Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                               Б.Содномший

Нарийн бичгийн дарга                А.Энэрэл

Шүүгдэгч Д.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* Г*******од холбогдох 2531000030118 дугаартай, 316/2025/0118/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг Т******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Г***" барилга угсралтын компанид туслах ажилтан ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт С*** аймаг Т******* сум Ж******* ** дүгээр баг 5*** тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Х******* ургийн овогт Д******* Г******* Регистрийн дугаар: М*******

 

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Г******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Т******* сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.О******* Зүүнбүрэн сумынх гэх шалтгаанаар хүч хэрэглэн авто машинд суулган оршуулгын газарт авч очин зодсоны улмаас түүний биед шилэн хүзүү, дух, хамар, зүүн чамархай, зүүн гар, зүүн ташаанд зулгаралт, баруун нүд дээд доод зовхи, зүүн нүд доод зовхи, зүүн ташаанд цус хуралт, баруун нүдний салст цус хуралт, хамрын 2 талын хажуу хана хугарал, баруун зулай, чамархай, нүд, эрүү, зүүн шанаа зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 09-10-р хуудас/

Хохирогч Б.О*******: "... Би аав, ээж, ахын хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдардаг ба одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хүргэн ах Г*******, мөн Зүүнбүрэн сумын иргэн Энхбаатар нарын хамт Т******* суманд үйл ажилл явуулж байгаа Барамсай гэж хүний хөрөө романд ажиллахаар ирж хөрөө романд ажиллаж байна. Тэгээд тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчим манай найз Шаамар сумаас Т******* суманд ирж байна би газар мэдэхгүй шүү Колонк дээр хүрээд ир гэж залгахаар нь би хөрөө рам дээр байрлаж байсан байрнаасаа ганцаараа гараад явган алхаад Колонк руу дөхөж байтал араас нэг машин дөхөж ирээд нэг залуу машинаас бууж ирээд намайг чи хаанахын хүн бэ гэхээр нь би Зүүнбүрэн сумын иргэн байна гэтэл тэр залуу намайг ална би Зүүнбүрэн сумын пизда нарт нар үзүүлэхгүй гээд шууд миний дух руу мөргөхөөр нь би зугтаачихсан юм. Тэгтэл араас гүйж ирээд машин руугаа чирээд машин дээрээ аваачаад газар унагаж байгаад толгой нуруу руу өшиглөөд машинд суу гэхээр нь би машинд суусан чинь тэр залуу дахиж мөргөөд байхаар нь би гараараа хаасан тэгтэл тэр залуу хамт байсан залуучууд руугаа хандаад хүн тавьдаг газар руу яв гээд сумын төвөөс гарч яваад модон дундуур гараад хүн тавьдаг газар очоод намайг машинаас буулгаад анх намайг зодсон залуу дахиад намайг зодоод газар ух гараараа самард гэхээр нь би гараараа цас самардаад байж байтал нэг жижиг залуу нь ирж намайг салгаад буцаад сумын төв ороод намайг зодсон залуу бас нэг залуу 2 замдаа буугаад жолооч бас нэг залуу 2 намайг айлд оруулж гар нүүр угаалгаад цай уулгаад хөрөө рам дээр хүргэж өгсөн" гэх мэдүүлэг, /хх- ийн 13-14-р хуудас/

Хохирогч Б.О******* дахин өгсөн: "... Би сэтгэл санаа болон сэтгэцэд учирсан хохирол гэж гаргуулахгүй, зүгээр эмчилгээнд гаргасан зардлаа гаргуулмаар байна. Тухайн зардлыг манай эгч Б.Ө мэдэж байгаа" гэх мэдүүлэг, /хх-ийн 15- 16-р хуудас/

Гэрч Э.Т: "... Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ний орой гэртэй байж байсан чинь 22 цаг өнгөрч байхад хашаанд тэжээж байсан 2 тооны адуу нэмнээтэйгээ хашаанаас гараад явчихаар нь араас нь аавын 0 У улсын дугаартай Хөх өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд манай дүүгийн ангийн хүүхэд болох Хүсэл-Эрдэнэ гэж хүүхэд суугаад бид 2 Т******* сумын Хүрхрээн гармын тэнд явж байсан чинь Т******* сумын Г******* ах над руу чат бичээд хаана байна гэхээр нь би явж байсан газраа хэлсэн чинь Г******* ах би бас чамтай ойрхон явж байна гэсэн. Тэгэхээр нь би Г******* ах дээр очсон чинь Золбаяр, Шарка, Өнөгэрэл, Г******* ах 4 Ө машинтай шинээр баригдсан хөрөө рамын хажууд зогсоод машин дотроо пиво ууж байсан. Тэгээд бид нар юм ярьж байгаад Г******* ах миний машины урд суудалд суугаад Хүсэл-Эрдэнэ арын суудалд суугаад бид 3 тэндээс хөдлөөд явж байсан чинь урд нэг танихгүй хүн гараад ирсэн. Тэгсэн чинь Г******* ах энэ хэн бэ зогсож байгаач гэхээр нь би зогстол Г******* ах буугаад явсан. Тэгээд Г******* ах нөгөө хүнтэй юм яриад зогсож байгаад нөгөө хүн нь цаашаа гүйгээд явчихсан. Тэгтэл Г******* ах араас нь гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад араас нь очтол Г******* ах нөгөө хүнтэй маргалдаад зодолдож байсан. Тэгээд намайг очсоны дараа Өнөгэрэл, Шарка 2 ирээд байж байтал Г******* ах нөгөө хүнээс "чи хаанахын хүн бэ" гэж асуусан чинь нөгөө ах "би Зүүнбүрэн сумынх" гэсэн чинь Г******* ах "би Зүүнбүрэн сумын хүнд дургүй" гээд хоорондоо дахиад маргаад эхэлсэн. Тэгж байтал гэнэт бүгд миний машинд суугаад хэнийг нь сайн санахгүй байна миний санаж байгар Өнөгэрэл ах Г******* ах хоёрын нэг нь хүн тавьдаг газар руу яв гээд бид нар шууд хүн тавьдаг газарт очоод бүгдээрээ машинаас буугаад Г******* ах нөгөө танихгүй ахтай маргаад байсан ба тэнд удаагүй бид нар салгаад шууд буцаж сумын төвд ирсэн. Тэгээд би хөрөө рамын Болдоо ах руу залгаад нөгөө танихгүй хүнийг асуусан чинь манай хөрөө рам дээр ажиллаж байгаа хүн мөн байна манайд хүргээд өгчих ахын дүү гэхээр нь би талбайн арын Идрээ ахын гэрт оруулаад гар нүүрийг нь угаалгаж өгөөд шууд хүргэж өгөөд буцсан. Миний харснаар газар унд өшиглөөд байсан, яг хааш нь цохисон гэдгийг нь хараагүй" гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Х.Ө: "... Би тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр найз өдөр манай найз Г******* ирээд бид 2 манай хөдөө гэр рүү явж Г*******ын идшийг хийсэн. Тэгээд 18 цагийн орчим хөдөөгөөс ирээд Г*******ын гэрт идэш хийсэн махаа буулгачхаад Ганаа гэртээ үлдээд би гэртээ очиж гахайгаа хооллочхоод Г гэрээс нь очиж аваад найз Золбаярын гэрт очиж ойр зуур юм ярьж байгаад Золбаяр гэр лүүгээ ороод Ганаа бид 2 явах гэж байсан чинь Ж, Ганаа 2 хоорондоо утсаар яриад морь яриад байх шиг байсан. Тэгж байтал Ж буюу Түвшинжаргал машинтайгаа ирсэн ба хамт нэг зүс таних хүүхэд явж байсан. Тэгээд Ганаа бид 2 Жгийн машинд суугаад хөдөлсөн. Тэгж явтал зам дагуу хүн таараад Ганаа уулзана гэж буугаад хоорондоо маргаад байх шиг байсан. Тэгээд Ж очиж салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгэхээр нь би очиж тэр танихгүй ах болон Ганаа 2-ыг салгаад машин дээрээ ирсэн. Тэгтэл юу болсон юм мэдэхгүй нөгөө танихгүй ах машинд суугаад тухайн үед Түвшинжаргал, Г******* 2-ын нэг нь хүн тавьдаг руу яв гэх шиг болсон. Тэгээд шууд явсаар байгаад хүн тавьдаг руу очоод нөгөө танихгүй ахыг машинаас буулгаад Г******* алгадаад байх шиг байсан. Тэгээд буцаад шууд сумын төв ороод би түрүүлж буугаад нөгөө хэд цаашаа явсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

Гэрч Ч.И: "... Би эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Т******* суманд хувиараа мал маллан амьдарч байна. Би тухайн үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орчим санаж байна. Манай эхнэр амарчихсан эхнэрийн хамт Цннуур суманд байж байгаад ирсэн чинь манайд байсан Ө.Г******* гэх хүүхдийг гэртээ үлдээчихсэн байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа Түвшинжаргал манайд нэг залуу авчирч нүүр гарыг нь угаалгаад явсан гэдгийг нь мэдсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Б.Өы "... Миний дүү Б.О******* зодсон гэх хүн бензиний мөнгө гэж 50.000 төгрөг өгөөд Дарханд очоод 450.000 төгрөгөөр хамрын чигжээс хийлгэж, томографикт 380.000 төгрөгөөр харуулсан. Энэ зардлыг нөгөө зодсон гэх Д. Г******* гэх залуу гаргаж өгсөн. Харин сүүлд нь бид өөрсдөө Дархан-Уул аймагт очиж хамрын чигжээс авхуулсан ба замдаа 80.000 төгрөгөөр шатахуун хийж, эмнэлгээс 76.000 төгрөгийн эм тариа авсан. Дараа нь Сэлэнгэ аймагт Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ба би өөрөөсөө 490.000 төгрөг гаргасан гэхээр надаас 646.000 төгрөг гарсан. Одоо бол энэ мөнгөний баримт гэх зүйл байхгүй байна. Манай дүү Б.О******* биеийн байдал одоо хэвийн байгаа, хааяа ташаан толгой хавьцаа өвддөг гэж байсан" гэх мэдүүлэг, /хх- ийн 32-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай "1. Б.Отгонжаргал-н биед шилэн хүзүү, дух, хамар, зүүн чамархай, зүүн гар, зүүн ташаанд зулгаралт, баруун нүд дээд доод зовхи, зүүн нүд доод зовхи, зүүн ташаанд цус хуралт, баруун нүдний салст цус хуралт, хамрын 2 талын хажуу хана хугарал, баруун зулай, чамархай, нүд, эрүү, зүүн шанаа зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/

Хохирогч Б.О******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй." гэх өргөдөл /хх-ийн 86-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д "... Би дээрх хэргийн улмаас хохирогч Б.О******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 1,843,776 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна." гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавл /хх-ийн 48 хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 хуудас/

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн лавл /хх-ийн 49 хуудас/

Шүүгдэгчийн нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт /хх-ийн 50 хуудас/

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавл /хх-ийн 51 хуудас/

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-59 хуудас/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Д.Г******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Т******* сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.О******* Зүүнбүрэн сумынх гэх шалтгаанаар хүч хэрэглэн авто машинд суулган оршуулгын газарт авч очин зодсоны улмаас түүний биед шилэн хүзүү, дух, хамар, зүүн чамархай, зүүн гар, зүүн ташаанд зулгаралт, баруун нүд дээд доод зовхи, зүүн нүд доод зовхи, зүүн ташаанд цус хуралт, баруун нүдний салст цус хуралт, хамрын 2 талын хажуу хана хугарал, баруун зулай, чамархай, нүд, эрүү, зүүн шанаа зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 09-10-р хуудас/

Хохирогч Б.О******* мэдүүлэг, /хх- ийн 13-14-р хуудас/

Хохирогч Б.О******* дахин өгсөн мэдүүлэг, /хх-ийн 15- 16-р хуудас/

Гэрч Э.Т мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Х.Ө мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/

Гэрч Ч.И мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Б.Өы мэдүүлэг, /хх- ийн 32-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 16 дугаартай "1. Б.Отгонжаргал-н биед шилэн хүзүү, дух, хамар, зүүн чамархай, зүүн гар, зүүн ташаанд зулгаралт, баруун нүд дээд доод зовхи, зүүн нүд доод зовхи, зүүн ташаанд цус хуралт, баруун нүдний салст цус хуралт, хамрын 2 талын хажуу хана хугарал, баруун зулай, чамархай, нүд, эрүү, зүүн шанаа зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/

Хохирогч Б.О******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй." гэх өргөдөл /хх-ийн 86-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.Г*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Г*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Д.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Д.Г******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 1,843,776 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Г******* нь 843.776 төгрөгийг төлж барагдуулсан 1.000.000 төгрөгийг төлөөгүй байна.

Хохирогч Б.Отгонжаргал эмчилгээний зардалд  646.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 200.000 төгрөгийг мөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Г*******оос Эрүүл мэндийн даатгалын санд 1.000.000 төгрөгийг, хохирогч Б.Отгонжаргал эмчилгээний зардалд 446.000 төгрөг тус тус гаргуулж  олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Г******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цс  долоон зуун хорин цаг хүртэл хугацар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар загүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.Г*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, урьд өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан, хохирогчийг оршуулгын газар аваачиж зодож гэмтэл учруулсан зэрэг байдлыг харгалзан  гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******од 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж,  нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Д.Г*******  нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Д.Г*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* ургийн овогт Д******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д******* Г*******од 320  /гурван зуун хорин цаг/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Г*******од оногдуулсан 320 цагийн хугацар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Д.Г******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Г*******оос 1.000.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 446.000 төгрөгийг хохирогч Б.Отгонжаргалд тус тус олгосугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ