| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/0081/э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-08-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Бүжинлхам,
хохирогч Х.Э
шүүгдэгч Т.Б
шүүгчдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогтой Т.Б-д холбогдох эрүүгийн 25170006900..... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ....... оны .... дүгээр сарын ….-ны өдөр ......... аймгийн ........... суманд төрсөн, ........ настай, ......., ........ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., эхнэр хүүхдүүдийн хамт ......... аймгийн .......... сумын ......... дугаар баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх ........ овогтой Т.Б, регистрийн дугаар /............../.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч .......... овогтой Т. Б нь 2024 оны 11 дүгээр сарын үед ............ ХХК-ийн хэлцлээр итгэмжлэн хариуцуулж, ............ аймгийн ......... сумын ..... дугаар баг, ............ тоотод байх түүний амьдардаг хашаан дотор хүлээлгэн өгсөн гэх труба хөрөнгөнөөс 53 ширхэг труба хөрөнгийг завшиж, бусдад зарж борлуулсны улмаас байгууллагын өмчлөх эрхэд 15,957,840 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 25170006900... дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
“...Би ........... ХХК-д нягтлан бодогч мэргэжпээр ажил хийдэг бөгөөд тус компаниас ........... аймгийн ......... суманд дулааны шугам солих ажилд нягтлан бодогчоор ажил хийж байсан ба манайх 2024 оны 07-р сараас 11-р сарын хооронд ажлаа хийсэн. Түүний дараа 2024 оны 11-р сард албан ёсоор манай ажил зогсож дулааны шугамд ашиглах байсан үлдэгдэл бараа материал болох дулааны шугам хоолойнуудыг тус аймгийн ...... сумын .... р баг ............ тоотод оршин суух Т.Б гэх хүний хашаанд үнэ тохирч буулгахаар болсон. Т.Б-т тухайн трубаг харах хөлс гэж 1,500,000 төгрөгөөр тохиролцож трубануудыг тоо ширхгээр нь тэмдэглэн түүний ээж А-ээр гарын үсэг зуруулан хашаанд нь буулгасан. Анх буулгасан материалууд:
-40 цагаан 11 ширхэг,
-100-тай 2 м гагнаастай тус тус трубануудыг хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш би Улаанбаатар хотод байсан ба манай ажил буцаад хийгдэхээр болж ........... аймагт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр анх ирсэн. Тухайн үед дулааны шугамын хоолой буулгасан ......... сумын ........ баг ............ Т.Б-ын тоот хашаанд очиход, манай буулгасан дулааны шугамын хоолойноос д-159 хар трубанаас 14 ширхэг /метр/ ханын зузаан 4,5 мм, д-125 хар трубанаас 31 ширхэг /6 метр/ ханын зузаан 4 мм, д- 976 хар трубанаас 2 ширхэг /6 метр/ ханын зузаан 3 мм, д-950 хар трубанаас 2 ширхэг /6 метр/ ханын зузаан 3,5 мм, д-100 цагаан труба 1 ширхэг /6 метр/ ханын зузаан 4 мм нийт 53 ширхэг тус бүрдээ 6 метр урттай трубануудыг Т.Б бусдад зарж борлуулсан байсан. Тухайн трубануудыг манай БНХАУ-аас татаж авсан ба худалдан авсан үнэ, түүнийг ............ аймагт том машинаар авч ирсэн нийт зардал 13,500,000 төгрөг болж байгаа. ..Т.Б-аас яагаад труба зарсан талаар асуухад “Мөнгөний хэрэг гараад зарсан” гэж хэлсэн.............. ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 15,957,840 төгрөгийн үнэлгээ гарсан байна. Би тухайн үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээ болох 15,957,840 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-н 15-16, 18 дугаар хуудас),
3.Гэрч С.А-ийн “...Би ....... сум ........ баг ............ тоотод хүү Б-ын хамт нэг хашаанд амьдардаг. Анх 2024 оны 07 дугаар сард хүү Б нь ажиллаж байсан газрынхаа дулааны цахилгааны трубаг хашаанд буулгана гэж тухайн компани ажилтан гэсэн Э гэх эмэгтэйтэй цуг ирж манай хашаанд тухайн трубаг буулгаж би өөрийн биеэр хүлээн авч тоо ширхгээр нь бичиж Э бид хоёр хамтдаа гарын үсэг зурцгаасан. Тухайн хүлээж авсан цаасан дээр 100-тай 6 боодол 2 ширхэг нийт 116 ширхэг, 89 цагаан 43 ширхэг, 76 цагаан 43 ширхэг, 40 цагаан 11 ширхэг, 20 труба 3 ширхэг, 76 хар 2 ширхэг, 50 хар 2 ширхэг, 40 хар 1 ширхэг, 125 хар 34 ширхэг, 159 хар 128 ширхэг, Шивлээр 6, ширхэг, Полосо 41 ширхэг,100-тай 2 м гагнаастай тус тус трубануудыг хүлээж авсан.Би Д-д байдаг хүү Ч-ийн гэрт 2025 оны 02 дугаар сард явж, тэдний гэрт 2 сар байж байгаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байсан чинь Э гэх эмэгтэй ирж трубаг тоолж байгаад “труба дутаж байна” гэж хэлсэн би тэгэхээр нь хүү Бархас руу утсаар ярьсан чинь “Тийм ээ ээж би зарчихсан юм аа” гэж хэлсэн би тухайн трубаг Бархас хүнд зарсан талаар огт мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-н 22-р хуудас),
4.Гэрч Ц.М-ын “...2024 оны 07 дугаар сард манай хашаа болох .......... сум ........дугаар баг ........ тоот хашаанд манай нөхөр Т.Б нь ажлынхаа хүний труба гэх трубануудыг авчирч буулгасан. Түүнээс хойш тэр тухайн трубаны байгууллагад ажил хийж байгаад тухайн оны 11 дүгээр сараас эхэлж албан ёсоор трубаг харахаар болж түүний хөлс гэж 1,500,000 төгрөгөөр тохирч байсан. Тэгээд он гараад буюу 2025 оны эхнээс эхэлж тухайн трубануудыг хүмүүст үнэ тохирч зарж эхэлсэн, ойролцоогоор 5,000,000 төгрөгийн труба зарсан байх. Хэдэн тоо ширхэгийн труба зарсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-н 24-р хуудас),
5.Гэрч Г.Т-ийн “...Би 2024 оны 10-р сарын дундуур байсан байх Т.Б гэх залуу манай ........... эгнээнд байх авто засвар дээр ирээд надаас мах зээлж авч байсан ба энэ үйлдэл нь ойролцоогоор 2-3 болсон байх. Би махны мөнгө болох 600,000 төгрөгийг Т.Б-аас авах гэтэл Т.Б хэлэхдээ “Надад труба байна та махны мөнгөний оронд надаас труба авчих” гэж хэлсэн. Т.Б нь мөнгөгүй, дээрээс нь махны мөнгө өгөхгүй удаад байсан болохоор тухайн 600,000 төгрөгтөө тааруулж, ........ сумын 2 дугаар баг ........ийн эгнээнээс байх хашаанд байгаа та очоод авчих гэсний дагуу би очиж 6 метр урттай хар өнгийн 1 ширхэг труба авсан ба Т.Б өөрийн биеэр 3 ширхэг цагаан өнгөтэй 6 метр урттай трубаг авч ирж надад өгсөн... Түүнээс хойш Т.Б-тай харьцаагүй бөгөөд би дахиж түүнээс труба аваагүй болно” гэх мэдүүлэг (хх-н 26 дугаар хуудас),
6.“........” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-925- 912372 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...нийт: 15,957,840 төгрөг...” гэх дүгнэлт (хх-н 31-36-р хуудас),
7.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 6-9 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Т.Бархасын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “........ овогтой Т-н Б нь 2024 оны 11 дүгээр сарын үед ............ ХХК-ийн хэлцлээр итгэмжлэн хариуцуулж, ...... аймгийн ....... сумын ......... дугаар баг, ......... тоотод байх түүний амьдардаг хашаан дотор хүлээлгэн өгсөн гэх труба хөрөнгөнөөс 53 ширхэг труба хөрөнгийг завшиж, бусдад зарж борлуулсны улмаас байгууллагын өмчлөх эрхэд 15,957,840 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “...Тухайн трубануудыг нэг нэгээр нь зарсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Б нь 2024 оны 11 дүгээр сарын үед .......... ХХК-ийн хэлцлээр итгэмжлэн хариуцуулж, .......... аймгийн ........ сумын ......... баг, ........... тоотод байх түүний амьдардаг хашаан дотор хүлээлгэн өгсөн гэх труба хөрөнгөнөөс 53 ширхэг трубаг бусдад зарж борлуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Б нь ........ ХХК-д тус труба хариуцан ажиллаж байх хугацаандаа .......... тоотод байх түүний амьдардаг хашаан дотор хүлээлгэн өгсөн гэх труба хөрөнгөнөөс 53 ширхэг труба хөрөнгийг завшиж, бусдад зарж борлуулсны улмаас хохирогч ......... ХХК-д 15,957,840 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Т.Б нь ......... ХХК-д тус труба хариуцан ажиллаж байсан болох нь гэрч Ц.М-ын “...2024 оны 07 дугаар сард манай хашаа болох ........ сум ...... дугаар баг ....... тоот хашаанд манай нөхөр Т.Б нь ажлынхаа хүний труба гэх трубануудыг авчирч буулгасан. Түүнээс хойш тэр тухайн трубаны байгууллагад ажил хийж байгаад тухайн оны 11 дүгээр сараас эхэлж албан ёсоор трубаг харахаар болж түүний хөлс гэж 1,500,000 төгрөгөөр тохирч байсан…” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б нь 2024 оны 11 дүгээр сарын үеэс эхлэн бусдад зарж, борлуулсны улмаас байгууллагын өмчлөх эрхэд 15,957,840 төгрөгийн хохирол учруулж, завшсан болох нь хохирогч Х.Э, гэрч С.А, Ц.М, Г.Т нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч ........ ХХК-д 15,957,840 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Г.Б нь уг хохиролыг төлөөгүй тул бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно, түүнийг бусдад учруулсан хохирлоо төлөх боломжийг бий болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогтой Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд .......... аймгийн ........ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-аас 15,957,840 төгрөгийг гаргуулж, хохирогч …...... ХХК-д олгосугай.
7.Тус хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН