| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/00235/И |
| Дугаар | 101/ШШ2023/00789 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/00789
| 2023 02 06 | 101/ШШ2023/00789 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Е ББСБ” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О /рд:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 867,491 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.О нь “Е ББСБ” ХХК-тай 2021 оны 06 дүгээр сарын 23-ний өдөр 00210623256 тоот зээлийн гэрээ байгуулан 1,519,000 /нэг сая таван зуун арван есөн мянган/ төгрөгийг сарын 3 .5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан. Хариуцагч Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 838,407 /найман зуун гучин найман мянга дөрвөн зуун долоон/ төгрөг, зээлийн хүүд 451,463 /дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун жаран гурав/ нийт 1,289,870 /нэг сая хоёр зуун наян есөн мянга найман зуу далан/ төгрөг төлсөн. Хариуцагч Т.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийн зөрчилтэй төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа сануулж хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасны дагуу зээлдүүлэгч талаас хугацааны дагуу буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөр тасалбар болгон цуцалж 00210623256 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 680,593 /зургаан зуун наян мянга таван зуун ерэн гурван/ төгрөг зээлийн хүү 171,510 /нэг зуун далан нэгэн мянга таван зуун арван/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,388 /арван таван мянга гурван зуун наян найман/ төгрөг нийт 867,491 / найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг болсон байна. Иймд хариуцагч Т.О 00210623256 тоот хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт нийт 867,491 / найман зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан “Е ББСБ” ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх5-6/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх7/, зээл хүсэгчийн анкетын хуулбар /хх8/, зээл төлөлтийн тооцоолол /хх10/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 867,491 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 867,491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Т.О нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуралдааны товыг мэдсэн боловч андуурсан гэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчдын эдгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,519,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хх5-6/
Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зааснаар гэрээг 18 сарын хугацаатайгаар байгуулж, сард 3.5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь зээл олгосон баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч нь энэ талаар маргаагүй тул зээл олгогдож, зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Улмаар зээлийн гэрээний үүргийг тооцвол нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ нь 1 жил 6 сар 3 хоног буюу 1 жил 186 хоног хэрэгжсэн байна.
Үүнээс хүүг тооцвол 1 жилд 637,980 төгрөг, 1 хоногт 1,747.89 /637980/365/ төгрөг, 186 хоногт 325,107.43 төгрөг, нийт 963,087.54 төгрөгийн хүү тооцогдоно.
Цаашлаад, гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх тул үндсэн хүүгийн 20 хувиар тооцвол 192,617.51 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.
Эдгээрийг нэгтгэн тооцвол хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 2,674,705.05 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 1,289,870 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
Иймд нийт үүссэн үүргээс буцаан төлсөн төлбөрийг хасвал 1,384,835.05 төгрөг үлдэх боловч буцаан төлөлт тус бүрээр тооцсоноос шалтгаалж нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 867,491 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Т.Оаас 867,491 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,369.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,369.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД