2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч М.Сугар,

шүүгдэгч Н.*******, Н.******* нарын өмгөөлөгч О.Санчирбал, 

шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.Ганзориг /цахимаар/,

шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг /цахимаар/,

шүүгдэгч Ж.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/,

шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашванжил овогт Нямаагийн *******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******, овогт гийн *******, овогт гийн *******, овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2036001370090 дугаартай, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлсэн хэргийг тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/125 дугаар магадлал, Улсын шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191 дугаар тогтоолоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* суманд төрсөн, тай, , боловсролтой, - мэргэжилтэй, “” ТББ-д ажилтай, , ийн хамт , , , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт гийн ******* /РД: /,

 

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, аймгийн ажилтай, ам бүл 5, , 3 хүүхдийн хамт аймаг, т сум, баг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Дашванжил овогт Нямаагийн ******* /РД: /,

 

  1. Монгол Улсын иргэн, -ний өдөр аймаг, т суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, аймаг дахь ийн ажилтай, ам бүл 5, , 3 хүүхдийн хамт аймаг, т сум, баг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт ын ******* /РД: /,

 

  1. Монгол Улсын иргэн, -ний өдөр Увс аймаг, суманд төрсөн, тай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал ажилтай, , охины хамт , , 2 дугаар хороо, “” хотхон од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт гийн ******* /РД: /,

 

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр аймаг, т суманд төрсөн, тай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, аймаг, т сум, баг, 101/А  дүгээр байрны 12 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт гийн ******* /РД: /,

 

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, “” авто сургуулийн захирал ажилтай, , , хамт аймаг, т сум, баг, од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт гийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

  1. Шүүгдэгч Н.******* нь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.*******ийн “” ХХК-иар дамжуулан аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн  Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан Н.*******тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн “” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.ыг “” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгож, улмаар Б.оор дамжуулан нийт 1,700,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаартай дансаар авч Б., Э., Б., Б., Б. нарыг “” авто сургуульд, П., Б., М., Э., Г., О. нарыг “” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.оор дамжуулан Б., Б., Б., Э. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2,200,000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40” загварын улсын дугаартай автомашиныг Б.од 23,500,000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О. нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас аймгийн т сумын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн дүүргийн 17 дугаар хорооны хотхоны 121-209 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Ө.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Н.******* нь аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.*******тай бүлэглэн шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн “” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.*******ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч Н.*******, Н.******* нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******д өөрийн эзэмшлийн “” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “” ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.*******, Н.******* нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Б.******* нь аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд аймаг дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.*******д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Х.******* нь гэрч Б.ыг “” авто сургуульд суралцсан гэж epolice.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.*******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,

 

  1. Шүүгдэгч Ж.******* нь гэрч П., Б., М., Э., Г., О., Б. нарыг “” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.*******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн буюу

 

            шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

  Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох,

  шүүгдэгч Н.*******, Н.******* нарын өмгөөлөгч О.Санчирбал “шүүгдэгч Н.*******, Н.******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгч Н.*******гийн хувьд гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Н.*******ын хувьд түүнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах” гэсэн,

  шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.Ганзориг “шүүгдэгч Н.*******гийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, гэм буруу дээр маргахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,

шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал “шүүгдэгч Б.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл заалттай маргаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах”,

  шүүгдэгч Ж.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал “шүүгдэгч Ж.*******, Б.******* нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах, шүүгдэгч Ж.*******гийн хувьд гэм буруу дээр маргахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,

  шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг “шүүгдэгч Х.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, гэм буруу дээр маргахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн,

  хохирогчийн өмгөөлөгч М.Сугар “хохирогч Ө.ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

  Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие энэ хэрэгт холбогдсондоо их харамсаж байгаа. Сүүлийн 5 жил шүүхээр явж байна. Ө.тэй би Дотоод хэргийн их сургуулийн магистрын ангийн нэг ангид суралцаж байсан. Тухайн үед Ө. од, би аймагт ажилладаг байсан. Ө. нь дундаасаа хүүхэдтэй болчихлоо гэсэн. Тухайн үед би урьд нь Пүрэвдорж овогтой тэй 14 жил амьдраад хүүхэдгүй байсан. Гэтэл Ө. хүүхэдтэй болчихлоо гэхээр нь би  байр авъя гээд дүүргийн ы 121 дүгээр байрны 209 тоот 105 метр квадрат 3 өрөө байрыг тухайн үед унаж байсан RX450 маркийн машиныг 120 сая төгрөгөөр бодож дүүдээ зараад, дүүгээсээ авсан 120 сая төгрөг дээр бэлэн 60 сая төгрөгийг нэмээд, нийт 160 сая төгрөг өгч байранд орох эрхээ авч, байрандаа засвар хийгээд ортол Ө. энэ байранд байж чадахгүй нь гээд яваад байсан. Тэгээд байраа цоожилчхоод 03 дугаар сарын 18-ны өдөр ковидын үе байсан, амралтаараа ирээд 1 сар гаруй засвар хийгээд байрандаа оруулчих санаатай нэгэнт хүүхэд гарчихсан юм чинь гэтэл дөнгөж байрандаа ирээд л яваад өгсөн. Би тэгэхээр нь байраа цоожлоод амралтаа дуусгалгүй буцаад аймагт ажил ихтэй байсан учраас буцаад явсан. 08 дугаар сарын 13-ны өдөр миний бие ковид аваад од ирсэн. Намайг ирэхэд гэртээ ороод хувцсаа солиод цагаан хэрэглэл аваад ХӨСҮТ-д очоод хэвт гэсэн чинь хаалганы цоожийг нь эв Ө. ороод амьдарч байсан. Тухайн үед байрандаа орох гэсэн ч дотор нь хүнтэй байж онгойлгож өгөөгүй. Ө.ийг орой 17 цаг хүртэл хүлээгээд сууж байтал манай төрсөн дүү Н. саримстай шөл хийгээд ирсэн, тэрийг нь и сууж байтал гаднаас Ө. төрсөн эгчтэйгээ орж ирсэн. Би тэр үед бие муу хамаг хөлс гараад ярьж чадахгүй байсан. Тэр камерын бичлэг байдаг. Би Ө.т “яагаад энэ байранд мэдэгдэхгүй ирчихсэн байгаа юм бэ, чиний оруулсан нэг ширхэг ч хөрөнгө байхгүй шүү” гэж хэлсэн, гэтэл смарт цоожийг нь нү голыг нь солиод орчихсон байсан. Гэтэл О. нь манай дүүтэй маргалдсан, тэр хоёр бие биеийгээ алгадаж бие биеийгээ нулимж нэг тиймэрхүү асуудал гарсан. Тэгээд би гэрийнхээ үүдээр дөнгөж ороод цагдаад “манай гэрт ямар ч зөвшөөрөлгүй хүмүүс орчихсон байна” гээд дуудлага өгсөн. Цагдаа нартай цуг гэртээ ороод цагаан хэрэглэл аваад гараад явсан. Намайг дөнгөж гараад явсны дараа О. нь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зодлоо гээд тухайн үеийн ёс журамд дуудлага өгсөн байдаг. Тухайн үед би эмнэлгийн машинаар ХӨСҮТ-д ирсэн байхад ёс журам намайг драгер үлээлгэсэн. Би ямар ч алкоголь хэрэглээгүй байсан. Дараа нь эвлэрчих юм болов уу гээд нэг хэсэг холбоогүй байсан. Би дүүргийн цагдаагийн газарт байрны асуудлаар шалгуулж байсан бөгөөд Ө. нь энэ байраа надад өгчих тэгвэл би чиний шүүхийн асуудлыг чинь өөрөө хариуцъя гэж хэлж байсан. Ө. таг байж байгаад од нэг удаа ирсэн бөгөөд тэр нь 06 дугаар сарын 1-ний үед гэнэтхэн хүрээд ирсэн. Намайг гэртээ хүнтэй амьдарч байна уу гээд эргэлдэж байгаад үдээс хойш нь гараад ир чи хүүхдээ авах уу гээд тэгсэн үгүй ээ юу яриад байна гэтэл гараад ир гээд гарсан чинь намайг зодсон гээд мэдүүлээд байдаг. Тухайн үед зодсон бол Ө. дахиад л гомдол гаргах байсан. аймаг дахь Цагдаагийн газарт ямар ч гомдол гаргаагүй, шөнө нь хүүхдээ аваад л руу явсан. Ийм асуудал болсон үнэн зөвийг нь олж тогтоогоод өгөөч би бусад юман дээр гэмшиж байгаа шударга шүүхээр шүүлгэхэд би бэлэн байгаа” гэв.

 

  Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй, өмнөх мэдүүлгээрээ явна. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа, ухамсарлаж байгаа” гэв.

 

  Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016-2018 онд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга гэдэг албан тушаалд байсан. 2018 оны 10 дугаар сард миний нэг бичиг гарсан. Увс аймгийн хүдрийн машин ы олон улсын чанартай замаар яваад эвдэрдэг, үүнийг улс орон даяар л мэдэж байсан. Энэ нь онцгой дээр яригдаад зам нь болохоо больсон байна гэсэн. Би төсөв батлахыг мэддэг хүн биш. Засаг даргын орлогчийн өрөөнд намайг дуудсан юм. Тэгэхэд Н.******* байсан, мөн шинээр Засаг даргын орлогч байсан. Надад “энэ замын асуудлыг мэдэж байгаа биз дээ замын пүү хурдан хиймээр байна, мэргэжлийн байгууллагын хувьд арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажилла, хурдлаарай” гээд үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын дагуу ажилласан, ганцаараа би ажиллаагүй өмчийн газартай холбогдох худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн гэж байгаа, манай хуулийн мэргэжилтэн гэх хүмүүс ч байгаа уулзаж ярилцсан. Тухайн үед Н.******* ирээд манай мэргэжилтэн нартай уулзаад явсан. Орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын хувьд ганцхан энэ авто тээврийн газрын бичиг гараагүй. Бусад байгууллагууд ч гэсэн худалдан авах ажиллагаа хийгдэж байсан. Миний ажлын байрны тодорхойлолтын 4.4-т заасан зорилтын хүрээнд тендерт оролцогч болон лиценз оролцогч, захиалагч нарт арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана гэж байгаа. Зөвлөмж байдлаар манайх явуулсан. Тушаал даалгавар бол биш, энэ ажлыг хийхэд хуулийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөө өгсөн. Мэргэжлийн байгууллагын хувьд “ийм ийм хуулийн заалт байгаа шүү одоо энийгээ хэрэгжүүлж ажиллахыг хүсье” гэсэн утгатай бичиг. Миний хувьд эрх хэмжээгээ хэтрүүлж ашигласан юм байхгүй. гэх хүний  мэдүүлгээр намайг яллачхаад байгаа юм. Хэргээ үнэн зөв шийдүүлмээр байна” гэв.

 

  Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

  Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учир өмнөх мэдүүлгээрээ явна. Энэ хэрэгт холбогдсоноос хойш сэтгэл санаа тайван байгаагүйгээс болж зүрхний шигдээс болж, даралт ихсэх өвчтэй болсон” гэв.

 

  Шүүгдэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Холбогдсон хэргээ ухамсарлаж байгаа. Гэм буруу дээрээ маргадаггүй. Хадам ээж, ийн хамт амьдардаг. Манай ийн 2 хүүхэд манайд байдаг. Энэ 2 хүүхэд нэг нь 4 дүгээр курс, нөгөөх нь 5 дугаар курст орно. Манай хадам ээж асаргаанд байдаг. Оюутан хүүхдийн хоол унд хэрэгцээ шаардлага их, одоо хүүхдүүд хичээлдээ явчихаар бид хоёр ажилдаа явна. Энэ хэргээс болж сардаа 1 удаа нааш цаашаа явахад дор хаяж 1 сая төгрөг зарцуулагдаж байна. Байнгын даралтын эм, сахрын эм уудаг. Сахрын эм цус өтгөрүүлээд бөөр муутгасан” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

1. Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь бүлэглэж, “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл болон уг хэрэгт хамжигчаар хамтран оролцсон шүүгдэгч Б.*******, Н.******* нарын үйлдэл хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

    1.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Явуулын пүү авах санхүүжилт нь орон нутгийн төсвийн орлого буюу замын сангийн хөрөнгөөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар хуралдааны 7/03 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтаар 16,7 сая төгрөг баталж авсан хөрөнгө байгаа юм. Замын сан нь орон нутгийн төсвөөс бүрддэг, орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн байдаг” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал),

 

    1.  Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.******* 2018 оны 11 дүгээр сарын эхээр над руу оос яриад “хоёулаа -аас пүү авч ирээд энд автотээврийн газарт шахъя, ашигтай юм байна” гэж хэлсэн. Мөн намайг “урагшаа хот руу вагоны билет, ээс Бээжин хот орох онгоцны билет захиалчих” гэхээр нь би захиалсан. Н.******* надтай утсаар ярьснаас хойш хоёр билүү гурван хоногийн дараагаар од ирсэн. Тэгээд бид хоёр хот ороод тэндээсээ Бээжин явсан. Бээжин дээр очоод Н.******* нь таньдаг нөхөртэй уулзаад тэрэнтэй хамт цаашаа таксигаар Тяньжин гэдэг хот руу явсан. Тэнд очоод пүүг монгол мөнгөөр тооцох юм бол 3 сая төгрөгөөр авсан. Тэр пүүг худалдан авсан мөнгө нь надаас бас гарсан. Пүү гэхээр хүмүүс том ачааны автомашины жин, тонныг хэмждэг төхөөрөмж гэж ойлгоод байх шиг байна лээ, тийм биш жижигхэн хүн өргөөд явчих боломжтой төхөөрөмж байсан. аймгийн Автотээврийн газрын дарга нь Н.******* гэдэг залуу байдаг, тэр хоёр тухайн үед найзууд байсан. Одоо бол харилцаа тааруухан гэж Н.******* надад хэлсэн. Энэ асуудлыг танай байгууллагаас шалгаад эхлэнгүүт Н.******* нь Н.******* руу өөрөө яриад “чи намайг пүү нийлүүлсэн гэж битгий хэлээрэй, чи бид хоёр ямар нэгэн харилцаа байхгүй гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн талаар Н.******* надад хэлсэн. ...Худалдаж авсан пүү гэх зүйл нь овор хэмжээний хувьд бага, чемодан шиг зүйл байсан. Ингээд Н.******* бид хоёр худалдаж авсан зүйлээ автобусанд ачаад хотод ирсэн. ээс би дэлгүүртээ бараа худалдаж аваад жин хэмжигч пүүтэйгээ хамт нэгтгээд ээс рүү ачаа зөөдөг 69 загварын автомашинд үнэ тохирч ачуулсан. Тийм болохоор ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй” гэх мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 32-36, 39 дахь тал),

 

    1.  Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1-т босго үнийг тодорхойлж зааж өгсөн байдаг бөгөөд Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар 10 саяас дээш 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг худалдан авахдаа харьцуулалтын аргаар худалдан авахаар заасан байдаг. аймгийн Автотээврийн төвийн дарга Н.******* нь “” ХХК- тай байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй байна. ...Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэрээ шууд байгуулж болно гэж заасныг хэрэглэх тохиолдолд ...шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, тухайн бараа ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадвартай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж шалгаруулах ёстой байтал тус материалд хэлэлцээр хийсэн баримт материал байхгүй байна. ...худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөг захиалагчийг хангах гэж заасан тул зөвхөн Сангийн яам нь зөвлөмж тайлбарыг өгдөг. ...Энэ албан бичгийг харахад ******* нь онцгой нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж бичсэн нь мөн буруу энэ хүн энэ бичгийг гаргахад ядаж аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг үндэслэл болгох байсан. ...Тухайн орон нутгийн өмчийн газрын даргын албан бичгийг үндэслэж худалдан авалт хийх боломжгүй. Захиалагч ямар нэгэн зүйл худалдаж авахдаа урилгаа тавиад тодорхой хугацааны дараа сонирхсон этгээдээс саналаа авдаг, энэ тохиолдолд харьцуулалтын арга нь 7 хоног, нээлттэй тендерт 30 хоног байдаг. Гэрээ шууд байгуулах дээр тухайн хоногууд байхгүй болдог. Түүнээс биш худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг журмаараа зохион байгуулах ёстой” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),

 

    1.  Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Энэхүү пүүнд баталгаажуулалтын гэрчилгээ авахаар 2018 оны өвөл 11 дүгээр сард аймгийн Автотээврийн төвийн дарга Н.*******, аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга Н.******* нар тухайн үед пүүг бариад ирсэн. Надад энэ пүүг баталгаажуулаад өгөөч гэж гуйхаар нь би 100, 200 кг-ийн туухай тавьж үзээд ямар нэгэн зөрүүгүй зааж байсан тул би Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн бүртгэлээс харахад Н.*******, Н.******* нарын авч ирсэн пүү нь стандартын шаардлага хангаж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн пүү байсан тул баталгааны гэрчилгээг бичиж олгосон. ...Мөн тухайн үед аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Н.*******, Автотээврийн төвийн дарга Н.******* нар цуг ороод ирэхээр нь би ажлын шугамаар оруулж ирсэн пүү юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал),

 

    1. Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар аймгийн суманд явуулын пүү барих ажил гэж 16,7 сая төгрөг тусгагдсан байсан. Тухайн пүүг худалдан авах эрхийг аймгийн Засаг даргын орлогчийн захирамжаар эрхийг надад албан ёсоор шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

    1.   аймгийн Засаг даргын  2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай “Б.*******г аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга”-аар томилсон тушаал (4 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал),

 

    1. аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт (4 дүгээр хавтаст хэргийн 126-132 дахь тал),

 

    1.  Авто тээврийн Үндэсний төвийн захирал П.гийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/385 дугаартай “Н.*******г аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн дарга”-аар томилсон тушаал (4 дүгээр хавтаст хэргийн 126-132 дахь тал),

 

    1.  Гэрч Б.ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 48-53 дахь тал),

 

    1. Жин хэмжигч пүүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 25-29 дэх тал),

 

    1. Төрийн банк дахь Н.*******гийн эзэмшлийн дугаарын дансны хуулга /2018.11.15-ны өдөр *******аас 1,000,000 төгрөгийн орлого хийгдсэн тухай/ (3 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал),

 

    1. аймгийн Засаг даргын орлогч Т.аас аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн газрын дарга Н.*******д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2314 дугаартай “Эрх шилжсэн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлыг төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэх” агуулга бүхий албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал),

 

    1. аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай “... суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16,700,000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн дарга Н.*******д шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж, (3 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

    1. аймаг дахь Автотээврийн төвийн даргын баталсан “Зөөврийн электрон авто пүү нийлүүлэх ажлын даалгавар” (3 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал),

 

    1. аймаг дахь Орон нутгийн өмчийн газрын дарга Б.*******гээс аймаг дахь Автотээврийн төвийн даргад Н.*******д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 777 дугаартай зөвлөмж (3 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал),

 

    1.  2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ (3 дугаар хавтаст хэргийн 25-30 дахь тал),

 

    1.  “” ХХК-ийн захирал Н.*******ээс аймгийн Засаг даргын орлогч Т.д явуулсан “...гэрээний дагуу эхний 80 хувийн санхүүжилт болох 13,360,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлэн олгож өгнө үү” гэх албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),

 

    1.  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас (3 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал),

 

    1.  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаартай аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 80 хувийн санхүүжилт буюу 13,067,479 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт (3 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал),

 

    1.  “” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 80 хувийн санхүүжилтийг нэхэмжилсэн нэхэмжлэх (3 дугаар хавтаст хэргийн 36 дахь  тал),

 

    1. Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс Санхүү, төрийн сангийн хэлтэст санхүүжилтийн эрх нээх тухай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлүүд (3 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь  тал),

 

    1.  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 20 хувийн санхүүжилт буюу 3,361,000 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт (3 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал),

 

    1. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас (3 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал),

 

    1. аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай “Комисс томилох тухай, ... аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Комиссын дарга: Н.*******-Автотээврийн төвийн дарга; Гишүүд: Н.*******-Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч” гэх тушаал (3 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал),

 

    1. аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан авто тээврийн хэрэгслийн явуулын пүү барих ажлыг улсын ашиглалтад хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

    1. илга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “-д үйлдвэрлэсэн SCS маркийн зөөврийн электрон пүү нь зохих зөвшөөрөл, зураг төслийн ажил бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Дүгнэлт гаргасан: Н.*******, Н.*******, Б., Т.” гэх агуулга бүхий дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

    1. Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалын тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 62-67 дахь тал),

 

    1. Автотээврийн төвийн даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 7-16 дахь тал),

 

    1. Н.******* нь “2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон” тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/8489 дугаартай албан бичиг, лавлагааны хариу (1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дахь тал),

 

    1.  Гэрч П. нь “2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын- Үүд боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон” тухай Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/9892 дугаартай албан бичиг, лавлагааны хариу (1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал),

 

    1.  “” ХХК-ийн дугаартай дансны “2018 оны 11 дүгээр зарын 06-ны өдөр “ суманд явуулын пүү санхүүжилт 80%” гэх утгатай 13,067,479 төгрөгийн орлого орсон, мөн өдөр “******* бараа мат” гэх утгаар 13,067,000 төгрөгийн зарлага гарсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “А/643 захирамж явуулын пүү эцсийн санхүүжилт” гэх утгаар 3,631,000 төгрөгийн орлого орж, улмаар уг данснаас шүүгдэгч Н.*******ийн Хаан банк дахь дугаарын данс 3,600,000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэх дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал),

 

    1. “” ХХК-ийн дугаарын данснаас Н.*******ийн Хаан банк дахь өөрийн хувийн эзэмшлийн дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3,600,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, уг мөнгөн дүн бүхий орлогын гүйлгээнээс 1,500,000 төгрөгийг Хаан банк дахь гийн *******ын эзэмшлийн дугаарын данс руу “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлсэн, 2,100,000 төгрөгийг бэлнээр зарлагадаж авсан тухай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал),

 

    1. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “150 тонны даацтай зөөврийн авто пүү 8,815,996 төгрөг” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 136-140 дэх тал) зэрэг болно.

 

2. Шүүгдэгч Н.*******ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгосон, уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон шүүгдэгч Х.*******, Ж.******* нарын үйлдэл хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* нь миний төрсөн хүүхэд болох Б.оор дамжуулж хэд хэдэн хүний жолооны үнэмлэхийг ямар нэг сургалтад суулгахгүйгээр шууд авч өгсөн байдаг. Мөнгийг нь миний хүү Б. өөрийн Хаан банк дахь тоот дансаараа шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 53 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “1 хүүхдийн жолоо” гэсэн утгаар 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ гүйлгээг хийхийн өмнөх нь 22 цаг 47 минутад Хаан банкны тоот данснаас “” гэх утгаар буюу нэрээр миний хүүгийн дээрх данс руу 230,000 төгрөг шилжиж орж ирсэн байгаа юм. Тэгэхээр манай хүүгээс шилжүүлсэн 150,000 төгрөг нь гэх хүнтэй холбоотой байх гэж бодож байна. ...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 10 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “ үнэмлэх” гэх утгаар 150,000 төгрөг шилжүүлсэн. Мөн энэ гүйлгээ хийхийн өмнө 14 цаг 32 минутад Хаан банкны тоот данснаас “-жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгаар буюу нэрээр миний хүүгийн дээрх данс руу 230,000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны шөнийн 04 цаг 22 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “3-н хүүхдийн үнэмлэх” гэх утгаар 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэ гүйлгээг хийхийн өмнө 04 цаг 16 минутад Хаан банкны тоот данснаас “гаас-жолооны үнэмлэх” /дансыг шалгахад гэдэг хүний данс байв/ гэх утгаар 690,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-36 дахь тал),

 

2.2. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/46, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”-аар аймгийн цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжид эрх бүхий албан хаагчдад шалгалт авах эрх олгосон. Зарим аймгийн замын цагдаагийн тасагт мэргэшсэн алба хаагч байхгүй тохиолдолд Замын цагдаагийн тасгийн дарга шалгалт авах тохиолдол байгаа. Замын цагдаагийн тасгийн дарга нь шалгалт авах эрх бүхий алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн хүмүүсийн үнэлгээний хуудас болон шалгалтын тогтоол дээр гарын үсэг зурж Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд ирүүлдэг юм. Замын тасгийн дарга эзгүй тохиолдолд түүнийг орлож байгаа ахлах зохицуулагч уг гарын үсгүүдийг зурж ирүүлдэг юм. Энэ нь тухайн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байгаа. аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт “жолоодох эрхийн шалгалт” авах эрх нь зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч байсан санагдаж байна. 2018 оноос хойш одоо тодорхой мэдэхгүй байгаа учраас материалаар гаргаж өгөх болно. Дээрх журмын дагуу шалгуулагч нь иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, шалгалтад орох эрхийн үнэлгээний хуудас, өнгөт цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авхуулсан/ зэрэг материалыг бүрдүүлсэн байх ёстой. Үүнээс үнэлгээний хуудас эх хувиар, бусад нь хуулбараар Цагдаагийн ерөнхий газрын архивд архивлагдсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

2.3. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга гэдгийг мэднэ. ...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр болж би 18 насанд хүрэх үед над руу өөрийн 8811-тэй дугаараас залгаад “чи жолооны үнэмлэхтэй юу, автомашин барьж чадна биз дээ, би чамд жолооны үнэмлэх гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сургалтад суугаагүй, төлбөр төлөөгүй хүнд жолооны үнэмлэх гаргаж өгч болдог юм байхдаа гэж бодоод “тэгье” гэж хэлсэн. Тэгэхэд Н.******* руу иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийн хамт “ *******” гэсэн хаяг руу чатаар явуулсан. Тэгэхдээ би ямар нэгэн сургалтын төлбөр төлөөгүй, аймагт болон өөр хаана ямар ч жолооны сургалтад хамрагдаагүй. 1 сарын дараа Н.******* над руу утсаар яриад “чиний жолооны үнэмлэх гарсан байна, өөр чиний найз нөхөд дотроос ийм байдлаар 250,000 төгрөг өгөөд жолооны үнэмлэх гаргуулж авах хүн байна уу, ямар нэгэн жолооны сургалтад суух шаардлагагүй, шууд гаргаад өгье, харин тухайн хүний “цусны бүлэг тодорхойлсон шинжилгээний бичиг, иргэний үнэмлэхийн ар өвөргүй зураг зэрэг байхад болно” гэсэн. Иргэний үнэмлэхийн кодоос нь цээж зургийг нь татчихдаг гэж Н.******* надад хэлж байсан. Би ийм байдлаар Н.*******аар 10 гаруй найздаа жолооны үнэмлэхийг нь гаргуулж өгсөн юм. Жолооны үнэмлэхийг Н.******* намайг Тэнгис кино театрын хойд талд байрлах жолооны сургалтын төв дээрээс очоод авчих гэдэг юм. Би уг сургалтын төвд очиход оос ирсэн үнэмлэхүүд гээд байж байдаг юм. ...Н.******* сүүлдээ бүүр надаас цусны бүлгийн шинжилгээ хэрэггүй, зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбар,мөнгийг нь шилжүүлчих гэдэг байсан юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-54 дэх тал),

 

2.4. 2019 оны 07 дугаар сарын 25-ны “гэрч Б. С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал),

 

2.5. Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дунд сургуульд сурч байхдаа Б.ыг таньдаг байсан юм. ...Би 2019 оны 02 дугаар сард 18 нас хүрч “Дабль икс” сургалтын төвд сурч байхдаа сургалтын төлбөрийн гуравны нэгийг нь өгсөн ба бүрэн өгөөгүй учраас сургалтаа дуусгаж жолооны үнэмлэхээ авч чадаагүй. Тэгээд зун өнгөрч намар болсон. Тэгэхэд Б. надтай уулзаад “андаа чи жолооны үнэмлэхтэй юу, чамайг жолооны үнэмлэх авахад би тусалж чадна, чи 230,000 төгрөг өгсөн байхад болно, чи автомашин барьж чаддаг юм чинь сургалтад суух шаардлагагүй, шалгалт өгөх шаардлагагүй” гэж хэлсэн. Мөн цусны бүлгээ тодорхойлуулаарай гэсэн. ...Тэр үед би автомашин барих шаардлагатай байсан, тэгээд сургалтад суухгүй, цаг хугацаа хэмнэх боломжтой, мөн 230,000 төгрөг өгөхөөр мөнгөнд хэмнэлттэй боломж байна гэж бодоод жолооны үнэмлэх гаргуулж авсан. ...Би өөрийн найз , нарын тэгээд өөрийн гурван жолооны үнэмлэх гаргах талаар Б.той ярьж тохиролцоод нэг хүний 230,000 төгрөг, нийт 690,000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.ын тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал),

 

2.6. Гэрч Б.ий “ В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал),

 

2.7. Гэрч Б.ий “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “” авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал),

 

2.8. Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгатай 230,000 төгрөг шилжүүлсэн.  ...Миний санаж байгаагаар бол миний найз залуу уг мөнгийг тухайн тоот данс руу шилжүүлчих гэсэн, тэгээд л би уг мөнгийг шилжүүлсэн юм. ... жолооны үнэмлэх авахаар уг мөнгийг шилжүүлж байгаа гүйлгээний утга дээр “-жолооны үнэмлэх” гэж бичээрэй гэсэн юм. ... нь 18 нас хүрээд 2019 онд жолооны үнэмлэх авсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал),

 

2.9. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз надад “надад сургалтад суухгүйгээр жолооны үнэмлэх гаргаж өгдөг таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөгөөр гаргадаг юм бэ” гэж асуухад “230,000 төгрөгөөр гаргадаг” гэж хэлсэн. ийн таньдаг хүнтэй уулзаад өөрийн регистрийн дугаар, цээж зургийг өгсөн. Тэгэхэд би 230,000 төгрөгийг найз охин Г.ын тоот данснаас тухайн хүний хэлж өгсөн тоот данс руу “-жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 12 дугаар сарын 04 ний өдөр шилжүүлсэн. ...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр надад олгогдсон жолооны үнэмлэхийг авахдаа ямар нэгэн жолооны сургалтын төвийн сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал),

 

2.10. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2019 оны 12 дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон. Б. нь миний найз бөгөөд тэр надад “жолооны сургалтад суухгүйгээр, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхтэй болж болно, надад таньдаг хүн байгаа, од гаргадаггүй өөр нэг аймагт гаргадаг, тэгэхээр 1 сарын хугацаа болно” гэж хэлсэн. ...Би Б.оос “чи жолооны үнэмлэх гаргах боломжтой юу, хэрвээ боломжтой бол үнэмлэх гаргуулж авмаар байна, би жолооны сургалтаа төгсөөгүй болохоор үнэмлэх авч болохгүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд ямар нэгэн жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр жолоочийн үнэмлэхээ гаргуулж авсан. ...миний жолооны үнэмлэхийг 2019 оны 12 дугаар сард Б. надад авчирч өгсөн. ...Би Б.од жолооны үнэмлэхээ гаргуулж авахаар түүний данс руу 200,000 төгрөг шилжүүлж, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 2 хувийг өгсөн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал),

 

2.11. Гэрч Б.гийн “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал),

 

2.12. Гэрч Б.гийн “2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “” авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал),  

 

2.13. Гэрч П.гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны эхээр жолооны үнэмлэх авсан. Би жолооны үнэмлэх авахдаа жолооны сургалтад сууж, жолоодох эрхийн шалгалт өгсөн зүйл огт байхгүй. Би Б.ын найз бөгөөд тэр надад “манай ах жолооны үнэмлэх 250,000 төгрөгөөр гаргаж өгдөг, сургалтад суухгүйгээр жолооны үнэмлэх гаргуулах хүн байна уу? Автомашин барьж чаддаг байхад болно” гэж хэлж байсан. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сард Б.оос “нөгөө ах чинь жолооны үнэмлэх гаргаж байгаа юу, би жолооны үнэмлэх гаргуулж авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б. “манай ах жолооны үнэмлэх гаргаж байгаа, болно гэж байна, 250,000 төгрөг х” гэж хэлсэн. Би жолооны үнэмлэх гаргуулж авахын тулд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 130,000 төгрөгийг Б.ын тоот данс руу шилжүүлж өгсөн. Тэр үед би Е.оос 20,000 төгрөгийн авлагатай байсан. ...100,000 төгрөгийг бэлнээр Б.од шинэ жилийн үеэр буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны үед өгсөн. ...Ийм байдлаар би Б.од 250,000 төгрөг өгч, жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхтэй болсон” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь тал),

 

            2.14. Гэрч Э.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон. Миний багаасаа найзалсан найз Б. надад “манай ах аймгийн Замын цагдаагийн тасгийн даргаар ажилладаг, жолооны үнэмлэх гаргаж байгаа” гэж хэлсэн. ...хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө олоод оос “ах чинь жолооны үнэмлэх гаргаж байгаа юу” гэж асуухад “гаргаж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “хэдээр гаргаж байгаа вэ?” гэж асуухад “230,000 төгрөгөөр гаргаж өгнө” гэж хэлсэн. Би өөрийн найз М.ы хамт үнэмлэх гаргуулж авахаар М.ы Төрийн банкны тоот данснаас 500,000 төгрөгийг ий тоот данс руу шилжүүлсэн. Тэгэхэд би д 40,000 төгрөгийн өртэй байсан ба түүнийгээ өгсөн. бид хоёр ямар нэгэн жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр Б.оор дамжуулан жолооны үнэмлэх гаргуулж авсан. бид хоёр жолооны үнэмлэхээ 2020 оны 01 дүгээр сард авсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь тал),

 

            2.15. Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 нас хүрсэн. Би курст сурдаг найз Э.гээс “18 нас хүрчихлээ, жолооны курст хамт суух уу?” гэж асуусан. Э. “миний таньдаг ах байгаа сургалтад суухгүйгээр, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэх гаргуулах боломжтой, 230,000 төгрөгөөр гаргана гэж байна, гадуур сургалтын төлбөр 250,000 төгрөг гэж байгаа юм чинь хямд гаргаж байна” гэсэн. ...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э. 270,000 төгрөг бэлнээр өгсөн. Би өөрийнхөө Төрийн банк дахь 2 тоот данснаас Хаан банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 03-ны үед Э. над руу залгаад “андаа чиний жолооны үнэмлэх чинь гарчихсан байна би аваад очиж байна” гэж хэлсэн. ...Би жолооны үнэмлэхээ 2020 оны 07 дугаар сард Архангай аймагт гээсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал),

 

            2.16. Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын эхээр найз Тоогий // гэгчтэй таараад юм ярьж байхдаа жолооны шалгалт өгөөд тэнцээгүй талаар хэлсэн чинь “манай ах жолооны үнэмлэх гаргадаг юм. Нэг хүний жолооны үнэмлэх гаргаж өгөхөд 230,000 төгрөг” гэж хэлсэн. Дараа нь О.д найзын ах нь жолооны үнэмлэх гаргаж өгдөг гэнэ, хоёулаа хичээл амжихгүй байгаа юм чинь жолооны үнэмлэхээ гаргуулах уу” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа жолооны үнэмлэхээ гаргуулахаар болоод Тоогийтой би утсаар ярьсан чинь иргэний үнэмлэхийн зургаа явуулчих гэж хэлсэн. Ингээд фейсбүүк чатаар зургаа явуулсан Тоогий над руу нэг дансны дугаар явуулсан. Тэр данс руу нь би хоёр хүний мөнгө болох 460,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш буюу 2020 оны 02 дугаар сард Тоогийтой уулзсан чинь О. болон миний жолооны үнэмлэхийг өгсөн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал),

 

            2.17. Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г. нь манай найз ий найз нь байгаа. ээр дамжуулж хоёр жилийн өмнө той танилцаад үерхэж байгаад одоо больсон. ...2019 оны 12 дугаар сард надтай уулзаад сууж байхдаа “миний найзын ах нь жолооны үнэмлэх гаргадаг юм. Чи шалгалтаа өгч амжихгүй байгаа бол би тэр хүнд хэлээд чинийхийг бас гаргуулъя” гэж хэлсэн. ...2020 оны 02 дугаар сард надад жолооны үнэмлэх гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал),

 

            2.18. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 онд ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дабл Экс” нэртэй жолооны курст сурч байгаад шалгалт өгөөд тэнцээгүй юм. Ингээд тухайн үед би Англи улсад суралцахаар явсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтаа дахиж өгч чадаагүй юм. 2020 оны хавар хэдэн сард байсныг нь санахгүй байна. Би Англид сурч байхад өөрийн найз тай фейсбүүк мессенжер чатаар холбогдсон чинь жолооны эрхийн үнэмлэхээ найзынхаа ахаар гаргуулж байгаа гэхээр нь би яаж гаргуулж байгаа юм бэ гэхэд нарийн юм яриагүй, харин би найзаасаа асуугаад өгье гэж хэлсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа байхаа надтай холбогдоод 250,000 төгрөг өгчихвөл жолооны үнэмлэх гаргаад өгөх юм шиг байна гэхээр нь би ы данс руу шилжүүлсэн би тухайн үед өөрийнхөө Худалдаа хөгжлийн данснаас шилжүүлсэн. Ингээд би Монгол улсад 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирээд 21 хоног тусгаарлалтад байж байгаад гарсан. тай уулзсан чинь нөгөө жолооны үнэмлэх чинь худлаа болсон шүү гээд надад 150,000 төгрөгийг буцааж өгсөн. 100,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал),

 

            2.19. Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б. гэх хүнийг огт танихгүй. Харин манай найз ий танил гэж сонсож байсан. ...Би тэй нэг сургуулийг хамт суралцаж төгссөн манай нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Бид хоёр бараг зургаан жил үерхэж байна. ... надад хэлэхдээ “Б.од миний таньдаг хүн байдаг юм, жолооны үнэмлэх гаргаж байна гэнэ ээ, тэгээд 130,000 төгрөгөөр гаргаж байгаа гурваас дөрвөн долоо хоног болно” гэж хэлсэн. ...Бас манай найз ээр үнэмлэх гаргуулсан юм. ...2019 оны 10 дугаар сард авах ёстой байсан цалингаасаа 230,000 төгрөг д суутгуулаад л жолооны үнэмлэхээ авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас),

 

            2.20. Гэрч Б.ий “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “” авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал),

 

            2.21. Гэрч Б. “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 179 дэх тал),

 

            2.22. Гэрч Б.ийн “...Б. “манай ах жолооны үнэмлэх шууд гаргаж өгдөг” гэхээр нь тухайн үед Б.ын хэлсэн дээрх данс руу 230,000 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 141 дэх тал),

 

            2.23. Гэрч Б.ийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “” авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал),

 

            2.24. Гэрч Б. “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал),

 

            2.25. Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... анх найзынх нь ах жолооны үнэмлэх гаргадаг, жолооны курст явахгүйгээр гаргаж өгдөг талаар ярьсан. Тэгэхээр нь бид хоёр электрон тамхи зарж олсон мөнгөнийхөө ашгаар жолооны үнэмлэх захиалахаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал),

 

            2.26. Гэрч Э.гийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “” авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал),

 

            2.27. Гэрч Э. “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал),

 

            2.28. Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Шалгалт өгөх эрх нээгдсэний дараа буюу 15 дахь өдрөөс эхлэн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын өрөөнд тусгайлан бэлтгэсэн 3 компьютер байгаа түүнд орж 3, 3-аар шалгалтаа өгдөг. Тэгээд Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтад тэнцсэн иргэд нь жолоодлогын шалгалтыг өгдөг. Жолоодлогын шалгалтад тэнцсэн бол материалд гарын үсэг зурагдаж Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргэгдэж жолооны үнэмлэх хэвлэгддэг. ...Тасгийн даргаас ч намайг гуйж байсан, надад мөнгө төгрөг өгч байсан тохиолдол байхгүй. ...Үндсэн шалгагч нь би учраас надаар гарын үсэг зуруулах тохиолдол байдаг. Би энэ хүмүүсийг бол танихгүй юм байна. Яг хэрхэн яаж шалгалт авснаа санахгүй байна. Магадгүй энэ хүмүүс тасгийн даргатай холбоотой хүмүүс юм бол тасгийн дарга ******* шалгалтыг аваад надаар гарын үсэг зуруулсан байж болох юм” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал),

 

            2.29. Гэрч Ш.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2003 онд анх байгуулж 2007 онд шинэчилсэн бүртгэл хийлгэсэн тухайн компанийг манай аав анх байгуулж миний нэр дээр бүртгүүлсэн юм. Тус компани нь жолооны сургалт, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн, аялал жуулчлал, хүнсний дэлгүүрийн чилэлээр үүсгэн байгуулсан боловч зөвхөн жолооны сургалтыг дагнан явуулж байна. Тус жолооны сургалтыг миний аав зохион байгуулж явуулдаг байсан бөгөөд манай аав 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барж тус сургалтын төв одоогоор үйл ажиллагаагаа явуулахгүй зогссон.  Сургалтын хичээлийг манай аав заадаг байсан. Одоо тэр сургалтад сурч байсан суралцагчдын бүртгэл гэж байхгүй, аав байхдаа ч бүртгэл гэж албажсан бүртгэл байхгүй өөрийнхөө дэвтэр дээр л хөтөлдөг байсан. ...Нас барахад нь холбоотой бүх зүйлийг нь шатаасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал),

 

            2.30. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бүх шалгалтад тэнцсэн хүмүүсийн материалыг бүрдүүлж тасгийн дарга Н.*******ын гарын үсэгтэй албан тоотоор хүргүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал),

 

            2.31. Шүүгдэгч Ж.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би авто курст жолооны багшаар ажиллаж байсан болохоор гэж хүнийг сайн танина. Би жолооныхоо курсийг явуулахдаа тэдний тэнхимийг түрээсээр ашигладаг байсан юм. 2019 оны сүүл 2020 оны эхэнд ах над руу залгаад чи жолооны сургууль дээрээ энэ хүмүүсийг оруулж бүртгээд төгсгөчих энэ хүмүүс бол Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга *******ын хүмүүс байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд надад 2019 оны 12 дугаар сард , , , 2020 онд , , гэсэн 6 хүүхдийн нэр өгч би тус хүүхдүүдийг өөрийнхөө жолооны курст бүртгээд сургалтын хугацаа дууссан даруйд үнэлгээнийхээ хуудсыг гаргаж өгсөн. Тухайн үед жолооны сургалтын төлбөр 200,000-300,000 төгрөгийн хооронд байсан юм. Би тэр хүмүүсээс мөнгө төгрөг аваагүй, *******ын хүмүүс гэхээр нь тэгж байгаад төлөх байх гэж бодоод мөнгө төгрөг ч нэхээгүй. Сургалтын хугацаа дуусаад шалгалт болоход би программ дээр дүүргэлт хийгээд өөрийнхөө эрхээр шалгалтын үнэлгээний хуудас гаргасан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал),

 

            2.33. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт явуулдаг “” ХХК, “” ХХК, “” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 206-209 дэх тал/,

 

            2.34. Шүүгдэгч Ж.*******гийн хөтөлж байсан өдөр тутмын тэмдэглэлд буюу баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал),

 

            2.35. аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас үйлдэгдсэн албан тоотод үзлэг хийсэн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хавтаст хэргийн 27-30 дахь тал),

 

            2.36. “” жолооны сургуулийн цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хавтаст хэргийн 32-38 дахь тал),

 

            2.37. “” жолооны сургуулийн цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал),

 

            2.38. Шүүгдэгч Х.*******гийн хаягаар нэвтэрч үзлэг хийсэн “...Б.ын регистрийн дугаараар хайлт хийхэд сургалт эхэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, сургалт дуусах 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, бүртгэсэн огноо 2018 оны 08 дугаар сарын 08-ны 18 цаг 34 минут 20 секунд гэсэн бүртгэлтэй байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал),

 

            2.39. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.Ононбатын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас гэсэн бичиглэлтэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримт бичгийн Захирал гэсэн хэсгийн Х.******* гэсэн нэрийн өмнө зурагдсан Х.*******гийн гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 104-114 дэх тал) зэрэг болно.

 

            3. Шүүгдэгч Н.*******ын аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-40”  загварын улсын дугаартай автомашиныг гэрч Б.од 23,500,000 төгрөгөөр зарсан үйлдэл хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  3.1. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал),

 

  3.2. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 23-26 дахь тал),

 

  3.3. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өмнө нь Н.*******тай таарахад өөрийнхөө унаж байсан хар саарал өнгийн Приус-40 загварын автомашиныг зарна гэж байсан болохоор түүн рүү залгаад “чи автомашинаа зарна гэж байсан, юу болсон бэ” гэхэд ажил дээр хүрээд ир” гэсэн. Би аймаг дахь Цагдаагийн газрын үүдэнд очиж Н.*******тай уулзаад “автомашинаа зарчих” гэхэд “тэгье тэгье, ав” гээд бид хоёр Н.*******ын унаж байсан улсын дугаартай Приус-40 загварын саарал өнгийн автомашиныг 23 сая төгрөгөөр тохирч наймаалцсан. Би яг тэр дор нь буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5,5 сая төгрөгийг түүний дугаарын данс руу ...шилжүүлээд автомашинаа авч явсан. Ингээд машинаа унаж байтал Н.******* “од байна үлдэгдэл мөнгөө шилжүүлээч” гэхээр нь би түүний дээрх данс руу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 сая төгрөгийг шилжүүлсэн. ... энэ автомашиныг одоо шилжүүлэх боломжгүй, асуудал шийдэгдсэний дараа шилжүүлье, чи унаад явж бай” гэж надад хэлж байсан. Түүнээс биш яг битүүмжилсэн энэ тэр гэж юм яриагүй” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 66-68 дахь тал),

 

  3.4. аймгийн Автотээврийн төвөөс гаргуулан авсан ZVW403061645 арлын дугаартай авто машины түүхчилсэн лавлагаа (6 дугаар хавтаст хэргийн 53, 63 дахь тал),

 

            3.5. Шүүгдэгч Н.*******ын Хаан банк дахь дугаарын дансны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал) зэрэг болно.

 

            4. Шүүгдэгч Н.*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө аймгийн т сумын нутаг дэвсгэрт, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ын дүүргийн нутаг дэвсгэрт, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тус тус зодсон болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

    1. Хохирогч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгийн анх 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аймгийн төвд байх гэртээ үл ялих зүйлээс шалтгаалж зодож байсан. Тэгээд хэсэг хугацаанд тэгж зодож байгаад би чамайг ална гэж хэлээд гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд миний хэвлийн баруун хэсэгт хоёр удаа зүссэн. Тэр үед би бүр шоконд ороод шууд хүүхдээ аваад үүрээр 04 цагт гэрээс нь зугтааж гаран од ирж байсан. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр од 18 цагийн орчим намайг ажил дээрээ байхад залгаад “би ирчихсэн байна, писда минь хаалгаа тайл, чамайг ирэхээр чинь хутга шааж ална” гээд орилоод байсан. ... ******* намайг харчхаад шууд хүрч ирээд хоолойноос боож газар унагаан биеийн бүх хэсэгт цохиод байсан. ...Тэр өдрийн оройдоо би үр хүүхдүүдээ бодоод хоёулаа цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь гэр, гэр лүүгээ, хүүхдүүд рүүгээ яараад шүүх эмнэлэгт үзүүлэлгүй явчихсан юм. Тэгээд маргаашаас нь ажилдаа иртэл бие өвдөөд байхаар нь шүүх эмнэлэгт дараа нь үзүүлж байсан юм. ...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******ыг охинтой нь уулзуулахаар нэг удаа уулзсан. Тэр үед ******* гурвуулаа хамт салхинд гаръя гээд охин бид хоёрыг гэрээс ирж аваад нэртэй амралтын газар байшин аваад хамт амарсан. Энэ үед бид хоёр шар айраг уусан байсан бөгөөд ******* согтуурчихсан үедээ мөн л үл ялих зүйлээр шалтаглан миний хоолойг боож газар унагаан цохиж зодсон. Энэ үед тэнд амарч байсан хүмүүс цагдаад дуудлага өгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэр мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 89-93, 176-178 дахь тал),

 

    1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7574 дугаартай “Ө.ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хэвлийн урд хананд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хэвлийн урд ханын сорви нь хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

    1. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 541 дугаартай “...Ө.ийн биед зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал),

 

    1. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн талаар Си Ди бичлэгийг хэрэгт хавсаргасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (7 дугаар хавтаст хэргийн 95-100 дахь тал),

 

    1. Гэрч Б.аас хавтас хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Си Ди бичлэгийг хэрэгт бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 дугаар хавтаст хэргийн 101-109 дэх тал),

 

    1. Гэрч Э.батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг өдөр би найзтайгаа хөдөө явж ирээд Кинг Тауэр 121 дүгээр байранд түрээсээр амьдардаг гэрт нь оруулж өгчхөөд гараад явж байсан тэгэхэд тус байрны хүлээлгийн танхимд нэг нь нэг эмэгтэйтэй нь зууралдаж байсан, тэр зууралдаж байсан эмэгтэй нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. ...нөгөө нэг эмэгтэй нь гар утсаараа тэр хоёр хүний бичлэг хийгээд өөрөө тайлбарлаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 116-117 дахь тал),

 

    1. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг ороход Ө., Н.******* нар байрныхаа хүлээлгийн танхим дотор өөд өөдөөсөө хараад хэрэл зогсож байсан ба дүүгээ аваад лифт рүү орох гэтэл оруулахгүй бид хоёр руу Н.******* дайраад түлхээд зулгаагаад байсан. Тэгж байгаад манай дүүг үснээс нь зулгаагаад газар унагаагаад бөгс рүү нь өшиглөөд газар өнхрүүлээд байсан. Ө.ийн авч орсон миний гap утасны бичлэгээр бол Н.******* нь зодож эхлэх үед газар унаад бичлэг нь дууссан байсан. Тэгээд л тэнд ер нь хүн амьтнаас ичмээр бөөн юм болсон, аргаа бараад орцноос гарч ирж байгаа нэг залуугаас тусламж гуйхад тэр залуу “чи одоо болиоч” гэж байгаад яваад өгсөн ба тэр залуугийн хэлснийг тэр гурав сонсохооргүй байдалтай байгаад байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 120-122 дахь тал),

 

    1. Шинжээч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хэвлийн урд хананы сорви бас дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргино гэдэг нь толгой, нүүрний хэсэгт гаднын хүчин зүйлээс хүчин зүйл үйлчилсний улмаас тархины доргилт гэмтэл үүсдэг тул дагзны хуйхны зөөлөн эдийн няцралт, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал нь хамт гэсэн үг юм. Эдгээр гэмтлүүдийн аль нэгнээс болж тархи доргилт үүссэн гэсэн үг, эсхүл бүгдээс нь шалтгаалаад үүссэн байж болно. ...Өөрийнх нь буюу Ө.ийн хэлснээр 2021 оны 06 дугаар сард Н.******* гэж хүн зодоод зүсүүлж байсан гэж байсан ба дээрх гэмтлүүд үүссэн цаг хугацаанд хамт үүссэн байх боломжгүй, хуучин сорви байсан. Дээр хэлсэнчлэн сорви нь байгаагүй ч гэсэн тархи доргилтоороо хөнгөн зэргийн гэмтэл гарч байгаа. Тухайн сорвийг яг хэзээ үүссэн байж болохыг тогтоох боломжгүй ба сорви ер нь дунджаар 6 сарын дараа арьсныхаа өнгөтэй ижил болдог, 6 cap дотроо хүрэн ягаан байж байгаад хүрэн бор өнгөтэй болдог. Ө.ийн сорви нь хүрэн бор өнгөтэй байсан. Олгойны сорви бол биш. Хутга, мэснээс үүсгэгдсэн сорви байж болно. Ирмэгтэй ямар нэгэн зүйлээс үүссэн байж болно. ...Ө. нь ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт авч ирж үзүүлээгүй, биеэр нь өөрийг нь л үзсэн...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 141-145 дахь тал),

 

    1. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жижүүрийн 102 дугаарын утсаар гэгч нь Налайх дүүрэг 6 дугаар хороо “Тэрэлж мэлхий хад” амралтын газарт , нөхөр хоёр хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага 21 цаг 10 минутад ирсний дагуу Налайх дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Оюунболд, олон нийтийн Алтантулга нарыг явуулсан ба дэслэгч П.Оюунболд нь эргэж танилцуулахдаа “энэ хүмүүс нь цагдаагийн ёс журмаа дууд гээд явахгүй үгэнд орохгүй, тавьсан шаардлага биелүүлэхгүй хоорондоо маргалдаад байна. Хоёулаа цагдаагийн алба хаагч нар юм байна гэж хэлсэн ба бид хоёрыг утсаар ярих хооронд цаад талд нь эмэгтэй, хоёр хүн орилж хэрэл байгаа нь сонсогдсон тул эдгээр хүмүүсийг шалгахад эмэгтэй нь Тээврийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан байцаагч, нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга албан тушаалтай цагдаагийн алба хаагч нар байсан тул Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ёс журмын эргүүл, цагдаагийн хошууч Л.Мөнхболдод мэдэгдсэн ба эдгээр хүмүүсийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваад ир гэсэн тул авчруулах талаар цагдаагийн дэслэгч П.Оюунболдод утсаар хэлэхэд энэ хоёр хүн тавьсан шаардлага биелүүлэхгүй байна, нэмэлт хүн ирүүлэх х байна гэсэн тул 112 чиглэлт үүрэг гүйцэтгэж байсан хоёр албан хаагчийг явуулсан ба 22 цагийн үед Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дээрх хоёр хүнийг авч ирсэн ба дээрх хоёр хүнийг ёс журмын хэлтсээс ирсэн цагдаагийн хошууч Л.Мөнхболдод хүлээлгэн өгсөн ба хошууч Л.Мөнхболд нь Н.******* гэгчийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүл гэсэн тул би өөрийн биеэр эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх үүрэг өгөөд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 163-164 дэх тал),

 

    1.  Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувиараа Тэрэлжийн Мэлхий хад орчим амралтын газар ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай амралтад амрахаар 30 гаруй насны , эмэгтэй 2 хүн хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд амралтын байшин аваад орсон бөгөөд яг хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна, манай амралтын газрын бусад амрагчид /тухайн гэр бүлийн орсон байшингийн нөгөө жигүүрт амарч байсан/ над руу залгаад хажуу талын хүмүүс зодолдоод байх шиг байна түчигнээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрын амарч байсан байшинд очсон. Намайг очиход , эмэгтэй хоёр хүн хоорондоо зууралдсан, хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд би тэр хоёрыг зодоон цохион, хэрүүл маргаан битгий хий гэж шаардлага тавьсан. Тэгээд би тэр хоёртой хэсэг хугацаанд хамт байсан бөгөөд намайг хамт байх хугацаанд хэрүүл маргаан, зодоон болоогүй. Тэгээд би тэр байшингаас гарч яваад 20-30 минутын дараа буцаж очсон. Тэгэхэд тэр хоёр дахиад л зууралдчихсан байсан. Гэхдээ намайг харахад тэр хоёр нэг нэгнээ цохиж зодоогүй, зууралдчихсан байдалтай байж байгаад намайг харчхаад болиод хоёр тийшээ салж байсан. Намайг хоёр дахь удаагаа ороход нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан. Тэгээд нь байшингаас гарах гээд хаалга руу явтал нөхөр нь цамцнаас нь зуурч татаж байгаад цамцыг нь тайлчихсан. Тэгээд нь цээж нүцгэн гадаа зогсоод байсан. Нөхөр нь дотроосоо хаалга түгжчихээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд хөнжил аваачиж нөмрүүлж өгсөн. Намайг хоёр дахь удаагаа ороход нөхөр нь надад хандаж “ширээн дээр байсан хутгыг заагаад ахаа энэ хутгыг аваад далд хийчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад гарсан. Тэгээд нэлээн удаж байгаад цагдаа нар ирээд хэсэг байж байгаад нөхрийг нь түрүүлээд аваад явсан. Миний анзаарснаар тэр хоёр эд хөрөнгийн маргаантай юм шиг байна лээ. Байр сууцны тухай яриад маргалдаад байсан. Тухайн 2 хүн хоёулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 186-189 дэх тал) зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

  1. Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь бүлэглэж, “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл болон уг хэрэгт хамжигчаар хамтран оролцсон шүүгдэгч Б.*******, Н.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь авлигын гэмт хэрэг бөгөөд  нийтийн албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.          

 

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамжаар “ аймгийн суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16,700,000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг аймгийн автотээврийн төвийн дарга Н.*******д шилжүүлсэн байх ба аймгийн автотээврийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.******* нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ шууд байгуулах аргаар шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн “” ХХК-тай 16,700,000 төгрөгийн пүү нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

 

            Улмаар “ аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих гэрээ”-ний дагуу санхүүжилтийн мөнгө болох 16,698,479 төгрөгийг аймгийн төсвөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байх боловч гэрээ байгуулсан “” ХХК бус харин “ аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын комиссын гишүүн, аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.******* явуулын пүүг нийлүүлсэн байна.

 

            аймгийн автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай тушаалаар “ аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын комиссын даргаар аймгийн автотээврийн төвийн дарга буюу өөрийгөө, комиссын гишүүнээр аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Н.******* нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь аймгийн Автотээврийн төвд пүү нийлүүлэх талаар урьдаас үгсэн тохиролцож, уг пүүг нийлүүлж байгааг мэдсээр байж шүүгдэгч Н.******* нь “ аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын комисст шүүгдэгч Н.*******ыг томилсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Н.*******, Н.******* нарын үйлдэлд шүүгдэгч Н.******* нь өөрийн эзэмшлийн “” ХХК-ийн нэр, тамга тэмдэг, банкны дансыг ашиглуулах зорилгоор явуулын пүү нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, гэрээний санхүүжилтийг компанийнхаа дансаар авч, мөнгийг гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

            Харин шүүгдэгч Б.******* нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа дээр дурдсан “ аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү худалдан авах тухай” тендер шалгаруулалтын ажлын хүрээнд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.*******д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай “Зөвлөмж” гэсэн нэртэй “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэрээ шууд байгуулж болно гэж заасан...” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Энхжаргал нар нь “2018 онд дагаж мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.1-д “худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах” чиг үүргийн хүрээнд зөвлөмж өгсөн бөгөөд уг зөвлөмж нь эрх зүйн үр дагаваргүй, захирамжилсан шийдвэр биш, шүүгдэгч Б.*******г зөвхөн гэрч Б.гийн мэдүүлгээр буруутгаж байна, шүүгдэгч Б.*******г өмнө нь анхан шатны шүүх 3 удаа цагаатгасан, давж заалдах шатны шүүх цагаатгасан үндэслэлээ тодорхой бичээгүй гэж дүгнэсэн болохоос цагаатгасан нь үндэслэлгүй гэж дүгнээгүй” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.******* нь тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.1-д зааснаар худалдан авах нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байх боловч захиалагч аймгийн автотээврийн төвийг худалдан авах ажиллагаатай нь холбогдуулан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах бүрэн эрхгүй атал гамшгийн онц нөхцөл байдал зарлаагүй, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлээгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүсээгүй байхад тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах аргаар явуулж болох талаар зөвлөмж бүхий чиглэл өгч, шүүгдэгч Н.*******, Н.******* нарыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байна.

 

            Өөрөөр хэлбэл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.******* нь тендер шалгаруулалт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах эрх бүхий субьект атал “харьцуулалтын арга”-аар явагдах тендер шалгаруулалтыг хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад “шууд гэрээ байгуулах арга”-аар явуулж болох талаар албан бичиг хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч нарын дээр дурдсан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.*******ын эрхэлж байсан төрийн тусгай албан тушаал буюу аймгийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаал, шүүгдэгч Н.*******гийн эрхэлж байсан төрийн захиргааны албан тушаал буюу аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаал, шүүгдэгч Б.*******гийн эрхэлж байсан төрийн захиргааны албан тушаал буюу аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субьектэд хамаарч байна.

 

            Шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.******* нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдэж, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тэдний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь нийтийн албан тушаалтныхаа хувьд урьдаас үгсэн тохиролцож, санаатай нэгдэж үйлдсэн байх тул бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.******* нь урьдаас үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн “” ХХК-ийг гүйцэтгэгчээр оролцуулж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгч Б.******* нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу хууль зөрчсөн зөвлөмж хүргүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж хамжигчаар тооцож, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг журамласан нь үндэслэлтэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

  1. Шүүгдэгч Н.*******ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгосон, уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон шүүгдэгч Ж.*******, Х.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь авлигын гэмт хэрэг бөгөөд  нийтийн албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаагүй гэрч Б.од “В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаагүй гэрч Б., Э., Б. Б., Б., П., Б., М., Э., Г., О. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулан өгсөн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаагүй гэрч В., Б., Б., Э. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500,000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* нь бусдад хууль бусаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулан өгөхдөө гэрч Б.оор дамжуулан өөрийн Хаан банкны дансаар нийт 2,200,000 төгрөг авсан байх бөгөөд түүний дээрх үргэлжилсэн үйлдлүүд нь нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн хэргийн шинжийг хангаж байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Х.******* нь гэрч Б.ыг “” авто курст суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад “Жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас”-т гарын үсэг зурж, шүүгдэгч Н.*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох боломжийг олгосон байх тул түүнийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж хамжигчаар тооцож, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг журамласан нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.******* нь гэрч Б., М., Э., Г., О., П. нарыг “” авто курст суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад “Жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас”-т гарын үсэг зурж, шүүгдэгч Н.*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрч Б., М., Э., Г., О., П. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох боломжийг олгосон байх тул түүнийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж хамжигчаар тооцож, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг журамласан нь үндэслэлтэй байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

  1. Шүүгдэгч Н.*******ын аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-40”  загварын улсын дугаартай автомашиныг гэрч Б.од 23,500,000 төгрөгөөр зарсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг бөгөөд битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор яллагдагч Н.*******ын эзэмшлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монголд орж ирсэн Тоёота приус 40 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг хадгалах, хамгаалах үүргийг Н.*******д хүлээлгэж, хууль заасан хариуцлагыг сануулж, шүүгдэгч Н.*******д хүлээлгэн өгсөн байх боловч 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.од 23.500.000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, өөрт нь эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ” гэж заасны дагуу үүрэг болгож, хууль сануулсан байхад шүүгдэгч нь машинаа солих нэрийдлээр бусдад худалдан борлуулж үрэгдүүлсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

  Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

  1. Шүүгдэгч Н.*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө аймгийн т сумын нутаг дэвсгэрт, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ын дүүргийн нутаг дэвсгэрт, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тус тус зодсон болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, , …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.*******, хохирогч Ө. нар нь хамт амьдарч байсан, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

 

  Шүүгдэгч Н.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө аймгийн т сумын нутаг дэвсгэрт, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ын дүүргийн нутаг дэвсгэрт, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт буюу нийт 3 удаа таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдаж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Мөн шүүгдэгч Н.******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийн биед халдан зодохдоо биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч О.Санчирбал нар “хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тархи доргилтыг үнэлсэн объектив шинж тэмдгийг тодорхойлсон баримт шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, хохирогч Ө. нь зөвхөн Н.*******д зодуулаагүй, Н.д бас давхар зодуулсан тул хэний үйлдлээс болж хөнгөн хохирол учирсан нь тодорхойгүй, 2021 оны 06 дугаар сарын үйлдэл яг хэдний өдөр гэдгийг тогтоогоогүй, хохирогч нь цагдаагийн байгууллагад ажилладаг, нөхцөл байдлыг мэддэг гэж маргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч хохирогчийн биед үзлэг хийж, биед илрэх шинж тэмдэг, асуумжийг үндэслэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сариулах хугацааг үндэслэн хохирогч Ө.ийн биед хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан талаар дүгнэлт гаргасан байх ба шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

 

            Хохирогч Ө. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор хоёр удаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор нэг удаа өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой байх бөгөөд дээрх мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу авч, хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж авсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ө.ийг хүнийг гэмт хэрэгт гүтгэж худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй, хохирогчийн мэдүүлэг хэрэг цугларсан бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдээгүй, 2021 оны 06 дугаар сард зодсон гэх үйл баримтыг яг хэзээ үйлдсэн гэдгийг тогтоогоогүй, тодорхойлоогүй байгаа нь уг үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэж, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч нарын гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

  Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            1.4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

  Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын бүлэглэж, шүүгдэгч Б.*******, Н.******* нарын хамтран оролцож үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас аймгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч Н.*******ын нийлүүлсэн 8,815,996 төгрөгийн үнэлгээ бүхий 150 тонны даацтай зөөврийн авто пүү (1 дүгээр хавтаст хэргийн 136-142 дахь тал) нь аймгийн Автотээврийн төвийн эзэмшилд байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7,882,483 төгрөгийг (16,698,479-8,815,996=7,882,483 төг) гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

  Мөн шүүгдэгч Н.*******ын үйлдсэн, шүүгдэгч Х.*******, Ж.******* нарын хамтран оролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирол учраагүй боловч шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийг үйлдэж 2,200,000 төгрөгийн орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 2,200,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Х.*******, Ж.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Мөн шүүгдэгч Н.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Ө.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.*******ыг хохирогч Ө.т төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, нээлтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 84 хоногийн эдлэх ял оруулан тооцох, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, түүний цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасах, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Н.*******, Х.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 8,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

            хохирогчийн өмгөөлөгч М.Сугар нь “улсын яллагчийн саналыг дэмжиж байна, тусгайлан гаргах санал байхгүй” гэсэн,

            шүүгдэгч Н.*******, Н.******* нарын өмгөөлөгч О.Санчирбал нь “шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, цагдан хоригдсон 84 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж өгнө үү гэж, харин шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

            шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Б.Ганзориг нь “шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

            шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал нь “шүүгдэгч Б.******* нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт холбогдсон, гурван хүүхэдтэй, том хүүхэд нь оюутан болж байгаа, одоо хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

            шүүгдэгч Б.*******, Ж.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал нь “шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, одоо нийтийн албанд ажиллаж байгаа тул ажлаа солихоос гарцаагүй байдалд орж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжээс доогуур торгох ял, шүүгдэгч Ж.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтад байдаг, мөн өндөр настай, хэвтрийн дэглэм сахидаг, байнгын асаргаатай хадам ээжтэйгээ хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

             шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нь “шүүгдэгч Х.******* нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, эрүүл мэндийн хувьд зүрх нь байнга өвддөг болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт орж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх ба уг нэмэлт өөрчлөлтөөр сонгох ялын төрөл буюу торгох ял хасагдсан байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх тул шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж урьдаас үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр ашиг хонжоо олох зорилгоор бусдад бусдад давуу байдал бий болгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргаж өгч байсан байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биелүүлэх торгох ялыг 12,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,200,000 төгрөгөөр тогтоож, түүнд оногдуулсан торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх зорих эрхийг хязгаарлах ялыг 5 сар 6 хоногоор тооцож, уг хугацаанд ын дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж урьдаас үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1,260 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,260,000 төгрөгийг хасаж, биечлэн биелүүлэх торгох ялыг 5,740 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,740,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэв. 

 

            Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байдал, учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.*******, Х.*******, Ж.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байдал, учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, биеийн эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг Си Ди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, иргэн Б., Б., О., Э. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тээврийн цагдаагийн албанд хүргүүлж, шүүгдэгч Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

            Дашванжил овогт Нямаагийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

            овогт ын *******, овогт гийн *******, овогт гийн *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 8,000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

 

  шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 7,000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар,

 

  шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

 

  шүүгдэгч Н.*******, Х.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8,000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 12,200 (арван хоёр мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,200,000 (арван хоёр сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын цагдан хоригдсон 84 (наян дөрөв) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 84 хоногийг хасаж, шүүгдэгч Н.*******ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 (тав) сар 6 (зургаа) хоногийн хугацаагаар,

            шүүгдэгч Н.*******гийн цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, 1,260 (нэг мянга хоёр зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,260,000 (нэг сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг хасаж, шүүгдэгч Н.*******гийн биечлэн биелүүлэх торгох ялыг 5,740 (таван мянга долоон зуун дөч) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,740,000 (таван сая долоон зуун дөчин мянга) төгрөгөөр тус тус тооцсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нарт оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 5 (тав) сар 6 (зургаа) хоногийн хугацаанд ын дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.******* Н.*******, Х.*******, Ж.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 10,082,483 (арван сая наян хоёр мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг шүүгдэгч Н.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 (тав) ширхэг Си Ди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Б., Б., О., Э. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тээврийн Цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Н.*******, Б.*******, Н.*******, Х.*******, Ж.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ