Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........ овогт М.У-д холбогдох эрүүгийн 25170000000... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны ... дүгээр сарын ....-ний өдөр ........... аймгийн ........... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин гэх, ам бүл ...., нөхөр, хүүхдүүдийн хамт ............ аймгийн ............ сумын .......... баг, ............. дугаар гудамжны ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .................. /РД:........../.

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч М.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу ......... оны .... дугаар сарын ....-ны өдөр ......... аймгийн ........ сумын ........ багийн нутаг дэвсгэрт ............ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

    1. Яллагдагч М.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу ......... оны .... дугаар сарын ....-ны өдөр ......... аймгийн ........ сумын ........ багийн нутаг дэвсгэрт ............ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.У-ны үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас), Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.А-ын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн рапорт (хх-ийн 3 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 4 дүгээр хуудас), Цагдаагийн Ерөнхий газрын сангийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-н 10-р хуудас), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 20 дугаар хуудас), Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны .... дугаар сарын ....-ны өдрийн ............ дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 22-23 дугаар хуудас), гэрч Б.А-ын мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, М.У нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч М.У-д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Прокуророос шүүгдэгч М.У-ны үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч М.У нь шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байна.

Тухайн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.

Шүүгдэгч М.У нь улсын яллагчийн ялласан саналын талаар маргаагүй болно.

Иймд улсын яллагчийн саналыг баталж, шүүгдэгч М.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч М.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                        

1. Шүүгдэгч .............. овогт М-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч М.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялаар шийтгэж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосуагй.

3. Шүүгдэгч М.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ҮЙТҮМЭН