2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2507000000169 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой,
******* мэргэжилтэй, *******, , ,
хамт ******* аймаг, сум, , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 1,3 промиль амьсгал дахь спиртийн агууламж 1,218 хувь байхдаа Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Тоёота королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 1,3 промиль, амьсгал дахь спиртийн агууламж 1,218 хувь байхдаа Налайх дүүргийн 4 дүгээр хороо Тоёота Королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах ахлагч Э. нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд Н.*******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...драгер багаж болох маркийн дугаартай хэмжилт-хяналтын төхөөрөмжийн багажаар шалгахад 1,28% согтолттой болохыг тэмдэглэсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6, 45 дахь тал),

 

  • Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

  • Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн  шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0325/4323 дугаартай “Шинжилгээнд “Г-489 Н.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх” гэж хаяглан ирүүлсэн 0000179429 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1,3 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,3 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал),

 

  • Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “******* *******... Эрх хасах: *******, , Зөрчлийн тухай хууль 14.7-5.1, 2024.12.18, 2025.12.18, 1 жил...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл, АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 24, 31-33 дахь тал),

 

  • ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/2889 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 49-53 дахь тал),

 

  • Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  өгсөн: “Тухайн өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би ийн хамт аймагт байрлах ажлаасаа Налайх дүүрэгт ирсэн. Маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* аймаг руу гэр лүүгээ буцах байсан. Тэгээд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байдаг найз Рагчаагийн гэрт орох гээд замаараа дэлгүүр орж юм авсан. Тэр үед би дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай Боргио нэртэй пиво худалдаж аваад дэлгүүрийн үүдэнд ээс нууж байгаад уучхаад өөрийн эзэмшлийн саарал өнгийн улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад худалдааны төвийн гэрлэн дохио өнгөрөөд салдаг уулзвар дээр цагдаагийн алба хаагчид баригдсан. Тухайн цагдаагийн алба хаагч намайг төв хэлтэс дээрээ авч ирээд согтуурлын зэрэг хэмжигч багажаар миний согтуурлын зэргийг хэмжиж үзэхэд 1,28 хувийн согтолттой гарч байсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилээр хасуулж байсан. Миний жолооны үнэмлэхийн төлөв эрх хасагдсан төлөвтэй байгаа. Би буруугаа ойлгож байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

            “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

 

            Шүүгдэгч Н.******* өмнө нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн болох нь ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2889 дугаар шийтгэврээр нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Н.*******ийн амьсгал дахь спиртийн агууламж 1,218 хувь промиль гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, цусан дахь спиртийн агууламж 1,3 хувь промиль гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй буюу жолоодох эрхгүй байхдаа шүүгдэгч Н.******* нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

            шүүгдэгч Н.******* нь “Торгуулийн хэмжээг бууруулж өгнө үү, надад арай өндөр байна” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Н.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал машин жолоодож байсан, 5 сар гаруйн дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал (*******) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 8 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 120,000 төгрөгийг хасаж, торгох ялыг 3,080,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хасаж, 3,200 (гурван мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ийн цагдан хоригдсон 8 (найм) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 120 (нэг зуун хорь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг хасаж, түүний биелүүлэх торгох ялыг 3,080 (гурван мянга ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,080,000 (гурван сая наян мянга) төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 3,080 (гурван мянга ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,080,000 (гурван сая наян мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ