| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0234/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/240 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/240
2025 09 16 2025/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ы ***т холбогдох эрүүгийн 2539004350243 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр машин механизм буюу “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “***” гэх газраас ***ийн өмчлөлийн 3 тооны эм хонь буюу бусдын малыг хулгайлж, ***ид 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд машин механизм буюу “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “***” гэх газраас хохирогч ***ийн өмчлөлийн 3 тооны хонь, 1 тооны ямаа буюу бусдын малыг хулгайлж, ***ид 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр машин механизм буюу “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “***” гэх газраас хохирогч ***ийн өмчлөлийн 3 тооны хонь буюу бусдын малыг хулгайлж, ***ид 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орчимд машин механизм буюу “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “***” гэх газраас хохирогч ***ийн өмчлөлийн 3 тооны ямаа буюу бусдын малыг хулгайлж, ***ид 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн малаас 2 тооны бог мал буюу ямааг машин механизм ашиглан хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн малаас 2 хонь, 1 ямааг машин механизм ашиглан хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн малаас 3 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар баг “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн малаас 2 ямааг машин механизм ашиглан хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүү ***ын унаж явсан цагаан өнгийн “Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө 2022 онд хүнээс бэлэн 7.000.000-8.000.000 төгрөгийн хооронд худалдаж аваад 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн төвд байдаг “***” ХХК-Д 6.500.000 төгрөгөөр өөрийнхөө нэрээр тавьж зээлээ хугацаанд нь төлж 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгаж өөрийн тээврийн хэрэгслээ тухайн банк бусаас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм...” (1-р хх-ийн 189-191),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...***ы *** нь надад 2 тооны хонь 53 кг жинтэй 10,500 төгрөгөөр бодож 556,000 төгрөг шилжүүлсэн юм. Өмнө нь надад 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 тооны хонь, 2 тооны ямаа өгсөн болохоор би сайн санаж байна. Тэгээд 556,000 төгрөгийг ***ын Хаан банкны дансанд шилжүүлсэн юм ... *** гэх залуу над дээр ирж 1 хонь, 2 ямааны махыг авахаар болж 1 хонь нь 1 кг 10,500 төгрөг байсан. Ямаа нь 1 кг 7,500 төгрөг байсан юм. 1 хонь нь 30 кг жинтэй 315,000 төгрөг, 2 ямаа нь 257.000 төгрөг, нийт 572,000 төгрөг болсон...” гэжээ. (1-р хх-ийн 13-14, 107-108),
Гэрч А.*** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ очиход манай малчин Цогтоо надад хэлэхдээ хонины хашааны ам миний уяснаас өөрөөр боосон байсан. Мөн хонь чирж явсан мөр орой болгон гараад байдаг болсон гэж хэлээд энэ хавиар оройдоо *** ирээд явдаг болсон талаар хэлэхээр нь би ***ыг аймгийн төв дээр дуудаж “Яагаад хонь мал хулгай хийгээд байгаа юм” гэж хэлэхэд *** нь цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очиж 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр очиж 3 тооны хонь авсан, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой очиж 3 тооны бог мал авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд би Баасандорж ахад хэлсэн юм ... 2025 оны 01 дүгээр сарын 09-ний орой 4 тооны бог мал, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны орой 3 тооны бог мал, ... 2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой 3 тооны бог мал, ... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр очиж 3 тооны хонь, ... 2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой очиж 2 тооны хонь, 1 тооны ямаа, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны орой 2 тооны бог мал, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 2 тооны бог мал авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм...” гэжээ. (1-р хх-ийн 17-18, 111-112, 231-232, 2-р хх-ийн 76-77, 166-167, 3-р хх-ийн 10-11, 113-114, 219-220, 4-р хх-ийн 74-75),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн өвлөөр *** манай хөдөө гэрт очиж гэрийн тооноор гэрэл тусгаж намайг гэрт байгаа эсэхийг харж байсан юм. Мөн манай хөдөө гэрээр байнга шөнө оройн цагаар ирээд явдаг байсан. Би чих хатуу болохоор сонсголын аппараттай байдаг. Аппаратаа авчихвал гадаа юу болж байгааг сонсохгүй байдаг юм. Би орой болгон малын хашаагаа уяагаар уяж өглөө босоод ирэхэд миний уясан уяа өөр уяагаар солигдож байдаг байсан юм. Би тэгээд учрыг нь огт олоогүй. *** манай гэрт ирэхдээ цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирдэг байсан юм. Тухайң портер маркийн тээврийн хэрэгсэл ***ын аавын машин байгаа юм...” гэжээ. (1-р хх-ийн 59-60, 115-116, 170-171, 2-р хх-ийн 23-24, 111-112, 207-208),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*** надад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 тооны хонь, 2 тооны ямаа авчирч зарсан. Тухайн хонь нь 1 кг 11,000 төгрөгөөр 25 кг хонины мах, 1 кг 7,000 төгрөгөөр бодож 2 тооны ямаа буюу 41 кг жин болсон. Нийт 690,000 төгрөг болж мөнгийг нь ***ын Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд гарал үүслийн бичиг гэхэд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бас 2 хонь, 1 ямаа өгсөн. Тэр бичигтэй цуг авчирч өгнө гэж хэлээд явсан ... *** надад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3 тооны хонь, 1 тооны ямаа авчирч зарсан юм. Тухайн авчирч өгсөн хонь 72 кг, 1 тооны ямаа нь 17 кг болсон. Тухайн үед 1 кг хонины махыг 11,000 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 7,000 төгрөгөөр авч нийт 792,000 төгрөг болж махны мөнгийг ***ын Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлсэн юм ... 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг Хийд 21-01 тоотод байх хашаандаа мал, мах аваад байж байх үед *** ирээд 3 тооны ямааны мах авч ирээд мах нь 55 кг, 3 ширхэг арьстай өгөөд мах нь дангаараа 412,500 төгрөг, арьс нь 168,000 төгрөг болоод би өөрийн эзэмшлийн *** тоот данснаас ***ын *** тоот Хаан банкны данс руу 580,000 төгрөгийг шилжүүлээд 3 ямааныхаа гарал үүслийн бичгийг нэхэхэд одоо аваад ирье гээд гарсан. Олон хүнтэй байсан учир мартчихсан юм ... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** гэх залуу 23 тооны ямаа, 1 тооны хонь авах уу? гээд ирсэн. Хиллээд үзсэн чинь 2 ямаа нь 34 кг болоод 248,000 төгрөг, 1 хонь нь 26 кг болоод 312,000 төгрөг болоод ямааны арьс үнэтэй байсан болохоор 116,000 төгрөг болоод, 1 хонины арьс 2000 төгрөг болоод нийт 678,000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас ***ын Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн ... 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *** гэх залуу нь 2 тооны ямаа, 1 тооны хонины мах авч ирээд авах уу гэсэн. 1 хонь нь 26 кг, 2 ямаа нь 37 кг байсан. Тэгээд мах нь 577,000 төгрөг болоод ямааны арьс нь 112,000 төгрөг болоод үнийн дүнг тэгшлээд 690,000 төгрөг болгоод өөрийн *** тоот данснаас ***ын Хаан банкны *** тоот дансанд “***т мах” гэсэн утгатайгаар шилжүүлсэн юм...” гэжээ. (1-р хх-ийн 227-228, 3-р хх-ийн 7-8, 216-217),
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 ширхэг ямааг *** сумын 8 дугаар багийн иргэн *** гэх залуу авчирч өгсөн. Тухайн ямаа 79 кг болж 1 кг 7,500 төгрөгөөр бодож 592,500 төгрөг болж өөрийн *** дугаарын дансаар 486,000 төгрөгийг авч 106,500 төгрөгийг бэлэн авсан юм ... *** гэх залуу нь 2 тооны ямаа авах уу, жинлүүлэх гэсэн юм гээд жинлээд үзсэн чинь 40 кг мах болоод тухайн үеийн махны ханшаар тооцоод 200,800 төгрөг болоод 2 ширхэг арьс нь 62,000 төгрөг болоод нийт 262,800 төгрөгийг *** гэх залуугийн *** тоот Хаан банкны дансанд “мах” гэх утгатайгаар манай туслах ажилтан *** овогтой *** гэх хүний 5935213515 тоот данснаас шилжүүлсэн...” гэжээ. (2-р хх-ийн 72-73, 3-р хх-ийн 110-111),
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үнэхээр буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэжээ. (4-р хх-ийн 194-195),
Гэрч *** мэдүүлэг (4-р хх-ийн 169-170),
Гэрч *** мэдүүлэг (4-р хх-ийн 173),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/32 дугаартай “...эм хонь...3ш...600,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 23-25),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/31 дугаартай “...Эр ямаа 2ш...400,000...Эр хонь 1ш...300,000...нийт үнэ 700,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 121-122),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №01/40 дугаартай “...Hyundai Porter ***...5,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 130-131),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/33 дугаартай “...Эм хонь 3ш...600.000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 237-238),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/29 дугаартай “...Эр ямаа 3ш...600,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 82-83),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/34 дугаартай “...Эм хонь 3ш...600,000 төгрөг...Эр ямаа 1ш...200,000 төгрөг...нийт дүн...800,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 172-173),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/26 дугаартай “...Эр ямаа 2ш...400,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 20-21),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/30 дугаартай “...Эр ямаа 2ш...400,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 124-125),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/27 дугаартай “...Эм хонь 3ш...600,000 төгрөг...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 229-230),
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/28 дугаартай “...Эм хонь 2ш...400.000 төгрөг...Эр ямаа 1ш...200.000 төгрөг...нийт дүн...600.000 төгрөг...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 84-85),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 2, 96, 215, 2-р хх-ийн 61, 150, 247, 3-р хх-ийн 100, 206, 4-р хх-ийн 61),
***ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 3, 97, 216, 2-р хх-ийн 62, 151, 248, 3-р хх-ийн 101, 207, 4-р хх-ийн 62),
Баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32, 33-35, 143, 144-146, 246, 247-249, 2-р хх-ийн 127, 181, 182-183, 221, 3-р хх-ийн 137, 138, 243, 244, 4-р хх-ийн 98, 99),
Мал мах авсан бүртгэлт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 36, 147, 250, 2-р хх-ийн 184),
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 46, 157, 184-185, 2-р хх-ийн 10, 32-33, 122-123, 194, 219-220, 3-р хх-ийн 35, 140, 246, 4-р хх-ийн 101, 148),
Хэнтий аймгийн *** сумын *** багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 62),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 65),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хх-ийн 164),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (4-р хх-ийн 165-166),
***ийн шүүхэд гаргасан хүсэлт (4-р хх-ийн 197),
***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 156, 2-р хх-ийн 9, 193, 3-р хх-ийн 29, 132, 238, 4-р хх-ийн 93),
***ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 47) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ***т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч *** овогт ***ы *** нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас ***ийн эзэмшлийн 1 тооны хонь, 2 тооны ямааг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 700,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас ***ийн эзэмшлийн 3 тооны эм хонийг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 600,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас ***ийн эзэмшлийн 3 тооны хонь, 1 тооны ямааг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 800,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас ***ийн эзэмшлийн 3 тооны хонийг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 600,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орчимд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газраас ***ийн эзэмшлийн 3 тооны ямааг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 600,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн хониноос 2 тооны ямааг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 400,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн хониноос 2 хонь, 1 ямааг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 600,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн хониноос 3 тооны хонийг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 600,000 төгрөгийн,
- 2025 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-ны хооронд Хэнтий аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*** уулын энгэрийн ***” гэх газар хашаатай байсан ***ийн хониноос 2 ямааг “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ***ид 400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үнэхээр буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйж байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...манай мал 2024 оны цасан шуурганд үхээд одоо 70-аад тооны бог мал үлдсэн байсан. Манай малаас манай том эгчийн зээ хүү *** нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний үеэр 3 тооны хонь хулгайлж зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Мөн өмнө болон дараа нь манай хөдөө гэрт очиж манай хотноос бас хэд хэдэн тооны бог мал хулгайлж авч аймгийн төвд авчирч зарсан байсан юм. Тэгээд манай хүргэн дүүд баригдаад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний үеэр бас 3 тооны хонь, 1 тооны ямаа, 2025 оны 01 дүгээр сарын 11-ний үеэр очиж 3 тооны ямаа, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний үеэр очиж 3 тооны хонь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхдээ манай малыг очиж хулгайлахдаа өдөр болгон очиж 2-3 тооны бог мал хулгайлан авчирч зардаг байсан талаар манай хүргэн ***т өөрөө хүлээн зөвшөөрч дахин хулгай хийхгүй гэж хэлсэн байсан юм ... 2025 оны 01 дүгээр сарын 10-ны үед манай том эгчийн зээ хүү *** нь 3 тооны эм хонийг манай малаас хулгайлж аваад аймгийн төвд ирж зарсан гэж манай хүргэн ***т хэлсэн байсан юм. Би ***аас юм огт асуугаагүй. Харин манай дүү *** уулзахад *** өөрөө манай малаас хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан юм ... *** нь өөрөө 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр очиж 1 тооны хонь, 2 тооны ямаа, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 тооны хонь, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3 тооны хонь, 1 тооны ямаа, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3 тооны хонь, 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 тооны ямаа зэргийг хулгайлж байсан талаар өөрөө ярьсан байдаг юм. Тэгэхдээ манай хонийг хулгайлж авахдаа *** аавынхаа цагаан өнгийн ачааны машинтай очиж ачиж ирдэг байсан гэж ярьж байсан юм ... 2025 оны 01 дүгээр сарын 16-ны үеэр манай том эгчийн зээ хүү *** нь 2 тооны ямааг манай малаас хулгайлж авчирч зарсан байсан юм. Би ***аас юм огт асуугаагүй. Харин манай дүү *** уулзахад өөрөө хүлээн зөвшөөрсөн юм ... 2025 оны 01 дүгээр сарын 25-ны үед манай том эгчийн зээ хүү *** нь 2 тооны ямаа манай малаас хулгайлж авч ирж зарсан байсан юм. ... 2025 оны 01 дүгээр сарын 23-нд манай том эгчийн зээ хүү *** нь 3 тооны хонь манай малаас хулгайлж авч ирж зарсан байсан юм. ... 2025 оны 01 дүгээр сарын 18-нд манай том эгчийн зээ хүү *** нь 2 тооны хонь, 1 тооны ямааг манай малаас хулгайлж авч ирж зарсан байсан юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч Г.***ы “...Манай хүү ***ын унаж явсан цагаан өнгийн “Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө 2022 онд хүнээс бэлэн 7.000.000-8.000.000 төгрөгийн хооронд худалдаж аваад 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн төвд байдаг “***” ХХК-Д 6.500.000 төгрөгөөр өөрийнхөө нэрээр тавьж зээлээ хугацаанд нь төлж 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгаж өөрийн тээврийн хэрэгслээ тухайн банк бусаас өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ийн “...***ы *** нь надад 2 тооны хонь 53 кг жинтэй 10,500 төгрөгөөр бодож 556,000 төгрөг шилжүүлсэн юм. Өмнө нь надад 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 тооны хонь, 2 тооны ямаа өгсөн болохоор би сайн санаж байна. Тэгээд 556,000 төгрөгийг ***ын Хаан банкны дансанд шилжүүлсэн юм ... *** гэх залуу над дээр ирж 1 хонь, 2 ямааны махыг авахаар болж 1 хонь нь 1 кг 10,500 төгрөг байсан. Ямаа нь 1 кг 7,500 төгрөг байсан юм. 1 хонь нь 30 кг жинтэй 315,000 төгрөг, 2 ямаа нь 257.000 төгрөг, нийт 572,000 төгрөг болсон...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.***ын “...2025 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ очиход манай малчин Цогтоо надад хэлэхдээ хонины хашааны ам миний уяснаас өөрөөр боосон байсан. Мөн хонь чирж явсан мөр орой болгон гараад байдаг болсон гэж хэлээд энэ хавиар оройдоо *** ирээд явдаг болсон талаар хэлэхээр нь би ***ыг аймгийн төв дээр дуудаж “Яагаад хонь мал хулгай хийгээд байгаа юм” гэж хэлэхэд *** нь цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очиж 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр очиж 3 тооны хонь авсан, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой очиж 3 тооны бог мал авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд би Баасандорж ахад хэлсэн юм ... 2025 оны 01 дүгээр сарын 09-ний орой 4 тооны бог мал, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны орой 3 тооны бог мал, ... 2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой 3 тооны бог мал, ... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр очиж 3 тооны хонь, ... 2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой очиж 2 тооны хонь, 1 тооны ямаа, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны орой 2 тооны бог мал, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 2 тооны бог мал авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ын “...Өнгөрсөн өвлөөр *** манай хөдөө гэрт очиж гэрийн тооноор гэрэл тусгаж намайг гэрт байгаа эсэхийг харж байсан юм. Мөн манай хөдөө гэрээр байнга шөнө оройн цагаар ирээд явдаг байсан. Би чих хатуу болохоор сонсголын аппараттай байдаг. Аппаратаа авчихвал гадаа юу болж байгааг сонсохгүй байдаг юм. Би орой болгон малын хашаагаа уяагаар уяж өглөө босоод ирэхэд миний уясан уяа өөр уяагаар солигдож байдаг байсан юм. Би тэгээд учрыг нь огт олоогүй ээ. *** манай гэрт ирэхдээ цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирдэг байсан юм. Тухайң портер маркийн тээврийн хэрэгсэл ***ын аавын машин байгаа юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ийн “...*** надад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 тооны хонь, 2 тооны ямаа авчирч зарсан. Тухайн хонь нь 1 кг 11,000 төгрөгөөр 25 кг хонины мах, 1 кг 7,000 төгрөгөөр бодож 2 тооны ямаа буюу 41 кг жин болсон. Нийт 690,000 төгрөг болж мөнгийг нь ***ын Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд гарал үүслийн бичиг гэхэд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бас 2 хонь, 1 ямаа өгсөн. Тэр бичигтэй цуг авчирч өгнө гэж хэлээд явсан ... *** надад 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3 тооны хонь, 1 тооны ямаа авчирч зарсан юм. Тухайн авчирч өгсөн хонь 72 кг, 1 тооны ямаа нь 17 кг болсон. Тухайн үед 1 кг хонины махыг 11,000 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 7,000 төгрөгөөр авч нийт 792,000 төгрөг болж махны мөнгийг ***ын Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлсэн юм ... 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг Хийд 21-01 тоотод байх хашаандаа мал, мах аваад байж байх үед *** ирээд 3 тооны ямааны мах авч ирээд мах нь 55 кг, 3 ширхэг арьстай өгөөд мах нь дангаараа 412,500 төгрөг, арьс нь 168,000 төгрөг болоод би өөрийн эзэмшлийн *** тоот данснаас ***ын *** тоот Хаан банкны данс руу 580,000 төгрөгийг шилжүүлээд 3 ямааныхаа гарал үүслийн бичгийг нэхэхэд одоо аваад ирье гээд гарсан. Олон хүнтэй байсан учир мартчихсан юм ... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** гэх залуу 23 тооны ямаа, 1 тооны хонь авах уу? гээд ирсэн. Хиллээд үзсэн чинь 2 ямаа нь 34 кг болоод 248,000 төгрөг, 1 хонь нь 26 кг болоод 312,000 төгрөг болоод ямааны арьс үнэтэй байсан болохоор 116,000 төгрөг болоод, 1 хонины арьс 2000 төгрөг болоод нийт 678,000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас ***ын Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн ... 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *** гэх залуу нь 2 тооны ямаа, 1 тооны хонины мах авч ирээд авах уу гэсэн. 1 хонь нь 26 кг, 2 ямаа нь 37 кг байсан. Тэгээд мах нь 577,000 төгрөг болоод ямааны арьс нь 112,000 төгрөг болоод үнийн дүнг тэгшлээд 690,000 төгрөг болгоод өөрийн *** тоот данснаас ***ын Хаан банкны *** тоот дансанд “***т мах” гэсэн утгатайгаар шилжүүлсэн юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ын “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 ширхэг ямааг *** сумын 8 дугаар багийн иргэн *** гэх залуу авчирч өгсөн. Тухайн ямаа 79 кг болж 1 кг 7,500 төгрөгөөр бодож 592,500 төгрөг болж өөрийн *** дугаарын дансаар 486,000 төгрөгийг авч 106,500 төгрөгийг бэлэн авсан юм ... *** гэх залуу нь 2 тооны ямаа авах уу, жинлүүлэх гэсэн юм гээд жинлээд үзсэн чинь 40 кг мах болоод тухайн үеийн махны ханшаар тооцоод 200,800 төгрөг болоод 2 ширхэг арьс нь 62,000 төгрөг болоод нийт 262,800 төгрөгийг *** гэх залуугийн *** тоот Хаан банкны дансанд “мах” гэх утгатайгаар манай туслах ажилтан *** овогтой *** гэх хүний 5935213515 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, ***ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлүүд, баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мал мах авсан бүртгэлт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01/26, №01/27, №01/28, №01/29, №01/30, №01/31, №01/32 №01/33, №01/34, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №01/40 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ***, шүүгдэгчийн өмгөөлөгч *** нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч ***ын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***ид 5,300,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч ***ийн “...***аас хохирол болох 5,300,000 төгрөгийг *** дансаар төлүүлсэн болно...” (4-р хх-ийн 197) гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “***” ХХК-ийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч “***” ХХК-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ы ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ***ы ***т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хүйндай Портер” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч “***” ХХК-д буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР