Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ алж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.О,

Хариуцагч: Н а, Н а, тус дүүргийн ,

Гуравдагч этгээд: Ц.Б, Х.Г,

Маргааны төрөл: Н ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар, 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжууд, Н ын 2018 оны дугаар, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжууд нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү, Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Х.Г, гуравдагч этгээд Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн а О.Э нар оролцов.  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ч.Огаас Н а, Н а холбогдуулан ын 2005 оны дугаар, 2015 оны дугаартай захирамжуудыг тус  тус хууль бус болохыг тогтоолгох, Н ын 2017 оны , 2018 оны   дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар авсан 286 м.кв газрыг надад олгохыг ад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Н ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн М.Чд холбогдох хэсэг, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Б.Гд холбогдох хэсэг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг, Н ын 2018 оны дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг, Н ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн Х.Гт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, М.Ч агсан, түүний өв залгамжлагч Ч.Оы зөрчигдсөн эрхийг сэргээж, 544 м.кв газар эзэмшүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан.

   3.Н ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар М.Чд Зуунмодны зусланд 300 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгожээ.

Улмаар нэхэмжлэгчээс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /газар өвлөх/ гаргасан хүсэлтийг үндэслэн Н ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зусланд 258 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон.

4.Нэхэмжлэгч Ч.Огаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Ч.О нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Улаанбаатар хот, 19 дүгээр хороо, Зуунмод зуслангийн 6 дугаар гудамжны 645 тоот хаягт байрлах 055483 дугаартай гэрчилгээтэй 300 м.кв газрыг өв залгамжилж авсан. Аав Ч нь 1980 оноос эхлэн 2013 онд нас барах хүртлээ нэгж талбарын 18******* дугаартай газарт амьдран суусан бөгөөд нийт 544 м.кв газрыг эзэмшдэг байсан нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/2483 дугаартай лавлагаа, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн газрын байршлын кадастрын зургаар нотлогдоно.

Миний аав М.Ч нас барахаасаа өмнө 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад айлчлан ирэхдээ тус газрын гэрчилгээ, кадастрын зургийг надад “энэ манай газар шуу, аав нь чамд үлдээнэ” гээд надад өгсөн болно. Улмаар 2013 онд аавынхаа биеийг гэнэт муудахад Монгол Улсад ирэхдээ тус баримт бичгийг авч ирж амжаагүй, Бүгд Найрамдах Солонгос Улсад үлдээсэн болно. Ирсэн цагаасаа эхлэн миний бие өндөр настай ээжийгээ асарч, буцаад Бүгд Найрамдах Солонгос Улс руу очиж чадаагүй. Миний аав дээрх газрыг бусдад худалдаагүй, бэлэглээгүй болохыг миний ээж Б.Д гэрчилнэ.

2/Гэтэл насаараа социалист нийгэмд аж төрж, хүмүүжсэн, газрын харилцаа, хууль зүйн мэдлэггүй, хүн бүл цөөтэй өндөр настай хөгшин аавыг минь амьд  сэрүүн байхад түүний дээрх хувийн байдлыг далимдуулан, түүний зөвшөөрөлгүйгээр, хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр а 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот шийдвэр гаргаж, тус 544 м.кв газрыг 300 м.кв болгон багасгаж, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 055483 дугаартай гэрчилгээ олгожээ. Тус 300 м.кв газрыг өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн надад шилжүүлэхдээ засаг а нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэрээр мөн л хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр 258 м.кв болгон багасгаж, 42 м.кв газар нь ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүйгээр хасагдсан болно.

3/Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас лавлагаа авахад 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18******* дугаар бүхий 544 м.кв талбайтай газар нь миний аав М.Чийн нэр дээр, газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байсан бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд дээрх нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөн нэгж талбарын 18******* дугаар бүхий 258 м.кв тайлбайтайгаар, эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн байна. Аавыг минь амьд сэрүүн байхад 2007 онд эзэмшигчийн мэдээлэлгүйгээр газрын хэмжээ өөрчлөгдөн бүртгэгдсэн нь дээрх шийдвэрүүдийг гаргахад аавд минь мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй болохыг, ын дээрх шийдвэрүүд хууль бус байсан болохыг нотолно.

4/ ын дээрх хууль бус 2005 оны дугаартай шийдвэр гарснаар аавын минь эзэмшил, ашиглалтад байсан 544 м.кв газраас 244 м.кв газар, 2015 оны дугаартай шийдвэр гарснаар надад өвлөгдөх ёстой байсан 300 м.кв газрын 42 м.кв газар нь тус тус хасагдсан болно.

Аавын минь газраас хууль бусаар салгаж авсан арын газрыг Н ын 2018 оны дугаартай захирамжаар иргэн Ц.Бд зуслангийн зориулалтаар өмчлүүлсэн болохыг газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15/1185 дугаартай албан бичгээс олж мэдсэн болно.

Дээрх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр манай гэр бүлийн хууль ёсны эзэмшил, ашиглалтад байсан 544 м.кв газраас нийт 286 м.кв газрыг бидний зөвшөөрөлгүйгээр, хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр, луйврын аргаар салгаж  авсанд, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төрийн байгууллага, албан тушаалтан дур зоргоороо шийдвэрлэн боловсон аргаар хулгай хийсэнд гомдолтой байна. Дээрх хууль бус шийдвэрийн үр дагавар нь бидний амьдралд одоо ч сөрөг нөлөөллөө үзүүлсээр байгаа ба дараах эрх зүйн үр дагаврыг бий болгоод байна.

5/ 19-р хороо, Зуун мод зуслангийн 6-р гудамж 645 тоот хаягт байрлах тус газрын баруун талын 644 тоот хаягт оршин суух иргэн Х*******ы Г, аавын минь газраас үндэслэлгүйгээр тасалж авсан газарт оршин суугч иргэн Ц.Б нартай 2020 оны 05 дугаар сард уулзаж, тус газрын маргаантай асуудлаар хэлэлцсэн болно. Х*******ы Г нь миний өмчлөлийн 258 м.кв газраас 30 м.кв газрыг салгаж авахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.Г нь тус маргаантай байгаа 30 м.кв газар дээр нь намайг амбаар, жорлон тавьсан гэх ба бодит байдал дээр тэрхүү амбаар, жорлон нь тэр газартаа 1980 оноос хойш өнөөг хүртэл 40 гаруй жилийн турш байрлаж байгаа болно.

Улмаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, иргэн Х.Гийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас Н ын 2017 оны дугаартай захирамж гарсныг олж мэдсэн. Н ын 2017 оны дугаартай шийдвэр нь надад өвлөгдөх ёстой байсан 300 мкв газраас хууль бусаар танаж, танасан хэсгийг Х.Гт өмчлүүлснээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд дахин халджээ.

а, Н а нарын дээрх хууль бус шийдвэрүүд нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд удаа дараа ноцтойгоор халдаж, хохирол учруулсанд гомдолтой байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний аав н.Ч 1958 оноос тухай үеийн Хэвлэх үйлдвэрийн зуслан одоогоор 19 дүгээр хороо Зуунмодын зуслангийн 645 тоот бүхий 544 м.кв газрыг хууль ёсоор эзэмшдэг байсан нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 12484 хариу хүргэх албан бичгээр нотлогдоно. Мөн 544 м.кв газар нь Н.Ч, Д.Д нарын газрын албанд өгсөн өргөдлөөр нотлогдоно. Нотлох баримтуудыг нь шүүгчид хүлээлгэн өгсөн. Н.Ч 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр газрын албанд газар эзэмших хүсэлтээ өгсөн. Н.Ч газраа хэдэн м.кв гэдгийг мэддэггүй байсан. Манай аав хойд талын газраараа багцаалдаг. Х.Гийн газрыг жорлон амбаараараа багцаалдаж байгаа. Тухайн үед ямар ч газрын алба байгаагүй. Газрын албаныхан газрын хэмжээ байршил тойм зургаа мэдсээр байж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо 544 биш 300 м.кв гэж гэрчилгээ гаргасан. Би өөрийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээгээр газраа авъя гэхэд 258 м.кв болгосон. Энэ чинь хууль бус. Газрыг маань 544-300 м.кв болгоод сүүлд нь 258 м.кв болгосон. Ц.Бын тал 246 м.кв газрыг цагаан байшин дээрээ авсан. Наад талын байшин дээр нотлох баримт байхгүй. Нас барсан гээд байгаа, нас барсан гэрчилгээ нь байхгүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй. Би 258 м.кв газар дээрээ хэмжилтээ хийлгээд, Х.Г мөн хэмжилтээ хийлгэнэ биз. Ингээд би нэхэмжлэлээ татаж аваад, эвлэрээд дуусгая” гэв.

5.Хариуцагч Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И******* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Н ын 2017, 2018 оны “Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” , дугаар захирамжаар “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалт”-ыг батлахдаа Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн захирамжийг баталсан.

2/Мөн Н иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан Н хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу тухайн газрыг өмчлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н а 2017 оны 355 дугаар захирамж, 2018 оны 548 дугаар иргэдэд газар өмчлүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай захирамжийг гаргахдаа “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэж,    

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт “аймгийн төвийн сумын а болон н дүүргийн ын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий а иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж байгаа. Энийг яаж нотолсон гэхээр газар зохион байгуулалтын ажлын алба зөвшөөрсөн иргэдийн газрыг захирамжид тусгаж баталдаг” гэв.

6.Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И******* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3 заалтыг үндэслэн ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар, хууль анх удаа иргэн М.Чд тус дүүргийн 19 дүгээр хороо Зуун мод зуслангийн газар эзэмшүүлсэн.

2/ Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэж, ын 2015 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүллэхээр иргэн М.Чийн газрыг Ч.Од эзэмшүүлж өмчилүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.Хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ 19 дүгээр хороо Зуун модны зусланд иргэн Мөнхийн Чд 300 м.кв газрыг анх ын 2005 оны дугаар захирамжаар олгосон бөгөөд газрын кадастрын зургийн мэдээллийн санд 500 м.кв буруу бүртгэгдсэн.

2/Уг бүртгэлийг Дүүргийн ын 2015 оны дугаар захирамжаар иргэн Ч.Од газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Газрын харилцаа геодези зураг зүйн газрын ын 2008 оны 83 дугаар тушаалын 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу газрын кадастрын зургийн мэдээллийн санд буруу бүртгэгдсэн зургийн хэмжээг багасгаж залруулсан ба иргэн Ч.О нь уг эзэмших эрхийн газраа Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т Газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах/ гэж заасны дагуу Н ын 2018 оны А/402 дугаар захирамжаар өмчилсөн байна.

3/ ын 2006 оны 118 дугаар захирамжийг үндэслэн иргэн Х******* овогтой Х*******д тус дүүргийн 19 дүгээр хороо Зуунмод зусланд 311 м2 газрыг эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн ын 2016 оны А/754 дугаар захирамжаар иргэн Х.Х*******ы хүү Х.Гт өвийн гэрээгээр тус газрын эрх шилжсэн ба иргэн Х.Г нь тус газрыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Н ын дугаар захирамжаар өмчилсөн байна.

4/Иргэн Ц.Б нь дүүргийн ын 2012 оны дугаар захирамжаар 246 м.кв газрыг эзэмшиж тухайн газраа Н ын 2018 оны дугаар захирамжаар өмчилсөн байна. Дээрх иргэд өөрсдийн эзэмшиж буй газраа Н ын захирамжийг үндэслэн өмчилснөөр дүүргийн ын дээрх иргэдэд эзэмшүүлсэн газрын захирамж хүчингүй болсон.

Иймд иргэн Ч.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 оны дугаар захирамжаар н.Ч гуайд анх 300 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгчийн яриад байгаа 544 м.кв газарт хуулиар эзэмших эрх олгогдоогүй. Нэхэмжлэгчийн газар гэсэн нотлох баримт байхгүй. 2015 оны дугаар захирамжаар 258 м.кв газрыг Ч.Од гэрээгээр шилжүүлсэн. 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр  Ч.О эзэмших эрхийг шилжүүлж авахдаа өөрөө кадастрын компаниар кадастрын зураг хийлгүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа хувийн хэрэгт байгаа. Ингээд дүүргийн ад газар эзэмших хүсэлт өгснөөр дугаар захирамжаар Ч.Од газар эзэмшүүлсэн. Үүний дагуу Н а 2018 оны А/412 дугаар захирамжаар Ч.Од яг энэ хэмжээгээр газар эзэмших эрхийг эзэмшүүлсэн. Мөн Н засаг а Ц.Бд 246 м.кв талбайг хуулийн дагуу эзэмшүүлсэн учраас талбайн хэмжээг өөрчлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

8.Гуравдагч этгээд Х.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний үндэслэлдээ:

1/Миний өөрийн өмчлөл бүхий 19-р хороо Зуун модны 644 тоот байршилтай 311м.кв зуслангийн газартаа засвар болон бохирын худаг гаргах газар шорооны ажил 2019 онд эхлүүлсэн боловч хөрш болох Ч.Огаас болж миний эхлүүлсэн ажил одоог хүртэл зогсоод байна. Миний аав Х.Х******* нь 2003 оноос уг зуслангийн газрыг эзэмшсэн. Миний аав Х.Х******* нь 2012 онд бурхан болж миний бие Х.Г 2017 онд өмчилж авсан.

 Өмчлөл бүхий газартаа газар шорооны ажил эхлүүлсэн боловч 2020 оны 05 дугаар сарын 25-нд иргэн Ч.Огын газартай нийлсэн талын ухсан нүхны булан нурж манай хашаа маань унаж тэдний тал манай газарт нэвтэрч хашаа татсанаар газрын талаарх маргаан эхэлсэн байдаг.

2/Энэ асуудал дээр иргэн Ч.О нь өөрийн газарт ажил гүйцэтгэсэн гэж гүтгэж миний өмчлөлийн газраас авахыг санаархсан. Бид маргааныг эцэслэх зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Г*******” ХХК-нд хүсэлт гаргаж кадастрийн цэг тогтоолгоход Иргэн Ч.О нь миний өмчлөл бүхий 311мкв газрын зүүн талаас илүү авсан байсан нь тогтоогдсон. Зүүн урд цэгээс 0.62 метр Зүүн хойд цэгээс 1.37 метр нийт 30 м.кв газар авсан байсан.

Мөн 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр миний Чингэлтэй дүүрэг нд хандаж гаргасан хүсэлтээр 15/806 албан тоотоор тус дүүргийн газрын мэдээллийн сангийн “Ланд менежер” программд таны эзэмшил болон өмчлөлийн газарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй ба мэдээллийн санд нэгж талбарын давхцалгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

Энэ тогтоолгосон цэг, ны албан тоотыг Ч.О нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул анхан шатны шүүхэд  2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр “Газар албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/Ш32020/06727 тоот захирамжаар Ч.О нь “хөдөө байна очих боломжгүй” гэж хариу хэлж хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэлийг буцаасан захирамж гарсан. Дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргахад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/Ш32020/07207 тоот "Кадастрын зураглалын аль хэсгээр хэдэн м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгааг тодорхой болго“ гэсэн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

3/ анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дахин 30 м.кв талбайг чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэх гаргасан боловч өнөөдрийг хүртэл Ч.О нь удаа дараа шалтаг шалтгаан гаргаж шийдвэрлүүлэхгүй зайлсхийж байна. Миний аав Х.Х*******ы эзэмшил болон одоо миний өмчлөлийн газар нь 2003 оноос одоог хүртэл ямар нэгэн метр квадрат хэмжээний өөрчлөлт орж байгаагүйг нэхэмжлэлийн хүрээнд цугларсан материал хангалттай баталгаажуулж байна гэж үзэж байна.

Иргэн Х.Г миний бие нь Ч. Огийн нэхэмжлэлийн дагуу бүрдүүлсэн материалтай танилцаад иргэн Ч.Оы гэр бүлийн хэрэгцээний газрын түүхчилсэн архивийн материал болох 2006 оны кадастр болох (544 м.кв) байх үеийн кадастрийн цэгийг хооронд нь тулгахад миний өмчлөлийн 311м.кв газар нь 2006 оноос одоог хүртэл ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь нотлогдож байна.

Надад энэ асуудлыг хурдан шийдвэрлэх хүсэл шаардлага байна. Өөр ярих тайлбар байхгүй. Манай газар руу 1.50 метр орсныг шийдүүлэх гээд иргэний шүүхэд Ч.Од холбогдуулан нэхэмжлэл өгөхөд намайг захиргааны шүүхэд өгсөн байсан. Би өөр өөрсдийн газраа хэмжүүлээд тохиролцоход татгалзах зүйл байхгүй. Миний байшин барих асуудал 3 жил гацчихаад байна. Энэ асуудлыг аль болох эвээр юм уу, ямар  ч байсан шийдүүлмээр байна” гэв.

9.Гуравдагч этгээд Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний үндэслэлдээ:Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагад нь холбогдуулан тайлбараа хэлье.  Иргэн Ц.Б нь 2012 онд н.Б*******тай зарын дагуу холбогдоод түүний охин Б.Гийн нэр дээрх 19-р хорооны нутагт байрлах 246 м.кв газрын эзэмших эрхийг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдаж авсан.  Мөн тэр ондоо 246 м.кв газрыг газрын албанд хүсэлт гарган зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаанд эзэмших эрхтэй болсон. Эзэмшил өмчлөлийн асуудал нь яаж үүсдэг гэхээр тухайн дүүргийн а нь эхлээд иргэнд эзэмших эрхийн гэрчилгээ олгож энэ хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж байна уу, мөн газартай холбоотой аливаа маргаан байна уу гэдгийг тодорхойлдог. Ч.О 2015 онд газрынх м.кв багасаад байгааг мэдэж байсан. Мэдсээр байж тухайн үед яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ. Тухайн үед өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн байсан. Тухайн үед маргасан бол Б.Г, н.Б******* нар байх байсан. Н.Б******* төрийн албанд буюу хотын захиргаанд ажиллаж байсан. Охиныхоо нэр дээр энэ газрыг аваад хадгалж байсан. Тухайн хадгалж байсан газрынхаа эзэмших эрхийг Ц.Бд 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр худалдсан. Энэ нь иргэдийн хооронд худалдах худалдан авах харилцаа буюу иргэний эрх зүйн харилцаа бий болсон. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бид газар өмчлөх хүсэлтээ газрын албанд өгсөн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ц.Бд газар өмчлөх шийдвэр гарснаар хууль ёсны өмчлөгч болсон. Ямар шалгуураар өмчлөгч болсон гэвэл 2012-2018 оны хугацаанд газрын төлбөрөө төлсөн, үүний дагуу хүсэлт хүлээж аваад өмчлөх эрх олгосон. Бид энэ газрын өмнөх эздийн талаар мэдэхгүй. Шүүх дээр ирээд н.Ч гэдэг хүн байсан гэдгийг сонссон. Гэнэт гарч ирээд би энэ газрыг авна гэдэг нь хуульд нийцэхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд цугларсан баримтуудад 1958 оноос хойш манай аав энэ газрыг эзэмшиж байсан гэж дурдсан. Гэтэл 1998 онд Газрын тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш газрын төлбөрүүдийг төлж байсан баримт нь байхгүй. 1998 оны Газрын тухай хуулиараа газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч болон түүний аав н.Ч нарт байгаа. Хариуцагч 544 м.кв эзэмшиж байсан гэж байна. Тэгэхээр нэхэмжлэгч уг газрыг хууль бусаар гэрчилгээгүй, гэрээгүйгээр эзэмшиж байсан байна. Гэрээний дагуу төлбөр төлдөггүй байсан байна. Ингээд 2015 онд Ч.О өв залгамжлах гэрээгээ гаргаж ирэхэд Н а, газрын албанаас уг асуудлыг цэгцлэх шаардлага гарч ирсэн. Эндээс 258 м.кв гэсэн тоо гарч ирж байгаа. Тухайн үед Ч.О хэмжилтээ хийлгэсэн, өв залгамжлалаа батлуулсан. Ц.Бд холбогдуулаад гаргасан нэхэмжлэл юм байна гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь сая тодорхой боллоо. Х.Г, Ч.О нар 2 алхам газрын төлөө маргалдаад эхлэнгүүтээ Ц.Бын өмчлөлийн газар руу орж маргаж эхэлсэн. 1958 оноос хойш амьдрахад тус газар хашаа хатгаагүй байсан. Уг газар нь Хэвлэлийн хүрээлэнгийн ажилчдын зуслангийн газар байсан бөгөөд 2000 оноос хашаа хатгаж эхэлсэн. Энэ газарт Ц.Б газар аваад, дахин байшин авсан чинь Ч.О эдний газраас хэдэн м.кв газар авъя гэж дайрч эхэлсэн. Ийм шуа бус зүйл байж болох уу. Бусдын өмчилж байгаа, шуаар олж авсан газар шүү дээ. Дараагийн үндэслэл нь 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр газрын кадастрын албанд дээрх газар нь иргэн н.Чийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд дугаартай захирамжаар 544-258 м.кв болгон өөрчилж, эзэмшигчийн мэдээллийг бүртгэсэн байдаг. Тэгэхээр газрын хэмжээг 258 м.кв болгосон захирамж гарах үед эцэг нь амьд байсан байна. Эцэг нь хүлээн зөвшөөрч байсан байна. Одоо болохоор 544 м.кв эзэмшдэг гээд маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ч энэ талаар өөрөө мэдэж байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийн ын   дугаар захирамж,  Н ын А/544 дугаар захирамжид Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрчилж, тодоруулж ирүүлсний дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн М.Чд холбогдох хэсэг, мөн ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1.Н ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар М.Чд Зуунмодны зусланд 300 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгожээ.

1.2.Улмаар нэхэмжлэгчээс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /газар өвлөх/ гаргасан хүсэлтийг үндэслэн Н ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зусланд 258 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгожээ.

1.3.Нэхэмжлэгчээс “манай гэр бүл маргаан бүхий газарт 1960 оноос амьдарч байгаа, 544 мкв газар эзэмших ёстой, хууль бусаар манай газрыг авсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн эцэг М.Чд 544 мкв газар эзэмшүүлсэн шийдвэр огт гараагүй” гэж тус тус маргажээ.

1.4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ 544 мкв газрын кадастрын зургийг хавсаргаж ирүүлсэн боловч уг зургийг үйлдсэн болон хянасан албан тушаалтны гарын үсэггүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 08 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1475 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбарт анх 2006 оны 09 дүгээр сард иргэн М.Чийн нэр дээр бүртгэгдсэн талаар дурьдсан хэдий ч уг талбайн хэмжээгээр газар эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хувийн хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй” /тухайн үе хүчин төгөлдөр байсан/ гэжээ.

1.5.Дээрх захиргааны актууд нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан шинжийг агуулахгүй байна.

1.6.Учир нь М.Ч, Б.Д гараас газрын албанд гараар болон хүснэгтээр гаргасан хүсэлтэд талбайн хэмжээг 20*20 буюу 0.4 га байхаар тусгасан, уг хүсэлтийг үндэслэж түүнд ын 2005 оны дугаар захирамжаар 300 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгчээс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан /аав 300 мкв газар өмчилж байсан талаар дурьдсан/ хүсэлтийг үндэслэн мөн ын 2015 оны дугаар захирамжаар 258 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

1.7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч болон түүний гэр бүлээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэж тэдгээрт хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлсэн байх бөгөөд ингэхдээ маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаа эсхүл тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэх  үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн М.Чд холбогдох хэсэг, мөн ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. ын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Б.Гд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн дүүргийн ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг, Н ын 2018 оны дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Иргэн Б.Гээс 2007 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр гаргасан газар эзэмшихийг хүссэн өргөдлийг үндэслэн тус дүүргийн ын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Зуунмод гэх газарт 246  мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2.Улмаар иргэн Б.Г, Ц.Б нарын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн тус дүүргийн ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод гэх газарт 246 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3.Гуравдагч этгээд Ц.Баас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн Н ын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар Зуунмодны 6 дугаар гудамжны 647 тоот хаягт байрлах 246 мкв газрыг өмчлүүлжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий а иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэжээ.

2.4.Дээрхээс дүгнэвэл иргэн Б.Гд газар эзэмшүүлсэн болон Б.Гээс гуравдагч этгээд Ц.Бд шилжсэн, түүнд газар өмчлүүлсэн зэрэг үйл явц нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

2.5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын анх газар эзэмшихээр гарсан талбайн хэмжээ, одоо амьдарч буй газрууд нь өөр хоорондоо давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/124 тоот албан бичгээр ирүүлсэн агаар сансрын зургуудаар нотлогдож байна.

2.6.Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд ын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Б.Гд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

2.7.Учир нь маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, иргэдээс гарсан хүсэлтийг шийдвэрлэсэн, ингэхдээ утга агуулгын илэрхий алдаатай эсхүл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүй халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд ын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Б.Гд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, мөн дүүргийн ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг, Н ын 2018 оны дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.Н ын Н 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн Х.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М.Ч агсан, түүний өв залгамжлагч Ч.Оы зөрчигдсөн эрхийг сэргээж, 544 мкв газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлын тухайд:

          3.1.Иргэн Х.Х*******аас 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан газар эзэмших өргөдлийг үндэслэн ын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 118 дугаар захирамжаар Зуунмод гэх газар 311 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

            3.2. Улмаар гуравдагч этгээд Х.Гаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн ын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/754 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод гэх газар 311 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Н ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар дээрх газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлжээ.

          3.3.Нэхэмжлэгчээс “манай гэр бүл маргаан бүхий газарт 1960 оноос амьдарч байгаа, 544 мкв газар эзэмшдэг байсан” гэж тайлбарлаж буй боловч энэ нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

3.3.1.Нэхэмжлэгчийн эцэг анх газар эзэмших хүсэлт гаргахдаа талбайн хэмжээг 20*20 буюу 0.4 га байхаар хүсэлт гаргасан,

3.3.2.Уг хүсэлтийг үндэслэж түүнд ын 2005 оны дугаар захирамжаар 300 мкв газрыг эзэмшүүлсэн, Уг захирамжтай тухайн үед маргаагүй,

3.3.3.Нэхэмжлэгчээс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтэд мөн дээрх талбайн хэмжээг дурьдсан, мөн ын 2015 оны дугаар захирамжаар 258 мкв газрыг эзэмшүүлсэн, уг захирамжтай тухайн үед мөн л маргаагүй байна.

3.4.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эцэг, нэхэмжлэгч нарт газрыг эзэмшүүлэхдээ тэдгээрийн хүсэлтэд дурьдсан хэмжээгээр газрыг эзэмшүүлсэн байна.

3.5.Хэдийгээр нэхэмжлэгч нь 544 мкв газрын кадастрын зургийг нэхэмжлэлд хавсаргасан, уг газар нь анх 2006 оны 09 дүгээр сард иргэн М.Чийн нэр дээр бүртгэгдсэн талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 08 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1475 тоот албан бичигт дурьдсан боловч энэ нь гуравдагч этгээд Х.Гт /эцэг Х.Х*******/ газар эзэмших эрх үүссэнээс хойш бүртгэгдсэн байх тул уг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

3.6.Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг эцэг М.Чд дээрх талбайн хэмжээгээр газар эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй, тухайн газар нь гуравдагч этгээдийн газартай давхцаж байх тул нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд  Н ын Н 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн Х.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М.Ч агсан, түүний өв залгамжлагч Ч.Оы зөрчигдсөн эрхийг сэргээж, 544 мкв газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6,  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Н а, Н а, тус дүүргийн д тус тус холбогдох Н ын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийн М.Чд холбогдох хэсэг, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийн Б.Гд холбогдох хэсэг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн Ч.Од холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, ын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг, Н ын 2018 оны дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг, Н ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн Х.Гт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, М.Ч агсан, түүний өв залгамжлагч Ч.Оы зөрчигдсөн эрхийг сэргээж, 544 мкв газар эзэмшүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.