Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар  2021/ДШМ/673

 

 

 

 

 

 

    2021            7              8                                           2021/ДШМ/673                         

 

 

                        Б.Б, Б.Н, Д.Э, О.Гачу,

                        О.Б, Г.С, Ц.Нату, К.М,

Т.Г, Б.О, Б.Гатө, Н.Н, Ц.А

         нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Ц.А,

шүүгдэгч Б.Б, Б.Н, тэдний өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч О.Гачу, О.Б, тэдний өмгөөлөгч Г.Хандсүрэн, шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Ц.Энхболд,  

шүүгдэгч Ц.Нату, түүний болон шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч К.М, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Б.О, Б.Гатө, Н.Н нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, Г.С, шүүгдэгч К.Мгийн өмгөөлөгч Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б, Б.Н, Д.Э, О.Гачу, О.Б, Г.С, Ц.Нату, К.М, Т.Г, Б.О, Б.Гатө, Н.Н, Ц.А нарт холбогдох эрүүгийн 1808 0340 60853 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд жижиг /годон/ шуудайтай 3 кг,

- Д.Э, О.Гачу, Б.Н Ц.А, О.Б, Ц.Нату, Г.С, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Д.Э, О.Гачу, Б.Н, О.Б, Ц.Нату, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9- нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.770.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- мөн Б.Н, Т.Г нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т-У” ХХК-ийн агуулах буюу Хятад улсын иргэн Ж Т /Z T/- ний түүхий эд хадгалдаг агуулахын цоожтой хаалганы завсраар шурган орж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 1.890.000 төгрөгийн 63 ширхэг ямааны арьс хулгайлахыг завдсан,

2. Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Н Ц.А, О.Б, Ц.Нату, Г.С, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Д.Э, О.Гачу, Б.Б, О.Б, Ц.Нату, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9- нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- мөн Б.Б, Т.Г нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т-У” ХХК-ийн агуулах буюу Хятад улсын иргэн Ж Т /Z T/- ний түүхий эд хадгалдаг агуулахын цоожтой хаалганы завсраар шурган орж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 1.890.000 төгрөгийн 63 ширхэг ямааны арьс хулгайлахыг завдсан,

3. Шүүгдэгч О.Гачу нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд жижиг /годон/ шуудайтай 3 кг,

- Д.Э, Б.Б, Б.Н Ц.А, О.Б, Ц.Нату, Г.С, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Д.Э, Б.Б, Б.Н, О.Б, Ц.Нату, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.770.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Б.Б, О.Гачу нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд жижиг/годон/ шуудайтай 3 кг,

- Б.Б, О.Гачу, Б.Н, Ц.А, О.Б, Ц.Нату, Г.С, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Б.Б, О.Гачу, Б.Н, О.Б, Ц.Нату, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9- нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.770.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Н Ц.А, О.Б, Ц.Нату, Г.С, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Д.Э, О.Гачу, Б.Н, О.Б, Ц.Нату, Б.Б, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

6. Шүүгдэгч О.Б нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Н, Ц.А, Б.Б, Ц.Нату, Г.С, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Д.Э, О.Гачу, Б.Н, Б.Б, Ц.Нату, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Ц.Нату нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Н, Ц.А, О.Б, Б.Б, Г.С, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг,

- Д.Э, О.Гачу, Б.Н, О.Б, Б.Б, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 502 кг, нийт 807.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 80.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Г.С нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Н, Б.Б, Ц.А, О.Б, Ц.Нату, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1 -нд шилжих шөнө 302.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 30.270.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

9. Шүүгдэгч Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Н, Б.Б, Г.С, О.Б, Ц.Нату, Б.О нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө 302.7 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 30.270.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Б.Гатө нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Б, Б.О, О.Б, Б.Н, Ц.Нату, Н.Н, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 502 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 50.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Н.Н нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Б, Б.О, О.Б, Б.Н, Ц.Нату, Б.Гатө, К.М нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 09-нд шилжих шөнө 502 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 50.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

12. Шүүгдэгч К.М нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ханбогд кашмерийн үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн О.Оын агуулахын хаалганы зам төмрийг мулталж, хууль бусаар нэвтрэн, машин механизм ашиглаж,

- Д.Э, О.Гачу, Б.Б, Б.О, О.Б, Б.Н, Ц.Нату, Н.Н, Б.Гатө нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 502 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 50.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Т.Г нь Б.Н, Б.Б нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т-У” ХХК-ийн агуулах буюу Хятад улсын иргэн Ж Т /Z T/-ний түүхий эд хадгалдаг агуулахын цоожтой хаалганы завсраар шурган орж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 1.890.000 төгрөгийн 63 ширхэг ямааны арьс хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.Н, О.Гачу, Д.Э, Б.О, О.Б, Ц.Нату, Б.Гатө, Н.Н, К.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар, Г.С, Ц.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овгийн Баасангийн Б, Боржигон овгийн Баасангийн Н, Боржигон овгийн Одсүрэнгийн Гачу, Боржигон овгийн Дарханбаатарын Э, Олохнууд овгийн Батчулууны О, Боржигон овгийн Октябрын Б, Өвгөн овгийн Цэндбудын Нату нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Б.Б, Б.Н, О.Гачу, Д.Э, Б.О, О.Б, Ц.Нату нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлахдаа, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигин овгийн Болдын Гатө, Өвгөн овгийн Натугийн Н, Этил овгийн Косханатын М нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлахдаа, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Зоч овгийн Ганбаатарын С, Боролдой овгийн Цолмонбаатарын А нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Зуутраг овгийн Түмэндэмбэрэлийн Гийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Ныг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Гачу, О.Б, Ц.Нату, Б.О тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Н.Н, Б.Гатө, К.М тус бүрийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Эийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Гийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 46 /дөчин зургаа/ хоног, шүүгдэгч Б.Н, Н.Н, Д.Э, Г.С, О.Гачу, О.Бишрэл нарын тус бүр баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 28 /хорин найм/ хоног, шүүгдэгч Ц.Нату, Б.О, Б.Гатө, К.М, Т.Г нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 26 /хорин зургаа/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ц.Ад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүргийг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас 62.140.666 төгрөг буюу шүүгдэгч Б.Бээс 8.624.512 /найман сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг, Б.Н, Ц.Нату нараас тус бүр 8.524.512 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг, шүүгдэгч Д.Эээс 6.924.512 /зургаан сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг, О.Гачуаас 7.924.512 /долоон сая есөн зуун хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг, О.Бээс 7.524.512 /долоон сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг, Г.Сэс 504.512 /таван зуун дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөг, Б.Огээс 5.024.512 /таван сая хорин дөрвөн мянга таван зуун арван хоёр/, Н.Нгаас 2.861.178 /хоёр сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун далан найм/ төгрөг, Б.Гатөөөс 2.161.178 /хоёр сая нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун далан найм/ төгрөг, К.Мгээс 2.861.178 /хоёр сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун далан найм/ төгрөг тус тус гаргуулж хохирогч О.Од олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Mark II” загварын 60-75 УБС улсын дугаартай /4.000.000/, “Toyota Prius-20” загварын 28-19 УНГ улсын дугаартай /8.500.000/, “Toyota Prius-11” загварын 16-97 УНР улсын дугаартай /5.500.000/ төгрөг буюу нийт 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлж шүүгдэгч Г.С, Ц.А нараас тус бүр 444.444 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөг, Б.Б, Б.Н, О.Гачу, Д.Э, Б.О, О.Б, Ц.Нату, Б.Гатө, Н.Н, К.М нараас тус бүр 1.711.111 /нэг сая долоон зуун арван нэгэн мянга нэг зуун арван нэг/ төгрөг тус тус гаргуулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аван улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Г, Ц.А нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт 26 /хорин зургаа/ хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдаж, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Натугийн 2004 онд төрсөн хүү О.Жамсүрэн, 2005 онд төрсөн О.Галсандэмбэрэл, 2011 онд төрсөн хүү Н.Бат-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газарт даалгаж, шүүгдэгч Б.Б, Б.Н, О.Гачу, Д.Э, Б.О, О.Б, Ц.Нату, Б.Гатө, Н.Н, К.М, Г.С, Т.Г нарын эдлэх ялыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2 жил 3 сарын хугацаагаар ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолд дурдсанаар “...2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс тооцсугай...” гэсэн байх тул  2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 3 сар 4 хоног болох 94 хоногийг орхигдуулан ял шийтгэгдсэн 2 жил 3 сарын хугацаанд оруулан тооцоогүй байгаа тул надад оногдуулсан 2 жил 3 сараас 94 хоногийг хасаж тооцож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тус хулгайн гэмт хэрэгт оролцсон боловч хулгайн эд зүйлийг худалдан борлуулах үйл ажиллагаанд оролцоогүй. Надтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хулгайлсан ноолуурыг Эмээлт зах болон Хар хорин худалдааны төвүүдэд худалдан борлуулсан байдаг. Эмээлт захын худалдан авагч /ченж/ эрүүгийн хэрэгт шалгагдаж “Мөнгө угаах” зүйлээр яллагдагчаар татагдан бидний худалдан борлуулсан ноолуураас гаргасан ашгаа эргүүлэн төлж, эрүүгийн хэргийн хохиролд тодорхой хэмжээний хувь төлсөн. Харин эрүүгийн хэрэгт Хар хорин худалдааны төвд хулгайн ноолуурыг худалдан авсан хүнийг /ченж/ огт шалгаагүй, хичнээн хэмжээний ноолуур, хэдэн төгрөгөөр зарж борлуулсан нь тодорхойгүй байна. Тиймээс дээрх худалдан авагчийг олж, ноолуурыг хэдэн төгрөгөөр худалдан авсныг нарийн шалгаж тогтоолгох, хэрвээ “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол олсон ашгийг хохирогчийн нэхэмжилж байгаа хохиролд төлүүлэх хүсэлтэй байна. Ийм учраас эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дээрх асуудлыг шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч К.Мгийн өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2,4 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Мд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн оролцоо, хохирол төлбөр барагдуулсан байдаг. Шүүгдэгч К.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бусад оролцоог нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёр нэгээс багагүй ялыг оноож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Нату тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө гэртээ байж байтал нөхрийн утас дуугарч Б.Б дуудаж байна гээд гарч явсан. Сийг архи уулгахгүй гэж би дагаж яваад энэ хэрэгт холбогдсон. Тухайн үед би хохирогч Оын утас руу залгасан. Хохирогчийн утас руу олон удаа залгасан боловч миний утсыг аваагүй. Энэ хэрэгт оролцсон боловч мөнгө төгрөг өөртөө аваагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанд ямар хуралдаан болж байгааг би мэдээгүй. Энэ хэрэгт оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч би ямар ч мөнгө төгрөг өөртөө аваагүй.” гэв.

Шүүгдэгч К.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Би их олон зүйлийг ойлгосон. Надад оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Н, О.Гачу, Ц.А нар нь “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Н нарын өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч О.Гачу, О.Б нарын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Гачу, О.Б нар нь анхан шатны шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаалтын шатанд О.Гачуы хувьд 700.000 төгрөг, О.Б 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хэргийн оролцоог харгалзан үзээд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. О.Бийн хувьд 0-5 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Шүүгдэгч О.Гачу, О.Б нарт 2 жил 6 сарын хорих ял шийтгэл оногдуулсан. Ар гэр болон хувийн байдлыг нь харгалзан үзээд ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Ц.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Бийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэл оногдуулсан. Уг зүйлчлэл дээр маргахгүй байна. Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Б “энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирол төлбөрөөс 4.400.000 төгрөг авсан” гэж мэдүүлдэг. Үүнийг шүүхээс дүгнэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Түүний учруулсан хохирлоос 3.400.000 төгрөг үлдэж байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, 510.1-т зааснаар хохирлыг бүх шүүгдэгч нарт хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Бээс 7.524.512 төгрөгийн гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирлыг хувь тэнцүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл, шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Шүүгдэгч О.Б нь учруулсан хохирлынхоо хэмжээгээр хохирол барагдуулах ёстой. Хэрэв хохирлыг 4.400.000 гэж үзвэл 1.000.000 төгрөг төлсөн гээд 3.400.000 төгрөг болж байна. Үүнийг шүүгдэгч О.Б барагдуулах бүрэн боломжтой байна. Хэрэв хохирлыг барагдуулвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл байдал үүсэж байна.” гэв.    

Шүүгдэгч Г.С, Ц.Нату нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Натугийн хувьд гэмт хэрэгт оролцсон оролцоогоо болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин 8.524.512 төгрөгийн хохирол учруулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ц.Нату ямар ч мөнгө аваагүй гэдгээ өөрөө болон бусад оролцогч нар мэдүүлдэг. 8.524.512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусдад төлөх төлбөргүй талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Ноолуурын зах зээлийн ханшийг тухайн үед худалдаж авсан ченж нь өөрөө мэдүүлдэг. Хялгас ихтэй ноолуур байсан гэж мэдүүлсэн. Үнэлгээ нь үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хохирол бодитой тогтоогдсон эсэх дээр эргэлзээтэй байна. Иймд нийт хохирлын хэмжээг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Анхнаасаа үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгдөг. Мөн төлөх хохирол төлбөргүй байгаа. Гэмт хэрэгт оролцсон оролцоо багатай. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь цөсний хагалгаанд орсноос хойш бие нь сайжрахгүй байгаа. Хувийн байдлыг нь харгалзан үзэж, шүүгдэгч Т.Гид оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч Б.О, Б.Гатө, Н.Н нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тус бүрт нь ялгамжтай ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Б, Г.С, шүүгдэгч К.Мгийн өмгөөлөгч Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд кашмер” ХХК-ийн агуулахаас:

- 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим шүүгдэгч Б.Б, Д.Э, О.Гачу нар бүлэглэн 3 кг буюу 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий ноолуурыг,

- 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний шилжих шөнө шүүгдэгч Б.Б, Д.Э, О.Гачу, Б.Н, О.Б, Ц.Нату, Б.О, Ц.А, Г.С нар бүлэглэн иргэн А.Эрдэнийн эзэмшлийн “Toyota Grand Mark II” загварын 60-75 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 302.7 кг буюу 30.270.000 төгрөгийн үнэлгээ бүхий ноолуурыг,

- 2018 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Б, Д.Э, О.Гачу, Б.Н, О.Б, Ц.Нату, Б.О, Б.Гатө, Н.Н, К.М нар бүлэглэн иргэн А.Эрдэнийн эзэмшлийн “Toyota Grand Mark II” загварын 60-75 УБС, иргэн Б.Ганзоригийн эзэмшлийн “Toyota Prius-20” загварын 28-19 УНГ, иргэн Т.Косханатын эзэмшлийн “Toyota Prius-11” загварын 16-97 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан 502 кг буюу 50.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий ноолуурыг тус тус хулгайлж, хохирогч О.Од 80.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Оын “...Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс ...8 тн 988,5 кг буюу 881.472.000 төгрөгийн ноолуур авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд кашмер” ХХК-ийн ноос хадгалах агуулахад төвлөрүүлж хадгалдаг байсан. ...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед агуулах дээр иртэл том хаалганы гол хэсгийн дээд талаар зай гарчихсан байсан. ...Тэгэхээр нь би авсан ноолууруудаа мэдэж байсан болохоор бүх ноолууруудаа эхнээс жин дээр тавиад үзтэл 8 тн 190.8 кг ноолуур байсан ба 807.7 кг ноолуур дутсан. ... Тэгээд би ойр орчмын аж ахуйн нэгж байгууллагын хяналтын камерыг шүүж үзсэн. Уг агуулахын замын баруун хойно байх “Тэс петролум” ХХК, “Инэл кашмер” ХХК-ийн хяналтын камеруудыг шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 24 цагаас хойш 7 дугаар сарын 8-ны өдрийн 03 цаг 30 минутын хооронд уг агуулахын хойно төв зам дагуу “Toyota Prius-20”, “Toyota Prius-11”, “Toyota Chaser” загварын 3 тээврийн хэрэгсэл аваараа асаачихсан, жолоочоос гадна 5-6 хүн хоёроос гурван удаа эрээс хийн ачиж, зүүн тийшээ явж байсан. ...” /1 хх 39-40/,

гэрч Г.Нийн “...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би Од 4 тн 996.8 кг ноолуурыг ...зарж байсан, ...тухайн үед О Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Ханбогд кашмер”-ийн зүүн талын хашаанд байх агуулахад буулгасан. ...” /1 хх 92/,

гэрч З.Уын “...О “ноолуур худалдаж авсан тооцооны дэвтрээ гаргаж ирээд жинлэж үзье” гээд агуулахад байсан бүх ноолуураа жинлэж үзсэн. Тухайн үед нийт хэдэн кг болж байсныг би одоо санахгүй байна. Ямар ч байсан 807.7кг ноолуур дутаж байна гэсэн. ...” /2 хх 117-118/,

гэрч Т.Кын “...Миний унадаг 16-97 УБР улсын дугаартай “Toyota Prius-11” загварын ...машиныг... М шөнө халтуур хийх зорилгоор унаж байсан. ...” /1 хх 109-110/,

иргэний нэхэмжлэгч А.Эрийн “...миний “Toyota Grand Mark II” загварын, 60-75 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...үеэл дүү Б.О... надаас 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “эхнэр төрсөн, эмнэлгээс гаргах хэрэгтэй байна” гэхээр нь өгч явуулсан. Тэгээд наадмаас өмнө эргүүлж өгсөн. ...” /1 хх 42-43/,

иргэний нэхэмжлэгч Б.Гийн “...миний “Toyota Prius-20” загварын, 28-19 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...төрсөн дүү Б.Гатөт ...2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “хүн хөдөө хүргэж өгнө” гээд гуйгаад унаж явсан. ...” /1 хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Б /4 хх 80-81, 6 хх 49-50, 1 хх 150-151/, Д.Э /4 хх 87-88, 83-84, 1 хх 218-220/, О.Гачу /4 хх 83-84, 2 хх 73-75/, А.А /5 хх 43, 6 хх 132/, О.Б /2 хх 108-109/, Б.Н /1 хх 31-32, 4 хх 96-97/, Ц.Нату /3 хх 117-119, 2 хх 118-119/, Г.С /2 хх 3-5/, Б.О /4 хх 109-110, 1 хх 179-180/, Б.Гатө /1 хх 173-177/, Н.Н /1 хх 193-194/, К.М /2 хх 104-105/ нарын өгсөн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг гарсан гэх газар нь ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Ханбогд кашмер” ХХК-ийн ...хар өнгийн төмөр хоёр хаалгатай агуулах байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 10-11, 12-14/,

“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...Ямааны ноолуур...807.7 кг, ...нэгжийн үнэ 100.000 төгрөг, ...нийт 80.770.000 төгрөг...” гэсэн тайлан /2 хх 142-143/,

мөрдөн шалгах туршилт хийсэн “...Нийт ноолуурын жин болох 807.7кг ноолуурыг 17 шуудай ноолуурт хуваахад 1 шуудай ноолуурын дундаж жин 47.5 кг байгааг туршилтаар тогтоов....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 18-32/,

2. Шүүгдэгч Б.Б, Б.Н, Т.Г нар бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 7- ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т-У” ХХК-ийн агуулах буюу БНХАУ-ын иргэн Ж Тий 1.890.000 төгрөгийн үнэлгээ бүхий 63 ширхэг ямааны арьс хулгайлахыг завдсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...С.Оюунчимэгээс “хажуу талын хашаанд хулгай ороод байна” гэх гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол, мэдээллийг 2019 оны 2 дугаар сарын 8-ний өдрийн 02 цаг 00 минутад хүлээж авав...” гэсэн тэмдэглэл /4 хх 190/,

хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн задгай, Их хүрд компанийн хашааны зүүн талын хашаа байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 191-194/,

Цагдаагийн алба хаагчийн “...Сэлбэ-118 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 01 цаг 07 минутад “32 дугаар хороо, Оргил, Их хүдрийн зүүн талын хашаанд складад хулгай ороод байна.” гэх дуудлагыг хүлээн авч шалгахад ...Б.Ням- Очир, Б.Б...нар нь Эмээлтийн задгай тоотод байрлах складаас 60 ширхэг ямааны арьсыг складны хаалгыг хөшиж хулгайлан зөөж...байхад нь үйлдэл дээр нь илрүүлж, холбогдогч нарыг ...хүлээлгэн өгөв...” гэсэн илтгэх хуудас /4 хх 195/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 031 дугаартай хөрөнгө үнэлгээний “...ямааны арьс...63 ширхэг буюу нэгжийн үнэлгээ...30.000 төгрөг, нийт үнэ 1.890.000 төгрөг...” гэсэн тайлан /4 хх 220-222/,

хохирогч Ж Тий “...Намайг Хятад улсад байхад 2 дугаар сарын 8-ны өдөр Хүдэр над руу яриад “агуулахад хулгай ороод ямааны арьс хулгайлсан байна” гэдгийг хэлсэн. Тэгээд бид 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Монголд ирээд Эмээлтэд агуулах дээрээ очиход хулгай ороод хулгайлсан арьс болох 63 ширхэг ямааны арьсыг агуулахын манаачийн гадаа тавьсан байсныг аваад агуулахдаа буцааж хийгээд цоожилсон...” гэсэн мэдүүлэг /4 хх 202-203/,

шүүгдэгч Б.Н /4 хх 239-240/, Т.Г /4 хх 245-246/, Б.Б /5 хх 1-2/ нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Б.Н, О.Гачу, Д.Э, Б.О, О.Б, Ц.Нату нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлахдаа, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.Гатө, Н.Н, К.М нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлахдаа, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г. С, Ц.А нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Т.Гийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч О.Б “...Эмээлт захын худалдан авагч /ченж/-ийг шалгаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол олсон ашгийг хохирогчийн нэхэмжилж байгаа хохиролд төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн,

шүүгдэгч Г.С “...цагдан хоригдсон 94 хоногийг орхигдуулан ял шийтгэсэн тул хасаж тооцож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч К.Мгийн өмгөөлөгч Ө.Болормаа “...анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээний хүрээнд бодит байдлыг тогтоон, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч О.Бийн “...Эмээлт захын худалдан авагч /ченж/-ийг шалгаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол олсон ашгийг хохирогчийн нэхэмжилж байгаа хохиролд төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс “...2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэгт оролцсон 10 шүүгдэгчид холбогдох 50.200.000 төгрөг буюу хүн тус бүрийн 5.020.000 төгрөг, энэ гэмт хэргийн хохирлыг тодорхойлоход зарцуулсан хохирогчийн 2.376.000 төгрөгийн хор уршгийг эрүүгийн 1808 0340 60853 хэрэгт холбогдсон 17 /тусгаарлагдсан 4/ шүүгдэгч буюу хүн тус бүрээс 141.178 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. ...шүүгдэгч тус бүрээс 5.161.178 төгрөг гаргуулж олгох үндэслэлтэй байна...” гэж дүгнэн шүүгдэгч тус бүрээс хохирлыг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгч Г.Сийн “...цагдан хоригдсон 94 хоногийг түүнд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялд оруулан тооцоогүй, орхигдуулсан...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Ныг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Гачу, О.Б, Ц.Нату, Б.О тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Н.Н, Б.Гатө, К.М тус бүрийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Эийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Гийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ц.Ад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт/, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамруулахгүй...” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Н, О.Гачу, О.Б, Ц.Нату, К.М, Б.О, Б.Гатө, Н.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн байх тул дээрх үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл, шүүгдэгч Г.С, Т.Г, өсвөр насны /гэмт хэрэг үйлдэхдээ/ шүүгдэгч Д.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэргүүдэд байхгүй, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн баривчлах ялаас өршөөгдсөн нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай ...2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ...хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэх хориглосон заалтад хамаарахгүй байх тул тэдэнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.     

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч Г.С, Т.Г нарын, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан нь өсвөр насны /гэмт хэрэг үйлдэхдээ/ шүүгдэгч Д.Эийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд тус тус тохирч байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх учиртай.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.С нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Сд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 13 хоногийн хорих ял, шүүгдэгч Т.Гид оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хазгаарлах ялын нэг өдрөөр тус тус дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Т.Г нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов. 

Мөн Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж тус тус заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жил 3 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмынхаа дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг дурдав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон хоног хугацааг буруу тооцсон гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч О.Б, шүүгдэгч К.Мгийн өмгөөлөгч Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Эийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялаас 2 жилийг хасч, түүнийг нэн даруй сулласугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Гид оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Г.С нь түр оршин сууж байгаа газраа буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 13-02 тоотыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Т.Г нь түр оршин сууж байгаа газраа буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны задгай гэсэн хаягаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.С, Т.Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.      

            7. Шийтгэх тогтоолын тогоох хэсгийн 6 дахь заалтад ... шүүгдэгч Б.Н, Н.Н, Д.Э, Г.С, О.Гачу, О.Бишрэл нар нь тус бүр баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 28 /хорин найм/ хоног, ... гэсэн хэсгийг ...  шүүгдэгч Б.Н, Н.Н, Д.Э, О.Гачу, О.Бишрэл нар нь тус бүр баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 28 /хорин найм/ хоног, шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 122 хоног, ... гэж өөрчилсүгэй.

            8. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, шүүгдэгч К.Мгийн өмгөөлөгч Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

                       

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР                                         

 

                                    ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ

 

 

                                    ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ