| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/03999/И |
| Дугаар | 184/ШШ2022/03812 |
| Огноо | 2022-11-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/03812
|
2022 11 28 |
184/ШШ2022/03812 |
|
МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* *******лол, ******* ******* *******, , , овогт /РД: /
Хариуцагч: *******, *******, *******, лах, “” /РД: 5*******5/
Гэрээний үүрэг 1 59 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., түүний өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагчийн төлөөлөгч ., түүний өмгөөлөгч Ч.Ганзориг, нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь “” -д холбогдуулан гэрээний үүрэг 1 59 000 төгрөг нэхэмжилж шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Би “” -тай / ./ 2018 оны 05 сарын 20-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “” нь миний эзэмшил газарт амины орон сууцны барилгыг өөрийн материалаар барьж, хүлээлгэн өгөх, миний бие гэрээнд заасан хугацаанд ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 5.1-д зааснаар амины орон сууцны барилгыг 2018 оны 0 сарын 29-ний өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх байсан бөгөөд би гэрээгээр тохиролцсон 145 045 000 төгрөгийг төлж, үүргээ биелүүлсэн боловч, гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй 3 жилийн хугацаа өнгөрлөө. Захирал .т ажлаа бүрэн дуусгаж, хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч хийж өгнө гэсээр сүүлдээ утсаа ч авахаа больсон. Түүнд хэд, хэдэн удаа цонхны хаалтаа хийгээд өгөөч гэж утсаар шаардаж, мессэж бичихэд БНХАУ-руу цонхны хаалтад явж байна гэсээр өдийг хүрсэн бөгөөд гурван жилийн дараа энэ хүнийг эрэн сурвалжилж байж олсон. Манайх ам бүл цөөн учраас гарашийн цонх, байшингийн цонхондоо заавал автомат хаалт хийлгэхээр болсон боловч түүнийгээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйээс би олон зүйлээр хохирсон. Байшингийн дээврийг доголдолтой хийснээс би “Асар бүтээл” -иар дээврээ дахин хийлгэж 4 039 000 төгрөг зарцуулсан бөгөөд цонхны хаалт хийх зардал 12 20 000 төгрөг, нийт 1 59 000 төгрөг нэхэмжилж байна. Анх ажлын зардал ******* 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд тэнд тусгасан зардал 1 59 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй. Хариуцагч байшинг хүлээж авсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд зааснаар хүлээлцээгүй, энэ талаар баримт байхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Манай компани нь Ц.тэй 2018 оны 05 сарын 20-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, гэрээний 8.-д зааснаар 2019 оны 0 сард барилгын түлхүүрийг захиалагч талд хүлээлгэн өгсөн. Гэрээний 11-д заасан баталгаат хугацаа буюу 2019 оны 09 сарын *******-ны өдөр нэхэмжлэгч нь нэр бүхий 12 ажил засварлан, гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу манай компани нь уг ажлуудыг хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн, захиалагч Ц. нь 12 нэр бүхий ажил гүйцэтгүүлэх хүсэлтдээ “байшингийн дээвэр засварлах” гэсэн хүсэлт гаргаагүй, гаражийн дээвэр засварлах хүсэлт гаргасан тул гаражийн дээврийг “мембранан” материалаар засварлаж хүлээлгэн өгсөн. Мөн 2020 онд манай компанийн инженер Б.Цолмонг дуудан барилгын сангийн ажил болон бусад ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн, гэтэл нэхэмжлэгч нь өөрийн санаачлагаар 2020 оны 0 сард өөр компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг биднээс нэхэмжилж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа цонхны хаалт гэдэг нь гэрээ хийгдэхээс өмнө манай талаас мэйлээр үнийн саналаа явуулсан асуудал болохоос бус гэрээнд цонхны хаалт гэж тусгаагүй. Өөрөөр хэлбэл цонхны хаалт гэдэг нь зөвхөн гарашийн 2 цонхонд хийж болох талаар ярьсан байдаг. Нэхэмжлэгч нь гадна фасад болон дээврээ янзлуулсан мөнгөө нэхэмжилсэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь энэ барилгын бүтэц нь хар цаасан дээвэртэй, хар цаасан дээвэр 2,5-3 жилийн хугацаанд элэгдэл хорогдлоор солих шаардлагатай байдаг. Шинжээчийн дүгнэлтээр ус гоожсон нь дотор зургаар илэрсэн, гэхдээ дотор зургаар хананаас нь ус гоожсоныг нэхэмжлэгч өөрөө баримтжуулаад түүний дагуу дээврээ 4 039 000 төгрөгөөр янзлуулсан гэдэг. Бидний үйл ажиллагаанаас дээвэр муу хийгдсэн байж магадгүй учраас 4 039 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Цонхны хаалтын хувьд яригдаж байсан уу гэвэл яригдаж байсан, гэхдээ бидний зүгээс маш олон хөнгөлөлт үзүүлсэн учраас тэрийг хийж өгөх боломжгүй. Хэрвээ хаалт гэж нэхэж байгаа бол гарашийн хоёр цонхонд төлбөрөө төлөөд хаалт хийлгэж болно гэв.
Нэхэмжлэгчээс 2020 оны 0 сарын 1-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, үхбаатар ******* дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 10 сарын 0-ны өдрийн №82 дугаар тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 сарын *******-ны өдрийн 101/ШШ2021/01990 дүгээр шийдвэр, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 10 сарын 10-ны өдрийн орлогын ордер, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 05 сарын *******-ны өдрийн “” гэх баримт, Ц.ийн амьны орон сууцны барилгын үндсэн бүтээц гэх баримт /хуулбар хувь/, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн нэхэмжлэх, 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хэргийн 5-20, 3-4, 109, 119-129 тал/
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хуулбар хувь/, Ц.ийн “” -нд гаргасан хүсэлт /хуулбар хувь/, барилгын гэрэл зураг, 2019 оны 09 сарын *******-ны өдрийн №19/04 дүгээр Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, /хэргийн *******-35, 5, *******-1, 224-22 тал/
Шүүхээс үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт тус тус бүрдүүлсэн. /хэргийн 90-98, 190-2******* тал/
ҮНДЭЛЭХ нь:
Ц.ийн нэхэмжлэлтэй “” -д холбогдох гэрээний үүрэгт 1 59 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр гэрээний төлбөр ******* 000 000 төгрөг гаргуулах гэж, 2022 оны 02 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний үүрэг 000 000 төгрөг гаргуулах гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэтийг үндэслэн дээврийн зардал 4 039 000 төгрөг, цонхны хаалт хийх зардал 12 20 000 төгрөг, нийт 1 59 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэлийн шаардлага багасгасантай холбогдуулан хариуцагч нь нэмэлт тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх эрхтэй боловч тэрээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн тул шүүх хуралдаан үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: өмнө нь гэрээний үүрэгт ******* 000 000 төгрөг, 000 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байсан боловч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гэрээнд заасан дээврийн ажлыг бусдаар хийлгэхэд гарсан зардал, цонхны хаалт хийхэд гарах зардал шаардана гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: бидний буруугаас дээврийн ажлыг бусдаар хийлгэсэн тул гарсан зардлыг зөвшөөрнө, гэрээнд цонхны хаалт суурилуулж, гүйцэтгэх тухай тусгаагүй тул цонхны хаалтын зардал үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гүйцэтгэгч “” нь ******* *******, Гачуурт, Шар хоолойн ам лах Ц.ийн эзэмшил газарт амины орон сууцыг 2018 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн 0 хоногийн дотор барьж хүлээлгэн өгөх, захиалагч Ц. нь ажлыг хүлээн авч, хөлс төлөхөөр харилцан тохиролцож барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /х.х-ийн 15-20 тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэрээний 2.1-д “гүйцэтгэгч чанарын шаардлага хангасан материалаар барилга барих”, 10.1-д “захиалагч нь барилгын ажлын хөлсийг хэсэгчлэн эсхүл гэрээ байгуулсан өдөр бүрэн төлнө” гэж заасан бөгөөд “” нь 234 м.кв талбай бүхий амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэх, Ц. нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс 145 045 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Зохигчид ажлын хөлс 145 045 000 төгрөг төлсөн тухай маргаагүй бөгөөд энэ нь ажлын хөлс төлсөн баримт, орлогын ордер тасалбар №10/01 дугаар баримтаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ц. цонхны хаалт хийхэд зарцуулах зардлаа нотолж, “Хаан хөшиг” -ийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн нэхэмжлэх, “Дамно” -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дугаар зүйлд зааснаар захиалагч болон хөрөнгийн үнэлгээ хийх хуулийн этгээд нь харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр хийхээр заажээ. Нэг талаар нэхэмжлэх болон хөрөнгийн үнэлгээний тайлан нь цонхны хаалтын зах зээлийн үнийг тогтоосон баримт болохоос бус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримт бус, нөгөө талаар хөрөнгийн үнэлгээний тайланг гэрээний үндсэн дээр хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул тайланг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй.
“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г шинжлэн судлахад цонхны хаалт суурилуулж гүйцэтгэх агуулга бүхий заалт тусгагдаагүй, харин энэ тухай талууд ярилцаж байсан болох нь шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” -ийн шинжээчийн дүгнэлт, гэрч Э.Баярбилэг, Б.Цолмон нарын мэдүүлэг, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдлоо. Тухайлбал шинжээчийн дүгнэлтэд “... гэрээний хавсралтад цонхны хаалтын талаар байхгүй. Харин санал солилцож байх үед гражийн цонхны хаалт хийнэ гэж байжээ. ..., Цонхны хаалт ямар хаалт хийх, хэдэн цонхонд хийх талаар гэрээнд тусгасан заалт байхгүй байв. ...” гэж, гэрч Э.Баярбилэгийн мэдүүлэгт “ ... эхний ээлжид гараш хэсэгт хаалттай гэж байсан, ажлын явцад автомат хаалт тавиулж магадгүй, цахилгааны хэсгийг шийдээд яваарай гэж хэлээд, шийдээд явсан. үүлдээ хаалт хийгдээгүй, яагаад хийгээгүйг би мэдэхгүй, гэрээнд бол тусгагдаагүй, ...” гэж, гэрч Б.Цолмонгийн мэдүүлэгт “... гэрээнд цонхны хаалт гэж байхгүй байсан, ... хийх талаар ярьж байсан зүйл байгаа ...” гэж тус тус дурджээ.
Хариуцагч “” нь дээврийн ажлыг доголдолтой хийснээс нэхэмжлэгч Ц. нь “Асар бүтээл” -аар дээврийн ажил гүйцэтгүүлж нэмэлт зардал гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Асар бүтээл” -ийн Б.Буяндэлгэрийн гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагч гарсан зардлыг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.-д ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, *******ын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах үүрэг хүлээхээр заажээ. Тодруулбал хариуцагч нь дээврийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.-д зааснаар хариуцагч “” -иас дээврийн ажлын зардал 4 039 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгож, цонхны хаалтын зардал гэх 12 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Ц.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 4 039 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9 54 төгрөгийг хариуцагч “” -иас гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 11, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.-д зааснаар хариуцагч “” -иас 4 039 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгож, үлдэх 12 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” -иас 9 54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР