгүй байна. ойрхон саравч байдаг гээд тийшээ тууж очоод шахаж байгаад ***, *** бид гурав бариад авсан. Тэгээд ***гийн машинд ачаад Хэнтий аймаг руу буцаад хөдөлсөн. Нэлээд явж байгаад машиных нь жолооч талын урд дугуй нь хагараад зогсоход урдхан талд нэг айл байсан. *** манай найзынх гээд тэр айлтай ойртоод машиндаа хоносон. Тэр айл нь хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд маргааш өглөө нь *** арын айлуудаас дугуй хайна гээд яваад ирээгүй. Тэр айлын хүн ирэхэд нь машины дугуйг нь тавиад урагшаа *** бид хоёр ***г араас ирэх байх гээд хөдөлсөн. Явж байтал машинд байсан хонь, ямаа машины цонх хагалах гээд байсан. *** энэ урдхан манай танил ах байгаа тэдний гадаа ажиллаад явъя гээд нэг айлын гадаа очсон. Цаг 12 цаг болж байсан байх. Тэгээд тэнд 2 цаг орчим хонь, ямаагаа янзлаад аймаг руу хөдөлсөн. Тэгээд аймагт ирээд Хэнтий аймгийн *** сумын 5 дугаар багт байх “Цагаан Чулуут” бойнд очоод *** орж өгөөд ирсэн. Тэгээд гарч ирээд надад 100,000 төгрөг өгсөн....” гэжээ. (1-р хх-ийн 79-80),
Гэрч *** мэдүүлэг (1-р хх-ийн 75-76),
Гэрч ***ын мэдүүлэг (1-р хх-ийн 88-89),
Гэрч *** мэдүүлэг (1-р хх-ийн 92-93),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШД-09 дугаартай “...87-56 УНУ улсын дугаартай "Toyota prius-20" маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 12 сарын байдлаар 8,298,865.15 төгрөгийг бүхэлчлэн 8,300,000.0 /найман сая гурван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 98-101),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШД-176 дугаартай “...4 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 790,000.0 /долоон зуун ерэн мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 69-72),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШД-175 дугаартай “...2 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 360,000.0 /гурван зуун жаран мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 81-84),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),
***ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 2),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 5-6, 7-8),
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 9-10, 11-),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хх-ийн 16-17, 18-19),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 20, 21),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 23-24),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 25-26, 27),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хх-ийн 33),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 165, 225),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (2-р хх-ийн 25-27, 28-30),
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (2-р хх-ийн 90, 91),
***ын Хас банкны харилцах дансны хуулга (2-р хх-ийн 21-22),
***ийн Хас банкны харилцах дансны хуулга (2-р хх-ийн 24),
***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 151, 152, 153, 154-157, 158),
***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 159, 160, 161, 162, 163) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт ***бай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***ын *** нар нь бүлэглэн, 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой 20-21 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт хашаатай байсан ***ын бог малаас 1 хонь, 3 ямаа, ***гийн малаас 2 тооны ямаа, нийт 1 хонь, 5 ямааг машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг нь аавынхаа хонь ямаанаас авах гэж хөдөө очсон боловч очоод дур мэдэж айлын хонь, ямааг авсан нь миний буруу...” гэх, шүүгдэгч ***ийн шүүх хуралдаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ***ыг ээж, аав руугаа явъя гэхээр нь хамт яваад энэ хэрэгт холбогдсон. Ээж, ааваасаа авна гэхээр нь хамт явсан. Тэгээд хулгайн мал болж таарсан...” гэх, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолсон хохирогч ***ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай мал *** сумын 8 дугаар багийн нутаг “***” гэх газарт байдаг. Манай малыг *** гэдэг хүн малладаг. 2024 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө манай малын хотноос хүмүүс хулгай хийсэн байна. Учир нь би болон манай малчны ах дүү нарын хамтаар дөрвүүлээ 12 дугаар сарын 21-ний өдөр малдаа тарилга хийх гээд очиход *** малаа алдчихлаа гээд байж байсан. Юу болов яав ийв гээд тодруулахад уржигдар орой байсан ямаанууд өчигдөр өглөө босоход байхгүй болчихсон байна гэж ярьсан. 12 дугаар сарын 19-ний орой малаа хотлуулахад тухайн ямаанууд байсан байгаа юм ... Хар халзан хонь зүүн чих урд хойноосоо догол, баруун чих урдаасаа догол имтэй буюу шоргоолж имтэй гэж бас ярьдаг. Миний алдсан ямаанууд болохоор зүүн чих шоргоолж, баруун чих урдаасаа ухам, араасаа ухам имтэй ч байгаа. Шоргоолж имийг болохоор зарим хүмүүс урд хойноосоо ухам гэж ярьдаг ... *** бид хоёр дахиж малаа тоолоод нийт алдсан 24 тооны хонь ямаанаас хонь ямааны нийт тоог гаргалаа. Манайх 7 ямаа 1 хонь, *** 16 тооны ямаа алдсан байна. Манай алдсан нийт 24 тооны хонь ямааг *** өөр хүмүүстэй нийлж хулгай хийсэн талаар нутгийн хүмүүс ярьж байна. *** бид хоёр алдсан 24 хонь ямаанаас 6 тооны хонь ямааг нядлагдсаныг мэдлээ. Тэгээд 6 толгойны 4 нь миний хонь ямаа, 2 нь ***гийн алдсан ямааны толгойнууд байна. *** түүний эхнэр Сарнай хоёр 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой малаа хотлуулахад нь бүх мал нь байсан байгаа юм. Учир нь ***гийнд манай хонь ямаа байдаг хоёр айлын хонь ямаа нийлээд 200 гаран толгой мал байгаа. Тэндээс 24 тооны хонь ямаа хулгай аваад явахаар өглөө нь ямар ч малчин нүдээр хараад мэднэ. Ингэхээр манай малыг хулгайлсан хүмүүс 24 тооны хонь, ямаа авч явсан байна. Бид нар хулгай хийсэн хүмүүсээс 24 тооны хонь ямааг эргүүлэн нэхэмжилнэ...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***гийн “...2024 оны 12 дугаар сарын 19-ний орой би хонь ямаагаа хотлуулахад манай хонь, ямаа бүрэн байсан. Өглөө нь босоход мал дутуу байсан. Тэгээд малаа тоолоход 24 тооны ямаа голдуу ганц хоёрхон хоньтой нийлж 24 тооны мал алга болсон байсан. Манайх 200 гаран тооны хонь ямаатай. Тэрнээс өглөө босоход 20 гаран дутуу байсан нь нүдэнд илт байсан. Тэгээд манайд мал нь байдаг *** ах ирээд бид хоёр малаа бүртгэсэн. Тэгэхэд *** ахын малаас 8 тооны хонь ямаа буюу 7 ямаа, 1 хонь дутуу байсан. Манайхаас 16 тооны мал буюу 14 ямаа, 2 хонь алга байсан. Ингээд 2 айлын 24 тооны хонь, ямаа алга болсон байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч *** “...Иргэн *** нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *** улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа уг тээврийн хэрэгслийг барьцаалж манай байгууллагаас 9.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Сарын 3.3 хувийн хүүтэй зээл. Уг зээл нь сардаа 552.570 төгрөгөөр төлөлт хийдэг бөгөөд зээлийн хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр төлөлт хийж дуусна. Өнөөдрийн байдлаар 1.560.130 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллага иргэн ***ын зээлийн гэрээний дагуу тухайн зээл төлөгдөж дуусах хүртэлх хугацааны мөнгөн дүнгээр нэхэмжилж байна. *** нь зээлээ хуваарийн дагуу төлдөг бөгөөд одоогоор хугацаа алдсан зүйл байхгүй байна... Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, гэрч ***ын “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ээлжтэй байсан. 12 дугаар сарын 20-ны өглөө ээлжээс буухад зөрөөд *** ах, Пэлжээ, Дэндэв нар цуваад ирцгээсэн. Тэгээд буух гэж байтал *** ах машины ард хонь ямааны толгой байгаа авах нь аваарай гэсэн. Тэгэхээр нь би авъя аа гэсэн. Тэгээд би машиных нь араас 5 ямааны толгой, 1 хонины толгой авсан. Тухайн толгойнууд 1. Улаан зүстэй зүүн чих ардаасаа цуулбар, урдаасаа догол, баруун чих ац имтэй ямааны толгой, 2. Халтар зүстэй зүүн чих хойноосоо догол, баруун чих ац имтэй ямааны толгой, 3. Сартай ухаа зүстэй зүүн чих урд хойноосоо догол имтэй, баруун чих урдаасаа догол, хажуу талаасаа цуулбар имтэй ямааны толгой, 4. Ухаа зүстэй зүүн чих хойно урдаасаа догол имтэй, баруун чих урдаасаа догол имтэй эвэртэй ямаа толгой, 5. Хүрэн зүстэй зүүн чих урд хойноосоо догол имтэй, баруун чих цуулбар имтэй ямааны толгой, 6. Хар халзан зүүн чих урд хойноосоо догол, баруун чих урдаасаа догол имтэй хонины толгойнууд байсан. Хаанаас яаж авсан талаар *** ах надад хэлээгүй. *** ах өөрийнхөө цагаан өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн ард ачиж авч ирсэн... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би уурын зуухандаа нөгөө толгойнуудаа хуйхлах гээд авч ирсэн юм. Тэгтэл надтай хамт гараанд гардаг *** гэдэг залуу “Манай ах хэд хоногийн өмнө 20 гаран тооны ямаа хулгайд алдчихсан байна. Явж хайхаас” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Надаа *** ах ямааны толгойнууд өгсөн. Чи эд нарыг харах уу?” гэтэл харъя гэсэн. Тэгээд *** тухайн толгойнуудыг хараад “Манай ахын хулгайд алдсан ямааны толгойнууд мөн байна. Им нь таарч байна” гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хэлсэн.” гэх, гэрч ***ын “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг манай 10 дугаар уурын зууханд ажилладаг *** гэх залуу бас *** гэдэг хоёр залуу над руу утасдаад *** ярихдаа “Би зээл төлөх гэсэн юм ахаа. Та машинтайгаа хамт хөдөө яваад хэдэн хонь ямаа аваад ирээч тэгэх үү гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэсэн. Харин та хоёр бензинээ хийгээрэй гэсэн. Тэгээд тэр хоёр залуу миний машинд 100.000 төгрөгөнд бензин хийгээд хамт хөдөө явсан. Хөдөө явахдаа *** сумын 8 дугаар багийн нутаг *** тосгон руу явсан. Аймгаас 16 цаг өнгөрөөд гарсан. Тэгээд *** тосгоноос зүүн хойшоо 10 орчим км яваад нэг айлаас 200 орчим метрийн зайтай зогс гэсэн. Би тийшээ газар мэдэхгүй, нэг ч айл танихгүй болохоор машиндаа байж байсан. ***, *** хоёр машинаас буугаад тэр айл руу явсан. Тэр хоёр явахдаа “Та эндээ байж бай” гэсэн. Тэгээд тэр хоёр яваад удалгүй *** буцаад ганцаараа ирсэн. “*** мал туугаад ирж яваа. Хоёулаа энд эзэнгүй өвөлжөө байгаа. Тэнд очоод малаа ачна” гэсэн. Тэгэхээр нь би “Айлаас нь ачиж болдоггүй юм уу?. Яагаад тууж байгаа юм бэ?” гэж асуухад “Айл нь эзэнгүй байна. Би малаа ялгачихсан байсан юм” гэж хэлсэн. Тэгээд доошоо 1 км орчим явсан байх, нэг айлын эзэнгүй хаваржаан дээр очсон. Тэгээд араас *** 4 ямаа 1 хонь тууж ирсэн. Тэгээд тэр эзэнгүй хаваржаанд хашаад ***, *** хоёр бариад миний машины ард хийсэн. Энэ үед цаг 21 цаг болж байсан. Тэгээд бид гурав малаа ачаад буцаад аймаг руу хөдлөөд явсан. Тэгээд аймаг руу явахдаа *** даваагаар даваад явсан. Энэ нь засмал замд орохгүй гэж ингэж явсан. *** даваагаар даваад уруудаж байтал миний машины дугуй хагарчихсан. Тэгээд запас дугуй хийгүй байсан болохоор ойрхон нохой дугараад байхаар нь айлд очсон. Тэр айл нь эзэнгүй байсан. Тэр айлын гадаа машиндаа бид хэд хоносон. Өглөө нь би босоод дугуй олохоор хойшоо хоёрдугаар ферм буюу *** тосгон руу явган явсан. Би ферм дээр очоод *** гэдэг хүүгийнд очсон. Тэр хүнийг би таньдаг байсан юм. Фермээс дугуй олдохгүй байсан. Тэгээд аймаг руу Очирбат гэдэг найз руугаа утсаар яриад запас дугуй явуулаач гэсэн чинь чиний машиныг унаад ***, *** хоёр аймгийн төвд ороод ирсэн байна ш дээ гэсэн. Тэгтэл тэр хоёр хоносон айлынх нь хүмүүс ирээд дугуй өгсөн байна лээ. Тэгээд миний машиныг унаад аймаг орсон байсан. Тэгээд 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өдөр 15 цаг өнгөрч байхад *** *** хоёр намайг миний машинтай очиж *** тосгоноос очиж авсан. Тэгээд юу болов яав ийв гэсэн чинь хонь ямаагаа борлуулчихаад ирлээ гэсэн. Тэгээд аймаг орж ирсэн. Миний машины ард 4 ямааны толгой, 1 хонины толгой байсан. Би тэрийг толгойнуудыг 7 дугаар зуухан дээр очоод авах хүн байвал ав гэхэд *** гэдэг залуу аваад үлдсэн. Бас ууттай өөх, элэг зүрх гээд байсан юмнуудыг бас аваад үлдсэн. Би тэр толгойнуудын им зүсийг хараагүй. Хонины толгой нь хар халзан байсныг санаж байна...” гэх, гэрч ***ын “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Өглөө 10 цаг өнгөрч байхад цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу ирсэн. Нэг нь ***гийн *** гэдэг залуу байсан. Нэгийг нь танихгүй залуу байсан. “Хонь ямаа ачиж яваа юм аа, цонх хагалчих гээд байна. Энд нядлаад явах гэсэн юм” гээд манайхаас хутга гуйсан. Тэгээд би 2 хутга өгсөн. Тэгээд манайхаас зайдуу хогон дээр очоод нядалсан. 5-6 тооны хонь, ямаа байх шиг байсан. Удалгүй манай хутгыг өгөөд явсан...” гэх, гэрч ***ийн “...Манайх гэдэг айл хотондоо ямар ч нохойгүй юм. 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой нөхөр *** бид хоёр орой малаа хотлуулаад хоносон. Малаа хотлуулахад манай хонь ямаа бүрэн байсан. Маргааш өглөө нь нөхөр бид хоёр босоод малдаа гаргах гэтэл манай хоттой хонь ямаанаас илтэд дутсан байсан. Тэгээд бид хоёр малаа тоолоход нийт 24 тооны хонь, ямаа дутсан байсан. Дандаа том эр ямаанууд дутсан байсан. Үүнээс манай 16 тооны ямаа, *** ахын 7 ямаа 1 хонь байхгүй болсон байсан...” гэх, гэрч ***ийн “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5 ямаа, 1 хонь надад *** гэдэг залуу зарсан. Тухайн мах нийт 989.400 төгрөг болсон. Би *** гэх залуугийн *** гэдэг Хас банкны дансанд мөнгийг нь хийсэн. Надад хэлэхдээ гарал үүслийн бичгийн талаар манай малын эмч байхгүй байна. Утас нь холбогдохгүй байна. Удахгүй би авч ирж өгнө. Эсвэл таны утас руу явуулчихъя гээд миний утасны дугаарыг авсан боловч надад код ирээгүй...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ***ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, ***ын Хас банкны харилцах дансны хуулга, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШД-09 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШД-176 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШД-175 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд “...Шүүх хуралдаан дээр шүүгдэгч ***, *** нараас гадна *** энэ хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргийг 60 хоногоор хойшлуулж болох юм гэсэн байр суурьтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *** гэгч нь тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, өөрөөр хэлбэл энэ хэргийн шүүгдэгч биш байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлж үзнэ” гэж хуульчилсан байгаа. Шүүгдэгч *** нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу өнөөдөр хэлэлцэж байгаа гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсан учраас хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна...” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***ын урьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул улсын яллагчийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулах дээрх саналыг хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч ***д 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч ***д 2 жил 2 сарын хугацаагаар тус тус хорих ялын саналыг, шүүгдэгч ***ын өмгөөлөгч ***, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч *** нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх ялын саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*** гэх хүнтэй цуг хулгай хийсэн...”, шүүгдэгч ***ийн “...аймгаас гарахдаа хулгай хийх гэж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “...хорих ялаас доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***од 790,000 төгрөгийн, хохирогч ***д 360,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***, *** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл нь “***” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,300,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч ***аас 4,150,000 төгрөгийг, шүүгдэгч ***эс 4,150,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “***” ХХК-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ***гийн ***, ***ын *** нарт тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,300,000 (найман сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч ***аас 4,150,000 (дөрвөн сая нэг зуун тавин мянга) төгрөгийг, шүүгдэгч ***эс 4,150,000 (дөрвөн сая нэг зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “***” ХХК-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР