| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2022/05715/И |
| Дугаар | 184/ШШ2023/00178 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2023/00178
*******0*******3 01 0******* 18*******/ШШ*******0*******3/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* *******лол, 1******* *******, ******* , /РД: ЧЗ650**************61/
Хариуцагч: *******, *******0 *******, , *******лах, “” /РД: *******085933/
3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч “” -д холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие *******0*******1 онд тус компаниас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний алданги болон хувьцааны ногдол ашиг нэхэмжилж, гурван шатны шүүхээр *******0************** онд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэл хууль ёсных болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрөө оролцоогүй, өмгөөлөгч Д.Намсрайжавт итгэмжлэл олгож, түүнд өмгөөллийн хөлс 3 500 000 төлсөн. Иймд Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.1.1, *********************.*******, **************7 дугаар зүйлийн **************7.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч “” нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гарсан зардал 3 500 000 төгрөгийг тус компаниас гаргуулан өгнө үү. Өөрөөр хэлбэл хариуцагч компани нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол миний зүгээс өмгөөлөгч хөлсөлж, түүнд ажлын хөлс 3 500 000 төгрөг төлөхгүй байх байсан, хариуцагчаас шалтгаалж ийм зардал гарсан тул уг зардлыг төлүүлэх үндэстэй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Өмгөөлөгч Д.Намсрайжав нь өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ талууд хөлсийг гэрээгээр харилцан тохиролцож, иргэний эрх зүйн талуудын чөлөөт байдлын зарчим дээр үндэслэн байгуулдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эсэх нь түүний эрхийн асуудал буюу өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн үүрэг биш тул өмгөөлөгчийн хөлсийг хохиролд хамааруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбож тайлбарлаад байна. Хувьцаа худалдах, худалдан авсан асуудлыг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан учир шийдвэртэй маргахгүй. Өмгөөлөгч авч зардал гаргасан, хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Би энэ хэрэгт өмнө нь хариуцагч компанийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.1.1, *********************.*******, **************7.3-т зааснаар шаардах эрхгүй, ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь *******0*******1 оны 09 сарын 13-ны өдрийн итгэмжлэл, Хууль зүйн үйлчилгээ үзүүлж, шүүхэд төлөөлөх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, цахим төлбөрийн баримт /и-баримт/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0************** оны 03 сарын 09-ний өдрийн 00*******18 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *******0************** оны 05 сарын *******7-ны өдрийн 001/ХТ*******0**************/00655 дугаар тогтоол, *******0************** оны 1******* сарын 0*******-ны өдрийн итгэмжлэл, / хэргийн 3-17, *******8 тал/
Хариуцагч нь *******0************** оны ******* сарын 1*******-ний өдрийн “Эрх олгох тухай” албан бичиг, хуулийн этгээдийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******0************** оны 0******* сарын *******6-ны өдрийн “” -ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын “Гүйцэтгэх захирлыг томилох тухай” 08 дугаар тогтоол, *******0************** оны 1******* сарын 07-ны өдрийн итгэмжлэл, *******0************** оны 1******* сарын 08-ны өдрийн Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа, *******0************** оны 1******* сарын 1*******-ны өдрийн 001/188 дугаар итгэмжлэл, /хэргийн 19-*******1, 31-3*******, 39 тал/
Шүүх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны ******* сарын 30-ны өдрийн 18*******/ШШ*******0*******1/03185 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0************** оны 03 сарын 09-ний өдрийн 00*******18 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *******0************** оны 05 сарын *******7-ны өдрийн 001/ХТ*******0**************/00655 дугаар тогтоол тус тус бүрдүүлсэн. /хэргийн *******9-75 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Б.ийн нэхэмжлэлтэй “” -д холбогдох хохирол 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч “” нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс өмгөөлөгч хөлсөлж түүнд ажлын хөлс 3 500 000 төгрөг төлсөн тул хохирлыг буруутай этгээд болох “” -аас шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгч өмгөөлөгч авах эсэх нь түүний эрх болохоос үүрэг бус тул өмгөөлөгчийн хөлсийг хохиролд хамааруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, үүргийн харилцаа үүсээгүй тул хохирол шаардах эрхгүй гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Төлөөлүүлэгч Б. нь *******0*******1 оны 09 сарын 13-ны өдөр төлөөлөгч Д.Намсрайжавт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5, *******6 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. /хэргийн 3 тал/
Үйлчлүүлэгч Б. нь *******0*******1 оны 09 сарын 13-ны өдөр өмгөөлөгч Д.Намсрайжавтай “хууль зүйн үйлчилгээ үзүүлж, шүүхэд төлөөлөх гэрээ” байгуулж, гэрээний *******.1-т зааснаар ажлын хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохиролцож, хөлсийг *******0************** оны 10 сарын 08-ны өдөр өмгөөлөгчид төлжээ. /хэргийн 5-7 тал/
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны ******* сарын 30-ны өдрийн 18*******/ШШ*******0*******1/03185 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0************** оны 03 сарын 09-ний өдрийн 00*******18 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *******0************** оны 05 сарын *******7-ны өдрийн 001/ХТ*******0**************/00655 дугаар тогтоолоор Б.ийн нэхэмжлэлтэй “” -д холбогдох 95 191 *******1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хэргийн *******9-75 тал/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан. Ажиллагч /Д.Намсрайжав/ нь “” -д холбогдох хувьцаа худалдах-худалдан авах гэрээний алданги, ногдол ашиг шаардсан иргэний хэрэгт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, ажиллуулагч /Б./ нь хөлс 3 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хэн, аль нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд энэ тухай маргаагүй.
Мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, ********************* дугаар зүйлийн *********************.1-т дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ:, *********************.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, *********************.*******-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцахаар тус тус заасан.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд аливаа үүргийн харилцаа нь хоёр болон түүнээс дээш этгээдийн хооронд үүсэх үүрэг гүйцэтгэх ба үүрэг гүйцэтгүүлэх эрх, үүргээр нөхцөлдсөн эрх зүйн харилцааг ойлгодог. Тодруулбал нэхэмжлэгч Б., өмгөөлөгч Д.Намсрайжав нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн харилцаа үүсэж, талууд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний харилцаа дууссан, харин нэхэмжлэгч Б. болон хариуцагч “” -ийн хооронд 3 500 000 төгрөгтэй холбогдох үүргийн харилцаа үүсээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, ********************* дугаар зүйлийн *********************.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.ийн нэхэмжлэлтэй “” -д холбогдох хохирол 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.*******.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, ********************* дугаар зүйлийн *********************.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.ийн нэхэмжлэлтэй “” -д холбогдох хохирол 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР