| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2020//04011/И |
| Дугаар | 184/ШШ2022/03717 |
| Огноо | 2022-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2022/03717
2022 11 21 184/ШШ2022/03717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Алаг толгой 0 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД-*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 22 дугаар хороо, ******* 1 дүгээр гудамжны 79 тоот хаягт оршин суух ******* овогт *******ын /РД:/,
Хариуцагч: ******* дүүргийн 30 дугаар хороо, 3 дугаар гудамжны 19 тоот хаягт оршин байх “” ХХК/РД-/,
Хариуцагч: дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 1 дүгээр байрны 19 тоот хаягт оршин суух овогт ын /РД-/ нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31/1, 33 тоот хаяг оршин байх “” ХХК/РД:5872286/
“ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С., Д. нараас дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 110.000.000 төгрөгөөс хариуцагч С.ээс 38.000.000 төгрөгийг, Д.аас 72.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч С., хариуцагч С.ийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, /ШТЭҮ-/, хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов. Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтайн буйлааст” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 онд Монгол Улсын Засгийн газартай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан “” ХХК-ийн гүйцэтгэгч компани болох “” ХХК-ийн захирал С., хувьцаа эзэмшигч Д. нартай уулзаж, уг компанийн барих байсан ******* дүүргийн 07 дугаар хороо, ы ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2.200.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр барих барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 72 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан юм. Дээрх гэрээний дагуу барилгын ажлыг манай компани туслан гүйцэтгэгч хийж гүйцэтгэж, шаардлагатай санхүүжилтийг гүйцэтгэгч “” ХХК болон захиалагч “” ХХК хариуцан гаргахаар болсон. Гэтэл гэрээ байгуулах үед “” ХХК-ийн захирал С. тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110.000.000 төгрөг байршуул гэсэн шаардлага тавьсан. Улмаар бид зээл авч С.ийн бидэнд өгсөн “Хаан Банк” ХХК-ийн данс руу 110.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн ба шилжүүлэх үед С.ийн өгсөн “Хаан Банк” ХХК-ийн тоот данс нь түүний хувийн данс гэдгийг мэдээд түүнээс тодруулж асуухад тэрээр асуудал байхгүй гэсний дагуу гэрээ байгуулахын тулд аргагүй эрхэнд шилжүүлсэн юм. Гэрээ байгуулагдаж ажилдаа орох гэтэл дээрх компаниуд хөрөнгөө өөрсдөө гаргаад барилгын ажлаа эхлүүлж бай, хөрөнгө оруулалтыг нөхөж олгоно гэсний дагуу манай компани өөрийн нөөц боломж, банк, банк бус байгууллагын зээлээр 1.056.000.000 төгрөгийн хөрөнгө гаргаж барилгын ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй болгоод ажил зогсоод байгаа билээ. Хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир манай компанийн зүгээс тендерийн баталгаанд тавьсан 110.000.000 төгрөгийг чөлөөлж өгөхийг ерөнхий гүйцэтгэгч “” ХХК-иас шаардахад манай тендерийн баталгаанд шилжүүлсэн мөнгийг уг компанийн захирал гэх С. хувьдаа завшиж, үрэгдүүлсэн байна. Энэ асуудлыг бид Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, араас нь 1 жил 6 сар хөөцөлдсөн боловч дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1364 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул бид аргагүйн эрхэнд иргэний шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхэд хүрсэн. Нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК нь “” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн дээрх 110.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд “” ХХК-ийн захирал С. нь дээрх мөнгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч улмаар Д.т 72.000.000 төгрөгийг нь шилжүүлж, хамтран хувийн хэрэгцээндээ ашигласан байна. “Алтайн буйлааст” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 72 тоот “Барилгын ажил гүйцэтгэх” дээрх гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заалтыг зөрчиж байгуулагдсан хэлцэл. Хуулийн дээрх заалтаар концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосон байдаг. Гэтэл эрх бүхий этгээд буюу Монгол улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тухайн концессыг манай компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, улмаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.13 дах хэсэгт “Барилгын тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 110.000.000 төгрөгийг захиалагчийн дансанд байршуулснаар гэрээ хийгдэнэ гэдэг хууль бус тохироог хийсэн байдаг. Барилгын тухай хуульд гүйцэтгэлийн баталгааны 5 хувийг захиалагчийн дансанд байршуулах гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд хууль бус тохироог үндэслэн С., Д. нар нь их хэмжээний мөнгийг хувийн дансаараа авч ашигласан. Иймд “” ХХК, “Алтайн буйлааст” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу хариуцагч “” ХХК-ийн захирал гэх С.ийн дансаар 38.000.000 төгрөг, Д.аас 72.000.000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-д олгож өгнө үү. Нэхэмжлэл гаргаад 2 жилийн хугацаанд явж байна. Энэ хугацаанд хариуцагч тал болон гуравдагч этгээдийн зүгээс концессыг одоог хүртэл ойлгохгүй яваад байх шиг байна. Ямар харилцааг тухай хуулиар зохицуулах вэ гэдгийг тухай хуульд тодорхой заасан байдаг. Концессыг тухай хуулийн 3.1.1-д, концессын зүйлийг тухай хуулийн 3.1.2-д, концессын гэрээг тухай хуулийн 3.1.3-д, концесс эзэмшигчийг тухай хуулийн 3.1.4-д, эрх бүхий этгээдийг тухай хуулийн 3.1.7-д тус тус тодорхойлсон байдаг. “” ХХК нь 2013 оноос 72 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барих, шилжүүлэх нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газартай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан үндэслэлээр концессын гэрээ байгуулсан байдаг. тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Барих-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл концесс эзэмшигч “” ХХК өөрийн хөрөнгөөр тухайн 72 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтад оруулах нөхцөлөөр гэрээ байгуулсан. “” ХХК өөрийн барилга хариуцсан захирал болох С. болон “” ХХК-д концессын ажлыг шилжүүлж өгсөн байдаг. Энэ нь өөрөө концесс гэдэг зүйлийн утгыг алдагдуулсан байгаа. Ингээд концессын ажлыг “Алтайн буйлааст” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тухайн барилгыг “” ХХК-ийн хөрөнгөөр “” ХХК барих ёстой байсан. “” ХХК нь барилгыг барих боломжгүй болж концессын ажлыг “Алтайн буйлааст” ХХК-д шилжүүлсэн. Гэвч “” ХХК-ийн санхүүжилтээр концессын зүйлийг барьж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэтэл “” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр тендерийг баталгаа 5 хувиар барина гэдэг зүйлийг гэрээнд тусгаж тухайн мөнгийг гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч нь хууль бусаар авч ашигласан байдаг. С. “Алтайн буйлааст” ХХК-иас 110.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хувьцаа эзэмшигч Д. 110.000.000 төгрөгөөс 72.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин С., Д. нар нь “бид өөрсдийн ажлыг шилжүүлсэн” гэх сонин зүйл яриад байгаа юм. Ажлыг шилжүүлснээр 110.000.000 төгрөгийг авна гэсэн тухай хуульд заасан зохицуулалт байхгүй. тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан эрх бүхий этгээд буюу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл өгсний үндсэн дээр концесс эзэмшигч өөрийн эрх үүргийг бусдад шилжүүлж өгөх ёстой. тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй” гэж заасан байдаг. Энэ зохицуулалтыг зөрчиж гуравдагч этгээд “Алтайн буйлааст” ХХК-д шилжүүлсэн гэж харж байна. Мөн концессын агуулгыг зөрчиж концессын зүйлийг бусдад худалдан борлуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Барилгын тендерийн баталгаа гэж 5 хувийг авах хуулийн зохицуулалт байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин бусад тооцуулах шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу хууль бусаар авсан 110.000.000 төгрөгийг С. болон Д. нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв. ХХХК
Хариуцагч С., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтайн буйлааст” ХХК нь 2017 оны 05 сарын 31-ний өдөр “” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тендерийн баталгаанд 110.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч С. хувьдаа авч ашигласан гэсэн үндэслэлээр С. надаас шаардсан нь үндэслэлгүй бөгөөд миний бие “Алтайн буйлааст” ХХК-иас тендерийн баталгаа мөнгө гэж 110.000.000 төгрөг авсан, хувьдаа завшиж үрэгдүүлсэн зүйл байхгүй. Учир нь хэрэв би “Алтайн буйлааст” ХХК-иас 110.000.000 төгрөг хувьдаа авч, завшсан бол энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг. Гэтэл “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал нь намайг 110.000.000 залилж авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулсан боловч хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэргийн шинжгүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Өөрөөр хэлбэл намайг 110.000.000 төгрөг хувьдаа залилж аваагүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Иймээс “Алтайн буйлааст” ХХК-ийн яриад байгаа С. намайг 110.000.000 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор нотлогдоно. Харин “Алтайн буйлааст” ХХК-ийн нэхэмжлээд байгаа 110.000.000 төгрөг нь ямар мөнгө гэхээр С. би “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн тушаалаар тус компанийн барилга хариуцсан ерөнхий захирлаар томилогдон ажилласан. Намайг барилга хариуцсан ерөнхий захирлаар ажиллах байх үед 2015 оны 02 сарын 18-ны өдөр Монгол улсын Засгийн газар болон “Рич голден Буллс Эдукэшн” ХХК нарын хооронд байгуулагдсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх Концессийн гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Тус Концессийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2.200.000.000 төгрөгийн өртөг бүхий тендерийн барилгын ажлыг “” ХХК-ийн ерөнхий захирал нь би чамд цалин хөлс өгч чадахгүй байгаа учраас танай “” ХХК-д чинь энэ ажлыг хийж гүйцэтгэх эрхийг өгөе гэсэн санал тавьсан. Би тухайн үед “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд “” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, компанийн 50 хувийн хувьцааг нь би, 50 хувийн хувьцаа Б. эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирлаар Б. ажилладаг байсан. Иймд би ын тавьсан дээрх тендерийн ажлын саналын талаар Б.тай ярилцаж, улмаар бид уг барилгын ажлыг авахаар болж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “” ХХК-тай манай “” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ/туслан гүйцэтгэгчийн гэрээ/ байгуулан ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ы аманд баригдах 280 хүүхдийн баг сургууль, цэцэрлэгчийн цогцолбор барилгыг хийж гүйцэтгэх ажлыг авсан. Гэтэл манай “” ХХК нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүгийн хувьд боломжгүй, мөнгөгүй байсан, Б. бид 2 санхүүжилт хайгаад олж чадаагүй учраас Б. бид 2 ярилцаж тохиролцоод энэ ажлыг хийхэд санхүүжилт олж чадахгүй байгаа юм чинь өөр санхүүгийн хувьд боломжтой мөнгөтэй компанид авсан ажлаа заръя гэж шийдэж, дээрх барилгыг хийж гүйцэтгэх тендерийн ажлыг өөр компанид зарахаар болж, энэ тухай таньж мэддэг хүмүүстээ хэлсэн. Улмаар 2017 онд миний танил гэх хүнээр дамжуулан “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал ирж надтай уулзсан бөгөөд манай компани “” ХХК-тай гэрээ байгуулсан ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2.200.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр баригдах тендерийн ажлыг авах саналыг тавьсан. Тэгэхээр нь би хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхаа бичиг баримтыг үзүүлж харуулаад би энэ ажлыг шилжүүлж өгч болно би “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийн барилга хариуцсан ерөнхий захирал, манай “” ХХК-д энэ тендерийн ажлыг хийж гүйцэтгэх эрх нь байгаа, гэхдээ эхлээд 2.200.000.000 төгрөгийн тендерийн ажлаа шууд танай компанид шилжүүлэх учраас ажил шилжүүлж өгсний хөлсөнд ажлын 5 хувь буюу 110.000.000 төгрөгийг авна, 110.000.000 төгрөг өгсөн тохиолдолд би “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийн барилга хариуцсан ерөнхий захирал учраас шууд танай компанитай уг барилгыг барих гэрээг хийж болно, тэгээд танай компанид тус ажлыг хийж гүйцэтгэх эрх нь үүснэ гэж хэлсэн. Үүнийг зөвшөөрөөд ажлыг шилжүүлж авсан хөлсөнд 110.000.000 төгрөгөө шилжүүлээд дараа нь гэрээ байгуулахаар болсон. Ингээд 2017 оны 05 сарын 31-ний өдөр “Алтайн буйлааст” ХХК-иас гээд 110.000.000 төгрөгийг С. миний данс руу шилжүүлсэн, иймээс харилцаж тохиролцсоны дагуу “Алтайн буйлааст” ХХК, “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан юм. Б. бид хоёр тендерийн ажлаа зарсан 110.000.000 төгрөгний 8.000.000 төгрөгийг нь компани олж зуучилж өгсний хөлсөнд д өгөөд үлдсэн мөнгийг хувааж авахаар тохирсон байсан. Ингээд С. миний данс руу 110.000.000 төгрөг орж ирэхээр нь д 8.000.000 төгрөгийг зуучилж өгсний хөлсөнд өгөөд Б.т 72.000.000 төгрөгийг нь өгсөн. Б.т 72.000.000 төгрөгийг нь өгсөн учир нь тухайн үед Б. найз нь нэг Ланд 200 гэх хүнээс авах гэж байгаа юм аа, чи 72.000.000 төгрөгийг нь өгчих гэж хэлсэн, тиймээс би Б.ын хэлснээр 2017 оны 06 сарын 05-ны өдөр гэх хүний тоот данс руу 72.000.000 төгрөгийг шилжүүлж Б. с Ланд 200 машинаа авсан. Иймд “Алтайн буйлааст” ХХК-ийн тендерийн баталгаа мөнгө өгсөн гээд байгаа нь үндэслэлгүй, ор үндэслэлгүй зүйл “” ХХК нь “Алтайн буйлааст” ХХК-д тендерийн ажлаа шилжүүлж өгсөн, үүний дагуу “Рич голден Буллс Эдукэшн” ХХК, “Алтайн буйлааст” ХХК нар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “Алтайн буйлааст” ХХК нь уг ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Харин Засгийн газраас санхүүжилт орж ирээгүй байгаа юм билээ. Гэхдээ энэ нь надад огт хамаагүй. Тэгэхээр тендерийн баталгаа мөнгийг манай “” ХХК авах ямар ч үндэслэлгүй, тендерийн баталгааг “Рич голден Буллс Эдукэшн” ХХК авах ёстой. Хэрэв “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-д байршуулах ёстой тендерийн баталгааг би авч хувьдаа ашигласан байсан бол “Рич голден Буллс Эдукэшн” ХХК надаас энэ мөнгийг шаардах ёстой. Гэтэл ийм зүйл огт байхгүй. Тухайн үед ажлаа шилжүүлж өгөөд л “” ХХК нь “Алтайн буйлааст” ХХК нарын хоорондын харилцаа дуусгавар болсон. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн яриад нэхэмжлээд байгаа зүйл нь бүгд худлаа юм. Манай компани 2.200.000.000 төгрөгийн ажлаа танихгүй хүнд ямар ч үнэ төлбөргүй шууд өгнө гэж байхгүй, үүнийг хэн хэн нь мэдэж байгаа, тухайн үед “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийг огт мэдэхгүй, ямар ч холбоо харилцаа байхгүй байсан. Би тэр үед захирал нь байсан учраас надаар дамжуулж энэ ажлыг олж авсан. Тэрнээс биш ийм ажил олж авч чадахгүй байсан. Тэгэхээр би ямар ч мэдэхгүй хүнд өөрийнхөө ажлыг үнэ төлбөргүй өгнө гэж байхгүй манай компаниас тендерийн ажлыг 110.000.000 төгрөгөөр авахаар тохироод 110.000.000 төгрөгөө өгөөд надаас ажил авсан. Гэтэл тендерийн ажлыг гэрээгээр шилжүүлж авсныхаа дараа ийм зүйл яриад шилжүүлсэн мөнгөө авна гэж цагдаа, шүүхийн байгууллагад хандаж надаас өгсөн 110.000.000 төгрөгөө авахаар худлаа, залжин зан гаргаад байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Концесс эзэмшигч “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-иас тухайн концессийн ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах зөвшөөрлийг авсаны үндсэн дээр нэхэмжлэгч болох “Алтайн буйлааст” ХХК-ийг тухайн концессийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах эрхийг зуучлалын үндсэн дээр олж өгсөн болно. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* дүүрэгт баригдаж байгаа барилга нь 30 хувьтай карказ боссон 2022 оны төсвөөс санхүүжилт суусан учир шударга бус үйл явдал гэж үзэж байна. Тиймээс миний бие найз санал тавьсны дагуу 2017 онд “Алтайн буйлааст” ХХК-ийн ерөнхий инженер гэх аар дамжуулан “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал тай танилцсан, манай компанийн эзэмшиж байсан концессын ажлыг өгсний хариу төлбөрт ажлын хөлс гэж авсан, захирал зөвшөөрсөн тул газрын зөвшөөрөл болон бүх холбогдох материалуудыг “Алтайн буйлааст” ХХК-ид шилжүүлж өгсөн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, хувьдаа завшиж, ашиглаагүй тул нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Тендерийн баталгаа гэж 5 хувь байршуулж, зуучлалын 5 хувийг өгье нийтдээ 10 хувийг өгөе гэж тохирсон гэдгээ “Алтайн буйлааст” ХХК-ийн ерөнхий захирал өөрөө хэлсэн. Ажлыг “Алтайн буйлааст” ХХК-ид 100 хувь шилжүүлсэн. Гэтэл 5 хувиа авъя гээд гомдол гаргаад яваад байдаг. Би өөрөө уг компанид ажиллаж байхдаа нэг ч удаа цалин аваагүй. Монгол улсын Засгийн газар 32 байршилд цогцолборын ажлыг хэрэгжүүлээд явж байсан боловч “” ХХК хөрөнгө оруулагчаа татаж чадаагүй учир бусад компаниудаар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн. Компаниудаас судалгаа хийхэд 1.000.000.000 гаруй төгрөг зарцуулагдаж, зарим нь ашиглалтад ороод улс хүлээгээд авчихсан байгаа. Ямар ч байсан 7 байршлыг улс хүлээж аваад мөнгийг нь төлчихсөн. “Алтайн буйлааст” ХХК нэг давхраа хийгээд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа учир ашигтай ажиллаж байгаа. Анхнаасаа гэрээ хийгээд бүх ажлыг шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “" ХХК-ийн 50 хувийг, харин С. 50 хувийн хувьцааг нь эзэмшиж байсан. Тухайн үед манай компанид “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийн ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ы аманд баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2.200.000.000 төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө байгаагүй учраас бид хоёр ярилцаад тендерийн ажлыг “Алтайн буйлааст” ХХК-д шилжүүлсэн. Тендерийн ажлаа шилжүүлсний хариу төлбөр гэж 110.000.000 төгрөгийг “Алтайн буйлааст” ХХК-иас С.ийн данс руу шилжүүлсэн ба үүнээс 72.000.000 төгрөгийг Д би авсан. Энэ мөнгийг би үндэслэлгүйгээр авсан зүйл байхгүй. Харин тендерийн ажлаа бусдад шилжүүлсний хөлсөнд авсан юм. Тухайн үед гэрээ байгуулсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Мөн “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус барилгын ажлыг хийж гүйцэтгэх туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрхийг “” ХХК-ид олгосон. Үүний дагуу “” ХХК болон “Аптайн буйлааст” ХХК нарын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Иймээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. ” ХХК-ийн хувьцааны 50, 50 хувийг Д., С. нар эзэмшдэг байсан. Тухайн үед “” ХХК-ид “” ХХК-ийн уг цогцолбор барилгыг 2.200.000.000 төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгө байгаагүй учраас тендерийн ажлыг өөр компанид шилжүүлж өгөхөөр шийдсэн. “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тендерийн ажлыг “Алтайн буйлааст” ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. “Алтайн буйлааст” ХХК-ийн зүгээс С.тэй уулзаж 2.200.000.000 төгрөгийн өртөгтэй тендерийн ажлыг 5 хувийг хөлстэйгөөр авахаар тохиролцож гэрээ хийсэн байдаг. Тухайн үед 110.000.000 төгрөг буюу 2.200.000.000 төгрөгийн 5 хувийг ажлаа хүлээлгэж өгсний хөлс гэж шилжүүлсэн учир 110.000.000 төгрөгийн 72.000.000 төгрөгийг Д. авсан болохоос үндэслэлгүйгээр авсан зүйл байхгүй. “Алтайн буйлааст” ХХК-ийн зүгээс тендерийн ажлыг 5 хувийн хөлстэйгөөр авъя гэж сайн дурын үндсэн дээр гэрээ хийсэн учир гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй. Гэрээ хүчин төгөлдөр, ажлаа шилжүүлсний хөлсөнд 110.000.000 төгрөгийг авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч “” ХХК болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан концессын ажил дээр туслан гүйцэтгэгчээр явж байгаа. тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар “” ХХК-ийн бүрэн эрхийн хүрээнд туслан гүйцэтгэгчээр оролцуулах боломжтой. Үүний дагуу “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр концесс эзэмшигч “” ХХК-ийн эзэмшиж буй маргаж буй барилгын концессын ажлыг туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажиллах эрхийг “” ХХК-д олгож, “” ХХК нь “Алтайн буйлааст” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Энэ нь концессын тухай хуулийн зөрчөөгүй. Концесс эзэмшигч концессын зүйлээ шилжүүлж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авна гэж хуульд заасан байдаг. Харин туслан гүйцэтгэгч ямар нэгэн компанитай гэрээ байгуулж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. “Алтайн буйлааст” ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компани, концессын тухай хуульд заасан концессын зүйл, тендерийн баталгаа зэргийг ойлгож байгаа гэж бодож байна. Тендерийн баталгаа гэж тухай хуульд зохицуулагдаагүй байдаг. Барилгын компани байж тендерийн баталгаа гэж 110.000.000 төгрөг шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Мөн мэргэжлийн компани байж С.ийн данс руу тендерийн баталгаа гэж шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Баталгаа гэж шилжүүлэх байсан бол компанийн дансанд байршуулах ёстой гэдгийг ойлгож байгаа байх. “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал , нарын гэрчийн мэдүүлгээр 220.000.000 төгрөгийн асуудал байсан гэдэг зүйл яригддаг. Тухайн үед С. рүү 110.000.000 төгрөгийг ажлаа шилжүүлсний хөлс гэж шилжүүлсэн байдаг учир 110.000.000 төгрөгөөс 72.000.000 төгрөгийг Д. авсан байдаг. Баталгаа гэж шилжүүлсэн мөнгийг Д. авах ямар ч үндэслэл байхгүй. “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын хариу тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа агуулгатай байсан. “” ХХК нь “Алтайн буйлааст” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр 110.000.000 төгрөгийг шилжүүлээгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр байна уу, хүчин төгөлдөр бус байна уу 110.000.000 төгрөгтэй хамааралгүй учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “” ХХК-ийг С.ээс 2019 оны 07 дугаар сард худалдан авсан хэдий ч ямар ч өр төлбөргүй, татвар, нийгмийн даатгал бусад газар өргүй гэж байсан. “Алтайн буйлааст” ХХК, “” ХХК буюу захирал С. өөрөө 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийхэд С. тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110.000.000 төгрөг шилжүүлэх шаардлага тавьж байсан. Үүний дагуу “Алтайн буйлааст” ХХК болон “” ХХК-ийн данс руу биш С.ийн хувийн данс руу 110.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд С.ээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. “” ХХК, “Алтайн буйлааст” ХХК нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 110.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-ид олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурджээ. Үүнийг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн. Иймд “” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин шүүх хариуцагч С.ээс 110.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “” ХХК нь 2013 оноос эхлэн Нийслэлийн 32 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлж, байршил тус бүрд 0-60 хувийн барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн. Компанийн маань энэхүү ажлыг тухайн үеийн Нийслэлийн удирдлага болон Монгол Улсын Засгийн газраас үнэлж дүгнэн 2013 оны 317 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, төслийн гүйцэтгэгчээр “” ХХК-ийг шалгаруулж, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг Засгийн газартай байгуулж, концесс эзэмшигч болон ажиллаж эхэлсэн. тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “ гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна” гэж заасан. Үүний дагуу манай компаниас 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын ажлыг Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниудыг туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулан хамтран ажиллаж ирсэн. Энэ жишгээр хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргаж С., Д. нарын дундын эзэмшлийн “” ХХК нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 21 дүгээр хороо, , ы ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулж ажиллах эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр концесс эзэмшигч “” ХХК-ийн эзэмшиж буй уг цогцолборын барилгын концессын ажлыг туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажиллах эрхийг “” ХХК-ид олгосон байдаг. Цаашлаад манай компани Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 264 тоот “ гэрээг үргэлжлүүлэх эрх олгох тухай” тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар тогтоолоор барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, концессын гэрээг байгуулах эрхийг авч ажиллаж байсан. Гэтэл Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоол гаргаж компанийн хийж хэрэгжүүлж байсан ажлыг бодитой үнэлж дүгнэхгүй, концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэж гэрээг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалт зогсож туслан гүйцэтгэгч компани нартай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу туслан гүйцэтгэгч компаниудад хүндрэлтэй нөхцөл байдал шат дараалан үүсэж компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн билээ. Энэхүү Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзэж компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоол, Үндэсний Хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/1671 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж концессын гэрээний талуудын хооронд захиргааны хэргийн шүүхийн маргаан үүссэн байдаг. Үүнээс улбаалан шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл “Сургууль, цэцэрлэг барих төсөл”-ийн ажил удааширч зарим туслан гүйцэтгэгч “Алтайн буйлааст” ХХК нь төслийн ажлыг хэвийн үргэлжлүүлэн явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Эдгээр шүүхийн маргааны эцэст концессын гэрээний талууд болох Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал концессын ажлыг түргэн гүйцэтгэж компаниудад концессыг эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байдаг. Ийнхүү туслан гүйцэтгэгч “Алтайн буйлааст” ХХК-ийн барьж байсан гүнт ы ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгыг барих концесс эзэмших, Засгийн газрын тохируулагч агентлагт Үндэсний хөгжлийн газартай концессын эрхийг эзэмших гэрээ байгуулах эрхийг туслан гүйцэтгэгч “Алтайн буйлааст” ХХК-д олгосон байдаг. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр байгуулагдсан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 26 дугаар зүйлийн 26.6 болон 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг нэгтгэж уг шийдвэрийг гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.13-д гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувийг захиалагч компанийн дансанд байршуулна гэж заасан байдаг. Баталгааны 5 хувийг захиалагч компани болох “” ХХК-ийн данс руу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй. Иймд 110.000.000 төгрөгийг С.ийн данс руу зуучлалын хөлс гэж шилжүүлсэн гэж үзэж байна гэв.
Зохигч, гуравдагч этгээдээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч нараас: “Алтайн буйлааст” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ/1 хх-7, 2 хх 149 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд/1 хх 3, 4, 2 хх 86, 3 хх 57 дугаар тал/, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ/1хх 8-11 дугаар тал/, “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт/1 хх 12-14 дугаар тал/, дүүргийн Цагдаагийн 1 дгээр хэлтэст ын гаргасан өргөдөл/1 хх 15 дугаар тал/, дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоол/1 хх 16 дугаар тал/, дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/1 хх 17 дугаар тал/, дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хохирогчоос авсан мэдүүлэг/1 хх 18 дугаар тал/, дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл/1 хх 19 дугаар тал/, дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хх 20-21 дугаар тал/, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1 хх 22-23 дугаар тал/, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчоос дахин авсан тэмдэглэл/1 хх 24-25 дугаар тал/, дүүргийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1364 дугаартай прокурорын тогтоол/1 хх 26-27 дугаар тал/ зэргийг,
Хариуцагч С.ээс: Хариу тайлбар/1 хх 35-37 дугаар тал/, “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт/1 хх 38 дугаар тал/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоол, хавсралтын хамт/1 хх 57-70 дугаар тал/, Монгол улсын Засгийн газар болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээ/барих-шилжүүлэх//1 хх 200-214 дугаар тал/ зэргийг,
Хариуцагч Д.аас: Өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хариу тайлбар/3 хх 30 дугаар тал/-аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.
Хариуцагч “” ХХК-иас хариу тайлбар/3 хх 22, 47 дугаар тал/, “” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/3 хх 40 дүгээр тал/ зэргийг,
Гуравдагч этгээд “” ХХК-иас Монгол улсын сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8/3012 дугаартай албан бичиг/2 хх 152 дугаар тал/, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/2 хх 182 дугаар тал/ зэргийг,
Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Засгийн газрийн хэрэг эрхлэх газраас Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаартай тогтоол, түүний 7 дугаар хавсралтын хамт, гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоол, хавсралтын хамт, гэрээг үргэлжлүүлэн эрх олгох тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 264 дүгээр тогтоол, хавсралтын хамт, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар тогтоол, хавсралтын хамт, гэрээ цуцлах тухай 2019 оны 06 дугаар сарын19-ний өдрийн 240 дүгээр тогтоол, хавсралтын хамт/1 хх 91-122 дугаар тал/, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Д.ын хаягийн лавлагааг ирүүлсэн/3 хх 16-18 дугаар тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/1 хх 184-186, 187-188 дугаар тал/, хариуцагч С.ийн өмгөөлөгч ын хүсэлтээр , Д. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/1 хх 175-180, 181-183/, мөн өмгөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний хөгжлийн газраас шүүхийн журмаар нотлох баримт шаардсан албан бичигт өгсөн хариу албан бичиг/1 хх 230 дугаар тал/, Төрийн худалдан авах ажиллагааны газраас шүүхийн журмаар ирүүлсэн Монгол улсын Засгийн газар болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээ/барих-шилжүүлэх//1 хх 249-2 хх 13 дугаар тал/, “” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай тайлбар/2 хх 21-22 дугаар тал/, “” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2017/05/10-10-1 дугаартай албан бичиг/2 хх 23 дугаар тал/, “” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай Ерөнхий захирлын тушаал/2 хх 24 дүгээр тал/, “” ХХК-ийн шинэчилсэн дүрэм/2 хх 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд бүрджээ.
Шүүх зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК нь анх хариуцагч С.д холбогдуулан гэм хорын хохирол арилгуулан 110.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, “” ХХК, Б. нарыг хамтран хариуцагчаар татаж, харин хариуцагч талын хүсэлтээр “” ХХК- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.
Нэхэмжлэгч тал сүүлийн байдлаар шаардлагаа тодорхойлохдоо “ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С., Д. нараас дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 110.000.000 төгрөгөөс хариуцагч С.ээс 38.000.000 төгрөгийг, Д.аас 72.000.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлагаар өөрчилжээ.
Хариуцагч нар уг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч, хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч л дэмжсэн тайлбар ирүүлсэн, шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй шалтгаанаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Хариуцагч С., Д. болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх ба тэдний тайлбарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн дэмжин оролцдог.
Тэд тайлбар татгалзлаа гаргахдаа С. нь “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн тушаалаар тус компанийн барилга хариуцсан ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус компанийн ерөнхий захирал нь С.ийг цалинжуулж чадахгүй байгаатай холбогдуулан түүний хувьцаа эзэмшдэг ” ХХК-д ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр , ы аманд баригдах 2.200.000.000 төгрөгийн өртөгтэй 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгчийн цогцолбор барилгын ажлыг хийж гүйцэтгэх эрхийг шилжүүлсэн ба тухайн үед “” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцааг С. болон гүйцэтгэх захирал Д. нар эзэмшдэг байсан боловч “” ХХК нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүгийн хувьд боломжгүй байсан тул мөнгөтэй компани хайж байсан тухайн үед Алтайн буйлааст” ХХК-ийн менежер хяналтын инженер , ерөнхий инженер гэх нараар дамжуулан “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал гэгчтэй уулзан уг ажлаа шууд “Алтайн буйлааст” ХХК-ид шилжүүлэх эрхийг өгсний хөлсөнд нийт ажлын өртгийн 5 хувь буюу 110.000.000 төгрөгийг “” ХХК авхаар тохиролцон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Алтайн буйлааст” ХХК-иас гээд 110.000.000 төгрөгийг С.ийн данс руу шилжүүлэн авсан, тиймээс “Алтайн буйлааст” ХХК нь концесс эзэмшигч “Рич голден Буллс Эдукэшн” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, уг 110.000.000 төгрөгийн 8.000.000 төгрөгийг зуучилсан хөлсөнд д өгөөд, үлдсэн мөнгийг Б.т автомашин авахад нь зориулж гэх хүний данс руу 72.000.000 төгрөгийг шилжүүлсэн, уг эрхийг зуучлалын үндсэн дээр авсан мөнгө, хуурч мэхлэн хувьдаа завшсан зүйлгүй бөгөөд уг ажил 30 хувийн гүйцэтгэлтэй карказ боссон, 2022 оны төсвөөс санхүүжилт суусан байдалтай байгаа тул үндэслэлгүй гэж,
Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ч мөн дээрх татгалзлыг дэмждэг, “Алтайн буйлааст” ХХК-иас С.Батдэмбэрлийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс 72.000.000 төгрөгийг Д. авсан нь үнэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйлгүй, ажлаа бусдад шилжүүлсний хөлсөнд авсан, Концесс эзэмшигч концессын зүйлээ шилжүүлж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авна гэж хуульд заасан байдаг. Харин туслан гүйцэтгэгч ямар нэгэн компанитай гэрээ байгуулж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй, тендерийн баталгаа гэж шилжүүлсэн мөнгийг Д. авах ямар ч үндэслэлгүй, “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж,
Гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын Засгийн газрын 317 дугаар тогтоолоор Нийслэлийн 32 байршилд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлж, 2013 оноос эхлэн төслийн гүйцэтгэгч шалгаруулж 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс “” ХХК-ийг шалгаруулан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг Засгийн газартай байгуулж байршил тус бүрд 0-60 хувийн барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 264, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар тогтоолуудаар “ гэрээг үргэлжлүүлэх эрх олгох тухай” сунган ажиллаж ирсэн гээд, тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “ гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна” гэж заасны дагуу манай компаниас дээрх концессын ажлыг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниудыг туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулан хамтран ажилласан, манай компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тэдний нэг “” ХХК-ид Улаанбаатар хот, ******* дүүрэг, 21 дүгээр хороо, , ы ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулж ажиллах эрхийг олгосон, үүний дагуу “Алтайн буйлааст” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч Засгийн газар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор концессын гэрээг хүчингүй болгосноор хөрөнгө оруулалт зогсон туслан гүйцэтгэгч компани нартай хүндрэлтэй нөхцөл байдал шат дараалан үүсэж компанийн үйл ажиллагаа доголдож эхлэн ажил удааширч, “Алтайн буйлааст” ХХК ч төслийн ажлыг хэвийн үргэлжлүүлэн явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн, гэвч Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газартай концессын эрхийг эзэмших гэрээг байгуулах эрхийг туслан гүйцэтгэгч “Алтайн буйлааст” ХХК-д олгосон шийдвэрийг гаргасан, “ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.13-д гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувийг захиалагч компанийн дансанд байршуулна гэж заасан байдаг. Баталгааны 5 хувийг захиалагч компани болох “” ХХК-ийн данс руу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй, иймд 110.000.000 төгрөгийг С.ийн данс руу зуучлалын хөлс гэж шилжүүлсэн гэж үзэж байна гэж татгалзжээ.
Нэхэмжлэгч тал С. тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110.000.000 төгрөгийг байршуулах шаардлага тавьсны дагуу зээл авч С.ийн “Хаан Банк” ХХК-ийн тоот данс руу гэрээ байгуулсан өдөр тус мөнгийг шилжүүлсэн ба гэрээ байгуулахын тулд аргагүй эрхэнд шилжүүлсэн, манай компани 1.056.000.000 төгрөгийн хөрөнгө гаргаж барилгын ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй болгоод явж байтал барилгын ажил зогсоод, “” ХХК болон “” ХХК нар хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир тендерийн баталгаанд өгсөн 110.000.000 төгрөгийг буцаан шаардахад С. нь дээрх мөнгийг Д.т 72.000.000 төгрөгийг нь шилжүүлж, өөрөө 38.000.000 төгрөг авсан, С., Д. нар нь их хэмжээний мөнгийг хувийн дансаараа авч ашигласан, уг гэрээ нь тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.7, 32 дугаар зүйлийн 32.1 концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосон заалтыг зөрчин нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-ид шилжүүлсэн, “Барилгын тухай хууль”-ийн дагуу гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 110.000.000 төгрөгийг захиалагчийн дансанд байршуулснаар гэрээ хийгдэнэ гэдэг хууль бус тохироог хийсэн нь тухай хуулийн концессын зүйл, концесс эзэмшигчид тавигдах шаардлага зэргийг зөрчсөн, Мөн Монгол Улсын Засгийн газартай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан үндэслэлээр концессын гэрээ байгуулан концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх” гэж заасныг зөрчин “” ХХК-ийн хөрөнгөөр “” ХХК барих ёстой байсан барилгыг барих боломжгүй болгож, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл өгсний үндсэн дээр концесс эзэмшигч өөрийн эрх үүргийг бусдад шилжүүлж өгөх ёстой атал концессын ажлыг “Алтайн буйлааст” ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу хууль бусаар авсан 110.000.000 төгрөгийг С. болон Д. нарт хуваарилан гаргуулах үндэслэлтэй гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 49 дүгээр тогтоолын дагуу Хөрөнгө оруулалтын газар болон “” ХХК нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 72 бага сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх 5 жилийн хугацаатай концессын гэрээ/барих-шилжүүлэх/ байгуулагджээ./1 хх 95, 249-250, 2 хх 1-13 дугаар тал/
Концесс эзэмшигч “” ХХК өөрийн эзэмшиж буй Улаанбаатар хотын ******* дүүрэг, 21 дүгээр хороо, , ий ам гэх нутаг дэвгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын концессийн ажилд туслан гүйцэтгэгчээр өөр этгээдийг сонгон шалгаруулж ажиллах, зуучлах эрхийг “” ХХК-ид олгосон болох нь “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2017/05/10-10-1 дугаартай шийдвэрээр тогтоогддог./2 хх 23 дугаар тал/
“” ХХК-ийн Ерөнхий захирал ын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаалаар мөн өдрөөс С.ийг тус компанийн барилга хариуцсан ерөнхий захирлаар ажиллуулж байсан болох нь тогтоогддог./2 хх 24 дүгээр тал/
“” ХХК-ийн хувьцааг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс С., Д. нар 50, 50 хувиар эзэмшиж байсан болох нь тус компанийн дүрмийн хуулбараас тогтоогддог./2 хх 25-29 дүгээр тал/
Дээрх концессийн гэрээний зүйл болох ******* дүүргийн нутаг дэвгэрт баригдах 2.200.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 280 хүүхдийн цогцолборын ажлыг “Алтайн буйлааст” ХХК хийж гүйцэтгэхээр концесс эзэмшигч “” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.
Тус гэрээг “” ХХК-ийн ерөнхий захирал С., “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал нар баталж, захиалагч “” ХХК-иас олгосон эрхийн дагуу түүнийг төлөөлөн “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д., гүйцэтгэгч “Алтайн буйлааст” ХХК-ийг төлөөлөн инженер нар гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ хэрэгт авагджээ./1 хх 8-11 дүгээр тал/
Дээрх үйл баримтаас үзвэл “” ХХК, “Алтайн буйлааст” ХХК, “” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар Зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1, 421 дугаар зүйлийн 412.1-д заасан зуучлах онцгой эрхийн болон зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээг бичгээр байгуулах журмыг заасан байх тул дээрх зуучлалын гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар амаар тохиролцсон тохиролцоо, цаашлаад тус тохиролцоо хийгдсэн болохыг “Алтайн буйлааст” ХХК, “” ХХК нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г баталгаажуулж, түүнд гарын үсгүүд зурсан этгээдүүд болон “” ХХК-ийн хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан захирал Ч.Амартүвшин, “Алтайн буйлааст” ХХК-ийн инженер Ё.Очирчулуун нар оролцсон байдал зэргээс гадна талуудын гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрч мэдүүлэхдээ “...”Рич голден” нь “” ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Харин “Алтайн буйлааст” ХХК-тай “” ХХК нь гэрээ байгуулсан, ажлын 10 хувь гэж тохироод гэрээ байгуулсан”, “...миний ойлгосноор бол ажлын хөлсний 10 хувь гээд тохирч байна гэж ойлгосон...” гэх, гэрч ы мэдүүлснээр “...Бид нар уулзаад ярилцсан чинь та нар гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 110 сая төгрөгийг байршуул гэж хэлсэн...” гэж мэдүүлжээ./1 хх 181, 187 дугаар тал/
Гэрч Д., нарыг шүүхийн журмаар гэрчээр асуусан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д зааснаар зохигч, зохигчийн төлөөлөгч байх тул тэдний гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Мөн энэ асуудлаар эрүүгийн хэргийн журмаар гомдол гарган шийдвэрлүүлж байсан мэдүүлэг өгч байсан талаар маргаагүйг дурдав.
Монгол улсын Засгийн газар концесс эзэмшигч “” ХХК-тай байгуулсан концессын гэрээний 2 дугаар бүлгийн 2.8, 2.11, 2.14.2-т зааснаар концесс эзэмшигч нь төслийг хэрэгжүүлэгч байхын зэрэгцээ аливаа гуравдагч этгээд, барилгын Ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах эрхийг олгосон, төслийн хөрөнгө оруулагч болон төслийн гүйцэтгэгчийг өөрчилсөн тухайгаа эрх бүхий этгээдэд мэдэгдэхээр тохиролцсон, төслийн нийт хөрөнгө оруулалт 142.7 сая ам.доллар байхаар, төслийн хөрөнгө оруулалтыг барьж эхлэхээс хөрөнгө оруулалтын эргэн төлөлт хийж дуусах хүртэлх хугацаанд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролсон байдаг.
Харин “Алтайн буйлааст” ХХК, концесс эзэмшигч “” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр маргаан бүхий барилгын ажлыг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэлийг баталгаажуулснаар 30, 30, 20 ,15 хувиар санхүүжилт олгох, барилгын ажлын график, санхүүжилтийн графикийг 2 тал хамтран баталгаажуулан харилцан үүрэг хүлээхээр тохиролцсон байдаг.
гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр “” ХХК-тай байгуулсан концессын гэрээг Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн гэрээ цуцлах тухай 240 дүгээр тогтоолоор цуцлахыг холбогдох этгээдэд даалгаж шийдвэрлэжээ./1 хх 122 дугаар тал/
Гэвч “Алтайн буйлааст” ХХК, концесс эзэмшигч “” ХХК нар уг барилгын ажлын санхүүжилтийн графикийг 2 тал хамтран баталгаажуулан харилцан хүлээх үүргээ хэн аль нь бүрэн биелүүлээгүйн улмаас маргаан бүхий барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй, нэхэмжлэгч тал 1.056.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч барилгын ажил зогссон байдалтай байгаа талаар маргаагүй.
Дээрх нотлох баримт, үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч тал зуучлалын гэрээний хөлсөнд төсөвт ажлын 10 хувиар хөлс шагнал амласан, 5 хувийг “” ХХК-д гэрээт ажлыг эхлэх үеэр, 5 хувийг “” ХХК-ид ажлын гүйцэтгэлээс хамаарч төлөхөөр тохиролцсон байдал тогтоогдов. Маргаан бүхий 110.000.000 төгрөгийг барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаанд төлсөн төлөлт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс концесс эзэмшигч “” ХХК нь туслан гүйцэтгэгч өөр хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулах, зуучлах эрхийг олгосон зөвшөөрлийг “” ХХК-ид олгосон, зуучлагч “” ХХК нь туслан гүйцэтгэгч буюу зуучлуулагч “Алтайн буйлааст” ХХК-ийг концесс эзэмшигч “” ХХК-тай холбон зуучилсан байдал тогтоогдохын сацуу талуудын тайлбар, бусад нотлох баримтаар маргаан бүхий барилгын төслийн ажлыг зарж, зуучлалын хөлс авахаар тохиролцсон гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар “” ХХК-ийн захирлаар ийг захирлаар томилсон, 1 гишүүнтэй хуулийн этгээдийн бүртгэл хийгдсэн байдаг.
Хариуцагч “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан С., Д. нар концесс эзэмшигч “” ХХК-ийн ******* дүүргийн нутаг дэвсгэрт баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн ажилд зуучилж өгсний хөлсөнд төлсөн гэх “Алтайн буйлааст” ХХК-аас шилжүүлсэн 110.000.000 төгрөгөөс хариуцагч С. 38.000.000 төгрөгийг, Д. 72.000.000 төгрөгийг авсан талаар маргаагүй.
Уг зуучлалын хөлс гэж авснаар зуулчлалын гэрээний харилцаа дуусгавар болсон тул буцаан төлөх үүрэггүй талаар маргасан нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл уг тохиролцооны дагуу ажлын тодорхой үр дүн гарсан боловч барилгын ажил дуусаагүй байдалтай байгаа талаар маргаагүй.
Энэ байдал нь “Алтайн буйлааст” ХХК хариуцагч “” ХХК, түүнчлэн С., Д. нараас зуучлуулсны хөлс, шагналыг буцаан шаардах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл зуучлалын гэрээний үүрэг хангагдсан, дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч талын хариуцагч “” ХХК-ийг болон “” ХХК нар хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир буцаан шаардсан гэх тайлбар, “Алтайн буйлааст” ХХК-иас тендерийн баталгаа гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байдал зэрэг нь уг 110.000.000 төгрөгийг буцаан шаардах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Мөн “ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Монгол улсын Засгийн газар, “” ХХК-тай байгуулсан концессын гэрээг 2019 оны 06 сарын 19-ний өдөр цуцалсан байдал тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч талын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.7, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журам зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх тайлбар тогтоогдсонгүй.
Учир нь тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна, 32 дугаар зүйлийн 32.1-т Хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж тус тус заажээ.
Засгийн газар, “” ХХК-тай байгуулсан концессын гэрээ-ний 2.1, 2.11-т зааснаар төслийг хэрэгжүүлэх зорилгоор аливаа гуравдагч этгээд, барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах эрхийг олгосон нь дээрх хуулийн заалтад хамааралгүй талууд гэрээгээрээ тусгайлан тохирсон гэж үзэхээр байна.
Талуудын хооронд байгуулагдсан концессын гэрээний 2 дугаар бүлгийн 2.14.2-т зааснаар төслийн хөрөнгө оруулагч, төслийн гүйцэтгэгчийг өөрчлөх тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэхээр заасан нь концессийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэхгүй.
Иймд “ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэх болон түүнээс үүсэх үр дагаварыг шийдвэрлэх боломжгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл мөн тогтоогдоогүй тул хөрөнгөө буцаан шаардах эрхгүй.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “” ХХК, Б., Ё. нарт холбогдох “ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 110.000.000 төгрөгөөс хариуцагч С.ээс 38.000.000 төгрөгийг, Д.аас 72.000.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01663 дугаартай магадлалд дурьдсан ...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “” ХХК, “” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх барилгын ажил гүйцэтгэх гэрээ/туслан гүйцэтгэгчийн гэрээ/ 42/17 дугаартай гэрээ хэрэгт авагдаагүй талаар дурьдсан зөрчлийн арилгахаар хариуцагч С.ээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч устсан гарган өгөх боломжгүй талаар тайлбар ирүүлснийг дурдав./2 хх 181 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.058.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Алтайн буйлааст" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацаа хойшлуулан шийдвэрлэсэн буюу дутуу төлөгдсөн 5.580.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “” ХХК, Д., С. нарт холбогдох “ “ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 72 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 110.000.000 төгрөгөөс хариуцагч С.ээс 38.000.000 төгрөгийг, Д.аас 72.000.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “Алтайн буйлааст” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.058.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Алтайн буйлааст" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацаа хойшлуулан шийдвэрлэсэн буюу дутуу төлөгдсөн 5.580.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА