Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/05118

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ДЦ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СК ХХК

33,753,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Дашдолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д Ц ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын доголдлыг бусдаар гүйцэтгүүлсэн зардалд төлсөн 33,753,241 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Д Ц ХХК нь Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 25/0тоот газарт 3 давхар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр СВ ХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №1 дугаартай 0шинэ буудал дээр баригдах 0 давхар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.Гэрээт ажлын үнийг нийт 65,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа болон гүйцэтгэлийн явцад хариуцагчид 29,559,000 төгрөгийг захирал Х.М дансаар, мөн RX маркийн 000 УНН авто машиныг 25,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, нийт 54,559,000 төгрөгийн хөлсийг төлсөн.

Гэтэл СВ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу дам нурууны гагнаас дутуу хийсэн. Хэсэг хугацаанд захирал Х.М баярын утас холбогдохгүй болсон. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг , эсхүл ажлаа хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардсан боловч тэдний зүгээс утсаа авахгүй, хариу өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Харин авсан мөнгөнийхөө зөрүү төлбөрт авто машин шилжүүлж өгнө гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй. Аргагүй эрхэнд бид барилгын ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ба дам нурууны гагнуур дутуу байсан тул учир дам нуруу болон бэхэлгээг дахин засварлан гүйцэтгүүлсэн. Тухайн үед хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нь барилгын краказан угсралт,1-2 давхрын өрлөг байсан бөгөөд төсвийн үнэлгээ гаргуулахад тухайн үеийн ажлыг гүйцэтгэлийн хөлс 22,805,759 төгрөгт багтаж байна. Дам нуруу болон бэхэлгээний гагнуур дутуу байсан тул бид Н.М , П.Д нараар гагнуурын засварын ажлыг 2,000,000 төгрөгөөр хийлгэсэн.Иймд СВ ХХК-д шилжүүлсэн 54,559,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилд тохирох 22,805,759 төгрөгийг хасаад, гагнуурын засварын ажлыг гүйцэтгүүлсэн 2,000,000 төгрөгийг нэмээд 33,753,241 төгрөгийг Д Ц ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, Д0 шинэ буудал дээр баригдах 0 давхар барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 65,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд Д Ц ХХК-иас төлбөрт 28,832,050 төгрөгт тоёота RX маркийн, 000 УНН улсын дугаартай авто машиныг бодож өгсөн. Үүнээс иргэн Э Бэлхэд бариулсан блокон хашаа барихад материалын мөнгө болон барих ажлын хөлсөнд 3,875,000 төгрөг, барилга дээр ажилласан экскаваторын хөлсөнд 1,620,000 төгрөг, барилгын хаалга хийхэд ашиглагдах лисэн төмөр авахад 1,117,050 төгрөг, барилга дээр гагнуур хийхэд ашиглагдах электрод авахад 45,000 төгрөг, барилга дээр электрод авахад 125,000 төгрөгийг зарцуулж, 22,050,000 төгрөгийг урьдчилгаанд авсан. Иргэн Энхбаатарын өмнө барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр хамтран хийж байсан хүн нь суурийн ажлын бетоноо муу хийсэн байсан тул барилгын суурийг дахин ухаж цэвэрлэн,шинээр хийж эхэлсэн болно.Суурийн ажлыг 12 хүнийг хөлслөн 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Төмөр карказан дээр дахин 7 хүн авч ажиллуулсан. Ингээд Энхбаатартай ярилцан барилгын 3 дугаар давхрыг канад загварын маягаар, гадна пассатыг металл хавтангаар хийнэ гэж ярилцаж, тухайн ажил дээр хямд зардлаар ажиллах хүмүүс, бригадыг олж өгсөн. Мөн барилгын суурийн ажлыг ухаж хундамыг тэгшлэх экскаватор, хово маркийн авто машиныг ажлын хөлсийг өөрөөсөө гаргаж өгсөн. Тус ажлыг хийж гүйцэтгэж явцад цементийн олдоц муутайгаас болж ажлын явц удааширч covid-19 цар тахлын улмаас Монгол улсад хөл хорионы дэглэм тогтоотол барилгын ажлын явцыг хэвийн явуулж байсан.Тус барилга нь металл пассат, дотор заслын ажил нь хөл хорионы улмаас хийгдээгүй үлдсэн болно. Нэхэмжлэгч талаас нэхсэн 31,753,241 төгрөгийг биднээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд:компанийн дүрэм(хх-ийн5-8),ХЭУБГэрчилгээ(хх-ийн9),2020.04.20-ны өдрийн №1 дугаар гэрээ(хх-ийн10-15), 2022 оны гүйцэтгэлийн төсөв(хх-ийн15-18),тээврийн хэрэгслийн лавлагаа(хх-ийн19-21),гэрэл зураг(хх-ийн22,36-39), Г.Э Хаан банкны депозит хуулга(хх-ийн), нэхэмжлэл (хх-ийн125-126), шилэн фасадны ажил хийсэн акт(хх-ийн127),2021.05.30-ны зарлагын баримт (хх-ийн128-129/ 2021.03.01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн 130-133) зэрэг нотлох браимтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас шүүхэд: ХЭУБГэрчилгээ(хх-ийн63), Х.******* Хаан банкны депозит хуулга(хх-ийн64-98),гэрэл зураг (хх-ийн99-105),амбулториор эмчлүүлэгчдийн карт(хх-ийн106), 2020.04.20-ны өдрийн №1 дугаар гэрээ(хх-ийн107-115),түрээсийн гэрээ(хх-ийн 167-168),гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн 200), ҮХЭХӨЭУБГэрчилгээ(хх-ийн.196,198/, галын аюулгүй байдлын дүгнэлт(хх-ийн 197.),мэргэжлийн хяналтын бүртгэл(хх-ийн 199) зэрэг нотлох баримтыг шаардлагыг ханган гаргаж өгсөн.

5. Шүүхээс зохигчдын хүсэлтээр:хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа(хх-ийн...),П. Н,Э.Б нараас гэрчийн мэдүүлэг (хх-ийн...) зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д Ц ХХК нь хариуцагч СВ ХХК-д холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд 0 буудал дээр баригдах 0давхар барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр хариуцагчид шилжүүлсэн 54,559,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн хөлс 22,805,759 төгрөгийг хасаад үлдэгдэл 31,753,241 төгрөгийг, ажлын доголдлыг улмаас бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг нийт 33,753,241 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах нөхцөл баримт тогтоогдов.

 

1.Зохигчид харилцан тохиролцож, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд ******* шинэ буудал дээр баригдах 3 давхар барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.(хх-ийн13-14)

2.Уг гэрээгээр захиалагч Д Ц ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 газар дээр буюу *******ийн эцсийн буудалд 3 давхар төмөр карказан үйлчилгээний зориулалттай барилгын үнийн дүнг 65,000,000 төгрөгт тооцон СВ ХХКаар бариулахаар харилцан тохиролцсон байна.

3.Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч талд 54,559,000 төгрөгийг шилжүүлснээс В.Батхишиг төсөвчний төсөвт тусгагдсан хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын ажиллах хүчний зардал 22,805,759 төгрөгийг хасаад 31,753,241төгрөгийг, барилгын дам нурууны гагнуурын ажлыг дутуу гүйцэтгэсний улмаас гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсний зардалд төлсөн 2,000,000 төгрөгийг нийт 33,753,241 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

4.Хариуцагч тал уг барилгын суурийг буруу цутгаснаас хагарч цуурсныг бүгдийг ухаж, цэвэрлэж, дахин шинээр суурийг цутгасан.Зоорийн давхарт нь гэрээнд тусгагдаагүй 40 тн контейнер суурилуулсан. Барилгыг 3 давхрыг бүрэн гүйцэтгэж, гадна талын шилэн фасад, вакум цонх зэргийг хийгээгүй нь тусдаа шүүхийн шийдвэртэй. Уг барилгын ажлыг хийж гүйцэтгэж явцад нэхэмжлэгч тал материалаа бүрэн гүйцэт нийлүүлээгүй, цементийн олдоц муутайгаас бага багаар нийлүүлснээс ажлын явц удааширч, covid-19 цар тахлын улмаа хөл хорионы дэглэм тогтоох, нэхэмжлэгч компанийн захирал эрүүгийн гэмт хэрэгт шалгагдах зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Гагнуур болон дам нурууны ажил дутуу хийсэн гэж маргах боловч энэ талаар нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6.Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

7.Хэрэгт эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ийн 25 дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай, 950 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Б(рд: *******)-г бүртгэж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлэх эрхийн гэрчилгээг, Нийслэлийн онцгой байдлын газраас иргэн Н.ББаянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, *******ийн 0дугаар гудамж, 0тоот хаягт байрлалтай авто угаалга, авто засвар, цайны газар, фитнесс төвийн үйл ажиллагаа явуулах Галын аюулгүй байдлын дүгнэлт зэргийг олгогдсон нь хэрэгт баримтаар авагдсан.(хх-ийн 199.)

8. Нэхэмжлэгч Д Ц ХХК нь гэрээний үүрэгт ажлын хөлс 65,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээс Н.Бэзэмшлийн Toyota lexus ******* маркийн, 0арлын, 000 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгт тооцон бартерт, СВ ХХК-ийн захирал Х.М Хаан банкны 50 дансанд хариуцагч Д Ц ХХК-ийн захирал Г.Э Хаан банкны 0 данснаас 20,377,050 төгрөгийг, иргэн Н.Б Хаан банкны 50 данснаас 4,567,000 төгрөгийг, Д Ц ХХК-ийн Хаан банкны 57 данснаас 300,000 төгрөгийг нийт 25,244,050 төгрөгийг шилжүүлсэн нь тээврийн хэрэгслийн лавлагаа, Хаан банкны депозит хуулгын баримтаар нотлогдож байна.Зохигчид гэрээний хөлс төлөх, төлсөн эсэх талаар маргаагүй (хх-ийн 19-21,23-34)

9. Нэхэмжлэгч Д Ц ХХК нь хариуцагчийг доголтой ажил гүйцэтгэсэн, доголдлыг Н.М гүйцэтгүүлж 2,000,000 төгрөг төлсөн зардлыг гаргуулна гэж маргасан.

10.Шүүхэд гэрч П.Н.. төмөр хийц дан гагнуураар тогтохгүй, гагнуураар холбож тогтоож, дараа нь 2 давхар давхарлаж цоолж боодог.Үндсэн холбоос нь дандаа боолтоор боож өгдөг.Анхнаасаа өөрсдөө зураг гаргаж өгөөгүй. Хийх явцад энд ингэж хийнэ гэж тэр болгоныг нэмж хийсэн.Бетон суутгагдахгүй, босоо тулгуур баганад нэмэлтээр тогтооно. Тойрсон нийтдээ 12 ширхэг байгаа. Голын баганыг 4, хананы баганад хаалт хийсэн. Тулгуур дээр нэмэлт гагнуур хийхгүй, дээр нуруу дээр нэмэлт гагнуур хийсэн гэж яриад байх шиг байна. Тэр чинь давхар дундын дан нуруу байх. Гагнуур хийгдээд боолтыг боогдохдоо доороосоо ирсэн багана дээр 2 төмөр уулзуулаад боож өгнө. Булан хоорондхыг боож гагнаж байгаа Боолтгүй бол гагнуур салаад унана...,

11.гэрч Э.Б-н ...би барилгын гагнуурын ажлыг гүйцэтгэсэн. ХХ-ийн 46-47 талд авагдсан зургийг хараад эд нар бүгдээрээ боолттой гүйцэтгэлтэй байгаа. Багана бооход түр тогтоогоод цаад талд нь давхар төмөр тавсан байна л даа тэрийг дахиад боолтоор боосон, тухайн үед гагнуурын хивэнд оруулаад түр тогтоогоод нэвт цоолоод боолтоор тогтоосон. Дан гагнуураар барилгын суурийг бооно гэж байхгүй. Дутуу орхигдуулсан зүйл байхгүй. Гагнуураа 2 төмрөө зэрэгцүүлж барьж байгаад ар талд нь давхар хүчитгэл хийгээд 4 талд нь бооно. Хүчитгэл боолтгүй гагнуур байгаа, тэд нар битүү байх ёстой. 2 төмөр хоорондоо холбоод боолтоор боосон хэсэг дээр хоорондоо зайтай газрууд байгаа, тийм байх ёстой.Зай гарах нь энэ барилгад нөлөөгүй, тэр нь дутуу хийсэн зүйл биш. 2 төмрийн залгаасанд боолттой.Босоо багана дээр ингээд төмөр багана суурилуулна. Дам нуруу суулгахаар 2 хавтгай гадрыг гагнаад, тэрийг гагнаад доошоо унагаахгүй гэсэн хүчитгэл өгнө. Хүчитгэл өгөхгүй гагнана гэж байхгүй. Гагнаас тавигдахгүй. Хөрс эсхүл газрын хөдөлгөөнөөс суулт өгдөг. Цэвдэгтэй газар байж магадгүй гэх мэдүүлгийг өгсөн.(хх-ийн 214-218.)

12.Хэрэгт Н.М 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* барилгын дам нуруу болон үндсэн баганын бэхэлгээг засварласан акт, нэхэмжлэх зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас өгсөн.(хх-ийн 40-41)

13.Дээрх актад Н.М гарын үсэг зурагдсан боловч уг ажлыг нэхэмжлэгч тал хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг хэзээ, аль банкны, хэний дансанд шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгов.

14.Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2,2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

15.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна., гэж зааснаар хариуцагч СВ ХХК төмөр краказан барилгын ажлыг суурийг дахин шинээр цутгасан, 3 давхар барилгын гэрээнд зааснаар гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгч баримтаар маргаагүй.

16. Хариуцагч тухайн барилгын гадна гадна фасад, вакум цонхны ажлыг хийгээгүй орхисныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/00 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэсэн байна.

17.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч СВ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,942,771 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 11,942,771 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 31,000,000 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн талуудын эвлэрлийн гэрээг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болон шийдвэрлэжээ.(хх-ийн 220-222.)

18.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээн аваагүй, төсөвчин В.Батхишигээр төсөв зохиолгоход 31,650,289 төгрөгийг төсөв гаргасан. Энэ төсөвт зааснаар ажиллах хүчний зардал 22,805,759 төгрөг гэж дурдсан тул манайх хариуцагч талд шилжүүлсэн 54,559,000 төгрөгөөс 22,805,759 төгрөгийг хасаад үлдэгдэл 31,753,241 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан. (хх-ийн15-17)

19.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1.-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно., 351 дүгээр зүйлийн 351.1.2.-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж зааснаар хариуцагч СВ ХХК нь барилгын ажил гүйцэтгэх үед захиалагч тал материалын нийлүүлэлтийг тасалдуулснаас ажил зогсох, хугацаа хожимдож байсан нь гэрч П.Н .. хийж дуусгасан гэж бодож байна. Анхнаасаа өөрсдөө зураг гаргаж өгөөгүй, хийх энд ингэж хийнэ гэж тэр болгоныг нэмж хийсэн. Зарим тохиолдолд техникээр хангаж өгөөгүй гэх мэдүүлгээр барилгын ажил удааширсан, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй болох хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

20.Нэхэмжлэгч Д Ц ХХК нь хариуцагчийг үүргээ гүйцтэгээгүй гэж маргах атлаа барилгыг хэдэн хувийн гүйцэтгэлтэй авсан талаар акт үйлдээгүй нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.

21.Нэхэмжлэгч нь В.Б төсөвчний зохиосон төсөвт дурдсанаар ажиллах 22,805,759 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн дүн 54,559,000 төгрөгөөс хасаж үлдэх 31,753,241 төгрөгийг шаардсан үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

22.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар СВ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33,753,241 төгрөг гаргуулах тухай Д Ц ХХК-ийн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ