Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/03280

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/03280

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, П.Д,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,Ч.Н,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай бүхий газрын эзэмшигчээр тогтоож, уг хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр тус тус шилжүүлж, гэрээний 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Д нь Ч.Нд холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай бүхий газрын эзэмшигчээр тогтоож, уг хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр тус тус шилжүүлж, гэрээний 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Ч.Нтэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 1 000 000 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч тал Ч.Н нь гэрээний 3.4-т заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх болон гэрээнд заасан бусад үүргүүдийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг 2.3-т заасан хуваарийн дагуу Б.А Хаан банк дахь 0000000000 тоот дансанд нийт 795 076 007 төгрөг, Хас банкны дундын дансанд Т.Т ХХК-ийн нэрийн өмнөөс 200 000 000 төгрөг,  үлдэгдэл 4 929 000 төгрөгийг Т.Т ХХК-д бараа материал хүлээлгэн өгч өнөөдрийн байдлаар нийтдээ 1 000 005 000 төгрөгийг төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин худалдагч тал гэрээний 3.4-т заасан “Гэрээний зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх”, 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах” үүргүүдээ өнөөг хүртэл биелүүлээгүй. Анх гэрээ байгуулах өдөр бид гэрээний зүйл худалдагч Ч.Нн компани болох Т.Т ХХК-ийн нэр дээр Хас банкны барьцаанд байгааг мэдсэн бөгөөд тухайн үед хариуцагч тал гэрээ байгуулагдсанаас хойш 8 сарын дотор буюу 2021 оны 6 дугаар сарын 01 гэхэд гэрээний зүйлийг барьцаанаас суллан авч, миний нэр дээр шилжүүлэхээ амлаж, бид харилцан тохиролцсоны үндсэн дээр уг заалтыг гэрээнд тусган баталгаажуулсан. Гэтэл хариуцагч уг үүргээ биелүүлэлгүй удсаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авагч миний зүгээс уг эд хөрөнгийн барьцааны үлдэгдэл төлбөр 200 000 000  төгрөгийг Хас банкны дундын дансанд байршуулж, гэрээний зүйлийг барьцаанаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр чөлөөлсөн. Ингээд гэрээний зүйл барьцаанаас суллагдсан учир гэрээний үүргээ биелүүлж, үл хөдлөх хөрөнгүүдийг миний нэр дээр шилжүүлэхийг Ч.Нгээс шаардахад танайх 2 хувийн татвараа өөрсдөө төл, үгүй бол гэрээгээ цуцалъя гэх мэт үндэслэлгүй тайлбар тавьж, үүргээ биелүүлэхээс татгалзаж миний эрх ашгийг хохироож байна. Уг татварыг худалдагч тал төлөх хуулийн зохицуулалттайгаас гадна үүнийг гэрээний 3.9-д худалдагч талын үүрэг болохыг тусган баталгаажуулсан. Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргүүдийн алийг нь ч сайн дураар биелүүлээгүй, удаа дараа шаардлага тавихад элдэв шалтаг тоочсоор, сүүлдээ үүргээ биелүүлэхээс татгалзаж гэрээ цуцална гэж байгааг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч П.Д намайг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай бүхий газрын эзэмшигчээр тогтоож, уг хөрөнгүүдийн нэхэмжлэгчийн нэр дээр тус тус шилжүүлж, 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг даалгах өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч тал тухайн хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар тохиролцсон байсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хөрөнгийн үнийг төлж барагдуулж дуусаагүй 200 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар болон гэрээний хавсралт төлбөр тооцоо хүлээлцсэн актад гэрээний төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүх төлбөр тооцоог дуусгахаар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Ийнхүү дуусгасан тохиолдолд нэхэмжлэлд дурдагдаад байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсэхээр байсан. Ийм байтал төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй гэх шаардлагуудад тус барилга нь хэвийн ашиглалтын шаардлага хангасан төвийн эрчим хүчинд бүрэн холбогдсон хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас харахад гэрээний төлбөрийг 100 хувь бүрэн төлж барагдуулсан гэж ойлгогдохоор байгаа ба эсвэл үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үлдээж байгаа эсэх нь огт ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс П.Дийг гэрээний үүргээ биелүүлж төлбөл зохих төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж төлсөн тохиолдолд бид дээрх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөхийг удаа дараа сануулж байсан ч төлбөрийг төлж барагдуулахгүй явсаар 2021 оны төгсөлд төлбөл зохих 400 000 000 төгрөгийн үлдэгдлээс 200 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй биднийг барьцаа хөрөнгүүдээ банкнаас чөлөөлж байгаад үл итгэсэн хандлага гаргаж байсан тул манай зүгээс дээрх хөрөнгийг барьцаалсан байсан арилжааны банканд хандаж, төлбөр төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх тухай бичиг хийлгүүлэн авч нэхэмжлэгч талд танилцуулсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3.  Нэхэмжлэгч талаас, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрээний төлбөр тооцоо хүлээлцсэн акт, Ч.Нн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай сендвичэн үл хөдлөх эд  хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Хаан банк ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 10,14, 9 дүгээр сарын 29, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдийн шилжүүлгийн баримтууд, Б.Хишигтогтохын Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Билгүүний Хаан банк дахь 51250644334 тоот депозит дансны хуулга, Л.Элбэрэлмаагийн Хаан банк дахь 000000000 тоот депозит дансны хуулга, СТТ төвийн 2021 оны 8 дугаар сарын 31,  9 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 04, 11, 13, 15, 20, 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн зарлагын баримтууд, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орлогын ордер, Хас банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орлогын маягт, төлбөрийн задаргаа, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13/1888 дугаартай шугам сүлжээний талаар тодруулга гэх албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, Баянгол дүүргийн ............... хаягт байрлах, 675 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, мөн хаягт дээрх 7152 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 000000000 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.  

 

 5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар, Хас банк ХХК-иас Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2б/648 дугаар “Зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан тоот, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар, хариуцагчаас эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 00000000 дугаар бүртгэгдсэн, 7152.0 /0.7152/ м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримт гаргуулж, хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.Д нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хариуцагч Ч.Н-д холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3.7, 3.10, 3.11-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээний 3.4-т заасан үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар буюу гэрээний 3.4-т заасан үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын  эзэмшигчээр тогтоолгож, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, үлдсэн шаардлага болох гэрээний 3.7, 3.10, 3.11-т заасан үүргүүдийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн зардлаар уг үүргийг гүйцэтгэж, учирсан хохирол зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

2.2. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гэрээний 3.10, 3.11 дэх заалттай холбоотой шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлж, тус хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Ч.Н-тэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 1 000 000 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч тал Ч.Н нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх болон бусад үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 1 000 005 000 төгрөгийг төлж барагдуулан гэрээний үүргээ биелүүлсэн. Харин худалдагч тал гэрээний 3.4-т заасан “Гэрээний зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх”, 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах” үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч П.Д намайг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай бүхий газрын эзэмшигчээр тогтоож, уг хөрөнгүүдийн нэхэмжлэгчийн нэр дээр тус тус шилжүүлж, 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч тал 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор тухайн хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар тохиролцсон байсан. Тус барилга нь хэвийн ашиглалтын шаардлага хангасан төвийн эрчим хүчинд бүрэн холбогдсон хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Хариуцагчийн зүгээс П.Дийг гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж, төлсөн тохиолдолд бид дээрх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөхийг удаа дараа сануулж байсан ч төлбөрийг төлж барагдуулахгүй явсаар 2021 оны төгсөлд төлбөл зохих 400 000 000 төгрөгийн үлдэгдлээс 200 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй биднийг барьцаа хөрөнгүүдээ банкнаас чөлөөлж байгаад үл итгэсэн хандлага гаргаж байсан тул манай зүгээс дээрх хөрөнгийг барьцаалсан байсан арилжааны банканд хандаж, төлбөр төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх тухай бичиг хийлгүүлэн авч нэхэмжлэгч талд танилцуулсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Ч.Н нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Баянгол дүүргийн ............. тоот хаягт байрлах, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг нэхэмжлэгч Ч.Д-д 1 000 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ.

 

Талууд тус гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж Иргэний хуулийн 243, 262 дугаар зүйлүүдийг үндэслэж байгуулсан байх боловч гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрийг төлснөөр тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

5. Худалдах, худалдан авах гэрээгээр талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд худалдан авагч П.Д гэрээний 2.3, 2.4 дэх заалтаар хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.А 0000000000 тоот дансанд 100 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн дансанд 150 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөн дансанд 5 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мөн дансанд 10 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мөн дансанд 200 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөн дансанд 35 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөн дансанд 10 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөн дансанд 10 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т.Т ХХК-ийн нэрийн өмнөөс нийт 200 000 000 төгрөг, 4 929 000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг Т.Т ХХК-д хүлээлгэн өгсөн, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 205 076 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, харин хариуцагч Ч.Н нь гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчилтэй байна.

 

6. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...худалдан авагч тал 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор тухайн хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар байсан. Гэтэл 200 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үлдэх 205 076 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй боловч 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “...тэрхүү барилга нь гадна талаасаа цэвэр, бохир ус нь ирчихсэн байгаа. Ерөнхийдөө гэрээндээ шүршүүртэй, нойлтой, кранттай хүлээлгэж өгнө гэсэн байгаа” гэх тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хариуцагчийг гэрээний 3.7 дахь заалт биелэгдээгүй байгаа талаар маргаагүй гэж үзнэ.

 

8. Хас банкнаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Т.Т ХХК-д хүргүүлсэн 2б/4468 дугаар албан бичиг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/00000 дугаар албан бичиг зэргээр маргаан бүхий, Ч.Нн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 7157 м.кв газар хариуцагчийн Хас банктай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болж, барьцаанаа чөлөөлөгдсөн байна.

 

9. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан цэвэр бохир усыг төвийн шугамд холбох үүргээ тус тус биелүүлээгүй болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүссэн болох нь мөн тогтоогдох тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Баянгол дүүргийн .............. тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай бүхий газрын эзэмшигч нь П.Д болохыг тогтоож, уг хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг, гэрээний 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад шаардлага буюу гэрээний 3.10-т заасан “Худалдагч тал нь өөрийн зардлаар үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан үйлчилгээний зориулалттай болгох өөрчлөлтийг оруулж өгөх”, 3.11-т заасан “Худалдагч тал нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн орох гарах гарцыг чөлөөлж, 20-иос доошгүй автомашины зогсоолтой болгож өгөх”-ийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй тул уг асуудлаар дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн зардлаар дээрх үүргүүдийг гүйцэтгэсэн тохиолдолд учирсан хохирол зардлаа нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Дд олгох нь зүйтэй.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн ........... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай бүхий газрын эзэмшигч нь П.Д болохыг тогтоож, уг хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг, гэрээний 3.7-д заасан “Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах”-ыг хариуцагч Ч.Нд даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ