МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч М.Сэлэнгэ,
хохирогч А.*******,
шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******, овогт ийн *******, овогт ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2507000800130 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , хамт дүүрэг, , од оршин суух хаягийн бүртгэлтэй боловч дүүрэг, хороо, тоотод оршин суух,
урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
овогт ын ******* (РД: ),
2. Монгол Улсын иргэн, -ний өдөр *******од төрсөн, тай, эмэгтэй, ******* боловсролтой, , , , , хамт дүүрэг, хороо, од оршин суух бүртгэлтэй боловч дүүрэг, 5 дугаар хороо, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
овогт ийн ******* (РД: ),
3. Монгол Улсын иргэн, -ны өдөр *******од төрсөн, тай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, , , , хамт дүүрэг, , , од оршин суух бүтгэлтэй дүүрэг, , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
овогт ийн ******* (РД: ).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нар нь 2025 оны 0 сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн хороо, Баян- бааранд тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас хажуу ширээнд сууж байсан хүмүүстэй муудалцаж зодолдож, өшиглөх, цохих зэргээр үйлдлээрээ нэгдэж, хоёр, түүнээс олон хүн буюу хохирогч А.*******, Ө., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоогийн байдлаар хамар битүүрээд, толгой өвдөөд байгаа. Энэ хүмүүст зодуулснаас болж ажлаа хийж чадаагүй, 2025 оны сард 6 сая төгрөг олох боломжтой байсан, хамрын таславч тэгшлүүлэх, амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэхэд 3,488,000 төгрөг болно гэсэн, тухайн үед 39,400 төгрөгөөр эм авч байсан, 9,527,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нар нь 2025 оны 0 сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн хороо, Баян- бааранд тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас хажуу ширээнд сууж байсан хүмүүстэй муудалцаж зодолдож өшиглөх, цохих зэргээр үйлдлээрээ нэгдэж, хоёр, түүнээс олон хүн буюу хохирогч А.*******, Ө., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-20 дахь тал),
- Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2025 оны 0 сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг , нартай хороонд байдаг Баян- баарны гадаа уулзаад орж суусан. ... гэдэг эмэгтэй миний нүүр, хамран тус газар хажуу талаас тас хийтэл гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхэд намайг салгаж аваад цаашаа явах гэтэл нөгөө гэдэг эмэгтэй дахиад миний үснээс татаж аваад хойшоо татаж унагаасан. Тэгж байхад манай найз ийг ******* гэдэг эмэгтэй нь үсдэж дарж унагаагаад дээрээс нь өшиглөж зодсон, ийг мөн тэр 3 эмэгтэй нийлээд зодсон, хэн нь яаж зодсон талаар нь сайн харж чадаагүй, ер нь хоромхон зуур болоод өнгөрсөн бөгөөд гурвуулаа нийлээд бид гурвыг зодсон. Тухайн үед хамрын яс хугарсан, битүү хөхрөөд хавдчихсан, хоёр нүд цус хуралттай, нүдний ухархайн яс цөмөрсөн байсан. Одоо зүгээр болсон боловч хамар байнга битүүрч, амьсгалахад хүндрэлтэй, толгой байнга өвддөг болсон. ...Би хохирлын тооцоо гаргаагүй, эмнэлэгт хамраа үзүүлэх гээд судалж үзсэн, цаг авч үзүүлэх гэхэд дандаа өндөр төлбөртэй эмнэлэг байсан хараахан үзүүлж амжаагүй байна. Тухайн үед би ажлаа хийгээгүй нэг cap орчим болсон өдөрт 200,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан гээд энэ бүх хохирлын тооцоогоо гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Хохирогч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэнд бид нар тавуулаа архи, пиво уугаад бүжиглэж байтал шөнө 02 цагийн орчимд байх манай хажуу ширээний хүмүүстэй юунаас болсныг мэдэхгүй маргалдахад хажуу ширээнд сууж байсан хар цамцтай залуу нь манай нөхрийг татаж унагаагаад зодохоор нь би нөхрийгөө хамгаалаад урдуур нь ороход бусад нь нийлээд биднийг зодсон. Тэр хажуугийн ширээнд 3 эмэгтэй, 3 залуу байсан байх, намайг нэг өндөр биерхүү эмэгтэй нь цүнхээрээ миний толгой, хүзүү, нуруу руу ороолгоод үсдэж дарж аваад зодоод байсан. Харин *******ыг улаан үстэй, хэл амтай хүүхэн нь текний араар чирч оруулаад толгой түрийгүй зодоод байсан. Мөн ийг ******* гэдэг нь миний дээгүүр гарч ирээд сандал руу түлхэж, өшиглөж унагаагаад дээрээс нь зодоод байсан. Тэгж байхад цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн. Миний толгойн зүүн, баруун хэсэгт үс халцраад цус хурсан байсан. Мөн духанд зулгарсан зүүн шагайд хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Маргааш өглөө нь дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлэхэд зөөлөн эдийн няцралтай гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгж байхад хажуугийн ширээнд сууж байсан эрээн цамцтай эмэгтэй бид нар луу ууж байсан усаа ши ын бүдүүн янхнууд, та нарыг мэднэ ш дээ, та нарын үсчин байх ямар хамаатай юм бэ гээд байхаар нь би “чи яагаад бид нарыг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэхэд тэр та нартай хамт явж байгаа согтуу хүн чинь бид нарыг хэл амаар доромжилсон гэсэн. Тэгж байтал эрээн цамцтай нь над руу босож ирээд текний хажуугийн булан руу шахаад миний үснээс зулгаагаад сөхрүүлээд чирээд байхаар нь би гарыг нь салгаад гарч цагдаа дуудчихаад ороод ирэхэд улаан үстэй эмэгтэй нь *******ыг текний хажуугийн ширээн дээр доороо хийчихсэн зодож байхаар нь би салгаад *******ыг араараа хийсэн. Тэгэхэд нөгөө эрээн цамцтай эмэгтэй гадуураа цагаан өнгийн куртик өмсчихсөн дахиж над руу ирээд хэл амаар доромжлоод хэвлий хэсэг рүү өшиглөөд ширээ рүү ар нуруугаар минь унагаагаад миний нүүр ам, цээж хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж аваад эрүү, хүзүү хэсэгт маажаад авахаар нь би өөрийгөө хамгаалах гээд өөдөөс нь өшиглөсөн боловч онохгүй байсан. Тэгээд бүгд пижигнээд хоромхон зуур болоод өнгөрсөн бөгөөд удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн. Миний нүүрний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, эрүү хүзүүнд зулгаралт үүссэн байсан. Мөн хэвлийн доргилт үүссэн гэж байсан, одоогоор гайгүй байна. Би нэрийг нь мэдэхгүй, эрээн цамцтай сүүлд нь цагаан куртик өмссөн байсан эмэгтэй учруулсан. ийг нэг өндөр эмэгтэй нь үс зодоод байсан, харин *******ыг улаан үстэй эмэгтэй нь унагаагаад доороо хийчихсэн өөрөө дээр нь гарчихсан гараараа зодож цохиод байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
- Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..манай эхнэр болон *******, ******* нар хажуу ширээний эмэгтэйчүүдтэй муудалцаад барьцалдаад авчихсан байхаар нь би салгаж байсан чинь миний шанаа хэсэг рүү тас гээд явчихсан чинь би газар унасан. Нэг мэдсэн чинь миний баруун хацрын чамархай хэсгээс цус гараад зүсэгдсэн байсан, энэ үед цагдаа нар ирсэн байсан. Тухайн үедээ миний чамархай хэсэгт учирсан гэмтлийг тэр бааранд сууж байсан, бид нартай муудалцсан хүмүүсээс тусдаа хүн шил шидэж оносон байсныг би сүүлд нь мэ миний таньдаг хүн байсан тул би гомдол гаргаагүй, энэ асуудлаар бол шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “улаан үстэй ******* гэдэг эмэгтэй нь нөгөө ширээний хар хувцастай ******* гэдэг эмэгтэйг текний араар оруулж ирээд цохиод ...харин ******* нь ийг цохиод сандал дээгүүр давуулаад түлхэж унагаагаад нүүр хэсэгт нь цохиод ...нөгөө өндөр эмэгтэй нь эгчийн толгой хэсэгт нь цүнхээр 2-3 удаа цохиж аваад үснээс нь зулгаагаад цохиод байсан. Тэгж байтал хамт явж байсан хүмүүс нь салгахад нөгөө хүмүүстэй хэрэлдэхэд ******* ийг хувцаснаас нь татаад сандал руу унагаахад нөгөө өндөр биерхүү эмэгтэй нь хажуунаас нь мөн үсдэж авч байсан. Тэгэхэд нь *******г үсдэж аваад тэнд байсан хүмүүс салгаад тэднийг аваад гарцгаасан. ...ийг нөгөө нэрийг нь мэдэхгүй өндөр эмэгтэй цүнхээр нүүр, толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохиж аваад үсдэж зодсон. Нүүр лүү нь гараараа цохиод өшиглөж авахад хойшоо сандал тэгнэж унахад нь дээрээс нь цохиод үсдэж аваад дараад байсан. *******ыг улаан үстэй ******* гэх эмэгтэй баганын дэргэд нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж аваад дараа нь текний ард талд оруулчихсан самардаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байхад нь би очиж салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал),
- Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр шөнө 02 цагийн үед би баараа хаах гээд гэрлээ асаагаад хөгжмөө зогсоосон байхад булангийн буйдангийн хоёр ширээнд байсан 2 хэсэг бүлэг хүмүүс хоорондоо хэрэл байсан. Тэгээд би тэдэн дээр очоод манайх хааж байна гараарай гэхэд миний үгийг сонсож байгаа юм байхгүй хоорондоо хэрэл ширээн дээр байж байсан, ууж байгаа лаазтай пивоо шидэлцээд байсан. Тэгж байтал үсчин нь хажуу ширээний ******* гэх эмэгтэйтэй хэрэл байснаа удалгүй гарч явах үедээ улаан үстэй ******* гэдэг эмэгтэй нь нөгөө ширээний хар хувцастай ******* гэдэг эмэгтэйг текний араар оруулж ирээд цохиод байхаар нь би очиж салгаад текний араас гаргахад хөгжмийн хажууд , , түүний нар ******* гэх эмэгтэйтэй хэрэл байснаа ******* нь ийг цохиод өшиглөөд сандал дээгүүр давуулаад түлхэж унагаагаад нүүр хэсэгт нь цохиод байхад нь салгах гээд татахад цаанаас нь *******, ******* нартай хамт явж байсан өндөр эмэгтэй эгчийн толгой хэсэгт нь цүнхээр 2-3 удаа цохиж аваад үснээс нь зулгаагаад цохиод байсан. Тэгж байтал хамт явж байсан хүмүүс нь салгахад нөгөө хүмүүстэй хэрэлдэхэд ******* ийг хувцаснаас татаад сандал руу унагаахад нөгөө өндөр биерхүү эмэгтэй нь хажуунаас нь мөн үсдэж авч байсан. Тэгэхэд нь *******г үсдэж авахад тэнд байсан хүмүүс салгаад тэднийг аваад гарцгаасан. Тухайн үед *******, ******* нар нь гарах гээд нөхрүүд нь аваад гарахад нь утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд араас нь өдөөд орилж хашхираад байсан. Би , , ******* нарыг дүүрэгт үсчин хийдэг гэдгээр нь мэднэ, өөр ямар нэгэн холбоо харилцаа байхгүй, энэ хүмүүсээс гэдэг хүн нь манай бааранд байнга орж ирдэг бөгөөд орж ирэх бүртээ ямар нэгэн хэрүүл маргаан хийдэг. Харин *******г онлайн худалдаа хийдэг гэдгээр нь зүс мэднэ түүнтэй хамт явж байсан хүмүүсийг бол танихгүй, сүүлд нь нэгийг нь ******* гэж мэдсэн. Тэд нар зодоон болоход хэн нэгнийг зодоогүй, харин ийг нөгөө нэрийг нь мэдэхгүй өндөр эмэгтэй цүнхээр нүүр толгой хэсэг рүү 1-2 удаа цохиж аваад үсдэж зодсон. ******* нь ийн нүүр лүү нь гараараа цохиод өшиглөж авахад хойшоо сандал тэгнэж унахад нь дээрээс нь цохиод үсдэж аваад дараад байсан. *******ыг улаан үстэй ******* гэх эмэгтэй баганын дэргэд нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж аваад дараа нь текний ард талд оруулчихсан самардаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байхад нь би очиж салгасан. Анх эгчийн болох нэг хүн нөгөө ширээний хүмүүс рүү салаавч өгснөөс болоод хоорондоо маргалдаж эхэлсэн (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ад төрж өссөн боловч хотод эхнэр хүүхдүүдийн ажиллаж амьдарч байгаа, тэгээд 2025 оны 0 сарын 01-ний өдөр манай найз гэртээ байна, мөн багын найз аас руу ирж байна гэхээр нь би эхнэр *******гийн хамт ад ирээд ийнд хоол унд и ганц 1 пиво уусан. Тэгээд бид хоёр Баян- баар луу ороод удаагүй байхад манай эхнэрүүд болох *******, *******, ийн эхнэр ******* нар орж ирсэн бөгөөд болохоор нялх хүүхэдтэй гээд гэртээ үл эхнэрээ гарчхаад ир гээд явуулсан. Тэгээд бааранд нэг нэг лаазтай пиво уугаад сууж байгаад бид хоёр гарч тамхи татчихаад орж ирэхэд манай хэд хажуугийн ширээний хүмүүстэй муудалцаад зодолдож байхаар нь салгасан бөгөөд манай эхнэр ******* нэг танихгүй хүүхэнтэй харилцан бие биенийгээ үсэдчихсэн байхаар нь би эхнэрээ салгаад дарж авсан. Тэгээд бид хоёр тэд нарыг хоёр тийш нь салгаад авч гарсан. Цагдаа дээр ирээд сонсоход хажуу талын ширээний казак эрэгтэй нэлээн согтуу янз бүрийн юм яриад хоорондоо хэрэл ууж байсан пивоо аль аль нь цацсан гэж байсан. Бид нар хоёр, хоёр пиво уусан айхтар согтоогүй, харин хажуугийн ширээний хүмүүс нэлээн согтолттой байсан. Нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэйг нь үсчин гэдгээр зүс танина, бусдыг нь огт танихгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
- Гэрч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр шөнө би эхнэр *******, түүнтэй хамт ажилладаг , , түүний нарын хамт Баян- бааранд суугаад Экс нэртэй 0,75 литрийн архи уугаад өмнө нь уусан байсан тул бид бага зэрэг согтоцгоосон байсан. Тэгэхэд ийг хажуугийн ширээний хүмүүс казак гээд хэл амаар өдсөн маягтай байхад манай эхнэр ******* намайг явъя такси аваад ир гэж хэлсэн. Би гадаа гараад такси авах гэж хэсэг хугацаа болсон бөгөөд такси авчхаад буцаад баар луу ороод иртэл манай хэд нөгөө ширээний хүмүүстэй хэрэлдэж маргасан байдалтай нөгөө хүмүүсийн 3 эмэгтэй нь ууж байсан ус, пивоны лаазаа манай хэд рүү ши ын үсчин янхнууд гээд байсан. Ингэж байхад тэдэнтэй хамт явж байсан цагаан майктай залуу руу нэг залуу нь архины шил ши толгой руу нь онож цус гарахад намайг архины шил шидсэн гээд байхаар нь би үгүй ээ гэдгээ хэлээд ойлголцоод би нөгөө хэддээ унаа ирчихсэн гээд аваад гарах гэж байтал ийг улаан үстэй эмэгтэй нь эхлээд үсдэж аваад тавихгүй байхад нь би очиж салгахад ******* текний хажууд хэвтэж байсан. Би очоод босгох гэхэд улаан үстэй эмэгтэй намайг текний ард зодсон гэж хэлсэн. Мөн энэ үед хар үстэй эмэгтэй нь цагаан куртик өмсчихсөн ийг өшиглөөд сандал ширээн дээгүүр унагаагаад нүүр ам руу нь маажсан ба энэ үед салгах гэхэд цаанаас нь өндөр биетэй эмэгтэй ирээд ийг үсдэж аваад дараад байсан. Мөн тэр цагаан куртиктэй эмэгтэй баарны гадаа ийг үсдэж аваад нүүр лүү нь өшиглөсөн. Тэрнээс өмнө биднийг баарнаас гарах гэж байхад улаан үстэй эмэгтэй нь *******ыг зодсон гэж байсан, гэхдээ би яг тэр үед нь цагдаа ирж байна гээд гарчихсан байсан. ийн үс нь туг тугаараа унасан, хөл нь шагай хэсгээрээ хавдсан, ийн мөн үс нь унасан, саваар өвдөөд байна гэж байсан. Харин *******ын аль нүд нь билээ хөхөрсөн, үс нь унасан, хамар нь мурийсан, нэг хөл нь доголсон байсан. Би тухайн асуудал болохоос нь өмнө такси авах гээд явсан бөгөөд сүүлд нь сонсоход бүжиглэж байгаад ийг казак гээд өөрөөр хэл амаар доромжлоход нь өмөөрөөд хэрүүл маргаан үүссэн гэж сонссон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 0 сарын 15-ны өдрийн 69 дугаартай “...ийн *******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн , доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний салстад цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн , доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний салстад цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Бусад баруун шагайд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, хазгай гишгэх аль алинд нь үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 0 сарын 14-ний өдрийн 70 дугаартай “...ын ийн биед баруун доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 0 сарын 13-ны өдрийн 71 дугаартай “...ы ийн биед зүүн, баруун зулайд үсний халзрал, цус хуралт, духанд зулгаралт, зүүн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн, баруун зулайд учирсан үсний халзрал, цус хуралт, духанд учирсан зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн зулгаах, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Бусад зүүн шагайд учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, хазгай гишгэх аль алинд нь үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-85 дахь тал) болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.*******, О.******* нар *******, шүүгдэгч Г.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрсдийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10. зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мөн 2.11-т заасан бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.*******, Б., Ө. нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарын үйлдлийн улмаас хохирогч А.*******, Б., Ө. нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны хажуу ширээнд сууж байсан хүмүүстэй муудалдаж, хэрүүл маргаан үүсгэж, хохирогч А.*******, Б., Ө. нарыг цохих, өшиглөх, үсдэх зэргээр үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн зодож, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, харилцан нэгнийгээ хэл амаар доромжилж, биеэ барих чадваргүй, түрэмгий зан байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.*******, Б., Ө. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б., Ө. нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, харин хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар 39,400 төгрөг, цаашид хийлгэх хамрын таславч тэгшлүүлэх, амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэхэд 3,488,000 төгрөг, өвчтэй байх нэг сарын хугацаанд олох байсан орлого 6,000,000 төгрөг буюу нийт 9,527,400 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хохирогч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн эм худалдан авсан 39,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин өвчтэй байх нэг сарын хугацаанд болох байсан орлогыг зөвхөн нэг сарын дансны хуулгыг үндэслэн тооцоолон гаргах боломжгүй гэх үндэслэлээр, цаашид хийгдэх мэс заслын зардлыг төлбөрийн задаргаа гэх тодорхойлолтыг үндэслэн гаргах боломжгүй гэж тус тус үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.*******ын нэхэмжилсэн 9,488,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нараас “39,400 төгрөгийг төлөх түр завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан ба шүүгдэгч Г.*******, Г.*******, О.******* нар нь хохирогч А.*******д 39,400 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Мөн уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.*******д 187,250 төгрөгийн, хохирогч Б.т 22,680 төгрөгийн, хохирогч Ө.д 66,769 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нар нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч О.*******, Г.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй, харин шүүгдэгч Г.******* нь 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул тэдгээрт нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан, нэг хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37. зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- овогт ын *******, овогт ийн *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарт оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.*******ын нэхэмжилсэн 9,488,000 (есөн сая дөрвөн зуун наян найман мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, О.*******, Г.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ