| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
2025 09 02 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч */цахим/,
Иргэний нэхэмжлэгч */цахим/,
Иргэний нэхэмжлэгч */цахим/,
Иргэний нэхэмжлэгч */цахим/,
Иргэний хариуцагч */цахим/,
Иргэний хариуцагч *,
Иргэний хариуцагчийн *ийн өмгөөлөгч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *, *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *гийн *т холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, ээгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт *хот * дүүргийн * дугаар хороо * дугаар байрны *тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *гийн * /РД: */
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 26,052,520 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 7,699,766 төгрөгийн хохирол учирч Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 72,522,913 төгрөг буюу нийт 106,275,199 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 09 сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 27,077,276 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал 13,997,875 төгрөгийн хохирол учруулан байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 71,885,642 төгрөг буюу нийт 112,960,793 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж байгаль экологид 154,532 төгрөг нөхөн сэргээлтийн зардал 607,602 төгрөгийн хохирол учруулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 309,064 төгрөг буюу нийт 1,071,198 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд яллагдагч * нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2023-2024 оны 06 дугаар сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, байгаль орчин экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч * нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр буюу
1. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 26,052,520 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 7,699,766 төгрөгийн хохирол учирч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 72,522,913 төгрөг буюу нийт 106,275,199 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 09 сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 27,077,276 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал 13,997,875 төгрөгийн хохирол учруулан байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 71,885,642 төгрөг буюу нийт 112,960,793 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж байгаль экологид 154,532 төгрөг нөхөн сэргээлтийн зардал 607,602 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 309,064 төгрөг буюу нийт 1,071,198 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
1.Шүүгдэгч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Товчхон мэдүүлэг өгье. 2023 оны 09 сарын 12 өдөр би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг “Өлзий нуга” гэх газар А лицензтэй * гэх хүний “*” ХХК-ийн газарт очсон. Иргэний хариуцагч *ийн газарт тэрэг техниктэйгээ орсон. Сарангэрэл урьдчилгаа мөнгө авсан. Өмнө зөндөө хэлсэн тайлбарласан тэрийгээ л хэлнэ. * гэх байцаагчид шалгагдаад 2 жил гаран боллоо. Хүнд мөнгөө өгөөд ор гэсэн газарт нь ороод өнөөдөр ингээд байцаагдаад, шийтгэгдээд ялтан болоод зогсож байгаадаа гомдолтой байна. Бичиг баримтыг шалгаж, нягтлаагүй ухсан нь миний буруу. Нөгөө талд хэдэн зуун хуудас бичиг баримт барьж ирээд одоо асуудалгүй одоо ухаж болно гэж хэлсэн. Дан ганц би энэ хэргийг даах үнэндээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг Өлзий нуга гэх газар 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ашиг малтмалын эрэл хайгуул хууль бусаар олборлолт хийсэн нь үнэн. Сум орон нутгийн зүгээс тухайн эвдэгдсэн гэх газар нөхөн сэргээлт хийх эсхүл нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулан авч эрх бүхий байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна. : Зориулалтын дагуу нөхөн сэргээлт хийж, шимт хөрс дэвсэх зэргийг ажлыг хийгээгүй, сум орон нутагт хүлээлгэж өгсөн зүйл байхгүй...” гэв.
3.Иргэний нэхэмжлэгч *гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг гарсан даруй сум орон нутгийн цагдаагийн газраас очиж битүүмжилсэн. Битүүмжлэл хийхдээ нэгдүгээр хавтас хэргийн 13-17 дугаар хуудсан дээр тодорхой заасан байгаа. Өнөөдөр битүүмжилсэн хоёр тоног төхөөрөмж ор сураггүй алга болсон. Нэг техникээ айлын хашаанаас очиж олж авсан. Нэг нь ор сураггүй болсон. * хэлэхдээ төмрийн сэг болсон гэдэг. *тэй манай байгууллагын зүгээс гэрээ хийсэн зүйл байхгүй, битүүмжилсэн хөрөнгийг цуцалж, алга болсон техникийг хариуцаж байсан этгээдэд техникийг олуулж өгөх хүсэлттэй байна...” гэв.
4.Иргэний нэхэмжлэгч *ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*” ХХК нь * гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Анх * гэх хүнтэй гэрээ байгуулсан. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч * гэх мөрдөгч уг хэрэгтэй холбогдуулан манай техникийг битүүмжилсэн талаар ярьж мэдэгдээд манай техникээ хүлээн авсан. Манай компанийн зүгээс нэхэмжилж байгаа зүйл гэвэл битүүмжлэлийг цуцлуулах хүсэлтийг гаргасан...” гэв.
5.Иргэний нэхэмжлэгч * шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 06 сард * гэх хүнтэй нөхөн сэргээлтийн ажилд миний машиныг түрээсэлсэн. Нөхөн сэргээлтийн явцад цагдаагаас ажлыг зогсоосон. Миний хувьд ажлын хөлс болох 10 сая төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.
6.Иргэний хариуцагч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би *ийг ямар нэгэн байдлаар хохироогүй, намайг яагаад ингээд гүтгээд байгаа юм. Албан ёсны бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Намайг * утсаар 09 дүгээр сарын 12-нд дуудаж, газрын бичиг баримтаа авч ирээд солбилцлыг * утсан дээрээ координатыг хийхэд 5 га хүрэхгүй 4,97 га газар байсан. Гэрээ, бичиг баримтыг сумын Засаг даргаар батлуулан өгсөн. Сумын Засаг даргын зүгээс орон нутгийн хүмүүсийг ажиллуулах талаар чиглэл өгсөн. Миний хувьд Улаанбаатар хотын харьяалалтай тул нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул захирлаар * гэх хүнийг томилж ажиллуулсан. Би 100 сая төгрөг авсан нь үнэн. * гэх хүнийг Заамараас дуудаад бид нар гэрт хүлээсэн. * гэх хүн өмнө манай газрыг авна гэж хоорондоо ярьж байснаа сүүлд нь * гэх хүн гараад ирсэн. * энэ хоёр нийлээд тэр газрыг авах болсон. Зөвшөөрөл сунгах талаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга *од *тэй хамт хүргэж өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөөгүй. Сүүлд нь хугацаа сунгах талаар * бид хоёр асуухад дан ганцаар нь шийдэхгүй, бөөнд нь нийлүүлээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарна л гэж хэлсэн. Та нар хүлээж бай гэсэн. Ийм л зүйл болсон...” гэв.
7.Иргэний хариуцагч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн. Тус суманд “*” ТББ-г тэргүүлдэг. *ийн авсан гэх газар нь хэд хэдэн удирдлага солилцсон байсан. *, * хоёрыг би уулзуулсан. Газрыг нь би зааж өгсөн. Өмнөх энэ газар нь олборлолт хийж байсан талбай байсан. Газрын тусгай зөвшөөрөл 07 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусаж байсныг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 06 дугаар сарын 19-ны өдөр хүсэлт өгсөн. Энэ хоёр хүнийг дунд нь наймаа хийхэд зуучилсан нь үнэн...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ийн өгсөн: “...Би тухайн Өлзий нуга гэх газарт 2023.10.23-ний өдөр тухайн газарт очиж байсан тухайн үед тухайн компани нь үйл ажиллагаа явуулаагүй. Техник хэрэгсэл нь зогссон байдалтай байсан. Би уурхайн кэмп дээр очиход хариуцаж байгаа хүн нь байхгүй байсан болохоор ирж хариуцаж байгаа хүнийг нь Орхонтуул суманд ирж уулзаарай гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь цагдаа нар ирээд тухайн аж ахуйн нэгжийг шалгаад ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг хэтрүүлэн ажилласан байна гэсэн. Урьд өмнө нь тухайн газарт ямар нэгэн аж ахуй нэгж иргэн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хууль бусаар ашигт малтмал олборлосоны улмаас үүссэн эвдрэлтэй газрууд тухайн ухсан газрын ойр орчимд байгаа сүүлд ухсан газар нь голтойгоо ойрхон 40-50 орчим метрийн зайтай газар байсан. Тухайн газарт эргүүл шалгалтаар зөндөө очиж байсан яг тэр том нух ухсан газар нь эрүүл газар байсан. Голоос ойрхон урьд өмнө нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй газар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * өгсөн: “...Би тухайн үед Улаанбаатар хотод бичил уурхайн сургалтад хамрагдаж байсан Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн * дугаартай дүгнэлтийн хүлээн зөвшөөрч байна дүгнэлтээр гарсан байгаль экологид учирсан хохирлыг төлж сум орон нутгийг ямар нэгэн хохиролгүй болгоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2хх-н 22-23-р хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч *ын өгсөн: “...* надтай утсаар яриад наран сэргээлт хийх гэсэн юм техник хүрэлцдэггүй гээд *УАУ улсын дугаартай ХОВО, * УНҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслүүдийг өдрийн 150,000 төгрөгийн түрээсээр тохироод 3 хоног түрээслэж 2023.10.22-ны өдрөөс 2023.10.25-ны орой дуусгавар болсон. *тэй ямар нэгэн гэрээ хийгээгүй амаар тохирсон. Тухайн тээврийн хэрэгслүүд нь одоо Төв аймгийн Заамар суманд байгаа. *УАУ улсын дугаартай ХОВО, * УНҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслүүд миний нэр дээр байдаг. Би *өөс өөрийнхөө нэр дээр байдаг *УАУ, * УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээ нэхэмжилнэ. Шүүхээр миний тээврийн хэрэгсэл улсын орлого болох юм бол би техникээ бүрэн бүтэн буцаан авахаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111-р хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч “*” ХХК-ийн ажилтан *гийн өгсөн: “...AS5301052 арлын дугаартай SEM656D загварын авто авчигч /ковш/, AS5301053 арлын дугаартай SEM656D загварын авто ачигч /ковш/-уудын хувьд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн SC-1705/02 дугаартай тоног төхөөрөмж хулдах худалдан авах гэрээг *ХХК-ний захирал *тай байгуулж дээр 2 тоног төхөөрөмжийн төлбөрийг 4 хувааж төлөх нөхцөлтэйгөөр худалдан борлуулсан. Тухайн харилцагч нь ямар нэгэн шалтаг шалтгаан яриад төлбөр төлөлтийг хугацаа хожимдуулаад манай компанид удаа дараа хуваарьт төлбөрөө хойшлуулах хүсэлт тавьсны үндсэн дээр төлбөрийн нөхцөлийг өөрчилж төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж өгч байсан. Гэвч тус харилцагч нь төлбөрийг төлөхгүй уст хугацаагаар хугацаа хожимдуулсан тул хугацаа хожимдсон өр төлбөрийг тоног төхөөрөмжөө эргүүлэн авч барагдуулах саналыг харилцан тохиролцсон. Тэгээд тоног төхөөрөмжүүдийг хурааж авах гэхэд хаана байгаа байршил нь тодорхойгүй болсон улмаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсээс тухайн тоног төхөөрөмжүүдийн иргэний нэхэмжлэгчээр оролцох эсэх талаар албан бичиг ирсний дагуу иргэний нэхэмжлэл үүсгэж оролцохоор болсон. Манай компанийн зүгээс тухайн техникүүдийг буцаан авахаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй. * нь тухайн 2 техникийг 320,349,359 төгрөгөөр зээлээр авсан бөгөөд түүнээс үлдэгдэл төлбөр 82,900,232 төгрөг байна. Тухайн 2 тоног төхөөрөмжөө буцааж авах хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй * нь өр төлбөрийнхөө өртөгт тухайн тоног төхөөрөмжийг буцааж өгөх талаар зөвшөөрч хүсэлт гаргасан байгаа...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 114-р хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч *ий өгсөн: “...Миний бие хувиараа хөдөө орон нутагт ачааны *УНГ улсын дугаартай том машинаараа ажил хийдэг. Миний эзэмшлийн *УНГ улсын дугаартай Shaanxi SX3254 маркийн ачааны тээврийн хэрэгсэл одоо Улаанбаатар хотод байгаа. Хувиараа барилгын ажилд шороо зөөж байна. *УНГ улсын дугаартай Shaanxi SX3254 маркийн ачааны тээврийн хэрэгслийг 2022 оны 05 сард Богд банкаар дамжуулан 70 сая төгрөгийн зээлээр худалдан авч байсан. Одоо зээл дуусаагүй учир Богд банкны нэр дээр байгаа. Миний бие * гэх хүнийг сайн танихгүй. Урд нь 1 удаа харж байсан. Хотод хамт ажилладаг байсан ах маань урд нь шарын голд уурхайд ажиллаж байсан ба ахад Б. * гэх хүн нь 2 том тэрэг ажилд явуулах шаардлагатай байна гэсний дагуу ах маань надад санал тавиад бид явахаар болоод миний бие тухайн үед нуруугаа гэмтээгээд өөрөө явж чадалгүй өөр жолооч явуулж байсан. Тэгээд машин очиж ажиллаж байгаад жолооч солигдох шаардлага гараад танил дүүгээ авч очиж машинаа бариулахдаа Б. * гэх хүнийг анх харж байсан. Түүнээс хойш ямар харилцаа байхгүй харж байгаагүй. Би *тэй албан ёсны гэрээ огт хийгээгүй амаараа тохиролцоод машинаа өгөөд явуулж байсан. *УНГ улсын дугаартай Shaanxi SX3254 маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талаар огт мэдэх зүйл байхгүй. Тухайн үед шороо зөөх ажил гарлаа гэсний дагуу л машинаа түрээсээр ажиллуулахаар жолооч олж өгөөд явуулж байсан юм. 2023.09.30-ны өдрийн "*"ХХК-ны үнэлгээчин * гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний машин 2013 онд үйлдвэрлэгдэж тухайн ондоо орж ирсэн. Миний бие 2022 онд 70 сая төгрөгөөр худалдан авч байсан ба одоо 40 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Том даацын тэрэгний зах зээлийн үнэ ханш 60-70 сая төгрөг гэж байгаа. Тухайн байгууллага нь буюу * нь хууль бус зүйл хийж байгаад миний машин хуулийн дагуу улсын орлого болох юм бол миний зүгээс машиныхаа үнэ төлбөр болох 70 сая төгрөгийг нэхэмжилнэ. Тухайн үед хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг миний бие мэдээгүй. Шороо зөөх ажил гархаар нь машинаа түрээслүүлсэн ...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
6.Иргэний нэхэмжлэгч *ийн өгсөн: “...Би хувиараа том машин түрээсэнд явуулдаг. Би *УНС улсын дугаартай Beiben North Benz ND3259 маркийн ачааны тээврийн хэрэгслийг 2022 оны 11 сард *а гэх хүнээс 45 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ би өөрийнхөө нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлээгүй байгаа. Ямар нэгэн төлбөр тооцоо бид хоёрын дунд байхгүй. Мөн гэрээ хэлцэл байгуулаагүй. Би Сэлэнгэ аймгийн Орхон туул сумаас унаж авчраад Өвөрхангай аймагт авчирсан байгаа. Би *ийг огт танихгүй. Надад машин зарсан гэх Жамбалдагва хүн тус алтны уурхайд экскаваторын жолоочоор ажилладаг юм. Тэгээд намайг *УНС улсын дугаартай Beiben North Benz ND3259 маркийн ачааны тээврийн хэрэгслээ алтны уурхайд түрээсээр сард 17 сая төгрөгөөр явуулах уу гэхээр нь би зөвшөөрөөд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн уурхай дээрээ очсон. Тэгээд ирээд ганц хонож ажиллаж байтал миний машины кроп, диск эвдрээд зогссон байсан. Удалгүй цагдаа нар ирж тухайн уурхайг зогсоосон гэж байсан. *УНС улсын дугаартай Beiben North Benz ND3259 маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талаар надад ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гэж байсан. Хууль бусаар ашигт малтмал олборлосон эсэхийг нь мэдэхгүй байна. 2023.09.30-ны өдрийн "*" ХХК-ны үнэлгээчин * гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийнхөө *УНС улсын дугаартай Beiben North Benz ND3259 маркийн ачааны тээврийн хэрэгслийг 45 сая төгрөгөөр худалдаж авсан. Би Жамбалдагватай наймаа хийхдээ 2009 онд үйлдвэрлэж 2020 онд орж ирсэн тоёото Vanugard 30 сая, 2004 онд үйлдвэрлэгдэж 2015 орж ирсэн Тоёото аллион маркийн тээврийн хэрэгслийг 7 сая, үлдэгдэл найман сая төгрөгийг нь бэлэн өгч байсан. Би өөрөө ямар ч байсан өөрийнхөө хохирлыг бүрэн барагдуулна. Гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /2хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
7.Иргэний нэхэмжлэгч “*” ХХК-ийн ажилтан *ын өгсөн: “...* УН улсын дугаартай Н.R520 LC 9vS загварын экскаватор нь манай * ББСБ-ын эзэмшилд 2018 оноос хойш байгаа техник юм. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлээр худалдах худалдан авах 420.000.000 төгрөгөөр урьдчилгаанд гэрээгээр Батболдын * гэх хүнд 110.000.000 төгрөгийг авч худалдсан юм. Тухайн хүн нь зээлийн гэрээ зөрчиж хугацаандаа үлдэгдэл зээлээ төлөөгүй учир 2024 оны 04 сарын 29-ний өдөр зээлийн гэрээг дуусгавар болгож экскаватороо хураан авсан. Одоогоор манай техник * ББСБ-ын өмч хэвээр байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн улсын орлого болгохгүйгээр компанийн өмчлөлд авч үлдэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /4хавтаст хэргийн 140-р хуудас/,
8.Иргэний нэхэмжлэгч *ын өгсөн: ...Одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2024 оны 06 дугаар сарын 10-нд гарчихсан байсан үед * гэх хүн миний дугаар луу залгаад хово түрээслүүлэх үү 15 хоногийн хугацаагаар нөхөн сэргээлтийн ажил байна. Цаашдаа * суманд ажил байгаа сарын 18 сая төгрөгөөр тохирох уу гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 миний машин дээр уулзаад сарын 18 сая төгрөгөөр тохиросн гэхдээ ямар ч гэрээ хийгээгүй. Ингээд би өөрийнхөө машиныг дүүгээрээ бариулаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумруу явуулсан. Тэндээ очоод манай дүү нүх булсан юм. Манай дүү ярьсан юм. Ингээд цагдаа нар ирээд зураг хөрөг дарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би * лүү залгаад наад газар чинь зөвшөөрөлтэй юм уу? Цагдаа сэргийлэх болоод байна гэж асуухад угаасаа зөвшөөрөлтэй асуудалгүй газар гэж хэлсэн. Ингээд би 2024 оны 6 сарын сүүлээр би техникээ Улаанбаатар хотруу татчихсан юм. * ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо Улаанбаатарт газар шорооны ажил хийж байгаад зогссон байгаа. /хх-ийн 3-р хх-ийн 246 хуудас/
9.Гэрч *ын өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө намайг гэртээ байхад */9*/ над руу залгаад түрээсээр нөхөн сэргээлтэд явах ажил байна. Та Орхонтуул сум руу яваад оч хүн тосно гэж хэлсэн. Тэгээд би замын унаанд суугаад Орхонтуул сум ороод давааны наана * гэдэг хүнээр тосуулаад ирсэн. Намайг ирэхэд **/-ийн хоёр машин түрээсээр ажиллана гээд байж байсан би цагаан өнгийн хово-г нь унахаар болсон. Нөгөө Foton маркийн тээврийн хэрэгслийг нь * гээд залуу унаж байсан. Намайг ирснээс хойш ажилд гараагүй засвар үйлчилгээ хийгээд байж байна. Намайг ирэх үед голын хажууд нүх ухаад шороо гаргачихсан байсан хэд хоног ажилласан талаар нь мэдэхгүй байна. Усан буун дээр засвар үйлчилгээ хийж байгаад өнөөдөр өглөөнөөс эхлээд ажиллаж байна. Би ажиллаж байгаа хүмүүсийн нэрийг нь сайн мэдэхгүй байна 5-6 хүн ажиллаж байгаа. Мөн 3 хүнд даацын машин, 2 экскаватор байгаагаас нэг нь ажиллаж байгаа, 2 ковш, 1 усан буу, дизель мотор ашиглаж байгаа. Үүнээс 2 хүнд даацын тээврийн хэрэгсэл нь * гэх залуугийнх бусдыг нь мэдэхгүй байна. Бид нарыг * гэдэг хүн хариуцаж ажиллаж байгаа ... гэх мэдүүлэг 1/хх-ийн 128-р хуудас/
10. Гэрч П.*ийн өгсөн “...Намайг Улаанбаатар хотод байхад манай машины эзэн */*/ над руу залгаад ажил байна. Сов дээр хүрээ ир гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Сов гэх газар очоод *тай уулзсан. Тэгсэн түрээсээр явах хэд хоногийн ажил байна чи яваад ир гээд надад цэнхэр өнгийн фотон маркийн ачааны тээврийн хэрэгслээ өгөөд * бид хоёр хамт Орхонтуул суманд ирээд * гэдэг залуутай уулзаад түрээсээр ажиллах болсон. Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирээд шороо зөөх ажлыг *гийн зааварчилгаагаар хийж буулга гэж заасан газарт нь буулгаж байсан. Намайг ирэх үед экскаватор нь голын хажууд ажиллаж байсан. Усан буу нь хэд хоног засвар үйлчилгээ хийж байгаад өнөөдөр өглөөнөөс шороо буудаж эхэлсэн. Одоо уг газарт 6-7 хүн ажиллаж байна. Таних хүмүүсээс * гээд *гийн өөр машиныг авчирсан хүнийг танина бусдыг нь танихгүй. Уг газарт 2 ковш. 1 экскаватор, 3 хүнд даацын тээврийн хэрэгсэл, 1 усан буу, дизель мотор зэрэг эд зүйл ажиллаж байгаа. Мөн ажиллахгүй засвар хийж байгаа 1 экскаватор байгаа. Ашиглаж байгаа техникүүдээс миний унаж байгаа цэнхэр өнгийн фотон цагаан * улсын дугаартай хово *гийнх бусдыг нь мэдэхгүй байна. Бид нарыг * гэдэг хүн хариуцаж ажиллаж байгаа. Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 130-р хуудас/,
11. Гэрч *йн ... Намайг хөдөө гэртээ байхад аав руу * ах залгаад танай хүү чинь хүнд машин механизмаар төгссөн биз дээ хүүхдээ дадлага хийлгэх үү гэхээр нь би аавтай ярьж байгаад зөвшөөрөөд Улаанбаатар хотын вокзал дээр ирээд вагоноор Орхонтуул суманд ирээд таксигаар * гэх хүний уурхай дээр ирээд * ахтай уулзсан. * ах надад хэлэхдээ дадлага хийгээд ав гэж хэлсэн Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны орой ирээд маргаашаас өглөөнөөс нь * ахыг дагаад туслахаар нь ажиллаж эхэлсэн. Би анх удаа уурхай дээр ажиллаж байгаа болохоор хаана юу болоод байгааг нь мэдэхгүй байсан. Ямар ч байсан манай уурхайг * гэдэг хүн хариуцаж хүмүүсийн хийх ажлыг зааж өгч ажиллуулж байсан. Усан бууны засвар үйлчилгээ хийж байгаад 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой дуусгаад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө усан буугаа шалгасан * ах намайг буун дээр ажиллачих гээд өөрөө доор үлдсэн тэгээд нэг ковшоор шороо зөөгөөд тэрийг нь усан буун дээр угаасан хэний барьж байсан ковш болохыг нь би мэдэхгүй танихгүй миний үеийн залуу харагдсан. Тэгээд усан буун дээр ажиллаж байсан чинь * ах түр зогсоочих гээд усан буугаа зогсоосон. Би ирээд удаагүй байгаа болохоор хамт ажиллаж байгаа хүмүүсээ танихгүй. Миний харж байгаагаар бол 5-6 хүн харагдсан. Миний ажиллаж байгаа уурхайг * гэдэг хүн хариуцаж ажилладаг. Одоо ашиглаж байгаа 1 усан буу, дизель мотор, 1 ковш. 1 экскаватор ажиллаж байсан. Усан буун дээр байсан болохоор бусад нь техникүүд нь ажиллаж байсан эсэхийг хараагүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 132-р хуудас/
12. Гэрч *н өгсөн “...Намайг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод байхад өмнө хамт ажиллаж байсан * над руу залгаад бууны засварын ажил байна ирж хийж өгөөч гэхээр нь зөвшөөрөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Сов дээр очоод * намайг тосоод хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирсэн. Би ирээд усан буун дээр бэхэлгээний гагнуур хийсэн, редакторын араа сольсон тэгээд засварын ажил өчигдөр орой дуусгаад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр усан буугаа шалгаад 08 цагаас шороо угааж буудаж эхэлсэн. Тэгээд буугаа шалгах гэсэн хүн байхгүй болохоор би найзынхаа хүү *тэй хамт ажилласан байсан. Миний ажиллаж байгаа газрыг * хариуцаж хүмүүсийн ажлыг хуваарилж байгаа. Өнөөдөр засвар дууслаа гээд * буугаа шалгаад үз гээд ажилласан. Би сайн мэдэхгүй байна. Намайг ирэх үед усан бууны ард шороо байсан урд талд нь хэзээ гаргасан бол мэдэхгүй байна. *гийн уурхай дээр 2 ковш, 1 эвдэрсэн экскаватор, 1 ажиллаж байгаа экскаватор, 1 норд, 1 фотон, 1 хово, 1 усан буу, 2 дизель мотор ашиглаж байгаа. 1 норд, 1 фотон, 1 хово болон ажиллаж байгаа экскаватор түрээснийх бусад нь *гийнх байх. Миний ажиллаж байгаа уурхайг * гэх хүн хариуцаж удирдлага зохион байгуулалтаар хангаж үйл ажиллагаа явуулдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-р хуудас/,
13. Гэрч *гийн өгсөн ..... Би анх нэг найзаараа дамжуулаад Б. *тэй танилцаад хамт ажиллаад хоёр жил болж байна. Надад манай найз Гандөш/88242048/ * Орхонтуул руу нөхөн сэргээлтийн ажилд гарах гэж байна чи явах уу? гээд намайг асуухаар нь би явна гэж хэлээд *тэй утсаар холбогдоод 2024 оны 06 дугаар сарын 05-ны орой Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирсэн. Намайг ирэх үед тогооч эгч болон Соронзон гэх залуу байсан. Өөр хүн байгаагүй. Намайг ирсэн өдрийн маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө ховоны жолооч залуу машинтайгаа ирсэн. Орой нь * ирсэн. * бид нарт хэлэхдээ нөхөн сэргээлтийн ажил байгаа нүх булна гэж ирсэн. Ирсэн өдрөөсөө хойш хэсэг засвар үйлчилгээ хийж байгаад хоёр өдөр нүх булсан. Булахдаа ковшийг нь би *той ээлжлээд барьж байсан Ховоны жолооч залуу шороо зөөсөн экскаваторын жолооч шороо ачиж өгөөд байж байсан. Өөр ажил хийгээгүй. Хөрс хуулалт бол огт хийгээгүй Өмнөх онд ухсан нүхний усыг татуулах гэж насос тавьж байгаад Орхонтуул сумын хүмүүс ирээд зогсоогоод яваад өгсөн. Уг талбай дээр хоёр ковш, нэг 3700 маркийн экскаватор нэг Хово, насос нэг ширхэг, дизель нэг ширхэг байна. Өөр техник хэрэгсэл байхгүй. Хоёр ковшийн маркийн ковш ажилласан нөгөөх нь ажиллагаагүй. Намайг ирэх үед дутуу булсан хоёр нүх байсныг гүйцэт булаагүй нөхөн сэргээлт хийгээд явж байгаа. Одоо булаагүй жижиг нүх болон дотроо устай нэг том нүх хоёр үлдсэн байна. Шинээр огт хөрс хуулаагүй..... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 182-183-р хуудас/
14. Гэрч *ын өгсөн “...Намайг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт байхад * ах над руу залгаад манай операторын биеэ нь өвдөөд явчихсан ирээд хэдэн юм хийгээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Вагонд суугаад Орхонтуул суманд ирэхэд * ах намайг тосож авсан. Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ирээд маргааш нь * ах, * ах хоёртой хамт усан бууны редактор илүүдлийн хоолой зэрэгт засвар үйлчилгээ хийгээд тэр өдөр дууссан тэгсэн * ах өглөө яасан байна маргааш шалгаад үзье гээд тэгээд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед * ах намайг чи ковшоо бариад буу руу шороо хийгээд үз гэхээр нь SEM 50 ковшийг нь бариад усан буу руу 7 шанага шороо хийж буугаа шалгаж угаасан. Миний унаж шороо зөөсөн 50 ковш намайг ирэх үед байсан хэний эзэмшил болохыг нь мэдэхгүй * ах мэдэж байгаа байх Намайг 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой ирэх үед шороо гаргачихсан байсан хаанаас хэзээ гаргасан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Би өмнө энэ газарт ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны үед ажлаас буугаад Дархан-Уул аймаг руу явсан тэр үед голын хажууд карьер байхгүй байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирэхэд гаргачихсан байсан. Хэзээ гаргасан талаар мэдэхгүй байна. Намайг байхгүй үед гаргасан юм шиг байсан. Одоо ажиллаж байгаа газрыг * ах хариуцаж хүн болгоны хийх ажлыг нь зааж өгдөг. Одоо талбай дээр 2 экскаватор, 2 SEM 50 ковш 1 усан буу, 2 дизель мотор, 3 хово ашиглаж байгаа. Би уг тээврийн хэрэгсэл техникүүд хэний эзэмшил болохыг мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг 1/хх-ийн 136-р хуудас/
15. Гэрч *ийн өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд * ахын уурхай дээр ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 16-ны үед Өвөрхангай аймагт ажил явдал гараад нутаг руугаа явсан. Тэрнээс хойш намайг Улаанбаатар хотод гэртэй байхад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр * ах над руу залгаад Орхонтуул суманд хүрээд ир ажиллаа эхэлье гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 21-ний шөнө * ахын уурхай дээр ирсэн. Тэгээд * ах голын хажууд очоод энэ газрыг ухаад гаргачих гэхээр нь би болох юм уу? гэхэд * ах зүгээрээ болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 520 маркийн экскаватороор 2023 оны 10 дугаар сарын 21-ний шөнө болон 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр хоног ухаад гаргасан шороогоо бууны арагшаа зөөсөн. Би хоёр хоног орчим ажиллаад голын хажууд нүх ухсан. Тэгээд өчигдөр усан буун дээр засвар үйлчилгээ хийгээд өнөөдөр өглөөнөөс угааж эхэлсэн. Би 520 маркийн экскаваторыг жолоодож голын хажууд нүх ухсан, нүхнээс гаргасан шороог цэнхэр өнгийн фотон маркийн ачааны тээврийн хэрэгслээр усан буу руу зөөсөн, 2 ковшоор шороо зөөж усан буун дээр ажиллаж байсан. Мөн 1 усан буу, 1 дизель мотор зэрэг эд зүйл ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан Ажиллаж байсан хүн хүчний хувьд 6 хүн ажиллаж байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна Ашиглаж байгаа техник хэрэгсэл хэний эзэмшилд байдаг талаар би сайн мэдэхгүй энэ талаар * ах сайн мэдэх байх. Энд байгаа хүмүүс * гэдэг хүнтэй холбогдож ажилд ирсэн хүмүүс байх шиг байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг * ах зааварчилж хаана ямар ажил хийх талаар зааж өгдөг... гэх мэдүүлэг /хх-ийн 138-р хуудас/
16. Гэрч *ын өгсөн “...Би * гэдэг залуутай 2018 онд анх танилцаад тэрнээс хойш хамт уурхайгаар ажиллаж байгаа. Намайг 2023 оны 09 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймагт гэртээ байхад * над руу яриад Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирсэн гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ир гэхээр нь би 2023 оны 10 дугаар сарын 05-06-ны үед ирж ажиллаж байгаад 11 хоноод 2023 оны 10 дугаар сарын 16-ны үед Өвөрхангай аймаг руу явсан * онц хийсэн ажил байхгүй байгаа болохоор ажил эхлэхээр буцаад дуудах байх гээд хүмүүсээ тараасан. Тэгээд Өвөрхангай аймагт байхад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр * буцаад хүрээд ир бууны редактор засах ажил байна гэж дуудаад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эхнэр *гийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд *ийн уурхай дээр ирсэн. Намайг ирэхэд экскаваторчин *, бууч *, *, уурхайн дарга *, эхнэр * нар ирчихсэн байсан бас танихгүй 3 залуу байсан. Би ирээд эхний нэг хоног 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *, Төрөө хоёртой хамт бууны редактор засаж өнжсөн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Аюур эгч сэрээгээд цайгаа угаад 08 цагийн үед ажилдаа гарсан Би SEM маркийн ковшоор усан буунаас гарсан шороог цэнхэр өнгийн ховон дээр ачиж өгөөд нөхөн сэргээлт хийх нүх рүү хийж байсан. * голын хажууд экскаватороор шороо гаргаж байсан бас нэг танихгүй нэрийг нь мэдэхгүй залуу нөгөө ковшоор нь усан бууны хажуугаас шороо зөөгөөд буу руу хийж угааж байсан. Өнөөдөр өглөө 08 цагаас эхлээд 09 цагийн хүртэл усан буугаар шороо угаасан. Миний ажиллаж байгаа газрыг * гэдэг хүн хариуцаж ажиллаж байгаа. Бид нарт хэлэхдээ буугаа шалгаад эргүүлээд үз гэж хэлсэн. Тэгээд усан буу ажиллуулсан. Усан бууны хажууд байгаа шороо хэзээ гаргасан талаар болон голын хажууд хэзээ нүх ухсан талаар мэдэхгүй байна. Намайг ирэх үед цаана нь нүх ухчихсан, бууны хажууд шороо овоолсон байсан. Өнөөдөр 2 ковш, 1 хово, 100 маркийн усан буу, дизель мотор, насос зэргийг ашигласан. Хэний эзэмшил болохыг мэдэхгүй байна. Усан буу, дизель мотор, насос зэрэг нь *гийнх бусдыг нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 140-р хуудас /,
17. Гэрч *ы өгсөн “...Би *ийг 1994 оноос хойш таньдагш болсон найз нөхөд, хамтран бизнес эрхэлдэг байсан юм. Одоогоор сүүлийн 2 жил холбоогүй байгаа. 2017 онд * надад Архангай аймгийн Цэнхэр гэх суманд алтын урхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санал тавьсаны үндсэн дээр би зевшеерч хөрөнгө мөнгө техникийг нь би гаргахаар болсон. Тэгээд * ХХК-иас худалдах худалдан авах гэрээ хийж 300.000.000 орчим сая төгрөгөөр тухайн 2 авто ачигшчийг худалдан авсан юм. Тэгээд *тэй хамт ажилд гараад 2019 оноос би болиод * тухайн техникийг өөрөө хариуцан авч үлдсэн. Надтай холбоотой бүх өр ширийг хийж барагдуулахаар тохирсон. Тэгээд тэрнээс хойш өр төлбөр берагдуулахгүйгээр алга болсон. Тухайн техникүүдийн төлбөр хийгдэж байгаад 90 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэгээд Вагнер ази буюу * ХХК ньнадаас өрөө нэхээд байгаа бөгөөд би төлж чадахгүй *с техникээ өрендее ав гэсэн хүсэлт тавьж байгаа. Тухайн техникүүдийг шинээр нь худалдан авч байсан юм. Би тухайн 2 авто ачигч техникийг * ХХК-д техинкийг нь хүлээлгэн өгөхөөр тохирсон тул миний зүгээс иргэний нэхэмжлэл гаргахгүй. Харин * ХХК нь иргэний нэхэмжлэл гаргаж мөрдөн шалгах ажиллагаанд оролцох байх. * ХХК-ыг иргэний нэхэмжлэгчээр оролцоход миний зүгээс татгалзах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-р хуудас /,
18. Гэрч *ын өгсөн “...Би *д төмөр замд ажиллаж байгаад ажил нь дуусаад Төв аймгийн Заамар суманд ирээд Сов дээр машиндаа засвар үйлчилгээ хийж байгаад * гэдэг хүнтэй таараад түрээсээр ажиллах болоод *тэй хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд одоо байгаа газарт 2023.09.21-ний өдөр ирсэн. Энд ирээд одоо гаргасан байх нэг нүхнээс хөрс шороог нь гаргаад цаана байрлах нүх рүү нь зөөж хийсэн. Намайг ирэх үед тухай газрын хөрсийг нь хуулчихсан цаана байрлах нүх рүү нь шороог нь хийж байсан. Би хэр хэмжээтэй зөөсөн талаараа барагцаа хэлж мэдэхгүй байна. * ах ажиллаж байгаа хүмүүсийг өнөөдөр ямар ажил хийхийг нь хэлж өгдөг байсан. 1 экскаватор, 1 ковш, миний барьж байсан шар норд/улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ ашиглаж байсан. Бусад техникүүд нь эвдрээд ажиллахгүй байсан юм аа. Би ирээд 2023.09.21-2023.09.26-ны өдрийн хооронд 5 хоног нүхнээс шороо зөөх ажил хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-р хуудас/
19. Гэрч Б.*гийн өгсөн “...“*" ХХК-нь 2017 онд тухайн үед онлайнаар сонгон шалгаруулалтаар хайгуулын талбайн эрхийг авсан байдаг. Тухайн үед “*” ХХК-ныг миний нөхөр болох талийгаач * 100 хувь эзэмшдэг байсан. Нөхөр маань 2019 онд зуурдаар нас барсан. Үүний дараа өв залгамжлалын эрхээр миний бие уг компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авахад дагаад ашиглалтын тусгай зөвшөөрөл нь миний нэр дээр ирсэн. Талийгаач нөхөр маань 2017 онд тухайн талбай дээр хайгуулын ажлаа хийгээд нөөцөө батлуулж ашиглалтын МV-00020894 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч байсан. Манай компани нь ‘*” ХХК-тай хамтран ажиллаж бүтээгдэхүүн хуваах гэрээг 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Гэрээний хугацаа нь 2 жил буюу 24 сараар хийсэн учир *” ХХК-нь гэрээний дагуу 2 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Хонгор Овоо 3 дугаар багт байрлах М\/-00020894 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон Уг үйл ажиллагаа явуулах талбайн 77.92 гектар хэмжээтэй. Би * гэх хүнийг танина *” ХХК-нд ажилладаг хүн байгаа юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. “*” ХХК-ны эзэн нь * гэх эмэгтэй байгаа түүний нөхөр бол * юм. Гэрээ байгуулснаас хойш манай эзэмшлийн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад сарын дараа танай талбайд ажиллах боломжгүй байна. танай талбайн урд хэсэгт байгаа орон нутгаас зөвшөөрөл олгогдсон талбайн хүмүүст техникээ түрээслүүлэхээр боллоо гэж хэлээд манай талбайд үйл ажиллагаа явуулахаа больсон. Гэрээний 7-д гэрээ дуусгавар болгох хэсэгт тодорхой заасан байгаа тул гэрээний дагуу асуудлаа шийднэ. Одоогоор албан ёсоор гэрээ цуцлагдаагүй ч гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-68-р хуудас/
20. Гэрч *ын өгсөн “... Ган* ах надад нэг нөхөрлөл байна чиний нэр дээр шилжүүлье тэгээд хоёулаа бичиг баримттай үйл ажиллагаа явуулъя гээд * гэх хүнтэй 2023 оны 03 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Дархан Уул аймагт уулзаад иргэний үнэмлэхээ өгөөд нөхөрлөлийн гишүүдийн гарын үсэг зурсан цаасан дээр гарын үсэг зуруулаад иргэний үнэмлэхийн хамт аваад явсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг орж аймгийн захиргааны нэг цонхны үйлчилгээнээс нөхөрлөлийн гэрчилгээ авсан. Тэрнээс хойш холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө гээд байж байгаад 2023 оны 07 дугаар сарын сүүлээр бичиг баримт бүрдсэн гэхээр нь Дарханд уулзаад бичиг баримтыг нь би өөрөө үзээд мэдэхгүй болохоор бичиг баримтуудыг нь авч үлдээд мэддэг хүнд нь үзүүлсэн чинь бичиг баримт нь дутуу байна ийм бичиг баримттай ажиллаж болохгүй гэсэн. Тэгээд 8 сарын сүүл хавьцаа Сарангэрэл Дарханд ирээд надаас бичиг баримтаа аваад явсан. Тэгээд дараа нь сураг сонсох нь * гэх хүнийг оруулсан сураг дуулдаж байсан. Тэрнээс хойш би дахин яриагүй Сарангэрэл эгч ч бас над руу яриагүй. Би 2023 оны 09 дүгээр сарын 04 ны өдөр * ХХК-тай техник түрээслэх гэрээ байгуулсан, 2023 оны 09 дүгээр сарын 12–ны өдөр бичиг баримт хүлээлгэн өгч гарын гэрээ байгуулаагүй гэрээн дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Бас 2023.09.12-ны өдөр бичиг баримт хүлээлгэн өгсөн дээрх бас миний гарын үсэг биш байна. Би тухайн нөхөрлөлийг төлөөлж ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй, ямар нэгэн бичиг баримт, хүсэлт дээр гарын үсэг зурж байгаагүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-р хуудас/,
21.Гэрч *гын өгсөн: “...Би дээрх хүмүүсийг сайн танихгүй. Би өөрөө Улаанбаатар хотод түрээсээр Ховогоор газар шорооны ажил хийдэг. Манай ах * гэдэг хүнтэй 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр холбож өгсөн надад хэлэхдээ хэдэн өдрийн шороо зөөх ажил байгаа гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гараад Орхонтуул суманд ирээд * ахтай утсаар холбогдож байгаад очих газраа заалгаад ирсэн. Надад анх хэлэхдээ бол шороо зөөнө гэж хэлсэн. Би анх 2024.06.05-ны өдөр ирээд маргаашаас нь ажиллаж эхэлсэн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бууны хажуу талын хаягдлаас нүх рүү зөөж булсан. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөн адил шороо зөөж нүх рүү хийсэн. 2024 оны 06 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилд гараагүй. * ах ажил гэж хэлэхгүй байгаа мөн би одоохондоо танилцаагүй болохоор яагаад ажиллахгүй байгааг нь асуугаагүй. Уг талбай дээр хоёр ковш байгаа боловч нэг нь ажиллаж байгаа нэг экскаватор болон миний хово байгаа өөр техник хэрэгсэл байхгүй. Би ирээд хоёр хоног шороо зөөж өмнө ухсан байсан талбайд хийж байгаа. Намайг ирснээс хойш бол шороо зөөж булж байгаа намайг ирснээс хойш бол шинэ нүх гаргаагүй одоо байгаа нүхнүүд хэзээ гарсан болохыг мэдэхгүй байна гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 185-р хуудас/
22. Гэрч *ын өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг өлзий нуга гэх газарт мал маллан амьдардаг. Манай 2 талд *, * гээд хоёр залуу уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх 2 уурхайн кемпийн яг дунд нь нам дор газар мал маллаж амьдардаг. * бол өдрийн цагаар бол шороо зөөгөөд нүх булаад байгаа харагддаг. *гийн компани бол өдрөөр хүн харагдахгүй байгаа. Харин оройн цагаар *, * хоёрын уурхай ажиллаад техникүүд нь дугараад яваад байдаг. Шөнө болохоор юу хийгээд байгааг нь харж чаддаггүй. *, *хоёрынх нэлээн дээр техник хэрэгслүүд ирсэн. * ирээд 7 орчим хонож байна * бол эрт ирсэн. Энэ хоёр шөнөөр ажиллаад байх шиг байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 187-р хуудас/,
1 дэх үйлдлийн шинжээчийн дүгнэлтүүд
24. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01-29-02/282/109 дугаартай дүгнэлтэд
-Шинжээч *ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эдэлбэр газарт учруулсан хохирол 2002 төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 4 дэх хэсгийн 5 дахь заалтаар газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 2002 төг*3%= 6006 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, 5 дэх хэсгийн 1 дэх заалтаар газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж, 6.315 473 төг*2%= 12.630946 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, 5 дахь хэсгийн 2 дахь заалтаар хөрсөн бүрхэвчид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1.437.272 төг*3%= 4.311.816 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 4 дэх хэсгийн 3 дахь заалтаар ургамлын нөмрөгт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлж, 340.317 төг*5%= 1.701 585 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дахь заалт, 4 дэх хэсгийн 4 дэх заалтаар усан орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 17.957.456 төг*3%= 53.872.560 төгрөгөөр тус тус тогтоож, зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээг эдгээр 5 үзүүлэлтээр гаргасан төлбөрийн нийлбэрээр 72.522.913/ далан хоёр сая таван зуун хорин хоёр мянга есөн зуун арван гурав / төгрөгийн нөхөн төлбөрөөр тогтоов. Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Батдорж...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 70-71-р хуудас/
25. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5536 дугаартай шинжээчийн:
26. *ХХК-ийн 2023 ны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд “...Алт угаах төхөөрөмж /эксрубер 60куб/ 1ш, 2017 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "SEM-656D" маркийн SEM00656AS5301053 тоот арлын дугаартай ковш ачигч/, 2017 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "SEM-656D" маркийн SEM00656AS5301052 тоот арлын дугаартай ковш ачигч/, 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "HYUNDAI ROBEX 520LC-9S" маркийн ННІНQB02AB0000058 тоот арлын дугаартай эксковатор, үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "HYUNDAI ROBEX 3700LC-7" маркийн NA0310079 тоот арлын дугаартай эксковатор, "DCA-115k" маркийн цахилгаан үүсгүүр 1ш, "DCA-165k" маркийн цахилгаан үүсгүүр 1ш, 2013 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн "FOTON BJ3253" маркийн * УНҮ улсын дугаартай ачааны автомашин, 2009 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн "Beiben North Benz ND3253" маркийн * УНС улсын дугаартай ачааны автомашин, 2020 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол улсад орж ирсэн "Sinotruck ZZ3257" маркийн * УАУ улсын дугаартай ачааны автомашин, ус соруулах гонном, насос 1ш зэрэг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 265,400,000=00 (Хоёр зуун жаран таван сая дөрвөн зуун мянган) төгрөг байна..” гэх дүгнэлт /1хх-ийн 88-90-р хуудас/
2 дах үйлдлийн шинжээчийн дүгнэлтүүд
27. Байгаль орчны зөвлөх * ХХК-ийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн №1/104 дугаартай дүгнэлтэд “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайнууд нь * ХХК-ийн ашиглалтын МУ-020894 дугаартай талбайд давхцалгүй байна. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 27,077,276 төгрөг болж байна. Тус талбайд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулсан байна. Тус талбайг дроноор хэмжиж үзэхэд нийт 5700м2 талбай эвдсэн байна. Тус талбай нь урьд өмнө нь эрүүл газар байсан байна. Өөр ямар нэг хайгуул, ашиглалтын талбайд болон бичил уурхайн талбайд давхцалгүй байна. Тус талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалттай бүсэд хамаарч байна. Тухайн эвдэгдсэн талбайн зарим хэсэгт булж тэгшилсэн байсан бөгөөд стандартын дагуу нөхөн сэргээлт хийгээгүй байна. Тус талбайг бүрэн нөхөн сэргээх зардал 13,997,875 төгрөг болж байна. Шинжээч * ... гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 208-240-р хуудас/
28. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 10 сарын 13 ны өдрийн №01-29-02/282-98 дугаартай улсын байцаагчийн актад:
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, 4 дэх хэсгийн 5 дахь заалтаар газарт учирсан хохирол 5.535 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, 5.535*3= 16.605 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, 5 дэх хэсгийн 1 дэх заалтаар газрын хэвлийд учирсан хохирол 11.228.311 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж, 11.228.311*2=22 456.622 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, 5 дэх хэсгийн 2 дахь заалтаар хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 3.974.409 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, 3.974.409*3= 11.923.227 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 4 дэх хэсгийн 3 дахь заалтаар ургамлын нөмрөгт учирсан хохирол 941.061 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж, 941.061*5= 4.705.305 төгрөгөөр,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дахь заалт, 4 дэх хэсгийн 4 дахь заалтаар усан орчинд учирсан хохирол 10.927.961 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж, 10.927.961*3= 32.783.883 төгрөгөөр тус тус тогтоож, зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээг эдгээр 5 үзүүлэлтээр гаргасан төлбөрийн нийлбэрээр 71.885.642 / далан нэгэн сая найман зуун наян таван мянга зургаан зуун дөчин хоёр / төгрөгийн нөхөн төлбөрөөр тогтоов. Байгаль орчны хяналтын улсын байцаагч *... гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 248-249-р хуудас/
29. *ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай: “Алт угаах төхөөрөмж /эксрубер 60куб/ 1ш, 2017 онд үйлдвэрлэгдсэн "SEM-656D" маркийн SEM00656AS5301053 тоот арлын дугаартай ковш ачигч/, 2017 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "SEM-656D" маркийн SEM00656AS5301052 тоот арлын дугаартай ковш /ачигч/, 2011 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "HYUNDAI ROBEX 520LC-9S" маркийн ННІНQB02AB0000058 тоот арлын дугаартай эксковатор, үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн "HYUNDAI ROBEX 3700LC-7" маркийн NA0310079 TOOT арлын дугаартай эксковатор, "DCA-115k" маркийн цахилгаан үүсгүүр 1ш, "DCA-165k" маркийн цахилгаан үүсгүүр 1ш, 2013 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн "SHAANXI SX3254" маркийн 34-33 УНГ улсын дугаартай ачааны автомашин, 2009 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн "Beiben North Benz ND3253" маркийн 58-71 УНС улсын дугаартай ачааны автомашин зэрэг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 195,000,000 шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 7-9-р хуудас/,
3 дах үйлдлийн шинжээчийн дүгнэлтүүд
30. "*" ХХК-ийн шинжээч * 2024 оны 06 дугаар сарын 25-ны 1/45 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд: Иргэн Б. *ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг "Өлзий нуга" гэх газарт булж тэгшилж байсан нөхцөлийг үндэслэн нөхөн сэргээлтийн ажил хийж байсан гэж үзэж байна. Тус газар нь тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайд 1200м2 буюу 0.12 га талбай эвдрэлтэй байна. Тус газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна. Тухайн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай байна. Тухайн талбайн байгаль орчинд < 154,532 төгрөгийн хохирол учруулсан байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урд хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд хойд хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй байна. Тус талбайд нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 607,602 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө нь буюу 2023 оны 10 дугаар 06-ны өдрийн байдлаар эвдрэлтэй талбай байна..." гэх дүгнэлт /3хх-ийн 126-156-р хуудас/,
31. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч * 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 01-29-02/279 дугаартай хохирлын үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлтэд:
32. *ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай: HYUNDAI ROBEX 3700LC-7" маркийн экскаватор, 2017 онд үйлдвэрлэгдсэн «SEM 656D" маркийн ковш ачигч/, 2011 онд үйлдвэрлэгдсэн "Хово" маркийн * ӨВР улсын дугаартай ачааны автомашин зэрэг эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар 105,000,000 гэх дүгнэлт /3 хх-ийн 228-237-р хуудас/,
*ийн 1 дэх үйлдлийн талаарх мэдүүлгийн бус нотлох баримтууд
33. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Сайхан сумын цагдаагийн хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 2-р хуудас/
34. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-7, 8-13-р хуудас/
35. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 9 нэр төрлийн эд хөрөнгө битүүмжилсэн: “...- Алт угаах төрөөхөмж 60 экскупер- 1 ширхэг,
36. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд зүйл хураан авсан: “Алт угаах төхөөрөмжид байсан шороог угаалгаж авсан шаргал өнгийн 1.2 гр металл” гэх тэмдэглэл /1хх-ийн 16-р хуудас/
37. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай: “* дугаартай хэрэгт хураан авсан 1,0749 грамм алтыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тэмдэглэл /1хх-ийн 19-р хуудас/
38. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 148-153-р хуудас/
39. Яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 159-160-р хуудас/
40. Яллагдагчий хувийн байдлыг тогтоосон баримтууд болох Татварын ерөнхий газрын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолт, авто тээврийн хэрэгслийн тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд /1хх-ийн 162-167-р хуудас/
41. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаа /1хх-ийн 169-177-р хуудас/
*ийн 2 дахь үйлдлийн талаарх мэдүүлгийн бус нотлох баримтууд
42. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Сайхан сумын цагдаагийн хэлтэс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 184-р хуудас/
43. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 185-194 -р хуудас/
44. 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 195-196-р хуудас/
45. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 75-80-р хуудас/
46. Яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 159-160-р хуудас/
47. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа /2хх-ийн 205-208-р хуудас/
*ийн 3 дах үйлдлийн талаар мэдүүлгийн бус нотлох баримтууд
48. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Сайхан сумын цагдаагийн хэлтэс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 105-р хуудас/
49. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 106-116-р хуудас/
50. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө битүүмжилсэн: “... 3700 маркийн экскавотар 1 ширхэг, ковш 1 ширхэг, Хово 1ширхэг..” гэх тэмдэглэл /3хх-ийн 117-118-р хуудас/
51. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 194-197-р хуудас/
52. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 11-15-р хуудас/
53. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 69-73-р хуудас/
54. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаа /4хх-ийн 101-108-р хуудас/,
55. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн: “...Sem 656d загварын авто ачигч /ковш/ 1 ширхэг...” гэх тэмдэглэл /4хх-ийн 182-185-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч *ийг “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйлчлэл, зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч * нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “*” ХХК-ийн газар дээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаад уг талбайгаас “алт гарахгүй байна” гэх шалтгаанаар зэргэлдээ орших * нөхөрлөлийн талбайруу орж /* нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах гэрээний хугацаа дууссан, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах эрхгүй/ ашигт малтмалын олборлолт хийж, газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “...Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй...” гэж заажээ.
Шүүгдэгч *ийн ашигт малтмал олборлосон талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй тул түүнийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй гэж дүгнэлээ.
*ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй байна. * нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч * нь 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3-р баг, Өлзий нуга гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж, байгаль экологид хохирол учруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж заасны дагуу үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч * нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2023-2024 оны 06 дугаар сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, байгаль орчин экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирол өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар *, * нар гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч * нь 3 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо багийн Өлзий нуга гэх газарт ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Эхний 2 удаагийн үйлдлийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Харин 3 дах үйлдэл буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үйлдэл бол газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон үйлдэл биш бөгөөд нөхөн сэргээлт хийх явцдаа болгоомжгүйгээр газрын хэвлийд халдсан үйлдэл байна. Тийм учраас манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар ашигтайгаар шийдвэрлэж 3 дах үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай байдлыг харгалзан иргэний хариуцагч *, * нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргасан.
Иргэний хариуцагч *ийн өмгөөлөгч * гэм буруугийн шүүх хуралдаанд: “... “*” нөхөрлөлийн бичиг баримтыг *т зарсан талаар нотлон тогтоогддог. * нөхөрлөл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй болох нь харагддаг. Тусгай зөвшөөрлийн бичиг баримтын хугацаа дууссан талаар холбогдох байгууллагад хүсэлтээ өгсөн, шүүгдэгчид бичиг баримт шилжүүлсэн байдал нь харагддаг. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны 3 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх худалдах талаар хуульчилж өгсөн. Иймд *, * нарыг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Тухайн газраа зарсан талаар нотлогдож байна гэж мөн үзэж байна...” гэв.
Шүүгдэгч * нь: “...Бичиг баримтыг хагас дутуу өөрийнхөө буруугаас болж хийснээ хүлээн зөвшөөрч байна. Энэ торгууль төлбөртэй холбоотой иргэний хариуцагч нартай хамт хүлээмээр байна. Шүүгч та шударгаар шийдэж өгөхийг хүсье...” Эхний 2 үйлдэл бол миний буруу, харин сүүлийн үйлдэл дээр ашигт малтмалын олборлолт явуулаагүй, нөхөн сэргээлт хийсэн байгаа. Нөхөн сэргээлт хийж дуусаад орон нутгийн эрх бүхий хүмүүст хүлээлгэж өгөөгүй нь миний алдаа байна... , мөн бичиг баримт нь энэ байна. Одоо ганцхан нэг хурлын бичиг дутуу, ашиглаж байхад болно, урьдчилгаа мөнгөө өгчих, тэгээд ажлаа эхэлж болно гэж надад итгүүлсэн учир иргэний хариуцагч нартай хохирлыг хуваах саналтай байна...” гэж мэдүүлдэг.
Шүүх шүүгдэгчийн 3 дах үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Байгаль орчны зөвлөх “*” ХХК-ийн хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогддог тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 09 сарын 22 ноос 26-ны өдрийн хооронд, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж заасан.
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үйлдлийн улмаас байгаль орчинд 26,052,520 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 7,699,766 төгрөгийн хохирол учруулсан нь “*” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 72,522,913 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-29-02/282/109 дугаартай Улсын байцаагчийн актаар,
2023 оны 09 сарын 22-ноос 26-ны өдрийн хоорондох үйлдлийн улмаас байгаль орчинд 27,077,276 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал 13,997,875 төгрөгийн хохирол учруулсан нь “*” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 71,885,642 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01-29-02/282/98 дугаартай Улсын байцаагчийн актаар,
2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас байгаль экологид 154,532 төгрөг нөхөн сэргээлтийн зардал 607,602 төгрөгийн хохирол учруулсан нь * ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 309,064 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон нь 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 01-29-02/279 дугаартай Улсын байцаагчийн актаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд нийт хохирол нь экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ганцхан шүүгдэгч * хариуцахгүй, харин уг хохирол гарахад хүргэсэн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн иргэний хариуцагч *, * нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг гаргасан.
Хэдийгээр иргэний хариуцагч * нь *т зуучилж өгч, * нь газар ашиглуулсны төлбөрийг авсан ч *т “*” нөхөрлөлийн газар ашиглах гэрээний хугацаа дууссан, эрх бүхий байгууллагад сунгуулахаар хүсэлтээ гаргасан” талаар хэлж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.
Харин шүүгдэгч * нь “*” нөхөрлөлийн бичиг баримт дутуу, өөрөөр хэлбэл газар ашиглах гэрээний хугацаа дууссан гэдгийг мэдсээр байж, өөрөө сайн дурын үндсэн дээр зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан байх тул иргэний хариуцагч *, * нараас гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *өөс гэмт хэрэг үйлдсэний улмаас байгаль экологид учруулсан хохиролд 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийт 220,307,190 төгрөгийг гаргуулж, Байгаль орчны уур амьсгалын санд оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь сүүлд 2024 оны 06 сард “Өлзий нуга” гэх газарт нөхөн сэргээлт хийсэн гэх боловч нөхөн сэргээлт хийж байгаа талаараа сум орон нутагт мэдэгдээгүй, ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, нөхөн сэргээлтийн ажил дууссан бол төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд акт үйлдэж, хүлээлгэн өгөөгүй байх тул нөхөн сэргээлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж,
Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ”... гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, DC115К цахилгаан үүсгүүр, DC165К цахилгаан үүсгүүр зэргийг шүүгдэгчээс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлүүд нь бусдын эзэмшилд байдаг болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийн үнийг шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.
3 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлүүд нь *хөрөнгө үнэлгээний газрын үнэлгээгээр нийт /265,000,000+195,000,000+105,000,000 төгрөг/ 565,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба давхардсан тоогоор 3 үйлдэлд ижил ашиглагдсан техник хэрэгсэлүүдээр тооцоолж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан CM656D маркийн SEM00656AS01053, SEM00656AS01052 арлын дугаартай хоёр ковшийн үнэ тус бүр 25,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг, Hyundai robex 520 LC-9s экскаваторын үнэ 55,000,000 төгрөг, Hyundai robex 3700 LC экскаваторын үнэ 35,000,000 төгрөг, * УНҮ улсын дугаартай ачааны автомашины үнэ 30,000,000 төгрөг, North Benz *УНС ачааны авто машины үнэ 25,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч * болон иргэний нэхэмжлэгч * нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч шүүгдэгч нь өөрөө *д 10,000,000 төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хэсгийн 1.1, 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардлыг иргэний нэхэмжлэгч “*” ХХК-ийн захирал *аас тодруулахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 9,000,000 төгрөгнөөс шүүгдэгч * нь 8,000,000 төгрөгийг төлсөн, үлдэж байгаа 1,000,000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн тул шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1,000,000 төгрөгийг гаргуулан “*” ХХК-д олгож шийдвэрлэв. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,0749 грамм жинтэй алтны металыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,
Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч * нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ийг 2 жил, 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлд шударга ёсны зарчмын талаар дурдсан байдаг. Энд бол эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэр тохирсон байна гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хөнгөмсгөөр найдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан санаатай үйлдэл хууль бус гэдгийг нь мэдсээр байж үйлдсэн гэм буруутай үйлдэл байгаа. Гэхдээ гэмт хэргийн өөрийнх нь нөхцөл байдлыг нь харах юм бол иргэний хоёр хариуцагчид итгэчихсэн, өөрөө хэтэрхий хөнгөмсгөөр найдсан асуудал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь энэ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх үндсэн гол зорилго нь байдаг. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн үндсэн гол зорилго нь өөрөө энэ байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх байгаль орчныг нөхөн сэргээхэд гол зорилго оршдог. Хэрвээ миний үйлчлүүлэгч прокурорын санал гаргаж байгаагаар хорих ял эдэлчих юм бол өөрөө энэ эрүүгийн хуулийн зорилго биелэхэд хүндрэлтэй болно. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө өмгөөлөгчдөө илэрхийлчихсэн, мөн шүүх хуралдаанд бас хохирлоо нөхөн төлөхөө өөрийн илэрхийлэх байх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д шүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн эсвэл гэмт хэргээс улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж, эсвэл таван жил хүртэлх хугацаагаар тэнсэх, эсвэл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 6.7 дугаар зүйлийн 1.2-т заачихсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцтай, торгуулийн ял болон хорих ялын санкцтай, торгох ялын хувьд албадлагын арга хэмжээ болон улсад төлөх хохирлын хэмжээ нэлээн өндөр гарч байгаа учраас торгууль байх нь бас өөрөө зохисгүй. Миний үйлчлүүлэгчид шүүх энэрэнгүй хандаж эрүүгийн хуулийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1.5 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн гол зорилго хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Тэгэхдээ хүнийг нийгмээс тусгаарлалаа гээд тэр болгон хүмүүс хүмүүжээд, сайн хүн болоод гараад ирэх нь ховор. Би хууль шүүх прокурорыг буруутгаж байгаа биш. Нийгэмд хүн бүр амьдралын төлөө алдаа оноотой зүтгэж яваа, энэ залуу ч гэсэн ялгаа байхгүй эхнэр хүүхэд гэр бүл зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар нийгэм ямар байдалтай байгаа билээ тэр болгон цалинтай ажил олддоггүй, тэр болгон мөнгөтэй байх боломжгүй. Шүүхээс гарсан хохирол төлбөрийг төлөхийн тулд мэдээж ажил хийх нь ойлгомжтой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл дээр заагаад өгчихсөн. Хамгийн гол нь өнөөдрийн байдлаар төлсөн төлбөр байхгүй ч гэсэн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... гэсэн заалттай. *ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн урьд өмнө нь ял шийтгэлгүй ийм учраас энэ зүйл заалтыг хэрэглэж, тэнсэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Өнөөдрийн бид нарын амьдарч байгаа нийгэм ямар байдалтай байгаа билээ. Жирийн хөдөлмөр эрхлээд ажиллаж амьдрах бололцоо нөхцөл муу, дээрээс нь өөрсдийнхөө бололцоогоор хувиараа гэх мэт янз бүрийн юм хийгээд явдаг энэ байдлаас шалтгаалж энэ хүн өнөөдөр тэр өндөр үнэтэй техникүүдийг түрээслээд дээрээс нь одоо өөрийн гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй ч гэсэн тусгай зөвшөөрөлтэй талбайд орж ирээд ашиглалтын үйл ажиллагаа явуулаад тэндээсээ нэг хэдэн төгрөгийг унагах гэх мэт амьдарч байсан ийм байдал харагдаж байна гэж үзэж байна. ...Өөрөө ажиллаж, хөдөлмөрлөж байж орлого олж байж энэ их төлбөрийг бол барагдуулах ёстой гэдэг үүднээс нь тэнсэж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 159-160-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна… гэж,
Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж /Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн/, чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хор хохирлын хэмжээ, учруулсан хохиролоо төлөхөд санаачлага гаргаагүй байдал /нэг ч төгрөгний хохирол төлөөгүй/, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлээгүй, /өмгөөлөгчийн үгээр: ...хохирлоо нөхөн төлөхөө өмгөөлөгчдөө илэрхийлчихсэн гэх боловч хохирлыг төлөх ямар бодит боломж байгаа талаараа шүүхэд мэдүүлээгүй/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *т 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл хангагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг CD бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овгийн *гийн *ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *т 01 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 22,305,243 төгрөг нийт 220,307,190 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, DC115К цахилгаан үүсгүүр, DC165К цахилгаан үүсгүүр зэргийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэр бүхий үнэлгээгээр тогтоогдсон техник хэрэгслийн үнэ нийт 195,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,0749 грамм жинтэй алтны металыг улсын орлогод оруулж, хавтаст хэрэгтэй хамт ирсэн 3 ширхэг CD бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөгдөөгүй үлдсэн 1 сая төгрөгийг гаргуулж “*” ХХК-д олгосугай.
8. Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч *д техник түрээсэлсэн төлбөрт 10,000,000 төгрөгийг өгнө гэсэн болохыг дурдаж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч нарын нэр бүхий техник хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.
9. Шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээдүүд /иргэний нэхэмжлэгч, хариуцагч/ эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН