| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/0085/э |
| Дугаар | 2025/ШЦТ/94 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Бүжинлхам,
хохирогч Б.Б
иргэний хариуцагч Э.Б
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт ..............т холбогдох 24170017............. дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны .... дүгээр сарын …..-ны өдөр ............ хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .............т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ............. аймгийн ............ сум, ............ баг, ..... дугаар байрны ........ тоотод оршин суух, урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн ........ оны ... дугаар сарын ...-ний өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн .......... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлйин 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэх, ............... овогт …............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, ........... аймгийн ..... сум, .......... багийн нутаг дэвсгэрт байрлах ............. орчим ........... улсын дугаартай “................” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, улмаар Б.Б-н эрүүл мэндэд “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, урагдалт, хэвлийн арын ханын гялтангийн няцрал, бүдүүн гэдэсний элэгний булан, хөндлөн хэсгийн хана болон чацархайн няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт...” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1.1 Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ........... аймгийн .............. сумын нутагт гэмтэл гарлаа гэсэн дуудлага ирсэн. Д та “..........” жолоодож явах уу гэсэн. Би ангилал байхгүй гэж хэлэхэд өөр жолооч байхгүй байна та яваад ир гэж хэлсэн. .......... орж гэмтлээ устгачихаад ............ орж хэмжилт хийх ажлаа дуусгачхаад буцах замдаа зам дээр тогтсон мөсөн дээр гулгаад осолдсон ... Би тухайн үед ангилал байхгүй гэдгээ хэлсэн. Жолооч байхгүй байна яаралтай явахгүй бол болохгүй байна та явчхаад ир гэж хэлсэн... 55-60 километр цагийн хурдтай явж байсан... Би “В”, “C”, “Е” ангиллын жолооч гэв.
1.2.Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө ажил цуглаад байж байхад салбарын дарга орж ирээд .......... аймгийн ............ суманд байх цахилгааны дэд станцад хий үүслээ гэсэн дуудлага ирсэн. Мөн ......... уурхайд засварын ажил хийх албан бичиг ирсний дагуу ажилд гарах шийдвэр гарсан. Тухайн үед ажилд гарахад ........... сум руу явах зам бартаа ихтэй байгаа учир “.......” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-тай гарах шийдвэр гарсан. Даргаас шийдвэрээ аваад 10 цаг өнгөрч байхад засварын монтёр Б, жолооч Б-тай .............. сум руу гарсан. ........... суманд очиж трансформаторын хий авчхаад ........... уурхай орж реле суурилуулж дуусаад 18 цагийн үед .............. аймаг руу гарсан. .......... 30 орчим километрийн зайд осолдсон. Тухайн үед би шороон замд унтаад явж байсан. Жолооч Б-ын орилсон дуугаар сэрэхэд автомашин осолдоод газарт унасан. Миний хэвлий хэсгээр хөндүүртэй өвдөж байсан. Б сүлжээ хайгаад яваад хальт сүлжээ орох үед байршлаа явуулаад аваарт орсон тухай мэдэгдсэн. Хэр удсаныг мэдэхгүй байна. Тухайн үед ХАБ-н инженер байсан П, автын механик Д, жолооч Л-той хамт ирээд ........... аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. ......... аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд яаралтай түргэн тусламжийн тасагт дусал хийлгэж байсан. Тэгээд хагалгаанд орсон... Б эмнэлгийн ор хоногийн мөнгө төлсөн. 04 дүгээр сарын сүүлээр прокурор луу шилжсэн. Прокурор дээр 14 хоноод шүүх рүү шилжинэ гэж хэлсэн. Шүүх хурал дуусаад нарийн шинжилгээ өгч донор судлахаар .......... улс руу явахаар төлөвлөсөн байсан. Анхан шатны шинжилгээний зардал гээд 40 000 000 төгрөг болох юм байна. Би хуваагаад 20 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг гаргаад гэж ярьсан. Түүнээс Б ах 5 000 000 төгрөг өгсөн. Гэтэл хэрэг мөрдөн байцаах шат руу буцсан... Байгууллагын зүгээс хөдөлмөрийн чадвар алдалт 40 хувь гэж тогтоогоод Хөдөлмөрийн тухай хуулиар үндсэн цалинг 7 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 16,000,000 төгрөг байгууллагаас олгосон. Салбарын дарга ..... улс руу эмчилгээнд явахын өмнө 5,000,000 төгрөг өгсөн. Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн, хагалгаанд орсон эмийн сангаас авсан эмийн зардлыг байгууллагаас өгсөн. Яг хэдэн төгрөг болсон эсэх талаар мэдэхгүй байна. ............ аймгийн эмнэлгээс гараад төмөртэй байсан. Төмөрөө 14 хоноод авахуулсны дараа ............ хот руу урологийн тасаг шинжилгээ өгөх шаардлагатай гээд явах үед салбарын дарга 1,000,000 төгрөг өгсөн гэв.
1.3. Иргэний хариуцагч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Байгууллагын зүгээс реле хамгааллын инженер Б-д хөдөлмөрийн хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг 30 хоног ба түүнээс дээш өвчилсөн нэг сарын цалинг зохих хэмжээгээр өгсөн. Манай байгууллагын ............... улсын дугаартай “.........” маркийн тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээг жолооч Б өөрийн зардлаар зассан. Байгууллагын зүгээс өөр зүйлгүй... Тухайн үед Б-т тухайн тээврийн хэрэгсэл жолоодох үүргийг хэн өгснийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед ашиглалт засварын инженер ажилтай байсан. Гэхдээ явах инженерт үүрэг даалгавар өгч байгаа болохоор яг хэн өгснийг нь мэдэхгүй байна... Тээврийн хэрэгсэл болгон дээр хариуцсан жолооч байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь шинээр ирсэн байсан болохоор жолоочгүй байсан. Б нь тухайн үед ачааны автомашины жолооч ажилтай байсан... Манайх болохоор .......... аймаг дахь салбар. ............ дүүрэгт болохоор компани байдаг. Компаниас чиглэл өгөхдөө “.........” автомашиныг сэргээн засварл гэсэн. Холбогдох хүмүүсээр нь төлбөрийг нь гаргуулаад засварл гэсэн. Үүнтэй холбоотой “....” автомашиныг засварлуулаад ирсэн. Нөхөн төлбөр олгох зүйлийг удирдлагын хэмжээнд шийдэх байх. Хуульд заасан нөхөн олговрыг олгосон. Цаашид гарах зардлыг удирдлагууд шийдэх байх. Надад одоогоор мэдэх зүйл байхгүй байна гэв.
1.4.Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би ...........-ны засварын монитор хийдэг юм. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...... аймгийн .......... суманд байх цахилгааны дэд станцад хий үүслээ гэсэн дуудлага манай байгууллагад ирсэн юм. Тэгээд манай инженер Б, жолооч Б нарын хамт албаны ........... улсын дугаартай ....... маркийн авто машинтай Б ах маань бариад явсан. Бид нар …......... аймгийн ............ суманд ажлаа дуусгаад .............. уурхай дээр бас засварын ажил хийгээд тэр өдрөө бид ............. уурхайгаас бид гурав 18 цаг 15 минутад .......... аймаг руу хөдөлсөн. Тэгээд ............ аймгийн ............. сумаас .......... аймгийн ................. сум руу явдаг шороон замаар явж байсан бөгөөд ............. аймгийн гэрэл харагдаад явж байгаад ............... аймгаас 30 км гарангийн зайд зам дээр тогтсон мөсөн дээр халтираад машин хажуугаараа гулгаж байгаад замаас гараад нэг удаа өнхрөөд 4 дугуй дээрээ зогссон. Тэгээд машинаас буугаад ирэхэд Б миний гэдсээр өвдөөд байна гэж байсан. Б ахын баруун гар хөдлөхгүй байна гээд байсан. Миний биед гэмтэл гээд байх зүйл байгаагүй. Тухайн үед осол болоход Б ах машин бариад явж байсан бөгөөд Б хажуу талд суугаад би арын суудалд сууж явсан. Осол болсон газраа харсан чинь замын хонхорхой хэсэгт нуур мэт маш их ус тогтосон байдалтай хөлдсөн байсан... Тэгээд манай ажлын хүмүүс бид гуравын олж ирээд бараг шөнийн 12 цагийн үед .......... аймгийн эмнэлэг дээр ирсэн бөгөөд Б бөөр нь няцарсан байна гээд яаралтай хагалгаанд орсон. Б ахын эгэм хугарсан байна гээд яаралтай хот явж хадуул гэсэн. Надад бол ямар нэгэн гэмдэл байхгүй гаагүй байна гэсэн” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 38 дугаар хуудас/
1.5.Гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “............... улсын дугаартай ......... автомашин нь ................-ийн ............-ын харъяа сумдуудад засварын ажил үйлчилгээ хийхэд ашиглагддаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн авто машин дээр ямар нэгэн жолооч томилогдоогүй байсан учир би хариуцан ажилладаг байсан. Тус авто машиныг D ангилалын жолооны эрхтэй хүн жолоодох эрхтэй байдаг... Э.Б нь 2020 оноос эхлэн манай байгууллагад жолооч албан тушаалд ажилд орсон бөгөөд одооч тус албан тушаалдаа ажиллаж байгаа. Э.Б нь шууд миний удирдлагад ажилладаг юм. Б нь ABC ангилалын жолооны үнэмлэхтэй жолооч байгаа юм. ... ........ улсын дугаартай ..... авто машиныг ажилд явуулах үүргийг салбарын дарга Б, Б бид хоёрт үүрэг өгсөн. Тухайн үед сул жолооч нь Б байсан бөгөөд Б нь өмнө нь тус автомашинаар ажилд явдаг байсан учир салбарын дарга Б,Б-аар жолоодуулаад явуул гэсний дагуу би Б ахад тус машиныг жолоодох үүргийг өгч, тухайн өдрийн зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр бол ажлын өдөр байсан бөгөөд Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэсэн. Манай аюулгүй ажиллагааны дүрэм дээр ямар нэгэн эрсдэлтэй ажил үйлчилгээ гэж үзвэл тухайн хүн ажиллахгүй байж болно гэж заасан байдаг. Тиймээс Б нь ангилалгүй тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаагаа мэдэж байсан бол өөрийн хүсэлтээр ажиллахгүй байх эрхтэй байсан..” гэх мэдүүлэг /2-р ХХ-н 31 дүгээр хуудас/
1.6.Иргэний нэхэмжпэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Б.Б нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 3,850,610 төгрөгийг зарцуулсан байна. Тус зарцуулсан төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 52 дугаар хуудас/
1.7.Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Хэрэг болох үед Д ангиллын жолооч жолоодох эрхтэй гэж мэдээгүй. Учир нь тус автомашин суудлын зориулалттай байсан. Э.Б нь 2020 оноос манай байгууллагад жолоочоор ажиллаж байгаа. ...Б нь өмнө нь тус автомашинаар ажилд явдаг байсан. ...Манай аюулгүй ажиллагааны дүрэм дээр ямар нэгэн эрсдэлтэй ажил үйлчилгээ гэж үзвэл тухайн хүн ажиллахгүй байж болно гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /2-р ХХ-н 29 дүгээр хуудас /
1.8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р XX- н 5-13 дугаар хуудас/
1.9.“................” ТӨХК-ийн Э.Б-ыг ажилд томилсон болон аюулгүй ажиллагааны групп олгох, ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, /1-р ХХ-н 16-23 дугаар хуудас/
1.10.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Н-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р ХХ-н 55-56 дугаар хуудас/
1.11.Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Ж-ын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Б-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, урагдалт, хэвлийн арын ханын гялтангийн няцрал, бүдүүн гэдэсний элэгний булан, хөндлөн хэсгийн хана болон чацархайн няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх /1-р ХХ-н 64-65 дугаар хуудас/
1.12.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Э.Б-ын биед баруун эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх” /1-р ХХ-н 70-71 дүгээр хуудас/
1.13.И.Хөрөнгийн үнэлгээний “............” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ................. дугаартай үнэлгээний тайлан, /1-р ХХ-н 75-78 дугаар хуудас/
11.14. ............ улсын дугаартай “...........” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /1-р ХХ-н 86 дугаар хуудас/
1.15.Иргэн Э.Б-ын жолоочийн лавлагаа, /1-р ХХ-н 143 дугаар хуудас/
1.16.Сүхбаатар дүүргийн шүүхийн ....... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р ХХ-н 150-156 дугаар хуудас/
1.17. Сүхбаатар дүүргийн шүүхийн ........ оны ... дугаар сарын ...-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р ХХ-н 157-163 дугаар хуудас/
1.18.Шинжээч Я.С-ын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ............. дугаартай шинжээчийн дүгнэлтэд “.... улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд "зорчих хэсэг нэлэнхүүдээ мөсдөж хөлдсөн, гулгаа үүссэн байв" гэсэн байх тул уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй. Ийм нөхцөлд жолооч аюулгүй байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явахаар дүрэмд заасан байдаг. ........... улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх /1-р ХХ-н 192-194 дүгээр хуудас/
1.19.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1185 дугаартай “...Хохирогч Б.Б-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-н 243-245 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
ХОЁР. Гэм буруугийн талаар:
2.1 Шүүгдэгч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, ........... аймгийн ..... сум, .......... багийн нутаг дэвсгэрт байрлах ............. орчим ........... улсын дугаартай “................” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, улмаар Б.Б-н эрүүл мэндэд “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал, урагдалт, хэвлийн арын ханын гялтангийн няцрал, бүдүүн гэдэсний элэгний булан, хөндлөн хэсгийн хана болон чацархайн няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт...” гэмтэл бүхий хүнд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
2.2 Шүүгдэгч Э.Б-ын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
2.3 Шүүгдэгч Э.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, /1-р ХХ-н 34, 36 дугаар хуудас/ гэрч Д.Б-ийн мэдүүлэг /1-р ХХ-н 38 дугаар хуудас/, гэрч М.Д-ийн мэдүүлэг /2-р ХХ-н 31 дүгээр хуудас/, Иргэний хариуцагч Э.Б-ийн мэдүүлэг, /2-р ХХ-н 11 дүгээр хуудас/, иргэний нэхэмжпэгч Г.Ц-ийн мэдүүлэг, /1-р ХХ-н 52 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг /2-р ХХ-н 29 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р XX- н 5-13 дугаар хуудас/, “......................” ТӨХК-ийн Э.Б-ыг ажилд томилсон болон аюулгүй ажиллагааны групп олгох, ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, /1-р ХХ-н 16-23 дугаар хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Н-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р ХХ-н 55-56 дугаар хуудас/, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Ж-ын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-н 64-65 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-н 70-71 дүгээр хуудас/, И.Х-ийн үнэлгээний “.............” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №.......... дугаартай үнэлгээний тайлан, /1-р ХХ-н 75-78 дугаар хуудас/, ......... улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /1-р ХХ-н 86 дугаар хуудас/, Э.Б-ын жолоочийн лавлагаа, /1-р ХХ-н 143 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р ХХ-н 150-156 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн ...... оны .... дугаар сарын .....-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р ХХ-н 157-163 дугаар хуудас/, Шинжээч Я.С-ын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 52- 38/132 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1-р ХХ-н 192-194 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны .... дугаар сарын .....-ны өдрийн ........... дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р ХХ-н 243-245 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
2.4 Шүүгдэгч Э.Б-т холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
2.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ: ...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага оногдуулах боломжтой байхад эрх зүйн байдлыг нь хүндрүүлэн зүйлчилсэн байна. .... гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол...” гэж заасан байна.
Зөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон нь хууль болон захиргааны хэм хэмжээний актад тээврийн хэрэгслийг тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодохоор тогтоосныг зөрчсөн үйлдэлд шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж уг хуулийн зорилго хангагдах юм.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зөрчлийг тодорхойлохдоо “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэснээс үзэхэд хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байх ба зөрчлийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй байдаг.
Харин Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”,
Хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан нь тодорхой эрх, ашиг сонирхлыг хамгаалж хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ байх ба тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг бий болсон буюу үр дагавар нь гэмт хэргийн шинжид хамаарч байдаг.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн нь жолоодох эрхийн үнэмжлэхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэлдээ санаатай хандсан /хор уршигийг хүсээгүй ч үлдэлдээ санаатай хандах/ шинжээрээ тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бий болгодог.
Шүүгдэгчийн өмгөөлөгч мөн тухайн ангиллын буюу D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнээр жолооодуулан ажилд гаргасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зүйлчлэгдэхгүй гэжээ.
Дээр дурдсанчлан тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл байх ба ажил олгогчийн даалгаснаар ажил үүрэг гүйцэтгэсэн нь Эрүүгийн хуульд заасан гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал буюу гарцаагүй байдал, тушаал, даалгавар биелүүлэх, албадлага эрхшээлд автах, үндэслэл бүхий эрсдэл зэрэг ойлголтод хамаарахгүй буюу гэм буруугүйгээр хохирол урчруулсан гэж гэм буруу үгүйсгэгдэхгүй юм. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан үйлдэл нь хуулийн нэг хэсэгт заасан, ижил төрөл хэмжээний ялуудтай буюу нэг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнүүд /нэгдмэл хэрэг/ юм.
2.6 Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд жолооч аюулгүй байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явахаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Гэвч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан талаарх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх үндэслэлгүй байна.
2.7 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Э.Б нь бусдын эд хөрөнгөд буюу ...машинд, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан ба машиныг засварлан өгч гэм хорыг арилгасан талаар иргэний хариуцагч мэдүүлсэн байна.
Харин эрүүл мэндэд учирсан хохирлын хувьд Э.Б нь тухайн үед ........... ТӨХК-ний ............ аймаг дахь салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, осол гарах үед ажил үүрэг гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба Б.Б-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,600,000 төгрөг, иргэний хариуцагч 6,000,000 төгрөг төлсөн байна.
2.8 Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”,
498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасан байгаа нь гэм хорыг хариуцан арилгах шаталсан хэлбэрийг зохицуулсан байна.
Дээрх гэм хор нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор байгаа боловч хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзнэ.
2.9 Иймд хохирогч Б.Б-ийн биед учирсан эрүүл мэндийн хохирлын гэм хорыг Э.Б-ын ажил олгогч ............... ТӨХК хариуцан арилгах тул хохирогч, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлиыг баримтлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268 А/275 дугаартай тушаалд зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Б-д тогтоогдсон гуравдугаар зэрэглэлийн сэтгэцэд учирсан хохиролд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, Эрүүл мэндийн даатгалын сангийн хохиролд 3,850,610 төгрөгийг гаргуулан ............ аймгийн Эрүүл мэндийн даатгалын ............... аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
ГУРАВ. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1 Улсын яллагч Б.Бүжинлхам эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн тухайд шүүхээс хохирлыг иргэний хариуцагчаас гаргахаар тогтоож байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэдэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын яллагч нь хуулийн үндэслэл хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана гэж зааснаар шүүгдэгч Б-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар ................ аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацаагүй байна. Шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэсэн саналыг,
3.2 Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 гэж заасныг хэрэгсэхгүй болгуулах, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах тул хөнгөрүүлж оногдуулна уу гэсэн саналыг гаргаж байна. Ийш тийш явж амьдрал ахуйгаа зохицуулах шаардлагатай, зорчих эрхийг хязгаарлах ял нь эрүүл мэндийн хувьд таагүй тул тэнсэж өгнө үү. Иргэний хариуцагч гарсан зардлыг манайх төлнө гэсэн. Эрүүгийн хуульд төлнө гэдгээ бол илэрхийлнэ гэдгийг хуульчилсан байгаа учир хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэсэн саналыг тус тус гаргаж байна гэжээ.
4. Шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэдэг нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийн шинжид хамаарах тул уг хэсэгт заасан ялыг оногдуулах ба харин ялын хувьд харьцангуй тодорхой хугацаа бүхий сонгох санкцтай байх тул ямар хэлбэрийн ялыг, ямар хугацаагаар оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх юм.
Хохирлыг шаталсан хэлбэрээр төлөхөөр хуульчилсан ба шүүүгдэгч бүх хохирлыг өөрийн сайн дураар төлж барагдуулаагүй байх тул Э.Б-ыг хохирол төлж барагдуулсан гэж үзэхгүй юм.
4.1 Шүүхээс шүүгдэгч Э.Б-т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 жил /нэг/ 1 /нэг/ сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч зорчих эрхийг хязгаарлах ялыг ............... аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх саналыг гаргаж байгаа ч уг эрүүгийн ялын зорилгыг харгалзан Говьсүмбэр аймгийн ............... сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
4.2 Хохирогч Б.Б эрүүл мэндэд учируулсан гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтгүй, үнийн дүн тодорхойгүй байна.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас хохирсон ..................... компаний .................. машинд учирсан хохирлыг засаж арилгасан, хохирогч Б.Б-д 5,600,000 төгрөг төлсөн, ............................ ТӨХК-ний ............... аймаг дахь салбар нь эрүүл мэндийн хохиролд 6,000,000 төгрөг төлж, хөдөлмөрийн чадвар алдалтийн тэтгэмжид 16,000,000 төгрөгийг олгосон, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................... овогт ..................... ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд .................. аймгийн ............... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 230 дугаар зүйлийн 230.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч .................. ТӨХК Б.Б-д тогтоогдсон гуравдугаар зэрэглэлийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, Эрүүл мэндийн даатгалын сангийн хохиролд 3,850,610 төгрөгийг гаргуулан ............... аймгийн Эрүүл мэндийн даатгалын ............. аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Эрүүл мэндийн даатгалын сангийн ..............тоот дансанд/ олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
6. Шүүгдэгч Э.Б нь .................... компаний Toyota Long машинд учирсан гэмтлийг засаж өгсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учируулсан гэм хорын хохиролд 5,600,000 төгрөг, ................ ТӨХК-ний Говьсүмбэр аймаг дахь салбар нь Б.Б-ийн эрүүл мэндийн хохиролд 6,000,000 төгрөг төлж, хөдөлмөрийн чадвар алдалтийн тэтгэмжид 16,000,000 төгрөг олгосон, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, биелүүлэхийг .............. аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН