| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
Монгол улсын нэрийн өмнөөс
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, шүүгч Д.Элбэгзаяа, П.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Мөнхтуяа,
иргэдийн төлөөлөгч Б.Одсүрэн,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х******* /цахимаар/,
түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа,
шүүгдэгч Б.Ө*******,
түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б*******,
түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам нарыг оролцуулан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлсэн Б.Ө*******ад холбогдох эрүүгийн 2515000100028 дугаартай, 30/2025/0163/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Ө******* нь 202 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн сумын “ ” гэх газарт байх иргэн Б.Б*******гийн гэрт, амь хохирогч Х.Э*******ыг биеийн хэлэмж, дохио зангаагаар ярих үед уурлаж амь хохирогч Х.Э*******ын нүүр лүү өшиглөсөн үйлдлийн улмаас амь хохирогч Х.Э*******ын биед “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт” гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван, уушигны хатгалгаа өвчний хүндрэлээр 202 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн сумын дүгээр баг хороо тоотод өөрийн гэртээ эмчилгээ хийлгэж байгаад амь нас нь хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ө******* нь 202 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт оршин суух иргэн Б.Б*******гийн гэрт Х.Э*******ын нүүр тус газар өшиглөн эрүүл мэндэд нь “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан, тус гэмтлийн улмаас Х.Э******* нь “тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван, уушигны хатгалгаа” өвчний хүндрэлээр 202 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн сумын дүгээр баг хороо тоотод байрлах гэртээ эмчилгээ хийлгэж байгаад нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 0-05 дахь тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 09-15 дахь тал/,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х*******ы: “...Би ******* компанид ажиллаж байх үед 202 оны 12 дугаар сарын 08-ны өдөр над руу талийгаач ахын эхнэр С******* эгч утсаар залгаад “Э******* ахын бие муу байгаа” талаар хэлэхээр нь би ажлаас чөлөө авч улмаар 202 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд суманд ирэхэд Э******* ах маань нас барчихсан байсан. Тэгээд сая бэр эгч С*******тай уулзаж ярилцахад “идэш хийх гэж Б******* гэх найзындаа очиж архи ууж байхад Б******* гэх хүний дүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн” гэж байсан. Тухайн цаг үеэс хойш бие нь бага багаар муудсан талаар хэлж байсан. Тухайн үед өшиглүүлснээс хойш маргааш өнжөөд нөгөөдөр нь талийгаач ах маань ухаан алдаж унасан, таталт өгсөн талаар хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
-Гэрч Ж.Хын /Булган аймгийн сумын . “...202 оны 12 дугаар сарын 0..................7-ны өдрийн орой талийгаач Э*******ын ар гэрээс дуудлага өгсний дагуу би гэрт нь очиж үзэхэд талийгаач Э******* нь орондоо орчихсон хэвтэж байсан бөгөөд өөрийн гэсэн ухаантай асуусан асуултад хэвийн хариулж байсан. Тэгээд “өнөөдөр хөдөө явж байгаад бие нь өвдөөд байхаар нь багийн эмчтэй таарч даралтыг нь үзүүлэхэд даралт нь их байна гээд эм ууж жаахан хэвтэж байгаад ирлээ” гэж байсан. Тэгээд би амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан. Тэгээд 202 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд эхнэр нь дуудлага өгсөн бөгөөд эхнэр нь “орыг нь солих гэсэн чинь орондоо шээчихлээ” гэж хэлж байсан.
Тэгээд дуудлагаар очтол Э******* нь орондоо хэвтчихсэн байсан бөгөөд өөрийн гэсэн ухаантай асуусан асуултад хариулж байсан. Мөн өвчин эмгэг болон зовуурийг асуухад “толгой өвдөж байна” гэж байсан. Тэгээд үе мөчөө хөдөлгөхийг асуухад хэвийн хөдөлгөж байсан. Тухайн өдрийн орой дахин дуудлага өгөхөөр нь дахин очиж эмчилгээ хийсэн бөгөөд “унтаад сэрэхгүй байна” гэж байсан. Тухайн үед болохоор Э******* нь асуусан асуултад биеийн хэлэмжээрээ хариулж, нүдээрээ дохих байдлаар хариулсан. Ярьж чадахгүй бие нь ядарсан байсан. Тухайн үедээ эмчилгээ хийж байгаад явсан. Тэгээд 202 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутад “амьсгал нь муудаж бие нь сульдаж байна” гэсний дагуу очиж эмчилгээ хийж хамт байсаар байгаад 15 цаг 10 минутад нас барсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал/,
-2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн: “...202 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед талийгаачийн эхнэр нь миний гар утас руу залгаад “Э******* сонин амьсгалаад байна, бие нь муудаад байна” гэсний дагуу очиход Э******* орон дотроо хэвтчихсэн байхаар нь биеийн байдлыг нь үзэхэд даралт нь буурчихсан амин үзүүлэлтүүд өмнөхөөсөө буурчихсан, зүрхний цохилт олширчихсон байсан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч рүү залгаж өвчтөний биеийн байдлыг танилцуулсан чинь “гэмтлийн эмчид хэлж зөвлөгөө ав” гэсний дагуу гэмтлийн А эмч рүү залгасан чинь “би хагалгаанд орох гэж байна, чам руу гэмтлийн эмч залгуулъя” гэж хэлсэн. Удаагүй нэг танихгүй эрэгтэй эмч миний гар утас руу залғаж “гэмтлийн эмч байна. Намайг тань руу залга гэж хэлсэн юу болсон бэ” гэхээр өвчтөнийхөө биеийн байдлыг танилцуулсан чинь “аймагт уг өвчтөнийг авчрахад тоног төхөөрөмж муутай учир Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү авч явсан нь дээр өвчтөний чинь биеийн байдал маш муу байгаа юм байна шүү” гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 0 дэх тал/,
-Гэрч М.С*******гийн: “...Манай найз Б*******гийнд Б******* өөрөө, тэгээд хажуу айлын хүн болох хэлгүй залуу, мөн Б*******гийн төрсөн дүү гэх залуу нийт гурвуулаа байсан. Тэгээд тэр айлд идэш хийх гэхэд оройтчихсон үхэр нь байхгүй байсан тул тухайн айлд унтаж амрахаар болсон. Тэгээд манай дүү С нь нэг шил 0.75 литрийн архи гаргаж өгсөн бөгөөд тухайн архийг Б*******, саахалт айлын хэлгүй залуу, манай нөхөр нар уусан. Надад болон манай дүү С нарт өгсөн, бид хоёр ганц нэг хундага уусан. Улмаар тухайн архи дуусаж байх үед манай нөхөр нэлээн согтсон байсан. Манай нөхөр согтохоороо хэл ам нь зүгээр байхгүй хүн амьтан өдөж хатгасан үг хэлдэг юм. Харин зодоон нүдээн огт хийдэггүй.
Тэгээд тухайн үед Б******* гэх залуугийн дүүг жаахан дургүйг нь хүргэхээр үг хэлсэн. Одоо бодоод байхад яг юу гэж хэлсэн талаар санахгүй байна. Тэгтэл Б*******гийн дүү нь уурлаад манай нөхөр Э*******тай зэрэгцээд сууж байгаад босож ирээд манай нөхөр Э*******ыг сууж байхад нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр Э******* нь завилаад сууж байгаад арагш газарт нуруугаараа унасан. Тухайн үед бид нар салгацгаасан бөгөөд манай нөхөр Э*******ын хамрын нуруу хэсгээс цус гарч байсан. Тэр үед цусыг нь арчихад тогтож байсан учир шууд унтаж амрахаар болсон.
Б******* нь төрсөн дүүгээ загнаад гэрээс гаргаж явуулсан. Би нөхөр Э*******ын хамтаар гэртээ өнжсөн. Орой 20 цагийн орчимд унтаж амрах болоод манай нөхөр Э******* нь гэрээс гарч бие засчхаад эргэж орж ирээд гал тогооны шүүгээний урд талд явж байгаад ухаан алдах гээд толгой нь эргэж гуйваад байхаар нь би ухаан алдаж унах гэж байна гээд охиныхоо хамтаар түшиж аваад сандал дээр суулгатал мөч нь татаад амнаас нь цагаан хөөс сахраад бие нь сулраад ирсэн. Тэгэхээр нь би амных нь хөөсийг арилгаж цэвэрлээд, зүрхэн дээр нь массаж хийтэл нөхөр Э******* нь урт амьсгаа аваад өөрийн гэсэн ухаан орсон. Улмаар оронд нь оруулж унтуулж амраасан бөгөөд орой 22 цагийн орчимд Э*******ын гар нь таталт өгөх маягтай гарын хурууны үеэр нь татаад байсан. Тухайн үед гар хөлд нь массаж хийж бүлээн юм уулгаад унтуулж амраасан. Тэгээд өглөө 07 цаг 30 минутын орчимд Э*******ын гарын хуруунууд таталт өгөх гээд байхаар нь би түргэн тусламж дуудсан.
Түргэний эмч ирж үзээд амин үзүүлэлтүүдийг үзэхэд хэвийн байсан. Тэгээд асуумж асууж байгаад “урьд өмнө олон хоног архи уусан юм чинь архины хордлого б******* болзошгүй” гээд хордлого тайлах тариа болон шингэн хийчхээд явсан.
Улмаар 202 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сумын төвд байдаг бариач дээр очиж толгойг нь бариултал “хөдөлчихсөн байна” гээд барьж өгсөн. Тэгээд гэртээ амарч байгаад 202 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нь идэшний адуугаа төхөөрөх гээд хөдөө айл руу явах гэтэл манай нөхөр Э******* нь “толгой өвдөөд байна” гээд орноосоо босох дургүй б******* байгаад 11 цаг хүртэл хэвтэж байгаад босоод улмаар идэш хийх гээд явахаасаа өмнө сумын эмнэлэг орж даралтыг нь үзүүлтэл хэвийн байсан.
Тэгээд “толгой өвдөөд байна” гэхээр нь толгойны эм авч уусан. Хөдөө айлд очоод адуугаа төхөөрч янзалсан. Тухайн үед Э******* нь “тонгойх гэхээр толгой өвдөөд байна” гээд өөрөө махаа эвдэж янзалж чадаагүй. Тухайн айлын хүнээр хийлгэсэн. Тэр айлд малын тоо авч байсан хүмүүс таарахаар нь эмчээр нь даралтыг нь үзүүлтэл даралт нь “өндөр байна” гээд даралтын эм өгөөд “1 цаг хэвтэж байгаад яваарай” гэхээр нь тухайн айлдаа нэг цаг хэвтүүлээд явъя гэж хэлэхэд толгойгоо даахгүй машинаа барьж чадахгүй байсан. Тухайн айлын хүнийг гуйж машинаа бариулж сумын төв рүү гэртээ хүргүүлж оронд нь оруулаад сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тухайн үеэс хойш болохоор манай сумын эмнэлгийн эмч нар манай гэрээс гаралгүй байнгын эмчилгээтэй, хараа хяналттай б******* байгаад өнөөдөр 15 цаг 10 минутад нас барсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал/,
-Гэрч М.Цгийн: “...Тэгээд би идэш авах айлдаа 0.75 литрийн архи болон боов, чихэр аваачиж өгсөн бөгөөд тухайн айл нь архиа задалж уусан. Тухайн архийг Бадараа гэх залуу, мөн хамаатны дүү гэх хэлгүй залуу болон Э******* ах нар уусан. Харин Б*******гийн төрсөн дүү гэх хөгжлийн бэрхшээлтэй залуу нь огт уугаагүй. Тэгээд архиа ууж дуусгаад юм ярьцгаагаад сууж байсан бөгөөд би болохоор гэрийн зүүн талд зуухны урдхан талд сууж байсан. Миний дээд талд Б******* гэх залуу сууж байсан. Миний ард талд болохоор Б*******гийн төрсөн дүү нь сууж байсан. Харин гэрийн баруун талд үүд талаасаа Б*******гийн хэлгүй дүү нь сууж байсан бөгөөд дээд талд нь Э*******, түүний дээд талд манай эгч С******* нар сандал дээр билүү эсвэл явган сууж билүү сууж байсан, одоо санахгүй байна. Тэгтэл манай хүргэн ах маань архи уучхаараа жаахан хүнийг элдвээр хэлж шоглож ёжлох дуртай буюу, хүнийг өдөх, тавтир муутай гэмээр хүн байгаа юм. Тэгээд намайг нэг харж байхад хүргэн ах Э******* маань Б*******гийн дүүтэй хуруу гараараа дохионы хэлээр ч юм уу биеийн хэлэмжээр ч юм уу хоорондоо ойлголцоод байх шиг байсан. Тэгээд б******* байснаа гэнэт л Б*******гийн дүү гэх залуу нь Э******* ахыг өшиглөөд унагаасан. Тухайн үед бид нар салгацгаасан бөгөөд Э******* ах өшиглүүлээд арагшаа уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь тал/,
-Гэрч С.Дгийн /Булган аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн 1 дүгээр багийн эмч/ : “...202 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна. Би өглөө ажил дээрээ ирээд хувцсаа солиод б******* байсан чинь талийгаачийн охин ирээд “аавын биеийг үзээд өгөөч, Б эмчид үзүүлэх гээд байна, та очоод үзээд өгөөч” гэсний дагуу би Б эмчийн гар утас руу залгаад “яасан юу, болсон” талаар асуухад “та хүрээд ир, надад үзүүлэхгүй гээд байна” гэхээр нь би талийгаачийн охины хамтаар гэрт явж очиход гэртээ орон дотроо хэвтэж байхаар нь би эхлээд “та яасан бэ? яагаад энэ эмчид үзүүлэхгүй байгаа юм бэ?” гэж асуутал “толгой их өвдөж байна” гэхээр нь би үзэхэд талийгаачийн амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан.
Харин талийгаачийн хамар хэсэгт одоо санаж байхад 3 см урт зүсэгдсэн шархтай байна, эхнэрээс нь “энэ шарх оёдол тавих хэмжээний шарх байна, яагаад үзүүлээгүй юм. Би эхнэрт нь энэ шархнаас болоод толгой хэсэг нь өвдөөд байгаа юм биш үү” гэж хэлээд “хэд хоног хэвтүүлье Х эмчийг дуудаж үзүүлье” гэж хэлсэн чинь эхнэр, эгч нь “хэсэг харзная, одоо хэсэг унтаж амраг, бүүр болохгүй бол эргээд дуудъя” гэж хэлэхээр нь Б эмч бид хоёр ажил руугаа явсан. Тэгээд би ажил дээрээ ирчхээд хэсэг б******* байгаад 1 цагийн үед байх би талийгаачийн эхнэрийн гар утас руу залгаад талийгаачийн биеийн байдлыг асуухад “сайхан унтаж амарлаа сая нэг шөл уучхаад эргээд унтах гээд хэвтлээ” гэж хэлэхээр нь “дахин биеийн байдалд зовуурь илэрвэл хэлээрэй” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш талийгаачтай 2-3 удаа таарсан нэг ажилдаа явах гээд алхаж явж байтал дэлгүүрийн гадаа зогсож байхаар нь “та зүгээр үү? юу? хийж байгаа юм” гээд асуухад “дэлгүүр онгойхыг хүлээж байна” гэж байсан. Тухайн үед биеийн байдал нь зүгээр байсан. Дахин бол дуудлага өгч биеийн байдлаа үзүүлээгүй. Намайг талийгаачийн биеийг үзэхэд маш хордлого ихтэй юм шиг харагдсан. Талийгаачийн уруул нь хуурайшиж хатсан, хэл зузаан өнгөртэй байсан. Харин амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 5-7- дахь тал/,
Гэрч Г.Бгийн /Булган аймгийн сумын ............/: “...2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуудлагаар очоод биеийг нь үзэхэд даралт болон амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Тухайн үед би ээлжээс бууж байсан тул дараагийн ээлжийн эмч Дг дуудсан. Эхнэрээс нь асуухад -5 хоног архи ууж байна гэж хэлсэн. Би Э*******аас хаана нь өвдөж байгааг болон хамар хэсгийн шархыг нь асуухад юм дуугарахгүй б******* байгаад өвдөөгүй гэж хэлээд цаашаа хараад хэвтсэн. Тэр үед эхнэр нь 2 хоногийн өмнө хашаа барьж байгаад модонд цохиулсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү авч явах гэхэд эхнэр нь эмнэлэг явах дургүй, янз бүрийн юм болбол дуудна гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/,
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 09 дугаартай:
1.Талийгаач Х.Э******* тархины цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, хамрын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүсгэгдсэн байх боломжтой.
2.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл.
3.Дээрх тархины цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн шалтгаан болсон тул хохирлын зэрэг тогтоохгүй. Хамрын шарх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
.Амь хохирогчийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцад архаг, хууч өвчин илрээгүй.
5.Талийгаач нь тархины цус харвалт, тархи дарагдлын улмаас амьсгал зүрх судасны төв дарагдаж нас баржээ.
6.Талийгаачийн тархины цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой.
7.Талийгаач Х.Э*******ыг сумын эмч үзлэг хийж Артерийн даралт ихсэлт, толгой өвдөлт гэж онош тавьж цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн боловч амь хохирогч үзүүлээгүй байна. Дээрх тархины цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь тархины компьютер томографын оношилгоогоор оношлогдох тул сумын эмч үндсэн онош бүрэн тавих боломжгүй байх боломжтой. Анхан шатны тусламж үйлчилгээг эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт түгээмэл үйлдлийн МNS:621-2008 стандартаар явагджээ. Тархины цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа нь мэс заслын эмчилгээгээр эмчлэгдэх тул тухайн үеийн яаралтай тусламжийн эмчилгээнд амь аврагдах боломжгүй б*******ээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-92 дахь тал/,
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч нарын хамтран гаргасан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ”-ний 09 дугаартай:
1.Талийгаач нь дээрх тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван, уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас баржээ.
2.7.Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
.Дээрх зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх хамарт шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Талийгаач нь дээрх тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үүрэвсэл, тархины хаван, Уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас баржээ.
5.Талийгаач нь зүрхний булчингийн томрол, элэгний өөхлөлт өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна.
6.Талийгаач нь дээрх тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархины аалзан хальсны шүүдэст үүрэвсэл, тархины хаван, уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас баржээ. Талийгаач нь 202 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 50 минутад цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байна.
8.Талийгаач Х.Э*******т эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухай бүрд нь үзүүлсэн байна. Амь хохирогчид учирсан гэмтэл нь мэс засал эмчилгээгээр эмчлэгдэх тул тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан амь насыг аврах боломжгүй б*******ээ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 106-113 дахь тал/,
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Бгийн: “...Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийг аваад энэ гэмтэл нь тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван, уушгины хатгалгаа өвчин болж хүндэрсэн байгаа юм. Тэгээд энэ өвчнөөр нас барсан байна. Гэмтлийн улмаас бие махбодийн эд эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдөн бодисын солилцоо, холбогч эд болон цусны эргэлтэд өөрчлөлт орж тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлээс тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван үүсэж цаашлаад цусны эргэлтээр уушгины хатгалгаа өвчин үүсэж байгаа юм. Талийгаач нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн яаралтай тусламжийг авч оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй хийлгэсэн бол амь нас аврах боломжтой байсан. Дүгнэлтийн 8 дахь заалтад амь нас аврах боломжгүй гэсэн нь тухайн үед дуудлагаар очиж анхан шатны тусламж үзүүлсэн эмчийн тухайд тодорхойлж дүгнэсэн асуудал юм. Өөрөөр хэлбэл тухайн гэмтэл нь цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсан бол амь нас нь бүрэн аврагдах боломжтой гэсэн агуулгаар гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139-10 дэх тал/,
-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээч нарын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 566 дугаартай:
1.Б.Ө******* нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө “Оюун ухааны хүндэвтэр хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2.Б.Ө******* гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар султай байсан байна. Б.Ө******* нь хэрэг хариуцах чадваргүй байна.
3.Б.Ө******* нь хэргийн талаар болон болж өнгөрсөн үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.
.Б.Ө******* нь “Оюун ухааны хүндэвтэр хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.
5.Б.Ө*******ын сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй юм.
6.Б.Ө*******ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна.
7.Б.Ө*******ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 12 сарын хугацаатай авах саналтай байна гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-26 дахь тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай” ЕГ0825/19 дугаартай:
1.2.Хууль ёсны төлөөлөгч Х.Х*******ы сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн хямралын шинжүүд илэрч байна.
3.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х*******: “...Б*******гийн гэрт цуг хоносон байгаа. Энэ хэрэгт үнэхээр өшиглөсөн үгүй юу гэдэг хардалт төрдөг. Олон хүн гэрчээр мэдүүлээд байгаа болохоор яаж ч чаддаггүй байна. 202 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ахын бие муу байна гэхээр нь ажлаас чөлөө аваад ээж дүүгээ аваад явж байсан. Талийгаачийн охин над руу залгаад аав өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд ээждээ хэлэхгүй шууд очсон. Юунаас болсон гэсэн Бадараагийн гэрт зодоон болсон талаар мэдээлэл авсан. Би цагдаа дээр очиж мэдсэн мэдээллээ өгсөн. Хохирлын хувьд над руу удаа дараа ярьсан. Эхний ээлжид би юм хэлээгүй. Сүүлд хүмүүс хохирол барагдуулна гэсэн дээр нь авбал зүгээр гэж хэлэхээр нь дансаа өгсөн байсан. Үлдэж байгаа эхнэр хүүхэд нь хэцүү байна. Гомдолтой байгаа...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө*******: “...Санаж байгаа зүйл байхгүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч Б.Б*******: “...202 оны намар Э******* манайд идэш авах гэж ирсэн. Манай үхэр ирээгүй байсан. Тэгээд оройтоод орой нь архи уусан. Зодоон цохион болсныг хараагүй. Би унтчихсан байсан. Өглөө нь босоод үхэртээ явсан. Тэгээд үхрээ өгчхөөд хониндоо явсан...” гэв
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Ө******* нь хууль ёсны төлөөлөгч, төрсөн ах Б.Б*******, сонгон авсан өмгөөлөгч Г.Пүрэвдулам нарын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1..Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ө******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч Б.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Булган аймгийн Прокурорын газраас 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоол үйлдсэн. Амь хохирогчийн амь хохирсон шалтгаан нь Ө*******ын шууд гэмтлийн улмаас хамаарсан гэж үзсэн. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр амь аврагдах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Энэ учирсан гэмтлээр нас барсан байгаа нь хүнийг санаатай алсан гэж харж байна. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр зүйлчлэл өөрчлүүлэхээр хэргийг прокурорт даалгавар хүргүүлэн буцаах саналтай....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт 21,300,000 төгрөгийг төлсөн талаар дурдуулах саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэл тогтоогдсон байна. Хууль болон энэ журмаас харахад гэр бүлийн хүнд заасан байдаг. Гэр бүлийн хүн гэдгийг тодорхойлсон. Энэ шалгуурт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хамаарахгүй байна. Х*******д сэтгэл санаанд учруулсан хохирлыг төлөх боломжгүй байна. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б******* нь амь хохирогч манай гэр бүлийн найз байсан. 21,300,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд өгч байна. Шинжээч эмч Бгаас асуухад амь насыг аврах боломжтой байсан гэж мэдүүлээд байдаг. 1 хоногийн хугацаанд эмч нар үзсэн байна. Талийгаачийн эхнэр архи их уусан гэж хэлээд байсан. Хэрвээ үнэнээ хэлсэн бол эмч нар нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж эмнэлгийн тусламж авах боломжтой байсан...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Бэр эгч Б*******г битгий шалгаагаад байгаарай гэж хэлж байсан...” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “...21,300,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд өгсөн. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Иргэдийн төлөөлөгч: “...Б.Ө*******ыг хүний амь насанд гэмтэл учруулсан учраас буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт бичгээр гаргажээ.
Шүүгдэгч Б.Ө*******ын амь хохирогчийн нүүр лүү өшиглөсөн үйлдэл нь хууль бус бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нь илэрхий атал тэрээр хохирогчийг өшиглөсөн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ө*******ын дээрх үйлдэл нь амь хохирогчийн “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт” үүссэн хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд шинжээчийн анхдагч болон давтан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэдийн төлөөлөгч Б.Одсүрэн нь шүүгдэгч Б.Ө*******ыг “...Өөрийн биеэ авч явах чадваргүй, хийж байгаа зүйлээ хянах чадваргүйг үндэслэн эмнэлгийн хяналтад авах хэрэгтэй гэж үзэж байна. Б.Ө*******ыг хүний амь насанд гэмтэл учруулсан учраас буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт бичгээр гаргасныг хэрэгт хавсаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 09 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач Х.Э*******ыг сумын эмч үзлэг хийж Артерийн даралт ихсэлт, толгой өвдөлт гэж онош тавьж цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн боловч амь хохирогч үзүүлээгүй байна. Дээрх тархины цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтэл нь тархины компьютер томографын оношилгоогоор оношлогдох тул сумын эмч үндсэн онош бүрэн тавих боломжгүй байх боломжтой. Мэс заслын эмчилгээгээр эмчлэгдэх тул тухайн үеийн яаралтай тусламжийн эмчилгээнд амь аврагдах боломжгүй б*******ээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-92 дахь тал/, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч нарын хамтран гаргасан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн дахин шинжилгээ”-ний 09 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт” гэмтлийн улмаас “тархины аалзан хальсны шүүдэст үүрэвсэл, тархины хаван, уушгины хатгалгаа” өвчний хүндрэлээр нас барсан. Амь хохирогчид учирсан гэмтэл нь мэс засал эмчилгээгээр эмчлэгдэх тул тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан амь насыг аврах боломжгүй б*******ээ...” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 106-113 дахь тал/, Бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийхэд оролцсон Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Бгийн “...Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийг аваад энэ гэмтэл нь тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван, уушгины хатгалгаа өвчин болж хүндэрсэн байгаа юм. Тэгээд энэ өвчнөөр нас барсан байна.
Талийгаач нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн яаралтай тусламжийг авч оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй хийлгэсэн бол амь нас аврах боломжтой байсан. Дүгнэлтийн 8 дахь заалтад амь нас аврах боломжгүй гэсэн нь тухайн үед дуудлагаар очиж анхан шатны тусламж үзүүлсэн эмчийн тухайд тодорхойлж дүгнэсэн асуудал юм. Өөрөөр хэлбэл тухайн гэмтэл нь цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсан бол амь нас нь бүрэн аврагдах боломжтой гэсэн агуулгаар гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139-10 дэх тал/ зэрэг анхдагч болон давтан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр амь хохирогчид учирсан гэмтэл нь “...тархины компьютер томографын оношилгоогоор оношлогдох, цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсан бол мэс заслын аргаар эмчлэгдэх боломжтой...” байсан болохыг тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Амь нас хохирогчид учирсан “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доор цус харвалт” бүхий гэмтлийг тухайн үед бүрэн оношлох, мэс заслын эмчилгээ хийх техникийн боломж, эмнэлгийн нөхцөл байхгүйгээс шалтгаалан тус гэмтлийн улмаас “тархины аалзан хальсны шүүдэст үрэвсэл, тархины хаван, уушигны хатгалгаа” өвчний хүндрэлээр амь хохирогч нь 16 хоногийн дараа нас барсан байна.
Түүнчлэн амь хохирогчид эрүүл мэндийн анхны тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтан болох Г.Б /сумын эх баригч эмч/, С.Д /сумын 1 дүгээр багийн эмч/, Ж.Х /сумын хүний их эмч/ нарт амь хохирогч болон түүний гэр бүлийн гишүүн гэмтэл авсан эх сурвалжийг бодит үйл баримтаас зөрүүтэй буюу “амь хохирогч юм хэлээгүй”, “гэр бүлийн гишүүн нь “хашаа барьж байгаад унасан”, “хашаа барьж байхад банз унасан”, “унаагүй, бэртээгүй” гэх зэрэг өгүүлэмжтэй байсан нь учирсан гэмтлийг цаг алдалгүй бүрэн оношлох, эмчлэх, дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх зэрэгт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн анхдагч болон давтан дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Ө******* нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлүүлэхийг прокурорт даалгаж шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах” тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлжээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х*******аас амь хохирогчид нас барахаас нь өмнө эмчилгээ хийлгэсэн болон оршуулсантай холбогдон гарсан зардлын талаар баримт бүхий нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээ хийсэн дүгнэлтэд “...Х.Х*******ы сэтгэцэд учирсан гэмтэл хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна ...” гэжээ.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт “Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Ө******* нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Ө*******ыг Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож түүнд асран хамгаалалт тогтоогоогүй, мөн Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1., 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн 67.1.1 дэх заалтад тус тус зааснаар асран хамгаалагч тогтоогоогүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор Б.Б*******г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.
Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буюу иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч Б.Ө*******, мөрдөгчийн тогтоолоор түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Б******* нарт хариуцуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Ө*******ад асран хамгаалагч тогтоосны дараа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох баримтад үндэслэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* нь шүүхийн өмнөх шатанд амь хохирогчийн эхнэр М.С*******гийн ХААН банкин дахь 527085168 дугаарын дансанд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр 300,000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х*******ы ХААН банкин дахь 5029186269 дугаарын дансанд 2025 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус сайн дураар шилжүүлж, баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болохыг тогтоолд дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Б.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.Ө******* нь оюун ухааны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдсон тул түүнд сэтгэцийн эрүүл мэндийн эрүүл мэндийн төвд 12 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай. Сэтгэцийн эрүүл мэндийн төв хэвтэн эмчлүүлсэн 1 хоног, цагдан хоригдсон 13 хоног нийт 27 хоногийг хасаж тооцож 11 сар 3 хоногийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Шүүх эрх хэмжээний хүрээнд албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчтой байнга амьдардаггүй. Амь хохирогч бусдыг шоолж ийм байдал үүссэн гэж хэлээд байх шиг байна. 1 гэрчийн мэдүүлгээр ингэж хэлж байгаа нь зохисгүй юм. Амь хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж яриад байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.Ө******* нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө оюун ухааны хүндэвтэр хомсдолтой болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Ө*******ад 12 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Шүүх сэтгэц судлалын үндэсний төвд авахуулах саналтай байна. Үүнээс 1 хоног хэвтэн эмчлүүлсэн мөн 13 хоног цагдан хоригдсон хоногийг хасаж тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 166 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ө******* хувийн байдлыг тодорхойлов.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Ө******* нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө “Оюун ухааны хүндэвтэр хомсдол” сэтгэцийн эмгэгтэй, “хэрэг хариуцах чадваргүй” байсан болох нь тогтоогдсон, түүнд “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 12 сарын хугацаатай авах саналтай...” талаар шинжээчийн дүгнэлтэд дурджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “ял, албадлагын арга хэмжээ”-нээс бүрдэх бөгөөд мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч Б.Ө*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлгүй ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эсвэл сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй гэж үзвэл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх шийдвэр гаргахаар хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Б.Ө*******ын хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүгдэгчид сэтгэц заслын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэж заасныг баримтлан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ө*******ыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 12 сарын хугацаагаар эмчлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Б.Ө*******ад авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эмчилж буй эмнэлгийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяа шүүх шийдвэрлэх болохыг оролцогч нарт танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/20, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Б.Ө*******ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, шүүгдэгчийг албадан эмчлэх байгууллагад хүргэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ө*******ын сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлж, эмчийн хяналтад байсан 1 хоногийн хугацаа, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 13 хоногийн хугацааг тус тус эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн ,6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т******* овогт Б*******ийн Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө*******ад 12 /арван хоёр/ сарын хугацаатай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө*******ад авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт хэрэгжүүлсүгэй.
.Шүүгдэгч Б.Ө*******ын сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлж, эмчийн хяналтад байсан болон цагдан хоригдсон 27 хоногийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 2, 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох, сунгах, өөрчлөх шийдвэрийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эмчилж буй эмнэлгийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяа шүүх шийдвэрлэх болохыг хэргийн оролцогч нарт танилцуулсугай.
6.Шүүгдэгч Б.Ө*******ад авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х******* нь шүүгдэгч Б.Ө*******ад хуульд заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны дараа учруулсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ
ШҮҮГЧИД Д.ЭЛБЭГЗАЯА
П.ХИШИГДАВАА