Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2023/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, , Налайх дүүргийн /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Налайх дүүргийн Чандмань налайх -ын захирлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаар тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин хөлс 210,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг *******ийн ******* гэдэг. Би онд төрсөн. Би -т 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ээр ажилд орж, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Орон сууц ашиглалтын нэгдүгээр хэсэгт аар ажиллах болсон бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл хугацаанд үйлдвэрийн дадлага хийсэн. *******т 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүх нийтээр тог тасарсан. Би тухайн үед тог тасарсан талаар инженер техникч, диспичер нарт хэлж байсан. Манайд цахилгаанчин байдаггүй. н.******* гэх хүн фаз сольдог. Тухайн үед инженер н. ирсэн. н.******* ирж ээлж солигдохоос цагийн өмнө миний ажлыг хүлээн авсан. Маргааш нь н.******* даргад бүх юм усгүй болж, шатах гэж байсан гэж хэлсэн байсан. Тийм зүйл болоогүй. Дарга надад чи хамт ажилладаг хүмүүстэйгээ эвтэй байдаггүй. гийн амыг дарахгүй бол болохгүй байна. Чиний цалинг 1 сараар хувьдсан. 1 сар юм чинь гайгүй биз дээ гэж хэлсэн. Би тухайн үед даргын өөдөөс юм хэлж чадаагүй. Дараа нь би яахаараа зүгээр байж 1 сарын хугацаагаар цалингаа хувьдуулдаг билээ гэж бодсон. Шүүхийг үнэн зөвийг олох байх гэж бодоод хандсан. Иймд Нийслэлийн Налайх дүүргийн Чандмань налайх -ын захирлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цалин 210,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь манай байгууллагад ээр ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс цэвэр усны машинистаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ус түгээгч, цэвэр усны машинистын цалин өөр учраас амьжиргааны түвшинг нь бодож, өөр нь санал тавьж, хүний нөөцийн менежертэйгээ ярилцаж байгаад ажилд авсан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, жинхлэн ажиллуулахын өмнө 10 гаруй хоног гурван ээлжийн машинисттай дагалдуулж ажиллуулсан. *******т 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр П250 буюу дүүргийг тэр чигт нь тэжээдэг Ус сувгийн удирдах газар-аас ус авдаг шугамд гэмтэл гарсан. Энэ өдөр Ц.******* ажиллаж байсан. Мөн иргэдээс цэвэр усны даралт ирэхгүй байна гэсэн гомдол ирсэн. 10 шар, Шинэ-Налайх зэрэг өгсүүр газарт Ц.******* технологийн горим алдагдуулж, усаар хангаж чадаагүй байсан. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэдээс гаргасан гомдлыг диспичер, ерөнхий инженер нар ярилцаж үзээд Ц.*******д арга хэмжээ аваагүй. Зааварчилгаа өгч, тухайн өдрийн алдаа дутагдлыг засаж ажилласан байсан. Дахин 3 хоногийн дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ц.*******гийн ээлж дээр тог тасарч, өдөр ирсэн. Тог тасрахад фаз солигддог. Инженер, нар фаз сольж ажилладаг. Гэтэл Ц.******* айгаад байна гээд фаз сольж ажиллуулж чадахгүй байсан. Тухайн үед н. инженер техникч авчирч, фаз сольж, ажилд оруулснаас хойш 4 цагийн дараа гурван нацосс явуулахдаа 2 даралттай нацосс явж байвал 1 сорох талын нацосс давхар ажиллаж байх ёстой байдаг. Гэтэл орой болоход гэмтэл арилахгүй, диспичерт дуудлага өгсөн. Дараагийн ээлжийн машинистаар н.******* гарах ёстой байсан. н.*******ыг 20 цагт биш, 18 цагийн үед цэвэр усны станц руу явуулсан байсан. н.*******ыг очиход Ц.******* нь тог тасарч, фаз солихдоо 35-ын нацосс түлхэхдээ 18 клаб-ын сорох талын хаалтыг хаахгүйгээр 2 нацоссыг зэрэг явуулсан байсан. Энэ асуудлаас болж шөнө 23 цаг хүртэл дүүрэг тэр чигтээ усгүй байсан. Тухайн үед яагаад технологийн горим алдагдсаныг тодруулж, Ц.*******гийн гаргасан алдааг зассан. Цэврийн станцад Ц.*******, н.*******, н., н. гэх дөрвөн ажилладаг. н.*******, н., н. нар хэлэхдээ Ц.*******тай хамт ажиллахад хэцүү байна. Ц.*******д зааж өгөөд байхад ажлаа ойлгохгүй, заасан зүйлийг нь сурахгүй, алдаа дутагдлаа хэд хэдэн удаа гаргаж байна гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сард алдаа гарсныг бид нар нууж өнгөрөөсөн. Мөн оны 6 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд дахин алдаа гаргасан байна. Бид нар энэ хүнтэй хамтарч ажиллахад хэцүү байна. Гаргасан зөрчил дутагдалд нь шалгалт явуулж өгөөч гэснээр ерөнхий инженер шалгалт явуулсан. Ц.******* 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сорох талын гурван нацоссын хоёрыг хаахгүй явуулснаас дүүргийн хэмжээнд усгүй болсон гэдгийг тогтоож, сахилгын арга хэмжээ авсан байсан гэв.

3.Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 04 хуудас)

3.2 Нэхэмжлэгчийн оршин суух Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт (хх-ийн 05 хуудас)

3.3 Нийслэлийн Налайх дүүргийн -ын захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/77 дугаартай Ц.*******г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалтын хуулбар (хх-ийн 06 хуудас)

3.4 Нийслэлийн Налайх дүүргийн -ын захирлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалтын хуулбар (хх-ийн 07 хуудас)

3.5 Бүртгэл хяналтын карт (хх-ийн 08-09 хуудас)

3.6Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 358 дугаартай тодорхойлолт (хх-ийн 10 хуудас)

3.7 Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (хх-ийн 11 хуудас)

3.8 Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол (хх-ийн 12 хуудас)

3.9 Нийслэлийн Налайх дүүргийн -ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар (хх-ийн 13 хуудас)

3.10 Нийслэлийн Налайх дүүргийн -ын хөдөлмөрийн дотоод журам (хх-ийн 14-18 хуудас)

3.11 Нийслэлийн Налайх дүүргийн -ын хөдөлмөрийн дотоод журам (хх-ийн 14-18 хуудас)

3.12 Ээлж хүлээлцсэн дэврийн хуулбар (хх-ийн 19-20 хуудас)

3.13 Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл (хх-ийн 21-25 хуудас)

3.14 -ын хөдөлмөрийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ (хх-ийн 26-29 хуудас)

3.15 Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын -т хандсан чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар (хх-ийн 30 хуудас)

3.16 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШЗ2022/01510 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж (хх-ийн 32-33 хуудас)

4.Хариуцагчаас гаргасан баримтууд

4.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн гаргасан хариу тайлбар (хх-ийн 42-43 хуудас)

4.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн гаргасан нэмэлт тайлбар (хх-ийн 61-62 хуудас)

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед цугларсан баримтууд

5. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШЗ2022/01764 дугаартай захирамж (хх-ийн 47-48 хуудас)

6. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэгч зуучлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон баримт (хх-ийн 54-55 хуудас)

7. -ын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн 98 дугаартай гэрээ, хавсралт (хх-ийн 70-82 хуудас)

8. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн -т чиглэл хүргүүлэх тухай албан бичиг (хх-ийн 83 хуудас)

9. Ажил хүлээлцсэн тэмдэглэлийн хуулбар (хх-ийн 84-85 хуудас)

10. Ажил хүлээлцсэн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 87 хуудас)

11. Нийслэлийн Налайх дүүргийн -ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай албан бичиг (хх-ийн 112, 114 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Налайх дүүргийн т /цаашид гэх/ холбогдуулан -ын захирлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, суутгагдсан цалин 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудыг үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн үндэслэлээ: ....Би тус газарт цэвэр усны чин ажил хийдэг. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би ээлжийн ажилтай байсан, тэр өдөр тог тасраад манайд цахилгаанчин байдаггүй тул насос явах боломжгүй болсныг инженер, диспичер нарт мэдэгдсэн, 18 болон 75 насосыг зэрэг нээлттэй байлгаагүй, ээлж солигдохоос нэг цагийн өмнө ******* ажил хүлээж авсан. ******* фаз сольдог. Маргааш нь ******* газрын даргад бүх юм усгүй болж, шатах гэж байсан гэж хэлсэн байсан. Тийм зүйл болоогүй Намайг ажлын хариуцлага алдсан гэж арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй... гэж

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******гийн ээлжтэй өдрөө ажлын хариуцлага алдаж, 18 болон 75 насосыг нээлттэй орхиж ажлуулахгүй болгож техникийн горим алдагдуулсан, 18 киловаттын насосыг унтрааж, 35 киловаттын насосыг түлхэхдээ технологийн алдаа гаргасан, тог тасраад ирэхэд 18 квт сорох талын хаалтыг хаалгүйгээр 2 насосыг зэрэг явуулснаас болж усны даралт гарахгүй насос шатаах дөхсөн... энэ үйлдлийн улмаас Налайх дүүргийн хэмжээнд усны доголдол гарч усгүй болсон тул арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3.Зохигчид хөдөлмөрийн харилцаа үүссэн, гэрээ байгуулсан талаар маргаагүй, гагцхүү сахилгын зөрчил гаргасан эсэх, шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргагч Ц.******* нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай ажил олгогчийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 06ы өдрийн Б/118 тоот тушаалтай холбогдуулан Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт гомдол гаргаж, гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаар хурлаар хэлэлцэн талуудад эвлэрэх, харилцан тохиролцох шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь уг шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

5.Нийслэлийн Налайх дүүргийн -ын захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар Ц.*******г Зөөврийн ус хангамжийн хэсгийн ийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс орон сууц ашиглалтын нэгдүгээр хэсэгт цэвэр усны станцын чноор томилж ажиллуулсан, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

6. Налайх дүүргийн -ын захирлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ц.*******г ажил үүргээ гүйцэтгэх явцдаа техникийг горимын дагуу ажиллуулаагүй, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар нотлогдож байна. (хх-ийн 07 хуудас)

7.Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар зохигчид маргаж байх бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийн нотлох үүрэгтэй байдаг.

Тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 12.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрөл, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажилтанд хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулах тухай заажээ.

8.Хариуцагч тал шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа: ...Ц.******* нь техникийг горимын дагуу ажиллуулаагүй, ажлын хариуцлага алдсан учраас сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн тайлбарлаж байгаа боловч ямар техникийн горимын дагуу ажиллуулаагүй, Цэвэр усны станцын чин ямар чиг үүрэг хэрэгжүүлж ажиллахаас, ямар ажил үүргийг зөрчсөн, энэ нь ямар баримтаар нотлогдож байгаа нь хэрэгт баримтаар хариуцагч талын татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Зохигчдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 98 дугаартай хөдөлмөрийн (хх-ийн 70-73 хуудас) гэрээний 1.2-т Гүйцэтгэх ажил үүрэгт: Цэвэр усны станцын тоног төхөөрөмжийг технологийн горимын дагуу ажиллуулах ба энэ гэрээний 1.1 дэх хэсэгт дурдсан ажил албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заасан боловч ажилтны ажлын байрны тодорхойлолт чиг үүргийг судлан үзэхэд ажил олгогч нэхэмжлэгч Ц.*******гийн ажлын байрны тодорхойлолтыг байгуулаагүй, танилцуулаагүй болох нь хавтаст хэргийн 114 дүгээр хуудаст авагдсан Нийслэлийн Налайх дүүргийн -ын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар албан бичгээр нотлогдож байна.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын шийтгэлд тооцно, 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан.

11.Хариуцагч ... Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн ажилтай байх үедээ ажлын байранд эрчим хүч 10:00 цагаас 18:00 цагийн хооронд тасарснаас үүдэлтэй 18 болон 75 насосыг нээлттэй орхиж ажиллуулахгүй болгож техникийн горим алдагдуулсан, ёс зүйн доголдолтой бусад албан хаагчтай таарамжгүй байдаг, зөрчил гаргасан талаар , *******, нар өргөдөл бичиж өгсөн гэж тайлбарласан ба хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст авагдсан нэр бүхий ажилтны өргөдөл нь нэхэмжлэгч Ц.*******г зөрчил гаргасан гэдгийг нотлох баримт биш, зөрчил гаргасан гэдэг нь ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар чиг үүргээ биелүүлээгүй түүний ямар буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас зөрчил гаргасан гэдэг нь давхар баримтаар нотлогдох учиртай.

Өөрөөр Ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийг баримтаар нотлоогүйгээр хамт ажилладаг ээлжийн ажилтнууд болох , *******, нарын байгууллагын захиргаанд гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 84 хуудас)-д үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байхаас гадна хавтаст хэргийн 85-87 дугаар хуудаст авагдсан шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн үзлэгээр баталгаажуулан авсан ажил хүлээлцсэн дэвтэрт 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ээлж авахад жижиг насос хэвийн гэх тэмдэглэл авагдснаас үзвэл нэхэмжлэгч Ц.******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ээлж хүлээлцэхдээ ямар техникийн горим алдагдуулж, ямар зөрчил гаргасныг баримтаар тогтоогдохгүй хариуцагч нь тушаалынхаа үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд : ... ******* нь ээлжтэй өдрөө сорох талын 2 насосыг хаахгүй явуулснаас болж дүүргийн хэмжээнд усгүй болсон, иргэдээс цэвэр усгүй болсон гэж гомдол их ирсэн... хэмээн тайлбарлах боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөөгүй болно.

Иймд Налайх дүүргийн -ын захирлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

13.Нэхэмжлэгч сахилгын шийтгэлээр ногдуулсан 210.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэлэлцсэн шүүх хуралдаанд (хавтас хэргийн 89 хуудас 10 дахь догол мөр) хариуцагч цалингаас 210.000 төгрөгийн суутгал хийснийг хүлээн зөвшөөрч байх тул 210.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 6,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/118 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэлээр суутгагдсан 210,000 төгрөгийг хариуцагч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 6,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА