Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Ц.Сайнбат /ҮД: 3075/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2517000000087 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн... настай, эрэгтэй, бага боловсролтой, .... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., ... хамт, ...аймгийн .... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, Гашууны 8-804 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх .... овогт .... .... /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч .... нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ___ аймаг, ___ сум, ___дугаар баг, ...тоотод хохирогч ... тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор буланд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .... нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... аймаг, ... сум, .. дугаар баг, ... тоотод хохирогч ... тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор буланд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/,

2. Хохирогч ....“...2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажлын найзуудтайгаа пиво уусан. Түүний дараа .... нөхөр .... утсаар ярьсан ба ....гэртээ харихаар болсон. Тэгээд Одонхүүг хүргэж өгөхөөр найз ... машин бариулаад Сүмбэр сумын 3 дугаар баг, ... тоот гэрт нь 23 цагийн орчим очсон. ....“би гэртээ ганцаараа ормооргүй байна, нөхөр уурлана, та хамт орчих” гээд гуйсаар байгаад намайг дагуулж орсон ба нөхөр ....нь эрүүл байсан бөгөөд “Архи ууж байгаад ирлээ, хаагуур явж байгаад ирж байгаа юм” гээд орилоод байсан. Тэгээд миний цээж рүү гараараа 1 удаа түлхсэн ба би зөрүүлэн түүний нүүр лүү 1 удаа алгадахад ....зөрүүлэн миний хамар луу гараараа 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

3. Гэрч Б..... “...Найз ... хамт гэр лүүгээ явахаар болсон ба ... найзаар хүргүүлсэн. .......уурлаж гараад зайлцгаа гэж хэлсэн бөгөөд ....гэр дотор байх үедээ ... зүүн хацар луу 1 удаа алгадсан. Зөрүүлээд .......йн нүүр орчимд 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

4. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ГОС0725/155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- ....биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор буланд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ.

- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо

- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.  

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмон гэжээ. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ..., гэрч Б..... нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ГОС0725/155 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч .... нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ....д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч ... үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Сайнбаттай оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ....эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч ....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан. Хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдсэн хүн нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэх сонголтуудыг хуульчлан тогтоосон байна. Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг.

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр ял, албадлагын арга хэмжээнээс бүхэлд нь чөлөөлөх тухай ойлголт юм. Ялаас чөлөөлөх тухай зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлд зааснаар зохицуулсан байна. Харин хууль тогтоогчоос гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн гэмт хэрэгт ял оногдуулаад, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаарх зохицуулалтыг Эрүүгийн хуулинд заагаагүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч .... овогт .... Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          3. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ