Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/05360

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Л.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ц холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С-, хариуцагч Г.Ц-, гэрч Н.Х-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.С- хариуцагч Г.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон.

Л.С- миний бие би Г.Ц-гийн санал болгосноор Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 04 дүгээр гудамжны 0тоотод байршилтай 505.6м2 бүхий 3 тал хашааг өөрийн хүү С.Энхтүвшинд 7,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 5,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож дансаар шилжүүлж, гэрчилгээ гарсны дараа 2,000,000 төлөхөөр тохиролцож Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.Ингээд бид 2018 оны 06 дугаар сард 0дүүрэг, 0дүгээр хорооны иргэний бүртгэл, хэсгийн ахлагч нартай уулзаж зөвшөөрөл өгсний дагуу нүүж ирээд 4 дэх жилдээ амьдарч байна. Л.С- би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2,700,000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,3000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг Хаан банкны 0дансанд шилжүүлсэн.

Гэтэл А.-Я гэх хүн миний өмчлөлийн газар та нар буусан байна чөлөөлж өг гээд бичиг баримтаа үзүүлж биднийг газар чөлөөлж өг хэмээн шаардах болсон.

Иймд хариуцагч Г.Ц-гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2055 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Н.Х-т зээлүүлсэн зээлийн гэрээний үүрэгт уг газрын надаа барьцаалсан. Н.Х- зээлээ төлж чадахгүй болохоор барьцаалсан барьцаа хөрөнгөө намайг ав бид Баянхонгор аймаг нүүх боллоо гээд би уг газрыг авсан. Би газрын бичиг баримтыг өөрийн нэр дээр болгож аваагүй. Өөрийн өмч болох газраа би Л.С-д худалдсан, 5,000,000 төгрөгийг хүлээн авсан. Хүний мөнгийг буцааж өгөх үүрэгтэй гэдгээ би мэдэж байна.Миний өмчлөлийн газрыг Чингэлтэй дүүргийн Газрын алба хэрхэн А.-Я гэх хүний нэр дээр эзэмшлийн гэрчилгээг гаргаж өгснийг ойлгохгүй байна.Уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдээд миний эсрэг шийдвэр гарсан.Миний бие Н.Х-аас мөнгөө аваад Л.С-гийн мөнгийг өгнө гэв.

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд:Хаан банкны 0дансны депозит хуулга(хх-ийн5-6)-ыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

4.Зохигчийн хүсэлтээр шүүхээс: Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны ирүүлсэн албан тоот(хх-ийн53), газар өмчлүүлэх тухай шийдвэр(хх-ийн54), газар өмчилж авах тухай өргөдөл(хх-ийн55), оршин суугаа хаягийн тодорхойлолт(хх-ийн56), А.-Ягийн иргэний үнэмлэхийн хуулбар(хх-ийн57), газар эзэмших эрхийн гэрчилгээ(хх-ийн58),кадастрын зураглал(хх-ийн59) зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Л.С- хариуцагч Г.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.Хариуцагч 5,000,000 төгрөгийг гэрч Н.Х-аас зээлүүлсэн мөнгөө аваад төлнө, шууд төлж чадахгүй гэж маргасан.

3.Нэхэмжлэгч Л.С- нь 0дүүрэг, 0 дүгээр хороо, 04 дүгээр гудамж 0тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай 3 тал хашааг 7,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч Г.Ц- худалдахаар харилцан тохиролцжээ.

4.Нэхэмжлэгч нь Хаан банкны өөрийн эзэмшлийн 0данснаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2,700,000 төгрөгийг, Төрийн 0данснаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,300,000 төгрөгийг нийт 5,000,000 төгрөгийг хариуцагч Г.Ц-гийн Хаан банкны 0дансанд шилжүүлсэн байна. (хх-ийн5-6)

5.Хариуцагч Г.Ц- нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, буцаан төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн болно.

6.Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ... шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож буй Н.Х- 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2,240,000 төгрөгийг би зээлдүүлж, гэрээний үүрэгт 0-210 маркийн 0БНА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Дараа нь 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ дүгнэсэн баримтыг үйлдэж, Н.Х-ын хүсэлтээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудам, 99 тоот хаягт байршилтай 506 м2 талбайтай хоёр тал хашааг Н.Х-ын нэрийн өмнөөс худалдан борлуулж, хохирлоо барагдуулахаар тохирсон гэрээг байгуулсан. гэж тайлбарласан.

7.Гэрч Н.Х- шүүхийн хэлэлцүүлэгт ...би Г.Ц-гээс мөнгө зээлээд, зээлийн өрөнд нь маргааны зүйл болсон газрыг өгсөн. Тухайн газар эзэмшил, өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүй, хороо хоринд манайх бүртгэлтэй байсан. Би газраа Г.Ц-д өгөөд, хөдөө нүүсэн гэж мэдүүлсэн.

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын хэлтсээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 0оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/0тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 0дугаар, 0дүүрэг, 0дүгээр хороо, 04 дүгээр гудамж 0тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 0м2 талбайтай газрыг 0жилийн хугацаатай иргэн А.-Яд эзэмшүүлэхээр №0дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгогдсон нотлох баримт хэрэгт авагдсан.

9.Маргаан бүхий хариуцагч Г.Ц-гийн худалдандээрх газар нь иргэн А.-Ягийн эзэмшлийн газар болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

11. Хариуцагч Г.Ц- А.-Ягийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулсан тогтоогдож байх тул нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

12.Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                           ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.6-д заасныг баримтлан хариуцагч  Г.Ц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л_С-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ