Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2023/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, , , , хаягт оршин суух, овогт гийн ,

Хариуцагч: Улаанбаатар хот, , , , хаягт оршин суух, овогт ы нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* нь эцэг, хүү хариуцагч А., Б. нарт 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тугалтай 5 үнээг тус бүрийг 1,400,000 төгрөгөөр, тугалтай 1 үнээг 1,500,000 төгрөгөөр бүгд 12 толгой үхэр нийт 8,500,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч нар нь төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгөхөөр тохирсон. Хариуцагч нар гэрээний үүрэгт төлөх ёстой 8,500,000 төгрөгөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 4,300,000 төгрөгийг Тамираа үхрийн мөнгө гэх гүйлгээний утгатайгаар, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг аас гэх гүйлгээний утгатайгаар тус тус миний Хаан банк ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Харин үлдэгдэл 3,200,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Хариуцагч нартай утсаар холбогдож төлбөрийг хэрхэн төлөх талаар асуухад одоогоор мөнгөгүй байна, тариа будаа, өвсөө зараад өгье, санаа зоволтгүй гэж хэлдэг байсан боловч одоог хүртэл төлөөгүй. Үхэрийг 11 толгой 12 толгой гэж андуурч бичсэн байхыг үгүйсгэхгүй. Хариуцагч нартай холбогдож чадахгүй байсан бөгөөд тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлсэн 12 үхэр гэсэн тоо нь буруу байна. Би нийт 11 үхэр авсан. Энэ нь 5 тугалтай үхэр, 1 сувай үхэр байсан. Анх нэхэмжлэгч С.*******той уулзахад сүүний чиглэлийн үхэр гэж хэлж байсан учраас би түүнээс үхэр авсан. Тухайн үед үхэр худалдаж авахдаа тусгайлан шинжиж аваагүй. Нэхэмжлэгчид итгэж түүний заасан, сонгож өгсөн үхрийг авсан. Бид үхэр авахдаа хавар нь тугалахаар сүүг нь сааж, ааруул цагаан идээ хийж ашиг шимийг нь хүртэнэ гэж бодсон. Тухайн үед 1 үхрийн зах зээлийн ханш нь 1,000,000 төгрөгөөс хэтрэхгүй үнэ бүхий байсан. С.******* ахын үхэр нь сүү сайтай гэж хүмүүсээс сонсож байсан учраас зах зээлийн ханшаас үнэтэй үнээр үхэр авч байсан. Гэтэл манай мал тавьсан айлын эмэгтэй нь 2-3 үхрийн чинь хөх нь болохгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хавар тугалчихвал гайгүй байх бодож, түүний хэлснийг тоогоогүй юм. Гэтэл худалдаж авсан үхрийн 1 үхэр нь тэр намар үхсэн. Үхсэн гэдгийг нь манай хажуу айл, саахалтын хүмүүс гэрчилнэ. Тэр үхдэг үхэр нь үүд нь шүд нь уначихсан хөгшин үхэр байсан. Би С.******* ахад таны өгсөн бараа чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлэхэд би сайн мэдэхгүй, манай эхнэр үхрээ саадаг гэж хэлж байсан. Миний авсан 6 үхрийн гурав нь хөгшин, гурвынхан хөхнөөс идээ гоожсон ийм үхрүүд байсан. Фермерийн үхэх учраас бэлчээрт гаргахгүй тэжээгээрэй гэхээр нь тэжээл зэрэг бүх зүйлийг нь бэлтгэж өвөлжин тэжээсэн. Гэтэл хавар туглана гэж байсан үхрүүдийн 2 үхэр нь тугалж, гурван үхэр нь сувай байсан. Тугалсан үхрүүдээ сааж сүүг нь авах гэсэн боловч, сүү гарахгүй хөхнөөс нь идээ гарч байсан. Нэхэмжлэгч нь надад чанарын шаардлага хангахгүй бараа өгсөн нь надад гомдолтой санагдаж, үүнээс болоод бидний дундах зөрчил үүсэж эхэлсэн. С.******* ах нь над руу залгаад нүүрс хэрэгтэй байна гэхээр нь би 11, 01 дүгээр сард хүү Б. болон түүний найзын хамтаар гэрт нь нүүрс хүргэж өгч байсан. Харин нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдаагүй байна. Би С.******* ахад хүргэж өгсөн 2 портер машин нүүрсний мөнгийг түүнд төлөх ёстой мөнгөн дүнгээсээ хасуулна гэж хэлж, бид тохирч байсан. Би С.******* ахад Танаас үнэтэй үхэр авч байхад та надад муу бараагаа шахчихлаа. Нэг үхрийг 1,400,000 төгрөгөөр бодож авч чадахгүй. Таныг бодоод 1,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нийт үхрийн үнэ 6,000,000 төгрөг болох юм. Би худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 3,200,000 төгрөг, 2 портер машин нүүрсний үнэ нийт 700,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг төлбөрт төлсөн гэж үзэж байгаа. Тийм учраас би нэхэмжлэгчид төлбөр төлөх үндэслэлгүй гэв.

3.Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 03 хуудас)

3.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж (хх-ийн 04-05 хуудас)

3.3 Нэхэмжлэгч С.*******оос Ш.д 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэл (хх-ийн 14-15 хуудас)

3.4 Хариуцагч Б.аас А.д 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэл (хх-ийн 22 хуудас)

3.5 Нэхэмжлэгч С.*******ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 36 хуудас)

3.6 Нэхэмжлэгч С.*******ын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 36 хуудас)

3.7 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2022/23043 дугаартай шүүгчийн захирамж (хх-ийн 39-40 хуудас ) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч А., Б. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь худалдсан үхэрийн үнийг хариуцагч А., Б. нараас шаардаж байна.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ .. Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр А., А. нартай 5 тугалтай үхэрийг нэг бүрийн 1.4000.000 төгрөгөөр, 1 үнээг 1.500.000 төгрөгөөр нийт 8.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцсны дагуу өгөөд явуулсан. Хариуцагч нар нь 8.500.000 төгрөгөөс 5.300.000 төгрөгийг дансаар төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй... гэж,

4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ..5 тугалтай үхэр, 1 үнээ гээд нийт 11 толгой малыг нийт 8.500.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон нь үнэн. Худалдан авсан үхэр анх тохирсон шиг сүүний чиглэлийн үхэр биш байсан, зарим нь үхрийн хөх хагарсан, сүү муу гардаг, хөгшин үхэр байсан, тэр үхэрнээс нэгийг идэшинд хэрэглэсэн, зарим нь үхэж, заримыг нь хямд үнээр зарсан, би өөрөө хохирсон хүн учраас үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б., Б. нар нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны орчим 5 тугалтай үхэрийг нэг бүрийг 1.400.000 төгрөгөөр, 1 үнээг 1.500.000 төгрөгөөр нийт 8.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, гагцхүү хариуцагч худалдан авсан үхэр нь анх тохиролцсны дагуу сүүний чиглэлийнх байгаагүй, үхэрийн хөх хагарсан, хөгшин үхэрнүүд байсан 5.300.000 төгрөгийг төлсөн, 2 портер нүүрс өгсөн, .... үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

6.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын үхэр худалдан авах хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, иргэд хоорондын худалдаж худалдан авах харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид үхэрийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

7.Зохигчид 11 толгой үхэрийг үнийг 8.500.000 төгрөг худалдаж худалдан авахаар тохиролцсон энэхүү гэрээний харилцаа нь үхэрийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болон төлбөрийг буцаан төлөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэх гэрээний харилцаанд хамаарч байна.

8.Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй ба зохигчид нийт 11 толгой үхэрийг 8.500.000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон талаар маргаагүй, хариуцагч Б.аас нэхэмжлэгчийн тоот Хаан банк ХХК дахь дансанд 2020.06.01-ний өдөр 4.300.000 төгрөгийг 2020.08.26-ны өдөр 1.000.000 төгрөгийг нийт 5.300.000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 3.200.000 төгрөгийг шилжүүлээгүй тул хариуцагч нараас шаардаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

9. Учир нь Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ .... худалдан авсан үхэр нь анх тохиролцсны дагуу сүүний чиглэлийн үхэр биш, хөх нь хагарсан, хөгшин үхэр байсан, 2 портер нүүрс нэхэмжлэгчид өгсөн, ..одоо тооцоо байхгүй.. хэмээн тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн  204.2Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана. гэж заасны дагуу хариуцагч эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, эд хөрөнгийн доголдлын талаар хэлсэн, үхэрийн үнэд 2 портер нүүрс өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

10.Мөн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар бидний хооронд хийсэн хэлцэл 2019.12.20-нд хийгдсэн, нэхэмжлэгч 2022.11.22-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн... гэх ба нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан (хх-ийн 39 хуудас), хариуцагч нар 2020 оны 06 болон 08 дугаар сард нэхэмжлэгчид мөнгийг шилжүүлсэн байх тул байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч тал татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар үхэрийн үнэ 8.500.000 төгрөгөөс 5.300.000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлэн байх тул үлдэх төлбөр 3.200.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

12.Хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2175 дугаар захирамжаар хариуцагч А., Б. нарын арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 3.200.000 төгрөгийн хэмжээнд зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг зохигчдод тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 66.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А., Б. нараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 66150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА