| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
2025 02 14 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
улсын яллагчаар Ж.Мөнхзул,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч ***Э.Бд холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Э.Б нь "Т Б" ХХК-ийн захирал М.Дгийн Төв аймгийн Зуунмод сум Номт нэгдүгээр баг Жаргалан хотхон дахь гэрээсээ ажилчдын цалингаа тавьж байх үедээ Хаан банкны "" тоот данс руу 519.231 төгрөгийг шилжүүлэх байсан боловч Хас банкны "" тоот Э.Бэзэмшлийн дансанд андуурч шилжүүлсэн байсныг Хаан банкны тоот Ш.Мандхайцэрэнгийн дансанд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.Д519.231 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Э.Б нь "Т Б" ХХК-ийн захирал М.Дгийн Төв аймгийн Зуунмод сум Номт нэгдүгээр баг Жаргалан хотхон дахь гэрээсээ ажилчдын цалингаа тавьж байх үедээ Хаан банкны "" тоот данс руу 519.231 төгрөгийг шилжүүлэх байсан боловч Хас банкны "" тоот Э.Бэзэмшлийн дансанд андуурч шилжүүлсэн байсныг Хаан банкны тоот Ш.Мандхайцэрэнгийн дансанд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.Д519.231 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болон нотлох баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:
“Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
-Иргэн М.Дгээс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдол /хх-ийн 1 тал/,
-Хохирогч М.Дгийн "...Би Улаанбаатар хотод "Т Б" ХХК-ийн захирал ажилтай, манай компани нь ажлын хувцас хийдэг. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би ажилчдын цалин шилжүүлж байхдаа банкаа андууран Хаан банк руу шилжүүлэх гэж байгаад Хас банкны дугаарын данс руу өөрийн 500429588 дугаарын данснаас 519.231 төгрөг шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
-Гэрч П.С"... Манай Хас банкны лавлах утас болох 18001888 дугаарт М.Д гомдол гаргасан. Гомдлын дагуу Хасбанкны дугаартай данс эзэмшигч Эовогтой Бгар утсаар 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр холбогдож андуурагдсан гүйлгээний талаар харилцагч Эовогтой БСдугаарын гар утсаар нь залгаад таны дугаарын Хасбанкны данс андуурагдан 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 519.231 төгрөг орсон байна гэж хэлтэл харилцагч Эовогтой Бгар утасны товч дарагдаад тит, тит гээд дугараад надад сонсогдоод байхаар нь би хар аваад би тантай ярьж байна, та утсаараа юу хийгээд байна гэж асуусан. Хажуу талын теллерээр Э.Бдансыг үзүүлтэл надтай ярьж байх хугацаанд 510.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Тэгэхээр нь би та яагаад гүйлгээ хийгээд гаргачихваа энэ мөнгө чинь андуурагдсан гүйлгээ шүү дээ гэж хэлтэл өөдөөс Э.Б яах гэж гүйлгээ андуур гэсэн юм. Тэр цагдаадаа гомдол гаргахгүй юу гэж хэлээд гар утсаа тастаад миний дугаарыг блок хийсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
-"Хас банкны" Эовогтой Бэзэмшлийн тоот дансны хуулга /хх-ийн 13, 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр болсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-н 46 тал/
Хохирогч М.Д “...Хохирол барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-н 45 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Мөнхзул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай ***дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нхүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Хохирогч М.Д “...Хохирол барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-н 45 тал/ хавтаст хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***Б“төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ***Бшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ***дугаартай хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ